Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 114

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч С.Энхтуул,

шүүгдэгч С.Д,

нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Шар тоос овогт Соёлмаагийн С.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911024910038 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1992 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа захиалгаар дээл оёх ажил эрхэлдэг, ам бүл 5, ээж, 3 хүүхдийн хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа 2 Өлзийтийн зам гудамж, 1009-53 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Шар тоос овогт Соёлмаагийн С.Д /РД: ПБ92052306/,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Яллагдагч С.Д нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч С.Д нь 2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Дуулга баарны гадна хохирогч Г.Нямбаяртай маргалдан улмаар нүүрэн тус газар нь цохиж духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

шүүгдэгч С.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: "... 2019 оны 9 дүгээр сарын 14-ний орой 22 цагийн орчим найзтайгаа 17 үйлчилгээний төвийн караокед сууж байгаад орой 2019 оны 11 дүгээр сарын 15-ны 00 цаг 30 минутын үед 17-н Дуулга гэх нэртэй барандороод сууж байтал Нямбаяр эгч орж ирээд надруу орилж ирээд юм яриад байсан би юу ч сонсоогүй би гаръя гээд дагуулаад дуулга барнаас гараад таксинд суугаад яваад өгсөн тэр өдөр би согтуу байсан болохоор сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33х/,

хохирогч Г.Нямбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... 2019 оны 9 дүгээр сарын 15-ны 01 цагийн үед миний утасруу 80474716 гэх дугаараас Банзрагч гэх залуу залгаад "Та бид хоёрын хайж байгаа С.Д хүүхэн 17-н Дуулга гэх бааранд байна та хаана байна" гэхээр нь би гэртээ байна гэтэл "би таныг очоод авъя энэ хүүхэнтэй уулзаад өгөөч би мөнгөө олж авах гэсэн юмаа” гэхээр нь би хүрээд ир гэтэл Банзрагч ирж намайг аваад 2019.09.15-ны 02 цагийн үед Дуулга бар луу ортол С.Д бүжгийн талбайд бүжиглэж байсан тэгэхээр нь би очоод С.Дд "гараад ирээ чамтай хүн уулзъя гээд байна" гэтэл цаашаа яваад бүжмпэж байсан хүмүүс дүнд ороод апга бопчихсон тэгтэл Банзрагч "VIР өрөөнд сууж байна" гэхээр нь Банзрагч бид 2 VIP өрөөнд ортол С.Д сууж байсан "гараад ир" гээд С.Дтай Дуулга барнаас гартал С.Д Дуулга барны үүдэнд гарч ирээд би Банзрагчид "одоо олж авсан дээрээ цагдаад оруулж өгөө хажууд цагдаа байна" гэтэл С.Д шууд миний үснээс зулгаагаад нүүрлүү црхичоод таксинд суугаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12х/,

гэрч Э.Банзрагчийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: " ... Би 2019 оны 9 дүгээр сарын 14-ний орой 23 цагийн үед "Дуулга" гэх барлуу ортол зүс таних С.Д гэх бүсгүйтэй таарсан юм. Тэгээд би мөнгөө авий гэтэл би олж өгнө, олж өгийшдээ гээд яваад өгсөн. Тэгэхээр нь 8187415 гэх дугаарлуу залгаад эгч Нямбаяр гэх эмэгтэйг гэрээс нь очиж аваад "Дуулга" баранд ирээд С.Дг хайж олж очиж уулзаад гаргаад гудамжинд уулзсанТэгтэл С.Д, Нямбаяр хоёр хоорондоо зодолдоод эхэлсэн. Тэгээд С.Д таксинд суугаад зугтсан... гэх мэдүүлэг /хх-ийн 18-19х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 11182 дугаартай ... Г.Нямбаяр-н духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх шинэ гэмтэл байна. Хамрын зулгаралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй, духанд цус хуралт зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн 26х/

Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 34-38х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Иймд шүүгдэгч С.Дг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч С.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй тул түүнд торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

              1. Шар тоос овогт Соёлмаагийн С.Дг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Дг 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар С.Дг торгуулийн ялыг төлөх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай. 

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй,  эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, С.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.БАТГЭРЭЛ