Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 122

 

 

 

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж, шүүгч Ё.Цогтзандан, шүүгч П.Ариунболд нарын бүрэлдэхүүнтэйгээр

улсын яллагч Б.Дэлгэрдалай,

хохирогч Н.Ганбаяр,

шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Г.Ганцэцэг,

иргэдийн төлөөлөгч Ц.Баттогтох,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Солонго нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Наранцэцэгийн Н.Бд холбогдох 201725031101 тоот эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1986 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Олон улсын бизнесийн удирдлага, Англи хэлний орчуулагч багш мэргэжилтэй, ам бүл 6, ээж, эхнэр 3 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, 6-74 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2011 оны 9 дүгээр сарын 08-нд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 436 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялыг тэнсэж, 2 жил хянан харгалзсан,

-2012 оны 3 дугаар сарын 27-нд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 163 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 3 cap 5 хоног баривчлах ялаар шийтгүүлсэн,

-2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 222 дугаар шийтгэх тогтоолооор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3, 230 дугаар зүйлийн 230.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 50.000 төгрөгний эд хөрөнгө хурааж, 6 жил хорих ял шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 09-ний Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан,

-2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 169 дүгээр шийтгэх тогтоолоор 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Наранцэцэгийн Н.Б /РД: ХМ86082516/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/ Шүүгдэгч Н.Б нь бусдыг хуурч, баримт бичиг эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, уг гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож, олон удаагийн үйлдлээр нийт нэр бүхий 68 иргэнд 43.457.900 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгч Н.Б нь 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Жаргалантын 4 дүгээр гудамжинд хохирогч Н.Ганбаярын УНД 24-86 улсын дугаартай "Тоёота королла" маркийн тээврийн хэрэгслийг өдрийн 80.000 төгрөгөөр түрээслэнэ хэмээн хуурч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, залилан авч нийт 7.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч Н.Ганбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2017 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр манай найз Наранчулуун Н.Б гэх залуутай уулзуулсан юм. Тухайн өдөр Н.Б надад би хөрөнгө зуучлалын компанитай, манай компанид бага иддэг жижиг тэрэг хэрэгтэй байна би Наранчулууны машиныг нь авсан байгаа чи надад машинаа өдрийн 80,000 төгрөгөөр түрээслээч гэж хэлэхээр нь би бодъё гэж хэлээд явсан юм. Тэгээд маргааш нь Н.Б миний утас луу залгаад чи машинаа манай компанид өдрийн 80,000 төгрөгөөр түрээслээч гэж гуйсан юм тэгэхээр нь би зөвшөөрөөд 2017 оны 4 дүгээр сарын 10-ны орой 20 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалантын 4 дүгээр гудамжинд Н.Бтэй уулзаж өөрийнхөө машиныг өгч явуулсан юм. ...Тухайн үед машинаа авахдаа Н.Б надад мөнгийг нь 10 юм уу 15 хоногоор өгнө гэж хэлсэн. Тэгээд маргааш нь би Болор-Эрдэнийн 99022325 гэсэн дугаар луу залгаж машин тэрэг гайгүй юу болох нуу гэж асуухад ямар ч асуудал байхгүй санаа зоволтгүй машин чинь болох юм байна мөнгийг нь хоногийн 80,000 төгрөгөөр бодоод 15 хоногоор өгнө гэж хэлээд утсаа тасалсан юм. Тэгээд би 2 юм уу 3 хоноод нэг яриад машины талаар асуухад дандаа ямар ч асуудалгүй санаа зоволтгүй гэж нэг үгээ хэлдэг байсан. Тэгээд 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Н.Бтэй уулзаж мөнгөө авъя гэж хэлэхэд манаи компаний цалин 05 дугаар сарын 05-ны өдөр орно тэр хүртэл тэвчээртэй хүлээж байгаарай бүх юм ямар ч асуудалгүй гэж хэлсэн. Машинаа шилжүүлэх үед ямар нэгэн гэрээ хийгээгүй. Миний машин бол 2005 онд Япон улсад үйлдвэрлэгдсэн Тоёота "Королло" маркийн машин Монгол улсад 2013 оны 11 сард орж ирсэн би өөрөө 7.000.000 сая төгрөгөөр 2015 оны 12 сард худалдаж авсан одоо 7.000.000 төгрөгөөр үнэлж байна. ...Н.Б анхнаасаа надтай тохирохдоо өдрийн 80.000 төгрөгөөр түрээслэнэ гэж гуйсаар байгаад аваад явсан. Надад 320.000 төгрөгний хөлс гэж огт өгөөгүй....Би тухайн үед гэрээ хийе, ядаж наториат оръё гэж зөндөө хэлж байсан тэр болгонд ажилтай байна дараа болъё гэдэг байсан эсвэл орой нотариат хаасны дараа хүрээд ирдэг байсан.” гэх мэдүүлэг /1хх-ийн 23-25х, 1хх-ийн 27х/,

гэрч С.Наранчулууны мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр байх дахиад нэг машин байна уу гэхээр нь өөрийн найз болох Ганбаярыг танилцуулж өгсөн юм. Тухайн үед Ганбаяр өгөхгүй гэсэн. Тэгээд 3 юм уу 4 хоногийн дараа Ганбаяр над руу ярьж найз нь машинаа өгчихсөн гэж ярьсан юм тэгэхээр нь би Ганбаярт "найз нь таньдаг болохоор гэрээ хийгээгүй чи танихгүй юм чинь гэрээ хийгээрэй" гэсэн юм. Тухайн үед Ганбаяр гэрээ хийнэ гэж хэлээд яваад байсан Ганбаяраас мөнгө авсан уу гэж асуухад Н.Б бид ярьчихсан гэсэн.” гэх мэдүүлэг /1хх-ийн 31х/,

гэрч Ц.Батцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Би уг тээврийн хэрэгслийг яг хэзээ авчирсаныг сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан дулааны улирал эхэлсэн байсан 5 сард байх өөрийн ач зээ нарыг хөдөө эцэг эх дээр нь аваачиж өгчөөд ирсэн чинь хашаанд авчираад тавьсан байсан. Тэгээд би манай хашаанд байгаа Пүрэвхүү гэж хүнээс асуусан чинь манай хүргэн Н.Б авчирч тавьсан гэж байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 36х/,

гэрч Б.Эрдэнбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Н.Ганбаяр нь манай байгууллагатай гэрээ байгуулж 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс уг 2486УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг 3.000.000 төгрөгний барьцаанд тавьсан. Зээлдэгч Н.Ганбаяр нь зээлийн эргэн төлөлтийг cap бүрт нь төлөх цаг хугацаанд нь график алдалгүй төлж байсан. Одоо ч гэсэн төлж байгаа. Зээлийн эргэн төлөлтөнд хугацаа алдаж байгаагүй. Одоогийн байдлаар зээлийн үлдэгдэл нь 1.231.775 төгрөгний үйлдэгдэлтэй явж байгаа. Н.Ганбаяр нь манай байгууллагаас зээл авсныхаа барьцаанд уг тээврийн хэрэгслийг тавьж нэрийг нь манай байгууллагын нэр дээр шилжүүлсэн Н.Ганбаяр нь одоогийн байдлаар зээлийг төлж байгаа учир манай байгууллага хохироогүй 24-86 УНД улсын дугаартай “Тоёота Королла” загварын тээврийн хэрэгсэл нь Н.Ганбаярын өмч хэвээрээ байгаа гэж үзэж байна” гэх мэдүүлэг /1хх-ийн 43х/,

гэрч Ч.Энхтайваны мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Н.Б нь "Үнэн үг" ХХК-нд 2016 оны 10 дугаар сараас 12 cap хүртэл манай байгуулагад гүйцэтгэх захирал гэх албан тушаалд томилогдон ажиллаж байгаад гарсан. Яагаад гарсан бэ гэвэл эхлээд ажил үүргээ сайн гүйцэтгэж байгаад сүүлийн үед хүнтэй гэрээ байгуулаад цаг тохироод алга болчихдог болсон. Гэрээ байгуулсан хүмүүс нь гомдол гаргаад итгэл алдаад байхаар нь хамтарч ажиллах боломжгүй гэж хэлээд гаргасан. Тэрнээс хойш уулзаагүй. ...Надад ганц харагдсан муу тал гэвэл худлаа ярих гээд байдаг тэрнээс болж ажлаас гарсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 41х/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл гэрэл зураг /хх-ийн 16-21х/, "Дамно" хөрөнгө  үнэлгээ  зуучлалын  газрын  авто  машин  техникийн үнэлгээний тайлан гэрэл зураг /1хх-ийн 45-49х/, "Үнэн үг" ХХК-ний захирлын Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2-р хэлтэст" гэсэн №01/45 гэсэн дугаартай албан бичиг" Н.Болор-Эрдэнийг ажлаас халсан тухай" /1хх-ийн 130х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

2. шүүгдэгч Н.Б нь 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 4а хэсэг, Сургуулийн 1634 тоотод байрлах хохирогч Б.Эрдэнэбатыг хуурч интернет банк ашиглан олон нийтийн фэйсбүүк сүлжээнд байршуулан "жолооны эрх маш цөөн тоогоор сэргээнэ, хувийн чатаар холбогдоно уу гэх зараар Хаан банкны 5006754820 тоот дансаар 2 удаагийн үйлдлээр 700.000 төгрөг шилжүүлэн авч хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилан авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч Б.Эрдэнэбатын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр фэйсбүүк үзэж байтал "сая 1 болон 2 сая доторх араатнууд" фэйсбүүк групп дотор lexus nymka гэсэн хаягтай хүн "мэргэшсэн болон бүх жолооны ангилал дарна, мөн жолооны эрх маш цөөн тоогоор сэргээнэ. Хувийн чатаар холбогдоно уу гэсэн пост оруулсан байсан. Тэгэхээр нь lexus nymka гэсэн хаяг руу ороод зургийг үзсэн чинь цагдаа хувцастай, цагдаа хүний фэйсбүүк байхаар нь итгээд чатаар нь жолоо барих эрхээ сэргээлгэхээр харьцсан чинь 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гаргаж өгнө гэхээр нь би 2018 оны 9 дүгээр сарын 21-ний орой 350.000 төгрөгөөр 2 удаа 5006754820 гэсэн данс руу шилжүүлэг хийсэн юм. Тэгээд 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 99466400 дугаарын утас руу залгахад холбогдох боломжгүй байсан. Мөн...фэйсбүүк хаяг нь болохгүй байсан." гэх мэдүүлэг /2хх-ийн 72х/,

-Хаан банкны депозит дансны хуулга- 2018-09-21-ний өдөр харьцсан данс 5006754820 тоот данс руу хохирогч Б.Эрдэнэбатын данснаас 2 удаагийн зарлагаар 700.000 төгрөг гарсан баримт /2хх-ийн 70х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

3. шүүгдэгч Н.Б нь 2018 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Т.Мөнхбатаас интернет банк ашиглан олон нийтийн фэйсбүүк сүлжээнд байршуулсан "жолооны эрх сэргээж өгнө" гэх зар байршуулан Хаан банкны 5006754820 тоот дансанд 2 удаагийн үйлдлээр нийт 350.000 шилжүүлэн авч хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, залилан авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч Т.Мөнхбатын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2018 оны 7 дугаар сард Хэнтий аймаг Жаргалтхаан суманд явж байгаад хурд хэтрүүлээд жолоо барих эрхээ 6 сараар хасуулсан. 2018 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр "Lexus Nymka" фэйсбүүк хаягнаас жолооны эрх сэргээнэ гэсэн байхаар ньчатаар өөрийн 88020087 гэсэн дугаар луу холбоо бариарай гэж бичсэн чинь удалгүй 99466400 гэсэн дугаараас өөрийгөө Дашгаваа гэх нэг эрэгтэй хүн залгаад би лицензийн төвийн архивт ажилладаг 10 дугаар сарын 01-ний өдөр асуудалгүй гаргана гэсэн нийт 350.000 төгрөгөөр гаргаж өгнө гэхээр нь би уг залуугийн өгсөн 5006754820 гэсэн Хаан банкны дансруу 175.000 төгрөг шилжүүлээд үлдсэн мөнгийг үнэмлэхээ авахдаа өгнө гэж тохиролцон удалгүй нөгөө дахин залгаад үнэмлэх хэвлэх гэсэн чинь 1 үнэмлэх дутаад байна төлбөрөө гүйцээвэл 9 дүгээр сарын 25-ны өдөр гаргаад өгье гэсэн тэгэхээр нь би дахиад хаан банкны дансруу нь 175.000 төгрөг шилжүүлсэн. 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Лицензийн төв дээр очиход уг хүн байгаагүй утас нь холбогдохгүй байсан. 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 99466400 гэсэн дугаар луу нь залгахад би хөдөө ажлаар яваад ирлээ гэж байсан, тэрнээс хойш ямар ч холбоогүй болсон байсан чинь цагдаагаас "lexus nymka" фэйсбүүк хаягтай хүнд залилуулсан уу ирж уулзаарай гэж хэлсэн." гэх мэдүүлэг /2хх-ийн 118-119х/,

-Хаан банкны Т.Мөнхбатын 5720835559 тоот данснаас 2018-09-22-нд 2 удаа 175.000 төгрөгийг 50064820 тоот данс руу шилжүүлсэн баримт /2хх-ийн 113х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

4. шүүгдэгч Н.Б нь 2017 оны 7 дугаар сарын 15-28-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 27-647 тоотод оршин суух хохирогч Б.Дагвасүрэнд "жолооны эрх сэргээнэ" гэж хуурч цахим хэрэгсэл зохиомол байдлыг зориудаар бий болгож, Д.Мягмарсүрэнгийн эзэмшлийн хаан банкны 5037586245 тоот дансанд 216.000 төгрөг шилжүүлж, авч залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

шүүгдэгчийн шүүийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч Б.Дагвасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: " Би фэйсбүүк хараад сууж байхад жолооны үнэмлэх сэргээж өгнө гэсэн зар байхаар нь 99022325 "Bolor bolor" гэдэг хүнтэй холбогдоход өөрийгөө Лицензийн төвд ажилладаг жолооны эрх сэргээж өгнө 250.000 төгрөг болно гэхээр нь зөвшөөрсөн. Тэгээд 2017 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 5005448757 дансанд 70.000 төгрөг шилжүүлээд дараа нь тус данс руу 25.000 төгрөг шилжүүлсэн. 2017 оны 7 сарын 28-ны өдөр 5037586245 Дэлгэрмаа Мягмарсүрэн гэсэн дансанд 121.000 төгрөг шилжүүлсэн юм. Нийтдээ 216.000 төгрөг шилжүүлсэн боловч тэрнээс хойш сураггүй болчихоод гэнэт холбогдоод хэд хоногоос гарна гэх мэтээр хойшлуулаад өдийг хүрсэн юм” гэх мэдүүлэг /2xx-ийн 145х/,

гэрч Мягмарсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "2015 он буюу 12 дугаар анги төгсөх үеэр тус дансыг нээлгэж байсан юм. Тухайн дансыг ер нь ашигладаг байсан. 2017 оны 7 дугаар сарын сүүлээс ...мөрдөгч нар гэх хүмүүс ирээд миний дансаар мөнгө ороод гарсан байна. Тухайн дансны хуулга энэ тэрийг надаас бас авсан. Тухайн үед манай гэрт байр хөлсөлж байсан 35-38 орчим насны өндөр махлаг, шар царайтай, нүд нь ногоон тэр миний Хаан банкны картыг авч ашигласан. Ямар ч байсан миний картыг гуйж аваад тэгээд тэр чигтээ яваад өгсөн...Би тухайн хүмүүст өөрийн мэддэг зүйлээ хэлээд л явуулсан... Гэхдээ тухайн хүнийг Болор гэж дууддаг байсан." гэх мэдүүлэг /2хх-ийн 154х/,

гэрч Ч.Золбоогийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "Би Наранцэцэгийн Н.Бтэй төрөл садангийн холбоо хамааралтай эхнэр нь байгаа юм. 5005448757 тоот дансыг одоогоос 2-3 жилийн өмнө нээлгэж эзэмших болсон миний өөрийн данс байгаа юм байнга хэрэглээд байдаггүй хааяа хэрэглэдэг 2017 оны 10-11 сард билүү яг өдрийг нь хэлж мэдэхгүй байна цагдаагийн газраас цагдаа нар ирээд Н.Болор-Эрдэнийг асуугаад явсан тэр үед Н.Б гэрээсээ яваад өгчихсөн надад бол хаашаа явж байгаа талаараа хэлээгүй нэг өдөр л яваад өгсөн. 2018 оны 5 дугаар сард шиг санагдаж байна Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсээс цагдаа нар ирээд миний картны талаар асууж байсан. Цагдаа дээр мэдүүлэг өгчихөөд гэртээ очоод Хаан банкны виза картаа үзсэн чинь карт маань алга болсон байсан тэгээд би тэр өдөртөө картаа хаалгачихсан" гэх мэдүүлэг /2хх-ийн 155х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

5. шүүгдэгч Н.Б нь 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Батлан хамгаалахын их сургуулийн арын тойрог дээр хохирогч Н.Батсайханыг "жолооны эрх сэргээнэ, ангилал ахиулна" гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгож, иргэн С.Идэрмөнхийн хаан банкны 5596034488 тоот дансанд 440.000 төгрөг шилжүүлж авч залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч Н.Батсайханы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “миний бие 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 20 цагт фэйсбүүк дээрээс "эрх сэргээнэ, ангилал ахиулна" гэсэн зарыг хараад Lexus nymka" гэсэн хаягтай холбогдсон Тэгээд мессенжэрээр бичээд өөрийн 99203279 дугаарыг үлдээсэн. 6 хоногийн дараа буюу 10 дугаар сарын 02-ны өдөр 15:48 минутын үед над руу 99766269 дугаараас нэг эрэгтэй хүн залгаад "эрх сэргээлгэнэ гэсэн үү" намайг С.Идэрмөнх гэдэг. Би лицензийн төвд ээлжийн ахлагч хийдэг, ахмад цолтой гэсэн. Тэгээд ярилцаад "Е" ангилал даруулахаар болсон, 99203279 дугаараас "5596034488 С.Идэрмөнх, хаан банк" гэсэн мессеж явуулаад "энэ данс руу ажил тарахаас өмнө 440.000 төгрөг шилжүүлчих" гэсэн. Тэгээд би ...өөрийн 5094315266 данснаас 440.000 төгрөг гар утасны мобайл банкаараа шилжүүлсэн. Тэгээд нөгө хүнтэйгээ утсаар ярихад "10 дугаар сарын 10-нд лицензийн төвд ирж бичиг баримтаа биеэр аваарай" гэсэн. Би тухайн өдрөө Өмнөговь аймаг ажлаар яваад өгсөн. 5 хоногийн дараа юу болж байгаа бол гээд мессенжэрээ шалгахад нөгөө хүний бичсэн бүх зүйл устсан байсан. Утас руу нь залгаж үзэхэд холбогдох болмжгүй байсан. Дараа нь фэйсбүүкээс "Lexusnymka" гэсэн фэйсбүүк хаягтай хүн залилан хийж байгаа юм байна шүү гэсэн зар харсан. 2018 оны 10 дугаар сарын 17-нд хотод ирээд цагдаагийн байгууллагад хандсан” гэх мэдүүлэг / 2хх-ийн 24х/,

Хаан банкны Нармандахын Батсайханы дансны хуулга-5094315266 данснаас 440.000 төгрөгийг 5596034488 тоот дансанд 2018-10-02-нд шилжүүлсэн баримт /2хх-ийн 22х/,

гэрч С.Идэрмөнхийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "Миний бие 2018 оны 9 дүгээр сарын дундуур фэйсбүүк дээрээс "өндөр цалинтай жолооч ажилд авна" гэсэн зар хараад тус зарын дагуу "99644600" гэсэн дугаарын утсаар нэг эрэгтэй хүнтэй холбогдсон. Тэгэхэд тэр залуу "100% Канадын хөрөнгө оруулалттай уурхайн компанид хот хоорондын жолоочийн ажил байгаа. Цалин нь 2.000.000 төгрөг. Манайх Монгол талын зуучлалын компани байгаа юм. Тиймээс материалаа бүрдүүлээд явууларай. Энэ дугаар бол миний хувийн дугаараа. Энэ дугаараар материалаа явуулаарай" гэсэн. Хэд хоногийн дараа би нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, иргэний үнэмлэхний хуулбар, жолооны үнэмлэхний хуулбар болон 2 хувь зураг гэх материалуудыг дээр нь "99644600" гэсэн дугаарыг бичээд замын унаагаар хот руу явуулсан 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр над руу нөгөө хүн чинь яриад "Таныг уурхай дээр жолооч нарын ахлах ажилтнаар авахаар боллоо. 10 дугаар сарын 05-ны өдөр гэхэд Улаанбаатар хотод ирээд бэлэн байж байгаарай. Таныг өнөөдрөөс эхэлж ажиллаж эхэлснээр тооцох болно. Цалин чинь өдөр бүр орох болно. Гэхдээ cap болгоны 11,12-нд л цалингаа авч байгаарай Тэрнээс өмнө дансаа ашиглаж болохгүй шүү. Таны дансыг хянаж мэдээлэл авч байхын тулд та дансаа 99766269 гэсэн дугаартай холбоорой 99766269 гэдэг дугаар бол манай компаний утасны дугаараа тэгээд виза картаа явуулаарай. " гэж хэлсэн. Би тэр өдрөө аймгийн төв орж 99766269 гэсэн дугаарыг өөрийнхөө 5596034488 гэсэн дугаарын данстай холбоод виза картныхаа нууц кодыг цаасан дээр бичээд виза картныхаа хамтаар замын унаагаар хот руу өгч явуулсан. Би бэлэн бай гэсэн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр нь хотод ирээд 2 дугаар луу нь залгаад огт холбогдохгүй байсан. Тэрнээс хойш хүлээгээд хотод 10 гаруй хонохдоо залгахад мөн адил огт холбогдохгүй байсан. ...Өмнөговь руу буцахын өмнө нэг залуу над руу яриад та залилан хийгээд байгаа юм уу" Би мөнгөө залилуулчихлаа.Таны 5596034488 дугаарын дансыг ашиглаад залилан хийгээд байна" гэхээр нь би Хаан банкруу яриад өөрийнхөө виза картыг хаалгасан. Тэгэхэд Хаан банкны оператортой ярихад "2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 160.000 төгрөгөөр таны цалингийн зээлийн гүйлгээ хийгдсэн байна. Тэрнээс өөрөө ямар нэгэн орлого, зарлагын гүйлгээ хийгдээгүй байна" гэж хэлсэн" гэх мэдүүлэг /2хх-ийн 28х/,

Хаан банкны депозит хуулга С.Идэрмөнхийн 5596034488 тоот дансанд 2018-10-02-нд 5094315266 тоот данснаас 440.000 төгрөгийн орлого орсон баримт /2хх-ийн 38х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

6. шүүгдэгч Н.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Баянхошууны хуучин эцсийн Хаан банк, хохирогч Д.Батсайханыг "жолооны эрх сэргээнэ" гэж хуурч цахим хэрэгсэл ашиглан төөрөгдөлд оруулж Ч.Золбоогийн Хаан банкны 5005448757 тоот дансанд 125.000 төгрөг шилжүүлж авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч Д.Батсайханы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: " миний бие 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр фэйсбүүк жолооны эрх сэргээнэ гэсэн зар хараад утсаар нэг эрэгтэй хүнтэй холбогдсон "миний жолооны оноо дуусчихсан. Үүнийг сэргээх боломж байна уу" гэж асуусан. Тэгэхэд тэр "болно 250.000 төгрөгөөр сэргээж өгье 3 хоногийн дотор сэргээгээд өгье та тал мөнгөө эхлээд өгчих" гэсэн. Тэгээд дансруу нь 125.000 төгрөг шилжүүлсэн. Цагийн дараа над руу эргэж залгаад "Та мөнгөө гүйцээгээд өгчих тэгвэл бүр хурдан гаргаад өгье" гэхэд нь би "Би чамтай нүүр тулж уулзаагүй болохоор шилжүүлж чадахгүй ээ. Юмаа зохицуулаад өгчихөө тэгэхээр чинь өгнө" гэж хэлсэн. 3 хоногийн дараа залгахад нөгөө хүн чинь "таны юм бүтээгүй байна. Хугацаа нь 7 хонгогоор хойшлох боллоо" гэсэн. Тэгээд 7 хоногийн дараа дахин залгахад "Би хөдөө яваад зав муутай байна" гэсэн Тэгээд сүүлдээ утсаа авахаа болиод бүр сүүлдээ утас нь холбогдохоо больсон. Тэр хүн хэлэхдээ манай эхнэрийн данс гээд 5005448757 гэсэн дугаарын ХААН банкны данс өгсөн. Энэ данс нь бол Чулуунбаатар овогтой Золбоо гэдэг хүний данс байсан” гэх мэдүүлэг  /3хх-ийн 53х/,

Хаан банкны шилжүүлгийн баримт /3хх-ийн 48х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

7. шүүгдэгч Н.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шархадны 9-182 тоотод байрлах хохирогч Б.Даваацэрэнтэй "avtoland erdene" гэсэн фэйсбүүк хаягаар "жолооны үнэмлэхний ангилал дарна, эрх сэргээнэ" гэсэн зарын дагуу холбогдож жолооны эрх сэргээлгэхээр 175000 төгрөгийг Чулуунбаатарын Золбоогийн 5005448757 дансаар шилжүүлэн авч хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч А.Баасанхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: " Би Баасанхүүгийн Даваацэрэнгийн төрсөн аав нь байгаа юм. Монгол улсад байхгүй учраас би төлөөлж хохирогчоор мэдүүлэг өгч байна би тухайн үедээ залилуулсан гэдгийг нь мэдэж байсан боловч хэн гэдэг хүнд залилуулсан гэдгээ мэдэхгүй байсан учраас цагдаад хандаж чадаагүй манай охин Даваацэрэн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр фэйсбүүк хаягаар avtoland erdene" гэсэн хаягнаас жолоочийн үнэмлэхнйи ангилал даруулна эрх сэргээнэ гэсэн зарын дагуу холбогдож жолооны эрхээ сэргээлгэхээр 175 Чулунбаатарын Золбоогийн Хаан банкны 5005448757 тоот дансанд 175.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах гэрээсээ мобайл банкаар шилжүүлж өгсөн байсан. Манай охиныг залилан мэхэлсэн этгээд нь Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст баригдсан талаар мэдэж өргөдөл гаргаж өгч байна. Жолооны эрх сэргээлгэхэд 350 000 төрөгөөр гаргана эхний ээлжинд урьдчилгаа 175 000 төгрөг өгчих үлдэгдлийг нь жолооны үнэмлэхээ авсны дараа мөнгөө шилжүүлээрэй гэж хэлсэн байсан, Охины итгэсэн шалтгаан нь фэйсбүүк хаяг нь цагдаагийн ажилтны зурагтай байсан гэж яриад байгаа мөн өөрийгөө цагдаад ажилладаг Эрдэнэ гэдэг гэж яриад байсан гэсэн. Би гомдолтой хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү." гэх мэдүүлэг /3хх-ийн 69х/,

Хаан банкны депозит хуулга- 2018 оны 01 дүгээр сарын 03-нд Ч.Золбоогийн 5005448757 тоот дансанд 5018541365 тоот данснаас /88600090 / Даваацэрэнгээс 175.000 төгрөг шилжүүлсэн баримт /2хх-ийн 165х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

8. шүүгдэгч Н.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт "avtoland erdene" гэх фэйсбүүк хаягнаас "жолооны эрх сэргээнэ, ангилал даруулна" хэмээн хуурч хохирогч Ц.Хүрэлсумаас 275.000 төгрөгийг шилжүүлэн авч хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч Ц.Хүрэлсумын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "Би согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад 1 жилийн хугацаагаар эрхээ хасуулчихсан байсан учраас жолооны үнэмлэхнии хэрэг их гарч байсан юм. 2018 оны 01 дүгээр сарын сүүлээр гэртээ фэйсбүүк ухаад сууж байтал Erdene bileg гэсэн фэйсбүүк хаягнаас жолооны үнэмлэхний эрх сэргээнэ ангилал даруулна гэсэн зар байхаар нь зар дээр нь өөрийнхөө дугаарыг бичээд орхисон. Маргааш нь буюу 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ажил дээрээ байж байхад 99870523 гэсэн дугаарын утаснаас эрэгтэй хүн залгаад би Цагдаагийн ерөнхий газрын архивт ажилладаг Эрдэнэ гэдэг хүн байна гэж танилцуулсан жолооны эрх сэргээхэд 350.000 төгрөгөөр гаргана урьдчилгаа 175.000 төгрөг өгчих үлдэгдэл мөнгөө жолооны үнэмлэхээ гаргасны дараа зөрүүлээд авья гэсэн. Ингээд би Чулуунбаатарын Золбоо гэх хүний дансны дугаарыг нь мэдэхгүй байна нийтдээ 275.000 төгрөг шилжүүлж залилуулсан... Мөн фэйсбүүкний зураг нь хүртэл цагдаагийн алба хаагчийн зурагтай байсан тэгээд худлаа байх биш гэж бодоод мөнгөө шилжүүлж өгсөн" гэх мэдүүлэг /3хх-ийн 87х/,

Хаан банкны дансны хуулга- Ц.Хүрэлсумын 5059131520 тоот данснаас 5005448757 тоот дансруу 175.000 төгрөг шилжсэн баримт /3хх-ийн 93х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

9. Шүүгдэгч Н.Б нь 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг “flSBcrapfavtoland erdene" гэсэн фэйсбүүк хаягаар жолооны үнэмлэхний эрх сэргээнэ, ангилал дарна гэж зар тавьж хохирогч Ц.Хатанболдоос 175.000 төгрөг Хаан банкны 5005448757 дугаарын дансаар шилжүүлэн авч хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,  

хохирогч Ц.Хатанболдын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "Миний бие 2017 оны 4 дүгээр сард...эрхээ хасуулчихсан байсан юм. 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр фэйсбүүк ороод байж байхад avtoland erdene" гэсэн фэйсбүүк хаягнаас яаралтай 2-3 хүний жолооны эрх сэргээж ангилал ахиулна гэсэн зар тавьчихсан байхаар нь чат руу нь өөрийн 88937282 гэсэн утасны дугаарыг өгөхөд 99870523 гэсэн дугаарын утас залгахаар нь авсан чинь нэг эрэгтэй хүн авсан. Тэр залуу өөрийгөө хэлэхдээ цагдаагийн ахмад цолтой Эрдэнэ гэж залуу байна замын цагдаагийн газарт он дамнаж байгаа үеэр 3-4 хүний жолооны эрх сэргээх боломжтой байгаа юмаа энийг ашиглаад жолооны эрхээ хасуулсан хүмүүсийн эрхийг сэргээж байна нэг сарын хугацаанд 350 000 төгрөгөөр сэргээнэ урьдчилгаа 175,000 төгрөг өгчих үлдэгдэл мөнгийг жолооны үнэмлэх гарсны дараа үлдэгдлийг нь өгчих гэсэн. Тэгээд надад Чулуунбаатарын Золбоо гэх хүний Хаан банкны 5005448757 гэсэн дансыг өгсөн манай эхнэрийн данс байгаа юм мөнгөө шилжүүлэхдээ утга дээр нь Эрдэнээд гэж бичээрэй гэхээр нь хэлснийх нь дагуу уг дансруу 175 000 төгрөгийг Эрдэнээд гэж бичээд шилжүүлж өгсөн. Тухайн намайг залилан мэхэлсэн залуу нь яг цагдаагийн ажилтан шиг албаны яриагаар яриад байсан тэгээд итгэчихсэн юм. ...Фэйсбүүк хаяг дээрээ цагдаагийн ажилтны зураг тавьчихсан байсан мөн утас руу ярихаар албаны яриагаар яриад байдаг энд тэнд ажил төрөлтэй явж байна нэг бол яаман дээр ажилтай байна гэх мэтээр намайг төөрөгдөлд оруулж итгүүлсэн ингээд би тэр хүнд итгэсэн юм" гэх мэдүүлэг /3хх-ийн 115х/,

Яллагдагч Н.Болор-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: " Би 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр иргэн Ц.Хатанболдоос хуурч мэхлэн 175.000 төгрөг залилан авсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна" гэх мэдүүлэг /3хх-ийн 108х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

10. шүүгдэгч Н.Б нь 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо буянт Ухаагийн 708-34 тоотод оршин суух хохирогч Б.Эрдэнэтуулаас “Lехиs nymka" фэйсбүүк хаягаар жолооны үнэмлэхний эрх сэргээнэ, ангилал даруулна гэсэн зар тавьж 300.000 төгрөгийг Хаан банкны 5006754820 дугаарын дансаар шилжүүлэн авч хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч Б.Эрдэнэтуулын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: " Миний нөхөр Б.Энхбаяр нь Өмнөговь аймгийн Овоот толгой гэх газар том машин унадаг ба 201-09-12-ны өдөр Улаанбаатар хотод байх гэртээ амарч байхдаа фэйсбүүк цахим хуудсаар Lexus nymka гэсэн хүн жолооны үнэмлэх дээр мэргэшсэн үнэмлэх гаргана гэсэн зар тавьсан байна гэж судлан мессенжэрээр чаталсан ба Нямгаваа гэх хүн байна гэж хэлэн манай нөхрийн мэдээлэл болон утасны дугаарыг нь авсан ба уг орой нь залган танай үнэмлэх 7 хоногийн дараа гарна гэж хэлсэн тэгээд манайх 2018 оны 9 дүгээр сарын 13-ны 09 цагийн орчим 150.000 төгрөг гар утаснаасаа мобайл банкаар шилжүүлсэн ба дахин 2018 оны 9 дүгээр сарын 25-ны 13 цагийн орчим би 120.000 төгрөг манай ээжийн данснаас мөн 30.000 төгрөг шилжүүлсэн юм. Тэгээд би Нямгаваа гэх хүн рүү залгаад мөнгө орсон уу, гэж асуухад мөнгө орсон байна үнэмлэхээ 2018 оны 9 дүгээр сарын 27-ны орой гэхэд үнэмлэх гарна ирээд аваарай гэсэн тэрнээс хойш дахин залгахад утас нь холбогдохгүй сураггүй болсон. ..99644600 гэсэн дугаараас эрэгтэй хүн ярьж байсан. ...цахим хаяг дээрээ цагдаа хувцастай хүнии зураг тавьсан байсан.” гэх мэдүүлэг /3хх-ийн 143х/,

Яллагдагч Н.Болор-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: " Би 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр иргэн Б.Эрдэнэтуулыг хуурч мэхлэн 300.000 төгрөг залилан авсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна" гэх мэдүүлэг /3хх-ийн 134х/, Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст иргэн Б.Эрдэнэтуулын гаргасан өргөдөл /3хх-ийн 136-137х/, Хаан банкны хуулга 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 10:26 цагт 150.000 шилжүүлсэн баримт /2хх-ийн 188х/, Хаан банкны хуулга 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 11:13 цагт 120.000 төгрөг Эрдэнэтуул Баярцогт гэх, 13 цаг 22 минутад 30.000 төгрөг /2хх-ийн 192х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

11. шүүгдэгч Н.Б нь 2017 оны 8 дугаар сард Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Г.Батнасангаас "Болор болор" нэртэй фэйсбүүк ашиглан жолооны эрх сэргээнэ, ангилал дарна гэсэн зар тавьж цахим хэрэгсэл ашиглан 80000 төгрөг ХААН банкны дансаар шилжүүлэн авч хуурч, үохиомол байдлыг зориудаар бий болгож, залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч Г.Батнасангийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "2017 оны 8 дугаар сард "Болор болор" гэсэн нэртэй фэйсбүүк хаягнаас олон нийтийн сүлжээ фэйсбүүк хуудсаар жолооны эрх сэргээнэ ангилал дарна гэсэн байхаар ,одоо санахгүй байна мобикомын дугаараар холбогдож ХААН банкны дансруу 80.000 төгрөг шилжүүлсэн. Тухайн дансыг нь санахгүй байна шүүж өгье, тэр данс нь эмэгтэй хүний данс байсан. Тэгээд 7 хоног гар утсаар холбогдоод байсан тэгснээ гар утас нь холбогдохгүй байсан. Эхлээд 180.000 төгрөг хийчих гээд байсан би болмжгүй байна гээд 80.000 төгрөг шилжүүлсэн. Би Баянзүрх дүүргийн 14-р хороо Нарантуул захын ард талын бэлэн мөнгөний машинаас тухайн хүний данс луу шилжүүлж байсан. " гэх мэдүүлэг /3хх-ийн 159х/,

Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан иргэн Г.Батнасангийн өргөдөл /3хх-ийн 155х/, Яллагдагч Н.Болор-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "Би 2017 оны 8 дугаар сард иргэн Г.Батнасангаас хуурч мэхлэн 80.000 төгрөг залилан авсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна" гэх мэдүүлэг /3хх-ийн 152х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

12. шүүгдэгч Н.Б нь 2017 оны 8 дугаар сард Хан-Уул дүүргиин 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Г.Должинсүрэнгээс "Болор болор" нэртэй фэйсбүүк хаяг ашиглан жолооны эрх сэргээнэ, ангилал дарна гэсэн зар тавьж 60.000 төгрөг ХААН банкны дансаар шилжүүлэн авч хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч Г.Должинсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3-р баг Баянмөнхийн 5а-07 тоотод нөхрийн хамт оршин суудаг одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй байна. 2017 оны 8 дугаар сарын 06-ны өдөр би өөрийн Должинсүрэн гэсэн фэйсбүүк хаягнаасаа фэйсбүүкт байж байсан чинь Bolor bolor гэсэн фэйсбүүк хаягтай хүнээс "жолооны үнэмлэх сэргээнэ, бүх ангилал дарна" гэсэн мэдээлэл тавьсан байсан тэгэхээр нь би нөхөр А.Жадамбаагийн үнэмлэхийг сэргээх санаатай чат мессежээр холбогдсон тэгсэн холбоо барих дугаар гээд миний мэдэж байгаагаар 9902-той дугаар байсан би тэр дугаар луу нь холбогдсон чинь эрэгтэй хүн байсан өөрийгөө "Баянзүрх дүүргийн замын цагдаад ажилладаг өнөөдөр жижүүртэй байна би чамд нэг данс өгье гээд 5037586245 гэсэн дансны дугаар өгөөд чи энэ дансруу 60.000 төгрөг шилжүүлчих би үнэмлэхийг нь сэргээгээд мэдээллийг нь устгаад эргээд холбогдоё гэж хэлсэн тэгэхээр нь би тэр өдөртөө надад өгсөн ...дансруу нь 60.000 төгрөг шилжүүлсэн утга дээр Жадамбаа-с гэж бичсэн. Тэгээд буцаагаад залгасан чинь гар утас нь холбогдохгүй фэйсбүүкээр нь харьцах гэсэн чинь блок хийсэн байсан. Би 5037586245 гэсэн данс руу мөнгө шилжүүлэхдээ Улаанбаатар хотын ХУД-ийн нутаг үйлдвэр комбинатын хаан банкнаас бэлнээр 60.000 төгрөг шилжүүлсэн" гэх мэдүүлэг /3хх-ийн 174х/,

ХААН банкны депозит дансны хуулга иргэн Г.Должинсүрэнгийн 5064827939 тоот данснаас 60.000 төгрөгийг 5037586245 тоот дансанд шилжүүлсэн баримт /3хх-ийн 179х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

13. шүүгдэгч Н.Б нь 2017оны 7 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо KFC хажуу талын ATM, хохирогч Ц.Тамираас "жолооны эрх сэргээнэ хэмээн" хуурч 150,000 төгрөгийг шилжүүлэн авч хццрч, зохиомол байдлыг зориудаар бий болгож залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч Ц.Тамирын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр фэйсбүүк үзээд сууж байхад Bolor bolor гэсэн хаягнаас жолооны үнэмлэхний эрх сэргээнэ, ангилал даруулна гэсэн зар байхаар нь сонирхоод bolor bolor гэсэн хувь чат руу нь орж чат бичсэн намайг утасны дугаараа явуул гэхээр нь өөрийн 99886465 гэсэн дугаарыг явуулахад 9902 гэсэн дугаар байсан төгсгөлийн 4 оронтой тоог нь мэдэхгүй байна, эрэгтэй хүн залгаад өөрийгөө цагдаагийн ерөнхий газрын харьяа лицензийн төвд ажилладаг мөн өөрийнх нь төрсөн дүү ажилладаг мөнгө хэрэгтэй байна гэсэн утгатай юм ярьсан. Тэгээд миний регистрийн дугаар болон гэрийн хаяг зэргийг мессежээр авсан хэсэг байж байгаад за за болох юм байна гээд өдрийн 12 цагаас өмнө надруу 100,000 төгрөг шилжүүлчих юм бол 2-3 хоногийн дотор гаргаад өгнө гээд 5037586245 дэлгэрмаагийн Мягмарсүрэн гэх хүний ХААН банкны дансыг явуулахаар нь Баянгол дүүргийн 2-р хороо 25 дугаар эмийн сангийн зүүн талын KFC-ийн хажуу талын Хаан банкны АТМ-ээс 100.000 төгрөг шилжүүлж өгсөн. 2017 оны 7 дугаар сарын 22-ны өдөр нөгөө залуу надруу утсаар залгаад чиний эрх чинь сэргээхэд бэлэн болчихсон байна нөгөө миний миний өгсөн дансруу яаралтай 50.000 төгрөг шилжүүлчих гэхээр нь тухайн үед Төв аймагт ажилтай явж байсан болохоор Улаанбаатар хотод орж ирээд хорооллын эцсийн хаан банкны АТМ-ээс 5037586245 гэсэн дансанд нь 50.000 төгрөг шилжүүлж өгсөн. Тэгээд үүнээс хойш хэд хоногийн дараа нөгөө залуу руу залгахад ямар нэгэн шалтаг хэлээд байсан нэг юм нь болохгүй байна гээд байсан тэгж байгаад утас нь холбогдох боломжгүй болчихсон. Хөдөө ажлаар явах гэж байсан учраас тэгээд хөдөө яваад өгчихсөн. Тэгээд би нөгөө залууд залилуулснаа мэдсэн” гэх мэдүүлэг /3хх-ийн 197х/,

Хаан банкны дансны хуулга -Ц.Тамирын 150.000 төгрөг шилжүүлсэн баримт /3хх-ийн 201х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

14. шүүгдэгч Н.Б нь 2017 оны 7 сарын дундуур Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт, хохирогч О.Сэлэнгээс "Егdеnе autoland" нэртэй фэйсбүүк хаягаар жолооны үнэмлэхний эрх сэргээнэ, ангилал даруулна гэсэн зар тавьж цахим хэрэгсэл ашиглаж, 300.000 төгрөгийг Хаан банкны 5037586245 дугаарын дансаар шилжүүлэн авч хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож залилсан гэмт хэрэг үйлсэн гэм буруутай болох нь

шүүгэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч О.Сэлэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: " 2017 оны 7 сард манай нөхөр жолооны эрхээ хасуулчихсан байсан юм. ..Эрхээ хасуулснаас хойш 14 хоногийн дараахан шиг санагдаж байна. манйа нөхөр ...фэйсбүүк хаягаар жолооны үнэмлэхний эрх сэргээнэ ангилал дарна гэнээ найдьартай юм байна чи энэ хүний данс руу 300.000 төгрөг шилжүүлээд өгчих жолооны эрхээ сэргээлгэх гэж байгаа юмаа гэсэн ямар ч байсан Дэлгэрмаагийн Мягмарсүрэн гэх хүний дансруу 300.000 төгрөг шилжүүлж өгсөн...Тухайн залуу мөнгө авахын өмнө надад итгэл үнэмшил төрүүлэхийн тулд 4 хувь цээж зураг , жолооны үнэмлэхний мөнгө гээд мөнгө авч байсан....Bolor bolor гэсэн хаягтай фэйсбүүк байсан. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Амгалангийн х\хаан банкны АТМ-ээс мөнгөө шилжүүлж байсан" гэх мэдүүлэг /3хх-ийн 217х/,

Яллагдагч Н.Болор-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2017 оны 7 дугаар сард иргэн О.Сэлэнгээс хуурч мэхлэн 300.000 төгрөг залилан авсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна" гэх мэдүүлэг /3хх-ийн 211х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

15. шүүгдэгч Н.Б нь 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Содон хорооллын Хаан банкаар дамжуулан хохирогч Б.Буянхишигээс "жолооны эрх сэргээнэ" хэмээн хуурч нийтдээ 174.500 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч Б.Буянхишигийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Erdene avtoland гэсэн фэйсбүүк хаягнаас жолооны эрх сэргээнэ ангилал даруулна гэсэн зар тавьчихсан... холбогдож ярьсан... мессеж бичсэн тэгсэн нөгөө залуу 350.000 төгрөгөөр гаргаж өгнө гэсэн. Тэгээд би тэр өдрөө өөрийн 5070165612 гэсэн данснаас Чулуунбаатарын Золбоо гэх хүний 5005448757 гэсэн Хаан банкны дансруу эхлээд 121.500, дараа нь 3000 төгрөг шилжүүлж өгсөн. 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр мөн Ч.Золбоогийн данс руу 50.000 төгрөгийг өөрийн мобайл банкаар шилжүүлж байсан. Өөрийгөө цагдаагийн газар ажилладаг ...гээд шалтаг шалтгаан хэлдээд байсан” гэх мэдүүлэг /3хх-ийн 233х/,

Хаан банкны хуулга 50.000 төгрөг шилжүүлсэн баримт /2хх-ийн 172х/,

Яллагдагч Н.Болор-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Б.Буянхишигээс хуурч мэхлэн 174.500 төгрөг залилан авсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна." гэх мэдүүлэг /3хх-ийн 226х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

16. шүүгдэгч Н.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 30-02 тоот дахь хохирогч Ш.Мөнхтулгаас "Erdene avtoland" нэртэй фэйсбүүк хаяг ашиглан "жолооны эрх сэргээнэ ангилал дарна" гэсэн зар тавьж цахим хэрэгсэл ашиглан 550.000 төгрөг ХААН банкны 5005448757 дугаарын дансаар шилжүүлэн авч хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч Ш.Мөнхтулгын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: " 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 30-26 тоотод эгчийндээ фэйсбүүк үзээд сууж байхад Erdene avtoland гэсэн фэйсбүүк хаягнаас жолооны үнэмлэхний эрх сэргээнэ ангилал дарна гэсэн зар оаисан...уув/ио^ гэсэн дугаарын утас руу өөрийн 99066955 гэсэн дугаараас залгахад нэг эрэгтэй хүн авсан. ...жолооны эрх 350.000 төгрөгөөр гаргаж өгнө, ангилал дарахад 200.000 төгрөг та эхлээд жолооны эрхээ сэргээлгэхэд урьдчилгаа 175.000 төгрөгийг 5005448757 тоот дансанд шилжүүлчих үлдсэн мөнгөө жолооны үнэмлэхээ авахдаа өгчих гэхээр нь итгээд эгчийнд байхдаа 175.000 төгрөгийг интернет банкаар шилжүүлж өгсөн. ..2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр мөн эгчийнд байхдаа банкаар шилжүүлсэн. ..4 ангилал даруулахаар болсон ...200.000 төгрөг шилжүүлж өгсөн. ..надад хэлэхдээ замын цагдаад ажилладаг гэж хэлсэн. Мөн фэйсбүүк хаяг нь цагдаагийн дүрэмт хувцастай байхаар нь итгэчихсэн юм..." гэх мэдүүлэг /4хх-ийн 4х/,

Хаан банкны хуулга Ш.Мөнхтулгаас "Эрдэнээд" шилжүүлсэн гэх 175.000, 375.000 төгрөгийн баримт /4хх-ийн 8-9х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

17. шүүгдэгч Н.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч А.Жавхлангаас "Erdene avto land" нэртэй фэйсбүүк ашиглан жолооны эрх сэргээнэ, ангилал дарна гэсэн зар тавьж, цахим хэрэгсэл ашиглан 340.000 төгрөгийг Хаан банкны 5005448757 дугаарын дансаар шилжүүлэн авч хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч А.Жавхлангийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...ангилал дарж өгнө гэсэн хүний утасны дугаар болох 99870523 дугаарын утсыг аваад залгахад эрэгтэй хүн авсан. Тэгээд би тэр залууд жолооны үнэмлэхний ангилал даруулах гэсэн юмаа гэсэн чинь өөрийгөө замын цагдаад ажилладаг гэж байсан, би утсан дээрээ хүртэл замын цагдаа гээд хадгалчихсан Эрдэнээ гэж өөрийгөө танилцуулж байсан. Лицензийн төвийн удирдлагын төвд багаараа ажилладаг өнөөдрийн ээлжинд гарах ээлжинд чиний өгсөн мөнгийг хувааж өгнө би ганцаараа ажилладаггүй юмаа гээд байсан бүх ангилал гаргана 300.000 төгрөг яаралтай гэвэл 40.000 төгрөг нэмээд өгчих гэсэн. Манай эхнэрийн данс гээд 5005448757 Чулуунбаатарын Золбоо гэх хүний дансыг өгсөн мөнгөө шилжүүлэхдээ "Эрдэнээд" гэж шилжүүлээрэй гэхээр нь 2018 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр ажил дээрээ байхдаа гар утаснаасаа мобайл банкаар 5005448757 гэсэн данс руу нь 340,000 төгрөг шилжүүлж өгсөн....Манай ажил Баянзүрх зүүргийн 2 дугаар хороо Дарь эхийн хуучин эцэст байдаг" гэх мэдүүлэг /4хх-ийн 34х/,

Яллагдагч Н.Болор-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "Би 2018 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр иргэн А.Жавхлангаас хуурч мэхлэн 340.000 төгрөг залилан авсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна" гэх мэдүүлэг /4хх-ийн 27х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

18. шүүгдэгч Н.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт хохирогч У.Пүрэвравжираас "Эрдэнэ авто Ланд" нэртэй фэйсбүүк хаяг ашиглан жолооны эрх сэргээнэ, ангилал дарна гэсэн зар тавьж, цахим хэрэгсэл ашиглан 175.000 төгрөг ХААН банкны 5005448757 дугаарын дансаар шилжүүлэн авч хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч У.Пүрэвравжирын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...зарын дагуу 99870523 дугаарын утсаар холбогдоход эрэгтэй хүн утсыг авсан. Надаад өөрийгөө ЦЕГ-ын харьяа лицензийн төвд ажилладаг Эрдэнэ гэх залуу байна гэсэн...Тэгээд надад Чулуунбаатарын Золбоо гэх хүний Хаан банкны 5005448757 дансыг өгсөн. тухайн үед Өмнөговь аймагт ажиллаж байсан учраас...175.000 төгрөг шилжүүлж өгсөн...хохирлыг барагдуулж өгнө үү" гэх мэдүүлэг /4хх-ийн 54х/,

Дансны хуулга 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 5005448757дугаарын дансаар 175.000 төгрөг авсан /4хх-ийн 58х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

19. шүүгдэгч Н.Б нь 2018 оны 5 дугаар сарын 05, 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр байрлах ХААН банкны ATM, хохирогч Ё.Бат-Оршихоос цахим хэрэгсэл ашиглаж, 440.000 төгрөгийг 2 удаагийн үйлдлээр жолооны ангилал ахиулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зохирудаар бий болгож,  залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч Ё.Бат-Оршихын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Би 2018 оны 5 дугаар сарын эхээр фэйсбүүк зар сонирхож байхад цөөн тооны хүнд эрх сэргээж, ангилал айулж өгнө гэсэн зар байхаар нь би сонирхоод комэнт бичээд үлдээсэн чинь миний чатруу дугаараа явуул гэсэн мессеж ирсэн. Улмаар би утасны дугаараа явуулахад надруу залгаад ярилцахад манайх найдвартай 7 хоног яаравчилсан түргэвчилсэн сургалтанд хамруулаад ангилал ахиулаад өгнө одоо урьдчилгаа 50 хувь шилжүүлчих гэхээр нь би зөвшөөрөөд 2018 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 240.000 төгрөгийг түүний өгсөн 5005448757 дугаарын дансанд долоон буудал байх хаан банкны ATM ороод шилжүүлсэн болно. Үүнээс хэд хоногийн дараа буюу 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдөр дахин тэр хүн өөрөө холбогдоод тооцоо нэг мөсөн дуусгачих материал чинь явчихсан байгаа удахгүй бүтнэ болно гэхээр нь би итгээд 200.000 төгрөгийг шилжүүлсэн болно. Харин үүнээс хойш таг алга болж гар утсаа авахаа больсон. Ингэж явсаар нилээн хугацаа өнгөрсөн бөгөөд холбогдохоороо удахгүй өгнө гэдэг байсан..." гэх мэдүүлэг /4хх-ийн 97х/,

Дансны хуулга 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 200.000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 240.000 төгрөг авсан. /4хх-ийн 93х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

20. шүүгдэгч Н.Б нь 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нуаг дэвсгэрт хохирогч Б.Алгаад жолооны ангилал дарж өгнө хэмээн хуурч 121.500 төгрөгийг шилжүүлэн авч хуурч, зохиомол байдлыг зорудаар бий болгож, залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч Б.Алгаагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2018 оны 5 дугаар сарын 07-ны орой гэртээ facebook хараад сууж байтал Авто зах гэх групп дээр ангилал дауулна гэсэн посын доод хэсэгт коммэнт дээр Том Цолмон гэх хаягтай хүн ангилал дарна гэсэн коммент байсан тэгэхээр нь би хэдэн төгрөгөөр даруулах нөгөө хүн утасны дугаараа гэхээр нь би утсаа өгөл 99707372 дугаараас над руу залгаад ангилал дарж өгнө 1 ангилалыг 100.000 төгрөг, жолооны үнэмлэх хэвлэх 21.500 төгрөг гээ би 2 ангилал даруулахаар тохиролцоод урьдчилгаа 121.500 төгрөгийг маргааш нь буюу 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 12 цагийн үед Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо 436 байрны 07 тоотод ээж Бадралын гэрээс интернет банкнаас эхнэрийн 5005346277 гэсэн данснаас 5005448757 дугаартай дансруу 121.500 төгрөг шилжүүлсэн. Тэгээд тэрнээс хойш 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 18 цагаас хойш гагаж өгнө гэсэн боловч одоо болтол гаргаж өгөөгүй. Мөнгө авъя гэхээр өгнө гэж хэлээд сураггүй алга болсон... гэх мэдүүлэг /4хх-ийн 170х/,

Банкны хуулга 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 5005346277 дугаартай Хаан банкны дансанд 121.500 төгрөг шилжүүлэн авсан. /4хх-ийн 175х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

21. шүүгдэгч Н.Б нь 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо 402-67 тоотод оршин суух хохирогч Д.Цэрэнхүүгийн гар утасруу 99022325 дугаарын утсаар холбогдон жолооны үнэмлэх хугацаанаас өмнө гаргаж өгнө гэж хэлэн 131.500 төгрөгийг Хаан банкны 5037586245 дугаарын дансанд шилжүүлэн авч хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч Д.Цэрэнхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 9902232 дугаараас надруу залгасан бөгөөд надад өөрийгөө цагдаа гэж танилцуулсан нэг залуу жолооны үнэмлэх хугацаанаас нь өмнө гаргаж өгнө уул нь 250.000 төгрөгөөр гаргаж өгдөг юм чамд одоохондоо бололцоо муу байгаа бол эхлээд 81.500 төгрөг надруу шилжүүлчих гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би миний найз Д.Дашням надруу утсаар ярьсан бөгөөд сая над руу нэг цагдаа ярилаа үнэмлэх хурдан хугацаанд гаргаж өгнө гэж байна чи миний дугаарыг уг хүнд өгчихсөн юм уу, ямар учиртай хүн юм бэ гэж найзаасаа асуухад Д.Дашням нь тиймээ би чиний дугаарыг өгсөн юм. Хоёулаа хамт жолооны үнэмлэхээ гаргуулчихья гэж надад хэлэхээр нь би итгээд зөвшөөрсөн бөгөөд над уу ярьсан хүний Д.Мягмарсүрэн гэх нэртэй Хаан банкны 5037586245 гэх дугаарай данс руу 81.500 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 16-ны оройн 20 цагийн үед гэрээсээ буюу Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо 402-67 тоотоос шилжүүлсэн юм. Тэгтэл 3 хоногийн дараа уг цагдаа гэх залуу нь над уу дахиад залгасан бөгөөд 50.000 төгрөг хэрэгтэй байна яг одоо 50.000 төгрөг нэмээд шилжүүлчих гэж хэлсэн бөгөөд мөн Д.Мягмарсүрэн гэх нэртэй Хаан банкны 5037586245 гэх дугаартай данс уу 50.000 төгрөгийг шилжүүлсэн юм. Тухайн үед би хаанаас яаж мөнгө шилжүүлсэн ээ мэдэхгүй байна. Тэгээд 2017 ны 8 дугаар сарын 05-09-ний хооронд үнэмлэх гаргаж өгнө гэж хэлсэн цагдаа надруу залгаад миний гарсан эсэх талаар асуухад чиний жолооны үнэмлэх гарсан байгаа би одоохондоо завгүй байна байж байгаад чам руу залгая гэж хэлээд үүнээс хойш өдийг хүртэл ямар ч холбоогүй алга болсон... гэх мэдүүлэг /4хх-ийн 219-220х/

Хаан банкны хуулга /4хх-ийн 226х/,

Яллагдагч Н.Болор-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Тухайн үед би 10 хоногийн дотор үнэмлэхийг гаргаж өгнө гэж тохиролцсон юм. Тухайн үед надад мөнгөний хэрэг гарсан учраас жолооны үнэмлэх гаргаж өгнө гэж худлаа хэлэн мөнгийг нь залилан авсан юм...гэх мэдүүлэг /4хх-ийн 233х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

22. шүүгдэгч Н.Б нь 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Нарантуул Олон улсын худалдааны төвд хохирогч З.Цогтбаяраас 3.875.900 төгрөгний бараа бүтээгдэхүүнийг хуурч, урьдын харьцаан явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч З.Цогтбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр манай найз Ганбаяр надруу залгаад найз нь чамтай ярих ажил байна гэхээр нь хүрээд ир гэж хэлсэн. Ингээд Ганбаяр над дээр ирж уулзахдаа Н.Б гээд залуу дагуулж ирсэн. Болор-Эрдэнийг үл хөдлөх зуучлалын компани найзтайгаа хамтарч ажиллуулдаг орлогч захирал нь гэж надад хэлсэн. Ганбаяр надад хэлэхдээ Н.Б ажилчдынхаа цалингийн зөрүүнд бараа өгч эхний ээлжинд орос пичень авъя гэнээ гэхээр нь ойр хавийнхаа хүмүүсээс асуусан боловч Орос пичень олдоогүй. Ингээд би Н.Бд Орос пичень олдохгүй юм байна гэсэн чинь тэгвэл кг-аар нь чихэр зарах хүн байна уу гэж асуусан. Би анхандаа бэлэн мөнгөөр нь авах гэж байгаа юм байна гэж ойлгосон. Тэгээд би танил ах Мөнхзориг дээр очоод Болор-Эрдэнийг уулзуулзсан чинь Н.Б зарж байсан чихэрнээс дээж болгож төрөл бүрээс 5,5 ширхэгийг ажилчиддаа үзүүлээдэхье гээд аваад явсан. Ингээд орой нь Ганбаяр надруу залгаад Н.Б шарлот, Мишка, зэрэг чихэрнүүдээс авъя гэнээ. Чи таньдаг ахдаа хэлээдхээч гэхээр нь би маргааш өглөө нь авъя гэсэн чинь Мөнхзориг ах манай бараа тийм хурдан ирдэггүй юмаа. 4 дүгээр сарын 27-ны өдөр ирнэ гэсэн. Ингээд Н.Б Ганбаяр хоёр ирээд Н.Б бараагаа ачаад явсан. Ганбаяр надтай үлдсэн. Би мөнгийг нь яахуу гэсэн чинь Ганбаяр, Н.Б ажилчдын цалин буух арай болоогүй, Ажилчдын цалин буухад чиний мөнгийг өгье. Тэрнээс өмнө энэ хүмүүст барааг нь өгөхгүй бол яг цалин дээрээсээ бараа авдаггүй юмаа гэж хэлсэн. Ингээд дараа нь 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Н.Б Нарантуул зах дээр ирээд би хөдөө мал руугаа явах гэж байна. Малчиддаа жоохон бараа авах гэсэн юм би чамд ирэхдээ 1 хонь авчирч өгье гээд 150.000 төгрөгний бараа зээлээр авч явсан. Түүний дараа 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдөр над руу Н.Б залгаад нөгөө өмнөх чихэр чинь арай дутчихлаа ахиад чихэр нэмж авъя гэхээр нь би Ганбаяр луу загаад энэ Н.Б чинь өмнөх мөнгөө өгөөгүй байж ахиж чихэр авъя гэж уурласан чинь Ганбаяр Н.Брүү ярьсан. Юу гэж ярьсаныг нь мэдэхгүй байна. Төд удалгүй Ганбаяр надуу залгаад энэ чихэр харин жоохон дутаад байна гэнээ ахиад жоохон чихэр олоод өгчихөөч гэхээр нь Мөнхзориг ахруу хэлсэн чинь өмнөх мөнгөө өгөөд ав гэхээр нь 12-р контейнерийн таних эмэгтэй дээр очоод жоохон чихэр зээлчихье гээд 1.192.900 төгрөгний чихэр зээлж аваад Н.Б надаас ирж авсан. Түүний 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр ахиад чихэр авъя гээд Н.Б ярихаар нь чадахгүй гэсэн чинь Ганбаяр надруу яриад надаас чихэр олоод өгөөч гэхээр нь би чихэр одоо олж өгч чадахгүй. Өмнөх хүнийхээ мөнгийг олж өгөөгүй байж ахиж зээлж чадахгүй гэсэн чинь тэгвэл чамаас ахиухан бараа авчихъялдаа гэж Н.Б хэлхээр нь зөвшөөрөлгүй Ганбаяртай утсаар яриад Н.Б ахуйн бараа авъя гээд байна яахын бэ гэж асуусан чинь одоо цалин нь буухад 2,3 хоног үлдээд байгаа юм чинь өгчихөөч гэж хэлэхээр нь 688.000 төгрөгний памперс, 129.000 төгрөгний ахуйн бараа Н.Б ганцаараа ирээд надаас аваад явсан", "Сүүлийн бараа Н.Б аваад явсаны дараахан Чоно гээд Ганбаярын найзруу Да хүрээ захаас 1 ченж залгаад чиний машин чинь энд байнаа Н.Б 10 хоногийн өмнө надруу залгаж хэлсэн. Чоноо гээд залуугаас Н.Б машиныг нь өдрийн 80.000 төгрөгөөр түрээслье гэж авч яваад барьцаанд тавьсан байсаныг нь мэдсэн. Ингээд Болор-Эрдэнийг хайж эхэлсэн", "3.875.000 төгрөгни хохирол учираад байгаа бөгөөд би Мөнхзориг болон зүс таних эгчийн мөнгийг Н.Б алга болчихсон учраас би өөрөөсөө гаргаж өгсөн. Миний өөрөөсөө өгсөн барааны хортой падаан байгаа бөгөөд Мөнхзориг болон зүс таних эгчийн падаан нь байгаа байх. Тэгэхдээ Мөнхзориг болон нөгөө эгчээс би өөрөө гарын үсэг зурж бараа авсан...", "...Сүүлд сонссон чинь залилан хийдэг хүн гэж байсан.Надад Ганбаяр Болор-Эрдэнийг танилцуулахдаа үл хөдлөх хөрөнгийн компани ажиллуулдаг гэнээ. Энэ залуу орлогч захирал нь гэж хэлж байсан. Мөн Н.Б надад нэрийн хуудсаа үзүүлж байсан..." гэх мэдүүлэг /5хх-ийн 02х/,

гэрч Н.Ганбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Би багын найз Наранчулуунаас дамжуулан танилцсан бөгөөд Наранчулуун эр залууай хам хоригдож байсан гэсэн. Ингээд тэр Н.Б надруу залгаад би Наранчулууны найз нь байна. Чиний машиныг түрээслэх гэсэн юмаа гэх удаа дааа залгасан бөгөөс өмнө нь Наранчулуун надтай яриад би машинаа 1 хүнд түрээсэлчихсэн чи машинаа түрээслэх үү гэж санал тавихаар нь би бодож үзье гэж хэлсэн. Ингээд Н.Б 2,3 өдөр дарааллаж залгаад байхаар нь зөвшөөрөөд машинаа өгч явуулсан бөгөөд ингээд байнга мэнд усаа ярьдаг болсон бөгөөд Н.Б надад өөрийгөө танилцуулахдаа үл хөдлөх хөрөнгө зуулчлалын компани захирал гэж хэлж ажлын болон захирлын үнэмлэх үзүүлж байсан. Ингээд 10 хоногийн дараа би, машин түрээслүүлсэн мөнгөө авах гэсэн чинь манай хүүхэд өндөр төлбөртэй сургуульд орж байгаа болохоор бүх мөнгөө тийш нь гаргачихсан. Харин Бартер хийх бараа байвал би ажилчиддаа шахаад 1 дахин нугалж зараад зөрүүг нь хоюулаа хувааж авъя. Тэгээд машины чинь мөнгийг цалин дээрээс гялс гаргаад өгье итгээд найз Цогтбаяртай яриад бараа зээлэх боломжой байгаа эсэх асуусан чинь бодож үзье гэж хэлсэн. Ингээд би боломжой эсэх талаар асуучихаад яваад өгсөн. Тэр өдрөө бараа аваагүй бөгөөд маргааш нь надруу залгаад байхаар нь би Цогтбаяртай холбож өгсөн бөгөөд зээлээр бараа авсан байсан. Би бараа авахад нь огт байгаагүй. Ингээд сүүлд тэр хүнд залилуулсан гэдгээ мэдсэн..." гэх мэдүүлэг, /5хх-ийн 4х/

гэрч Н.Мөнхзоригийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Би Нарантуул олон улсын худалдааны төв дээр чихэр зарж борлуулдаг ажил хийдэг юм. Манай дүү З.Цогтбаяр нь ахуйн хэрэглээний болон ариун цэврийн хэрэглэл зарж борлуулдаг ажил хийдэг юм. Тэгээд 2017 оны 4 дүгээр сард яг хэдний өдөр гэдгийг санахгүй байна З.Цогтбаяр нэг хүний хамтаар ирээд нөгөө хүн нь ажилчид цалингийн урамшуулал өгөх гэж байгаа юм гэж хэлээд надаас 50 хайрцаг марсенка гэх нэртэй чихэр буюу 1.716.000 төгрөгний чихрийг аваад мөнгийн нь энэ сардаа багтаагаад авсан юм. З.Цогтбаяр урд өмнө нь зээлзэр авдаг байсан учир өгсөн тэгсэн чинь сарын сүүл болоод төлбөр тооцоо хийх гээд төлбөр тооцоо хийх гээд мөнгөө авахад нөгөө хүн нь мөнгөө өгөхгүй байна гэж хэлж байсан тэгэхдээ 1.716.000 төгрөг өөрөө надад өгч барагдуулсан юм", "Надаас тухайн үед зээлж авсан 1.716.000 төгрөгийг бүрэн бүтнээр нь төлж барагдуулсан. Одоо З.Цогтбаяр бид хоёрын дунд өр авлагын асуудал байхгүй. Надад гомдол, санал байхгүй. Анх чихэр авсан хүнд залилуулсан асуудалдаа өөр хохирогчоор явж 1.716.000 төгрөгийг гаргуулж авахад татгалзах зүйлгүй" гэх мэдүүлэг, /5хх-ийн 8х/

гэрч Г.Пүрэврагчаагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Би З.Цогтбаяр гэх нэртэй хүнийг л танина. З.Цогтбаяр нь манай хажуу талд суудаг хүний дүү нь ба мөн адил Нарантуул зах дээр контеинер дээр бараа бүтээгдэхүүн зарж борлуулдаг ажил хийдэг юм. Тэгээд одоо сайн санахгүй байна. 2017 онд нэг удаа надаас ирээд Сникерс болон Марс нэртэй чихрийг их хэмжээгээр 1.200.000 орчим төгрөгийн үнэтэй чихрийг бөөний үнээр нь худалдаж аваад явсан юм.Тэгэхдээ мөнгөний төлбөр тооцоо гаргаагүй тухайн үедээ мөнгийг нь өгөөд авсан одоо бид хоёрын дунд өр төлбөр тооцооны асуудал байхгүй. Тухайн үед 1.192.000 төгрөгний чихэр авсан учираас гомдол байхгүй" гэх мэдүүлэг, /5хх-ийн 09-10х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

23. шүүгдэгч Н.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо Эрдэнэтолгойн Хаан банк, хохирогч Э.Цэнд-Аюушаас "ангилал дарж өгнө" хэмээн хуурч иргэн 200.000 төгрөгийг шилжүүлэн авч хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч Э.Цэнд-Аюушийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр фэйсбүүк дээр "Erdene.Autoland" гэсэн хаягнаас Ангилал дарна гэсэн зарыг хараад 99870523 гэсэн утасны дугаараар нэг эрэгтэй хүнтэй холбогдсон. Тэгэхэд эр залуу Би Замын цагдаагийн мэдээлэл технологийн хэлтэст ажилладаг, жолооны үнэмлэн нь дээ суудаг хүн байгаа юм. Иргэний үнэмлэхний зургаа явуулаад, 300.000 төгрөг өгчих 7 хоногийн фотор ангилал дараад өгье гэж хэлхэд нь би хэзээ уулзах вэ? гэхэд одоо 12 цагаас өмнө ээлж солигдохоос өмнө мөнгөө явуулчих. Тэгвэл 7 хоногийн гаргаж өгч чадна. Би өрийн албан хаагч болохоор өөрийнхөө дансаар авч болохгүй. Манай эхнэрийн 5005448757 Золбоо гэсэн нэрэй данс байгаа ийшээ мөнгөө шилжүүлчих гэсэн. Тэгэхээр нь би итгээд яараад эхнэртэйгээ хамт явж байгаад Шархадны Эрдэнэстолгойн МТ колонкын Хаан банкны АТМ-с өөрийн 2018473766 гэсэн данснаас тус Золбоо гэх нэртэй дансруу 100.000 төгрөг буюу нийт 200.000 төгрөг шилжүүлсэн. Тэрнээс хойш 5 cap хүртэл тэр хүн надтай холбоо тасраагүй ээ. Тэгээд 5 дугаар сараас хойш 99870523 дугаар нь холбогдохоо болиод холбоо тасарсан” гэх мэдүүлэг /5хх-ийн 34х/,

Яллагдагч Н.Болор-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Би тогтоолтой танилцлаа. Надад тогтоолтой холбоотой санал, хүсэлт байхгүй. Би дээрх үйлдлээ хүлээн зөвшөөрч байна" гэх мэдүүлэг /5хх-ийн 45х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

24. хүүгдэгч Н.Б нь 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Г.Гантуяагаас цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон "Lexus Nyamka" гэх фэйсбүүк хаягаар жолооны СЕ ангилал дарга гэсэн худал зар баиршуулан 125.000 төгрөгийг Хаан Банкны 5006754820 тоот дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч Г.Гантуяагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Би нөхөр Жанлавын хамт 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Хүүхдийн зуугийн замын урд талд байдаг Юнай гэдэг нэртэй Солонгос хоолны газрын гадаа машиндаа фэйсбүүк үзээд сууж байтал Lexus Nyamka гэх нэртэй, цагдаагийн дүрэм хувцастай хүний зурагтай фэйсбүүк хаягай хүн жолооны СЕ ангилал дарга гэсэн зар байршуулсан байсанг үзээд чатаар холбогдоод гар утасны дугаарыг нь аваад өөрийн 80535888 дугаараас 99466400 дугаарлуу залгаж ярьтал нэг эрэгтэй хүн утсыг авсан тэгээд би нөгөө эрэгтэйгээс та жолооны СЕ ангилал даж өгөх юм уу? Хэдэн төгрөгөөр дарж өгөх вэ? Гэж асуухад нөгөө эрэгэй тиймээ СЕ ангилал дарж өгнө 10 хоногийн дараа гаргаж өгнө одоо би лицэнзийн төв дээр ажил дээрээ сууж байна 250.000 төгрөгөөр СЕ ангилал гаргаж өгнө эхлээд 125.000 төгрөг дансаар шилжүүлээд жолооны үнэмлэх гарсн дараа үлдэгдэл 125.000 төгрөгөө өгөөд үнэмлэхээ аваарай гэж ярихаар нь би жолооны СЕ ангилал даруулъя гэхэд жолооны СЕ ангилал даруулах гэж байгаа хүнийхээ регисерийн дугаарыг хэлчих гэхэд нь би өөрийн нөхөр Жанлавын регистеийн дугаарыг хэлж өгтөл нөгөө эрэгтэй мессежээр дансны дугаараа явуулъя тэгээд урьдчилгаа мөнгөө хийчих гэсэн. Тэгээд би нөгөө залуугийн месежээр явуулсан хаанк банкны дансуу 125.000 төгрөгийг өөрийнхөө Хаан банкны 5102100196, 5360318062 гэсэн 2 дансныгаа аль нэгнээс нь мобайл банкаар шилжүүлсэн.Тэгээд 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр жолооны СЕ ангилал дарж өгнө гэсэн эрэгтэйн 99466400 дугаарлуу залгаал гар утсаа аваагүй, фэйсбүүк хаягруу нь чат бичтэл хариу өгөхгүй байсан тэгээд тэр хэнд залилуулсанаа мэдээд манай нөхөр Жанлав цагдаагийн байгууллагад өргөдөл бичиж өгсөн..." гэх мэдүүлэг /5хх-ийн 56х/,

Дансны хуулга: 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 5006754820 дугаарын данснаас 125.000 төгрөг шилжүүлсэн баримт /5хх-ийн 51х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

25. шүүгдэгч Н.Б нь 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ш.Энх-Одод жолооны үнэмлэх гаргаж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, 400.000 төгрөг залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч Энх-Одын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр манай найз болох Өнөржаргал нь надаа жолооны үнэмлэх сэргээдэг хүн байна гээд Нямгаваа гэх хүнтэй холбуулсан тэгээд тэр хүнд 400.000 төгрөг өгөөд тэр хүн утсаа салгаад алга болсон тэгээд өнөөдөр 99124930 гэсэн дугаараас БЗД-ийн цагдаа байна Нямгаваа гэх хүнд мөнгө шилжүүлсэн үү гэсэн тэгээд энэ хүн цагдаагийн 1-р хэлтэст баригдсан байна өргөдлөө өг гэсэн тэгээд тэр хүн нь саатуулагдсан гэсэн...БЗД-ийн 27-р хорооны АТМ-с 5006754820 гэсэн дансруу явуулсан...Лицензийн төвд ажилдаг ахмад Нямгаваа гэх хүн байна 4 хонгийн дараа үнэмлэх чинь гарна гэсэн юм..." гэх мэдүүлэг /5хх-ийн 71х/,

Яллагдагч Н.Болор-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Би одоо Чингэлтэй дүүргийн шүүхээс хоридсон. Мөн өөр дүүргүүдээр байгаа...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна учруулсан хохирлоо төлж барагдуулна" гэх мэдүүлэг /5хх-ийн 81х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

26. шүүгдэгч Н.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч А.Тулгаболдоос "жолооны үнэмлэхийн эрх сэргээнэ" гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, 350.000 төгрөг залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч А.Тулгаболдын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Энэ үйл явдал 2018 оны 1 дүгээр сард болсон. Би уг хүнтэй уулзах гэсэн боловч надтай гар утсаар холбогдоод би завгүй болчихлоо мөнгөн дансаар шилжүүлчих гэж хэлэхэр нь би уг хүнд итгээд өөрийн 5006004655 гэсэн данснаас 5005448757 гэсэн дансны дугаарруу 2018 оны 01 дүгээр сарын 28-нд 175.000, 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр гэртээ байхдаа үлдэгдэл 175.000 төгрөгийг шилжүүлсэн. Үүнээс хойш би холбогдох ярьж байсан боловч сүүлдээ нөгөө гар утасны дугаараа авахаа болиод холбогдох боломжгүй болсон. Түүнээс хойш араас нь хөөцөлдөж явахгүй орхисон байж байхад өчигдөр буюу 2018 оны 11 дүээр сарын 15-ны өдөр 99084652 дугаараас залгаад өөрийгөө цагдаа байна. Таны мөнгийг залилсан хүнийг барьсан байна. Та цагдаад өргөдөл гаргаж өгөөрэй гэж хэлэхээр нь би өнөөдөр гомдол гаргаж байна...” гэх мэдүүлэг /5хх-ийн 91-92х/,

Интернет банкны дансны хуулга: Хохирогч А.Тулгаболдын данснаас 175.000 төгрөг 2 удаа шилжүүлсэн баримт /5хх-ийн 96х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

27. шүүгдэгч Н.Б нь 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр, 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдрүүдэд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Оргил худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг Хаан банкны салбар, хохирогч Э.Отгонзаяагаас цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, BOLOR BOLOR фэйсбүүк хаягаар "жолооны үнэмлэх гаргана, эрх сэргээнэ" гэж зар байршуулж 200.000 төгрөгийг Хаан банкны 5037586248 дугаартай дансруу шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч Э.Отгонзаяагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: " Манай нөхөр болох Гантулга нь 2016 оны 7 дугаар сард жолооны эрхээ 1 жилээр хасуулсан юм. Тэгсэн 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр намайг 5037586245 гэсэн Хаан банкны дансруу 100.000 төгрөг шижүүлчих гэсэн юм. Учир нь манай нөхөр залын дагуу 99022325 дугаартай утастай хүнтэй ярилцаж тохиролцон 200.000 төгрөг жолооны үнэмлэхээ гаргуулахаар болсон байсан. Тэгээд тухайн хүн манай нөхөртэй утсаар яриад найдварай гаргаж өгнө манай дүү замын цагдаад ажилдаг гээд итгүүлсэн байсан тул манай нөхөр надаар эхлээд 100.000 төгрөг шилжүүлсэн юм...харин дараа нь 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдөр мөн ATM-ээс 100.000 төгрөг 5037586245 тухайн дансруу шилжүүлсэн юм..." гэх мэдүүлэг /5хх-ийн 132-133х/,

Орлогын мэдүүлэг /5хх-ийн 129х/, Мобиком корпораци ХХК-2017-12-21-ний 18/6446 албан бичиг -99022325 дугаар Чулуунбаатарын Золбоо ЧА87052360 /5хх-ийн 142-143х/, Дансны хуулга: Хохирогч Э.Отгонзаяагаас 200.000 төгрөг шилжүүлсэн баримт /5хх-ийн 148х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

28. шүүгдэгч Н.Б нь 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах АТМ-ээр дамжуулж хохирогч Л.Мөнхчулуунаас "жолооны эрх сэргээнэ, жолооны үнэмлэх гаргана" гэсэн зар фэйсбүүкт байрлуулж зохиомол байдал зориуд бий болгож, 5006754820 дугаарын дансанд 65.000 төгрөг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч Л.Мөнхчулууны мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: 2018 оны 9 дүгээр сарын 27-ны орчим фэйсбүүк зараас жолооны үнэмлэх гаргана, эрх сэргээнэ гэсэн зарыг нэг цагдаа хувцастай хүний зурагтай хаягнаас тавьсан байсан...Чи урьдчилгаа мөнгө болох 65.000 төгөгийг миний 500674820 дугаарын дансруу шилжүүлчих гэсэн ба би 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн Ардын эрхийн АТМ-ээс 5006754820 дугаарын дансруу 65.000 төрөгийг шилжүүлсэн чинь нэр нь Нямгаваа гэх хүний данс байсан. Тухайн үед надруу утсаар ярихдаа үлдэгдэл мөнгийг нь жолооны үнэмлэх авах үедээ өгөөрэй гэсэн. Тэгээд хэд хоногийн дараа уг залуугийн гар утас нь холбогдохгүй байсан ба гар утасны 99466400 гэсэн дугаараар нь фэйсбүүкээр хайлт хийсэн чинь зарна гээд тавьсан байсан..." гэх мэдүүлэг /5хх-ийн 188х/,

Хаан банкны хуулга /5хх-ийн 186х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

29. шүүгдэгч Н.Б нь 2017 оны 7 дугаар сарын 23, 31-ний өдрүүдэд Сэлэнгэ аймаг Мандал сум, хохирогч Б.Батсайханаас "Жолооны үнэмлэх түргэн шуурхай гаргаж өгнө би зам тээврийн яаманд ажилладаг" гэж цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон нийт 145.000 төгрөгийг авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ  хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч Б.Батсайханы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2017 оны 6 дугаар сард фэйсбүүкээр цөөн хүнд эрх сэргээнэ, ангилал даруулж өгнө гэсэн зар байхаар нь чатаар өгчих гэхээр нь утасны дугаараа өгсөн...Тэгсэн тэгвэл наадах чинь асуудалгүй долоо хоногийн дараа гарчих юм байна. 5037586245 гэсэн дансны дугаар өгөөд энэ даснруу 103.500 хийчих гэхээр нь эхнэрээр 105.000 төгрөг энэ дансруу мөнгө хийчих гээд дансны дугаар өгсөн. Эхнэр удалгүй өгсөн дансруу чинь 105.000 хийчихсэн гэсэн. Тэгээд 4 хоногийн дараа чиний бичиг баримт орох гээд байна 40.000 төгрөг 12.00 цагаас өмнө хийчих гэхээр нь би өөрийн 5044111704 гэсэн дансны дугаараас 5037586245 гэсэн дансруу 40.000 төгрөг хийсэн..." гэх мэдүүлэг /5хх-ийн 225х/,

Хаан банкны хуулга /5хх-ийн 219-220х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

30. шүүгдэгч Н.Б нь 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Р.Одонжаргалаас зохиомол байдлыг зориудаар бий болгон жолооны үнэмлэхний ангилал дарж өгнө гэж нийт 1.064.500 төгрөг залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч Р.Одонжаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "Болор гэж хүнтэй анх өөрийн эзэмшлийн ...машинаар халтууранд явж байхдаа танилцсан...жолооны ангилал ахиулж үнэмлэх гаргаж өгдөг гэж хэлж байсан. Болор нь жолооны үнэмлэхийг хурдан гаргаж өгнө гэхээр нь 2017 оны 12 дугаар сарын эхээр байх Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянбүрдийн тойргийн орчим уулзаад...үнэмлэх дээр бүх ангилал даруулахаар тохироод бэлнээр 200.000 төгрөг өгсөн. ...маргааш нь 250.000 төгрөг ...150.000 төгрөг...Болор гэж хүний Хаан банкны 5005448757 дансруу шилжүүлсэн. ..420.000 төгрөг уг хүнээс араас нь хөөцөлдөж явсаар байгаад авсан.” гэх мэдүүлэг /6хх-ийн 13х, 18х/,

Хаан банкны депозит хуулга- Н,.Одонжаргалаас-5005448757 дансанд шилжүүлсэн 643.000 төгрөгийн баримт /6хх-ийн 5-6х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

31. шүүгдэгч Н.Б нь 2017 оны 9 дүгээр сард Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч С.Мөнхболдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгож, 87500 төгрөг шилжүүлж авч, залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч С.Мөнхболдын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: " 2017 оны 9 дүгээр сард фэйсбүүкт "эрх сэргээнэ, ангилал ахиулна" гэсэн хүнтэй...чатаар холбогдож тэр хүн надад манай дүү замын цагдаад ажилладаг юм, шөнийн 00 цагийн үед үнэмлэх сэргээхэд 287.500 төгрөг шаардлагатай болдог юм урьдчилгаа 87.500 төгрөг шилжүүлчих"...Шархадны ATM-аac 87.500 төгрөг шилжүүлсэн... Би тухайн үед үл таних хүнд өгч байсан дансны дугаарыг одоо санахгүй байна." гэх мэдүүлэг /6хх-ийн 52-53х/,

Яллагдагч Н.Болор-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: " Би фэйсбүүк хаяганд жолооны эрх сэргээнэ ангилал дарна гэсэн зар тавьсан. Үүгээрээ би олон хүнтэй харьцаж байсан уулзаж авдаггүй... гэхдээ дансаар шилжиж орж ирсэн мөнгөнүүдээ би залилж авсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна." гэх мэдүүлэг /6хх-ийн 60х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

32. шүүгдэгч Н.Б нь 2017 оны 11 дүгээр сараас 2018 оны 02 cap хүртэлх хугацаанд Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт хугацаанд хохирогч  Ш.Мөнгөнцэцэгээс "жолооны үнэмлэхний ангилал дарна, эрх сэргээнэ" гэсэн фэйсбүүк хаягаар зарын дагуу холбогдож нийт 330.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч Ш.Мөнгөнцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "2017 оны 11 сарын орчим манай нөхөр фэйсбүүкээр үл таних хаягаас жолооны эрх сэргээнэ гэсэн зарын 99870523 дугаарын утсаар өөрийгөө Эрдэнэ гэж танилцуулсан хүнтэй холбогдож хасуулсан жолооны эрхээ сэргээлгэхээр тохирлцсон ба нөхөрт нөгөө Эрдэнэ гэж хүн "Урьдчилгаа 180.000 төгрөгийг дансаар шилжүүлэх шаардлагатай байна миний өгсөн дансны дугаар руу мөнгө шилжүүлээрэй, уг данс нь манай эхнэрийн данс байгаа юм" гэж хэлээд нэг данс өгсөн ба манай нөхөр бид хоёр Эрдэнэ гэх хүний өгсөн дансыг нь мэдэж байсан ба одоо санахгүй байна. Тэгээд тухайн үед нөхөр бид хоёр мөнгө байсан учир нөхөр найзынхаа данснаас урьдчилгаа болгож 180.000 төгрөгийг Эрдэнээгийн өгсөн дансруу шилжүүлсэн. ... Тэгсэн чинь 2018 оны 02 сарын орчимд манай нөхөр нөгөө надтай холбогдоод "сая Эрдэнэ надтай холбогдлоо. Жолооны эрх маань сэргэж гэж байгаа гэж байна. Төлбөрийн үлдэгдэл мөнгөө шилжүүл гэж Эрдэнэ хэлж байна. Чи Эрдэнээгийн явуулсан данс руу шилжүүлчих" гэж хэлэхэд нь миний бие өөрийн данснаас Эрдэнээгийн явуулсан данс руу эхлээд 120.000 төгрөг шилжүүлсэн ба дараа нь 30.000 төгрөг тус тус шилжүүлсэн. Ингээд нөхөр бид хоёр Эрдэнээгийн данс руу нийтдээ 330.000 төгрөгийг шилжүүлсэн" гэх мэдүүлэг /6хх-ийн 78х/,

Яллагдагч Н.Болор-Эрдэний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "Би фэйсбүүк хаяганд жолооны эрх сэргээнэ, ангилал дарна гэсэн зар тавьсан. Үүгээрээ би олон хүнтэй харьцаж байсан уулзаж авдаггүй болохоор Ш.Мөнгөнцэцэг гэх хүнийг мэдэхгүй танихгүй. Гэхдээ дансаар шилжин орж ирсэн мөнгөнүүдээ би залилж авсанаа хүлээн зөвшөөрч байна." гэх мэдүүлэг /6хх-ийн 83х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

33. шүүгдэгч Н.Б нь 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 100 айлын Хаан банк, хохирогч П.Батболдоос "Erdeneautoland гэсэн фэйсбүүк хаягаар жолооны үнэмлэхний эрх сэргээнэ, ангилал даруулна" гэсэн зар тавьж 200.000 төгрөг Хаан банкны 5005448757 дугаарын дансаар шилжүүлэн авч хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч П.Батболдын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "2018 оны 02 дугаар сард шиг санагдаж байна цагаан сарын юм бэлдэх гээд Улаанбаатар хотод ирж явж байхад фэйсбүүк дээр erdeneautolandrscaH хаягаас жолооны үнэмлэхний эрх сэргээнэ, ангилал ахиулна мөн жолооны курст элсэлт авна гэсэн зар байхаар нь зарын дагуу 99870523 дугаарын утас руу залгахад эрэгтэй хүн байсан. ...Удалгүй над руу залгасан ямар асуудлаар ярьж байгаан гэхээр нь жолооны эрхээ хасуулчихсан юмаа эрхээ сэргээлгэх гэсэн юмаа яахвж гэсэн чинь 350.000 төгрөгөөр эрхийг чинь сэргээж өгнө гурьдчилгаа 200.000 төгрөг өгчих үлдэгдэл 150.000 төгрөгийг үнэмлэхийг чинь өгөхдөө авъя лицензийн төвд манай найз ажилладаг таны жолооны эрх хасуулсан түүхийг чинь архиваас хасуулчина гэж хэлсэн. Тэгээд надад манай эхнэр Золбоогийн данс гээд 5005448757 гэсэн тоот дансыг өгөхөөр нь 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр урьдчилгаа 200.000 төгрөгийг шилжүүлж өгсөн" гэх мэдүүлэг /6хх-ийн 95-96х/,

Хаан банкин дахь П.Батболдын хуулга, 5005448757 тоот дансанд 200.000 төгрөг шилжүүлсэн /6хх-ийн 92х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

34. шүүгдэгч Н.Б нь 2018 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хохирогч Х.Нямгаваагийн 5006754820 дугаар бүхий Хаан банкны карт, 20.000 төгрөгийг Өмнөговь аймгийн зар гэх Фэйсбүүк групп дээр В, С ангилалтай жолооч ажилд авна, цалин өндөр гэсэн зар тавьж цахим хэрэгсэл ашиглан залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч Х.Нямгаваагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "Өмнөговь аймгийн зар гэх фэйсбүүк групп дээр silk road mining хаягаас В, С ангилалтай жолооч ажилд авнацалин өндөр гэсэн зар байхаар нь 99644600 утасны дугаар руу нь залгаж ярихад Эрдэнэбилэг гэж өөрийгөө танилцуулсан хүн би захирал нь байгаа юм би чамайг залуу хүн байна ажилд авна надад иргэний үнэмлэхний хуулбар, жолооны үнэмхлэхний хуулбар, 4 хувь цээж зураг, хаан банкны виза картаа нууц үгтэйгээ явуулна уу мөн нийгмийн даатгалын давтэр захиалж өгнө 20.000 төгрөг явуулна гэхээр нь би хэлсэн бүхнийг нь бэлдээд шууданд хийж Улаанбаатар хот руу явуулсан, надад нэхэмжлэх зүйл байхгүй" гэх мэдүүлэг /6хх-ийн 115-116х/,

Хаан банкнаас ирүүлсэн ATM төхөөрөмжөөс Х.Нямгаваагийн хаан банкны 5006754820 дугаарын дансыг ашиглан мөнгө гүйлгээ хийсэн этгээдийн зурагтай дүрст бичлэгийн буулгасан 3 ширхэг диск /6хх-ийн 126-127х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

35. шүүгдэгч Н.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч М.Ариунжаргалаас "erdene autoland” нэртэй фэйсбүүк ашиглан жолооны эрх сэргээнэ, ангилал дарна гэсэн зар тавьж цахим хэрэгсэл ашиглан 350.000 төгрөг Хаан банкны 5005448757 дугаарын дансаар шилжүүлэн авч хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч М.Ариунжаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: " 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр шиг санагдаж байна фэйсбүүк хаягаараа ороод зар хараад байж байхад Erdeneavtoland нэртэй фэйсбүүк хаягнаас ээлжит сургалтандаа элсэлт авч байна танд a,b,c,d,m ангилалын жолооны үнэмлэх дарж өгнө яаралтай 3 хүнд жолооны үнэмлэхний эрх сэргээнэ гэсэн зарын дагуу орж 99870523 гэсэн дугаарын утсаар холбогдоход эрэгтэй хүн утсыг нь авсан. Тухайн хүн маань надад хэлэхдээ би цагдаагийн газар ажилдаг Эрдэнэ гэдэг хүн байгаа юм энэ сардаа багтаад эрхийг чинь сэргээгээд өгнө үнэ нь 350.000 төгрөг урьдчилгаа 175.000 төгрөг 5005448757 дугаарын дансанд мөнгө шилжүүлээрэй гэж хэлсэн. Тэгээд би 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр ажлаасаа тараал Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооллын хажууд яву байхдаа мобайл банкаар 5005448757 дугаарын данс руу 175.000 төгрөгийг шилжүүлсэн. Түүнээс удаагүй байж байхад 99870523 дугаарын утаснаас залгаад мөнгөө 100 хувь өгчих юм бол эрх 5 дахь өдөр үнэмлэх чинь гарна гэхээр нь итгээд дахиад саяны дансруу 175.000 төгрөгийг шилжүүлсэн нийтдээ 350.000 төгрөг өгсөн" гэх мэдүүлэг /6хх-ийн 167-168х/,

М.Ариунжаргалаас гаргаж өгсөн хаан банкын мобайл банкны зарлагын дэлгэрэнгүй хуулга болон 99870523 дугаарын утастай захидал харилцаагаар харилцсаныг буулгасан хуулбар /6хх-ийн 171-172х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

36. шүүгдэгч Н.Б нь 2018 оны 9 дүгээр сарын 17,18-ны өдрүүдэд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт хохирогч Б.Нямдоржоос "Lexus Nymka" нэртэй фэйсбүүк хаяг ашиглан жолооны эрх сэргээнэ, ангилал дарна гэсэн зар тавьж, цахим хэрэгсэл ашиглан 175.000 төгрөгийг Хаан банкны 5006754820 дугаарын дансаар шилжүүлэн авч хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч Б.Нямдоржийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр фэйсбүүк ухаад байж байхад Lexus Nymka гэсэн хаягнаас жолооны үнэмлэхний эрх сэргээнэ, ангилал даруулна гэсэн зар байхаар нь зарын дагуу 99466400 дугаарын утас руу өөрийн 80117001 дугаарын утаснаас залгасан чинь эрэгтэй хүн авсан. Тэгээд би зарын дагуу ярьж байна аа жолооны эрх сэргээнэ гэсэн үү? Хэдэн төгрөгөөр сэргээх юм бэ? Гэсэн чин 350.000 төгрөгөөр сэргээнэ 14 хоногийн дотор гаргаж өгнө эхний ээлжинд урьдчилгаа 50 хувиа авна жолооны үнэмлэхээ гаргасны дараа үлдэгдэл мөнгөө өгөөрэй гэсэн мөн тухайн үед фэйсбүүк хаяг нь цагдаагийн алба хаагчийн хувцасай зураг байхаар нь итгэчихсэн юм мөн өөрийгөө лицензийн төвд ажилдаг Нямгаваа гээд 5006754820 дугаарын дансыг өгсөн. 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 5006754820 дугаарын дансанд 150.000 төгрөг 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 20,000 төгрөг шилжүүлж өгсөн” гэх мэдүүлэг /6хх-ийн 187-188х/,

Б.Нямдоржийн 5057232076 дугаарын хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /6хх-ийн 183х/, Хохирогч Б.Нямдоржийн утсанд 99466400 дугаарын утаснаас ирсэн мессэжийн буулгасан баримт /6хх-ийн 184х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

37. шүүгдэгч Н.Б нь 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Дархан-Уул аймагт байрлах төрийн банкны салбар хохирогч Б.Мөнх-Оргилоос цахим хэрэгсэл ашиглан "Жолооны эрх сэргээнэ" хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, нийт 80.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч Б.Мөнх-Оргилын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "Миний бие 2017 оны 7 дугаар сард фэйсбүүкт байсан "жолооны үнэмлэхний эрх сэргээнэ" гэсэн утга бүхий арын дагуу үл таних хүнтэй 99022325 дугаар руу залгаж холбогдсон. Тэгсэн чинь тэр хүн миний бие цагдаагийн байгууллагад ажилдаг юм 7 хоногийн дотор үнэмлэхийг чинь сэргээж өгнө, үнэмлэх сэргээхэд 300.000 төгрөг шаардлагатай болдог юм урьдчилгаа 100.000 төгрөг шилжүүлчих гэж хэлэхэд нь миний бие ээждээ Хаан банкны дансанд 50.000 төгрөг шилжүүлчих гэж хэлсэн чинь манай ээж Дархан-Уул аймагт байрлах төрийн банкны салбараас хаан банкны дансанд 50.000 төгрөг шилжүүлсэн. Тэгсэн чинь фэйсбүүкээр холбогдсон үл таних хүн надад хандан түр хүлээж бай гэж хэлсэн. Тэгээд миний 4-5 хоногийн дараа үл таних хүний хэлсэн данс руу дахин 30.000 төгрөгийг шилжүүлсэн ба уг данс руу шилжүүлэх утга хэсэгт нь Мөнх-Оргилоос гэж бичээд өөрийнхөө гар утасны дугаар буюу 88064688 дугаарыг бичсэн. Тэгээд би 1-2 хоногийн дараа үл таних хүний утас руу залгасан чинь Чи Дархан руу гэрүүгээ явж бай араас чинь жолооны үнэмлэхийг чинь явуулъя. Чи Дарханы цагдаагийн газарт очоод жолооны үнэмлэхээ аваарай гэж хэлэхэд миний бие Дархан руу явсан" гэх мэдүүлэг /6хх-ийн 202-203х/,

яллагдагч Н.Болор-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "Би фэйсбүүк хаяганд жолооны эрх сэргээнэ, ангилал дарна гэсэн зар тавьсан. Үүгээрээ би олон хүнтэй харьцаж байсан уулзаж авдаггүй болохоор Б.Мөнх-Оргил гэх хүнийг мэдэхгүй танихгүй. Гэхдээ дансаар шилжин орж ирсэн мөнгөнүүдээ би залилж авсанаа хүлээн зөвшөөрч байна" гэх мэдүүлэг /6хх-ийн 206-207х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

38. шүүгдэгч Н.Б нь 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Оюунбатаас цахим хэрэгсэл ашиглан "Бүх жолооны ангилал дарна, яаралтай цөөн тоогоор жолооны эрх сэргээнэ" хэмээн хуурч нийт 175.000 төгрөгийг шилжүүлэн авч хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч Б.Оюунбатын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "Би 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр шиг санагдаж байна гэртээ фэйсбүүк ухаад байж байтал 2018 оны 7 дугаар сараас хойш жолооны эрх хасуулсан хүний жолооны эрхийг сэргээнэ гэсэн цагдаагийн алба хаагчийн зурагтай фэйсбүүк байсан мөн тухайн хүн маань чатаар ру мессэж бичнэ үү гэсэн байхаар нь lexusnymkaracaH хаяг руу нь ороод байна уу? гээд өөрийн 99912043 дугаарын усыг бичээд орхисон. Түүнээс хойш 10 аад хоногийн дараахан санагдаж байна 99466400 дугаарын утаснаас эрэгтэй хүн залгасан надад хэлэхдээ цагдаагийн ерөнхий газрын бүртгэл мэдээллийн төвд ажилдаг хүн чиний жолооны үнэмлэх хасагдаж байсан түүхүүд нь ерөөсөө хасагдаж байгаагүй мэтээр харагдана энэ бүхэн хуулийн дагуу явагдаж байгаа битгий хүн амьтанд хэлээрэй гэж утгатай юм хэлсэн мөн 350,000 төгрөгөөр гаргана урьдчилгаа тал мөнгийг нь хийчих гэхээр нь тэрэнд этгээд 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цайз худалдааны төвийн ойролцоо явж байхдаа өөрийн 5498155280 гэсэн дугаарын данснаас мобайл банкаар урьдчилгаа 175.000 төгрөгийг түүний мессежээр өгсөн 5006754820 гэсэн Хажидсүрэнгийн Нямгаваа гэсэн хүний данс руу шилжүүлсэн" гэх мэдүүлэг /6хх-ийн 219-220х/,

яллагдагч Н.Болор-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "Би фэйсбүүк хаяганд жолооны эрх сэргээнэ, ангилал дарна гэсэн зар тавьсан. Үүгээрээ би олон хүнтэй харьцаж байсан уулзаж авдаггүй болохоор Б.Оюунбат гэх хүнийг мэдэхгүй танихгүй. Гэхдээ дансаар шилжин орж ирсэн мөнгөнүүдээ би залилж авсанаа хүлээн зөвшөөрч байна" гэх мэдүүлэг /6хх-ийн 224-225х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

39. шүүгдэгч Н.Б нь 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.Оюунбаатараас "Bolor bolor" гэсэн фэйсбүүк хаягаар жолооны үнэмлэхний эрх, сэргээнэ, ангилал дарна гэж зар тавьж 100,000 төгрөгийг Хаан банкны 5006754820 дугаарын дансаар шилжүүлэн авч хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч О.Оюунбаатарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...цагдаагийн хувцас өмссөн зурагтай Хажидсүрэнгийн Нямгаваа гэх нэртэй фэйсбүүкийн хаягтай этгээд үнэмлэхийг чинь сэргээж өгнө шүү дугаараа үлдээнэ үү гэж надруу мессеж бичсэн бөгөөд үнэмлхийг чинь хэвлэж цахим сайтаас шалгаж хүлээлгэж өгөх болмжтой гэж надад хэлсэн. ...Тэгээд 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр ...5005754820 дансанд 19 цаг 12 минутанд 100,000 төгрөг шилжүүлсэн. Баянзүрхдүүргийн 16 -р хороо 22-6-8 тоот буюу гэрээсээ Хаан банкны интернет банкаар шилжүүлсэн." гэх мэдүүлэг /6хх-ийн 238х/,

Д.Оюунбаатараас гарган өгсөн интернет банкны хуулга /6хх-ийн 234х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

40. шүүгдэгч Н.Б нь 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Өлзийт хороолол 5-105 тоот, хохирогч Г.Болормаагаас цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж "Erdene AVTOLAND" гэсэн фэйсбүүк хаягаар "эрх хасагдсан жолооны үнэмлэх сэргээж, ангилал дарна" гэж зар байршуулж Хаан банкны 5005448757 тоот дансаар 300.000 төгрөгийг авч шилжүүлж залилуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч Г.Болормаагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "Би 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Хан Уул дүүргийн 14 дүгээр хороо 5-105 тоот хашаанд гэртээ байх үедээ зарын дагуу үл таних эрэгтэй хүнтэй хологдож нөхрийн хасуулсан жолооны эрх сэргээлгэх гэж холбогдож асуухад болно дансруу мөнгө хийгээд тэр хүнийхээ мэдээллийг явуул гэсний дагуу би 5005448757 дугаарын хаан банкны данс руу 300.000 төгрөгийг шилжүүлсэн" гэх мэдүүлэг /7хх-ийн 34х/,

гэрч Ч.Гантуяагиин мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би 2017 оны 9 дүгээр сарын дундуур фэйсбүүк дээр байх зарын дагуу нэг эрэгтэй хүнээс худалдаж аваад ээжийн нэр дээр шилжүүлээд барьж байгаад 2018 оны 02 сарын эхээр би өөр дугаартай болсон учраас 99707372 гэсэн дугаарыг зарах гээд зар тавьсан байхад нэг эрэгтэй хүн 99870523 гэсэн дугаараас над руу залгаа охиндоо авч өгөх гэсэн юм гээд надаас 40.000 төгрөгөөр манай гэрийн гадаа ирж худалдаж аваад хөдөө явах гээд яараад байгаа учраас дугаараа шилжүүлж авч чадахгүй байна ирж байгаад авна гээд явсан. Тэрнээс хойш би дугаарыг бариагүй.... 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүмүүс над руу чат бичээд залилуулсан гээд надаас мөнгө нэхээд байхаар нь би энэ хүнийг залилан хийсэн юм байна гэж мэдсэн" гэх мэдүүлэг /7хх-ийн 35-36х/,

яллагдагч Н.Болор-Эрдэний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "Би фэйсбүүк дээр жолооны эрх сэргээнэ гэсэн хуурамч зар тавьсны дагуу над руу 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр миний барьж байсан 99707372 дугаарын утас руу 89014050 гэсэн дугаараас залгаад зарын дагуу ярьж байна жолооны эрх сэргээлгэх гэсэн юм гэхээр нь би өөрөө мэдээд урьдчилгаагаа хийчихээ ер нь бол 350,000 төгрөгөөр хийж өгдөг юиаа гэж хэлсэн. Хэн хэзээ над руу хэдэн төгрөг хийсэн талаар бол мэдэхгүй. Орой АТМ-ээс очиж тухайн дансанд орсон мөнгийг нь шалгаад орсон мөнгийг нь авсан. Энэхүү хэрэг нь дансаар баталгаажиж байгаа бол энэ хэргийг хийсэн нь үнэн" гэх мэдүүлэг /7хх-ийн 40х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

41. шүүгдэгч Н.Б нь 2018 ны 01 дүгээр сарын 14-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багийн 1-12-30 тоотод оршин суух хохирогч Ч.Мөнхбаатарт "өөрийгөө Цагдаагийн газрын дотоод хяналт шалгалтын ахлах мэргэжилтэн ажилтан" гэж танилцуулж жолооны эрх сэргээнэ гэж хуурч эхнэр Ч.Золбоогийн 5005448757 дугаарын дансыг ашиглан 175.000 төгрөгийг шилжүүлж авч хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч Ч.Мөнхбаатарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр фэйсбүүкт жолооны эрх сэргээнэ гэсэн зарын дагуу 99870523 дугаартай зар байрлуулсан байсан тэгээд уг дугаараар холбогдож лавлахад өөрийгөө Эрдэнээ гэсэн нэртэй цагдаагийн газрын дотоод хяналт шалгалтын ахлах мэргэжилтэн гэж танилцуулсан. Тэгээд жолооны эрх сэргээнэ гэхээр нь 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Эрдэнээ гэгчийг эхнэр Золбоогийн 5005448757 тоот дугаарын данс руу 175.000 төгрөгийг шилжүүлсэн юм. Тэгээд 01 сарын 25-ны өдөр үнэмлэхээ авааай гэж хэлсэн юм. Ингээд тохирсон хугацаанд нь залгахад маргааш ав, одоо удаахгүй гэх мэтээр явсаар байгаад сүүлдээ гар утсаа авахаа больсон сүүлдээ ална, тална гэж айлган сүрдүүлж эхэлсэн юм." гэх мэдүүлэг /7хх-ийн 73-74х/,

Ч.Мөнхбаатарын хаан банкны 5094513278 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /7хх-ийн 70х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

42. шүүгдэгч Н.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Уртын гол багийн 55-55 тоот хохирогч С.Ёндонгоос жолооны эрхийг хурдан хугацаанд сэргээж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 250.000 төгрөгийг залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч С.Ёндонгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр өөрийн фэйсбүүк хаягаар зар хараад байж байтал жолооны эрхийн үнэмлэхийн эрхийг хурдан хугацаанд сэргээж өгнө гэх зар байсан тэгээд зарын дагуу фэйсбүүкийн Эрдэнэбилэг Эрдэнэбилэг хаягаар орж хэдэн төгрөгөөр яаж сэргээх , хэр удах талаар асууж тодруулан чатаар танилцаж хэдэн төгөр болох талаар асуутал 450.000 төгрөгөөр сэргээнэ гэж хэлсэн. Тэгээд би маргааш өдөр нь дахин чатаар асууж байгаад Хаан банкны 5005448457 дугаартай Золбоо гэх хүний данс руу 250.000 төгрөгийг өөрийн нэр, регистрийн дугаар зэргийг бичиж явуулсан. Тэгээд удахгүй гаргаж өгнө гэж хэлээд алга болчихсон тэгээд цагдаад хандаж байна" гэх мэдүүлэг /7хх-ийн 95х/,

С.Ёндонгийн хаан банкны 5098049015 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /7хх-ийн 92х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

43. шүүгдэгч Н.Б нь 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүрэг 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Н.Энхзолбоогийн байрыг зарж өгнө гэж 1.860.000 төгрөг, хохирогч Б.Оюунзаяагаас 8 хувийн банкны зээлд хамруулж өгнө гэж 1.060.000 төгрөгийг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хуурч залилж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч Л.Энхзолбоогийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр "шуурхай зар" "зар мэдээ" -нд байр зарна гэж зар өгсөн. Тэгтэл орой 19 цагийн үед миний 89377888 дугаарын гар утас руу 99022325 гэсэн дугаар залгаа "Үнэн үг" үл хөдлөх хөрөнгө зуучлалын компаний захирал Н.Б гэх хүн залгаад манайхаар байраа заруулах уу гэж асуугаад маргааш нь уулзахаар болсон. 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 13 цагийн үед СХД-н 6 хороо Очир хорооллын гадаа уулзсан. Н.Б гэх хүн ирэхдээ 1516УНТ улсын дугаартай Ниссан Тиана маркийн хар хөх өнгийн тээврийн хэрэгсэлтэй ирээд би тэр машинд нь суугаад уулзсан чинь 1 хувийн шимтгэл авна гэж хэлээд надаа ажлын үнэмлэхээ үзүүлээд гэрээ байгуулчихаад урьдчилгаа 100.000 төгрөгийг 15 цаг 44 минутанд 5029104047 тоот данснаасаа 5447114572 тоот данс руу 99068065 дугаартай утаснаасаа мобайл банкаар шилжүүлсэн.... Тэгсэн чинь надад та нар зээл хөөцөлдөж байхад замаас нь буцаж магадгүй тул урьдчилгаа гэж 500.000 төгрөг өг гэхээр нь 21 цаг 39 минутанд хаан банкны 5029104047 тоот данснаасаа 5447114572 тоот данс руу 99068065 дугаартай утаснаасаа мобайл байнкаар шилжүүлсэн. 2017.01.19-ний өдөр Н.Б банкны хурал болох гээд төвөөс ирэх 1 хүнийг зохицулах хэрэгтэй байна 300,000 төгрөг яаралтай шилжүүлэх хэрэгтэй байна гэхээр нь Хан-Уул дүүргийн Оргил сувилалын ар талд байх хаан банкны салбар дээрээс шилжүүлсэн.... 2017.01.24-ний өдөр Болр-Эрдэнэ над руу яриад уулзая гэхээр нь би нөхөр Азбилэгтэй хамт Болор-Эрдэний машинд уулзсан. Тэгсэн чинь Н.Б миний хийх ажил дууссан би байрыг чинь зарахаар банкны зээлд хамруулж өгсөн одоо ажлын хөлсөө авмаар байна. Мний бие өвдөөд эмнэлэгт хэвтэж хагалгаанд орох хэрэгтэй байна. Үлдэгдэл хөлсөө авмаар байна гэхээр нь би Хан-Уул дүүргийн Оргил сувилалын ар талд байр хаан банкны салбар дээр очиж 500.000 төгрөг шилжүүлсэн. ... 2017.02.14-ний өдөр Н.Б надр уу залгаад зарах байр болон Алтантогосын гэрийг нь банкны хүмүүст үзүүлэх хэрэгтэй байна. Шатахууны мөнгө өгөөч гэхээр нь би 10,000 төгрөг шилжүүлсэн. ... 2017.02.16-ны өдөр Н.Б над руу залгаад маргааш өглөө банкны хурал болно. Хуралд орж байгаа банкны 3 хүнийг хоолонд оруулах, тэд нарт тус бүрт нь 100,000 төгрөг өгөх хэрэгтэй байна гэхээр нь би Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байх хаан банкны салбар дээрээс 450.000 төгрөгийг шилжүүлсэн. 2017.02.17-ны өдөр Н.Б надтай уулзаад хурал амжилттай болсон зээл чинь бүтсэн одоо 2 бичиг баримт дутуу байна. Маргааш өглөө бүрүүлээд өгчих гэж хэлсэн. ... тэрнээс хойш манай байр зарагдаагүй, зээл бүтэхгүй болохоор нь Н.Брүү залгаад мөнгөө авья гэсэн чинь удахгүй буцааж өгнө. Банкны зээл асуудал гараад бүтэхгүй болчихлоо гэсэн. Тэгээд тэр залуу залилуулсан талаараа мэдсэн" гэх мэдүүлэг /7хх-ийн 154-155х/,

хохирогч Б.Оюунзаяагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "2017.02.14-ний өдөр надраа найз Б.Энхзолбоо залгаад чи банкны 8 хувийн зээлэн хамрагдах чинь хэвээрээ юм уу гэхээр нь би хэвээрээ гэсэн чинь Энхзолбоо надад манай нэг найз банкны зээлэнд хамруулж өгч чадна гэнээ миний зээл одоо 5 дахь өдөр гарна гэсэн зээл гаргахад 1.000.000 төгрөгнөөс дээш тогтмол орлоготой хүн байал болно гэнэ 80.000.000 төгрөгөөр батлагдсан зээл гэнэ одоо нэрийг нь солиод гаргахад бэлэн гэж байна чи уулзах уу гэж асуусан. Тэгэхээр нь би тэр Н.Б гэх залуу, Энхзолбоо хоёртой зуун айлын BSB дэлгүүрийн ар талд зам дээр Болор-Эрдэний 15-16УНЛ улсын дугаартай Ниссан Тина загварын хар хөх өнгийн тээврийн хэрэгсэл дотор уулзсан. Тэгээд би нийгмийн даатгалын дэвтэр, ажлын газрын тодорхойлолт зэргийг үзүүлсэн чинь зээлэнд хамруулж болно гэсэн. Тэгээд Өргөө кино театрын ойролцоо очиж миний бичиг баримтыг аваад 19 давхар байрны орцруу банкны эдийн засагчид өгнө гээд аваад орсон. Удалгүй гарч ирээд 25 дугаар эмийн сангийн ойролцоо "стар" центр-д байх наториатын газар очиж зуучлалын хөлс болох 3.000.000 төгрөгийн урьчдилгаа болох 1.000.000 төгрөгийг өгч зээлийн гэрээ байгуулсан. Би тэр мөнгийг нь хүүхдийн зуугийн Голомт банкнаас 500.000 төгрөгөөр 2 хувааж аваад бэлнээр нь Н.Б гэх залууд өгсөн. Мөн бичиг баримтын бүрдүүлэлтын мөнгө 40.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Тэр өдрөөс хойш зээл бүтэхгүй байсан хэд хоногийн дараа тэр залуу надаас таны нийгмийн даатгалын дэвтэрийг засах гэсэн юм 50.000 төгрөг хэрэгтэй байна гэхээр нь би ажил дууссаны дараа тохирсноороо үлдэгдэл мөнгө өгнө гээд 20.000 төгрөг нийгминй даатгалын дэвтэр, цээж зургаа өгсөн. Тэр өдрөөс хойш зээл бүтэхгүй оолохор нь Энхзолооогоос чиний зээл гарсан уу гэсэн чинь гараагүй байна гэж байсан тэгэхээр нь залилуулсанаа мэдсэн" гэх мэдүүлэг /7хх-ийн 157-158х/,

гэрч Д.Наранцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "Миний хүү 2017 оны 01 сараас хойш гэртээ ирэхгүй байгаа залилангийн хэрэг үйлдчихээд зугтаад яваад байгаа. Надтай холбоо барихгүй удаж байгаад 2018 оны 02 сарын сүүлээр 03 сарын дундуур 99870523 гэсэн дугаараас ярьсан Хүний машин залилж авсан хэрэг, бас чихэр памперс гэрээгээр авч өгөөгүй залилсан хэргүүд дээр эрэн сурвалжлагдаж шалгагдаж байгааг нь сайн мэдэж байна." гэх мэдүүлэг /7хх-ийн 162х/,

Үнэн Үг ХХК гэсэн хаягтай 2016.12.25-ны өдрийн 234/16 дугаартай Л.Энхзолбоо болон Н.Б нарын хоорондын байгуулсан гэрээний хуулбар /7хх-ийн 141-142х/,

гэрч Ч.Энхтайваны 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн "...Н.Бтэй нэг удаа таараад ...2016 оны 6 дугаар сараас хойш намайг ажилд оруулаад өгөөч гэж гуйгаад...10 дугаар сараас хойш ажилд оруулаад 3 cap туршилтаар ажиллуулж үзье гэж бодоод ажиллаж байх хугацаанд сэтгэлд нийцээгүй. Тэгээд хамтран ажиллах боломжгүй гэж хэлээд томилсон байсан ажлаас болон албан тушаалаас нь чөлөөлсөн... бага зэрэг худлаа яриад байгаа харагдсан.Тэрнээс нь болж ажлаас гаргах болсон... Гэрээ байгуулсан үйлчлүүлэгч нарт худал хэлээд ажилд чирэгдэл учруулж байсан" гэх мэдүүлэг /1хх-ийн 40-41х/,

2017.02.17-ны өдөр "Б.Оюунзаяа Н.Б нарын хоорондын байгуулсан зээлийн гэрээ" /7хх-ийн 143х/, Л.Энхзолбоогийн 5029104047 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга болон мөнгө тушаасан банкны баримтны хуулбарууд /7хх-ийн 144-146х/, "Үнэн үг" ХХК-ий захирлын Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2-р хэлтэст" гэсэн №01/45 гэсэн дугаартай албан бичиг" Н.Болор-Эрдэнийг ажлаас халсан тухай" /1хх-ийн 130х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

44. шүүгдэгч Н.Б нь 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Г.Мөнхжаргалаас "цахим хэрэгсэл ашиглаж зориудаар бий олгон Lexus Nymka нэртэй фэйсбүүкт жолооны ангилал ахиулна, эрх сэргээнэ" гэсэн зар байршуулан ангилал даруулж өгнө гэж урьдчилгаа төлбөр гэх 175.000 төгрөгийг дансаар авч хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч Г.Мөнхжаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "Би өөрийн ажлын байрыг солих зорилгоор том оврын автомашины ангилал даруулах хэрэгтэй байсан. Ингээд 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 20 цагийн орчимд өөрийн Мөнхжаргал Ган гэдэг нэртэй фэйсбүүк хаягаас "ангилал дарна" гэсэн хайлт хийхэд LEXUS NYMKA гэх фэйсбүүк хаягнаас зарын группүүдэд "АНГИЛАЛ ДАРНА" гэсэн зар байхаар нь би тухайн хаяг руу чатаар Ангилал дарах уу гэж асуухад Дарна гар утасны дугаараа явуул гэсэн хариу ирсэн. Тэгэхээр нь би өөрийн 88069596 дугаарыг бичиж явуулахад 99766268 дугаараас дуудлага ирсэн. Дуудлагыг авахад Ангилал даруулна гэсэн хүн мөн үү гэж асуухад С, Д ангилал гаргахад 360000 төгрөг болно. Урьдчилгаа 175.000 төгрөгийг 5596034488 дугаартай данс руу шилжүүлчих гэж хэлсэн" гэх мэдүүлэг /7хх-ийн 187х/,

Яллагдагч Н.Болор-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Мөнхжаргал гэх хүн зарын дагуу холбогдсон энэ хүнээс мөнгө авсан нь үнэн Идэрмөнх гэж дансыг ашиглаж авсан миний үйлдсэн хэрэг олон байгаа учраас би яг хэзээ мөнгөө авснаа санахгүй байна. Дэлгэрэнгүй мэдүүлгийг Ганпүрэв байцаагч дээр бүх хэрэг нэгдэхээр өгнө." гэх мэдүүлэг /7хх-ийн 190х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

45. шүүгдэгч Н.Б нь 2018 оны 01 дүгээр сард Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ардын эрхийн хаан банкны экпресс машинаар дамжуулан хохирогч Б.Балдандоржоос "Erdene auto land" гэсэн нэртэй хаягаас фэйсбүүкт "ангилал ахиулна, жолооны эрх сэргээж өгнө" зар байршуулсны дагуу холбогдож 2 удаагийн үйлдлээр 350.000 төгрөгийг шилжүүлэн авч, хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч Б.Балдандоржийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2018 оны 01 дүгээр сард фэйсбүүк ашиглаж байх үедээ "Приус эзэмшигчдийн нэгдсэн групп" нэртэй группэд жолооны ангилал ахиулна, жолооны эрх сэргээнэ гэсэн зарыг Erdene auto land гэсэн нэртэй фэйсбүүк хаягнаас оруулж коммент хэсэгт дугаараа үлдээнэ үү гэж бичсэн байхаар нь коммент хэсэгт өөрийн 88635074 гэсэн дугаарыг бичиж үлдээхэд удалгүй 99870523 дугаараас үл таних эрэгтэй хүн залгаж хэзээ жолооны эрхээ хасуулсан тодруулж асуухад нь би 2017 оны 11 дүгээр сард хасуулсан талаараа хэлэхэд тухайн эрэгтэй хүн Жолооны эрхийг чинь сэргээж болох юм байна. Нийт 350.000 төгрөг болно. Чи эхлээд урьдчилгаа 175.000 төгрөгийг 5005448757 дугаартай дансанд хийчих. Данс эзэмшигч нь Золбоо гэдэг нэртэй байгаа манай эхнэр байгаа юм гэж хэлсэн. ...тэр өдрийн 19 цагийн орчимд 99870523 дугаараас дахин дуудлага ирж би утсаа авахад нөгөө эрэгтэй хүн байсан. Тэгээд надад ахын дүү одоо хэдэн хүний үнэмлэх яаралтай гаргах гээд байна. Чи эртхэн авмаар байвал яаралтай үлдэгдэл 175.000 төгрөгийг өдөр мөнгө шилжүүлсэн данс руугаа шилжүүлчих гэж хэлсэн. Тэгээд би үүний дагуу Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороонд байх Ардын эрхийн Экспресс банкнаас өөрийн эхнэр Мөнхчимэгийн 5069287410 дугаарын данснаас тухайн хүний 5005448757 дансанд дахин 175,000 төгрөгийг шилжүүлсэн" гэх мэдүүлэг /7хх-ийн 213-214х/,

яллагдагч Н.Болор-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "Би одоо он cap өдрийг сайн санахгүй байна. Миний санаж байгаагаар 2018 оны 01 дүгээр сард гэж санаад байна фэйсбүүк орчинд жолооны эрх хасагдсан эрх сэргээж, ангилал дарна гэсэн пост оруулж байсан. Уг зарын дагуу над руу хүмүүс чатаар эрх сэргээлгэхээр болон ангилал даруулах хүсэлт хүсэлтэй байгаа илэрхийлээд чат үлдээгээд өөрсдийнхөө утасны дугаарыг үлдээсэн байсны дагуу залгаж ерөнхийдөө бол эрх сэргээх болон ангилал даруулахад 350.000 төгрөг байдаг юм. Өөрсдөө мэдээд хий гээд..." гэх мэдүүлэг /7хх-ийн 220х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

46. шүүгдэгч Н.Б нь 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт хохирогч Б.Мягмарсүрэнгээс "эрх сэргээж өгнө" гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, "Өлзийжаргал" гэсэн нэртэй фэйсбүүк ашиглан 180.000 төгөргийг 5090390020 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд Өмнөговь аймгийн Цогт-Цэций сумын нутаг дэвсгэрт иргэн Б.Ганзоригоос "эрх сэргээнэ, ангилал ахиулна" гэж 5.540.000 төгрөгийг 5090390020 тоот Өлзийжаргалын нэр дээрх дансаар шилжүүлэн авч залилсан,

2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, "Выставка" дэлгүүрийн дотор байрлах Хаан банк, хохирогч Б.Бадамсамбуугаас "ангилал дарж өгнө" гэж "Өлзийжаргал" гэсэн фэйсбүүк хаяг ашиглан 5090390020 тоот дансаар 200.000 авч төгрөг залилсан,

2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч М.Эрдэнэбилэгээс "Е ангилал дарж өгнө" гэж хуурч, зохиомол байдлыг бий болгож, "Өлзийжаргал" нэртэй фэйсбүүк ашиглан 5090390020 дугаарын дансаар 150.000 төгрөг авч залилсан,

2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Л.Оюунтүлхүүрээс "жолооны үнэмлэх гаргаж өгнө" гэж хуурч "Өлзийжаргал" нэртэй фэйсбүүк ашиглан 150.000 төгрөгийг 5090390020 тоот данс ашиглан залилан авсан,

2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүнсний 1-ийн хажууд байдаг "Зочин бууз", хохирогч Э.Мөнх-Эрдэнээс "эрх сэргээнэ" гэж хуурч "Өлзийжаргал" нэртэй фэйсбүүк ашиглан 5090390020 тоот дансаар 185.000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн тус тус гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хээлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч Б.Мягмарсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гэртээ фэйсбүүк ухаад байж байхад Өлзийжаргал гэсэн хаягтай "эрх сэргээнэ" гэсэн зар байсан. Би зарын дагуу чатаар эрх сэргээж байна уу гэж бичсэн чинь утасны дугаар гэж бичсэн. Тэгээд би чатаар 94352972 дугаараа явуулсан. Би Өлзийжаргалын фэйсбүүк хаягийг үзэхэд Цагдаагийн ерөнхий газрын бүртгэл хяналтын төв гэж бичигдсэн байсан. Тэр өдөр нь 99871415 дугаараас залгаж эрх сэргээх хүн мөн үү гэж асуухаар нь би өөрөө хаана ажилдаг юм бэ гэхэд Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл мэдээллийн төвд ажилдаг, цагдаагийн ахлах дэслэгч цолтой Өлзийжаргал гэдэг хүн байна гэж хэлсэн тэгээд би эрх сэргээж болох уу 1 жилийн хугацаатай хасуулсан 6 cap өнгөрсөн байгаа, сэргээж болох уу гэхэд болно 380.000 төгрөгийг жолооны үнэмлэхийг чинь сэргээж өгнө гэсэн. Тэгсэн чинь би 50 хувийг нь өгье эрх сэргээсний дараа үлдсэн мөнгийг нь өгье гэхэд болно өнөөдөр 23 цагаас өмнө хийх юм бол 11 дүгээр сарын 05-ны өдөр гэхэд гарчихна гэж хэлсэн. Тэгээд надад регистрийн дугаар, овог нэрээ явуул гэж хэлсэн би овог нэр, регистрийн дугаараа 99781415 дугаар руу мессежээр явуулахад надад Хаан банкны 5090390020 дугаар болон Өлзийжаргал гэсэн нэр бичээд явуулсан. Шилжүүлэхээс өмнө би эрх сэргээх чинь баталгаатай юу гэж асуухад баталгаатай гарахаар нь өөрөө ирж хурууны хээгээ уншуулаад авчих гэж хэлсэн. Тэгээд би мобайл банкаар өөрийнхөө 5094564029 данснаас 5090390020 дугаартай дансанд 180,000 төгрөгийг шилжүүлсэн" гэх мэдүүлэг /8хх-ийн 13х/,

хохирогч Б.Ганзоригийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "Би 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд гэртээ байхдаа фэйсбүүк хаягаар "эрх сэргээнэ, ангилал ахиулна, дарна" гэсэн зарын дагуу комментд өөрийнхөө 88107308 дугаарыг үлдээгээд холбогдоорой гэж бичсэн. Тэгээд тэр өдөр нь 99781415 дугаараас холбогдоод цаанаас нь эрэгтэй хүн ярьж "Жолооны эрх сэргээх хүн байна гэж хэлээд өөрийгөө эхлээд Дашцэрэн гэж хэлээд дараа нь шууд Өлзийжаргал гэдэг хүн байсан гэсэн тэгсэн чинь би" эрх сэргээх чинь үнэн үү? Гэсэн тэр хүн өөрийгөө цагдаагийн ерөнхий газрын хяналтын төвийн тасагт ажилладаг энэ ажилд байдаг болохоор эрх сэргээнэ гэж хэлсэн. Тэгээд би итгээд найз охины жолооны эрхийг сэргээх гэж өөрөө 350.000 төгрөгийг өөрийнхөө хаан банкны 5890505545 дугаартай данснаас 5090390020 гэсэн данс руу 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр мобайл банкаар шилжүүлж, найз охин регистрийн дугаар болон овог нэрийг мессэжээр яувуулсан. Би тэгээд найдвартай байх гэж бодоод хамт ажилдаг хүний дүү болох Пүрэв овогтой Ариунтунгалаг гэгч хүний жолооны эрхийг сэргээлгэхээр болж түүнээс 350.000 төгрөг бэлнээр аваад буцаагаад 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр өөрийнхөө 5890505545 дугаартай данснаас 5090390020 дугаартай Өлзийжаргалын данс руу шилжүүлж Ариутунгалагийн мэдээллийг мессежээр явуулсан. Тэрний дараа Өлзийжаргал нь би жолоочийн үнэмлэхийг найдвартай гаргадаг жолооны ангилалуудыг нэмж гаргана өөр хүн байвал надаар жолооны үнэмлэх гаргуулж болно, 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд материал өгсөн хүмүүсийн жолоочийн үнэмлэхийг бүгдийг нь гаргана гэж хэлсэн. Тэгэхээр нь би ах дүү нар дотор мэдээлэл тараахад надад нийт ангилан ахиулан даруулах, эрх сэргээлгэх, жолоочийн үнэмлэх шинээр авах зэрэг хүмүүс надад материалын хамт доорх нэр бүхий хүмүүс мөнгө өгсөн. Үүнд: 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Эрдэнэцэцэг овогтой Шинэзуунаас В ангилал даруулахаар 320.000 төгрөг, Эрдэнэбилэг овогтой Дунгармаагаас В ангилал даруулахаар 320.000 төгрөг, Цэрэндорж овогтой Даваанямаам мэргэшсэн ангилал даруулахаар 200.000 төгрөг, Бумбансамбуу овогтой Бат-Эрдэнээс С,Е ангилал даруулахаар 400.000 төгрөг 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Наянтай овогтой Бархүүгээс үнэмлэхийг гаргуулж авахаар 21.500 төгрөгийг, Энхболд овогтой Ганзоригоос Д, М ангилал даруулахаар 350.000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Сэрээнэн овогтой Оюунбилэгээс эрх сэргээлгэхээр 350.000 төгрөг, Цэдэвдорж овогтой Баттулгаас С, Е ангилал даруулахаар 500.000 төгрөг, Батсайхан овогтой Батбаяраас В, С ангилал даруулахаар 250.000 төгрөг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Биндэръяа овогтой Дашзэвэгээс эрх сэргээлгэхээр Алтангэрэл овогтой Цогбадрахаас Е ангилал даруулахаар 150.000 төгрөг, Ганбаатар овогтой Ууганбаатараас Е ангилал даруулахаар 150.000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Базарсад овогтой Манжидсүрэнгээс эрх сэргээлгэхээр 500.000 төгрөг, Дэмэд овогтой Майдараас эрх сэргээлгэхээр 450.000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Бат-Эрдэнэ овогтой Хайдаваас В анилал даруулахаар 400.000 төгрөгийг тус тус авч дээрх хугацаанд дор дор нь 5890505545 дугаартай данснаас 5090390020 дугаартай Өлзийжаргалын данс ру шилжүүлсэн. Би өөрөө 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Д ангилалд 130.000 төгрөг мэргэшсэн ангилал авахаар 200.000 төгрөгийг 5090390020 дугаартай данс руу шилжүүлсэн. Ингээд би хүмүүсийн мөнгө холбогдох мэдээллүүдийг өгсний дараа 2018 оны 11 дүгээр сары 02-ны өдөр 99781415 дугаартай утас руу холбогдоход утсаа авахгүй шуурхайтай байсан гэж мессэж бичихээр нь үнэмлэхүүд юу болж байна хурдан явуул хүмүүс нэхээд байна гэж мессэж бичихэд унаатай тохирсон байгаа амжуулаад явуулна гэж бичсэн. Маргааш нь буюу 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр залгахад утсаа аваагүй болохоор нь залга гэж мессэж бичихээр хувь унаа /машин/-нд өдөрт 5 цагаас хийхээр тохирлоо хийгээд залгая гээд орой унаа руугаа явж байна гэж мессэж бичсэн ба тэрнээс хойш утас нь холбогдохоо байсан.... Тэгээд дээрх иргэдийн мөнгийг нь өгчихөөд нөгөө хүний хэлснээр эцсийн хугацаа 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гэхэд гаргаж өгнө гэж товлосон хугацаа болж утас нь холбогдохоо больсон залилуулсан болохоо мэдэж дээрх иргэд хэл ам хийгээд байхаар нь тухайн үед өөрөө цалингийн зээл авч дээрх иргэдээс авсан мөнгийг эргүүлж олгосон юм. Тэгж уг иргэдийг нь хохиролыг нь төлж барагдуулсан. Дээрх иргэд нь сайн танихгүй Цагаан хад, Цогтцэций сум хоёрын хооронд явдаг жолооч нар болон бусад ажилчид иргэд байсан би бол сайн танихгүй холбогдохд хэцүү нилээд олон хоногоор явж хүлээж байх ирэхэд нь холбогдоно." гэх мэдүүлэг /8хх-ийн 15-18х/,

Хаан банкны хуулга -2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 17:39 цагт 350.000 төгрөгийг Э.Өлзийжаргалын дансанд Б.Ганзориг шилжүүлсэн баримт, 17:41 цагт 21.500 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 17:28 цагт "1" гэсэн утгатай 350.000 төгрөг, 18:58 цагт 500.000 төгрөг, 21:17 цагт 250.000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 12:24 цагт 500,000 төгрөг, 14:04 цагт 150.000 төгрөг, 14:30 цагт 150.000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдриин 19:19 цагт 450.000 төгрөг, 22:23 цагт 500.000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 01-ний 18 цаг 06 минутад 400.000 төгрөг, 18:24 цагт 200.000 төгрөг, 18:31 цагт 130.000 төгрөг, /8хх-ийн 47х/,

хохирогч А.Бадамсамбуугийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "Би 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр фэйсбүүк рүү орж байхад Э.Өлзийжаргал гэсэн хаягтай "жолооны үнэмлэх, ангилал дарна, эрх сэргээнэ" гэсэн зар байсан. Тэгээд би хувийн чатаар "СД" ангилал даруулах гэсэн юм, холбоо барих дугаараа өгчих гэж бичихэд зөрүүлж дугаара өг гэсэн. Тэгээд би өөрийнхөө 99757621 дугаар өгсөн. 30 минутын дараа над руу 99781415 гэсэн дугаар залгаж "ангилал даруулна гэсэн хүн мөн үү гэж хэлсэн. Тэгэхээр нь би хүүхдийнхээ ангилалыг даруулах гэсэн юм гэсэн чинь болно болно урьдчилгаа мөнгө өгчих 250.000-аас 200.000 төгрөг өгчих гэсэн чинь хэдий хугацаанд гаргаж өгөх юм бэ гэхэд яаралтай гэх юм бол 7 хоног, арай л илүү үнэтэй 250.000 төгрөгөөр 20-25 хоногийн дотор гаргаж өгнө хэлсэн. Тэгэхээр нь би хүүхэд 11 сарын 10-нд хөдөө ажилд явах гээд байна, 7 хоногийн дотор хэрэгтэй байна гэсэн чинь тэгвэл 380.000-400.000 төгрөг болно гэсэн. Арай л үнэтэй байна доошоо буулга гэхэд арай л болохгүй 400.000 төгрөгөөр С, Д, Е ангилал болгож өгье, та 18 цагаас өмнө 200.000 төгрөг шилжүүл гэхээр нь би эргэлзээд өөрийг чинь таньж мэдэхгүй, утасны дугаараас чинь өөр мэдээлэл алга байна гэсэн чинь би өөрийнхөө дансыг өгнө, цагдаагийн ерөнхий газрын хяналтын албан ажилдаг, та над руу хүүхдийнхээ овог нэр регситрийн дугаараа явуулчих, жолооч болоод хэр удаж байгааг нь шалгаад ангилал дарах боломжтой эсэхийг нь шалгаж үзээд эргэж хэлье" гэхээр нь хүүхдийн овог нэр, регистрээ утас руу нь явуулсан. Цаг гарны дараа өөрөө эргэж залгаад танай хүүхэд В ангилал аваад олон жил болсон байна, удаа дараа эрхээ хасагдаад, эрх сэргээлгэж байсан байна гэж хүүхдийн мэдээллийг шууд хэлж байсан... 100.000 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 18 цаг өнгөрч байхад Өлзийжаргалын 5090390020 дугаартай хаан банкы данс руу шилжүүлсэн ба гүйлгээний утга дээр өөрийн скайтелийн 90119296 Бадмаа гэж биччих гэсэн... 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр төв номын сангийн урд талын Выставкийн дэлгүүриин дотор байдаг Хаан банкны АТМ-ээс өөрийнхөө 5013098664 дугаартай данснаас 5090390020 дугаартай данс руу 100.000 төгрөг шилжүүлсэн" гэх мэдүүлэг /8хх-ийн 26х/,

хохирогч М.Эрдэнэбилэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: Би 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 17 цагийн орчимд "Өлзий Жаргал" гэсэн фэйсбүүк хаягаар "жолооны үнэмлэх гаргана, эрх сэргээнэ, ангилал дарна" гэсэн зар байсан. Зарын дагуу чат бичээд утасны дугаараа өг гэхэд 99781415 гэсэн дугаар явуулсан. Тэгээд 99781415 дугаар руу залгаж Е ангилал хэдээр дарах бэ? Хэзээ гарах бэ гэж асуухад 200.000 төгрөг, эхлээд урьдчилгаа 150.000 төгрөг өгнө 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр үнэмлэх чинь гарчинаа гэсэн. Тэр өдөр би гэртээ байхдаа Интернэт банкаар өөрийнхөө 5760011432 данснаас 5090390020 дугаартай данс руу 150.000 төгрөг шилжүүлсэн" гэх мэдүүлэг /8хх-ийн 29х/,

хохирогч Л.Оюунтүлхүүрийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Жолооны үнэмлэх хэдэн төгрөгөөр гаргах бэ гэж асуухад тэр хүн 300.000 төгрөгөөр 10 хоногийн дотор гаргадаг гэж хэлсэн. Би тэр хүнтэй утсаар хобогдох гээд өөрийнхөө дугаарыг үлдээхэд тэр хүн над руу залгаад би 300.000 төгрөгөөр үнэмлэх гаргаж байна эхний ээлжинд урьдчилгаа 150.000 төгрөгийг дансаар шилжүүл гэсэн үлдэгдэл 150.000 төгрөигйг жолооны үнэмлэхээр гарахаар нь өгөөд аваарай гэж хэлсэн. Би тэр хүний хэлсэн данс руу нь 150.000 төгрөгийг шилжүүлсэн" гэх мэдүүлэг /8хх-ийн 30х/,

хохирогч Э.Мөнх-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр "байнаа утсаа" гэсэн чат ирсэн. Тэгээд би өөрийн 95826663 гэсэн утасны дугаараа явуулсан. Над руу 99781415 дугаараас залгаж Өлзийжаргал байна эрх сэргээлгэх гэж байгаа юм уу нийт 370.000 төгрөг урьдчилгаа 185.000 төгрөг өг гэсэн. Тэгэхээр нь би та хаана ямар ажил эрхэлдэг хүн бэ гэж асуухад 805-р ангид ажилдаг, цагдаагийн ахлах дэслэгч Өлзийжаргал гэдэг хүн байна, ямар ажил эрхэлдэгээ хэлэх боломжгүй, өнөөдөр жолооны 2 хүний эрхийг сэргээлгэх гэж байна 1 нь чи болж байна нэг хүнийг нь олсон багаа, мөнгөний хамт иргэний үнэмлэхний зургаа явуул гэж хэлсэн. Тэгээд би итгээд мобайл банкаар Өлзийжаргалын 5090390020 дугаартай хаан банкны данс руу 185.000 төгрөг шилжүүлж чатаар иргэний үнэмлэхний зургийг явуулсан. Ингээд мөнгөө шилжүүлсний дараа утсаар ярьхад 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр үнэмлэхээ ирж аваарай гэсэн....2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах хүнсний 1-ийн хажууд байдаг "Зочин бууз" хоолны газарт хоол идэж байхдаа гар утасны мобайл банкаар 11 цагийн үед Өлзийжаргалын өгсөн Хаан банкны 5090390020 дугаартай данс руу 185.000 төгрөг шилжүүлсэн" гэх мэдүүлэг /8хх-ийн 33х/,

Хаан банкны депозит хуулга-Э.Мөнх-Эрдэнээс 185.000 төгрөг шилжүүлсэн /7хх-ийн 234х/, Хаан банкны депозит хуулга 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Э.Өлзийжаргалын 5090390020 данс руу 5068025806 данснаас /95826663- үнэмлэх сэргээх/ vnemlex sergeex/ 185.000 төгрөг шилжүүлсэн баримт /8хх-ийн 48х/гГэрч Д.Даваацэрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Би 99781415 дугаарыг 2002 оны үед хуучин Тэди төвөөс авч байсан. Тэгээд ашигласаар байгаад 2018 оны 10 дугаар сарын 14-15-ны үед зарсан... 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр өөрийнхөө DavaatserenDashjamts гэсэн фэйсбүүк хагаар утасны дугаарууд зарна гэсэн зар хагт оруулсан. Тэгээд надад 99718495 гэсэн дугаараас ярьж дугаараа авъя, хос дугаар байна, би малчиндаа бариулах гэсэн юм, та дугаараа бэлдээд тавьчих, хүн явуулна гэж хэлсэн. Тухайн үед би дугаар 30.000 төгрөг гэж хэлэхээр нь хөгөө хүн нь 50.000 төгрөгөөр авъя гэж хэлсэн. Тэгээд маргааш орой утсаар ярьж танайх хаана байдаг юм бэ? би нөгөө хүнээ явууллаа, та дугаараа симийг нь боогоод өгч явуулаарай гэж хэлсэн. Тухайн үед би хаягаа хэлээд дугаараа нэр дээрээ яаж шилжүүлэх бэ гэж гэхээр нь, наад хүн чинь хөдөө байдаг юм. Оройтож очиж магадгүй дараа нь бичиг баримттайгаа ороод ирэхээр нь шилжүүлчих гэж хэлсэн" гэх мэдүүлэг /8хх-ийн 34х/,

гэрч Э.Зулбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: Намайг 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Орхон аймагт гэртээ байхад эгч Өлзийжаргал утсаар ярьж уурхайд С, Е ангилалтай жолооч ажилд авна гэсэн зар байна яриад үз гээд 99781415 гэсэн утасны дугаар өгсөн. Тэр өдөр нь би 99781415 дугаартай утас руу ярихад цаанаас нь эрэгтэй хүн авч ажлаа танилцуулж"манайх гадаадын хөрөнгө оруулалттай Хужирт Трейд ХХК байгаа 20 хоног ажлаад 10 хоног амарна цалин 2 сая төгрөг, хангалт маш сайн тогтвор суурьшилтай хүн авна" гэж хэлэхээр нь бид хоёр тохиролцоод би ажилд орохоор болсон. Ингээд надад иргэний үнэмлэхний хуулбар, жолоочийн үнэмлэхний хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт, ажилд орохыг хүссэн өргөдөл, 3 хувь цээж зураг, хаан банкны виза карт, дансны дугаар болон нууц дугаарын хамт явуул гэж хэлсэн. Тэгэхээр нь би хаан банкны данс, карт авдаг нь ямар учиртай бэ гэж асуухад манай гадаадын хөрөнгө оруулалттай компани, монгол байгууллага шиг сард нэг юмуу хоёр удаа цалин өгдөггүй, өдөр бүр цалин ордог, манай нягтлан картыг чинь аваад 2-3 хоногт АТМ-аас мөнгө авдаг энэ бол компаний дотоод журам та нарт хэдэн төгрөг орж байх нь хамаагүй гэж хэлсэн. Тэгээд би итгээд шаардсан бүх бичиг баримтыг 2018 оны 10 сарын 18-ны өдөр орой 22 цагийн үед таксигаар өгөөд явуулсан. Надад тухайн үед хаан банкны карт байхгүй хаясан байсан бөгөөд эгч Э.Өлзийжаргалын хаан банкны карт манай гэрт байсан би Өлзийжаргалын картыг өөрөөс нь асууж байгаад явуулсан байсан юм. Маргааш нь миний бүх бичиг баримтыг 16 цагийн үед авсан талаар утсаар ярьж ирэх 7 хоногт тушаал чинь гарна. Хаан банкны дансыг миний утасны 99781415 дугаарт ухаалаг үйлчилгээнд холбуул гэж хэлсэн" гэх мэдүүлэг /8хх-ийн 36х/,

гэрч Э.Өлзийжаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "Би 2018 оны 10 дугаарын 18-ны өдөр фэйсбүүк Ховд аймгийн зарын нэгдсэн групп гэсэн пэйж хуудаснаас уурхайд С,Е ангилалтай жолооч яаралтай ажилд авна цалин 2 сая, нийгмийн даатгал цалингаас гадна төлөгдөнө, утас 99781415 гэсэн зарын дагуу энэ утсаар холбогдож өөрийн төрсөн дүү болох Э.Зулбаярт хэлсэн. Ингээд Э.Зулбаяр энэ утсаар холбогдоод ажилд орохоор тохиролцсон байдаг. Энэ хүн Э.Зулбаяраас иргэний үнэмлэхний хуулбар, нийгмийн даатгалын хуулбар, цээж зураг, жолоочийн үнэмлэхни лавлагаа, хаан банкны карт явуулахыг шаардсан байна. Тухайн үед Э.Зулбаярын хаан банкны карт хэвлэлтээс гараагүй тул төрсөн эгч болох миний картыг намайг зөвшөөрсний дагуу 99781415 дугаартай хүн рүү хот хоорондын таксинд өгч явуулсан байдаг... Иймд 99781415 дугаарын эзэмшигч нь миний картаар 14 хоног гүйлгээ хийсэн байна. Би дансны хуулгыг 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс эхэлж 11 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл үзэхэд миний хаан банкны 5090390020 дансны дугаартай 74 удаа орлого хийгдсэн ба уг орлогуудыг бүгдийг нь гаргаж авсан байдаг." /8хх-ийн 37х/,

Н.Б гэсэн шошготой цэнхэр өнгийн 25101 гэсэн дугаартай 2 ширхэг дискийг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /7хх-ийн 248х/, Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /7хх-ийн 249-250х, 8хх-ийн 1-11х/, Хохирогч Б.Ганзоригийн 5890505545 дугаарын хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /8хх-ийн 23х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

47. шүүгдэгч Н.Б нь 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч С.Наранчулууны 71-18 УНТ улсын дугаартай “Т.Пруис-20” загварын тээврийн хэрэгслийг өдрийн 80.000 төгрөгөөр түрээслэнэ гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж хуурч, залилж 7.800.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч С.Наранчулууны мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "Би 2017 оны 4 дүгээр сард Н.Б гэгч танил залууд өөрийн 71-18УНТ улсын дугаартай “Приус-20” маркийн авто машинаа нэг өдрийн 80.000 төгрөгөөр хувиараа түрээсэнд явуулсан. Тэгээд эхний 7 хоногт мөнгийг нь өгч байгаад сүүлийн 2 cap одоо өгнө гээд алга болсон... Тэгсэн 2017 оны 5 дугаар сарын 06-ны өдөр ченж гэх нэг хүн миний 99549486 дугаар руу залгаад би чиний машиныг 2 сая төгрөгөөр барьцаанд авсан нэг бол Болор-Эрдэнийг дагуулж ир, нэг бол миний данс руу 2 сая төгрөг хий гээд байсан тэгээд юу яриад байгаа юм бэ машинаа авъя гэхэд чиний машиныг задлаад зарчихсан ирээд машиныхаа рамыг ирж ав, хэрвээ миний мөнгийг өгвөл машиныг чинь буцаагаад угсраад өгч болно гэж хэлсэн. Тэгээд би цагдаад хандсан" гэх мэдүүлэг /8хх-ийн 92х/,

Иргэний нэхэмжлэгч Н.Батболдын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "Би БЗД-ийн Да Хүрээ зэх дээр зогсоол түрээслэн ажиллаад 12 жил болж байна. 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Н.Б нь над руу залгаад машин зармаар байна та одоо хаана байна байгаа газар чинь яваад очъё гэсэн тэгээд бид хоёр БЗД-н Дарь-Эхийн “М-Ойл” клонк дээр 17 цагийн үед уулзсан. Тэгээд Н.Б тухайн үед өөрийн унаж явсан 71-18УНТ улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн автомашиныг зарна гэсэн. Тэгсэн Н.Б нь надад ахиад хоёр машин байгаа Дархан аймгаас авчирмаар байна. Болвол бүгдийг нь танд зармаар байна гэсэн. ...Орой 20 цагийн орчимд Н.Б нь унаж явсан нөгөө “Приус-20” маркийн автомашинаа манай гэрийн гадаа зогсоолд тавьсан. Тэгээд би өөрийн хаан банкны 5024511808 данснаас Болор-Эрдэнийн 5447114572 данс руу эхлээд 1.000.000 төгрөг, маргааш нь буюу 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 400.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд энэнээс хойш 2 долоо хоног сураггүй алга болсон. Н.Б нь 99022325 дугаараас удахгүй уулзана хотоос гадна ажилтай байна гэсэн хариуг мессэжээр өгдөг байсан. Манай гэрийн гадна зогсоол дээр байдаг байгаа машин дотроос Наранчулуун гэх хүний утасны дугаар олдсон. Тэгээд би тэр хүн рүү залгасан чинь уг машиныг Н.Бд түрээслүүлсэн гэсэн хариуг өгсөн. 2017 оны 5 дугаар арын 11-нд мөрдөн байцаагч Төгөлдөр гэх хүн над руу холбоо барьж СХД-н цагдаагийн хэлтэс дээр ирж тайлбар өгөөчээ гэснээс ирж Наранчулуун гэгчтэй уулзсан. Тэгээд мөрдөн байцаагч Төгөлдөр нь ЧД-ийн Дэнжийн 1000-н тэнд байдаг айлын хашаанаас Наранчулууны хамтаар 7118УНТ улсын дугаартай приус-20 загварын тээврийн хэрэгслийг протокол хөтлөөд хурааж авч явсан... Одоо надад учирсан 1.400.000 төгрөгийг гаргуулж авах гомдол байна." гэх мэдүүлэг. /8хх-ийн 98-99х/,

Иргэний нэхэмжлэгч Н.Батболдын 5024511808 дугаартай хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /8хх-ийн 105х/, 7118УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг "Дамно" ХХК-иар эд зүйлийн үнэлгээ хийлгэсэн тайлан /8хх-ийн 106-108х/, 7118УНТ улсын дугаартай Тоёота Пруис-20 загварын тээврийн хэрэгслийг Н.Батболдоос хураан авч хохирогч С.Наранчулуунд хүлээлгэж өгсөн тэмдэглэл, тогтоол /8хх-ийн 85-89х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

48. шүүгдэгч Н.Б нь 2018 оны 8 дугаар сард Өмнөговь аймгийн Даланзадгад суманд оршин суух хохирогч Б.Мөнхбатаас "Дорнод Монгол" нэртэй фэйсбүүк хаягаар жолооны эрх сэргээнэ гэсэн зар тавьж 250.000 төгрөгийг цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгож залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч Б.Мөнхбатын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Би 2018 оны 8 дугаар сарын 01-ний үед би facebook-д ороод зар үзэж байтал Дорнод Монгол facebook хаяган дээр жолооны үнэмлэх цөөн хүнд гаргаж өгнө гэсэн байхаар нь би өөрийнхөө 89095501 дугаарын утсаа тэр хаяганд үлдээсэн тэгсэн 2 хоногийн дараа надруу 94222555 дугаарын утсаар миний утасруу яриад замын цагдаагийн ажилтан байна одоо материал аваад дуусаж байгаа яаралай цөөн хүнд 300.000 төгрөгөөр гаргана гэхээр нь би 250.000 төгрөгөөр гаргаад гаргаад өгчих гэж тохиролцсон тэгээд дараа нь 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр тэр хүний 5901187353 дугаарын дансанд өөрийнхөө 5540316081 гэж өөрийнхөө данснаас 100.000 төгрөг утаснаасаа өөрийнхөө мобайл банкаар мобайлдсан үлдсэн 150.000 төгрөгийг нь 3 хоногийн дараа банкин дээрээс тэр хүний 5901187353 дугаарын дансанд бэлнээр хийсэн тэгээд дараа нь 2018 оны 8 дугаар сарын 14-ний үед би Улаанбаатар хотод очоод нөгөө хүнрүү залгасан чинь хэвлэлтэнд өгчихсөн байгаа гэж 2-3 хоног надтай ярьсан сүүлдээ тэр хүний утас нь холбогдохоо байсан, Утсаа ч авахаа байсан. Тэгээд би 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт өргөдөл гаргасан..." гэх мэдүүлэг /8хх-ийн 154-155х/,

Дансны хуулга: 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Б.Мөнхбатын дансаас 100.000 төгрөг 5901187353 дугаарын дансанд шилжүүлсэн тухай баримт /8хх-ийн 145, 170х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

49. шүүгдэгч Н.Б нь 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Хадатын 8-36 тоотод оршин суух хохирогч М.Батбямбаас "өөрийгөө замын цагдаагийн газрын Лицензийн төвд ажилладаг, жолооны эрх сэргээнэ" гэж бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож хуурамч зар тавьж 350.000 төгрөгийг С.Идэрмөнх гэх хүний Хаан банкны дансаар залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч М.Батбямбын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2018 оны 9 дүгээр сарын сүүлээр Цөөн тоогоор жолооны эрх сэргээнэ гэсэн фэйсбүүк зарын дагуу С.Идэрмөнх гэдэг хүнтэй 99766269 дугаарын утсаар холбогдож ярихад Би лицензийн төвд ахлахаар ажилладаг ахмад цолтой, өнөөдөр жижүүрт хонож байна гэхээр нь би жолооны эрхээ хасуулчихсан сэргээлгэж болох уу гэж асуухад болно 400.000 төгрөг болдог. Хэрвээ эрхээ сэргээлгэх гэж байгаа бол орой 18.30 цагаас өмнө мөнгөө шилжүүлчих гээд Хаан банкн дансны дугаар өгөхөөр нь 350.000төгрөг бэлэн байна гэхэд болно болно наадахаа шилжүүлчих гэхээр нь этгээд мөнгөө С.Идэрмөнх гэх хүний өгсөн дансуу шилжүүлсэн. Тэгээд орой 18:00 цаг өнгөрч байхад залгаж ярьхад би өнөө оройдоо сууж байгаад шивээд оруулчихья 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Лицензийн төв дээр ирээд авчих энэ дугаар руу яриарай гэж хэлсэн. Би итгээд хүлээж байгаад хэлсэн өдөр нь Идэрмөнх руу залгахад утас нь холбогдохгүй байсан болохоор нь Лицензийн өв дээр очиж асуухад Идэрмөнх гэдэг хүн ажилладаггүй гэж хэлэхээр нь Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст хандаж өргөдөл гаргасан..." гэх мэдүүлэг /8хх-ийн 206х/,

Дансны хуулга: 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хохирогч М.Батбямбын дансаас 350.000 төгрөг шилжүүлсэн тухай баримт /8хх-ийн 198х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

50. шүүгдэгч Н.Б нь 2018 оны 9 дүгээр сарын 27, 28-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо 16-26-4 тоот дахь хохирогч Б.Саран, С.Болоргэгээ нараас фэйсбүүкт жолооны үнэмлэх сэргээнэ, ангилал ахиулна гэж зар тавьж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон нийт 470.000 төгрөгийг 5006754820 тоот дансаар залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч Б.Сарангиин мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “.2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 23:00 цагийн үед намайг Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо 16 хэсгийн 26-4 тоотод гэртээ байхад миний төрсөн хүү Болоргэгээ надруу залгаад та миний мессежээр явуулсан хүний дансруу 350.000 төгрөг шилжүүлчих, би жолооны ангилал авах, эрх сэргээлгэх гэж байгаа юм гэсэн юм...Тэгээд би тухайн хүнд хэлэхдээ надад одоохондоо 350.000 төгрөг алга байна гэхэд та талыг нь одоо хийгээд үлдэгдэлийг нь магааш өглөө 10:00 цагаас өмнө хийчих гэсэн юм. Тэгээд би тхуайн хний дансны дугаарыг нь аваад 5006754820 дугаартай дансруу нь 175.000 төгрөгийг 23:52 цагт шилжүүлсэн ба үлдэгдэл мөнгийг нь маргааш нь буюу 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 07:12 цагт 175.000 төгрөгийг нь шилжүүлсэн юм..." гэх мэдүүлэг /8хх-ийн 235х/,

хохирогч С.Болоргэгээгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Би 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 23 цаг өнгөрч байхад миний миний Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо 26 дугаар байр 4 тоотод байхдаа фэйсбүүкээр юм үзэж байхад одоо сайн санахгүй байна тухайн үед нэг группд Lexus Nyamka гэсэн хаягаас жолооны эрх сэргээнэ, ангилал дарга гэсэн зар пост оруулсан байсан, тэгээд тухайн үед би С, Е ангилал даруулах шаардлагатай байсан учир тухайн хүнтэй хувь чатаар холбогдоод яаралтай ангилал даруулах болон бас нэг ахынхаа эрх хасагдсан байсныг сэгээлгэх боломжтой эсэх талаар сайн нарийн асууж лавлаж байгаад тухайн үед би түүний 99466400 дугаарын утсаар холбогдож яриад өөрийн С,Е ангилал болон төрсөн С.Болорболдын эрхийг сэргээлгэх болоод нийт 470.000 төгрөг болно гэсэн юм тэгээд тухайд үед надад бэлэн 120.000 төгрөг байсныг өөрийн 5729021336 данснаас түүний 5006754820 дугаарын дансруу шилжүүлээд үлдэгдэл 350.000 төгрөгийг би өөрийн ээж Саран руу залгаад миний явуулсан данс руу шилжүүлээч гэж хэлээд түүний 5006754820 дугаарын дансыг явуулаад эх Б.Саран нь 350.000 төгрөгийг өөрийнхөө 5729004014 дугаарын данснаас явуулсан байсан. Би өөрийн данснаас нийтдээ 120.000 төгрөгийг шилжүүлж залилуулсан" гэх мэдүүлэг /8хх-ийн 239х/,

Дансны хуулга- 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 175.000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 175.000 төгрөгийн хохирогч Б.Сарангаас 500675820 дугаарын дансанд шилжүүлсэн баримт /8хх-ийн 232х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

51. шүүгдэгч Н.Б нь 2018 оны 8 дугаар сарын 01-нээс 17-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ж.Төмөртогоогоос жолооны үнэмлэх сэргээж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, залилан 150.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч Ж.Төмөртогоогийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Би 2018 оны 7 дугаар сарын 29-ний өдөр фэйсбүүк дээрээс Дорнод Монгол гэсэн хаягнаас жолооны үнэмлэхний эрх сэргээнэ гэсэн за харсан...Би лицензийн газар ажилладаг гэж хэлсэн. Тэгээд 300.000 өгрөг хэрэг болно урьдчилгаа 50 хувь шилжүүл гэсэн. Тэгэхээр нь би танд яаж итгэх вэ гэхэд чи хэрвээ итгэхгүүй байгаа бол боломжоороо шилжүүлчих гэсэн. Тэгээд би өөрийн 5031710611 гэсэн данснаас 50.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд үнэмлэх чинь 2018 оны 08 дугаар сарын 12-оос 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн хооронд гарна тэр болтол хүлээж бай гэж хэлсэн. Тэгээд 2018 оны 8 дугаар сарын 15 хүртэл холбоо барилгүй байж байгаад 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 95222555 гэсэн дугаар руу нь холбогдоход утсаа авахгүй байсан тэгээд 12 цагийн үед мессеж бичсэн. Тэр үед үнэмлэх чинь гарчихсан байна. Яаралтай ажлаар хөдөө яваад өгөх боломжгүй байна. 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн өглөө эрт аваарай гэж хэлсэн. Тэгээд 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр ахиж мессеж бичихэд орой 20 цагаас хойш аваарай гэж хэлсэн. Тэрнээс хойш тэр өдрийн 1 цагийн үед залгаад ярихад мөнгө чинь хүрэхгүй байгаа болохоор гаргах боломжгүй байна гэж хэлж байсан. Энэ байдлаар байнга худлаа ярьсаар байгаад мөнгөө эргүүлж авч чадаагүй бас үнэмлэх авч чадаагүй болохоор цагдаагийн байгууллагад хандсан.. 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 50,000 төгрөг.. 8 дугаар сарын 17-ны өдөр ...100.000 төгрөгийг...шилжүүлсэн." гэх мэдүүлэг /9хх-ийн 16х/,

банкны хуулга; 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Алтангэрэлиин данснаас 100.000 төгрөг шилжүүлсэн баримт, 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хохирогч Төмөртогоогийн данснаас 50.000 төгрөг шилжүүлсэн баримт /9хх-ийн 10х,11х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

52. шүүгдэгч Н.Б нь 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт хохирогч Г.Оргилболдоос жолооны эрх сэргээж өгнө гэж хуурч, зохиомол байдал зориудаар бий болгож, 70.000 төгрөг авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч Г.Оргилболдын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр гэртээ байж байхдаа фэйсбүүк үзээд явж байхад фэйсбүүк үзээд явж байхад LEXUS Нямка гэх нэртэй фэйсбүүкийн хаягнаас зарын хуудсан дээр жолооны хасагдсан эрхийг сэргээж өгнө гэсэн утгаай зар байсан тухайн үед би чатруу нь юм бичихэд намайг гар утасны дугаараа үлдээчих гэж хэлсэн тэгээд удалгүй надруу мобикомын дараа төлбөрт дугаараас над руу залгаад би лицензийн төлд ажилдаг ахмад Нямхүү гэж хүн байна, чи жолооны эрхээ сэргээлгэнэ гэх байсан уу 150.000 төгрөгөөр 7 хоногийн дотор үнэмлэхийг гаргаад өгье гэж хэлсэн тэгэхээр нь би дансны дуаарыг нь аваад урьдчилгаа 70.000 төгрөгийг нь шилжүүллээ гэж хэлэхэд бүгдийг нь хийчих гэж хэлсэн тэгэхэр нь би үнэмлэхээ авж байгаад үлдсэнийг нь өгнө гэж хэлээд Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 6-р бичил хорооллын орчимд байрлах ATM машин дээр очоод картаа хийж байгаад өгсөн дансны дугаарлуу нь мөнгөө шилжүүлсэн юм" гэх мэдүүлэг /9хх-ийн 46х/,

Дансны хуулга: 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хохирогч Г.Оргилболдын данснаас 70.000 төгрөг шилжүүлсэн тухай баримт /9хх-ийн 41х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

53. шүүгдэгч Н.Б нь 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Пүрэвдоржоос "цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бие болгон 200.000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч Б.Пүрэвдоржийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Цагаан сарын дараа 99870523 дугаарын утаснаас үл таних эрэгтэй хүн залгаад жолооны эрх сэргээж өгнө гэхээр нь би үнийг нь асуутал 350.000 төгрөг гэхээр нь би мөнгө хүрэхгүй гэтэл заза тэгвэл 200.000 төгөгөөр хийж өгье гэхээр нь би зөвшөөрөөд би тэр өдөртөө гар утаснаасаа 5005448757 дугаарын Золбоо гэдэг нэртэй дансруу 100.000 төгрөг шилжүүлсэн. Уг нь эхлээд 50 хувийг нь дараа нь 50 хувийг нь өгье гэж тохирсон байтал маргааш өглөө нь нөгөө дугаараас дахин залгаад үлдэгдлээ өдрөө шилжүүл гэхээр нь би СХД-ийн 17 дугаар хороо 32-ын Хаан банкны салбараас 100.000 төгрөгийг дээрх дансруу шилжүүлсэн" гэх мэдүүлэг /9хх-ийн 88-89х/,

Дансны хуулга: 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 100.000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 200.000 төгрөг шилжүүлсэн тухай баримт /9хх-ийн 97х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

54. шүүгдэгч Н.Б нь 2018 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Р.Дашзэвэгээс цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон "Tom tsolmon" нэртэй фэйсбүүкт жолооны ангилал ахиулна жолооны эрх сэргээнэ" гэсэн зар байршуулан 170.000 төгрөг дансаар залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч Р.Дашзэвэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Фэйсбүүк олон нийтийн сүлжээг үзэж байтал TSom tsolmon гэсэн нэр хаагтай хэрэглэгч болох цагдаагийн алба хаагчийн нүүрний зурагтай хэрэглэгчээс Үнэмлэх сэргээнэ, үнэмлэх гаргана гэсэн утгатай пост оруулсан байхаар нь би тэр хүний хувь чатруу захидал оруулсан чинь надруу удалхгүй хариу бичиж дугаараа үлдээчих гэж гэж хэлэхээр нь би өөрийн 89007204 боргил хоолойтой залуу залгаад ярихдаа үнэмлэх гаргуулна гэсэн хүн мөн үү гэхээр нь би та юу хийдэг хүн бэ гэж асуухад цагдаад ажилдаг ахмад цолой Золбоо гэж хүн байна гэж өөрийгөө танилцуулсан...Хэрэв гаргуулъя гэвэл одоо 50 хувь болох 170.000 төгрөгийг хийчих гэж хэлсэн тэгээд ухайн үед надад мөнгө байхгүй байсан манай төрсөн эгч Р.Лхагважав нь манай гэрт ирсэн байсан түүнээс асуухад байгаа гэхэд нь болно гэж хэлэхэд надад Хаан банкны 500544857 дугаарын дансруу нь 170.000 төгрөгийг нь гэрээсээ мобайл банкашиглан хийсэн юм. Тэгээд нөгөө хүн мөнгөө шалгаж үзсэн байх маргааш нь хэлээд нрг хоног өнжөөд үлдэгдлээ хийчихвэл 2 хоногийн дотор үнэмлэх гарах гээд байна гэхээр нь эхлээд гаргаад өгчих тэгээд үлдэдлийг нь өгнө гэж хэлсэн тэгээд хэд хоног болоод заасан хугацаа болохоор нь би нөгөө хүний 99707372 дугаарын утас руу нь залгаж асуухад хөдөө орон нутагт ажилтай явж байна..." гэх мэдүүлэг /9хх-ийн 119х/,

гэрч Г.Лхагважавын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Надад хэлэхдээ 170.000 төгрөг хэрэгтэй байна та түр зээлээч гэхээр нь надад миний дансанд мөнгө байсан болохоор нь би Р.Дашзэвэгийн хэлсэн 5005448757 дугаарын дансруу өөрийн 5797041932 дугаарын данснаас, утга дээр нь өөрийнхөө утасны дугаар болох 9971350 гэж бичээд шилжүүлсэн" гэх мэдүүлэг /9хх-ийн 126х/,

Хаан анкны хуулга Ч.Золбоогийнд дансанд Р.Лхагважав өөрийн 5737041932 170.000 төгрөг шилжүүлсэн баримт /9хх-ийн 114х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

55. шүүгдэгч Н.Б нь 2018 оны 5 дугаар сарын 03, 04-ны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч М.Баттулгаас " цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон" Tom Tsolmon нэртэй фэйсбүүкт жолооны ангилал ахиулна, жолооны эрх сэргээнэ гэсэн зар байршуулан улмаар жолооны эрх сэргээж өгнө гэж 3 удаагиин үйлдлээр нийт 460.000 төгрөг дансаар залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч М.Баттулгын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Би 2018 оны өвөл цагаан сарын дараахан фэйсбүүкээр пост уншиж байтал жолоочийн эрх сэргээнэ гэсэн пост байхаар нь сэгэгдэл хэсэг дээр нь өөрийнхөө 99268965 дугаарыг бичээд үлдээсзн. Үүнээс 2-3 хоногийн дараа гаднаас нэг дугаараас залгаад эрхийг чинь сэргээгээд өгье эрхээ хасуулсан юмуу гэж асуухаар нь би дүүдээ авч өгөх гэж байгаа үнэ хөлс нь хэд болох вэ гэхэд 350.000 төгрөг болно гэж хариулсан. "Тэгээд би яг ийм мөнгө алга гээд байгаа 120.000 мянган төгрөгийг түүний өгсөн 5005448757 дугаарын Золбоо гэсэн нэртэй дансруу гэрээсээ интернет банк ашиглан шилжүүлсэн. Тэгэхэд энэ дансыг манай эхнэрийн данс гэж байсан. Улмаар би хэсэг хугацаанд хүлээж байтал 99707372 гэсэн дугаараас залгаад хэвлэлтэнд өгсөн чинь хүн дутчихлаа өөр эрх сэргээлгэх хүн байна уу гэхээр нь би эрхээ хасуулсан 2 найзынхаа овог нэрийг түүнд мессежээр явуулсан. Ингэхдээ эхлээд мөн 190.000 төгрөг дараа нь 150.000 төгрөгийг мөн түрүүний дансанд инернет банк ашиглан шилжүүлсэн" гэх мэдүүлэг /9хх-ийн 147х/,

Хаан банкны хуулга 5026647259 данснаас 5005448757 тоот дансанд 2018 оны 5 дугаар сарын 03,04, өдрүүдэд нийт 460.000 төгрөг шилжүүлсэн баримт гэх мэдүүлэг /9хх-ийн 142х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

56. шүүгдэгч Н.Б нь 2018 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Г.Оюунтүлхүүрээс цахим хэрэгсэл ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгон Tom Tsolmon нэртэй фэйсбүүкт жолооны ангилал ахиулна, жолооны эрх сэргээнэ гэсэн зар байршуулан улмаар 175.000 төгрөг дансаар залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч Г.Оюунтүлхүүрийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Би 2018 оны 5 дугаар сард фэйсбүүк цахим сүлжээнд жолообы эрх сэргээнэ, ангилал дарна гэсэн за байхаар нь хүргэнийхээ эрхийг сэргээж өгөх санаатай тэр зар тавьсан хүнтэй чатласан нөгөөд надад 99707372 дугаарыг өгч түүгээр нь холбогдоход замын цагдаад ажилладаг хурандаа цолтой Цолмон гэж өөрийгөө танилцуулсан баргилдуу хоолойтой эрэгтэй 3-7 хоногийн дотор гаргаж өгнө үнэ хөлс нь 350.000 төгрөг гэж хэлсэн." гэх мэдүүлэг /9хх-ийн 164х/,

Дансны хуулга: 2018 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 500544857 дугаарын дансанд 175.000 төгрөг шилжүүлсэн баримт /9хх-ийн 166х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

57. шүүгдэгч Н.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 05-10-ны өдрийн хугацаанд Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч М.Нандинцэцэгийг хуурч, "Нийслэлийн замын цагдаагийн газрын архивын хэлтэст ажилладаг жолоодох эрх сэргээж өгнө" гэж зохиомол байдлыг зориуд бий болгож 1.400.000 төгрөг залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч М.Нандинцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Цагдаагийн ахмад цолтой гэх хүн миний 99170652 дугаарын утасруу 99870523 дугаарын утаснаас залгаад Нийслэлийн замын цагдаагийн газрын архивын хэлтэст ажилладаг, чи санаа зоволтгүй өглөө чамайг саауулсан замын цагдаа дээрээ очоод эрхээ хасуулчих, би чамд дансны дугаар өгнө, цагдаа учраас шууд авч болохгүй байна, эхнэрийнхээ дансаар авъя, чи эхлээд 700.000 төгрөг хийчих, гүйлгээний утга дээрээ Эрдэнэ ахад гэж бичээрэй, би 14 хоногийн дараагаас устгачих болно, өмнө эрх сэргээж байсан, бөөнд нь сэргээдэг юм гэж хэлсэн...Мобайл банкаар 350.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5003858890 дугаарын данснаас Эрдэнэ гэж хүний өгсөн 5005448757 дугаарын дансруу шилжүүлсэн. Тухайн үед би бэлэн мөнгө байгаагүй учраас сүүлд 13 цагийн үед дахин 350.000 төгрөгийг Баянгол дүүргийн 4 дүгээр хороо Замын цагдаагийн гадна байхдаа шилжүүлсэн...эгч Эрдэнэсайхан нь 2017 оны 09 сард эрхээ хасуулчихсан байсан учраас эгчдээ хэлтэл эрхээ сэргээлгэе гэхээр нь Эрдэнэ гэж хүн хэлтэл 500.000 төгрөгөө шилжүүлчих гэхээр нь Эрдэнэ гэж хүний өгсөн дансруу 500.000 төгрөг 25-р эмийн сангийн урд байдаг Капитрон банкаас 500.000 төгрөгийг шилжүүлсэн... Би өөрт учирсан хохирол болох 1.400.000 төгрөгнөөс 200.000 төгрөгийг нь над руу буцааж хийсэн байсан" үлдэгдэл 1.200.000 төгрөгийг барагдуулж авах хүсэлтэй. " гэх мэдүүлэг /10хх-ийн 30-31х, 32х/,

Интернет банкны дансны хуулга: 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 5005448757 дугаарын дансанд 350.000 төгрөг, 2018 оны 01 дугаар сарын 05-ны өдөр дахин 350.000 төгрөг шилжүүлсэн тухай баримт /10хх-ийн 24х/

гэрч Ч.Золбоотын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Шүүх дээр шалгагдаж байхдаа миний хаан банкны виза карт болон охины нэр дээр байдаг утасны дугаарыг аваад явчихсан юм. Сүүлд 2018 оны 5 дугаар сард Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 хэлтсээс дуудаж миний картыг ашиглаж хүнээс жолооны эрх сэргээж өгнө гэж 100 гаруй мянган төгрөг авсан байна гэсэн асуудал дээр дуудаж уулзсан. Энэ үеэс миний картыг ашиглаад байгаа юм байна гэж мэдээд хаалгачихсан юм. Болор-Эрдэнийг одоо хаана байгааг мэдэхгүй, бүхий л хэлтсийн цагдаагаас ирж асууж, шүүхээс хүртэл асууж сураглаж байгаа. Түүнээс болж маш их стресстэй байна. Одоо охин Мишээлийн нэр дээр байгаа дугаар холбогдохгүй байгаа..." гэх мэдүүлэг /10хх-ийн 34х/,

гэрч Б.Жавхлантөгсийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Би яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй 2018 оны оны эхээр шөнө дунд 03 цагийн орчимд намайг гэртээ байж байхад над руу найз М.Нандинцэцэг нь надруу залгаад согтуу тээврийн хэрэгсэл жолоодож яваад цагдаад баригдсан одоо эрхээ хасуулах гээд байна аргалаад өгөх хүн байна уу гэж асуухаар нь яг тухайн үед фэйсбүүкээр жолооны эрх сэргээнэ, ангилал ахиулна гэсэн зар байхаар нь уг зарыг ороод харахад цагдаагийн алба хаагчийн зурагтай erdene гэсэн фэйсбүүк хаягтай хүн байсан юм. Тэгээд би уг зарын дагуу хараад холбоо барих утасны дугаарыг нь аваад М.Нандинцэцэг рүү дугаарыг нь өгсөн юм. Тэгээд тэр шөнө М.Нандинцэцэг ... надтай дахиж холбогдоогүй тэгээд маргааш нь юу болсон талаар асуухад нөгөө чиний өгсөн дугаарын чинь хүнтэй холбогдож байгаад ярилцаад данс руу нь мөнгийг нь хийсэн гэж хэлсэн юм тэгээд би чи тэр хүнтэйгээ уулзаж учирч байгаад өгөхгүй яасан юм бэ гэж хэлсэн чинь М.Нандинцэцэг тэр хүн нь яаруулаад байсан тэгэхээр нь өгсөн гэж хэлсэн юм тэгээд би за чи өөрөө учраа олоорой гэж хэлсэн тэгээд тэрнээс хойш цагаан сарын үеээр нөгөө хүн сураггүй болчихлоо гэж ярьж байсан тэгээд залилуулсан байсан..." гэх мэдүүлэг /10хх-ийн 37х/,

Мобиком ХХК-ийн албан тоот Болор-Эрдэнийн Мишээл -99870523 дугаарын эзэмшигч /10хх-ийн 48х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

58. шүүгдэгч Н.Б нь 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Хилчний 75-30 тоотод оршин суух хохирогч Ц.Баатарсүрэнгээс “Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Замын цагдаагийн газрын шийдвэрлэн олгодог жолооны үнэмлэхний эрх сэргээж үйлчилгээг яаралтай гаргаж өгнө" гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, 150.000 залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч Ц.Баатарсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Би 2018 оны 20-ны өдөр Фэйсбүүк орж байгаад жолооны үнэмлэх яаралтай гаргана гэсэн зарын дагуу Өлзий Жаргал гэсэн фэйсбүүк хаягаар холбогдож 150.000 төрөг 100 хувь хийчихвэл 3 хоногийн дотор гаргаж өгөнө гэсэн болохоор нь тэр өдрөө 5090390020 гэсэн Хаан банкны дансаар 150.000 төгрөгийг шилжүүлсэн..." гэх мэдүүлэг /10хх-ийн 82х/,

гэрч Н.Өлзийжаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "Би...Орхон аймагт амьдардаг дүүгээ ажилд оруулах санаатай интернэтээс зар хараад байж байхад Хүнд даацын машин барих жолооч ажилд авна цалин 2 сая төгрөг ...зарын дагуу 99781415 дугаар руу залгасан...манай дүү өгсөн зарын дагуу нөгөө хүнтэй утсаар яриад ажилд орох талаар хэлсэн чинь цалингийн карт жолооны үнэмлэх зэргээ явуул гээд байна...манай дүү миний цалингийн картыг бичиг баримтын хуулбартай хамт явуулсан юм байна лээ. ..Манай дүү тэр үед дансны дугаар болон нууц дугаар зэргийг бүгдийг нь өгөөд явуулсан ГЭСЭН...ДҮҮ Зулбаяр таны картыг явуулчих уу гэхээр нь тэг тэг гэж хэлсэн" гэх мэдүүлэг /10хх-ийн 84х/,

Дансны хуулга:Хохирстч Баатарсүрэнгийн 5001317068 дугаарын данснаас 150.000 төгрөг шилжүүлсэн баримт /10хх-ийн 79х/, Дансны хуулга: 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Баатарсүрэнгээс 150.000 төгрөг шилжүүлсэн тухай баримт /10хх-ийн 87х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

59. шүүгдэгч Н.Б нь 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Налайх дүүргийн 2 дугаар хороо 50-17 тоотод оршин суух хохирогч С.Бямба-Эрдэнээс "жолооны үнэмлэх гаргаж өгнө" гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, 271.500 төгрөг дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч С.Бямба-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Зарын дагуу bolor bolor гэсэн хаягтай хүнтэй чаталж байгаад эрхээ сэргээлэхээр болж 271.500 төгрөгийг тэр хүний өгсөн 5037586245 гэсэн дугаартай дансанд шилжүүлсэн... гэх мэдүүлэг /10хх-ийн 131х/,

Мобайл банкны хуулга 271.500 төгрөг С.Бямба-Эрдэнээс шилжүүлсэн гэх баримт /10хх-ийн 146х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

60. шүүгдэгч Н.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 31-нээс 02 дугаар сарын 01-ний өдрүүдэд "Erdene autoland" нэртэй фэйсбүүк хаягнаас жолооны эрх сэргээж өгнө, ангилал дарна гэсэн зар бичиж хохирогч С.Цэцэгсүрэнгээс 395.000 төгрөгийг Төв аймгийн Баянцогт сумын Хаан банкны тооцооны төвөөс дамжуулан авч хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч С.Цэцэгсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Баянцогт сумын Хаан банкнаас 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 5005448757 Чулуунбаатарын Золбоо гэх хүний дансанд 175.000 төгрөг шилжүүлээд дараа нь ангилал ахиулна гэхээр нь мөн дээр нь хүний дансанд 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 20000 төгрөг, мөн энэ өдрөө 200.000 төгрөг тус тус шилжүүлсэн... Дүү болох Лхагважаваас 395.000 төгрөг авсан. Наадад нэхэмжлэх зйүл байхгүй, Манай Лхагважав л цаад хүнтэйгээ учраа олно биз" гэх мэдүүлэг /10хх-ийн 211х/,

Дансны хуулга: 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 175.000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 200.000 төгрөг, 20000 төгрөг тус тус шилжүүлсэн баримт /10хх-ийн 222х/,

Иргэний нэхэмжлэгч Б.Лхагважавын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Эгчийн хохирлыг төлж барагдуулсан одоо би 395.000 төгрөгөөр хохирсон байгаа. Эгч Цэцэгсүрэнд учирсан хохирлыг төлж барагдуулсан байгаа. Би өөрт учирсан хохирлыг төлж барагдуулах хүсэлтэй байна. Надад 395.000 төгрөгнөөс төлж барагдуулсан хохирол байхгүй." гэх мэдүүлэг /10хх-ийн 214-215х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

61. шүүгдэгч Н.Б нь 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Н.Сувдаагаас цахим хэрэгсэн ашиглан “жолооны ангилал дарна, цөөн хүнд эрх сэргээж өгнө гэж” хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 100.000 төгрөгийг Хаан банк дахь 5090390020 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч Н.Сувдаагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 20-р хороо Хархорин худалдааны төв дотор Ж-13 лангуун дээр сууж байхад facebook-ээр бүх ангилал дарна. Жолооны эрх яаралтай цөөн хүнд сэргээн гэсэн байхаар нь 99781415 гэсэн дугаараар холбогдож ярилцаж тохироод 5090390020 гэсэн дансанд 100.000 төгөг хийсэн..." гэх мэдүүлэг /11хх-ийн 47х/,

Дансны хуулга: 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хохирогч Сувдаагийн данснаас 100.000 шилжүүлсэн тухай баримт /11хх-ийн 43х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

62. шүүгдэгч Н.Б нь 2018 оны 9 дүгээр сарын 18-наас 20-ны хооронд Баянзүрх дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Эрдэнэчимэгтэй фэйсбүүк цахим хаягаар жолооны үнэмлэх сэргээнэ гэсэн хуурамч зараар холбогдож 350.000 төгрөгийг авч, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож,  залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч Б.Эрдэнэчимэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Би урьдчилгаа 120.000 төгрөгийг өөрийн 5021198079 гэсэн данснаас 5006754820 гэсэн дугаарын дансруу тэр өдрөө шилжүүлсэн. Тэрнээс хойш 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр залгаад үлдсэн мөнгөө шилжүүлчих 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр үнэмлэх гарах нэрэнд нь нэрийг чинь оруулчих нь санаа зоволтгүй гэж манай нөхөртэй ярьсан гэсэн. Тэгээд үлдэгдэл мөнгө болох 230.000 төгрөгийг би тэр өдөр 5006754820 гэсэн дансруу нь шилжүүлсэн... Би эхлээд 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 199 дүгээр цэцэрлэгээс 120.000 төгрөгийг ...2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 199 дүгээр цэцэрлэгээс 230.000 төгрөгийг 5006754820 гэсэн дугаарын дансруу шилжүүлсэн" гэх мэдүүлэг /11хх-ийн 76-77х/,

Дансны хуулга: 2018 оны 9 дүгээр сарын 18, 20-ны өдөр 5021198079 дугаарын данснаас 5006754820 тоот дансанд 350.000 төгрөг шилжүүлсэн тухай баримт. /11хх-ийн 71-72х/

гэрч Г.Буянхишигийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "Н.Бд Чингэлтэй дүүргийн шүүхээс 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 169 дүгээр тогтоолоор 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан ...гүйцэтгүүлэх хуудсын хамтаар 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авсан. Н.Болор-Эрдэнийг ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа гэсэн байсан ...тэгээд хувийн хэрэг дээр байх ар гэрийн утас болох эхнэр Ч.Золбоогийн утсаар ...холбогдож яриахад торгох ялаар шийтгүүлсэн мэдэж байгаа гэж байсан торгох ялыг төлж барагдуулах болно гэж байсан. Тэгээд мөн адил өмгөөлөгч Ганцэцэг рүү нь холбогдож ярьж уг торгох ялыг гүйцэтгэх талаар хэлэхэд өөрөөс нь асууж мэдсэн ар гэрээс нь төлж барагдуулна гэж байсан боловч хугацаа нь 2019 оны 6 дугаар сарын 09-нии гүйцэтгэх хугацаа дууссан... гэх мэдүүлэг /11хх-ийн 90-91х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгч Н.Болор-Эрдэний шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, нийт 62 удаагийн үйлдлээр нэр бүхий 68 хохирогчийг хуурч, баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн залилан авсан, энэ гэмт хэргийг Н.Б нь өөрт холбогдох эрүүгийн хэрэг шүүхэд хянагдаж байх явцад, улмаар нэг жил гаруй хугацаанд оргон зайлж, уг хугацаандаа үйлдсэн бөгөөд олон удаагийн давтамжтайгаар байнга үйлдэн, олсон мөнгөө ахуйн хэрэгцээндээ зарцуулан амьдралын эх үүсвэр болгосон гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Н.Б нь залилах гэмт хэргийг нийт 62 удаа үйлдэж, 68 нэр бүхий хохирогч нарт нийт 43.457.900 төгрөгийн хохирол учруулсан байх ба хавтас хэрэгт авагдсан бичгийн баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нарын өгсөн мэдүүлэг зэргээр нэр бүхий хохирогч нарын хохиролын зарим хэсгийг бэлэн мөнгө хэлбэрээр, мөн хохирогч нараас залилж авсан эд зүйлээ биет байдлаар нь тус тус буцаан өгч төлж барагдуулсан болох нь тогтоодож байна. Тйимээс одоо нийт 34.216.400 төгрөгийг гаргуулж, энэ шийтгэх тогтоолын хавсаралт 1 хүснэгтэд дурдсан нэр бүхий хохирогч нарт оногдох хувь хэмжээгээр нь олгуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Ганбаяр нь өөрт учирсан хохиролд нийт 5.000.000 төгрөг нэхэмжилсэн тул түүнд шүүгдэгч Н.Болор-Эрдэнийг 5.000.000 төгрөгийн төлөх төлбөртэй гэж шүүх шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Н.Бд ял шийтгэл оногдуулахдаа хууль ёсны болон шудрага ёсны зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, бусдад учруулсан хохиролын шинж чанар, хэр хэмжээ, урьд 3 удаа залилангийн гэмт хэргээр ял шийтгүүлж байсан хувийн байдлыг нь тус тус харгалзан үзэж 6 жил 11 сарын хорих ял оногдуулж, гэм буруугаа хүлээж буй байдал, биеийн эрүүл мэндийн байдлыг нь харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.     

Н.Б нь урьд Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 169 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар шитгүүлсэн байх ба уг ялыг эдлээгүй болох нь хавтас хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Иймд уг ялыг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан журмын дагуу хорих ялд шилжүүлэн, энэ тогтоолоор оногдуулсан хорих ялд нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялын хугацааг тогтоож шүүх шийдвэрлэв.

 

Энэ хэрэг эд мөрийн баримтаар хураагдсан 5 ширхэг СиДи-нд Н.Болор-Эрдэнийг залилангийн гэмт хэрэг үйлдэж буй үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий дүрс бичлэг хийгдсэн тул хэрэгт нь үлдээх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Наранцэцэгийн Болор-Эрдэнийг хуурч, баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан, энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар Н.Бд 6 /зургаа/ жил 11 /арван нэг/ сар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийг тус тус журамлан Н.Бд энэ тогтоолоор оногдуулсан 6 жил 11 сар хорих ялд, урьд Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 169 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэснийг, торгох ялын арван таван нэгж буюу 15.000 төгрөгийг, нэг хоногийн хорих ялд тооцож, нийт 30 хоногийн хорих ялд шилжүүлэн нэмж нэгтгэж, түүний биечлэн эдлэх хорих ялыг нийт 7 /долоо/ жилийн хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Н.Бд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсгүүдэд заасныг журамлан шүүгдэгч Н.Болор-Эрдэний цагдан хоригдсон нийт 485 /дөрвөн зуун наян тав/ хоногийг биечлэн эдлэх ялын хугацаанд оруулантооцож, энэ өдрөөс эхлэн эдлэх ялыг тооцсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Н.Бэс нийт 34.216.400 /гучин дөрвөн сая хоёр зуун арван зургаан мянга дөрвөн зуун/ төгрөгийг гаргуулж, шийтгэх тогтоолын хавсаралт 1 хүснэгтэд заасан нэр бүхий хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт тус тус олгосугай.

 

7. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн СиДи 3 ширхэг /6хх-ийн 126х/, СиДи 2 ширхэг /7хх-ийн 248х/ зэргийг хэрэгт нь үлдээсүгэй.

 

9. Шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Н.Бд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.БАТГЭРЭЛ

 

                    ШҮҮГЧИД                                 П.АРИУНБОЛД

 

                                                                        Ё.ЦОГТЗАНДАН