Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 6319

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,*******,*******-ын гаргасан,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, *******,*******,*******,*******,*******,-д холбогдох,

 

20,020,000.00 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч , шүүх хуралдааны Нарийн бичгийн дарга Б.Халиун нар оролцов.

 

Хариуцагч д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

            “Миний бие хариуцагч ас анх автомашин худалдан авах зорилгоор түүнд 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 3,000,000.00 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 4,000,000.00 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 1,000,000.00 төгрөг, нийт 8,000,000.00 төгрөг өгсөн.

 

            Ингээд түүний надад худалдах гэсэн автомашин уначихсан байсан учраас би худалдан авахаас татгалзсан юм.

 

            Хариуцагч тухайн үед уг машиныг бусдад худалдаж, мөнгийг удаахгүй буцаан өгнө гэсэн боловч өгөөгүй, үүнээс хойш олдохгүй байж байгаад 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр бид нотариат дээр очиж, нийт 11,000,000.00 төгрөгийн Зээлийн гэрээ байгуулсан.

 

Энэхүү Зээлийн гэрээ байгуулахад түүнтэй ярилцаад өмнө өгсөн 8,000,000.00 төгрөгт хүү тооцож, 3,000,000.00 төгрөг байхаар тохирч, нийт 11,000,000.00 төгрөгөөр Зээлийн гэрээ байгуулсан болно.

 

            Талуудын хооронд байгуулсан уг гэрээний дагуу 11,000,000.00 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд хүүгүй, 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүртэл 10 хувийн хүүтэй ашиглаж, тус өдөр зээлийг хүүгийн хамт буцаан төлөх үүрэг хүлээсэн юм.

 

            Гэтэл хариуцагч тал өнөөдрийг хүртэлх хугацаанд надад ямар ч төлбөр төлсөнгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж байна.

 

            Хариуцагч шүүхэд гаргасан тайлбарта 15,000,000.00 төгрөгийг 3 сарын хугацаанд төлөхөөр бичсэн боловч энэхүү саналын талаар түүнтэй ярилцахаар тохирсон хэдий ч тэрээр шүүх дээр ирээгүй, миний зүгээс 15,000,000.00 төгрөгөөс эхний ээлжинд тодорхой хэмжээг өгнө гэвэл татгалзах зүйлгүй байсан юм.

 

Гэвч тэрээр энэ талаар надтай тохиролцоогүй учраас уг санал, тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй.

 

            Иймд, хариуцагч ас үндсэн зээл 11,000,000.00 төгрөг, түүний хүү 1,100,000.00 төгрөг, алданги 7,920,000.00 төгрөг, нийт 20,020,000.00 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

           

            Хариуцагч 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

 

             “Миний бие нэхэмжлэгч аас 2015 оны 11 дүгээр сард 7,500,000.00 төгрөгийг автомашин оруулж ирэх зорилгоор түүнээс авч, 12 дугаар сард приус 20 маркийн автомашиныг Япон улсаас оруулж ирсэн боловч тэрээр сэвтээ байна гэсэн үндэслэлээр хүлээн аваагүй.

 

            Түүнээс хойш би, ын мөнгийг тодорхой шалтгааны улмаас өгч чадалгүй байсаар нотариат дээр очиж, 13,000,000.00 төгрөгөөр Зээлийн гэрээ байгуулсан.

 

            Энэ гэрээний дагуу 3 хоногийн 10 хувийн хүүтэй болсон ба зээлийг цаг хугацаандаа эргүүлэн төлж чадаагүй, үүргээ ухамсарлаж байна.

 

            Миний зүгээс 15,000,000.00 төгрөгийг 3 сарын хугацаанд төлж барагдуулах болно” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч хариуцагч д холбогдуулан 20,020,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Б.Ганбямбын зүгээс нэхэмжлэлийн шаардлагаас 15,000,000.00 төгрөгийг 3 сарын дотор төлөхийг зөвшөөрсөн боловч нэхэмжлэгч   тус тайлбар, саналыг үл зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна.

 

Энэхүү нэхэмжлэлтэй хэрэгт шүүхээс 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг танилцуулжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Зохигчдын шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбар, нэхэмжлэгч ын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзвэл тэрээр хариуцагч ас автомашин худалдан авах зорилгоор түүнд 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 3,000,000.00 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 4,000,000.00 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 1,000,000.00 төгрөг, нийт 8,000,000.00 төгрөг өгчээ.

 

Гэвч хариуцагч Б.Ганбямбын Япон улсаас оруулж ирсэн автомашин доголдолтой байсан учраас нэхэмжлэгч тус автомашиныг худалдан авахаас татгалзсан байна.

 

Ингээд зохигчид автомашин худалдан авах зорилгоор д хүлээн өгсөн 8,000,000.00 төгрөгийг буцаан т төлөх зорилгоор талууд 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Зээлийн гэрээ байгуулж, 11,000,000.00 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд хүүгүй, 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүртэл 10 хувийн хүүтэй ашиглаж, тус өдөр буцаан төлөхөөр тус тус тохирчээ.

 

Энэхүү Зээлийн гэрээгээр хариуцагч өмнө автомашин худалдах зорилгоор авсан нийт 8,000,000.00 төгрөг, түүнийг 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс хойш 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх ашигласан хугацааны хүүг 3,000,000.00 төгрөгөөр тооцож, нийт 11,000,000.00 төгрөгийг гэрээнд заасан нөхцлийн дагуу төлөх үүрэг хүлээсэн байна.

 

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагчид бодитоор нийт 8,000,000.00 төгрөгийг өгсөн гэж тайлбарлаж, уг үйл баримтын талаар маргаагүй бол хариуцагч ас 2016 оны 09 дүгээр 30-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа нэхэмжлэгчээс автомашин худалдан авах зорилгоор мөнгө авсан, хожим нийт 13,000,000.00 төгрөгийн Зээлийн гэрээ байгуулсан гэж мэдүүлжээ.

 

Хэдийгээр талуудын хооронд анх Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар автомашин худалдах, худалдан авах зорилгоор 8,000,000.00 төгрөгийг хариуцагч д хүлээлгэн өгсөн харилцаа үүссэн байх боловч зохигчид хожим энэхүү худалдах, худалдан авах гэрээний үүргээ Зээлийн гэрээний үүрэг болгож сольсон байна.

 

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-д заасны дагуу талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон нь тухайн үүргийн харилцааг дуусгавар болгож, өөр төрлийн үүргийг шинээр үүсгэдэг.

 

Энэ нь, нэхэмжлэгч хариуцагч нар автомашин худалдах, худалдан авах гэрээг 8,000,000.00 төгрөгөөр тооцож, худалдагч тухайн төлбөрийг авах, худалдан авагч талд автомашины өмчлөх эрхийг шилжүүлснээр тухайн гэрээний үүрэг дуусгавар болох ёстой атал зохигчид уг гэрээний үүргээ Зээлийн гэрээгээр сольж, зээлийн харилцааг шинээр бий болгосон байна.

 

 Иймд, зохигчдын хооронд байгуулсан Зээлийн гэрээг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, мөн 42 дугаар зүйлийн 42.2-т заасан шаардлагыг тус тус хангасан, зээлдүүлэгч аас зээлдэгч д зээлийн гэрээний зүйлийг түүний өмчлөлд шилжүүлсэн байх тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар Зээлийн гэрээ байгуулагдаж, гэрээний харилцаа үүссэн  байна гэж дүгнэв.

 

Иргэний хуулийн Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө болон эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр талуудын хооронд Зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх ба тус хуулийн 211 дүгээр зүйлд зааснаар үүрэг гүйцэтгэгч нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид эсхүл хууль, гэрээ буюу шүүхийн шийдвэрт заасан этгээдэд хүлээлгэн өгснөөр үүргийг гүйцэтгэсэнд тооцох юм.

 

Гэтэл нэхэмжлэгч ын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзвэл тэрээр хариуцагч д бодитоор 8,000,000.00 төгрөг өгч, харин 3,000,000.00 төгрөгийг талууд бодитоор өгч, аваагүй, 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүртлэх хугацааны хүү гэж тохирсон боловч энэ хугацаанд хүү тооцох талаар бичгээр гэрээ байгуулсан гэрээ, хэлэлцээргүй тул зохигчдын хооронд нийт 11,000,000.00 төгрөгөөр Зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй.

 

Иймд, нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 8,000,000.00 төгрөгийн Зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх нь зүйтэй.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээ ёсоор үүрэг гүйцэтгэгч зээлийг 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 08-ны өдөр хүртэл хүүгүй, 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүртэл 10 хувийн хүүтэй зээлж, тус өдөр төлж дуусгах үүрэг хүлээсэн байна.

 

Гэвч үүрэг гүйцэтгэгч Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1-д тус тус зааснаар гэрээгээр тохирсон үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор гүйцэтгэх үүргээ үл биелүүлж, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн байна.

 

Учир нь, хариуцагч 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан Зээлийн гэрээгээр 8,000,000.00 төгрөгийг хүүгийн хамт 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр төлөх ёстой атал энэ үүргээ үл биелүүлж, өнөөдрийг хүртэлх хугацаанд зээл, зээлийг хүүг төлөөгүй болох нь зохигчдын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т зааснаар үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн нь үүрэг гүйцэтгэгчийн буруугаас болоогүй бол түүнийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй байх зохицуулалттай ч хариуцагчийн зүгээс үүргээ гүйцэтгэхгүй байсан шалтгаан болон үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлэхэд хүргэх болсон хүндэтгэн үзэх бусад нөхцөл байдал байсан талаар баримтаар нотлохгүй байна.

 

Иймд, зээлдүүлэгч 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан Зээлийн гэрээний дагуу хариуцагч ас гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй бөгөөд зээлдэгч нэгэнт үүргээ гүйцэтгээгүй байх тул тэрээр Иргэний хуулийн 281 зүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлдүүлэгч талд 8,000,000.00 төгрөг, түүнийг ашигласан хугацаа хүү 800,000.00 төгрөгийг төлөх үүрэгтэй болно /8,000,000x10%=800,000/.

 

Зохигчдын хооронд байгуулсан Зээлийн гэрээний 3 дугаар зүйлд зааснаар талууд Иргэний хуулийн 231 дүгээр зүйлд заасан үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох Анзыг хэрэглэхээр тохирчээ.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 “Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ”, 232.6 “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ”, 232.3 “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ” гэж тус тус заасан.

 

 Талуудын Зээлийн гэрээнд алдангийн талаарх тохиролцоо нь хуульд заасан шаардлагыг хангаж байна.

 

Нэгэнт хариуцагч үндсэн зээлийг буцаан төлөх хугацааг хэтрүүлсэн учраас тэрээр гэрээний дагуу нэхэмжлэгч талд алданги төлөх үүрэг хүлээх бөгөөд гагцхүү энэхүү алдангийн хэмжээ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй юм.

 

Талуудын гаргасан тайлбараас үзвэл хариуцагч 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс хойш зээлийн төлөлт хийгээгүй, энэ талаар зохигчид маргахгүй байна.

 

Хариуцагч Б.Ганбямбын гүйцэтгэвэл зохих үүрэг болох 8,000,000.00 төгрөгөөс хугацаа хэтэрсэн хоног тутамд тэдгээрийн хооронд байгуулсан Зээлийн гэрээнд заасан хэмжээгээр алдангийг тооцоход түүний хэмжээ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т хэмжээнээс их байх тул алдангийг 4,000,000.00 төгрөгөөр тогтоож, нэхэмжлэгч д олгохоор шийдвэрлэв /8,000,000x0.5%=40,000x132=5,280,000/.

 

Ийнхүү шүүхээс дээр дурьдсныг тус тус үндэслэн хариуцагч ас үндсэн зээл 8,000,000.00 төгрөг, хүү 800,000.00 төгрөг, алданги 4,000,000.00 төгрөг, нийт 12,800,000.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7,220,000.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн -зааснаар хариуцагч

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, дугаар зүйлийн .1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Б.МАНДАЛБАЯР