Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 136

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч Ц.Батбямба,

шүүгдэгч М.С, М.Э,

нарийн бичгийн дарга Б.Солонго нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Боржгон овогтой Мөнхбаатарын М.Э, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Боржигон овогтой Мөнхбаатарын М.С нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911032490046 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1992 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, Электор фэйс ХХК-нд цахилгаанчин ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоот 2-24 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн хэрэг хариуцах чадвартай, Боржгон овогтой Мөнхбаатарын М.Э /РД: УУ92053114/,

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1989 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Завхан аймгийн Эздэнэхайрхан суманд төрсөн, 30 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Нийслэлийн Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Цэргийн хотхоны гудамж 161 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогтой Мөнхбаатарын М.С /РД: УХ89091980/,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ : яллагдагч М.Эийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, яллагдагч М.Сийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

шүүгдэгч М.Э нь 2019 оны 12 дугаар сарын 12-ны шөнийн 22 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Согоот 2-24” тоот өөрийн гэртээ, эхнэр болох  хохирогч О.Оюун-Эрдэнэтэй "мөнгө үрлээ, гэртээ оруулсангүй" гэх шалтгаанаар маргалдаж, улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хоолойг нь боож, баруун гарын шууг нь хазаж эрүүл мэндэд нь "баруун шуу, бугуйн үе, хүзүүнд цус хуралт, зулгаралт" бүхий хөнгөн хохирол учруулсан,

шүүгдэгч М.С нь 2019 оны 12 дугаар сарын 12-ны шөнийн 22 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Согоот 2-24” тоотод хохирогч О.Оюун-Эрдэнийг "худал ярилаа”  гэх шалтгаанаар нүүр, нуруу хэсэг рүү нь өшиглөж эрүүл мэндэд нь "уруулд цус хуралт, зовхи, духанд цус хуралт, зулгаралт" бүхий хөнгөн хохирол учруулсан тус тус гэмт үйлдэл хийсэн болох нь

- шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- хохирогч О.Оюун-Эрдэний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019

оны 12 дугаар сарын 12-ны өдөр ажлаа тараад Хангай хотхонд байх ажлын газрын танил эгч Одмаагийн гэрт очоод байж байтал араас 22 цагийн орчим манай нөхөр М.Э болон хадам ээж Энхтуяа нар уг айлд хүрээд ирсэн. Араас нь хадам эгч М.С болон түүний нөхөр нь ирсэн. Би нөхөр болон түүний эгч М.С нартай мөнгөний асуудалтай маргаантай байсан юм. Хайлаастад байх манай гэрийн гадаа ирээд М.Э бид хоёр хашаа руу зэрэгцээд орсон бөгөөд ээж, М.С болон Мөнхболд нар ард хоцорсон. Би хашаанд ороод М.Эийг гэртээ оруулахгүй, чиний хувцсыг чинь гаргаад ирье гэсэн М.Э уурлаж намайг заамдаж авахаар нь би өөрийгөө хамгаалах гэж зөрүүлж заамдаж авсан. Ээж хашаан дотор ороод ирсэн байхад М.Э намайг 00-ийн орчим гараараа хувцаснаас заамдаж байгаад доош нь дарж газар унагаасан. Тэгээд М.Э гэрлүү орно гээд байхаар нь түүнийг гэртээ оруулахгүй гээд түүнтэй хэрэлдэж байсан чинь намайг дахин заамдаж аваад газар унагаагаад толгойгоор газарт 2-3 удаа мөргүүлсэн. Энэ үед түүний эгч М.С араас нь хашаанд орж ирээд миний нүүр лүү хөлөөрөө 1 удаа, нуруу бөөрний хэсэгт 4-5 удаа өшиглөсөн. Энэ үед М.Э эгчийгээ надаас салгаж холдуулсан. Би босож ирээд та нар шиг юмнуудад ингэж дарлуулахгүй шүү гээд М.Эийн ам руу гараараа салаавч гаргаж хийсэн чинь М.Э миний гарын бугуй хэсгийг шүдээрээ хазаад тавихгүй болохоор нь түүнийг нэг удаа алгадаад, үснээс нь зулгааж байж тавиулсан. Миний баруун гарын бугуйн үе болон шуунд учирсан гэмтлийг М.Э надад уруулсан. Бусад гэмтлүүдийг М.С гараараа болон хөлөөрөө цохиж, өшиглөж учруулсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 13-14х/,

- гэрч Ц.Энхтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...М.Э өөрөө тусдаа машинтай явсан бөгөөд түрүүлж гэрт ирээд хашааны хаалга онгойлгож байхад нь манай охин надаас түрүүлж буугаад хашаа руу М.Эийн хамт орсон. Би араас нь хашаа руу ортол М.Э, Оюун-Эрдэнэ нар бие биенээ заамдчихсан байсан бөгөөд М.Э нь Оюун-Эрдэнийг хөлөөрөө хавсарч унагааж байсан. Оюун-Эрдэнэ дахин босож ирээд тэр хоёр ноцолдож байгаад нүүрсний амбаар орчим Оюун-Эрдэнэ газар унаж, дээрээс нь М.Э дарсан байдалтай байхаар нь би М.Эийг гараараа хэд хэдэн удаа цохиж, эхнэрээ яаж байгаа юм бэ гээж байж байтал хажуугаас М.С хүрч ирээд Оюун-Эрдэнийн бие рүү өшиглөөд оайсан. М.Э хажуугаас нь би та хоёрыг хоорондоо учраа ол гэж хэлсэн болохоос зодолд гэж хэлээгүй бие дээ гээд байсан. Уг маргаан дуусаад гэрт орсон чинь июун-ордэниин нүүр, уруул орчим хавдсан, нүдний орчим шалбарсан, гаран дээр нь шархтай болсон байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 18х/,

- гэрч С.Мөнхболдын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...хашаан дотор хоорондоо хэрэлдээд байгаа чимээ гарсан тул М.С араас нь яваад орсон бөгөөд хэрүүл, шуугиан нь намжихгүй болохоор нь би араас нь 2-3 минутын дараа орсон юм. Энэ үед Оюун-Эрдэнэ, М.Э нар бие биенээ заамдаад авчихсан, хажууд нь Оюун-Эрдэнийн ээж болон манай эхнэр М.С нар зогсож байсан. Оюун-Эрдэнэ гэр лүүгээ ороод гадуур хувцсаа тайлаад гараад ирсэн чинь түүний баруун гарын шууны орчим шархалж, цус гарсан харагдаж байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 25-26х/,

- шинжээч эмч Н.Туяагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...баруун гарын бугуйн дотор хэсэгт байх цус хуралт, хүзүүний урд хэсгийн цус хуралт, хоёр нүдний дээд зовхи, уруулын цус хуралт гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зовхинд үргэлжилсэн нэг цус хуралт гэмтэл учирсан. Бугуйн дотор талд учирсан цус хуралт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. шууны гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 32х/,

- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 260 дугаартай "...О.Оюун-Эрдэнийн биед уруулд цус хуралт, зовхи, дух, шуу, бугуйн үе, хүзүүнд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." дүгнэлт /хх-ийн 30-31х/,

- Шинжээч эмч Н.Туяагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...баруун гарын бугуйн дотор хэсэгт байх цус хуралт, хүзүүний урд хэсгийн цус хуралт, хоёр нүдний дээд зовхи, уруулын цусхуралт гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зовхинд үргэлжилсэн нэг цус хуралт гэмтэл учирсан. Бугуйн дотор талд учирсан цус хуралт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, шууны гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 32х/ болон хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Иймд шүүгдэгч М.Эийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, М.Сийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч М.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгж буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял, М.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч нар хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул тэдгээрт торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

              1. Боржгон овогтой Мөнхбаатарын М.Эийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

              Боржигон овогтой Мөнхбаатарын М.Сийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар М.Эийг 600 нэгж буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Сийг 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай. 

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч нар, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М.Э, М.С нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.БАТГЭРЭЛ