Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 547

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч:Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* онд төрсөн, ******* тоот регистрийн дугаартай, ******* ******* овогт *******гийн *******гийн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Ц.*******, нарийн бичгийн дарга Э.Батцэнгэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ц.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1964-1969 онуудад сургуульд сураад 4-р анги төгссөн. Манай ээжийг ******* гэдэг, би 2 дүүтэйгээ ээжтэйгээ хамт мал малладаг байсан. Улмаар 1974-1977 оны хооронд цэргийн алба хаасан. Одоо шүүхээр 1971-1974 оны 05 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл, 1977 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1986 он хүртэл, 1988-1990 оныг дуустал хугацаанд Ховд аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох гэсэн юм. Миний 1986-1987 онд ажиллаж байсан талаарх баримт олдохгүй байгаа тул 1986-1987 онд ажиллаж байсныг тогтоолгох шаардлагаасаа татгалзаж байна гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ц.******* нь 1971-1974 оны 05 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл, 1977 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1986 он хүртэл, 1988-1990 оныг дуустал хугацаанд Ховд аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:

-Батлан хамгаалахын төв архивын 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 10306 дугаартай лавлагаа,

-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1088 дугаартай лавлагаа,

-Ховд аймгийн ******* сумын 1-р бригадын 1971-1974, 1977-1985, 1988-1990 оны 70-р дансны хуулбар,

-Гэрч Ц.гийн Ц.******* нь 1971 оноос Ховд аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдэлд ээжтэйгээ хамт мал маллаж байсан. Тэгээд 1974-1977 оны хооронд цэргийн алба хаасан. Халагдаж ирээд 1978-1991 он хүртэл тасралтгүй нэгдлийн мал малласан. Би тэр үед Ц.*******тэй хамт мал малладаг байсан гэх мэдүүлэг

-Гэрч Б.ын Ц.******* нь 1969 онд 4-р анги төгссөн. 1971 оноос эхлэн нэгдлийн малыг ээжийнхээ хамт малласан. Тэгээд цэрэгт яваад 1991 он хүртэл тасралтгүй нэгдлийн мал малласан. Би тэр үед Сээр бригадад тоо бүртгэгч хийдэг байсан гэх мэдүүлэг зэрэг болно.

Иймд хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн Ц.*******г 1971-1974 оны 05 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл, 1977 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1986 он хүртэл, 1988-1990 оныг дуустал хугацаанд Ховд аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* ******* овогт *******гийн *******гийг 1971-1974 оны 05 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл, 1977 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1986 он хүртэл, 1988-1990 оныг дуустал хугацаанд Ховд аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА