| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2020/0118/Э |
| Дугаар | 140 |
| Огноо | 2020-02-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Сод-Эрдэнэ |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 140
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
улсын яллагч Б.Сод-Эрдэнэ,
шүүгдэгч Н.Н,
нарийн бичгийн дарга Б.Солонго нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Бөөргийнхөн овогт Нямдоржийн Н.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2011001680124 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1975 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Завхан аймгийн Цэцэ-Уул суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, машинист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, 107-59 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Бөөргийнхөн овогт Нямдоржийн Н.Н /РД: ИТ75022515/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: яллагдагч Н.Н нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.Н нь 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүрх уулын 3 дугаар гудамжны 560в тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ц.Сүх-Очиртой маргалдан улмаар чулуугаар цохиж, зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
- хохирогч Ц.Сүх-Очирын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр манай найз Гансүх болон Бямба нар өмнөх өдөр нь архи уусан болохоор шартаж үхэх гээд байна. Гансүхийн гэрт нэг шил архи аваад хүрээд ир гээд байхаар нь замаасаа нэг шил архи аваад Гансүхийн гэр болох Чингэлтэйн эцэс орчим байх гэрт очиж гурвуулаа хамт архи ууж хоносон. Маргааш буюу 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өглөө босоод гурвуулаа дахиад архи уугаад байж байтал 12 цагийн орчим Гансүхийн найз гэх Наран, /нгалаг гэдэг залуу ганцаараа архи уусан байдалтай орж ирсэн. ...Н.Н гэдэг залуу намайг яагаад муухай хараад байгаа юм бэ гээд надаас хэрүүл нэхээд байсан. Тухайн үед би согтуу байсан болохоор яг юу болсон талаар сайн санахгүй байна. Нэг мэдсэн чинь Гансүхийн хашаан дотор Н.Н бид хоёр дээр доороо ороод өнхөрөөд байсан. Энэ үед Н.Н гэдэг залуу газраас чулуу аваад миний толгой орчим цохиод байсан..." мэдүүлэг /хх-ийн 17-18х/,
- гэрч Г.Цэрэннадмидын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... Сүх-Очир гэх залуу манай орон дээр сууж байтал сүүлд ирсэн Н.Н гэх залуу нь гөлөг нохойгоор нь дуудаж маргалдаж байгаад орон дээр дарж унагаад маргалдаж байгаад дээр доороо гараад байхаар нь би гадаа гарч маргалдацгаа гэж хөөсөн чинь Сүх-Очир, Н.Н нар гэрээс гарсан. Гадаа гараад гэрийн хаяанд ноцолдож зодолдоод байх шиг болохоор нь гараад харсан чинь Сүх-Очир нь дээшээ хараад газар хэвтчихсэн Н.Н дээр нь гараад суучихсан гартаа чулуу барьчихсан уг чулуу нь үзүүр хэсэгт цус болчихсон ойр орчимд нь цус болчихсон, Сүх-Очирын толгойноос цус гарчихсан байхаар нь болиоч гэж хэлсэн.." мэдүүлэг /хх-ийн 21-23х/,
- насанд хүрээгүй гэрч А.Маргадын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Сүх-Очир ах тэр эрэгтэй хүний дээр гараад суучихсан нөгөө Н.Н гэх ах нь доор нь ороод дээшээ хараад хэвтсэн байж байгаад гартаа газраас чулуу аваад Сүх-Очир гэдэг ахын толгой руу нэг удаа цохиж байсан..." мэдүүлэг /хх-ийн 27-28х/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 1231 дугартай шинжилгээгээр "...Ц.Сүх-Очирын биед зүүн зулайн хуйханд шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." дүгнэлт /хх-ийн 30-31х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Н.Нийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Н.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Бөөргийнхөн овогт Нямдоржийн Н.Нийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Нийг 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар Н.Нийг торгуулийн ялыг төлөх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Н.Нт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ