| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Хишигдэлгэр |
| Хэргийн индекс | 139/2016/00240/И |
| Дугаар | 280 |
| Огноо | 2016-10-05 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 280
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Д даргалж, Ерөнхий шүүгч Д.У шүүгч Л.Х нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн “А” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Луус сумын 3-р багийн иргэн ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дундговь аймгийн Луус сумын 2-р баг, “Энгэрийн хад” гэх газар нутаглах т холбогдох гэм хорын хохиролд 1700000 /нэг сая долоон зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.С, хариуцагч Ж.Б, нарийн бичгийн дарга Э.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч С.С шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 05 сарын 31-ний өдөр Ж.Батбаярын 8 настай хүү Б.Лнь Луус сумын Цагаан-Овоогийн 1-2 тоотод байх манай грааш, байшинд биднийг эзгүй байхад гал тавьснаас манайх эд хөрөнгөөрөө хохироод байна. Б.Л нь насанд хүрээгүй бага насны хүүхэд байсан учир эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тухай мэдэгдлийг Дундговь аймгийн прокурорын газраас ирүүлсэн бөгөөд хохирсон хохирлоо иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэхээр заасан байсан. Б.Л нь манай байшин граашийг шатааснаас манай суудаг байшингийн зүүн талаас гал орж таазны хулдаас, зүүн талын хананы дрож өртөж ашиглах боломжгүй болсон. 1.5x3 метрийн харьцаатай модон грааш галд шатаж дууссан. Грааш дотор байсан иж планета 5 мотоцикль галд өртөж унаж эдлэх боломжгүй болсон. Дээрх эд зүйлийнхээ үнийг Б.Лүндээгийн эцэг эхээс нэхсэн боловч хохиролд чинь 500000 /таван зуун мянга/ төгрөг л өгвөл өгнө, бусдаар илүү зүйл өгч чадахгүй гэдэг. Манайх Б.Лгийн буруугаас болж зөвхөн энэ 3 эд хөрөнгө бус цаашлаад байшинд байсан бичиг баримт болох манай хашааны газар өмчлөх гэрчилгээ, нөхрийн дүүгийн хороо эзэмших гэрчилгээ гэх мэтчилэн зүйлүүдээр хохироод байна. Манай хувьд зөвхөн байшин, граж, мотоциклийн үнийг гаргуулах хүсэлтэй байна.
Иймд хариуцагч Ж.Б иж планета-5 маркийн мотоциклийн үнэ 500000 /таван зуун мянга/ төгрөг, модон граашны үнэ 200000 /хоёр зуун мянга/ төгрөг, байшинд хийгдэх засварын зардал 1000000 /нэг сая/ төгрөг нийт 1700000 /нэг сая долоон зуун мянга/ төгрөгийг гаргуулж иргэн намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Ж.Б шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлд граашийн хохирлын хэмжээ хэт өндөр байна. Манай хүүхдийг шатаасан гэх боловч нотлох баримт, гэрч байхгүй, хүүхдийн амаар шийдсэн хэдий ч С.Сувд-Эрдэнийн хохирлыг барагдуулах хэмжээний өртгийг төлье гэж хэлсэн боловч С.Сувд-Эрдэнэ зөвшөөрөөгүй. Тухайн галд өртсөн хөрөнгө гэвэл байшингийн оройн хажуу талын хэсэг харлаж, өнгөц түлэгдсэн. Доторлогооны хулдаасны багахан хэсгээс хайлж цоорсон байсан. Үүнд л гэхэд 1000000 /нэг сая/ төгрөг мөн явдаггүй иж планета 5 маркийн мотоциклийн үнэ 500000 /таван зуун мянга/ төгрөг, 2 байшингийн голыг битүүлж барьсан жижиг граашид 200000 /хоёр зуун мянга/ төгрөг нэхэмжилсэн нь үнэнд нийцэхгүй, өндөр үнэтэй байна. Иймд шүүхээр шийдүүлэх хүсэлтэй байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч С.С нь хариуцагч Ж.Бс гэм хорын хохиролд 1700000 /нэг сая долоон зуун мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.
Хэрэгт нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Б гаргасан 2016 оны 6 сарын 17-ны өдрийн 347 дугаартай мэдэгдэх хуудас /Үүнд: Дундговь аймгийн Луус сумын 2-р багийн Цагаан Овоогийн 1-2 тоотод оршин суух С.С танд гээд тогтоох хэсэгт 1700000 төгрөгийн хохирол учирсан гал түймрийн шатлагын байдал, хэргийн газрын үзлэгийн зургаар байшингийн зүүн талд байрлах амбаарт хүүхэд чүдэнзээр тоглож байгаад гал түймэр гарсан байх магадлалтай гэсэн 18 дугаартай дүгнэлт зэрэг баримтуудаар гал гарсан нь тогтоогдсон боловч гал гаргасан Б.Л нь Эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрээгүй, хэрэг хариуцах чадваргүй байх тул Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэлээ. Та хохирлоо иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дагуу нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй гэсэн байна/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбар, эд зүйл үнэлсэн тухай 2016 оны 6 сарын 3-ны өдрийн Луус сумын үнэлгээ нь үнэлгээний комиссын гишүүн Дд гэсэн хүний гарын үсэгтэй баримтууд авагдсан байх боловч нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага дээрхи нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.
Учир нь нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй байдаг. Нэхэмжлэгч нь Дундговь аймгийн Прокурорын газрын “мэдэгдэх хуудас”, прокурорын шатанд эд зүйлийг үнэлсэн Луус сумын үнэлгээний комиссын 1 гишүүний гарын үсэг бүхий үнэлгээг хэрэгт нотлох баримтаар ирүүлжээ.
Гэтэл эдгээр баримтыг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар бүрдүүлээгүй байх тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 42250 /дөчин хоёр мянга хоёр зуун тавин/ төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 503 дугаар зүйлийн 503.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Сн нэхэмжлэлтэй хариуцагч Ж.Б холбогдох 1700000 /нэг сая долоон зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 42250 /дөчин хоёр мянга хоёр зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.Д
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.
ШҮҮГЧ Л.Х