| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2016/06271/и |
| Дугаар | 6271 |
| Огноо | 2016-10-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 6271
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,*******,*******-ын гаргасан,
Хариуцагч: Улаанбаатар хот, *******,*******,*******,*******-д холбогдох,
1,688,452.00 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч , хариуцагч , түүний өмгөөлөгч , гэрч , , шүүх хуралдааны Нарийн бичгийн дарга Д.Түмэндэлгэр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Миний бие 2009 оноос 2014 он хүртэл Нарантуул худалдааны төвд өөрийн нөхөр болох ын нэрээр бэлэн хувцас худалдах бизнес эрхэлж байсан.
Хариуцагч тэй бид танилцаж, энэ хугацаанд БНХАУлс руу хамт бэлэн хувцас авч ирэхээр явдаг, ингэхдээ аль мөнгөний боломжтой талдаа авах бараагаа захиж, хожим нөгөө тал бараандаа явах бол өмнө авсан барааг ижил төрлийн бараагаар төлдөг байсан.
Хариуцагч нь 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 3 удаагийн давтамжтайгаар 4,037.00 юанийн буюу 1,243,452.00 төгрөгийн үнэтэй нийт 323 ширхэг цамц, фудволкыг ижил бараагаар өгнө гэж авсан ба мөн бэлнээр 445,000.00 төгрөгийг зээлсэн юм.
Гэтэл тэрээр авсан бараа болон зээлсэн мөнгөө буцаан төлөхгүй өдий хүрлээ, бид энэ талаар түүнтэй удаа дараа уулзаж, шаардлага тавьсан боловч биелүүлээгүй, сүүлдээ шүүх, цагдаагаар яваад ав гэж ярьж, үл тоодог болсон.
Иймд, хариуцагч ээс барааны үнэ 1,243,452.00 төгрөг, зээлсэн 445,000.00 төгрөг, нийт 1,688,452.00 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.
Нэхэмжлэгч *******гийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгч *******гаас бараа авч байсан, ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт гэрчээр оролцож байхдаа бидний хооронд мөнгөний асуудал байгаа гэж мэдүүлсэн байдаг.
Гэтэл одоо шүүх хуралдаан дээр ямар ч барааны төлбөр тооцоо байхгүй гэж худал мэдүүлж байна.
Гэрч Г.Оюунчимэг, нарын мэдүүлгээр ийг ******* болон түүний нөхрөөс бараа авдаг байсан, бараа авч, хожим бараагаар төлдөг, барааны өнгө сольдог гэх зэргээр харилцдаг байсан гэдгийг гэрчилдэг.
Сая өөрөө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа төлбөр тооцооны асуудал байгаа гэж мэдүүллээ.
445,000.00 төгрөгийн зээлийн хувьд нь гэж хүнээс авч, Б.Ариунзаяа болон түүний нөхөр т зээлсэн гэх боловч өөрөө энэ зээлийг авч ашиглаад эргээд төлөх болоход *******гаас зээлж, хаасан байх магадлалтай.
Иймд, хариуцагч ээс барааны үнэ 1,243,452.00 төгрөг, зээлсэн 445,000.00 төгрөг, нийт 1,688,452.00 төгрөгийг гаргуулж өгөх хууль зүйн үндэслэлтэй, энэ хүн бусдын зардлаар хөрөнгөжсөн” гэв.
Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Миний бие нэхэмжлэгч *******гаас бараа болон мөнгө зээлсэн удаагүй, харин ч эдгээр хүмүүст тусалж, БНХАУлсаас бараа авч ирэхдээ болж бүтэх талаас хамтардаг байсан.
Манайх 2013 оны 02 дугаар сараас эхлэн зах дээр лангуу ажиллуулахаа больсон, ийм байхад яаж 2013 оны 07 дугаар сараас 2013 оны 08 дугаар сар хүртэл 1,243,452.00 төгрөгийн үнэтэй бараа авсан байх бэ?, үүнийг гэрч гэрчлэх болно.
Нэхэмжлэгч *******гийн нөхөр надаас гуйж байгаад эгчээс 1,500,000.00 төгрөгийг зээлж авсан ба энэ мөнгийг цувуулж байгаад сүүлд *******, нар хашаа байшингаа зарж, БНХАУлс руу явах гээд Вокзал дээр байхад нь би 450,000.00 төгрөгийг авч, д өгч, энэ зээлийг хаасан.
Гэтэл шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч ******* ийм хэмжээний зээл аваагүй мэтээр худал мэдүүлэхэд харин нөхөр болох гэрч зээлсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна.
Би, нэхэмжлэгч *******гаас бараа болон мөнгө зээлээгүй учраас буцаан төлөх ямар нэгэн төлбөр тооцоо байхгүй” гэв.
Хариуцагч ийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Талуудын хооронд бараа авах болон мөнгө зээлэх талаар гэрээ, хэлэлцээр байхгүй, гэрчээр оролцсон этгээдүүд бараа авсан гэх үйл баримтыг гэрчилж чадахгүй байна.
Хэрэв хариуцагч нь 1,243,452.00 төгрөгийн үнэтэй бараа зээлсэн бол Иргэний хуульд зааснаар энэ төрлийн гэрээг бичгээр байгуулах тухай хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Нэгэнт нэхэмжлэгч ******* бараа болон мөнгө зээлсэн гэх үйл баримтыг тодорхой баримтаар нотлохгүй байгаа учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримт, гэрчүүдийн мэдүүлгийг тус тус шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* хариуцагч т холбогдуулан барааны үнэ 1,243,452.00 төгрөг, түүнд зээлсэн 445,000.00 төгрөг, нийт 1,688,452.00 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч ийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг үл хүлээн зөвшөөрч, 1,243,452.00 төгрөгийн үнэтэй бараа болон 445,000.00 төгрөгийн зээл аваагүй тул төлөхгүй гэж мэтгэлцэж байна.
Энэхүү нэхэмжлэлтэй хэрэгт шүүхээс 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг танилцуулсан байна.
Шүүхээс хэрэгт цугларсан баримт болоод шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, талуудын тайлбар, гэрчийн мэдүүлгийг тус тус үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзвэл нэхэмжлэгч ******* хариуцагч т өгсөн барааны үнийг аливаа нэмэлт үнэ, хүү шингээж нэхэмжлээгүй байх тул түүнийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар худалдсан барааныхаа үнийг шаардаж байна гэж дүгнэв.
Зохигчдын өмгөөлөгч нар энэхүү харилцааг Зээлээр худалдах, худалдан авах эсхүл Бусдын зардлаар хөрөнгөжсөн гэж дүгнэж байгаа боловч нэхэмжлэгч *******гийн хувьд 1,243,452.00 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхийн хууль зүйн үндэслэл нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан Худалдах, худалдан авах гэрээний харилцаа болно.
Учир нь, Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан Зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр худалдсан эд зүйлийн үнийг нэг дор биш, тодорхой хугацаанд хэсэгчлэн төлөх, талуудын хооронд хүү тохирох, ийнхүү тохирсноор гэрээний зүйл болох эд хөрөнгийн үнэ эд хөрөнгийн үнийг шууд төлөх үеийн үнээс нэмэгдсэн шинжтэй байдаг, гэрээнд талууд хүү тогтоогоогүй ч хэсэгчлэн төлөх учраас үнийг нэмж, хүүг багтааж, гэрээнд үнийг заасан шинжтэй байдаг бол харин Бусдын зардлаар хөрөнгөжих нь тэдгээрийн хооронд гэрээний харилцаа үүсээгүй байдаг.
Нэхэмжлэгч *******гийн зүгээс хариуцагч ээс түүнд өгсөн гэх 1,243,452.00 төгрөгийн үнэтэй барааны үнийг нэхэмжилж байгаа нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан Худалдах, худалдан авах гэрээний харилцааг илэрхийлж байна.
Иргэний хуулийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.
Өөрөөр хэлбэл энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1-д заасны дагуу аль нэг тал нөгөө талынхаа өмнө гүйцэтгэсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд хариу үүрэг гүйцэтгэхээс татгалзах харилцан үүрэг хүлээсэн хоёр талт гэрээ бөгөөд худалдагч гэрээний зүйлийн өмчлөх эрхийг шилжүүлээгүй тохиолдолд худалдан авагч төлбөр төлөх үүрэг хүлээхгүй.
Зохигчдын хооронд 1,243,452.00 төгрөгийн үнэтэй барааг шилжүүлсэн гэх үйл баримтын талаар маргаантай байгаа ба гэрчээр оролцсон этгээдүүд уг үйл баримтыг баталж чадахгүй байгаагаас гадна нэхэмжлэгч *******тай ашиг сонирхол нэг байх тул шүүхээс уг үйл баримттай холбоотой гэрчүүдийн мэдүүлгийг эргэлзээгүйгээр үнэлэх боломжгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйл, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, мөн 67 дугаар зүйлийн 67.1.1, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-т тус тус зааснаар зохигчид нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн хариу татгалзал, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотлох үүрэгтэй.
Нэгэнт нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэл, өөрт ач холбогдол бүхий тайлбар гаргаж байгаа, тэрээр нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагч т 1,243,452.00 төгрөгийн үнэтэй бараа өгсөн гэдгээ баримтаар нотлохгүй байна.
Иргэний хуульд хөдлөх хөрөнгө Худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулах шаардлага тавиагүй боловч тус хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д заасны дагуу талуудын хооронд эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцдог зохицуулалттай.
Энэ нь, талуудын хооронд Иргэний хуулийн 111 дүгээр зүйлд зааснаар хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэнд тооцох үйл баримт бий болоогүй тохиолдолд тэдгээрийн хооронд гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй юм.
Иймд, нэхэмжлэгч *******гаас хариуцагч т 1,243,452.00 төгрөгийн үнэтэй бараа өгсөн гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан 1,243,452.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэжээ.
Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 282 дугаар зүйлд зааснаар Зээлийн гэрээг хүү тохироогүй бол амаар, хүү тохирсон бол бичгээр байгуулах ба хэрэв бичгээр байгуулаагүй тохиолдолд гэрээний талууд харилцан тохиролцсоныг үндэслэн мөнгө эсхүл эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлнээр буюу Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д заасныг дагуу тэдгээрийн хооронд энэ төрлийн гэрээ байгуулагдсанд тооцогддог.
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзвэл хариуцагч нь нэхэмжлэгч *******гаас 445,000.00 төгрөг хүлээн авсан гэх үйл баримтын талаар маргахгүй байгаа ба гагцхүү уг мөнгийг түүнд зээлсэн гэдэг нь нотлогдохгүй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр оролцсон мөн хариуцагч нар нэхэмжлэгч ******* болон түүний нөхөр нарыг хариуцагчаар дамжуулан ээс 1,500,000.00 төгрөгийн зээл авсан гэсэн тайлбарыг нэхэмжлэгч ******* үгүйсгэсэн боловч түүний нөхөр болох гэрч энэхүү үйл баримтыг гэрчилж, зээлсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгч *******гаас авсан 445,000.00 төгрөгийг нэхэмжлэгчийн ээс зээлсэн зээлийг хаах зорилгоор авсан, энэхүү 445,000.00 төгрөгийг авах өдөр ******* болон түүний нөхөр нар хашаа, байшингаа зарж, БНХАУлс руу явах гэж байхад нь очиж авсан гэх тайлбарыг гэрчээр оролцсон мөн адил тодотгон гэрчилсэн, нэхэмжлэгч ******* болон түүний нөхөр нар уг өдөр 445,000.00 төгрөгийг хариуцагч т өгсөн гэх тайлбарыг үгүйсгээгүй.
Өөрөөр хэлбэл, гэрч хариуцагчаар дамжуулан бусдаас авсан зээлээ төлж дуусгасан, 445,000.00 төгрөгийг т зээлсэн гэж мэдүүлж байгаа ч гэрчээр оролцсон зээлдүүлэгч ий гаргасан мэдүүлэгт дурьдсан 445,000.00 төгрөгийг *******, нарын зээлийн сүүлийн төлбөр байсан, уг мөнгийг хүлээн авах өдөр надад ******* болон түүний нөхөр нар хашаа, байшингаа зарж, БНХАУлс руу явах гэж байхад нь очиж авсан гэх тайлбарууд 445,000.00 төгрөгийг т өгсөн гэх үйл баримттай нийцэж байна.
Иймд, хариуцагч ийг нэхэмжлэгч *******гаас 445,000.00 төгрөгийг зээлэхээр бус харин нэхэмжлэгч *******, түүний нөхөр нарын ээс урьд өмнө зээлсэн зээлийг төлж дуусгахаар авсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Нэгэнт хариуцагч ийн зүгээс тус 445,000.00 төгрөгийн өөртөө зориулж зээлээгүй, нэхэмжлэгч ******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа энэхүү 445,000.00 төгрөгийг ий зээлийг төлөх бус харин хариуцагч т зээлсэн гэдгээ нотлохгүй байх тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д зааснаар Зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхгүй юм.
Ийнхүү шүүхээс дээр дурьдсныг тус тус үндэслэн нэхэмжлэгч *******гийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР