Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 52

 

 

                                                           

           

 

 

 

 

2020        01        13                                   2020/ШЦТ/52                           

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго,

Улсын яллагч Н.Булганчимэг,

Шүүгдэгч Б.А /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/,

Хохирогч Б.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржгон овогт Б.Ат холбогдох эрүүгийн 1911029251311 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Шүүгдэгч Боржгон овогт Б.А, Монгол Улсын иргэн, 1983 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Дорнод аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, хувиараа барилгын ажил эрхэлдэг гэх, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 71-1126 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,...............................................

Шүүгдэгч Б.А нь 2019 оны 11 дүгээр сарын 06-ны шөнийн 22 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалантын 71 дүгээр гудамжны 1126 тоотод согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хамт архи ууж байсан хохирогч Б.Дуламсүрэнтэй маргалдан улмаар зодож, хэлийг нь зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би хэлийг нь зүсээгүй. Энэ хэд маргалдаад хүүхэд айлгаад байхаар нь би “та хэд больцгоо” гээд нэг удаа түлхэхэд уначихсан, босож ирэхэд нь хэл болон амнаас нь цус гарчихсан байсан. Тэрнээс биш би хутга бариагүй” гэв.

Хохирогч Б.Дуламсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Маргалдсан юм бол юу ч байхгүй. Бид нар уулзаад уугаад байж байхад миний бөөлжис хүрээд “за би ер нь архи дарс ууж чадахгүй юм байна, бөөлжөөд байна, ингээд явлаа” гэж тэд нарт хэлэхэд “чи ингээд явлаа гэхэд чиний юм алга болоход бид нар дээр янз бүрийн юм болох юм биш биз?” гэж Отгонцэцэг, Амарбаатар нар хэлсэн. Тэгэхээр нь намайг эндээс автобусны буудал хүртэл хүргээд өгчих, үгүй бол би эндээс таксидаад шууд гэр рүүгээ харина гэсэн чинь “чи байж бай, байж бай” гэж хэлсэн тэгээд 0,75 литрийн архи дуусахаар нь Отгонцэцэг, Амарбаатарт мөнгө өгөөд ахиад архинд явуулсан. 0,75 литрийн архи аваад ир гэхэд 0,75 литрийн архи байхгүй байна гээд 0,5 литр болон 0,33 литрийн монгол стандарт гэх архи авч ирсэн. Тэгээд бид хэд юм ярьж сууж байгаад жаахан хоорондоо маргалдах гээд байхаар нь би “за найз нь ерөөсөө явлаа” гээд явах гэсэн чинь Отгонцэцэг чи байж бай ханьтай хоночих хоёулаа цуг маргааш өглөө явъя гэхээр нь “үгүй ээ би маргааш ажилтай, 5 дахь өдөр баруун салаа руу нүүнэ” гэсэн чинь “байж бай л даа юун сүртэй юм бэ дээ” гээд жаахан маргалдах гээд байхаар нь за яршиг гээд чимээгүй сууж байгаад хойшоо ор руу нь очоод куртикээ өмсөөд суусан. Тэр үед Амарбаатар гараад явчихсан байсан. Тэгээд Отгонцэцэг, Долгоржав хоёр хоорондоо чанга, чанга дуугаар хэрэлдэж маргалдаад янз, янз болоод байсан. Тэгээд энэ 2 чанга, чанга дуугараад байхаар нь юу ч дуугарахгүй утсаа бариад орон дээр сууж байтал Амарбаатар орж ирээд хажуугаар өнгөрөх гэж байгаа юм шиг болонгуутаа нүүр нүдгүй цохиж зодсон. Миний хажуугаар өнгөрөх гэж байхдаа юу ч хэлэлгүй нүд ам руу цохиод байхаар нь тонгойтол орных нь толгой руу очиж унаад тогоо авч шидсэн.  Эхлээд миний нүд рүү баахан цохиод, дараа нь толгой руугаа баахан цохиулж манарсан. Тэгээд чиний ярьдаг хэлийг чинь тасдаад хаячихна шүү гээд шкаф руугаа очоод мухардуу хутга аваад шууд гүн зүсэх гээд байхаар нь 2 гарыг нь цохиод гараад гүйсэн. Тэгэхэд Отгонцэцэг, Долгоржав хоёр хойноос гарч ирээд Амарбаатар миний араас гүйхээр нь би хамаг хурдаараа гүйсээр байгаад дэлгүүр рүү орсон байсан. Тэгээд дэлгүүрийн эгчээс ороод эгчээ утсаа өгч байгаач намайг хүн зодчихлоо гэж хэлтэл хоёр банди байсан манай охин шиг 10 жилийн хоёр банди байсан. “Эгч ээ яасан бэ? Юу болсон бэ” гэхээр нь “Би айлд байж байгаад зодуулчихлаа. Надад цагдаа дуудаж өгч тус болооч, миний утсыг авч шидээд дэлгэцийг нь хагалчихсан болохоор би холбоо барьж болохгүй байна” гэж хэлж гуйж байгаад цагдаа руу ярьж дуудлага өгөхөд дэлгүүр дээр хоёр цагдаа ирсэн. Цагдаа ирхээр нь тэднийх руу явах гэсэн чинь явсан замаа мэдэхгүй төөрч явж байтал цагдаа манай нөхрийг дуудаж өгөөд “за чи тэр айлаа олоод байж бай, би энд дуудлага ихтэй байна дуудлаганд явчихаад ирье” гээд нөхөртэйгөө хамт Б.Аын гэрийг олоод орсон. Гэр рүү нь ортол орны толгойны хажууд миний хэлний нил цус байсан. Энд нил цус байна явлаа гэсэн чинь Отгонцэцэг нь чи өөрөө л бүдэрч унаад нүдээ цохиод хэлээ хазаад цус гаргасан биз дээ гэж хэлсэн. Тэгээд энэ гурав 0,75 литрийн архи авчихсан хоол хийх гээд юу ч болоогүй юм шиг сууж байсан” гэв.

Гэрч Б.Отгонцэцэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр би 12 цагийн үед Урнаатай утсаар ярьсан. Бид нар Дуламсүрэнг Урнаа гэж дууддаг юм. Долгоржав бид хоёр 17-н төрийн банк ороод би хүүхдийн мөнгөө аваад Урнаатай уулзаад таксигаар Долгоржавын гэр лүү дагуулаад явсан. Замдаа би дэлгүүр ороод Монгол стандарт гэх нэртэй 0,75 л савалгаатай архи, ундаа, зайрмаг тамхи аваад гэрт нь очоод Долгоржавын нөхөр Амарбаатартай хамт бид дөрөв авч очсон архиа хувааж уусан. Архи дуусахаар нь би Амарбаатарыг дэлгүүр явуулаад монгол стандарт гэх нэртэй 0,33л, 0,5 л савалгаатай хоёр архи авч ирээд дахиад уусан. Тэгээд орой 20 цагийн орчим байхаа бид Урнаа Амарбаатар хоёр хоорондоо маргалдаад зодолдоод Урнаа тогоо аваад шидэж байсан. Амарбаатар тэгсэн “чи айлд байж ингэж болохгүй гээд уурлаад Урнааг нэг алгадаж байсан санагдаж байна. Би тэр үед согтуу байсан болохоор зарим юмаа сайн санахгүй байна ...” гэх мэдүүлэг /хх-20х/, 

Насанд хүрээгүй гэрч А.Мишээлээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Урнаа /Дуламсүрэн/ эгч, Отгоо /Отгонцэцэг/ эгч хоёр манай гэрт ирээд ээж, аав хоёртой архи ууцгаасан. Тэгэж байгаад орой болсон хойно Урнаа эгч манай аав Амарбаатартай маргалдаад зодолдоод байсан ба Урнаа эгч төмөр сандал аваад аав руу дайрахад нь аав усны сав аваад зодолдоход нь аав барьж байсан сандлыг нь булааж авсан ба Отгоо эгч дундуур нь ороод боль гээд байсан юм. Тэгэхэд Урнаа эгч дахиад тогооны таг авч шидээд тогоог нь аваад дайрахад аав тогоог нь булааж аваад нүднийх нь дээд талд нь цохичихсон ...Манай ээж аавыг боль гэж хэлсэн ба би ээжийнхээ урд байж байгаад дараа нь эргээд харахад Урнаа эгчийн амнаас нь цус гарчихсан байсан ...” гэх мэдүүлэг /хх-22х/,

Гэрч Ц.Оюунчулуунаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2019 оны 11 дүгээр сарын 06-ны орой 22 цаг өнгөрч байхад гаднаас хар бараан өнгийн куртик өмссөн зүүн талын нүүр нүд нь хөө болчихсон ам хамар хэсгээс нь цус гарчихсан эмэгтэй хүн орж ирээд учир ойлгогдохгүй орилоод уйлаад байсан ба дэлгүүрт үйлчлүүлж байсан 2 хүүхдэд “наад хүнээ аваад гараарай” гэж хэлсэн чинь тэр хоёр хүүхэд авч гараад удалгүй дэлгүүрт орж ирээд нэг нь “...хүнд хэлээ хутгалуулаад зодуулчихлаа ...” гэнээ цагдаад дуудаад өгсөн гэж хэлсэн ...” гэх мэдүүлэг /хх-27-28х/,

Шинжээч эмч Ч.Эрдэмболороос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Б.Дуламсүрэнгийн биед үүссэн хэлэнд шарх, гэмтлийн үзүүлэгч өөрөө хазах үед үүсэх боломжгүй, хурц үзүүр ирмэгтэй зүйлээр хатгах үед үүснэ ...” гэх мэдүүлэг /хх-33-34х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн №13514 тоот дүгнэлтэд:

“1.2. Б.Дуламсүрэнгийн биед тархи доргилт, зүүн хөмсөг, нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хэлэнд шарх гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтлүүдээс тархи доргилт, зүүн хөмсөг, нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр, хэлний шарх нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

4. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

5. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-30х/,

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-46х/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-45х/, Оршин суух хаягийн тодорхойлолт /хх-47х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх нотлох баримтаар үнэллээ.

Шүүгдэгч Б.А нь 2019 оны 11 дүгээр сарын 06-ны шөнийн 22 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалантын 71 дүгээр гудамжны 1126 тоотод согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хамт архи ууж байсан хохирогч Б.Дуламсүрэнтэй маргалдан улмаар зодож, хэлийг нь зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

шүүгдэгч Б.Аын өгсөн: “... би “та хэд больцгоо” гээд нэг удаа түлхэхэд уначихсан ...” гэх мэдүүлэг,

хохирогч Б.Дуламсүрэнгийн өгсөн: “Маргалдсан юм бол юу ч байхгүй. Бид нар уулзаад уугаад байж байхад миний бөөлжис хүрээд “за би ер нь архи дарс ууж чадахгүй юм байна, бөөлжөөд байна, ингээд явлаа” гэж тэд нарт хэлэхэд “чи ингээд явлаа гэхэд чиний юм алга болоход бид нар дээр янз бүрийн юм болох юм биш биз?” гэж Отгонцэцэг, Амарбаатар нар хэлсэн. Тэгэхээр нь намайг эндээс автобусны буудал хүртэл хүргээд өгчих, үгүй бол би эндээс таксидаад шууд гэр рүүгээ харина гэсэн чинь “чи байж бай, байж бай” гэж хэлсэн тэгээд 0,75 литрийн архи дуусахаар нь Отгонцэцэг, Амарбаатарт мөнгө өгөөд ахиад архинд явуулсан. 0,75 литрийн архи аваад ир гэхэд 0,75 литрийн архи байхгүй байна гээд 0,5 литр болон 0,33 литрийн монгол стандарт гэх архи авч ирсэн. Тэгээд бид хэд юм ярьж сууж байгаад жаахан хоорондоо маргалдах гээд байхаар нь би “за найз нь ерөөсөө явлаа” гээд явах гэсэн чинь Отгонцэцэг чи байж бай ханьтай хоночих хоёулаа цуг маргааш өглөө явъя гэхээр нь “үгүй ээ би маргааш ажилтай, 5 дахь өдөр баруун салаа руу нүүнэ” гэсэн чинь “байж бай л даа юун сүртэй юм бэ дээ” гээд жаахан маргалдах гээд байхаар нь за яршиг гээд чимээгүй сууж байгаад хойшоо ор руу нь очоод куртикээ өмсөөд суусан. Тэр үед Амарбаатар гараад явчихсан байсан. Тэгээд Отгонцэцэг, Долгоржав хоёр хоорондоо чанга, чанга дуугаар хэрэлдэж маргалдаад янз, янз болоод байсан. Тэгээд энэ 2 чанга, чанга дуугараад байхаар нь юу ч дуугарахгүй утсаа бариад орон дээр сууж байтал Амарбаатар орж ирээд хажуугаар өнгөрөх гэж байгаа юм шиг болонгуутаа нүүр нүдгүй цохиж зодсон. Миний хажуугаар өнгөрөх гэж байхдаа юу ч хэлэлгүй нүд ам руу цохиод байхаар нь тонгойтол орных нь толгой руу очиж унаад тогоо авч шидсэн.  Эхлээд миний нүд рүү баахан цохиод, дараа нь толгой руугаа баахан цохиулж манарсан. Тэгээд чиний ярьдаг хэлийг чинь тасдаад хаячихна шүү гээд шкаф руугаа очоод мухардуу хутга аваад шууд гүн зүсэх гээд байхаар нь 2 гарыг нь цохиод гараад гүйсэн. Тэгэхэд Отгонцэцэг, Долгоржав хоёр хойноос гарч ирээд Амарбаатар миний араас гүйхээр нь би хамаг хурдаараа гүйсээр байгаад дэлгүүр рүү орсон байсан. Тэгээд дэлгүүрийн эгчээс ороод эгчээ утсаа өгч байгаач намайг хүн зодчихлоо гэж хэлтэл хоёр банди байсан манай охин шиг 10 жилийн хоёр банди байсан. “Эгч ээ яасан бэ? Юу болсон бэ” гэхээр нь “Би айлд байж байгаад зодуулчихлаа. Надад цагдаа дуудаж өгч тус болооч, миний утсыг авч шидээд дэлгэцийг нь хагалчихсан болохоор би холбоо барьж болохгүй байна” гэж хэлж гуйж байгаад цагдаа руу ярьж дуудлага өгөхөд дэлгүүр дээр хоёр цагдаа ирсэн. Цагдаа ирхээр нь тэднийх руу явах гэсэн чинь явсан замаа мэдэхгүй төөрч явж байтал цагдаа манай нөхрийг дуудаж өгөөд “за чи тэр айлаа олоод байж бай, би энд дуудлага ихтэй байна дуудлаганд явчихаад ирье” гээд нөхөртэйгөө хамт Б.Аын гэрийг олоод орсон. Гэр рүү нь ортол орны толгойны хажууд миний хэлний нил цус байсан. Энд нил цус байна явлаа гэсэн чинь Отгонцэцэг нь чи өөрөө л бүдэрч унаад нүдээ цохиод хэлээ хазаад цус гаргасан биз дээ гэж хэлсэн. Тэгээд энэ гурав 0,75 литрийн архи авчихсан хоол хийх гээд юу ч болоогүй юм шиг сууж байсан” гэх мэдүүлэг,

гэрч Б.Отгонцэцэгээс өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр би 12 цагийн үед Урнаатай утсаар ярьсан. Бид нар Дуламсүрэнг Урнаа гэж дууддаг юм. Долгоржав бид хоёр 17-н төрийн банк ороод би хүүхдийн мөнгөө аваад Урнаатай уулзаад таксигаар Долгоржавын гэр лүү дагуулаад явсан. Замдаа би дэлгүүр ороод Монгол стандарт гэх нэртэй 0,75 л савалгаатай архи, ундаа, зайрмаг тамхи аваад гэрт нь очоод Долгоржавын нөхөр Амарбаатартай хамт бид дөрөв авч очсон архиа хувааж уусан. Архи дуусахаар нь би Амарбаатарыг дэлгүүр явуулаад монгол стандарт гэх нэртэй 0,33л, 0,5 л савалгаатай хоёр архи авч ирээд дахиад уусан. Тэгээд орой 20 цагийн орчим байхаа бид Урнаа Амарбаатар хоёр хоорондоо маргалдаад зодолдоод Урнаа тогоо аваад шидэж байсан. Амарбаатар тэгсэн “чи айлд байж ингэж болохгүй гээд уурлаад Урнааг нэг алгадаж байсан санагдаж байна. Би тэр үед согтуу байсан болохоор зарим юмаа сайн санахгүй байна ...” гэх мэдүүлэг /хх-20х/, 

насанд хүрээгүй гэрч А.Мишээлээс өгсөн: “...Урнаа /Дуламсүрэн/ эгч, Отгоо /Отгонцэцэг/ эгч хоёр манай гэрт ирээд ээж, аав хоёртой архи ууцгаасан. Тэгэж байгаад орой болсон хойно Урнаа эгч манай аав Амарбаатартай маргалдаад зодолдоод байсан ба Урнаа эгч төмөр сандал аваад аав руу дайрахад нь аав усны сав аваад зодолдоход нь аав барьж байсан сандлыг нь булааж авсан ба Отгоо эгч дундуур нь ороод боль гээд байсан юм. Тэгэхэд Урнаа эгч дахиад тогооны таг авч шидээд тогоог нь аваад дайрахад аав тогоог нь булааж аваад нүднийх нь дээд талд нь цохичихсон ...Манай ээж аавыг боль гэж хэлсэн ба би ээжийнхээ урд байж байгаад дараа нь эргээд харахад Урнаа эгчийн амнаас нь цус гарчихсан байсан ...” гэх мэдүүлэг /хх-22х/,

гэрч Ц.Оюунчулуунаас өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 06-ны орой 22 цаг өнгөрч байхад гаднаас хар бараан өнгийн куртик өмссөн зүүн талын нүүр нүд нь хөө болчихсон ам хамар хэсгээс нь цус гарчихсан эмэгтэй хүн орж ирээд учир ойлгогдохгүй орилоод уйлаад байсан ба дэлгүүрт үйлчлүүлж байсан 2 хүүхдэд “наад хүнээ аваад гараарай” гэж хэлсэн чинь тэр хоёр хүүхэд авч гараад удалгүй дэлгүүрт орж ирээд нэг нь “...хүнд хэлээ хутгалуулаад зодуулчихлаа ...” гэнээ цагдаад дуудаад өгсөн гэж хэлсэн ...” гэх мэдүүлэг /хх-27-28х/,

шинжээч эмч Ч.Эрдэмболороос өгсөн: “...Б.Дуламсүрэнгийн биед үүссэн хэлэнд шарх, гэмтлийн үзүүлэгч өөрөө хазах үед үүсэх боломжгүй, хурц үзүүр ирмэгтэй зүйлээр хатгах үед үүснэ ...” /хх-33-34х/ гэх мэдүүлгүүд,

Хавтаст хэрэгт цугларсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн №13514 тоот дүгнэлт /хх-30х/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-46х/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-45х/, Оршин суух хаягийн тодорхойлолт /хх-47х/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч шүүгдэгч Б.А нь 2019 оны 11 дүгээр сарын 06-ны шөнийн 22 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалантын 71 дүгээр гудамжны 1126 тоотод согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хамт архи ууж байсан хохирогч Б.Дуламсүрэнтэй маргалдан улмаар зодож, хэлийг нь зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан торгуулийн ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Б.Дуламсүрэн нь өөрт учирсан гэм хорын хохирлын баримтыг гаргаж өгөөгүй байх ба харин шүүхийн шатанд 806.290 төгрөгийн баримтыг гаргаж өгснийг шүүгдэгч нь 280.000 төгрөгийг төлсөн гэж хохирогч, шүүгдэгч нар нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн бөгөөд үлдэгдэл 526.290 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Б.Дуламсүрэнд олгох нь зүйтэй.

Мөн хохирогч Б.Дуламсүрэн нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгч Б.Аыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын  шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл  байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн  хувийн  байдал  зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон түүнд торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.