Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 15

 

 

 

 

 

 

 

 

 2019      12         30                                    2020/ШЦТ/15

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг, 

            улсын яллагч М.Энхбаатар,

шүүгдэгч /хохирогч/ Д.О /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/,

шүүгдэгч /хохирогч/ Б.Б /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Д.О, Б.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус  холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911029181312 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Шүүгдэгч Монгол улсын иргэн, Боржигин овогт Д.О, 1969 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 50 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Үндэсний бие хамгаалах урлагийн холбооны тэргүүн ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 87 дугаар байрны 53 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй,

урьд: 2000 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 328 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 3 жилийн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, ....................................

2. Шүүгдэгч Монгол улсын иргэн, Бэсүүд овогт Баасанжавын Балпунцаг, 1975 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Хүдэр зэв ХХК-ний ерөнхий менежир ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо 43-05 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ................................

/Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд дурдснаар/

Шүүгдэгч Б.Б нь согтуугаар 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Чингэлтэй 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сити нет” биллярд тоглоомын газарт хохирогч Д.Отай маргалдаж улмаар хоолойг нь боож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн,

Шүүгдэгч Д.О нь согтуугаар 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Чингэлтэй 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сити нет” биллярд тоглоомын газарт хохирогч Б.Бтай маргалдаж улмаар нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус   холбогджээ.

          Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч /хохирогч/ Д.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Шүүгдэгч /хохирогч/ Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Шүүгдэгч Д.О мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор  мэдүүлэхдээ: “... Би 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 15 цагийн үед хүлээн авалтанд очиж тэндээсээ гараад Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сити нет-ийн 2 давхарт “Харцага” нэртэй биллъярдны клуб дээр очиж биллъярд тоглосон. Би биллъярдны спортын мастер хүн болохоор байнга очиж тоглодог газар нь байгаа юм. Ингээд хэсэг хүмүүстэй тоглоомны оноон дээрээс болж маргаан үүсч би жаахан чанга хоолойгоор дуугарчихсан. Тэр үед Балпунцаг хажуу талаас “чи яахаараа дандаа ингэж онгирч байдаг юм” гэж босож ирээд миний хүзүүнээс боогоод авсан ба тавиулах гээд чадаагүй ухаан алдаад уначихсан. Ямар хугацааны дараа ухаан орсноо мэдэхгүй байна нэг мэдсэн Баагий гэдэг залуу намайг өргөөд дээш нь суулгаж байсан. Хэсэг хугацааны дараа харахад тог тасарчихсан юм шиг нүд харанхуйлаад байсан ба Балпунцаг урдаас харагдахаар нь чи намайг боодог хэн бэ гэж хэлээд толгой хэсэг рүү гараараа нэг удаа л цохьсон ...” гэх мэдүүлэг /хх-12-13х/,

Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор мэдүүлэхдээ: “...2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 21 цагийн үед Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сити нет биллярдны газарт Лхагвасүрэн гэх найзын хамт явж орсон. Ороод тоглож байгаа хүмүүсийг харж хэсэг сууж байтал зүс мэдэх Отгоо гэх нөхөр тоглоомын газарт та нар муу сайн юмнууд тийм юм гэж хаана байдаг юм бэ гэж орилоод байхаар нь би өөдөөс нь очиж боль л доо хуцаад байгаарай гээд хэлсэн чинь хоёулаа зодолдох уу гэхээр нь би түүнтэй барьцалдаад авсан. Тэгээд би Отгоо гэгчийг барьж хэсэг боосон ба хажууд байсан хүмүүс салгаад би дээш өндийгөөд хартал Отгоо гэх нөхөр миний нүүрэн тус газар намайг газар унатал цохьсон. Тэгээд би хэсэг ухаангүй байсан ...00 ороод цусаа угаачихаад толинд харсан чинь миний үүдэн 4 шүд унасан байсан ...” гэх мэдүүлэг /хх-10х/,

 Гэрч Б.Бат-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...удахгүй пичигнэлдээд явчихаар нь яваад очтол Отгонбаярыг Балпунцаг хүзүүнээс нь боогоод барьчихсан байдалтай байхаар нь дундуур нь ороод салгасан. 1-2 минутын дараа тэр хоёр дахиж маргалдаад Отгонбаяр Балпунцагийн эрүү хэсэгт гараараа 1 удаа цохисон ...” гэх мэдүүлэг /хх-15х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн №1520а тоот дүгнэлтэнд:

“1. Д.Оын биед хүзүүний цус хуралт, төвөнхийн зөөлөн эдийн няцрал, эрүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ.

2. ШШҮХ-н ШЭШГ-н шинжээч эмч С.Одончимэгийн гаргасан 13464 тоот шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

3. Урьд гаргасан 13464 тоот шинжээчийн дүгнэлтэнд тусгагдсан хоолойд тархи, доргилт гэмтэл нь бичиглэлийн алдаа болно.

4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ /хх-35х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн №1520б тоот дүгнэлтэнд:

“1. Б.Бийн биед баруун дээд үүдэн 1-р, зүүн дээд үүдэн 1-р шүдний булгарал, угийн буйлны цус хуралт, дээд уруулын дотор салстын цус хуралт, язарсан шарх гэмтэл учирчээ. Зүүн дээд 2-р шүд нь ёзоорт хиймэл цөгц хийлгэсэн байх тул байнгын шүдний цөгц эмтрэх, хугаралд хамаарахгүй.

2. ШШҮХ-н ШЭШГ-н шинжээч эмч Н.Энхцолмонгийн гаргасан №13445 тоот шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10%-р алдагдуулна” гэжээ /хх-37х/,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч нарын үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Б нь согтуугаар 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Чингэлтэй 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сити нет” биллярд тоглоомын газарт хохирогч Д.Отай маргалдаж улмаар хоолойг нь боож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн,

Шүүгдэгч Д.О нь согтуугаар 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Чингэлтэй 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сити нет” биллярд тоглоомын газарт хохирогч Б.Бтай маргалдаж улмаар нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Б, Д.О нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Б, Д.О нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нар нь гэм буруутай этгээдээс гэм хорын хохирол нэхэмжлээгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн бөгөөд прокуророос шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч нар хүлээн зөвшөөрсөн болно.

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.