Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 110

 

 

                                                           

           

 

 

 

 

2020          02          03                                  2020/ШЦТ/110

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго,

Улсын яллагч С.Энхтуул,                                    

Шүүгдэгч Б.Г /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дамбий овогт Б.Гд холбогдох эрүүгийн 1911014641261 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Шүүгдэгч Дамбий овогт Б.Г, Монгол Улсын иргэн, 1997 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Булган аймгийн Бугат суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүүгийн хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 43 дугаар гудамж 538в тоотод оршин суух, ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ......................................

         Холбогдсон хэргийн талаар:

         Шүүгдэгч Б.Г нь:

          - 2019 оны 05 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 14-197и тоот хашаанд байрлах Г.Ганзаяагийн эзэмшлийн 40 тоннын чингэлэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 5.760.800 төгрөгийн,

         - 2019 оны 05 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 14-197и тоот хашаанд байрлах Г.Ганзаяагийн эзэмшлийн 40 тоннын чингэлэгийг Ё.Баяртулгад өөрийн эзэмшлийн чингэлэг гэж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон залилж 2.500.000 төгрөгийн,

       - 2019 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн Н.Даваадоржийн эзэмшлийн 20 тоннын контейнерийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3.200.000 төгрөгийн,

         - 2019 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн Н.Даваадоржийн эзэмшлийн 20 тоннын контейнерийг Хятад улсын иргэн Ж.Жань Чун Мэнийг “өөрийн эзэмшлийн контейнер” гэж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилж 1.500.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүгдэгч Б.Ггөөс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Намайг очиход малгайтай эрэгтэй хүн байсан тэгээд ярьж тохиролцоод худалдан авахаар болж тохирсон. Тэгээд контейнерийг онгойлгож үзнэ гэхэд нь надад түлхүүр байгаагүй бөгөөд дэнжийн-1000 болон Нарантуул олон улсын худалдааны төвийн тэр хавиар худлаа хэлж дагуулж явж байгаад 2,5 сая төгрөгөөр зарахаар болж тэр ах машин олж ирнэ гэж яваад би Хайлаастад хүлээж байгаад орой 23 цаг өнгөрч байхад ачаад явсан. Тухайн үед Хэнтий аймаг руу авч явна гэж байсан бөгөөд надаас ямар нэгэн асуудалтай юм биш биз гэж асууж байсан. Тэгэхээр нь би тийм зүйл байхгүй дотор нь эд зүйлгүй талаар хэлсэн. Би 2.500.000 төгрөгөөр худалдсан бөгөөд үүнээс 20.000 төгрөгөөр тухайн үед унаж явсан хүний машинд бензин хийж үлдсэн 2.480.000 төгрөгийг найз охин Номинчимэгээс гуйж дансанд нь хийлгээд шөнө нь очиж авсан. Уг контейнерийг зарахдаа миний эд зүйл байгаа юм гэж тайлбарлаад ямар нэгэн асуудалгүй гэсэн. Тэгээд түлхүүр асуугаад байхаар нь худлаа зохиогоод дагуулж явсан. Ингэхдээ Ганбаярын гэрт очсон. Тэгж явж байгаад тэр ах авахаар болоод машинд ачсан ... Үүнээс хойш хэд хоногийн дараа цагдаагаас над руу залгаж ирж уулз гэж хэлсэн. Тэгээд би цагдаагийн газарт очиж уулзаагүй. 2019 оны 5 дугаар сарын сүүлээр хороололд явж байгаад баригдаж тус цагдаагийн газар ирсэн юм ...”, "...би 2019 оны 05 дугаар сарын 05-ны өдөр өөрийн найз Ганбаярын фэйсбүүк хаягаар орж контейнерийн худалдаа гэсэн зар луу орж 20 тонны контейнер зарна гэж зар оруулсан юм. Зар оруулснаас хойш удалгүй нэг хүн яриад уг контейнерийг ирж үзээд авъя гээд тэр өдрөө авсан, тухайн үед би найз Ганбаярын хамт байсан гэхдээ манай найз намайг ийм хэрэг үйлдэж байгааг мэдээгүй, би найзынхаа хамт 32-н тойргоос контейнер ачдаг машинтай ирж уулзаад Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чиглэл компаний эсрэг талд байсан 20 тонны контейнерийг машинд ачуулаад улмаар худалдан авсан хүн өөрөө дагуулаад явна гэж ярьж байсан. Контейнерийг ачаад явсаны дараа би өөрийн эхнэр Номинчимэгийн 5429396668 дугаарын данс руу мөнгийг шилжүүлэн авсан ...” гэх мэдүүлэг /хх-47-48х, 73-74, 144х/, “...Амар хялбар аргаар мөнгө олъё гэсэн санаа зорилготой байсан юм. Би Хайлаастаас Чингэлтэй даваад явах замдаа мөн тэр хавьд байдаг найзындаа очих үедээ уг контейнерийг харж байсан юм. Учир нь уг контейнерийнг ямар нэгэн харгалзах хүн байхгүй, хоосон газар дээр контейнер байсныг анх олж харсан юм ...” гэх мэдүүлэг /хх-40-41х/,

Шүүгдэгч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн үед амар хялбар аргаар мөнгө олох санаатай байсан” гэв.

Хохирогч Ё.Баяртулгаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би өөрийн Ёндонгомбо Баяртулга эсэн нэртэй фейсбүүк хаяг дээр 2019 оны 05 дугаар сарын эхээр 40 тн хэмжээтэй контейнер худалдаж авна гэсэн зар бичиж тавьсан юм. Зар бичихдээ утасныхаа дугаарыг мөн бичсэн. Тэгээд хэд хоногийн дараа латин үсгээр Davaa Мuugii Мunkhегdеnе гэсэн нэртэй фейсбүүк хаягнаас 40 тн контейнер авч байгаа юу? гэсэн чат ирсэн. Энэ чатыг маргааш өглөө нь уншаад үнийг нь асууж хариу бичсэн төд удалгүй над руу 85971617 дугаарын утаснаас залгаж зарах контейнер байна хэдэд авах вэ гэхээр нь би хямд бол сайн байна гэхэд 3,2 саяд зарна гээд ярьж худалдан авахаар болсон. Ингээд би түүнийг зургийг нь явуулчих гэхэд надад цэнхэр өнгөтэй дотор нь хоосон контейнерийн зураг явуулсан. Улмаар авакаар болж тэр өдрөө Хэнтий аймгийн Хэрлэн сумаас хот руу таксинд суугаад ирсэн. Улаанбаатар хотод 16 цагийн орчимд ирээд утсаар ярихад намайг Хайлаастын 84-ийн буудал дээр ирээд ярь гэхээр нь ирээд залгахад надад контейнер байсан газрыг утсаар зааж би тэр газар нь очсон. Удалгүй 52-60УНМ улсын дугаартай цагаан өнгийн карина загварын машинтай эрэгтэй хүн ирсэн. Тэгээд контейнерээ үзсэн, дотор талыг нь үзэх гэхэд тэр залуу түлхүүр ахад байгаа ах өөр хүнд үзүүлэх гээд түлхүүр аваад явсан байна гээд Нарантуул зах руу түүний машинтай явсан. Замдаа 84-н буудал орчмоос үл таних 2 эмэгтэй хүн аваад цааш явсан. Нарантуул олон улсын худалдааны төвийн арын хаалган дээр очоод тэр хоёр эмэгтэй буугаад жолоо барьж явсан эрэгтэйг эртхэн ирээрэй гээд буусан. Харин тэр залуу ахаас түлхүүр аваад ирье гээд намайг машинд сууж бай гээд үлдээгээд захын хашаа руу орсон. Ойролцоогоор 5 минут орчим болоод гарч ирээд ах байхгүй 2 хүүхэд нь байна согтуу яваа сурагтай байна гэж ярьсан. Биднийг тэгж яваад буцаад контейнер дээрээ ирэхэд оройны 21 цаг болж байсан санагдаж байна. Тэгээд контейнер дээр байхдаа тэр залуу ах руугаа залгаад байсан харин ахынх нь утас болохгүй байсан. Би тэгээд наадах чинь асуудалтай юм биш үү чинийх мөн юмүу түлхүүр нь тэгээд хаана байгаа юм бэ би авахаа болилоо гэх зэргээр ярихад тэр залуу ямар ч асуудалгүй ээ ахыг ирэхээр онгойлгоод харуулъя баталгаатай энэ зураг нь байна гээд надад явуулсан зургийг үзүүлсэн. Тэгэхээр нь би гайгүй байх гэж бодоод фейсбүүкээс ачаа ачна гэсэн зараас үл таних хүнтэй холбогдож машин кран 2 дуудаж ачуулахаар болсон. Ярилцаж тохиролцохдоо Хэнтий аймаг руу явна гээд тохирсон юм. Тэгсэн шланз машины жолооч дугуйгаа сольж байна гээд хэсэг удаж байгаад шөнийн 00 цагийн орчимд ирсэн. Тэднийг ирсний дараа жолоочийн лоомыг гуйж хаалгыг онгойлгож дотор талыг үзэх гэхэд контейнерийн чих нь эвдрэх гээд байхаар нь больж машинд уг контейнерийг зөөж шланз машинд ачиж байрлуулахад краны жолооч дотроо юмтай юм шиг байна гэж хэлэхэд контейнер зарж байгаа залуу ёстой тийм юм байхгүй хоосон гэж ахин дахин яриад байсан. Бид тэнд хэсэг контейнерээ ачих гэж удаад 02 цагийн орчимд дуусаад ахынд нь очиж түлхүүр авъя гэхэд тэр залуу тэгье гээд өмнө нь очсон айлын гадаа ирээд дотогшоо орж буцаж гарч ирээд ирээгүй байна та наад цоожоо эвдээд онгойлчих гээд байсан. Тэр айлын хашааны гаднаас хөдлөөд Хүчит шонхор захын доошоо байх петровисын шатахуун түгээх станц дээр очсон. Ярилцаж тохиролцсоноор 2.500.000 төгрөг шилжүүлэх болоход тэр залуу миний машинд 20.000 төгрөгөнд бензин хийгээд өгчих үлдсэн мөнгийг энэ данс руу хийчих гээд 5429396668 дугаарын данс өгсөн. Тэгээд би тэр залуугийн машинд өөрийн картыг уншуулж 20.000 төгрөгөнд бензин хийгээд үлдсэн 2.480.000 төгрөгийг уг дансанд интернет банк ашиглан шилжүүлсэн. Шилжүүлсэний дараа шалгая гээд миний интернет банкаар шалгаж үзээд орчихсон байна баярлалаа би худлаа яриагүй ээ баталгаатай гээд надад мөн хэд хэдэн контейнер зарсан дансны хуулгаа харуулсан. Ингээд тэр залуу явж би шланз машины кабинд сууж Хэнтий аймаг руу явж Цэнхэр Мандал сум дээр ирээд мод ачих гээд хаалганы цоожийг таслагчаар тасдаж нээхэд дотор нь шавар зуурдаг миксер, жижиг машины дугуйнууд, обуд, хайрцагтай, шуудайтай эд зүйлүүд, гэрийн тооно, хаалга зэрэг олон төрлийн зүйлүүд байхаар нь гайхаад шууд тэр хүн рүү залгахад утсаа авахгүй байсан. Тэгж байгаад холбогдоход хэрэгтэй юмаа аваад хэрэггүй юмаа хаячих гэхэд нь би чи дотор нь юу байгааг мэдэж байгаа юмуу дан хэрэгтэй юмнууд байна. Айлын хэрэгтэй юмнууд байна гэсэн чинь тоохгүй байсан. Тэгэхээр нь би Хэнтий аймгийн Хэрлэн сум гурав дугаар багт байх Хаан зочид буудлын гадаа буулгаад шинэ цоож аваад цоожилж Хэнтий аймгийн цагдаагийн газарт очиж энэ талаар мэдэгдэхэд манай алба хаагч нар сургалттай байна та маргааш ирээд уулзчих гэхээр нь маргааш өглөө нь очиж уулзахад та Улаанбаатар хотод болсон байна гээд надад хариуцсан байгууллагатай холбож өгч би болсон зүйлийн талаар хэлж овог нэр, регистрийн дугаар, гэрийн хаяг утасны дугаараа хэлж эд зүйлийн бүрэн бүтэн байдлыг хангах талаар хэлж ярьсан ...” гэх мэдүүлэг /хх-26-27х/,

Хохирогч Жань Чунь Мэнээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2019 оны 05 дугаар сарын эхээр өөрийн ажилтан Баярааг фейсбүүк ороод зарна гэсэн контейнор байна уу ороод хараадах гэж хэлсэн. Үүний дагуу манай ажилтан контейнор зарна гэсэн зар 94943203 гэсэн дугаарын утастай хүн байсан. Тухайн хүний утсаар холбогдож яриад, тэр даруй авахаар болоод “тухайн авах контейнэрийг авахаар болоод тухайн хүнээс, зарах контейнэр хаана байгааг асуухад дэнжийн 1000-ын ойролцоо байгаа гэж хэлээд би тэр залуутай дэнжийн 1000-ын цагаан байрны ойролцоо уулзаад, контейнэр байгаа хашаан дээр дагуулж очсон юм. Тэгээд уг контейнэрийг 2.000.000 төгрөгөөр зарна гэж хэлэхээр нь доошоо байгаа юу гэж асуухад бэлэн мөнгөөр бол 1.500.000 төгрөгөнд өгнө гэж хэлсэн. Тэгээд би авахаар болоод танайх хүргэж өгдөг үү гэж асуухад хүргэлттэй гэж хэлээд манай дүү тухайн контейнэр зарах хүний данс руу 1.500.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Тэгээд би авахаар болоод танайх хүргэж өгдөг үү гэж асуухад хүргэлттэй гэж хэлээд манай дүү тухайн контейнэр зарах хүний данс руу 1.500.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Тэгээд уг залуу мөнгөө авчихаад яваад өгсөн, харин контейнер ачих автомашин нь ирчихсэн байсан юм. Харин тухайн автомашиныг авахаар болоод, крантай машинаар дээр нь ачуулсны дараа тухайн краны жолооч надаас машины краны мөнгө нэхсэн, тэр үед нь надад сэжиг төрөөд, танай компаниас хүргэж өгдөг юм биш үү гэж асуухад, жолооч нь үгүй гэсэн. Тэгээд мөнгө авсан залуу руу өчнөөн олон удаа залгахад утсаа аваагүй, тэр чигтээ алга болсон юм. Тэгээд би цагдаагийн газар дуудлага өгч, цагдаагийн ажилтнууд ирж үзээд тус цагдаагийн хэлтэс дээр ирж гомдол гаргасан, харин тэр өдрийн маргааш нь уг контейнэрийг худалдан авсан юм чинь аваад яв гэхээр нь өөр машинаар ачуулаад, өөрийнхөө ажлын гадаа аваачсан. Харин түүний дараа цагдаагийн газраас дахин залгаад контейнэрийн эзэн нь цагдаад гомдол гаргаж байна, ирж уулз гэсний дагуу би тус цагдаагийн хэлтэст ирсэн юм. Харин би хэд хоногийн дараа тухайн контейнэрийг хохирогчид нь хүлээлгэн өгч анхны байрлалд нь тавиулсан юм. Надаас авсан 1.500.000 төгрөгийг гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-116-117х/,

Гэрч Х.Номинчимэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр байхаа би өөрийн утаснаас танил Амкагийн 85971617 дугаар руу залгаж машинтай явж байгаа юм уу гэхэд машингүй байнаа яах гэж байгаа юм гэхээр нь би Зайсан гарах гэсэн юм гэж хариулсан. Тэгсэн Амка 17 дээр хүрээд ир Дамбаа машин аваад ирье гээд уулзахаар болсон. Ингээд үдээс хойш 17-ын аотын төв рүү явах автобусны буудал дээр уулзсан. Тэгэхэд машинаа аваагүй байсан бөгөөд хамт 84-ийн буудал орсон. Тэгээд нэг дэлгүүрийн гадаа бид хоёрыг үлдээгээд машинаа аваад ирье гээд такси барина гээд цаашаа алхаад явсан. Тэгж байтал түүний машинтай адилхан машин дээшээ өгсөөд яваад өгсөн. Тэгэхээр нь би залгаад ирж байна уу гэхэд байж бай одоохон гээд тасалсан. Харин тэр машиныг харж байтал Амкаа буугаад нэг хүнтэй уулзаад зогсоод байсан. Удалгүй нөгөө хүнээ суулгаад дээрээс уруудаж ирээд найз бид хоёрыг авсан. Биднийг аваад гурвалжингийн гүүр орж контейнер ачих машин асууна гээд явсан. Тэнд очоод нөгөө машинд байсан ах буугаад удалгүй буцаж ирээд машинд суугаад түлхүүрэндээ явъя гээд Нарантуул олон улсын худалдааны төвийн арын хаалга руу явсан. Тэгээд би найзын хамт ажлаа дуусгачихаад хүрээд ир гэж хэлээд машинаас буугаад явсан Тэгээд би өөрөө 21 цаг өнгөрч байхад юу болж байна гэж залгаж асуухад удахгүй ээ гээд байсан. Түүнээс хойш холбогдохгүй байж байгаад шөнийн 02 цаг өнгөрч байхад Амкаа над руу залгаад Баянбүрд дээр явж байна одоо очлоо гээд Нарантуул захын ард хаалган дээр ирж би найзын хамт Амка дээр очсон. Түүнтэй уулзахад Амка чиний данс руу мөнгө орсон байх ёстой гэхээр нь би найз Мягмармаагийн гар утсаар интернэт банкаар орж шалгахад 2.480.000 төгрөг шилжиж орсон байсан. Тухайн үед надад карт байхгүй байсан учраас интернет банкаар найзынхаа хаан банкны данс руу 2.480.000 төгрөг шилжүүлээд Хаан банкны АТМ орж картнаас нь 20.000 төгрөг үлдээгээд үлдсэнийг бүгдийг нь авч Амкаад өгсөн. Тэгээд бид гурав хамтдаа гадуур архи авах санаатай дэлгүүр хайж яваад олдохгүй болохоор нь Амкагаар Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын А-10-175 тоотод хүргүүлсэн “...2019 оны 05 дугаар сарын 05-ны өдөр миний танил Амка хочтой бүтэн нэрийг нь мэдэхгүй, тухайн үед 85971617 дугаарын утаснаас залгаад “дансаар чинь мөнгө авчихъя тэх үү, данс аа өгөөч гэхээр нь би өөрийн дансы дугаар аа уг залуу руу мессэжээр явуулсан юм. Тэгээд удалгүй над руу дахин залгаад мөнгө орсон уу гэж асуусан, би тэр үед нь ороогүй байна гэж хэлээд утсаа тасалсан. Харин хэсэг хугацааны миний данс руу 1.500.000 төгрөг шилжиж орж ирсэн. Тухайн үед би 150.000 төгрөг гэж харсан. Харин дахин лавлаж харахад 1.500.000 төгрөг орж ирж байсан. Тэгээд би Амка руу дахин залгаж 150.000 төгрөг орох ёстой юм уу 1.500.000 төгрөг орох ёстой юм уу гэж лавлаж асуусан. Тэгсэн чинь Амка 1.500.000 төгрөг орох ёстой гэж хэлсэн. Харин би Амкагаас 25.000 төгрөг авах ёстой байсан бөгөөд түүнийгээ суутгаж аваад ах Жамсран руу 25.000 төгрөгийг тэгээд Амка утсаар залгаад энэ данс руу мөнгө хийгээдэх гэж 5607018946 данс руу 1.450.000 төгрөгийг шилжүүлчих гэж хэлсэн. Харин хэсэг хугацааны дараа үлдэгдэл 20.000 төгрөгийг 5173053083 дугаарын данс руу хийчих гэж ярьсны дагуу би мөнгийг шилжүүлсэн юм. Түүнээс хойш над руу утсаар хааяа ярьж байсан бөгөөд 2019 оны 05 дугаар сарын дундуур Эрдэнэт хотод байна гэж ярьж байсан. Би ямар учиртай мөнгө гэдгийг нь асуугаагүй ...” гэх мэдүүлэг /хх-40-43х, 127-128х/,

Гэрч В.Дагвасүрэнгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2019 оны 05 дугаар сарын 05-ны өдөр би хорооллын эцсийн буудлын ойролцоо байх Хаан банкны АТМ дээр мөнгө авах гээд зогсож байхад үл таних маск зүүж явсан нэг залуу данснаас чинь автобусны мөнгө дамжуулаад авчихъя, мөнгөгүй болчихлоо гэж хэлэхээр нь би өөрийн дансны дугаараа тэр залууд өгөөд улмаар тэр залуу миний картыг ашиглаад мөнгө гаргуулж авсан юм. Хэдэн төгрөг гаргуулж авсаныг би мэдэхгүй. Тэр залуу ганцаараа явж байсан ...” гэх мэдүүлэг /хх-140х/,

Гэрч Ц.Нямхүүгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Ган-Өлзий нь машин гуйж авахдаа хүн тосно гэж авдаг байсан. Мөн юм хөөцөлдөнө, хүн амьтантай уулзалдана гэж ярьдаг. Тэгээд лавлаад асуухад нэг удаа контейнер зарна гэх зүйл ярьж байсан. Харин яг хэзээ тэгж ярьсныг мэдэхгүй байна. Ямар ч байсан тэгж ярьсан өдрөө хоногоор машин аваад явсан байдаг ...” гэх мэдүүлэг /хх-44-45х/,

Гэрч Н.Ганбаяраас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2019 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 13 цагийн үед манай гэрт Ган-Өлзийгийн машинд нь суусан. Тэгээд Ган-Өлзий надад дээр нэг контейнэр байна гэхээр нь би түүнээс тэр контейнэр чинь хаана байна гэхэд Чиглэл ХХК автобусны буудлын дээр байна гээд зургийг нь авах хэрэгтэй байна гэсэн. Би тэгээд хариу хэлэлгүй цааш Ган-Өлзийтэй цуг 32-ын тойргийн уулзвар дээр очоод Ган-Өлзий машинаасаа буугаад явсан. Эргэж ирээд 39-р сургуулийн замын урд буудлын РС тоглоомын газар ирж Ган-Өлзий нь өөрийн фейсбүүкээр орсон. Тэгээд ганцаараа гараад гэрлүүгээ явсан. Гэртээ очоод ус аваад гэртээ юм хийгээд байж байсан чинь цаг гарангийн дараа буюу 15 цагийн үед Ган-Өлзий манай гэрт орж ирсэн. Тэгээд юм ярье гараад ир гэхэд дагаж гараад машинд нь суугаад нөгөө яриад байсан контейнэр луу нь хамт явсан. Тэгээд очиход нэг том өргөгчтэй машин ирчихсэн бас 2 танихгүй хүн байсан. Ган-Өлзий тэр хоёр хүнтэй юм яриад байсан. Би тэр үед нь машинд нь сууж байсан. Тэгээд дараа нь нөгөө том машин нь контейнерийг ачаад аваад явсан. Дараа бид Ган-Өлзийгийн найз охин Номингийн зурагтад байх гэрт нь очоод найз охиныг нь аваад явж байгаад намайг зурагтын эцэс дээр буулгасан. Би тэгээд зурагтын тэндээс өөрийн гэр лүү алхаад явсан. Гэрт ороход цаг харахад 17 цаг болж байсан. Гэртээ байж байтал 18 цагийн үед Ган-Өлзий 85971617 гэсэн дугаараас над руу залгаад гандан дээр хүрээд ир уулзъя гэхээр нь за гэж хэлээд гэрээсээ гараад 39 дүгээр сургуулийн автобусны буудлаас автобусанд суугаад гандангийн хойд буудал дээр буугаад Ган-Өлзий рүү залгасан. Тэгээд бид гандангийн урд буудал дээр уулзаад түүний машинд нь суухад надад 100.000 төгрөг бэлнээр өгсөн. Тэгээд би гэр лүүгээ явсан. Ган-Өлзий бид 2 өмнө нь төмөр зараад 240.000 төгрөгтэй болж байсан. Тэгээд би Ган-Өлзийд 100.000 төгрөгийг нь л авъя гэсэн чинь надад мөнгөний хэрэг байна би чамд дараа 100.000 төгрөг өгье гэхээр нь тэг тэг гэж хэлж байсан юм. Би тэгэхэд тэр үеийнхээ мөнгийг өгч байна гэж ойлгоод Ган-Өлзийгийн өгсөн 100.000 төгрөгийг авсан. Надад Ган-Өлзийтэй хамтарч гэмт хэрэг үйлдсэн асуудал байхгүй ...” гэх мэдүүлэг /хх-136-137х/,

Гэрч Р.Дашзэвэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “... 2019 оны 05 дугаар сарын эхээр өөрийн автомашинаараа Хайлаастын гэрлэн дохиогоос хойшоо явсан засмал замаар өгсөөд гэр хорооллын дунд байх хашаагүй газраас нэг контейнерийг тээвэрлэн ачсан юм. Контейнер худалдан авсан гэх залуу Хэнтий аймаг руу ачуулсан юм. Харин зарж байгаа гэх залуу ганцаараа байсан юм...” гэх мэдүүлэг /хх-139х/,

Хохирогч Г.Ганзаяагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Миний оршин суух хаяг Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 14- 197и тоотод бүртгэлтэй бөгөөд 2016 оны хавьцаагаас уг хаяг дээр амьдрахгүй байгаа. Уг хашаагүй газарт 2015-2016 онь хавьцаа 40тн хэмжээтэй цэнхэр өнгийн контейнер худалдан аваад байрлуулсан байсан. Тэгээд тэндээс явахдаа дотор нь эд зүйл хийгээд хажуу айлын хүнд захиж үлдээгээд явсан байсан. Энэ хугацаанд байнгын очиж контейнерт эд зүйл хийж авч байдаг байсан. Тэгээд хамгийн сүүлд контейнер алдахаасаа долоо хоногийн емнө ирж үзэхэд зүгээр байсан. Тэгээд 2019 оны 05 сарын 14-ний өглөө намайг гэртээ байхад дүү Гантөгс над руу залгаад та контейнерээ аваад явчихсан юм уу гэхээр нь үгүй ээ тийм зүйл байхгүй гэж хэлээд гэрийнхээ утсаар цагдаагийн байгууллагад мэдэгдээд очиж үзэхэд контейнер маань алга болсон байсан. Контейнер дотор миний мэдэж байгаагаар 5 ханатай монгол гэрийн хаалга, тооно, хана, багана, унь, дээвэр, туурга, бетон зуурагч миксер, хувцас хунар, шүүгээ, комьпютер хэрэгслүүд, хөргөгч, угаалгын машин, ном, сэтгүүл бичиг баримт, барилгын материал, машины дугуй, обуд, цахилгааны утаснууд, хүүхдийн тэрэг зэрэг олон зүйлүүд байсан. Хажуу айлын хүмүүс хэлэхдээ шөнө хүмүүс ирээд ачаад аваад явсан харин өдөр нь приус машинтай, цагаан крантай машинтай хүмүүс ирээд үзэж байгаад явсан талаар хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-23-24х/,

Хохирогч Н.Даваадоржоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Нармандах гээд манай эхнэрийн дүү танай контейнерийг ачиж байна гэж манай хүү Эрдэнэболд-д утсаар хэлсэн байсан. Харин энэ асуудлыг сонсоод контейнер байсан Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, жалгын 1 дүгээр гудамжинд байсан 20 тонны контейнерийг ачаад явсан байсан. Тэгээд би дугуй засварчин залуугаас асуухад танай контейнерийг өчигдөр ачаад явсан гэж хэлсэн. Тэгээд би цагдаагийн хэлтэс дээр өргөдөл гаргасан... гэх мэдүүлэг /хх-113-114х/,

Хохирогч Ё.Баяртулгаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Ингээд тэр залуу явж би шланз машины кабинд сууж Хэнтий аймаг руу явж Цэнхэр Мандал сум дээр ирээд мод ачих гээд хаалганы цоожийг таслагчаар тасдаж нээхэд дотор нь шавар зуурдаг миксер, жижиг машины дугуйнууд, обуд, хайрцагтай, шуудайтай эд зүйлүүд, гэрийн тооно, хаалга зэрэг олон төрлийн зүйлүүд байхаар нь гайхаад шууд тэр хүн рүү залгахад утсаа авахгүй байсан. Тэгж байгаад холбогдоход хэрэгтэй юмаа аваад хэрэггүй юмаа хаячих гэхэд нь би чи дотор нь юу байгааг мэдэж байгаа юмуу дан хэрэгтэй юмнууд байна. Айлын хэрэгтэй юмнууд байна гэсэн чинь тоохгүй байсан. Тэгэхээр нь би Хэнтий аймгийн Хэрлэн сум гурав дугаар багт байх Хаан зочид буудлын гадаа буулгаад шинэ цоож аваад цоожилж Хэнтий аймгийн цагдаагийн газарт очиж энэ талаар мэдэгдэхэд манай алба хаагч нар сургалттай байна, та маргааш ирээд уулзчих гэхээр нь маргааш өглөө нь очиж уулзахад та Улаанбаатар хотод болсон байна гээд надад хариуцсан байгууллагатай холбож өгч би болсон зүйлийн талаар хэлж овог нэр, регистрийн дугаар, гэрийн хаяг утасны дугаараа хэлж эд зүйлийн бүрэн бүтэн байдлыг хангах талаар хэлж ярьсан ...” гэх мэдүүлэг /хх-26-27х/,

Хаан банкны дугаар бүхий дансны гүйлгээний хуулга /хх-ийн 77-78 дугаар хуудас/,

Дамно компанийн Хөрөнгийн үнэлгээний тайлангууд /хх-ийн 60-62, 204- 212х/,

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-153х/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-154х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч Б.Г нь - 2019 оны 05 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 14-197и тоот хашаанд байрлах Г.Ганзаяагийн эзэмшлийн 40 тоннын чингэлэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 5.760.800 төгрөгийн,

- 2019 оны 05 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 14-197и тоот хашаанд байрлах Г.Ганзаяагийн эзэмшлийн 40 тоннын чингэлэгийг Ё.Баяртулгад өөрийн эзэмшлийн чингэлэг гэж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон залилж 2.500.000 төгрөгийн,

- 2019 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн Н.Даваадоржийн эзэмшлийн 20 тоннын контейнерийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3.200.000 төгрөгийн,

- 2019 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн Н.Даваадоржийн эзэмшлийн 20 тоннын контейнерийг Хятад улсын иргэн Ж.Жань Чун Мэнийг “өөрийн эзэмшлийн контейнер” гэж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилж 1.500.000 төгрөгийн хохирол тус тус учруулж хулгайлах, залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдож байна.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Б.Гг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан өмчлөгч эзэмшигчид нь мэдэгдэлгүйгээр, сэм далд аргаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад нийт 8.960.800 төгрөгийн, бусдыг хуурч зохиомол байдлыг зориуд бий болгон, төөрөгдөлд оруулан залилж бусдад нийт 4.000.000 төгрөгийн хохирол тус тус учруулж хулгайлах, залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Ггөөс хохирлын 500.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ё.Баяртулгад, 1.500.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ж.Жань Чунь Мэньд олгож шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгч Б.Гт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-д тус тус зааснаар оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт 600 (зургаан зуу) цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож шийдвэрлэв.

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй