Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 971

 

 

                                                           

           

 

 

 

 

2019      12        17                                    2019/ШЦТ/971

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

Улсын яллагч Б.Дэлгэрдалай,                            

Шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Б.Дашдорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бэсүд овогт Б.От холбогдох эрүүгийн 1911025611171 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Шүүгдэгч Бэсүд овогт Б.О, Монгол Улсын иргэн, 1977 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Хөвсгөл аймаг Мөрөн хотод төрсөн, 42 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, хүүхдийн хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар Хөвсгөл аймгийн Түнэл 6 дугаар багт оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Баянгол дүүргийн 3,4 дүгээр хорооллын эцэст байрлах И-Мартын эсрэг талын түрээсийн байранд оршин сууж байгаа гэх, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, …..................

         Холбогдсон хэргийн талаар:

         Шүүгдэгч Б.О нь 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр “хямдхан торх олдоно, би чамд олоод өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож Г.Баянжаргалаас 5.500.000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт авч залилах гэмт хэрэгт холбогджээ.

          Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүгдэгч Б.Оаас мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...10 ширхэг байшингийн торхтой сувилал байхаар яриад уг торхыг би Хөвсгөл аймаг руу таньдаг хүн рүүгээ захиж өгөхөөр хоорондоо тохирсон. Ингээд би таньдаг мэддэг хүмүүсээсээ 500000 төгрөгөөр торх худалдан авах боломжтой эсэх талаар асууж тодруулсан боловч олдохгүй байсан учраас Баянжаргалаас төрсөн эгч Хөвсгөлийн хаан банкны 5903026358 дугаарын дансаар авсан 5.5 сая төгрөгийг мөнгөний хэрэгцээ гарсан үедээ хэрэглээд дууссан ...” гэх мэдүүлэг /хх-39-40х/,                                                                             

Шүүгдэгч Б.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Г.Баянжаргалаас мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 1 дүгээр сарын 20-ны үеэр манай үеэл ахын эхнэр Тунгалаг чи надад машин бариад нэг айлд очоодохьё гэхээр нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт Цэргийн хотхоны ойролцоо нэг байрны гадаа очоод эгчийн хамт нэгэн бөө айлд орсон. Тэгээд манай эгч нөгөө бөөд үзүүлж харуулж дуусаад намайг нөгөө бөө хүнтэй танилцуулсан чинь нөгөө бөө нь чи засал ном хийлгэхгүй бол болохгүй юм байна гэж хэлж байсан. Тэгээд 4 хоногийн дараа засал хийлгүүлэх гэж эхнэр Мажигийн хамт 12 дугаар сарын 24-ний үед очиж уулзаж засал хийлгүүлсэн юм. Засал хийлгүүлж дуусаад нөгөө эгчтэй уулзаж ярилцаж би нэгэн амралтын газар барих гэсэн юм торх хэрэгтэй гэсэн чинь нөгөө бөө эгч манай ах дүү нар Хөвсгөл аймагт байдаг тэгээд тэндээс бол хямдхан торх олдоно би чамд олоод өгье гэхээр нь түүнтэй тохирч нэг торх хэдэн төгрөгөөр олдох вэ гэсэн чинь 500.000 төгрөгөөр олдоно асуудалгүй гэхээр нь 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Б.Оын данс руу 10 торхны мөнгө болох 5.000.000 төгрөг шилжүүлэн өгсөн ба дараа нь дахин 2 торх авахаар болж эгчтэй ярьсан чинь тэг тэг гэж хэлээд Хаан банкны 5903026358 дансны дугаар өгсний дагуу дахин 500.000 төгрөг шилжүүлэн өгсөн. Тэгээд дараа нь торхоо авъя гэхээр торх худлаа болсон мөнгийг чинь эргүүлээд өгье дансны дугаараа явуулаадах гээд хэд хэдэн удаа миний дансны дугаарыг авч байсан боловч нэг ч төгрөг эргэн төлөөгүй намайг залилсан” гэх мэдүүлэг /хх-31х/,

Гэрч Б.Хөвсгөлөөс мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...манай дүү Отгонбаяр нөгөө 10 ширхэг торхны мөнгө авах гэж байгаа бололтой эгч та дансны дугаараа өгчих гэхээр нь би дансны дугаараа өгтөл удалгүй 5 сая төгрөг орж ирсэн. Ингээд энэ мөнгийг нь би дүү Отгонбаярын хаан банкны данс руу шилжүүлсэн. Түүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-34х/,

Гэрч Н.Мажигаас мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...манай нөхөр надаас нууцаар машинаа тавиад Отгонбаяр гэх бөөгөөс 10 ширхэг торх худалдаж авахаар тохиролцож 5.500.000 төгрөг өгсөн байсан. үүнийг надад дараа нь хэлсэн” гэх мэдүүлэг /хх-35х/,

Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-7, 13х/, 

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-41х/,

Оршин суух хаягийн тодорхойлолт /хх-42х/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-43х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч Бадарчийн Отгонбаяр нь 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр “хямдхан торх олдоно, би чамд олоод өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож Г.Баянжаргалаас 5.500.000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт авч залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдож байна.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Б.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдын 5.500.000 төгрөгийг авч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.О нь хохирогч Г.Баянжаргалд учруулсан гэм хорын хохирол болох 5.500.000 төгрөгийг төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгч Б.От эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал болон түүний гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн байдлыг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахаас чөлөөлж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг  тус тус дурьдав.