Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 2020/ШЦТ/06

 

 

                                                           

           

 

2019        12         23                                   2020/ШЦТ/06

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

Улсын яллагч С.Энхтуул,            

Шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Б.Чулуунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б.Т холбогдох эрүүгийн 1909010081166 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

        Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Б овогт Б.Т, Монгол Улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар Дорнод аймгийн Баянтүмэн сумын 1 дүгээр баг Цагаан дэрс Жавхлант ............оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаа ...........тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ..........................................................

         Шүүгдэгч Б.Т /яллах дүгнэлтэнд дурдснаар/ нь 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн офицер цагдаагийн ахмад Х.Г, тус тасгийн эргүүлийн цагдаа жолооч П.Э нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ.

          Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгч Б.Таас мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “...2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр би өөрийн эхнэр Б.Нтай гэр бүлийн бага зэрэг маргаан үүсгэсэн байсан. Тэгээд манай эхнэрийн дүү Б цагдаад дуудлага өгчихсөн цагдаагийн алба хаагч нар орж ирээд дуудлагын дагуу явж байна гэхээр нь би цагдаагийн алба хаагч нарыг дагаад гэрээс гараад машинд суусан юм. Тэгээд нэг мэдэхэд намайг цагдаагийн алба хаагч нар татаж чангаагаад ноцолдож эхэлснийг санаж байна ...” гэх мэдүүлэг /хх-90-91х/,

Шүүгдэгч Б.Таас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Х.Гаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би 2019 оны 03 дугаар сарын 06-ны шөнө 23 цаг 52 минутанд Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн….. дүгээр гудамжны үзүүрт байрлах дэлгүүрт согтуу хүн агсам тавиад байна гэх дуудлага мэдээллийг хүлээн авч дэд ахлагч П.Э хамтаар очиход Т гэгч нь танхайрч байсныг гэрээс нь авч эрүүлжүүлэх байр луу авч явах замд пизданууд минь би бууж шээмээр байна би ер нь та нарыг зодчихоод явчихъя л даа гэж хэлээд шууд миний шилэн хүзүүн дээрээс хувцаснаас зуураад боож эхэлсэн тэр үед би цамцны цахилгааныг доош татаж чөлөөлсөн бөгөөд тэр үед Т нь гараа зангидаж байгаад миний зүүн нүдний дээд хэсэгт 3 удаа цохисон юм. Энэ үед гарыг нь хориглож гарыг нь барьж автал 2 удаа миний дух руу маш хүчтэйгээр мөргөсөн болиултал хаалганы цонхыг гараараа хүчтэй 3-4 удаа цохиж хөлөөрөө жолоочийн эсрэг талын сандлыг жийж хаалгыг хүчтэй өшиглөсөн ингээд би та нарыг зодчихоод явчихъя алаад өгье гээд орилоод над руу дахиж дайрсан тэр үед нь би жолоочийг зогс гэж зогсоогоод ингэж болохгүй гэж Т гэх залууд учирлаж хэлтэл би Дорнодод 7 жил цагдаа хийсэн би Э гэж дэд даргыгаа зодож ажлаас халагдсан та нарыг зодоход яадаг юм би та хоёрыг хөнгөхөн зодно, би 809 дүгээр ангид тусгай тасагт байсан та хоёрыг бол зодчихоод яваад өгнө гэж хэлээд дахин намайг цохих гэж дайрсан энэ үед дэд ахлагч Д.Э нэмэлт хүч дуудсан улмаар бэлх-111 чиглэлд гарч байсан ахлах дэслэгч Б.Д дэд ахлагч Г.У нар ирээд нийлж байгаад дарж гавлан эрүүлжүүлэх байранд хүргэж өгсөн. Хоёр гав давхарлаж хийгээд байхад татаж тайлаад байсан юм. Машин дотор Ттай ноцолдох үед миний гарт хэн болохыг нь “Асап” сангаас шүүж байсан албаны Самсунг галакси таблет унаж Т дээрээс нь гишгэсний улмаас нүүрний шил нь хагарсан байсан ...” гэх мэдүүлэг /хх-30-32х/,

Хохирогч П.Эаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Анх ахмад Гын хамтаар гэрт нь явж ороод “бид нарыг дагаад явчих гэхэд та нар юу юм бэ гэж эсэргүүцэж улмаар намайг заамдаж авсан, энэ үед ахмад Гын хамтаар салгасан, харин түүний дараа уг этгээдийг тайвшруулж байгаад машинд суулгаад явж байхад 32-н судалт төвөөс Нарантуул 2 луу өгсөх зам руу явж байхад миний хамт үүрэг гүйцэтгэж байсан Гыг шууд мөргөөд хэд хэд цохиод машины хаалга руу өшиглөөд намайг мөн нэг гараараа араас шилэн хүзүүнээс хувцсаар боогоод тавихгүй байсан тэгээд тэгэхэд та нар бол амжихгүй шүү гэж хууль ёсны шаардлага эсэргүүцэж улмаар гаваар гавлах үед гавыг задалж эвдэлсэн, түүний дараа нэмэлт хүч ирээд өөр гаваар гавалж түр саатуулах байранд аваачсан ...” гэх мэдүүлэг /хх-36-37х/,

Гэрч Г.Уаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр албан үүргээ гүйцэтгэж байхад Бэлхи-116 нь Дэнжийн мянгийн зам дээр байна авч яваа хүн зодоод байна гэж хэлсэн тэгээд би офицер ахлах дэслэгч Д хамт очсон. Бид хоёрыг очиход машины арын сандал дээр Г ахмад нөгөө хүний цээжээр нь тэвэрсэн нөгөө хүн нь гаваа мулталсан Г ахмадыг тохойгоороо цохиод байна гэж байсан. бид хоёр очоод нөгөө хүнийг хамжиж манай офицер Даваажавын гаваар гарыг нь ард нь гавалсан. Тэгээд бид нар машинд хийгээд шууд цаашаа саатуулах байр орсон. Саатуулах байр орохдоо Г ахмад ахлах дэслэгч Даваажав нар машины ард хоёр талд суугаад явсан. Саатуулах байр дээр очоод мөн орохгүй гээд эсэргүүцэл үзүүлээд байсан болохоороо тусгай өрөөнд гарыг нь ард нь гавлаж хүлээлгэн өгсөн ...” гэх мэдүүлэг /хх-65-66х/,

Гэрч Б.Даас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр албан үүргээ гүйцэтгэж байхад Бэлхи-116 дээр нэмэлт хүч хэрэг болоод байна Бэлхи-116 нь дэнжийн мянгийн зам дээр байна авч яваа хүн зодоод байна гэж хэлсэн тухайн үед бид хоёр Дэнжийн мянгийн цагаан байрны автобусны буудал дээр явж байсан юм. Уг газраас шууд яваад Судалт төвөөр дээш өгсөөд Дэнжийн мянга явдаг зам дээр очиход Бэлхи-116 нь уг зам дээр зогсож байсан ба очиход ахмад Г хойд сандал дээрээ үл таних согтуу хүнд боолгосон байдалтай жолооч Э нь гараас нь зуурч татсан байдалтай байсан. Тэгээд би өөрийн гаваа гаргаж ирээд нөгөө согтуу хүнийг ахмад Гаас салгаж гавлах гэхэд нөгөө хүн өөдөөс эсэргүүцэл үзүүлээд нилээд ноцолдсон  тэгээд хоёр гаваар давхар гавалж ахмад Гын хамт Бэлхи-166 авто машины хойд сандал дээр хоёр талд нь сууж саатуулах байранд хүлээлгэн өгсөн ...” гэх мэдүүлэг /хх-67-68/,

Иргэний нэхэмжлэгч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “ ...2019 оны 03 дугаар сарын 06-наас 2019 оны 03 дугаар сарын 07-нд шилжих шөнө Т гэдэг хүн цагдаагийн албан хаагчийг албан үүргээ гүйцэтгэж байхад нь эсэргүүцэж албан хэрэгцээнд ашиглаж байсан тусгай хэрэгсэл болох Бугуй гав 1 ширхэг, таблет 1 ширхэгийн эвдсэн асуудал гарсан байсан. Гэхдээ Таблетын зөвхөн нүүрэн хэсэгт хагарсан байсан. Уг таблетыг одоо албан хэрэгцээнд ашиглахгүй байна ...” гэх мэдүүлэг /хх-54-55х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн шинжээчийн №3143 тоот дүгнэлтэнд:

“1. Х.Гын биед гэмтэл тогтоогдсонгүй” гэжээ /хх-76х/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-19х/,

Эд хөрөнгийн үнэлгээний баримт /хх-78-79х/,

Хохирогч нарыг хууль сахиулагч болохыг тодорхойлсон баримтууд /хх-38-49х/,

Шүүгдэгч Б.Тын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-92х/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-93х/,

Оршин суух хаягийн тодорхойлолт /хх-94х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч Бага өлзийт овгийн Бүрэнжаргалын Т нь 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн офицер цагдаагийн ахмад Х.Г, тус тасгийн эргүүлийн цагдаа жолооч П.Э нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байна.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Б.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Х.Г, П.Э нар нь шүүгдэгч Б.Таас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй /хх-33-34х, 36-37х/ гэж мэдүүлсэн, иргэний нэхэмжлэгч Д.Б гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн санхүүгийн тэмдэгтэй бичиг ирүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүх шүүгдэгч Б.Тыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл  байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн  хувийн  байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцоод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заалтад заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгож, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар шүүгдэгчийг согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглож, түүнд хяналт тавихыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдэж шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.