| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2020/0072/Э |
| Дугаар | 90 |
| Огноо | 2020-01-27 |
| Зүйл хэсэг | 17.3.3.1., |
| Улсын яллагч | С.Энхтуул |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 90
2020 01 27 2020/ШЦТ/90
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж, шүүгч С.Батгэрэл, П.Ариунболд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Улсын яллагч С.Энхтуул,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго,
Шүүгдэгч Б.Ү, түүний өмгөөлөгч П.Дэлгэр,
Иргэдийн төлөөлөгч Н.Энхжаргал нарыг оролцуулан
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шаргалжуут овогт Б.Үд холбогдох эрүүгийн 1811028090997 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Шаргалжуут овогт Б.Ү, 1990 оны 11 сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын ажил эрхэлдэг гэх, ам бүл 3, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Зүүн шанд 3-6 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ................................
Шүүгдэгч Б.Ү /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ нь:
1. 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн хороонд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлан зуслангийн задгай тоотод орших Ц.Мөнхчимэгийн эзэмшлийн зуслангийн байшингийн салхивчаар нэвтэрч “ЛЖ брендийн Эл си ди зурагт, мөнгөн тоногтой эрэгтэй бүс, дээл, гутал, дрилл зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууц хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1.460.000 төгрөгний,
2. 2019 оны 07 дугаар сарын 23-наас 30-ны өдрийн хооронд Чингэлтэй дүргийн 19 дүгээр хороо, Ойн булгийн задгай тоотод орших иргэн А.Оюунжаргалын эзэмшлийн зуслангийн байшингуудын хаалга, цонхыг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж эвдэн нэвтэрч Самсунг брендийн 41 инчийн зурагт, монел загварын 21 инчийн эл си ди зурагт, 2 ширхэг хяналтын камер, уртасгагч зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 459.099 төгрөгийн,
3. 2018 оны 09 дүгээр сарын 24-нөөс 10 дугаар сарын 01-ний өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын богино зусланд байрлах С.Батзоригийн эзэмшлийн байшингийн цонхоор нэвтэрч зурагт, суваг хүлээн авагч, индукцийн плитка зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 267.960 төгрөгийн,
4. 2018 оны 10 дугаар сарын 21-нээс 27-ны хооронд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын богино зусланд байрлах О.Бат-Өлзийгийн эзэмшлийн байшингийн хаалгыг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж эвдэн, нэвтэрч зурагт, бэлэг дурсгалын хутга, цахилгаан дрилл зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 730.000 төгрөгийн,
5. 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Өвөргүнтийн зусланд орших Г.Оргилболдын эзэмшлийн байшингийн цонхны төмөр хаалтыг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж эвдэн нэвтэрч Монел загварын зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 450.000 төгрөгийн,
6. 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Билгүүний энгэрт орших Т.Булганы эзэмшлийн цонхыг эвдэн нэвтэрч Самсунг загварын 42 инчийн зурагт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 375.980 төгрөгийн,
7. 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ойн булгийн 306 тоотод орших Б.Баасансүрэнгийн эзэмшлийн зуслангийн байшингийн 2 давхарын тагтны вакум хаалганы хамгаалалт төмөрний цоожийг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж эвдэн нэвтэрч хурган дотортой дээл, тасдагч, дрилл, архи зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 880.748 төгрөгийн,
8. 2019 оны 08 дугаар сарын 23-наас 24-ний өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Майхантолгойн задгайд орших Б.Алимантуяагийн эзэмшлийн байшингийн цонхийг эвдэн нэвтэрч Самсунг загварын зурагт, унадаг дугуй зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 330.000 төгрөгийн,
9. 2019 оны 07 дугаар сарын 21-нээс 08 дугаар са?рын 01-ний өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Жигжид зусланд байрлах Б.Энхбаярийн эзэмшлийн байшингийн цонхыг хагалан нэвтэрч Самсунг брэндийн 42 инчийн зурагт, дрон, гитарний гэр зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 394.000 төгрөгийн,
10. 2018 оны 04 дүгээр сард Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Жигжидийн зусланд байрлах Б.Цоодлын эзэмшлийн байшинд нэвтэрч дрилл, харуул, 2 ширхэг цүнх, гутал, хийлдэг гудас, эрэгтэй хүний ноосон цамц, өмд зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 225.000 төгрөгийн,
11. 2019 оны 04 дүгээр сард Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Майхан толгойн задгайд орших Д.Чинтулгын эзэмшлийн байшингийн цонхоор нэвтэрч бэлэг дурсгалын зориулалттай гөрөөсний толгой, эвэр, ташуур зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 420.000 төгрөгийн,
12. 2019 оны 06 дугаар сард Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Жигжид зуслангийн задгайд байрлах Ц.Батаагийн эзэмшлийн байшингийн цонхоор нэвтэрч 32 инчийн Эл жи загварын зурагт, будаа агшаагч, гитар зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 214.340 төгрөгийн,
13. 2019 оны 09 дүгээр сарын 4-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Өвөр гүнтийн задгайд орших Д.Алтанцэцэгийн эзэмшлийн байшингийн шалыг учрах саадыг арилгах зорилгоор төмрөөр эвдэн нэвтэрч 32 инчийн Тошиба загварын зурагтыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч бусдад 250.000 төгрөгийн,
14. 2019 оны 09 дүгээр сарын 03-наас 09 дүгээр сарын 21-ний өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Өвөр гүнтийн зуслангийн задгайд орших П.Батбаярын эзэмшлийн байшингийн таазыг эвдэн нэвтэрч түлхүүрүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 5000 төгрөгийн,
15. 2018 оны 09 дүгээр сард Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлан зуслангийн задгайд тоотод орших Ц.Хүрэлхүүгийн эзэмшлийн байшингийн цонхоор нэвтэрч шорлогны зуухыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 44.500 төгрөгийн,
16. 2019 оны 08 дугаар сарын 07-ноос 08 дугаар сарын 22-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайтын богино зусланд орших Л.Загдрагчаагийн эзэмшлийн байшингийн цонхоор нэвтэрч суваг хүлээн авагч төхөөрөмжний карт, үхрийн мах, үүргэвчтэй хувцас, будаа агшаагч зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 56.800 төгрөгийн,
17. 2019 оны 08 дугаар сарын 04-нөөс 08 дугаар сарын 10-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 19 дүгзэр хороо, Хандгайтын богино зусланд орших Ц.Гансүхийн эзэмшлийн байшингийн дээврийг эвдэн нэвтэрч 42 инчийн Тошиба загварын зурагт, суваг хүлээн авагч төхөөрөмжний картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 404.000 төгрөгийн,
18. 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьт зуслангийн Модон заводын задгай тоотод орших Г.Гарцаагүймөнхийн эзэмшлийн байшингийн цонхоор нэвтэрч 32 инчийн Шарп маркийн зурагт, цахилгаан тогоо, суваг хүлээн авагч зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 395.940 төгрөгийн,
19. 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайтын зуслангийн задгайд орших А.Болдбаатарын эзэмшлийн байшингийн цонхоор нэвтэрч 49 инчийн лед загварын зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 419.400 төгрөгийн,
20. 2019 оны 09 дүгээр сарын 02-ноос 09 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Майхан толгойн зусланд орших И.Гүнчиндуламын эзэмшлийн байшингийн цонхоор нэвтэрч 42 инчийн Самсунг брэндийн зурагт, зургийн аппарат зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 719.948 төгрөгийн,
21. 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайтын богино зуслангийн 10 дугаар гудамж 1049 тоотод орших Ц.Наранцэцэгийн эзэмшлийн байшингийн цонхоор нэвтэрч 9 ширхэг мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1.626.700 төгрөгийн,
22. 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хуурай мухар зуслангийн задгайд орших С.Ганзоригийн эзэмшлийн байшингийн цонхоор нэвтэрч 41 инчийн Эл жи маркийн зурагт, удирдлага зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 549.940 төгрөгийн,
23. 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 11-ний өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Гоодойн зуслангийн задгайд орших П.Даваа-Очирын эзэмшлийн байшингийн цонхийг хагалан нэвтэрч гар дрилл, тасдагч, гагнуурын аппарат, дуран зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1.050.000 төгрөгийн хохирол тус тус учруулж хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эс үүсвэрээ болгосоны улмаас бусдад нийт 12.006.555 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Үоос шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: ”Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн, шүүх хуралдаанд нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Шүүгдэгч Б.Үоос яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...би 2018 оны 09 дүгээр сарын сүүл 10 сарын эхээр шиг санаж байна. Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороололд явж байгаад хулгай хийх зорилгоор Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын богино зуслан руу автобусаар явж байгаад Шадивлангийн ойролцоо буучихаад хойшоо алхаж явсаар зуслангийн олон байшин дунд байх цайвар шаргал өнгийн 1 давхар байшингийн баруун хой" талын вакум цонхыг түлхэн орж байшингаас 32 инчийн эл си ди загварын зураг индүкцэн плитка, зурагтын суваг хүлээн авагч зэргийг хулгайлж аваад орж ирсэ- газраараа буцаж гарч яваад автобусанд сууж явсаар байгаад зурагтыг нь ломбарданд тавьсан, хаана тавьснаа санахгүй байна. 100.000 орчим төгрөгөөр тавьсан бөгөөд бусад эд зүйлсийг хар хорин зах дээр явуулын хүнд зогсож байгаад зарсан ...” гэх мэдүүлэг /1хх-222-224/, “... би 2018 оны 10 дугаар сарын сүүлээр өдрийг нь санахгүй байна. Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороололд явж байгаад хулгай хийх зорилгоор Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын богино зуслан руу автобусаар явж байгаад Шадивлангийн автобусанд сууж явж байгаад зам дагуу буучихаад зуслангийн дунд байх айлуудаар хулгай хийх зорилгоор явж байгаад мансарттай 2 давхар байшингийн доод талын вакум хаалгыг эвдэн орж зурагт дрилл интернет төхөөрөмж, бэлэг дурсгалын хутга зэрэг эд зүйлийг хулгайлж авсан. Тэгээд зурагтыг явуулын хүнд Нарантуул-1 захын орчимд, бусад эд зүйлсийг нь мөн адил явуулын хүмүүст зарсан юм ...” гэх мэдүүлэг /2хх-14-15х/, “...Би өчигдөр буюу 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүрэгт байх гэрээсээ гараад хулгай хийх зорилгоор Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороолуу явахаар 13 дугаар хорооллын автобусны буудлаас Шаргаморьтын автобусанд суугаад уулзвар дээр буугаад дээшээ алхаж явсаар байгаад Өвөргүнтийн зусланд очоод 1 давхар цагаан саарал өнгийн байшингийн хаалганы баруун талын жижиг вакум цонхны салхивчны гадна талын хамгаалалт төмрийг эвдэн дотогш нэвтэрч 42 инчийн Монел зурагтыг хулгайлж аваад буцаад орсон цонхоороо гараад явж байсан, тэр өдрөө хажуу талын нэг айл руу орж мөн адил зурагт явчихсан явж байгаад Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн энгийн хувцастай явж байсан эрүүгийн мөрдөгчтэй таараад шалгуулсан, улмаар би өөрийнхөө зуслангаас юмаа аваад аваад явж байна гэж худлаа хэлсэн бөгөөд цагдаагийн алба хаагчийн хамтаар нөгөө газраа зааж өгч үнэнээ мэдүулсэн юм. Тухайн үед алба хаагч нар зурагтыг хураан аваад хохирогчид хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг /2хх-57-58х/, “... би 2019 оны 06 дугаар сарын эхээр шиг санагдаж байна Баянзүрх дүүрэгт байх гэрээсээ гараад хулгай хийх зорилготой Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо луу явахаар Тэнгисийн тэндээс Санзайн автобусанд суугаад дэлгүүрийн ойролцоо буугаад хойд зүгт туслах замаар алхаж яваад 2 давхар цагаан өнгийн байшингийн хойд талын вакум цонхыг түлхэн орж, том өрөөнөөс 42 инчийн зурагт хулгайлж аваад цонхоороо буцаж гараад төв рүү явах автобусанд суугаад 25 дугаар эмийн сангийн ойролцоо байх ломбарданд 160.000 төгрөгөөр тавьсан... “ гэх мэдүүлэг /2хх-91-92х/, “...2019 оны 05 дугаар сарын сүүлээр хулгай хийх зорилгоор Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо луу явахаар Тэнгисийн тэндээс автобусанд суугаад дэлгүүрийн ойролцоо буугаад төв замынхаа баруун гар талд 2 давхар дүнзэн байшингийн 2 давхарынх нь вакум хаалгыг эвдэж улмаар дотогш орж 1 давхарын хаалганы зүүн гар талд байсан багажний өрөөнөөс цахилгаан хөрөө, дрилл, 2 шил архи байсанг аваад гарч явсан. Тухайн үед зурагт авч явах гэж байгаад больсон юм. Тэгээд эдгээр эд зүйлсийг аваад саппорогийн тэнд явуулын хүнд хөрөө дрилл, архи зэргийг нийлүүлээд 70.000 төгрөгөнд зарсан...” гэх мэдүүлэг /2хх-138-139х/, “...би 2019 оны 08 сарын дундуур өдрийг нь сайн санахгүй байна 15 цагийн үед Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Санзайн автобусын буудлын орчим явж байгаад ертөнцийн зүгээр зүүн талд уулын энгэрт модон дунд гадуураа төмөр сараалжин хашаатай цагаан өнгийн 1 давхар байшин эзгүй байсан ба байшингийн ард талд байрлах вакум цонхийг гараараа түлхэж ороод том өрөөнд байсан ЛСД зурагтыг аваад даавуунд боочихоод хөргөгчинд байсан 3 орчим үхрийн мах, будаа агшаагч, цахилгаан дрилл зэргийг аваад зурагтыг үлдээгээд байшингаас гарч явсан юм. Тэгээд автобусанд суугаад Хар хорин зах ороод үл таних хүнд мах. будаа агшаагчийг 30.000 төгрөгөөр зарсан. Тэгээд уг мөнгөө идэж уугаад дууссан ...” гэх мэдүүлэг /3хх-180-183/, “...би 2019 оны 09 дүгээр сарын эхээр өдрийг нь сайн санахгүй байна 13 дугаар хорооллын автобусны буудлаас 11 цагийн үед Шарга морьт зуслангийн чиглэлийн автобусанд суугаад Хандгайт зуслан руу яваад урд талын салдаг замын орчимд автобуснаас буугаад зүүн тийш уул тал руугаа шороон замаар явж байтал төмөр хашаатай хүрэн өнгийн дүнзэн байшин байхаар нь хашааны хойд хэсгийг давж ороход байшин хүнгүй байсан Тэгээд би байшингийн зүүн урд талын вакум цонхыг гараараа түлхээд дотогш ороод зочны өрөөнд байсан хар өнгийн том хар ЛСД зурагт байсныг аваад байшингаас гараад явсан ... гэх мэдүүлэг /4хх-64-65х/, “...би 2019 оны 09 дүгээр сарын эхээр өдрийг нь сайн санахгүй байна 13 дугаар хорооллын автобусны буудлаас 11 цагийн үед Шарга морьт зуслангийн чиглэлийн автобусанд суугаад Хандгайт зуслан руу яваад урд талын салдаг замын орчимд автобуснаас буугаад зүүн тийш уул тал руугаа шороон замаар явж байтал төмөр хашаатай хүрэн өнгийн дүнзэн байшин байхаар нь хашааны хойд хэсгийг давж ороход байшин хүнгүй байсан. Тэгээд би байшингийн зүүн урд талын вакум цонхыг гараараа түлхээд дотогш ороод зочны өрөөнд байсан хар өнгийн том хар ЛСД зурагт байсныг аваад байшингаас гараад явсан ... гэх мэдүүлэг /4хх-64-65х/, “...би 2019 оны 09 сарын эхээр 12 цагийн үед Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Майхан толгойн зуслангийн орчим ганцаараа явж байгаад засмал замын баруун талд гадуураа төмөр сараалжин хашаатай голдоо 1 давхар шаргал өнгийн байшин эзэнгүй байхаар нь хашааг нь давж ороод байшингийн урагшаа харсан баруун талын вакум цонхыг гараараа түлхэж онгойлгон дотогш ороод 42 инчийн самсунг маркийн зурагт 1 ширхэг, зургийн аппарат нэг ширхэгийг аваад байшингаас гараад автобусанд суугаад цайз 16-н автобусны буудал дээр буугаад туслах замаар доош уруудаад ломбарданд 250.000 төгрөгөөр барьцаанд тавиад уг мөнгөөрөө шоудаад дуусгасан... гэх мэдүүлэг /4хх-103-106х/, “...би 2019 оны 08 дугаар сарын эхээр 13 цагийн үед Сүхбаатар дүүргийн Хандгайт зуслангийн урд талын аманд ертөнцийн зүгээр баруун талд уулын энгэр хэсэгт явж байтал гадуураа төмөр сараалжин хашаатай 1 давхар дүнзэн байшин эзэнгүй байхаар нь хашааг нь давж ороод байшингийн баруун талын вакум цонхыг түлхэн ороод байшингийн гал тогооны тавиур дээр 3 ширхэг том, 6 ширхэг, жижиг мөнгөн аягууд байхаар нь аваад байшингаас гараад автобусанд суугаад 10 дугаар хорооллын автобусны буудал дээр буугаад буудлын хойд талд байрлах ломбарданд 300.000 төгрөгөөр барьцаанд тавьсан юм. Тэгээд уг мөнгөөрөө идэж уух юм аваад дуусгасан ...” гэх мэдүүлэг /4хх-131-132х/, “...би 2019 оны 08 дугаар сарын эхээр Сүхбаатар дүүргитйн 19 дүгээр хороо, Хуурай мухар зуслангийн орчим явж байтал ертөнцийн зүгээр урд талд уулын энгэрт модон дунд гадуураа ногоон төмөр сараалжин хашаатай 2 давхар дүнзэн байшин байсан ба хашааг давж ороод хойд талын жижиг вакум цонхийг гараараа түлхэн орж зочны өрөөнд байсан 41 лнчийн зурагтыг аваад байшингаас аваад гарсан ...” гэх мэдүүлэг /4хх-178-179х/, “...би 2019 оны 09 дүгээр сарын эхээр 12 цагийн үед Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Гоодойн зуслангийн орчим явж байгаад замынхаа баруун талд уулын энгэр хэсэгт гадуураа төмөр сараалжан хашаатай 2 давхар дүнзэн байшин эзэнгүй байхаар нь байшингийн зүүн талын вакум цонхыг түлхэн ороод жижиг өрөөнд байсан тасдагч, плита зүсэгч, цахилгаан зүлгүүр, жижиг цахилгаан дрилл, гагнуурын аппарат зэргийг аваад байшингаас гарсан...” гэх мэдүүлэг /4хх-222-223х/, мөн шүүгдэгч Б.Үоос мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлсэн: “...2018 оны 09 дүгээр сарын сүүлээр, 10 дугаар сарын эхээр өдрийн нь сайн санахгүй байна. Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооллоос Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо зуслан явж хулгай хийх зорилгоор автобусанд сууж явсаар байгаад Шадивлангийн автобусны буудлын ойролцоо буугаад, замаа дагаад хойд зүгт алхаж яваад, баруун талын уулын энгэр дээр жижиг саарал байшин байсан бөгөөд байшингийн хаалга талын цонхны салхивчийг дотогшоо түлхэж ороод, нэг өрөөтэй байшингийн хананд байсан маркыг санахгүй байна, нилээд том зурагт байсныг хананд тогтоосон хэсгээс нь салгаж авсан, тухайн айлд байсан орны даавуугаар нь боож аваад, цэнхэр өнгийн монгол дээл, түрийтэй шар гутал, цагаан өнгийн торон малгай /эрэгтэй хүний/, шар өнгийн түрийтэй гутал, мөнгөн бүс, кен загварын дрилл зэргийг тэр айлаас авч гарсан. Би тэдний гэрээс авсан зурагтаа 10 дугаар хорооллын автобусны буудлын хойд талын ломбарданд 160.000 төгрөгөөр барьцаалсан. Бусад дээл малгай, гутал, мөнгөн бүс, цахилгаан дрилл зэргийг Хархорин зах дээр гар дээрээс танихгүй хүмүүст борлуулсан ...” гэх мэдүүлэг /1хх-60-61х/, “...Би 2019 оны 07 дугаар сарын дундуур хулгай хийх зорилгоор Зуслан руу автобусаар явж Санзай орчим автобусны буудал дээр буугаад зүүн гар тийшээгээ алхаж ойн булаг гэх амралт өгсөөд алхсан. Би нилээн дээшээ өгсөж байгаад модны захад төмөр сараалжин хашаан дотор цагаан болон улаан хүрэн өнгийн дүнзэн байшин байсан. Би эхлээд хоёр давхар улаан хүрэн өнгийн дүнзэн байшингийн хоёр давхрын вакум цонхыг хөшиж ороод нэг давхарт нь үүдний хажуу талын өрөөний хананд өлгөөстэй байсан 32 инчийн хөр өнгийн маркийг нь сайн мэдэхгүй зурагт байсныг авсан. Тэр байшингаас гараад тэр байшинтай нэг хашаан дотор байсан цагаан өнгийн 2 давхар байшингийн хойд талд нь байсан нэг давхрын цонхыг төмөр хаалттай байхаар нь хаалтыг нь төмрөөр хөшиж эвдээд дотогш орж хоёр давхарт цагаан тортой юм байхаар нь тэр чигт нь аваад гарсан. Би гарсан хойноо үзсэн чинь цагаан өнгийн хяналтын камер байсан. Би тэр камерыг баруун дөрвөн замын ойролцоо байдаг хяналтын камер зардаг дэлгүүрт 80.000 /наян мянга/ төгрөгөөр зарсан. Би зурагтыг нь баруун дөрвөн замын уулзвараас 25 дугаар эмийн сан орох замд замынхаа хойд талд байрлалтай ломбарданд 120,000 / нэг зуун хорин мянга/ төгрөгөөр барьцаалсан. Би мөнгө олох зорилгоор бусдын эд зүйл хулгайлсан юм ...” гэх мэдүүлэг /1хх-165-167х/, “... би 2018 оны 04, 05 сарын үед хулгай хийх зорилгоор зуслан руу очсон ба Жигжид зуслангаар нилээн дээшээ өгсөж байгаад модон дотор мансарттай шар өнгийн зуслангийн байшин байхаар нь хаалганы хажуу талын вакум цонхыг гараараа хүчтэй түлхэж онгойлгоод дотогш ороод мансартан дээр нь байсан хийлдэг гудсыг авч гарсан. Би одоо хийлдэг гудас авч гарсанаа санаж байна. Бусдыг нь санахгүй байна... гэх мэдүүлэг /2хх-231-232х/, “...би 2019 оны 04 эсвэл 05 дугаар сарын үеэр зуслан орж хулгай хийх зорилгоор Майхан толгой гэх зуслангийн газар очсон ба автомашин явдаг шороон замын хажуу талд байрлах төмөр хар өнгийн хашаатай нэг давхар цагаан шаргал өнгийн байшингийн хаалганы баруун талын вакум цонхыг гараараа хүчтэй түлхэж дотогш орж том өрөөнд байсан зурагтыг орны бүтээлгэнд боож угаалгын өрөөнд нь оруулж тавиад том өрөөний хананд байсан гөрөөсний толгой болон түүний эврээс нь өлгөсөн ташуурыг хулгайлан авч гарсан. Би зурагтыг нь цонхоор нь авч гарах гэсэн боловч багтаагүй тул орхиод явсан. Би хулгай хийсэн байшингаа одоо зааж өгч чадна ...” гэх мэдүүлэг /3хх-29-30х/, ”...2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Өвөр гүнтийн зусланд уулын энгэртээ модны захад хашаан дотроо бор болон цагаан өнгөтэй 2 байшинтай айлын бор байшингийн цонхны хаалтыг гараараа татаж үзээд дийлэхгүй болохоор нь уг байшингийн чардакний цонхоор дотогш ороод угаалгын өрөөний таазаар нь явж ороод дотроос нь үнэ хүрэхээр зүйл олдоогүй болохоор нь хаалгань хажууд байсан олон түлхүүрийг нь аваад гарсан... гэх мэдүүлэг /3хх-99-100х/, “...би 2018 оны намар 9, 10 дугаар сарын үед хулгай хийх зорилгоор зуслан руу очсон ба Шадивлан зусланд очиж төв замаас чанх баруун зүгт уулын энгэр дээр байсан төмөр хар өнгийн сараалжан хашаатай 2 давхар хүрэн бор өнгийн модон байшингийнх нь хаалганы дээд талд байсан саравч шиг зүйлээр дамжаад 2 давхарын вакум цонхийг цааш нь түлхээд дотогш ороод тэр байшингаас хайрцагтай шорлог хийдэг төөхөрмж буюу зуух шиг юм байхаар нь авч гарсан...” гэх мэдүүлэг /3хх-132-133х/, “...би 2019 оны 06 дугаар сарын дундуур байхаа өдрийг нь сайн санахгүй байна. Гэрээсээ гараад 13-н автобусны буудал дээрээс Шарга морьт зуслан чиглэлийн автобусанд суугаад Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтын уулзвар дээр буугаад зам дагаад дээшээ алхаж байгаад замынхаа урд талын модон дотор байрлах ногоон өнгийн нэг давхар байшингийн хажууд явж очоод байшингийн ар талын цонхыг түлхэж онгойлгоод байшин руу цонхоор орсон юм. Байшингийн том өрөөний хивсэн дээр хар өнгийн 32 инчийн шарп брэндийн зурагт байсан би уг зурагтыг салгаж аваад хажуу талд нь байсан МНВС төхөөрөмж болон гал тогоонд байсан цахилгаан тогоо зэрэг эд зүйлийг аваад байшингаас орсон цонхоороо гарсан ...” гэх мэдүүлэг /4хх-3х/,
Хохирогч Ц.Мөнхчимэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “... 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өглөө 08 цагийн орчим нөхөр П.Цэрэнжав Шадивлангийн гэрийн зуслангийн гэрээ эргэнгээ ойр зуурын юм авчирсан. Би 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 15 цагийн орчим нөхөрийн хамт зусландаа очиход зүүн талын цонх хагас онгорхой байдалтай байхаар нь гэрт ортол гэрийн эд зүйлс алдагдсан байсан....60 инчийн ЛЖ брендийн зурагт, мөнгөн тоногтой эрэгтэй арьсан бүс, мөнгөн товчтой эрэгтэй дээл /цэнхэр өнгийн хувирдаг дээрээ одтой/, шар арьсан эрэгтэй гутал, цахилгаан багаж дрилл, тасдагч, овтиркний ком алдагдсан..." гэх мэдүүлэг /1хх-51-52х/,
Гэрч П.Цэрэнжаваас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “ ... 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 15 цаг өнгөрч байхад эхнэр Ц.Мөнхчимэгийн хамт Чингэлтэй дүүргийн 19-р хороонд байрлах Шадивлангийн зуслангийн байшиндаа очиж шалгахаар явсан юм. Байшин луу орох гэтэл байшингийн зүүн талын вакум цонхны салхивч бага зэрэг онгойсон харагдахаар нь хаалгаа онгойлгоод шагайгаад хартал хананд өлгөсөн байсан зурагт, хувцасны шкафнаас эд зүйлүүд гаргаад эмх замбараагүй байдалтай болгочихсон байхаар нь шууд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн ...” гэх мэдүүлэг /1хх-58-59х/,
Хохирогч А.Оюунжаргалаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “... 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс хойш зуслангийн байшиндаа очихгүй байж байгаад 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр зуслангийн байшиндаа очтол хулгай орсон байсан. Ингээд би цагдаагийн байгууллагад хандах болсон юм. Манай урд талын саарал өнгөтэй байшингаас 42 инчийн Самсунг брэндийн зурагт, хойд талын бор дүнзэн байшингаас 21 инчийн зурагт, Монел брэндийн 4 залгууртай цахилгааны уртасгагч залгуур, байшиндаа суурилуулахаар Хятад улсаас авчирсан байсан 2 ширхэг хяналтын камер алдагдсан байсан. Би 2014 3.800.000 төгрөгөөр худалдаж авч байсан Самсунг брэндийн 42 инчийн зурагтыг, 2019 оны хавар БНХАУ-с авчирсан загварыг нь мэдэхгүй хяналтын шинэ камерыг тус бүрийг нь 1.600 юаниар худалдаж авсан 2 ширхэг камер, 2015 онд төгрөгөөр худалдан авсан үнээрээ үнэлэнэ. Мөн Монел брендийн уртасгагч залгуур, хаана, хэзээ, хэдэн төгрөгөөр авсанаа мэдэхгүй байна. Зурагтыг бол зах зээлийн үнээр үнэлнэ. Үүнээс гадна хулгайч манайд орохдоо хаалга эвдсэн байсан би сая шинэ хаалга 700.000 төгрөгөөр худалдан авч суурьлуулсан, эвдэрсэн байсан 3 ширхэг цоожийг тус бүрийг 20.000 төгрөгөөр авч сольсон. Цонхны хаалт төмрийг одоо засварлуулж байгаа гарсан зардлыг дараа эргэн хэлье. Эдгээр зардлуудыг нэхэмжилж байна. Эдгээр хоёр байшинг би 4 жилийн өмнө худалдан авсан юм. Саарал өнгөтэй байшингийн баруун зүг рүү харсан цонхны төмөр хаалтыг эвдэн вакум цонхыг түлхэн орсон байсан. Бор дүнзэн байшингийн бүргэд хаалгыг эвдэж, хаалга төмрүүдийн цоожийг эвдсэн байсан ...” гэх мэдүүлэг “ /1хх-157-161х/,
Хохирогч С.Батзоригоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...манайх зуслангийн байшиндаа хагас бүтэн сайн өдөр очдог юм. Хамгийн сүүлд 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр цонхондоо хаалт төмөр хийх гээд зуслангийн байшиндаа иртэл манай байшингийн вакум цонх онгорхой байсан. Байшиндаа ороод хартал гэр доторх эд зүйлсийг эмх замбараагүй байдалтай болгосон байсан ба зурагт, плитка телевизийн олон суваг хүлээн авагч төхөөрөмж алдагдсан байсан ...” гэх мэдүүлэг /1хх-202-207х/,
Хохирогч О.Бат-Өлзийгөөс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...манай зуслангийн байшин Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын богино зусланд байдаг ба амралтын өдрүүдэд зуслангийн байшиндаа очдог юм. 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр зуслангийн байшингаасаа яваад 10 дугаар сарын 27-ны өдрийн 14 цагийн орчимд буцаж иртэл үүдний вакум амбаарын хаалга цонх нь цоожтой байсан бөгөөд дотогш ороход байшингийн бүргэд хаалганы цоожийг эвдсэн байсан. Ингээд байшиндаа ороход эд зүйлс хулгайд алдагдсан байсан. Манайхаас шарп брэндийн 32 инчийн лед зурагт, бэлэг дурсгалын хутга, цахилгаан дрилл, гэр болон кэвико интернетийн төхөөрөмж алдагдсан байсан ...” гэх мэдүүлэг /1хх-249-250х/,
Хохирогч Г.Оргилболдоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би 2019 оны 09 дүгээр сарын 07-ноос 14-ний өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Өвөргүнтийн зусланд байдаг байшингийн цонхны хаалтыг эвдэн дотроос нь 37 инчийн Монел брэндийн зурагт алдагдсан байсан тул цагдаагийн байгууллагад хандсан юм. 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 18 цагийн үед аав Даваасамбуу руу Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн дэслэгч Гансүх гэж хүн залгаж “танай зуслангийн байшинд хулгай орсон байна, цагдаагийн байгууллагад хандаарай“ гэж хэлсэн. Тэгээд зуслангийн байшиндаа ирээд орж үзэхгүй байж байгаад цагдаагийн байгууллагад хандсан юм. Манай зуслангийн байшин 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс хойш хүнгүй байсан. Манай байшингаас 37 инчийн Монел брэндийн хар өнгийн Эл Си Ди зурагт алдагдсан байна. Хананд тогтоох өлгүүртэй, шилэн тавцантай ямар нэг эвдрэл гэмтэл байхгүй...” гэх мэдүүлэг /2хх-35-38х/,
Хохирогч Т.Булганаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би 2019 оны 06 дугаар сарын 07-ны өглөө 08 цаг 50 минутын үед гэртээ байж байхад манай зуслангийн манаач Цэен-Ойдов гэх залуу залгаад танай байшингийн 2 цонх онгойсон байна гээд тэгээд та ирээд байшингаа шалгачих гэж хэлсэн тэгээд би зуслангийн байшиндаа очоод юмаа шалгаж үзээд Самсунг брэндийн 42 инчийн зурагт алга болгон тул цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. Би 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдөр очиж үзэхэд бүх юм зүгээр байсан ...” гэх мэдүүлэг /2хх-79-80х/,
Хохирогч Б.Баасансүрэнгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн:” ...Би Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Ойн булгийн 306 тоотод байрлах зуслангийн байшиндаа 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдөр иртэл манайд хулгай орсон байсан. Манай гэрээс Нарантуул олон улсын худалдааны төвөөс худалдан авч байсан тасдагч 1 ширхэг, АНУ-с авчирсан дрилл 1 ширхэг алдагдсан байсан гэж би гэрчийн мэдүүлэг өгөхдөө мэдэгдсэн. Үүнээс хойш би гэрийнхээ эд зүйлсийг бүртгэж үзтэл булган захтай ногоон пальто, хурган дотортой улаан өнгийн гадартай эмэгтэй хүний дээл, улаан шошготой 60 хувийн спиртийн найрлагатай, үйсэн бөглөөтэй, 1 литрийн цагаан архи эд зүйлс алдагдсан байсан. Би эмэгтэй хүний пальтог үнэлүүлэхгүй. 2017 онд манай байшинд хулгай орж байсан болохоор би цонхнуудаа хаалт төмөр хийсэн байсан. Хулгайч 2 давхрын тагтны вакум хаалганы төмөр хаалтын цоожийг эвдэн, вакум хаалгыг түлхэн нэвтэрч орсон байсан ...” гэх мэдүүлэг /2хх-117-119х/,
Хохирогч Б.Алимантуяагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...би 2019 он 08 дугаар сарын сүүлээр Эрдэнэт хотоос Улаанбаатар хотод ирсэн. Тэгтэл манай хүү Өнө-Эрдэнэ нь надад манай зуслангийн байшинд хулгай орсон гэж хэлсэн. Тэгээд цагдаад дуудлага өгсөн байгаа гэж хэлсэн. Тэгээд би зуслангийн байшиндаа очоод алдагдсан эд зүйлээ шалгаж бүртгэж үзтэл зурагт болон том хүний унадаг дугуй алга болсон байсан. Тэгээд манай хүү Өнө-Эрдэнэ Англид сурдаг учраас би ирж хохирогчийн мэдүүлэг өгч байна ...” гэх мэдүүлэг /2хх-167-168х/,
Хохирогч Б.Энхбаяраас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “ ...манай зуслангийн байшин Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Жигжид зусланд байдаг ба 2019 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр манай эхнэр зуслан дээрээ очиход манай зуслангийн байшингийн хаалганы хажуу талын цонхны жижиг салхивчийг нь онгойлгосон байсан ба тухайн үед цонхоо хаачихаад эд зүйлсээ бүртгэж үзээгүй, би гэр бүлийн хамт зуслан дээрээ очиход манай гэрээс 32 инчийн самсунг брэндийн зурагт, хар өнгийн Япон улсад үйлдвэрлэсэн дрон, хар өнгийн гитарны гэр зэрэг эд зүйлс алдагдсан байсан ...” гэх мэдүүлэг / 2хх-201-204х/,
Хохирогч Б.Цоодолоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...миний эзэмшлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Жигжид зуслангийн задгай тоотод байрлах зуслангийн байшинд 2018 оны хавар хулгай орж эд зүйлс алдагдсан юм. Миний зуслангийн байшингаас цахилгаан харуул, гар цүнхнүүд, эрэгтэй хүний түрийтэй хос гутал, хөх өнгийн 2 хүний хийлдэг гудас, ноосон цамц гэх мэт зүйлс алдагдсан” гэх мэдүүлэг /2хх-227-230х/,
Хохирогч Д.Чинтулгаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “... Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Майхан толгойн задгайд зуслангийн байшин эзэмшдэг юм. Би энэ жил ажил ихтэй байсан учраас байшиндаа очиж чадахгүй байсан ба 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр очиход хаалганы хажуу талын жижиг вакум цонх онгорхой гэртээ ороход эд зүйлс эмх замбараагүй байсан. Том өрөөнд байсан зурагтыг орны бүтээлэг даавуунд боосон байсан ба хананд байсан гөрөөсний эвэр толгой болон түүнд өлгөсөн байсан гөрөөсний хөлөөр хийсэн хурдан морины ташуур гэх зүйлс алдагдсан байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Тэгээд хажуу айлын хүмүүсээс энэ талаар асуухад манай цонхыг онгорхой удаж байгаа гэсэн...” гэх мэдүүлэг /2хх-249-250х/,
Хохирогч Ц.Батаагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...би Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Жигжид зусланд зуслангийн байшинтай юм. Манай зуслангийн байшинд 2019 оны хавар манай байшингийн цонхоор хулгай орж 32 инчийн ЛЖ брэндийн хар өнгийн зурагт, банзан гитар, будаа агшаагч зэрэг хулгайд алдагдсан юм. Тийм учраас би цагдаагийн байгууллагад өргөдлөөр хандсан юм ...” гэх мэдүүлэг /3хх-23-26х/,
Хохирогч Д.Алтанцэцэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би 2019 оны 09 дүгээр сарын 12-ноос 15-ны хооронд Өвөр Гүнтэд байдаг зусландаа байхгүй байсан юм. 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр манай зуслангийн зуслангийн хажууд амьдардаг миний төрсөн ах Даваасамбуу ах надтай гар утсаар холбогдож танай гэрийн шалыг цөмлөөд хулгай орсон юм шиг байна гэхээр нь зуслан дээрээ очоод үзтэл шалыг доороос нь цөмөлж ороод 32 инчийн Тошиба маркийн зурагт алдагдсан байсан Би цөмлүүлсэн шалаа мэргэжпийн хүмүүсээр засуулахад 540,000 төгрөгний хохирол учирсан. Би 32 инчийн Тошиба маркийн зурагтаа 2011 онд авч байсан. Одоо би 400,000 төгрөгөөр үнэлнэ... “гэх мэдүүлэг /3хх-61-62х/,
Гэрч Г.Гансүхээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Майхан толгой орчимд ажпаар явж байхад Майхан толгойн тэнд байдаг гол дагаад гартаа даавуунд боочихсон бариад явж байсан. Тэгээд тухайн этгээдийг шалгахад 2 ширхэг зурагт даавуунд боочихсон бариад явж байсан бөгөөд цүнх үүрсэн түүнийг нь шалгахад цүнхэнд нь бохь, ажлын бээлий, дуран зэрэг эд зүйл аваад явж байсан, тэгээд хаанаас авсан юун эд зүйл болох талаар асуухад манайх голын цаана зусланд байдаг зуслангаасаа эд зүйлээ аваад хот руу явж байна гэж хэлсэн. Тэгээд зуслангийн байшингаа заалгаад явахад байшингаа зааж өгөөгүй. Тэгээд голын намагны тэнд очсоны дараа манайх тэнд байна гэж хэлээд холоос уг байшингаа зааж өгсөн, тэр байшинд яваад очиход нэг давхар дүнзэн байшин байсан. Надад анх хэлэхдээ байшингынхаа шалны талаар хэлэхэд надад хэлсэн шал нь тэр залуугийн хэлсэн шалтай зөрж байсан. Тэгээд уг залуу би худлаа ярьсан юм гэж хэлээд анх хулгай хийсэн хоёр байшингаа зааж өгсөн юм. Тэгээд энэ асуудлыг шалгуулахаар холбогдох харъяа дүүргийн цагдаагийн хэлтэст дуудлага мэдээлэл өгсөн...” гэх мэдүүлэг /3хх-84х/,
Хохирогч П.Батбаяраас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...би 2019 оны 09 дүгээр сарън эхээр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Өвөр гүнтийн задгай тоотод байх гэртээ очиж амарч байгаад Улаанбаатар хотод гэр ажил 2-н хооронд явж байсан. 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр манай төрсөн дүү П.Энхбаяр зуслангийн байшин дээрээ очоод манай гэр лүү орж эд зүйл авахдаа манай байшингийн угаалгын өрөөний таазаар хулгайч нэвтрэн орсон байнаа гэж надад хэлсэн. Тэгээд би тэр өдрийн орой нь гадаадаас ирж таараад энэ талаар мэдсэн. Багц түлхүүрүүд буюу манай аавын дүүгийн тэр орчимд байх манай хариуцсан обьектуудын хаалганы түлхүүр юм...” гэх мэдүүлэг /3хх-106-107х/,
Хохирогч Ц.Хүрэлхүүгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “ ...би Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлан зусланд зуслангийн байшинтай юм. Манай зуслангийн байшинд 2018 оны намар 2 давхарын вакум цонхоор хулгайч орж шорлогний зуух алдагдаж байсан тул цагдаагийн байгууллагад хандсан юм ...” гэх мэдүүлэг /3хх-128-129х/,
Хохирогч Л.Загдрагчаагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...би 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайтын богино зусланд байрлах өөрийн эзэмшлийн зуслангийн байшингаас гэр бүлийн хамт хотын төвд байх гэр лүүгээ яваад 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 17 цаг 50 минутын орчим зуслан дээрээ гэр бүлийн хамт ирсэн юм. Зуслангийн байшин дээрээ ирээд хаалгаа онгойлгоод байшин луугаа ороход байшингийн зүүн талын вакум хаалга мөн цонх онгорхой байсан. Тэгээд өрөөнд орж үзэхэд буйдан дээр манай зурагтыг цэнхэр өнгийн хөшгөнд боогоод тавьсан байдалтай гэрийн бусад зүйлийг оролдож онгичсон хулгай орсон байдалтай байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандаж шалгуулсан юм. Тухайн үед манай гэрээс МНВ төхөөрөмжийн карт, хөргөгчинд байсан 5кг орчим үхрийн мах, манай хүүхдийн үүргэвчтэй хувцас, будаа агшаагч, цахилгаан гар дрилл зэрэг эд зүйл алга болсон байсан. Гал тогооны шүүгээнд хутганы ком буюу заазуур байсан байна лээ...” гэх мэдүүлэг /3хх- 165-166х/,
Хохирогч Ц.Гансүхээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр манай эхнэр З.Алтантуяа нь хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 19 дүгээр Хандгайт богино зуслангийн задгайд байрлах зуслангийн байшиндаа очсон юм. Тухайн үед зуслангийн байшиндаа очиход нь байшингийн чардакаар нь хулгайч орж байшинд байсан 42 инчийн тошиба маркийн хар өнгийн зурагт МНВС төхөөрөмжийн хамт хулгайд алдагдсан байна.Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /3хх-207х/,
Хохирогч Г.Гарцаагүймөнхөөс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2019 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьт зуслангийн задгай тоотод байрлах өөрийн эзэмшлийн зуслангийн байшиндаа өглөө 11 цагийн орчимд очиход манай зуслангийн байшингийн урд талын цонх онгорхой байсан юм. Тэгээд байшиндаа орж үзэхэд гэрт байсан зурагт болон хөгжим, цахилгаан тогоо, мнвс зурагтын төхөөрөмж алдагдсан байсан ...” гэх мэдүүлэг /3хх-247-248х/,
Гэрч Г.Даваахүүгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2019 оны 06 дугаар сарын 22-ны өдөр би Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьт зуслангийн задгай тоотод байрлах зуслангийн байшиндаа очиход хулгай орсон байсан. Манайхаас 32 инчийн шарп зурагт, цахилгаан тогоо, мнвс төхөөрөмж алдагдсан...” гэх мэдүүлэг /3хх-250х/,
Хохирогч А.Болдбаатараас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “ ...Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайтын зусланд байрлах өөрийн эзэмшлийн зуслангийн байшиндаа 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 10 цагийн орчимд очсон юм. Тэгээд байшингийнхаа хаалгыг онгойлгож орсон чинь манай гэрийн том өрөөнд байсан Самсунг 49 инчийн лед хар өнгийн зурагт алга болчихсон гэрийн эд зүйлийг замбараагүй болгосон байсан. Би байшиндаа хамгийн сүүлд 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр байж байгаад орой нь хотын төв рүү гэр лүүгээ явсан юм. Хулгайч манай байшингийн үүдний орох хаалганы баруун гар талын цонхыг түлхэж орсон байсан...” гэх мэдүүлэг /4хх-41-42х/,
Хохирогч И.Гүнчиндуламаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...би өөрийн төрсөн хүү М.Мөнхдөлийн хамт 2019 оны 09 дүгээр сарын 02-ны орой Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Майхан толгой 2-ын задгай тоотод байрлах зуслангийн байшингаас хотын төв рүү гэр лүүгээ явсан юм. Тэгээд 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 11 цагийн орчимд зуслангийн байшиндаа очиж цонхны хаалт хийх гэж очсон юм. Тэгсэн зуслангийн байшингийн хаалга нь нээлттэй онгорхой урд талын цонхны салхивч онгорхой байсан юм. Тухайн үед манай зуслангийн байшингаас 42 инчийн Самсунг брендийн зурагт болон жижиг мэдрэгчтэй зургийн аппарат зэрэг алга болсон...” гэх мэдүүлэг /4хх-91-93х/,
Хохирогч Ц.Наранцэцэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...манай Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайтын богино ам гэх газар зуслангийн байшинтай юм. Би өөрийн нөхөр хүүхдүүдийн хамт 2019 оны 08 дугаар сарын 11-нд зуслангийн байшиндаа очиж хоноод 13-ны өдөр хотын төв рүү гэр лүү явсан. 2019 оны 08 дугаар 24-ний өдөр тус хороонд байрлах зуслангийнхаа байранд очиход манай байшингийн баруун хойд талын вакум цонх нь онгорхой хулгай орсон байдалтай байсан. Манай гэрт байсан 6 жижиг, 3 том мөнгөн аяга алга болсныг мэдсэн...” гэх мэдүүлэг /4хх-121-122х/,
Иргэний нэхэмжлэгч А.Эрдэнэчимэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 3 ширхэг мөнгөн аяга 120 хоногийн хугацаатай Баясгалангийн Үржиндорж гэх хүн өөрийн бичиг баримтаар барьцаанд тавьсан байна. Анх Б.Ү нь 180.000 төгрөгний барьцаанд тавьж зээл гаргуулж авсан байна. Зээлийн хүү болох 29.590 төгрөгийн хүүг тооцож хохирлыг гаргуулж авна. Нийт 209.590 төгрөгний хохирол учирсан байна... гэх мэдүүлэг /1хх-54-55х/,
Хохирогч С.Ганзоригоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...би 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороонд байрлах дохиолол хамгаалалтын газраас өдөр 13 цагийн үед утсаар залгаж танай байшингийн дохиолол дуугарсан манай 2 жолооч очиж шалгахад танай байшингийн зүүн талын нэг порчик нь онгорхой байна танайд хулгай орсон юм шиг байна гэж хэлсэн юм. Тухайн үед манай байшингаас 41 инчийн лж маркийн хар өнгийн лед зурагт удирдлагын хамт алдагдсан...” гэх мэдүүлэг /4хх-160-161х/,
Хохирогч П.Даваа-Очироос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...би 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр өөрийн гэр бүлийн хамт Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Гоодойн зуслангийн зайдгай тоотод орших зуслангийн байшиндаа очсон юм. Байшинд очиход манай байшингийн хаалганы баруун талын цонх хагарчихсан хулгай орсон байдалтай байсан. Тэгээд бид нар хаалгаа онгойлгоод байшиндаа ороход байшин доторх эд зүйлийг эмх замбараагүй болгосон байдалтай байсан. Манай гэрээс тухайн үед барилгын багажнууд алдагдсан. Мөн том өрөөний хананд тогтоосон байсан зурагтыг аваад шалан дээр тавьсан байсан. Мөн гал тогооны өрөөнд байсан аяга шаазан хагарсан байсан. Авдарт байсан хоёр нүдний дуран алга болсон байсан...” гэх мэдүүлэг /4 хх-202-203х/,
Эд хөрөнгийн үнэлгээний тайлан /4хх-219х/,
Хөрөнгийн үнэлгээний тайлан /4хх-174-175х, 1хх-174-175х, 1хх-217-218х, 2хх-91-92х, 2хх-138-139х, 2хх-181-186х, 2хх-210-212х, 2хх-234-236х, 3хх-4-6х, 3хх-32-33х, 3хх-70-71х, 3хх-109-110х, 3хх-135-136х, 3хх-177-178х, 5хх-68-70х, 3хх-220-221х, 4хх-10-11х, 4хх-100-101х, 4хх-126-127х, 4хх-60-61х/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4хх- 190-196х, 1хх-16-21х, 1х-144-153х, 1хх-144-153х, 192-195х, 2хх- 26-30х, 2хх-66-71х, 1хх- 234-244х, 2хх-107-112х, 2хх-154-161х, 3хх-44-50х, 3хх-153-158х, 3хх- 197-201х, 3хх-238-242х, 4хх-28-35х, 4хх-78-84х, 4хх-147-154х/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тэмдэглэлийн 4-т тусгагдсан /1хх-26-35х/,
Дүүргийн дэргэдэх орон тооны бус комиссын эд зүйлийн үнэлгээний баримт /1хх-84х/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тэмдэглэлийн 23-т тусгагдсан /1хх-26-35х/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тэмдэглэлийн 10-т тусгагдсан /1хх-26-35х/,
Дүүргийн дэргэдэх орон тооны бус комиссын эд зүйлийн үнэлгээний баримт /2хх-6х/,
Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх-51-52х/,
Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2хх-31-32х/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тэмдэглэлийн 22-т тусгагдсан /1хх-26-35х/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тэмдэглэлийн 14-т тусгагдсан /1хх-26-35х/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тэмдэглэлийн 21-т тусгагдсан /1хх-26-35х/,
Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /3хх-51-52х/,
Эд мөрийн баримтаар тооцсон прокурорын тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3хх-53-58х/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тэмдэглэлийн 16-д тусгагдсан /1хх-26-35х/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тэмдэглэлийн 18-д тусгагдсан /1хх-26-35х/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-37-44х/,
Эд зүйл хураан авах тухай прокурорын тогтоол, хураан авах ажиллагааны тэмдэглэл /1хх-45-47х/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-123х/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-121х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч Б.Ү нь 1. 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн хороонд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлан зуслангийн задгай тоотод орших Ц.Мөнхчимэгийн эзэмшлийн зуслангийн байшингийн салхивчаар нэвтэрч “ЛЖ брендийн Эл си ди зурагт, мөнгөн тоногтой эрэгтэй бүс, дээл, гутал, дрилл зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууц хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1.460.000 төгрөгний,
2. 2019 оны 07 дугаар сарын 23-наас 30-ны өдрийн хооронд Чингэлтэй дүргийн 19 дүгээр хороо, Ойн булгийн задгай тоотод орших иргэн А.Оюунжаргалын эзэмшлийн зуслангийн байшингуудын хаалга, цонхыг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж эвдэн нэвтэрч Самсунг брендийн 41 инчийн зурагт, монел загварын 21 инчийн эл си ди зурагт, 2 ширхэг хяналтын камер, уртасгагч зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 459.099 төгрөгийн,
3. 2018 оны 09 дүгээр сарын 24-нөөс 10 дугаар сарын 01-ний өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын богино зусланд байрлах С.Батзоригийн эзэмшлийн байшингийн цонхоор нэвтэрч зурагт, суваг хүлээн авагч, индукцийн плитка зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 267.960 төгрөгийн,
4. 2018 оны 10 дугаар сарын 21-нээс 27-ны хооронд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын богино зусланд байрлах О.Бат-Өлзийгийн эзэмшлийн байшингийн хаалгыг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж эвдэн, нэвтэрч зурагт, бэлэг дурсгалын хутга, цахилгаан дрилл зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 730.000 төгрөгийн,
5. 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Өвөргүнтийн зусланд орших Г.Оргилболдын эзэмшлийн байшингийн цонхны төмөр хаалтыг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж эвдэн нэвтэрч Монел загварын зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 450.000 төгрөгийн,
6. 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Билгүүний энгэрт орших Т.Булганы эзэмшлийн цонхыг эвдэн нэвтэрч Самсунг загварын 42 инчийн зурагт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 375.980 төгрөгийн,
7. 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ойн булгийн 306 тоотод орших Б.Баасансүрэнгийн эзэмшлийн зуслангийн байшингийн 2 давхарын тагтны вакум хаалганы хамгаалалт төмөрний цоожийг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж эвдэн нэвтэрч хурган дотортой дээл, тасдагч, дрилл, архи зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 880.748 төгрөгийн,
8. 2019 оны 08 дугаар сарын 23-наас 24-ний өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Майхантолгойн задгайд орших Б.Алимантуяагийн эзэмшлийн байшингийн цонхийг эвдэн нэвтэрч Самсунг загварын зурагт, унадаг дугуй зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 330.000 төгрөгийн,
9. 2019 оны 07 дугаар сарын 21-нээс 08 дугаар са?рын 01-ний өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Жигжид зусланд байрлах Б.Энхбаярийн эзэмшлийн байшингийн цонхыг хагалан нэвтэрч Самсунг брэндийн 42 инчийн зурагт, дрон, гитарний гэр зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 394.000 төгрөгийн,
10. 2018 оны 04 дүгээр сард Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Жигжидийн зусланд байрлах Б.Цоодолын эзэмшлийн байшинд нэвтэрч дрилл, харуул, 2 ширхэг цүнх, гутал, хийлдэг гудас, эрэгтэй хүний ноосон цамц, өмд зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 225.000 төгрөгийн,
11. 2019 оны 04 дүгээр сард Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Майхан толгойн задгайд орших Д.Чинтулгын эзэмшлийн байшингийн цонхоор нэвтэрч бэлэг дурсгалын зориулалттай гөрөөсний толгой, эвэр, ташуур зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 420.000 төгрөгийн,
12. 2019 оны 06 дугаар сард Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Жигжид зуслангийн задгайд байрлах Ц.Батаагийн эзэмшлийн байшингийн цонхоор нэвтэрч 32 инчийн Эл жи загварын зурагт, будаа агшаагч, гитар зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 214.340 төгрөгийн,
13. 2019 оны 09 дүгээр сарын 4-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Өвөр гүнтийн задгайд орших Д.Алтанцэцэгийн эзэмшлийн байшингийн шалыг учрах саадыг арилгах зорилгоор төмрөөр эвдэн нэвтэрч 32 инчийн Тошиба загварын зурагтыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч бусдад 250.000 төгрөгийн,
14. 2019 оны 09 дүгээр сарын 03-наас 09 дүгээр сарын 21-ний өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Өвөр гүнтийн зуслангийн задгайд орших П.Батбаярын эзэмшлийн байшингийн таазыг эвдэн нэвтэрч түлхүүрүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 5000 төгрөгийн,
15. 2018 оны 09 дүгээр сард Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлан зуслангийн задгайд тоотод орших Ц.Хүрэлхүүгийн эзэмшлийн байшингийн цонхоор нэвтэрч шорлогны зуухыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 44.500 төгрөгийн,
16. 2019 оны 08 дугаар сарын 07-ноос 08 дугаар сарын 22-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайтын богино зусланд орших Л.Загдрагчаагийн эзэмшлийн байшингийн цонхоор нэвтэрч суваг хүлээн авагч төхөөрөмжний карт, үхрийн мах, үүргэвчтэй хувцас, будаа агшаагч зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 338.800 төгрөгийн,
17. 2019 оны 08 дугаар сарын 04-нөөс 08 дугаар сарын 10-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 19 дүгзэр хороо, Хандгайтын богино зусланд орших Ц.Гансүхийн эзэмшлийн байшингийн дээврийг эвдэн нэвтэрч 42 инчийн Тошиба загварын зурагт, суваг хүлээн авагч төхөөрөмжний картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 404.000 төгрөгийн,
18. 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьт зуслангийн Модон заводын задгай тоотод орших Г.Гарцаагүймөнхийн эзэмшлийн байшингийн цонхоор нэвтэрч 32 инчийн Шарп маркийн зурагт, цахилгаан тогоо, суваг хүлээн авагч зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 395.940 төгрөгийн,
19. 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайтын зуслангийн задгайд орших А.Болдбаатарын эзэмшлийн байшингийн цонхоор нэвтэрч 49 инчийн лед загварын зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 419.400 төгрөгийн,
20. 2019 оны 09 дүгээр сарын 02-ноос 09 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Майхан толгойн зусланд орших И.Гүнчиндуламын эзэмшлийн байшингийн цонхоор нэвтэрч 42 инчийн Самсунг брэндийн зурагт, зургийн аппарат зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 719.948 төгрөгийн,
21. 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайтын богино зуслангийн 10 дугаар гудамж 1049 тоотод орших Ц.Наранцэцэгийн эзэмшлийн байшингийн цонхоор нэвтэрч 9 ширхэг мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1.626.700 төгрөгийн,
22. 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хуурай мухар зуслангийн задгайд орших С.Ганзоригийн эзэмшлийн байшингийн цонхоор нэвтэрч 41 инчийн Эл жи маркийн зурагт, удирдлага зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 549.940 төгрөгийн,
23. 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 11-ний өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Гоодойн зуслангийн задгайд орших П.Даваа-Очирын эзэмшлийн байшингийн цонхийг хагалан нэвтэрч гар дрилл, тасдагч, гагнуурын аппарат, дуран зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1.050.000 төгрөгийн хохирол тус тус учруулж хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эс үүсвэрээ болгосоны улмаас бусдад нийт 12.011.355 төгрөгийн хохирол учруулсан болох нь нотлогдож байна.
Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Б.Үид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан 23 удаагийн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосоны улмаас бусдад нийт 12.011.355 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч Б.Үийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 6 (зургаа) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлсэн болно.
Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч Б.Ү нь хохирогч Г.Оргилболдод учруулсан 450.000 төгрөгийг, хохирогч Д.Алтанцэцэгт учруулсан 250.000 төгрөгийг, хохирогч П.Батбаярт учруулсан 5000 төгрөгийг тус тус төлсөн, хохирогч Ц.Наранцэцэгт учруулсан 1.626.700 төгрөгнөөс 906700 төгрөгийг төлсөн байх ба үлдэгдэл 720,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэв.
Мөн шүүгдэгч Б.Үоос хохирлын 1.460.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ц.Мөнхчимэгт, 459.099 төгрөгийг гаргуулан хохирогч А.Оюунжаргалд, 267.960 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Батзоригт, 730.000 төгрөгийг гаргуулан хохирогч О.Бат-Өлзийд, 375.980 төгрөгийг гаргуулан хохирогч Т.Булганд, 880.748 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Баасансүрэнд, 330.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Алимантуяад, 394.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Энхбаярт, 225.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Цоодолд, 420.000 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Чинтулгад, 214.340 төгрөгийг гаргуулан хохирогч Ц.Батаад, 44.500 төгрөгийг гаргуулан хохирогч Ц.Хүрэлхүүд, 338.800 төгрөгийг гаргуулан хохирогч Л.Загдрагчаад, 404.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ц.Гансүхэд, 395.940 төгрөгийг гаргуулан хохирогч Г.Гарцаагүймөнхөд, 419.400 төгрөгийг гаргуулан хохирогч А.Болдбаатарт, 719.948 төгрөгийг гаргуулан хохирогч И.Гүнчиндуламд, 720.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ц.Наранцэцэгт, 549.940 төгрөгийг гаргуулан хохирогч С.Ганзоригт, 1.050.000 төгрөгийг гаргуулан хохирогч П.Даваа-Очирт, 209.590 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч А.Эрдэнэчимэг нарт тус тус олгох нь зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Рэйзн нэршилтэй тамхины 1 ширхэг ишийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч нь 126 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурьдав