| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2020/0091/Э |
| Дугаар | 113 |
| Огноо | 2020-02-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Батбямба |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 113
2020 02 03 2020/ШЦТ/113
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго,
улсын яллагч Ц.Батбямба,
шүүгдэгч Б.Э /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Б.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2011000200026 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Монгол улсын иргэн, Нуурын Боржигон овогт Б.Э, 1988 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Баянхонгор аймагт төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нийгмийн ажилтан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, Өнөр хороолол, 11 дүгээр байрны 4 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, РД:/..................................
Шүүгдэгч Б.Э нь согтуугаар 2019 оны 12 дугаар сарын 22-ны шөнийн 23 орчим Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг Ангел /Angel/ зочид буудлын өрөөнд хохирогч Г.Цолмонгийн духанд шилэн аягаар нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь “духанд шарх” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн үед би нилээн согтуу байсан болохоор сайн санахгүй байна” гэв.
Хохирогч Г.Цолмон мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Эрдэнэжаргал ширээн дээр байсан шилэн бариултай аяга аваад миний дух хэсэг рүү 1 удаа цохисон. Би зөрүүлээд түүнд гар хүрээгүй ба миний духнаас цус гараад түргэн, цагдаад дуудлага өгсөн. Би Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр ирээд эмчид үзүүлж толгойдоо 3 оёо тавиулаад буцаад зочид буудалд очтол Хорлоо, Баттүвшин хоёр надад миний урьд нь хамт амьдарч байсан залуутай Эрдэнэжаргал явалддаг байсныг хэлсэн. Энэ байдлыг би тэр өдөр л мэдсэн, харин Эрдэнэжаргал намайг харж байгаагүй болохоос мэддэг байсан юм байна лээ ...” гэх мэдүүлэг /хх-8-9х/,
Гэрч П.Хорлоо мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Цолмон бид хоёр хамт дэлгүүр орж 2 лаазтай пиво авчихаад буцаад буудал орж дахин 1 өрөө аваад тэр өрөөнд Цолмон Эрдэнэжаргал бид гурав 2 пиво хувааж уусан. Эрдэнэжаргал Цолмон бид гурав пиво уугаад зүгээр юм яриад инээлдээд сууж байтал Эрдэнэжаргал ширээн дээр байсан шилэн сткан аваад Цолмонгийн толгой хэсэгт цохиход Цолмонгийн духнаас цус гарахаар нь цагдаад дуудлага өгсөн. Тухайн үед тэр хоёр огт маргалдаагүй ...” гэх мэдүүлэг /хх-10х/,
Яллагдагч Б.Э мэдүүлэхдээ: “...2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 19 цаг өнгөрч байх үед ажлаасаа гараад баруун 4-н зам дээр явж байх үед манай найз Хорлоогоос дуудлага орж ирэхээр нь ярьтал Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Angel нэртэй зочид буудалд хэсэг найзуудтайгаа байна. Пиво аваад хүрээд ир гэхээр нь 4 ширхэг лаазтай пиво аваад очсон. Хорлоо бид хоёр пиво уусан ба тэр үед Хорлоо утсаараа нэг хүнтэй яриад дуудсан. Удалгүй түүний найз гэх Цолмон гэдэг эмэгтэй ганцаараа орж ирсэн. Тэгээд Хорлоо, Цолмон бид гурав дахиж нэмж пиво уугаад урд талын өрөөнд орж архи ууцгаасан. Хорлоо нэлээн муудчихлаа гэр лүүгээ явлаа гэж гарчихаад хэсэг хугацааны дараа буцаж орж ирээд үргэлжлүүлээд бид гурав уусан. Нэг мэдсэн чинь би согтчихсон ба Цолмонгийн толгой руу ширээн дээр байсан шилэн бариултай стакан аваад шидсэн үү, цохисон уу тэрийгээ мэдэхгүй байгаа юм ...” гэх мэдүүлэг /хх-24-25х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн №719 тоот дүгнэлтэд:
“1.Г.Цолмон-н биед духанд шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-13-14х/,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Э нь согтуугаар 2019 оны 12 дугаар сарын 22-ны шөнийн 23 орчим Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг Ангел /Angel/ зочид буудлын өрөөнд хохирогч Г.Цолмонгийн духанд шилэн аягаар нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь “духанд шарх” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гэм буруутай этгээдээс гэм хорын хохирол нэхэмжлээгүй ба гомдол саналгүй гэсэн хүсэлтээ бичгээр гаргасан бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.
Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо