Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 111

 

 

                                                           

 

 

                                  

 

2020        02          03                                    2020/ШЦТ/111

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго,

Улсын яллагч Б.Очбадрах,

Шүүгдэгч Г.А, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сүхболд овогт Г.Ад холбогдох эрүүгийн 1902009450366 дугаартай хэргийг 2020 оны 01 сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Сүхболд овогт Г.А, Монгол Улсын иргэн, 1995 оны 10 сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эмэгтэй, дээд боловсролтой, утга зохиол судлаач, хэл шүүмжлэгч мэргэжилтэй, Монголын Үндэсний өдөр тутмын “Үндэсний шуудан” сонины Эрэн сурвалжлах, шуурхай мэдээллийн албаны сэтгүүлчээр ажилладаг гэх, ам бүл 4, эцэг, эх, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Хайрхан 9 дүгээр гудамж 321 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:............/.

          Шүүгдэгч Г.А /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ нь 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 32 дугаар байрны 901 тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй 0,89 грамм мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг “Бурхан буддагийн айлтгал” номны 133 дугаар хуудасны завсар хийж, өөрийн биедээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.А мэдүүлэхдээ: “2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр “Минт” гээд бааранд Энхүүлээ гэх залуутай танилцсан. Тэр залуу танилцсан өдрөө миний гар утсыг аваад зугтаачихсан. Дараа нь би хэрэг гардаг өдөр тэр залуутай таарсан. Тэр залуу бас нэгэн нүдэнд дулаахан залуутай хамт явж байсан. Би тэр залуугаас утсаа нэхэхэд хамт явж байсан залуугаасаа санаа зовоод надад “гарч тамхи татъя” гэж хэлсэн. Тэгээд “за за хоёулаа утаснаас болж муудалцаад яах юм” гэж хэлээд хацран дээр үнсэхдээ миний карма руу нэг зүйл хийсэн. Би тэр зүйлийг нь мөнгө гэж бодсон чинь жижиг ууттай зүйл байсан. Би тэр өдөр найзтайгаа уулзах ёстой байтал манай найз архиа хэтрүүлэн хэрэглэсэн байсан. Тэгээд би ганцаараа бааранд ороход 3 цаг гээд хаахаар нь орой болтол ажилладаг баар руу ганцаараа явсан. Тэр өдөр түрдээ нэг утас авсан байсан. Би зөндөө пиво уусан байсан болохоор ариун цэврийн өрөө рүү нь ороод гарахдаа утсаа мартаад гарсан байсан. Тэгээд тэр өдөр Залгамж гэх залуутай танилцсан. Хавтаст хэрэгт үйл явдлын талаар бичсэн байгаа. Би карманд байсан жижиг ууттай зүйлийг задлаад харахад өвс гэх ургамал байсан. Залгамж гэх залуу тэр өвсийг харчихаад жинхэнэ өвс байна гэж мэдээд байсан. Би тухайн үед нилээн согтолттой байсан. Бас нөхөртэйгөө таарамж муу байдаг болохоор сэтгэл санааны хувьд их хэцүү, хүнд байсан. Ийм болчимгүй үйлдэл хийсэндээ маш их гэмшиж байна” гэв.

Шүүгдэгч Г.Агаас мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “...Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Асууж тодруулах зүйл байхгүй. Сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөр байна. өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж байна” гэсэн мэдүүлэг /хх-127х/,

Гэрч Зхалагамужи-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Маргааш өглөө нь буюу 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 11 цагийн үед сэрэхэд Баян-Арвижих гараад явсан байсан. Анужин бид хоёр хэвтэж байгаад би түрүүлээд боссон. Харин Анужин хэвтээд байснаа надад өвс байгаа ш дээ хамт хэрэглэх үү гэхээр нь би зөвшөөрсөн юм. Тэгтэл Анужин цүнхнээсээ нэг гялгар ууттай нунтаг ногоон өнгийн ургамал мэт зүйл гаргаж ирсэн. Мөн нэг бурханы зурагтай ном гаргаж ирээд тэр номныхоо завсарт нь асгаж байгаад бага зэргийг авч цаасанд ороож хамт татсан. Өвсөө татаж дууссаны дараа нойр хүрээд байхаар нь би нэг хэсэг унтчихсан юм. Харин Анужин цэвэр усны сав янзлаад бонго хийж татна гээд байсан. Хэсэг унтаж байгаад сэрэхэд Анужин нөгөө өвсөн тугалган цаасан дээр тавьчихсан доороос нь асаагуураар халааж татаад байхаар нь би бас ганц хоёр удаа сорж татсан. Өвсөө татаж дуусгаад байж байтал гаднаас цагдаагийн алба хаагч нар орж ирээд бид хоёрыг баривчилсан” гэх мэдүүлэг /хх-26-27х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн №6513 тоот дүгнэлтэнд:

“1.2.3. Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. Мөнгөлөг цаас, тогоо хэлбэрт оруулсан мөнгөлөг цаас, хуйлсан АЕ9513932 гэсэн сери дугаартай 20-тын мөнгөн дэвсгэрт, “1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл зэргээс дельта 9 тетрагидроканнабинол /delta 9 tethrahydrocannabinol/ илэрч байна. “Анужин” гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинол / tethrahydrocannabinol/ илэрч байна. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг болно.

“bon agua” гэсэн бичиглэлтэй хуванцар сав, “Иргэний үнэмлэхийн лавлагаа” гэсэн бичиглэлтэй цаас зэргээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй” гэжээ /хх-34-36х/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-35-39х/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-11х/,

Эд мөрийн баримтаар тооцох зорилгоор эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-12-13х/,

Хүний биед үзлэг хийж, мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодис хэрэглэсэн эсэхийг тестээр шалгасан тухай тэмдэглэл /хх-21-22х/,

Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-23х/,

Шүүгдэгч Г.Агийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-90х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-83х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

          Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.А нь 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 32 дугаар байрны 901 тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй 0,89 грамм мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг “Бурхан буддагийн айлтгал” номны 133 дугаар хуудасны завсар хийж, өөрийн биедээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байна.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Г.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзээд түүнийг хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа тогоо хэлбэрт оруулсан тугалган цаас, дунд хэсэгт харлаж түлэгдсэн дөрвөлжин хэлбэртэй тугалган цаас, хажуу талд 3 хэсэгт түлж цоолсон хуванцар сав, гялгар уутны хамт 0.89 грамм нунтаг ургамал мэт зүйлсийг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хуйлж соруул мэт болгосон 20 төгрөгийн дэвсгэртийг Монгол банк-д шилжүүлж, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.