Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 286

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар  зүйлийн  106.5 дахь хэсэгт  заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7 дахь хэсэгт зааснаар регистрийн дугаартай 2012 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн хүү Т нь өөрийн асрамжинд үлдээж, хүү Т.Түвшинтогтход Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 40.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу хүүхдийн тэтгэлэг тогтоолгож, эцэг Ш.Т тэжээн тэтгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ш.Тхүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28209 /хорин найман мянга хоёр зуун есөн/  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Т  28209 /хорин найман мянга хоёр зуун есөн/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.У олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж  заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол  гаргах,  тухайн  асуудлаар  анхан  шатны  шүүхэд  дахин  нэхэмжлэл  гаргах  эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.Х