Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 08

 

 

 

 

 

 

 

 

 2019      12        23                                   2020/ШЦТ/08

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг, 

            улсын яллагч Г.Анармөнх,

шүүгдэгч Г.Д /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Г.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911023141289 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Монгол улсын иргэн, Боржигон овогт Г.Д, 1990 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 8, эцэг, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Их Дарь эхийн 1 дүгээр гудамжны 198 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:........................................................../.

Шүүгдэгч Г.Д нь 2019 оны 8 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Амрита” бааранд иргэн Х.Уранцэцэгийн гээгдүүлсэн Айфоне Экс Эс макс /I-phone XSmax/ загварын гар утсыг бусдын өмчлөлийнх болохыг мэдсээр байж завшсаны улмаас 3.167.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

          Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Г.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч Х.Уранцэцэг мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Амрита нэртэй бааранд найзуудын хамт ороод 03 цагийн үед гарахдаа өөрийн барьж байсан Айфоне Экс макс маркийн гар утсаа тамхи татдаг өрөөнд нь мартаж гарсан болно ...” гэх мэдүүлэг /хх-37-38х/,

Гэрч Б.Алтангэрэл мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 08 дугаар сарын сүүлээр фэйсбүүкээр зар үзээд байж байхад уг гар утсыг 2.200.000 төгрөгөөр зарна гээд зар тавьсан байсан бөгөөд тухайн үед ээлжийн ажилтай байсан болохоороо өөрийн төрсөн ах Гэндэнсүрэнг явуулж уг утсыг авахуулсан юм ...” гэх мэдүүлэг /хх-41-42х/,

Гэрч Б.Гэндэнсүрэн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...би гар утсыг авахад тухайн эмэгтэй мөнгөө бэлэн өгчих гэхээр нь би хаширлаад бэлэн мөнгө алга, данс руу чинь хийе гэхэд 5065296166 гэсэн Хаан банкны данс өгсөн бөгөөд сая саяар нь хувааж 2 удаа шилжүүлсэн. Тухайн гар утсыг яагаад зарах гэж байгаа юм гэхэд мөнгөний хэрэг гараад зарж байна, хүнээс өрөндөө авсан гэж хэлсэн ...” гэх мэдүүлэг /хх-43-44х/,

Яллагдагч Г.Д мэдүүлэхдээ: “...2019 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хэсэг найзуудын хамтаар Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Амрита нэртэй бааранд орсон. Ингээд 12 цаг өнгөрч байхад бөөнөөрөө тамхи татахаар тамхины өрөө рүү орох үед хана дагуух тавцан дээр Ай фоне Экс эс макс загварын гар утас байхаар нь авчихсан. Тухайн гар утас нь дэлгэцний кодтой байхаар нь 6 ширхэг 0 дарахад гарчихсан ба ямар нэгэн ай ди код байгаагүй. Ингээд нэг хэсэг өөртөө тухайн гар утсыг ашиглаж байгаад мөнгөний хэрэг гараад интернетэд зар тавиад 2 сая төгрөгөөр зараад мөнгөө өөрийнхөө хувийн хэрэглээнд зарцуулсан ... ” гэх мэдүүлэг /хх-50-51х/,

Эд зүйлийн үнэлгээ /хх-32х/,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Д нь 2019 оны 8 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Амрита” бааранд иргэн Х.Уранцэцэгийн гээгдүүлсэн Айфоне Экс Эс макс /I-phone XSmax/ загварын гар утсыг бусдын өмчлөлийнх болохыг мэдсээр байж завшсаны улмаас 3.167.200 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Г.Дийг бусдын гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлийнх болохыг мэдсээр байж завшсаны улмаас 3.167.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гэм буруутай этгээдэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтээ мөрдөн шалгах ажиллагааны үед бичгээр гаргаж өгсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо