Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 112

 

                                                                     

 

 

 

 

 

2020        02        03                                  2020/ШЦТ/112

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго, 

улсын яллагч Ц.Батбямба,

шүүгдэгч Г.М /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Г.Мэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911029660034 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн Бөө овогт Гансүхийн Мөнхсүх, 1991 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Увс аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Бэлон ХХК-ний арьс шир боловсруулах үйлдвэрт ажилладаг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар Увс аймгийн Цагаанхайрхан сумын 2 дугаар баг, Даланхурууд оршин суух хаягтай боловч одоо Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 6-327 тоотод түр оршин суух,

урьд: Ховд аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, РД..............

Шүүгдэгч нь Г.М нь 2019 оны 11 дүгээр сарын 04-ний шөнө 23 цагийн үед Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 6-123 тоотод оршин суух иргэн Д.Галбаярын гэрт эхнэр болох Ц.Ариунааг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Г.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн, шүүх хуралдаанд нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Ц.Ариунаа мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “…Би өөрийн нөхөр болох Мөнхсүхтэй хамтран амьдраад 10 жил болж байгаа бөгөөд бид хоёр дундаасаа 3 хүүхэдтэй. 2017 оноос хойш Мөнхсүхтэй хамтран амьдрахаа больсон юм. Гэтэл түүнээс хойш байнга утсаар яриад буцаж нийлье гэж гуйгаад гудамжинд явж байх үед гэр лүү дагаад орж ирээд суучихдаг, ер нь ирэн очин байдаг байсан юм. 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр над руу Мөнхсүх залгаад “Увс аймгаас Ууганбаатар ах ирсэн байгаа бид хоёртой уулзъя гэсэн, ээж ч гэсэн үг хэлүүлсэн юм шиг байна лээ” гэж хэлэхээр нь “Би завгүй, очихгүй” гэж хэлээд утсаа тасалсан чинь тус өдрийн орой Ууганбаатар ах над руу залгаад “Ахын дүү орой Дэнжийн мянгад хүрээд ирээрэй” гэхээр нь орой 22-23 цагийн үед Дэнжийн мянгад Галбаяр /Мөнхсүхийн авга ах/ -ын гэрт нь очсон бөгөөд намайг тухайн гэрт ороход Ууганбаатар гэх хүн гараад явчихсан Д.Галбаяр, Мөнхсүх 2 архи уучихсан согтуу сууж байснаа архи нэмж ууя гээд шалаад байхаар нь би дэлгүүр гараад 2,5 литрийн Сэнгүр пиво авч өгчихөөд “би явлаа” гэж хэлсэн чинь Мөнхсүх “Ууганбаатар ах удахгүй ирнэ, чи байж бай” гэхээр нь хүлээгээд сууж байсан чинь надад “пиво уу, битгий гэрээс гар” гээд миний гарнаас бариад тавихгүй байхаар нь би гарыг нь тавиулах гэж оролдож байгаад үл ялиг маажсан чинь Мөнхсүх “Чи надтай хонохгүй явах гэж байгаа юм уу, надад бол хөгшин, залуу, оюутан гээд зөндөө хүүхэн байна, чи юун сүртэй гичий бэ” гэж хэлээд миний толгой руу гараараа 2-3 удаа цохиод 2 удаа баруун талын ташаа луу өшиглөх үед нь Галбаяр гэх хүн “чи хүүхэд аллаа, одоо боль гэсэн чинь “Мөнхсүх “Чамд ямар хамаатай юм бэ, чамайг ална шүү” гэж хэлээд Галбаярын толгой руу 2-3 удаа цохих шиг болсон бөгөөд тэр өдөр Мөнхсүх намайг гэрээс гаргахгүй хоноод өглөөний 08 цагийн үед Ууганбаатар ах нь орж ирээд юу болсон талаар асуугаад “Чиний нүүр яасан юм бэ” гэхээр нь юм хэлэгүй гэрээс нь нэг утас авч гараад эгч Дэлгэрмаад хэлээд удалгүй эгч ирээд намайг хараад цагдаа дуудсан юм”, Г.М намайг 2019 оны 06 дугаар сард миний бага хүү Мөнхбаатар луу үнсний сав авч шидээд намайг үсдэж зодож байснаас өөр намайг зодож байгаагүй энэ удаагийнх нь 2 дахь удаагаа болж байгаа юм ...” гэх мэдүүлэг /хх-21-22х/,

Гэрч Д.Галбаяр мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 11 сарын 04-ний оройн 21 цагийн үед авга дүү Г.Мтэй манай гэрт ирэхдээ 0,5 литрийн Хараа нэртэй 1 шил архи, талх, чихэр, боорцог дэлгүүрээс авсан орж ирсэн. Ингээд Г.М ах Г.Ууганбаатарыг манай гэрт ирэхийг хүлээгээд дэлгүүрээс авсан архиа хувааж уугаад унтаж байтал гаднаас орой 23 цагийн үед байхаа Ариунаа манай гэрт орж ирэхэд Г.М Ц.Ариунаад хандан “чи юу хийж яваа юм бэ” гэхэд Ц.Ариунаа “Ууганбаяр ахтай золгох гэж ирлээ” гэж хэлсэн. Тухайн үед манай гэрт Ууганбаатар ирээгүй байсан ба Ц.Ариунаа манай эхнэр Уртнасан нар пиво ууна гээд Г.М, Ц.Ариунаа манай эхнэр Уртнасан гурав 57-гийн автобусны буудлын орчмын дэлгүүрээс 2,5 литрийн Нийслэл нэртэй пиво авчихсан орж ирсэн. Ингээд уг пиво Ц.Ариунаа, манай эхнэр Уртнасан эгч хоёр ууж унтаж байсан Г.Мийг татаж сэрээгээд пиво аягалж өг гээд татаж байсан тамхины ишийг шидэж цохиод байсан чинь Г.М орноос босож ирээд уурлаад Ц.Ариунаагийн зүүн талын хацар луу 1 удаа цохиход би дундуур нь орж болиулсан. Тэгээд унтаад өгсөн. Тэгсэн маргааш өглөө нь Ц.Ариунаагийн зүүн талын нүд нь хавдчихсан харагдсан ...” гэх мэдүүлэг /хх-32-33х/,

            Яллагдагч Г.М мэдүүлэхдээ: “ ...Тэгсэн миний гарыг хумсаараа маажиж дахин дахин цохиж аваад байхаар нь миний уур хүрээд орноос босож ирээд уурандаа гараа атгаж байгаад Ц.Ариунаагийн зүүн талын хацар луу 1 удаа цохичихсон ...” гэх мэдүүлэг. /хх-50-51х/,

         Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн №13417 тоот дүгнэлтэд: 

          “1. Ц.Ариунаагийн биед зүүн нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

          3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-40-41х/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.М нь 2019 оны 11 дүгээр сарын 04-ний шөнө 23 цагийн үед Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 6-123 тоотод оршин суух иргэн Д.Галбаярын гэрт эхнэр болох Ц.Ариунааг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Г.Мийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гэм буруутай этгээдээс гэм хорын хохирол нэхэмжлээгүй ба гомдол саналгүй гэсэн хүсэлтээ бичгээр гаргасан бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.