Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2018/00462

 

С.Г-ыннэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2017/02521 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2432 дугаар магадлалтай,

С.Г-ыннэхэмжлэлтэй

“И Э А С” ХХК, Ө.Б, Ч.Г, Б.Д, Б.Д, А.О, А.Снарт холбогдох

2014 оны 08 дугаар сарын 22-ны өдөр талуудын хооронд хийсэн Инкомнет ХХК-ийн эрхийг шилжүүлэн авсан компанийн эрх шилжүүлэх гэрээ, хувьцаа худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах, Инкомнет ХХК-ийн дүрэмд өөрчлөлт оруулан бүртгүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч С.Г-ынгаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Эрдэнэсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Ичинхорлоо, хариуцагч Б.Д, түүний өмгөөлөгч Б.Дамба, хариуцагч нарын өмгөөлөгч Ч.Болдбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэрэндаваа, өмгөөлөгч Н.Ичинхорлоо нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “И Э А С” ХХК нь 2 үүсгэн байгуулагчтай ба үүнээс Б.О92.5 хувь, С.Г 7.5 хувийн хувьцаа эзэмшдэг. Б.Онь С.Гд мэдэгдэж зөвшөөрөл авалгүйгээр 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 14/08/22-01 тоот тогтоолыг үндэслэж, компанийн эрх шилжүүлэх болон хувьцаа худалдах, худалдан авах гэрээг байгуулан Инкомнэт ХХК-ийн эрхийг шилжүүлэн авсан байдаг. Ингэснээр Компанийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 34 дүгээр зүйлийн 34.1.1 дэх заалтыг зөрчсөн. Мөн Компанийн дүрмийн 6.1, 12.1.1, 12.1.7 дахь заалтуудыг зөрчсөн. Үүнийг С.Г 2015 оны 12 дугаар сард мэдэж, Улсын бүртгэлийн газарт хандахад энэ талаар иргэний хэргийн шүүхэд хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн хариу өгсний дагуу Сүхбаатар дүүргийн шүүхэд 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 14/08/22-01 тоот тогтоолыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, хувьцаа эзэмшигч С.Г-ыгоролцуулалгүйгээр Б.Одангаараа өөрийн ашиг сонирхлын үүднээс хувь нийлүүлэгчдийн хурлын тогтоол гаргасан нь Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 34 дүгээр зүйлийн 34.1.1, 17 дугаар зүйлийн 17.1, 61 дүгээр зүйлийн 61.1, 61.2, 61.7, 63 дугаар зүйлийн 63.1, 69 дүгээр зүйлийн 69.2, компанийн дүрмийн 6.1, 12.1.1, 12.1.7 дахь заалтуудыг зөрчсөн учраас 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 181 дүгээр шүүгчийн захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж шийдвэрлэсэн. Иймд 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 14/08/22-01 тоот тогтоолыг үндэслэн хийсэн мөн оны 08 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан хэлцлийг хүчин төгөлдөр буст тооцуулж, Инкомнэт ХХК-ийн дүрэмд өөрчлөлт оруулж, бүртгүүлэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн татгалзлаа нотолсон баримтыг гаргаагүй, харин нэхэмжлэгч талаас гаргасан хавтаст хэргийн 4-109 дүгээр талд авагдсан баримтууд нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэдгийг нотолно гэж үзэж байна. Хувь нийлүүлэгчдийн хурлын тогтоол, түүнийг үндэслэн хийсэн гэрээнүүд нь хувьцаа эзэмшигч С.Г-ынКомпанийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1, 65 дугаар зүйлийн 65.7, 63 дугаар зүйлийн 63.7 дахь хэсгээр олгогдсон эрхийг зөрчсөн, Б.Охууль бус тогтоол гаргаж, Инкомнэт ХХК-ийн эрхийг шилжүүлж авсан нь Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4.1, 84.4.4 дэх заалтыг зөрчсөн тул С.Г гэрээнд оролцогч биш учир шаардлага гаргах эрхгүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй. Энэ гэрээнд С.Г-ыгоруулаагүйн улмаас гэрээний тал болоогүй боловч энэ хүн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.4, 56.1.10 дахь заалтуудыг үндэслэн энэхүү хууль зөрчиж хийсэн гэрээ хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэл гаргах эрхтэй. Захиргааны хэргийн 3 шатны шүүхэд хэлэлцэгдсэн маргаан бол өөр нэхэмжлэлийн шаардлага нь бүртгэлийг хүчингүй болгох, хариуцагч нь өөр бүртгэлийн байгууллага байсан тул энэ хэрэгтэй давхацсан асуудал биш юм. Нэг хувьцаа эзэмшигч нь мэдэхгүй байхад нөгөө нь дур мэдэн хэлцэл хийснээр, өр зээлтэй компанийг шилжүүлэн авсан, хувьцаа эзэмшигчийн эрхийг хөндөөгүй гэж үзэх үндэслэлгүй. Б.Одангаараа тогтоол үйлдэж, шийдвэр гаргах эрхтэй хүн мөн үү, гэрээг байгуулах эрхтэй юу гэдгийг нягталж үзэх шаардлагатай, нөгөө талаас өөрийн эрх шилжүүлж байгаа компанийн өр төлбөрийн асуудлыг үнэн зөвөөр мэдээлэх үүрэгтэй. Иймд хариуцагч нарын компанийн бүртгэл бол тухайн компанийн дотоод асуудал гэх тайлбар үндэслэлгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч “И Э А С” ХХК шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Буяндаваа шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээг Ө.Б, Ч.Г, Б.Д, Б.Д, А.О, А.Снартай байгуулсан. “И Э А С” ХХК буюу ИнкомнэтХХК-ийн 100 хувийн хувьцааны 50 хувийг Эм И Ар Си ХХК эзэмшдэг, 50 хувийг Б.Оэзэмшдэг. Эм И Ар Си ХХК-ийн 85 хувийг Б.О, 15 хувийг С.Г эзэмшдэг нь үнэн. Б.Онь 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 14/08/22-01 тоот тогтоолыг гаргаж, Эм И Ар Си ХХК-ийн 100 хувийн өмчлөлд Инкомнэт ХХК-ийг нэгтгэсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч А.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: А.О миний бие Инкомнэт XXК-ийн, өөрийн мэдлийн 25.859 хувийн хувьцааг 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдөр “И Э А С” ХХК-д худалдах, худалдан авах гэрээгээр худалдаж, эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлсэн болно. Зохих журмын дагуу нотариатаар баталгаажуулж, Улсын бүртгэлийн газарт бүртгүүлснээр Инкомнэт ХХК болон Б.Одийлэнх хувьцааг нь эзэмшдэг “И Э А С” ХХК-д шилжсэн. Хувь тодорхой хүнд шилжүүлсэн байдлаар тооцоход тухайн худалдан авагч компанийн багахан хувьцааг эзэмшигч С.Г нь энэхүү гэрээний талаар гомдол гаргах хуулийн эрхтэй байж болох ч, тэрхүү гомдлоо бидний эсрэг бус харин хамтрагч Б.Одсүрэнгийнхээ эсрэг гаргах нь шударга ёсонд нийцтэй санагдана. Бид гэрээг зохих журмын дагуу үйлдэж, улсын бүртгэлд бүртгүүлсэн ба эдгээр шатанд “И Э А С” ХХК-ийн хуулийн зөвлөх, гэрээг баталгаажуулсан нотариатч, улсын бүртгэлд бүртгэж авсан бүртгэгч гээд хууль эрх зүйн мэдлэгтэй олон хүмүүс оролцсон билээ. Энэ худалдаанаас хойш нэгэнт 2 жил, 9 cap өнгөрсөн байгаа ба бидний хувьд компанийн үйл ажиллагааг буцаан сэргээх боломж эргэлт буцалтгүйгээр алга болсон гэсэн үг юм. Иймээс энэ хэлцлийг буцаах ямар ч боломжгүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Д шүүхэд болон түүний өмгөөлөгч Ч.Дамба шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч С.Г нь гэрээний оролцогч биш тул гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлага гаргах эрх бүхий субъект биш юм. Мөн Инкомнет ХХК-ийн шинэчилсэн дүрмийг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага нь хариуцагч Б.Д надад огт хамааралгүй юм. Учир нь, “И Э А С” ХХК нь Инкомнет ХХК-ийн эрх, 100 хувийн хувьцааг худалдан авсан тул уг асуудал нь “И Э А С” ХХК-ийн дотоод асуудал билээ. Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “И Э А С” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн нэг Б.Онь Компанийн тухай хуульд заасан нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж, гэрээ байгуулсан нь тэдгээр гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэг үндэслэл болсон гэж тайлбарлажээ. Гэтэл дээрх тайлбартай холбоотой маргааныг захиргааны хэргийн 3 шатны шүүх хянан хэлэлцээд эцэслэн шийдвэрлэсэн байна. Товч тодруулбал, нэхэмжлэгч С.Г нь захиргааны хэргийн шүүхэд хандаж, Инкомнет ХХК-ийн эрхийг “И Э А С” ХХК-д шилжүүлэн авах өөрчлөлтийг бүртгэсэн улсын бүртгэлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах шаардлага гаргасан байдаг. Уг хэргийг хянан шийдвэрлэсэн хяналтын шатны шүүхийн тогтоолд “И Э А С” ХХК-ийн хувьцааны 7.5 хувийг нэхэмжлэгч С.Г, үлдэх 92.5 хувийг гуравдагч этгээд Б.Оэзэмшдэг байх бөгөөд уг компани нь Инкомнет ХХК-ийн 100 хувийн хувьцааг худалдан авсан байна. Гэвч бүртгэл хийгдсэнээр нэхэмжлэгчийн эзэмшлийн хувьцаанд өөрчлөлт ороогүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна. Мөн бүртгэл хийгдсэнээр хууль зөрчөөгүй, хэн нэгний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байгаа тул захиргааны байгууллагыг буруутгах хууль зүйн үндэслэлгүй юм. Түүнчлэн нэхэмжлэгчээс Б.О-дИнкомнет ХХК-ийн эрхийг шилжүүлэн авах зөвшөөрөл олгоогүй, хувьцаа эзэмшигчийн хуралд оролцоогүй, шинэчилсэн дүрэмтэй танилцуулаагүй гэрээнд гарын үсэг зураагүй зэргээс нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэх гомдлын хувьд Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хувьцааны 50-иас дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигч хуралд оролцсоноор хувьцаа эзэмшигчдийн хурлыг хүчинтэйд тооцох ба хуулийн энэ шаардлагыг маргаан бүхий бүртгэл хангасан болно. Хамгийн гол нь уг маргаан бүхий бүртгэл нь нэхэмжлэгчийн эзэмшиж байсан хувьцаанд өөрчлөлт оруулсан бүртгэл биш бөгөөд түүний эзэмшил хувьцаа нь хэвээрээ байгаа учраас нэхэмжлэгчээс зөвшөөрөл олгоогүй тухай гомдол нь хэрэгт ач холбогдолгүй юм гэж дүгнээд нэхэмжлэгч С.Г-ыннэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.Түүнчлэн, “И Э А С” ХХК-ийн 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 14108122-01 дугаартай хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоосон СБД-ийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 181/ШШ2017/101143 дугаартай захирамж нь “И Э А С” ХХК-ийн 92.5 хувийн хувьцаа эзэмшигч Б.Одсүрэнгийн хуульд заасан эрхийг хязгаарласан шийдвэр биш бөгөөд тэрээр өөрийн эзэмших хувьцааны хүрээнд хэнтэй ч дангаараа гэрээ байгуулах эрх бүхий субъект юм. Нөгөө талаар Б.Онь уг компанийн хувьцаа эзэмшигчээс гадна компанийн эрх бүхий албан тушаалтан буюу уг компанийн ерөнхий захирал юм. Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4.1, 84.4.4, 84.6-д заасны дагуу нэхэмжлэгч С.Г нь надаас биш, компанид эсхүл түүнд өөрт нь хохирол учирсан бол хариуцагч Б.Одсүрэнгээс шаардах боломжтой. Нөгөө талаар хариуцагч Б.Д би худалдан авагч “И Э А С” ХХК-д биет байдлын болон эрхийн зөрчилгүй хөрөнгийг өмчлөлд нь шилжүүлсэн тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгч С.Г шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж гаргахдаа хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах гэсэн шаардлага гаргасан. Энэ гэрээнүүд 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан гэрээнүүд байгаа. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн ямар эрх нь хуульд зааснаар ямар байдлаар зөрчигдсөн юм бэ гэдгийг тодорхой заагаад өгөх гэхээр аль вэ гэдэг. Хуулийн зүйл заалтыг зааж байгаа болохоос биш тэр нь ямар хэлбэрээр зөрчигдсөн бэ гэдгийг тодорхойлохгүй байгаа. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, хяналтын шатны шүүхийн тогтоол зэрэг баримтуудаар нэхэмжлэгч С.Г-ынхувьд зөрчигдөөгүй гэдгийг тогтоогоод өгсөн байгаа. 2015 оны байдлаар Инкомнэт ХХК-ийн хувьцаа эзэмшигч нар нь өөр хүмүүс байгаа. Гэтэл өнөөдөр хариуцагч Б.Дгийн хувьд энэ компанийн хувьцаа эзэмшигч мөн үү. Дүрэмд өөрчлөлт оруулах, санал оруулах этгээд мөн үү гэдэг асуудал яригдана. Гэтэл ийм эрх Б.Дд байхгүй байхад яагаад даалгах шаардлага гаргаад байгаа нь ойлгомжгүй. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Д, Ө.Б, Ч.Г нар шүүхэд болон тэдний өмгөөлөгч Ч.Болдбаатар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Бидний зүгээс энэ нэхэмжлэлийг таван хүнд бус Б.О-дгаргах нь зүйтэй гэж үзэж байна. Миний зүгээс өөрийн эзэмшлийн Инкомнэт ХХК-ийн 12.929 хувийн хувьцааг хуулийн дагуу байгуулсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон компанийн эрх шилжүүлэх тухай гэрээгээр “И Э А С” ХХК-ийг төлөөлсөн, ерөнхий захирал Б.О-д худалдаж, шилжүүлсэн. Энэ нь ямар нэг хууль тогтоомж зөрчөөгүй, талууд өөрсдийн хүсэл зоригийн дагуу хийгдсэн гэрээ, хэлцэл гэж үзэж байна. Бусад хувьцаа эзэмшигч Ө.Б, Ч.Г нар мөн адил хийсэн болно. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчаа зөв тодорхойлох хэрэгтэй гэж үзэж байна. Учир нь, компанийг итгэмжлэлгүйгээр бүрэн төлөөлөх эрх бүхий этгээдтэй холбоотой гарч байгаа асуудлыг тухайн эрхээ хэтрүүлсэн этгээдэд хандах нь зүйтэй байна. Нэхэмжлэгч энэхүү 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон компанийн эрх шилжүүлэх тухай асуудлыг хэзээ мэдсэн, эрх нь яагаад одоо хөндөгдөх болж байгаа нь тодорхойгүй байна. Энэ гэрээ хуулийн дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн, дүрэмд өөрчлөлт орсон байхад мэдээгүй өнөөдрийг хүртэл явсан гэх нөхцөл байдал нэхэмжлэлээс харагдахгүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс дээрх эрх шилжүүлэх гэрээ, хувьцаа худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох гэсэн нь Иргэний хуулийн аль заалтыг үндэслэл болгож байгаа нь тодорхойгүй байна. Мөн компанийн дүрмийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, бүртгэлд өөрчлөлт оруулахыг Улсын бүртгэлийн газарт даалгуулах гэсэн нь компанийн дүрэмд зааснаар тухайн компанийн дотоод асуудал бөгөөд Улсын бүртгэл нь хуульд заасны дагуу явагддаг учраас тусдаа зохицуулалтаар хандах газар нь өөр гэж үзэж байна. Энэ захирамжид бичсэнээс үзэхэд хариуцагч этгээд болох Б.Онь хууль зүйн мэдлэг дутмагаас тогтоол гаргасан мэтээр бичсэн нь өөрийгөө иргэний эрх зүйн чадамжгүй гэж дүгнэсэн утга бүхий, илт нэхэмжлэгчтэй хуйвалдсан тайлбар тавьсан байдалтай байгааг тодруулах нь зүйтэй байна. Иймээс дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй болно. Анх шүүхэд ирүүлж байсан 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн нэхэмжлэл байгаа. Үүнийг 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр найруулгын хувьд өөрчлөх тухай гээд нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн хүрээнд хэргийг шийдэж өгөөч гэж хүссэн. Талуудын хооронд 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр буст тооцуулж, Инкомнэт ХХК-ийн дүрэмд өөрчлөлт оруулахыг хариуцагчид даалгах гэсэн утгатай байна. Үүнээс харахад нэхэмжлэлийн шаардлага, талууд гэж хэнийг хэлээд байгаа нь тодорхойгүйгээс гадна хууль зүйн үндэслэл тодорхойгүй. Ямар үндэслэлээр хэлцлийг хүчин төгөлдөр буст тооцуулах гээд байгаа нь тодорхойгүй. Мөн дүрэмд ямар өөрчлөлт оруулах гээд байгаа юм. Олон хариуцагч байгаагийн хэнд нь даалгах гээд байгаа юм. Б.О-ддаалгах гээд байгаа юм уу, эсвэл хариуцагч нарт даалгах гээд байгаа юм уу гэдэг нь тодорхойгүй. Хэрэг үүсснээс хойш нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгдсөн. Ийм учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.12-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу талууд өөрсдөө нотлох баримтаа гаргаж, мэтгэлцэх ёстой. Хариуцагч нарын зүгээс нотлох баримт гаргах зүйл байхгүй. Яагаад гэхээр эрхээ шилжүүлээд, хувьцаагаа худалдах, худалдан авах гэрээ байгуулаад өгөхдөө холбогдох бүх баримт бичгүүдээ хамтад нь хүлээлгээд өгчихсөн. Энэ нь Б.О-дбайгаа. Миний хувьд нэхэмжлэгчид өөрт нь ч байгаа гэж үзэж байна. Миний зүгээс үүргээ биелүүлээд, шүүхээр дамжуулаад, Улсын бүртгэлийн газраас холбогдох баримтуудыг гаргуулсан байгаа. Харамсалтай нь зарим баримтууд нь ойлгомжгүй, урд хойно нь оруулсан, зөрүүлсэн, дутуу зүйлүүд орж ирсэн. Үүнийг би санаатайгаар хэргийг будлиантуулах гэж оруулж ирж байна гэж хэлмээр байна. Өнөөдөр И Эм Ар Си ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ойлгомжгүй байдлаар хэрэгт оролцож байна. Үүнийг зориуд санаатайгаар зохион байгуулсан үйлдэл гэж үзэж байна. Анх зөвшөөрөхгүй байснаа хэргийн явцад зөвшөөрч байгаа мэт харагдуулж байгаа нөхцөл байдал байна. Тэгэхээр үүнийг хүлээн зөвшөөрч байна гэж үзэх үндэслэл байхгүй. Шүүгчийн захирамж нэгэнт гарчихсан учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.4 дэх хэсэгт зааснаар нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин тогтоох шаардлагагүй. Мөн гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдөөд байхад оролцуулаагүй. Хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн тайлбараар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн. Ингэхдээ алдаа гаргасан. Хожмын үр дагаврыг нь тооцоогүй. Өөрөөр хэлбэл, 2 этгээдийн хоорондын хуйвалдааны үр дагавраар гарч байгаа зүйлийг нягталж үзээгүй. Гэтэл хүчин төгөлдөр бус хэлцлийн талаар яриагүй. Энэ хэлцэл өөрөө хүчин төгөлдөр хэлцэл. Хүчин төгөлдөр бус хэлцэл, хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үндэслэлд орохгүй байна. С.Г өр нэхэгдээд ирэхээр мэдсэн гэдэг. Гэтэл хэрэгт авагдсан баримтуудаар энэ хүн мэдэхгүй гэж байгаа боловч мэдээд гарын үсэг зураад яваад байдаг. Ийм үйлдэл хийсэн хүн би мэдээгүй гэж байгаа нь хачирхалтай. Энэ компанийг анх худалдаж авах зорилго нь юу байсан, яагаад худалдаж авсан гэдгийг хариуцагч нар тайлбарлах ёстой байсан. Б.О-дэнэ компани яагаад хэрэг болсон, эргээд яагаад ийм асуудал үүсгээд байгаа юм. Яагаад гэхээр худалдсан хувьцааныхаа үнийг төлөхгүй байгаа. Нэг хувьцаа эзэмшигч нь хувьцааныхаа мөнгийг өгөөч гэж нэхэмжлэл гаргаад байгаа, бусад нь гаргаагүй. Гэхдээ сөрөг нэхэмжлэл гаргана гэсэн байр суурьтай байсан. Нэхэмжлэлийн шаардлага нь өөрөө гаргах боломж олгоогүй. Нөгөө талаар С.Г энэ компанийг өр зээлтэй гэдгийг нэхэмжлэл ирэхээр мэдсэн гэж ярьдаг. Өөрөөр хэлбэл,Иргэний хуулийн 251, 252 дугаар зүйлд заасан эрхийн доголдолтой эд хөрөнгө худалдсан гэж ярих гээд байгаа. Гэрээний 3.2, 4.1-т энэ талаар заасан байгаа юм. С.Г өөрийгөө хувьцаа эзэмшигч гээд байгаа ч компанийн хувьцаа эзэмшигч биш. Б.ОЭм И Ар Си ХХК-ийн хувьцаа эзэмшигч байсан болохоос “И Э А С” ХХК-ийн хувьцааг эзэмшдэггүй байсан. Харин Инкомнэт ХХК-ийн хувьцааг худалдаж авсны дараагаар 50 хувиас нь хувьцаа аваад байгаа юм. Энэ нь 2015 оны үйл явдлаас харагдаж байгаа. Цаг хугацааны хувьд ухарч юм хийгээд байгаа юм уу, тэр нь зөв болоод сүүлд хийсэн нь буруу болоод байдаг юм уу, ойлгомжгүй зүйл яриад байгаа тул үндэслэлгүй гэдгийг хэлж байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4 дэх хэсэгт зааснаар хуулийн этгээд нь удирдах байгууллагаар дамжуулаад иргэний эрх зүйн харилцаанд орж байгаа. Энэ компаниудын хувьд хууль зөрчсөн үйлдэл харагдана. Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт зааснаар ижил төсөөтэй, төөрөгдүүлсэн нэрийг өгч болохгүй гэсэн заалтыг зөрчсөн. Мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 43.2.3-т зааснаар хүсэл зоригоо илэрхийлж, гарын үсэг зурж, гэрчлүүлээд, бүртгүүлчихсэн. Энэ нь Иргэний хуулийн 184 дүгээр зүйлийн 184.1 дэх хэсэгт зааснаар бүртгэл үнэн зөвд тооцогдож байгаа. Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт зааснаар компани нь хувьцаа эзэмшигчийн өмнө хүлээх үүргийг хариуцахгүй. Мөн Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4, 9.5 дахь хэсэгт заасныг дурдаж байна. Хувьцаа эзэмшигчийн эрхийг зөрчсөн гээд байгаа. Гэтэл сонгох, санал өгөх эрхийг нь л зөрчсөн байгаа. Гэхдээ тэр нь зөвхөн Эм И Ар Си ХХК-ийн хувьд биш энэ компанийн хувьд ч эрх нь зөрчигдсөн. С.Г нь 2015 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн тогтоолыг үндэслэн Б.Одсүрэнгийн мэдэгдэхгүй авсан Инкомнэт ХХК-ийн хувьцааны 50 хувиас өөрөө хувьцаа эзэмшиж байгаа. Гэтэл нөгөө тогтоолоо хүчингүй болгосон гээд байгаа. Ийм хууль бус зүйл хийгээд, хүмүүсийн толгой эргүүлэх гээд байгаа нь зохимжгүй бөгөөд буруу замаар яваад байна. Ийм учраас энэ нэхэмжлэлийн шаардлагыг болон хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2017/02521 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хариуцагч Ч.Г, “И Э А С” ХХК нарын хооронд байгуулсан 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 30 тоот компанийн эрх шилжүүлэх гэрээ, 36 тоот хувьцаа худалдах, худалдан авах гэрээг, А.Сүхдорж, “И Э А С” ХХК нарын хооронд байгуулсан 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 26 тоот компанийн эрх шилжүүлэх гэрээ, 36 тоот хувьцаа худалдах, худалдан авах гэрээг, Б.Д, “И Э А С” ХХК нарын хооронд байгуулсан 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 27 тоот компанийн эрх шилжүүлэх гэрээ, 33 тоот хувьцаа худалдах, худалдан авах гэрээг, Ө.Б, “И Э А С” ХХК нарын хооронд байгуулсан 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 28 тоот компанийн эрх шилжүүлэх гэрээ, 34 тоот хувьцаа худалдах, худалдан авах гэрээг, А.О, “И Э А С” ХХК нарын хооронд байгуулсан 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 25 тоот компанийн эрх шилжүүлэх гэрээ, 31 тоот хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, С.Ганбаатарын төлөөлөгч хариуцагч Б.Д “И Э А С” ХХК нарын хооронд байгуулсан 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 22 тоот компанийн эрх шилжүүлэх гэрээ, 25 тоот хувьцаа худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Инкомнэт ХХК-ийн дүрэмд өөрчлөлт оруулахыг хариуцагч “И Э А С” ХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 908 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “И Э А С” ХХК-иас 129 707 төгрөг, Ө.Бэс 129 707 төгрөг, Ч.Гаас 129 707 төгрөг, Б.Дгээс 129 707 төгрөг, Б.Дгаас 129 707 төгрөг, А.Оээс 129 707 төгрөг, А.Сүхдоржоос 129 707 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч С.Гд олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2432 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2017/02531 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч С.Г-ыннэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Б.Дгаас төлсөн 262 000 төгрөг, Ч.Гаас төлсөн 129 707 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч С.Г хяналтын гомдолдоо: Магадлалыг нэхэмжлэгчийн зүгээс эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүхээс дараах үндэслэлүүдээр талуудын хооронд байгуулагдсан “Инкомнэт" ХХК-ийн эрх шилжүүлэх гэрээ, хувьцаа худалдах, худалдан авах хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 -д зааснаар хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлгүй гэж үзэж нэхэмжлэгч С.Г-ынгаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо дараах дүгнэлтийг хийжээ. Үүнд: 1. Б.Онь “И Э А С” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан учраас түүнтэй хэлцэл хийсэн хариуцагч нарыг С.Г-ынэрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж гэрээ байгуулсан гэж үзэхгүй; 2. “И Э А С”ХХК-ийн 2014.08.22-ны өдрийн 14/08/22-01 дүгээр тогтоолыг 2017.04.20- ны өдөр талуудын эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжаар хүчин төгөлдөр бусд тооцсон нь хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл болохгүй; 3. Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны 2016.11.16-ны өдрийн 390 дүгээр тогтоолын үндэслэлд уг хэлцлийн улмаас С.Г-ынэрх ашиг хөндөгдөөгүй; 4. “И Э А С” ХХК 14/08/22-01 дүгээр тогтоолын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж гомдол гаргаагүй, харин “И Э А С” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийн улмаас эрх зөрчигдсөн гэх С.Г-ынгомдол “Инкомнэт” ХХК-ийн эрх шилжүүлэх гэрээ, хувьцаа худалдах, худалдан авах бусад этгээдтэй байгуулсан гэрээний хүчин төгөлдөр байдалд хамааралгүй гэж үзсэнийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Давж заалдах шатны шүүх хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар: 1.”И Э А С” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтны талаар давж заалдах шатны шүүх алдаатай дүгнэлт хийсэн тухайд: “И Э А С” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс үзэхэд Б.Одсүрэнг тус компанийн захирлаар 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр томилсон, хэлцэл хийгдэх тухайн цаг үед “И Э А С”” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар С.Г ажиллаж байсан нь “И Э А С” ХХК-ийн 2014 оны татварын тайлан зэрэг хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогддог. Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.7-д: “Энэ хуулийн 61.4-т заасан хугацаанд гүйцэтгэх удирдлага шийдвэр гаргаагүй тохиолдолд энэ хуулийн 61.2-т заасны дагуу санал, шаардлага гаргасан хувьцаа эзэмшигч, эсхүл төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах тухай шийдвэрийг бие даан гаргаж болно” гэж заасны дагуу “И Э А С” ХХК-ийн хувьд хувьцаа эзэмшигчдийн хурлыг Гүйцэтгэх захирал С.Г хуралдуулах шийдвэрийг гаргах, харин гүйцэтгэх захирал шийдвэр гаргаагүй тохиолдолд хувьцаа эзэмшигч Б.Охурлыг хуралдуулах саналыг бие даан гаргах эрхтэй байсан. Гэтэл Б.Онь хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөнөөр тухайн хурал, түүнээс гарах шийдвэр мөн хүчингүйд тооцогдох хууль зүйн үндэслэлтэй юм. Дээрх хуулийн шаардлагыг зөрчсөн үйл баримтыг давж заалдах шатны шүүх нягтлан үзэлгүйгээр Б.Онь “И Э А С” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан учраас түүнтэй хэлцэл хийсэн хариуцагч нарыг С.Г-ынэрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлгүй гэсэн алдаатай дүгнэлтийг хийснээрээ холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ. 2. Өмнө нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байдал нь хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлтэй тухайд: “И Э А С” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Охувьцаа эзэмшигч С.Гд мэдэгдэлгүйгээр, зөвшөөрөл, итгэмжлэл, санал авалгүйгээр 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдөр №14/08/22-01 тоот тогтоолыг хууль бусаар гаргаж, уг тогтоолыг үндэслэн Компанийн эрх шилжүүлэх болон Хувьцаа худалдах худалдан авах гэрээг А.О, Ө.Б, Ч.Г, Б.Д, Б.Д, А.Снартай байгуулан, дүрмээ шинэчлэн баталж, ОӨУБЕГ-ын Хуулийн этгээдийн газар бүртгүүлсэн үйл баримтуудыг хоорондоо харилцан хамааралгүй гэж үзэх үндэслэлгүй юм. Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т “хувьцаа эзэмшигчийн эрхийг Компанийн тухай хууль болон компанийн дүрмээр тогтоох бөгөөд...”, 3.5-д “Хязгаарлагдмал хариуцлагатай компани гэж хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь хувьцаанд хуваагдаж, түүнийг захиран зарцуулах эрх нь хууль болон компанийн дүрмээр хязгаарлагддаг компанийг хэлнэ”, 16 дугаар зүйлийн 16.1-д “компанийн дүрэм нь түүнийг үүсгэн байгуулах үндсэн баримт бичиг мөн” гэж тус тус заасан. Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д зааснаар компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах буюу компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг батлах асуудал нь зөвхөн хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхэд хамаардаг бөгөөд хариуцагч хууль болон компанийн дүрмийг зөрчиж хурал хуралдуулснаа Б.Охүлээн зөвшөөрдөг. Дээрх нөхцөл байдлыг үндэслэж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2017/01143 тоот шийдвэрийг гаргасан байна. Энэ үйл баримтыг хувьцаа эзэмшигч С.Г мэдэх боломжгүй байсан. Анхан шатны шүүх “И Э А С” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурлын 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 14/08/22-01 дугаар тогтоол хүчингүй болсноор уг “Инкомнэт” ХХК- ийн эрхийг шилжүүлэх, мөн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулах шийдвэрийг Компанийн эрх бүхий этгээдийн шийдвэр гаргаагүй үйл баримтад хуульд нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийснийг давж заалдах шатны шүүхийн үгүйсгэсэн үндэслэл хуульд нийцээгүй байна. Давж заалдах шатны шүүх: “Талууд өөрсдийн хүсэл зоригийг үндэслэн эвлэрснийг шүүх батлах нь шүүхээс тодорхой үйл баримтын нотлогдсон эсэх болон үүнтэй холбоотой эрх зүйн дүгнэлт хийн гаргаж буй шийдвэр биш, хариуцагч этгээдүүдийн хувьд хууль зүйн үр дагавар үүсгэх, эрх ашиг нөлөөлөх учиргүй” гэж үзсэнээрээ: а/ хувьцаа эзэмшигчийн хувьд компани дампуурах, өр төлбөрт орох, асуудалд нь огт хамаагүй, ямар ч үр нөлөөгүй гэх байдлаар үйл баримтын шалтгаант нөхцөлтэй уялдаа холбоогүй дүгнэлт хийсэн б/ Хариуцагчийн зөвшөөрлийг баталсан захирамж шүүхийн шийдвэрийн нэгэн адил хүчин төгөлдөр үйлчлэлийг үгүйсгэсэн; в/ Хариуцагч Б.Одсүрэнгийн хувьд хууль зөрчиж хурал хуралдуулсан нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдсоноор хариуцагч хууль зөрчсөнөө хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдал, талуудын хүсэл зоригийг үгүйсгэсэн алдаа гаргажээ. Гурав. Захиргааны хэргийн шүүхийн харъяаллын маргааны талаар хийсэн шүүхийн дүгнэлтийг ерөнхий харъяаллын шүүх үндэслэл болгосон тухайд: Давж заалдах шатны шүүх Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны 2016.11.16-ны өдрийн 390 дүгээр тогтоолыг үндэслэхдээ нэхэмжлэлийн шаардлагын агуулгатай огт холбоогүй асуудлыг хамааруулжээ. Захиргааны хэргийн шүүх “И Э А С” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолыг үндэслэж, компанийн дүрэмд өөрчлөлт оруулсныг улсын бүртгэлд бүртгэхдээ захиргааны байгууллага Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон бүртгэлтэй холбоотой бусад хууль зөрчсөн эсэх талаарх маргааныг хянан шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хувьцааны 50-иас дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигч хуралд оролцсоноор хувьцаа эзэмшигчдийн хурал хүчинтэйд тооцох ба энэхүү шаардлагыг маргаан бүхий бүртгэл хангасан байна гэж улсын бүртгэл хуулийн шаардлага хангасан эсэх асуудлаар дүгнэлт хийсэн. Харин ерөнхий харъяаллын шүүх тухайн компани хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулахдаа хуульд заасан шаардлагыг хангасан эсэх, хэрэв хууль зөрчсөн тохиолдолд хурлаас гарсан шийдвэр хүчинтэй эсэх талаар дүгнэлт хийх учиртай. Гэтэл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Захиргааны болон ерөнхий харъяаллын шүүхийн маргааны зүйл нэг мэтээр дүгнэж Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ. Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан “Компанийн саналын эрх бүхий хувьцааны 50-аас дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцсоноор тухайн хурал хүчин төгөлдөр болно” гэсэн зохицуулалт нь хувьцаа эзэмшигчдэд хурлыг хуралдуулах зарыг хүргэсэн тохиолдолд үйлчлэх заалт юм. Түүнээс биш эзэмшдэг хувьцааны хувь хэмжээ бага тохиолдолд хувьцаа эзэмшигчийн эрхийг эдлэхгүй гэсэн утгыг агуулаагүй байна. Хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулах хууль болон компанийн дүрэмд заасан шаардлагыг хангалгүй хуралдсан хувьцаа эзэмшигчдийн хурал болон түүнээс гарсан шийдвэрүүд хүчин төгөлдөр бус болно. Энэ талаар анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.6 дахь хэсэгт заасны дагуу талуудын нэхэмжлэлийн шаардлага, татгалзал, хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр зөв үнэлсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтыг нэг агуулгаар тайлбарласан нь ерөнхий харьяаллын болон захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргааныг асуудлыг ялгаж салгаж чадаагүй гэж үзэхээр байна. Дөрөв. Хувьцаа эзэмшигчийн эрх ашиг зөрчигдсөн тухайд: Эрх ашиг зөрчигдөх эсэх нь дан ганц хувьцаа эзэмшигчдийн хувьцаанд өөрчлөлт орсон эсэх асуудлаар хязгаарлагдахгүй. Компанийн тухай хуульд заасан /компанийн удирдлагыг хэрэгжүүлэх, хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох, эзэмшиж байгаа хувьцааны тоотой тэнцүү санал өгөх гэх зэрэг/ хувьцаа эзэмшигчийн эрх ашиг зөрчигдсөн тохиолдол бүрийг хувьцаа эзэмшигчийн эрх зөрчигдсөн гэж үзнэ. Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.5-д: “Хязгаарлагдмал хариуцлагатай компани гэж хувьцаа эзэмшигчдийн оруулсан хөрөнгө нь хувьцаанд хуваагдаж, түүнийг захиран зарцуулах эрх нь хууль болон компанийн дүрмээр хязгаарлагддаг компанийг хэлнэ” гэж заажээ. “И Э А С” ХХК нь хоёр хувьцаа эзэмшигчтэй. Тус компанийн хувьцааны 50 хувийг “Эм И Ар Си” ХХК (85%-ийг иргэн Б.Одсүрэн, 15 %-ийг иргэн С.Г тус тус эзэмшдэг), 50 хувийг иргэн Б.Онар тус тус эзэмшдэг. Хуулийн зохицуулалтаас үзэхэд хувьцаа эзэмшигч С.Г, Б.Онар компанийн хувьцааг захиран зарцуулахдаа хууль болон дүрэмд захирагдах шаардлагыг хуулиар зааж өгчээ. Гэтэл “И Э А С” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Охувьцаа эзэмшигч С.Г-ыгоролцуулалгүйгээр хувь нийлүүлэгчдийн хурлыг хуралдуулж 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдөр №14/08/22-01 тоот тогтоолыг хууль бусаар гаргаж, уг тогтоолыг үндэслэн Компанийн эрх шилжүүлэх болон Хувьцаа худалдах худалдан авах гэрээг А.О, Ө.Б, Ч.Г, Б.Д, Б.Д, А.Снартай байгуулан, дүрмээ шинэчлэн баталж, ОӨУБЕГ-ын Хуулийн этгээдийн газар бүртгүүлсэн нь Компанийн тухай хууль болон компанийн дүрмийг зөрчсөн гэж үзнэ. Тухайлбал: Хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулахдаа Компанийн тухай хуулийг зөрчсөн тухайд. 1. Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар хариуцагч Б.Охувьцаа эзэмшигчдэд хурлын зарыг мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй, хувьцаа эзэмшигчдийн хурлын зар, товыг мэдэгдэх асуудал нь хувьцаа эзэмшигчдийн санал өгөх үндсэн эрхээ хэрэгжүүлэхэд суурь нөхцөл нь тул уг шаардлагыг зөрчиж, хурлыг хуралдуулсан нь хувьцаа эзэмшигч С.Г-ынүндсэн эрхийг зөрчсөн. Компанийн дүрмийг зөрчсөн тухайд: 1. Компанийн дүрмийн 6 дугаар зүйлийн 6.1-т “Хувьцаа эзэмшигч нь компанийн үйл ажиллагааг удирдахад оролцож, хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж буй асуудлаар эзэмшиж байгаа хувьцааны тоотой хувь тэнцүү санал өгнө, 12 дугаар зүйлийн 12.1.1-д “Компанийн хувьцаа эзэмшигчид бүгд оролцсоноор хувьцаа эзэмшигчдийн хурал хүчин төгөлдөр болно”, 12.1.7-д “Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцсэн асуудлаар дэлгэрэнгүй тэмдэглэл хөтлөх бөгөөд шийдвэрийг тогтоол хэлбэрээр гаргаж, хувь нийлүүлэгчид бүгд гарын үсгээ зурна” гэсэн заалтыг тус тус зөрчсөн. Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.6-д “Гүйцэтгэх удирдлагын бүрэн эрх нь дуусгавар болсон өдрөөс хойш байгуулсан гэрээ, хэлцэл хүчин төгөлдөр бус байна” гэсэн заалт ч зөрчигдсөн зэргээр компанийн засаглалд хамаарал бүхий л зохицуулалт зөрчигдсөнийг зөвтгөсөн баримт хэрэгт авагдаагүйн дээр хариуцагч баримтаар няцаан мэтгэлцээгүй болно. Дээрх хууль зөрчсөн нөхцөл байдал, шилжүүлж авсан компанийн өр төлбөртэй байдлыг хувьцаа эзэмшигчийн эрх ашиг зөрчигдөөгүй, хохирол учруулаагүй гэж үзэх үндэслэлгүй юм “И Э А С” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Оболон А.О, Ө.Б, Ч.Г, Б.Д, Б.Д, А.Снарын хооронд байгуулагдсан хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож, “Инкомнэт” компанийн дүрэмд өөрчлөлт оруулснаар өртэй компанийн хувьцааг шилжүүлсэн авснаас үүссэн үр дагавар арилах боломжтой. Талуудын хооронд үүссэн маргаан хариуцагчийн хууль зөрчсөн үйлдлээс үүдэлтэй тул анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцохдоо дээр дурдсан хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ. Ийнхүү хариуцагчийн хууль зөрчсөн үйлдэл, өр төлбөртэй компанийг хувьцаа эзэмшигчийн зөвшөөрөлгүй шилжүүлж авсан байдал, компанийн тухай хуулийг бүхэлд нь зөрчсөн үйл баримтыг хувьцаа эзэмшигчийн эрх ашиг зөрчөөгүй, хохирол учруулаагүй гэж үзэх эрх зүйн боломжгүй юм. Зүй нь хариуцагч мэтгэлцэх зарчмыг баримтлан түүний үйлдэл нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх ашгийг зөрчөөгүй, ямарваа нэг хохирол учраагүй гэх үндэслэлээ өөрөө тодорхойлох ёстой. Энэ талаар түүний гомдолд огт тусгагдаагүй байхад хараат бусаар ажиллах үүрэгтэй шүүх хэт нэг талыг барьсан, хуульд суурилаагүй дүгнэлт хийсэн байна. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч С.Г нь хариуцагч “И Э А С” ХХК, Ө.Б, Ч.Г, Б.Д, Б.Д, А.О, А.Снарт холбогдуулан “И Э А С” ХХК-ийн хариуцагч тус бүртэй байгуулсан 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Инкомнет ХХК-ийн эрх шилжүүлэх гэрээ, хувьцаа худалдах-худалдан авах гэрээ тус бүрийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, тус компанийн дүрэмд өөрчлөлт оруулан бүртгүүлэхийг даалгах нэхэмжлэл гаргасныг хариуцагч “И Э А С” ХХК хүлээн зөвшөөрч, бусад хариуцагч нар  зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч С.Г-ыннэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн шийдлийг буруутгах үндэслэлгүй байх боловч, давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хийвэл зохих эрх зүйн дүгнэлтийг бүрэн хийгээгүй, магадлалын тогтоох хэсэгт хэнд холбогдох ямар шаардлагыг хэрэгсэхгүй болгосон талаар заагаагүй байх тул энэ үндэслэлээр зөвтгөж, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх дүгнэв.

Зохигч талууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлцэх эрхээ бүрэн хэрэгжүүлжээ.

“И Э А С” ХХК-ийн хувьцаа эзэмшигч С.Г нь хувь нийлүүлэгчдийн хуралд оролцоогүй, Б.Онь хувь нийлүүлэгчдийн хурлын тогтоолыг дангаараа гаргасан нь хувьцаа эзэмшигчийн эрхийг зөрчсөн байхад давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн эзэмших хувьцааны хэмжээ хэвээр байгаа тул эрх зөрчигдөөгүй, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардах эрхтэй сонирхогч этгээд болохгүй гэж үзсэн нь үндэслэл муутай болжээ.

Компанийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1-д зааснаар хувьцаа эзэмшигч нь хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож, хурлаар хэлэлцэж байгаа бүх асуудлаар өөрийн эзэмшлийн хувьцааны тоотой хувь тэнцүүлэн санал өгөх эрхтэй байдаг ба хувьцаа эзэмшигч С.Г-ынуг эрх зөрчигдсөн байна.

Харин түүний эрхийг хувьцаа эзэмшигч Б.Озөрчсөн тул хариуцагч нар нэхэмжлэлийг хариуцах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч С.Г нь хариуцагч “И Э А С” ХХК-ийн хувьцааны 7.5 хувь, иргэн Б.О92.5 хувийг тус тус эзэмшдэг байна.

“И Э А С” ХХКомпанийг төлөөлж Б.Онь 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хариуцагч тус бүртэй худалдах-худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээг байгуулж Инкомнет ХХКомпанид эзэмшиж буй хувьцаа болох С.Ганбаатарын 13,814 хувийг, Ч.Гын 15,515 хувийг, Б.Дгийн 12,929 хувийг, А.Оийн 25,859 хувийг, А.Сүхдоржийн 8,610 хувийг тус тус үнэ тохирч, худалдаж авснаар Инкомнет ХХКомпанийг шилжүүлж авчээ. Худалдах-худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээ тус бүрд худалдан авагч “И Э А С” ХХК-ийг төлөөлж Б.Одсүрэн, нөгөө талаас худалдагч тус бүр гарын үсгээ зурсан байна.

Эдгээр худалдах-худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээг хууль зөрчсөн, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй байна.

Учир нь Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д “Эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно. Харин эрхээ шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг тухайн үед мэдэж байсан буюу мэдэх ёстой буюу мэдэх боломжтой байсан бол өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй.” гэж заажээ. Хариуцагч нар улсын бүртгэлийн баримтыг үндэслэж, компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдтэй хэлцэл байгуулсан нь хууль зөрчөөгүй  байна.

Улсын бүртгэлийн баримтаас үзвэл “И Э А С” ХХКомпанийн үүсгэн байгуулагч нь Б.Одсүрэн, MERC ХХКомпани байх ба эдгээр хоёр хувьцаа эзэмшигч шийдвэр гаргах эрхтэй, улмаар Б.Одсүрэнг тус компанийг төлөөлөх эрхтэй этгээд гэж үзсэн худалдагч тал буюу хариуцагч нарыг буруутгах үндэслэлгүй байна. MERC ХХКомпанийн 15 хувийг С.Г эзэмшдэг байх боловч MERC ХХКомпанийг төлөөлөх эрх бүхий этгээд нь Б.Оболох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн баримтаар тогтоогджээ.

Иймд компанийг төлөөлөх эрх бүхий этгээдтэй гэрээ байгуулсан хариуцагч нар буруугүй бөгөөд нэхэмжлэгч С.Г-ынэрхийг зөрчсөн хувьцаа эзэмшигч Б.Отүүний өмнө хариуцлага хүлээх ёстой байна.

Инкомнет ХХКомпанийн хувьцааг худалдаж авахдаа “И Э А С” ХХКомпанийг төлөөлж, Б.Онь “И Э А С” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурлын 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 14/08/22-01 дүгээр тогтоолыг гаргасан боловч уг тогтоолыг гаргахдаа “И Э А С” ХХКомпанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч MERC ХХКомпанид хувьцаа эзэмшдэг С.Гд мэдэгдээгүй, түүнийг хувь нийлүүлэгчдийн хуралд оролцуулаагүй болохыг хүлээн зөвшөөрч 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 14/08/22-01 дүгээр тогтоолыг хүчин төгөлдөр бус болохыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 1143 дугаар захирамж нь худалдах-худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй. Уг эрх зүйн акт нь С.Г болон “И Э А С” ХХКомпанийн хооронд хамааралтай шийдвэр юм.

Харин “И Э А С” ХХК болон хариуцагч Б.Д, Ч.Г, Б.Д, А.О, А.Сүхдорж, С.Ганбаатар /Болд-Эрдэнэ/ нар Инкомнет ХХКомпанийн хувьцааг худалдах, худалдан авахаар тохирсон, хэн аль нь хүсэл зоригоо илэрхийлж бичгээр гэрээ байгуулсан нь бие даасан хэлцэл бөгөөд “И Э А С” ХХКомпанийн 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 14/08/22-01 дүгээр тогтоолын үндсэн дээр байгуулагдсан гэрээ биш болно.

Дээрх үндэслэлээр магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхийн 2017 оны 11 дүгээр  сарын 27-ны өдрийн 2432 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “... Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч С.Г-ыннэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэснийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.1.8-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч “И Э А С” ХХК, Ө.Б, Ч.Г, Б.Д, Б.Д, А.О, А.Снарт холбогдох “И Э А С” ХХК-ийн хариуцагч тус бүртэй байгуулсан 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Инкомнет ХХК-ийн эрх шилжүүлэх гэрээ, хувьцаа худалдах-худалдан авах нийт 6 гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, тус компанийн дүрэмд өөрчлөлт оруулан бүртгүүлэхийг даалгахыг хүссэн нэхэмжлэгч С.Г-ыннэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж, магадлалын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төлсөн 908 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                           П.ЗОЛЗАЯА