| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2016/06332/и |
| Дугаар | 6332 |
| Огноо | 2016-10-25 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 6332
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, Улаанбаатар хот-210648, өөрийн байранд байрлах “Капитрон банк” ХХК /Улсын бүртгэлийн дугаар 9016001012, регистрийн дугаар 2677377/-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 2 дугаар байрны 1 тоотод байрлах “Ану сервис” ХХК /Улсын бүртгэлийн дугаар 9011038017, регистрийн дугаар 2661748/-д холбогдох,
2008 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 08/135 тоот Зээлийн гэрээг цуцалж, зээлийн төлбөрт 449,182.12 ам.доллар гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 2008 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 08/135 тоот Зээлийн гэрээний 6.2.4 дэх заалт болон 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 13/85 тоот “Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээ” хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, уг гэрээний үр дагаврыг арилгуулах буюу хүчин төгөлдөр бус гэрээний дагуу төлбөртөө авсан барьцаа хөрөнгөөр, барьцаа хөрөнгийг буцааж өгөх боломжгүй бол түүний үнэ болох 1,242,629,880 төгрөгөөс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь хангахыг даалгах, 2013 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс хойших хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлж, хохирлыг арилгахыг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Идэрбулган, Г.Чинбат, А.Эрдэнэцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнгөнтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ану сервис” ХХК нь 2008 оны 10 дугаар сарын 21-ний өдөр тус банктай 08/135 тоот Зээлийн гэрээ болон Зээлийн барьцааны гэрээ, мөн 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 08/135 тоот Барьцааны гэрээ, 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 08/135 тоот Зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ тус тус байгуулж, 475,000
ам.долларын төслийн зээлийг, жилийн 7,71 хувь /6 сар тутам хувьсах/-ийн хүүтэй, 120 сарын хугацаатай авсан. Зээлийг халаалтын зуух шинэчлэх хөрөнгө оруулалтад зориулан олгосон бөгөөд зээлийн барьцаанд “Мфикс капитал” ХХК-ийн өмч Ү-2206014160 тоот улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор /17021/ Зайсангийн тойруу, 48Б байрны 2 тоотод орших 378 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, “Мфикс капитал” ХХК-ийн өмч Ү-2206044286 тоот улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор /17021/ Зайсангийн тойруу, 48Б байрны 3 тоотод орших 378 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, “Мфикс капитал” ХХК-ийн өмч Ү-2206014285 тоот улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор /17021/ Зайсангийн тойруу, 48Б байрны 4 тоотод орших 384.23 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, “Мфикс капитал” ХХК-ийн өмч Ү-2206014159 тоот улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор /17021/ Зайсангийн тойруу, 48Б байрны 1 тоотод орших 378 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, “Ану сервис” ХХК-ийн өмч, зээлээр санхүүжүүлэн авах карборобот халаалтын зуух 7ш, насосны иж бүрдэл 3ш, цэвэр усны насос 3ш, яндан 7ш, усны сав 6ш, тэлэлтийн сав /180л/ 7ш, тэлэлтийн сав /500 л/ 3ш, генератор 3ш, зуухны холболтын материал, цахилгааны холболтын материал, бусад дагалдах хэрэгсэл, борлуулалтын орлогын хамт тус тус барьцаалсан бөгөөд зохих журмын дагуу гэрээ байгуулан нотариатаар гэрчлүүлж, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн болно. Гэтэл зээлдэгч “Ану сервис” ХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтойгоор зөрчиж, үндсэн зээл, зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд төлөлгүй, зөрчил үүсгэсээр байна. Тус банк нь зээлдэгч “Ану сервис” ХХК-ийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж, зээл, зээлийн хүүг тогтоосон хугацаандаа төлөхийг удаа дараа шаардаж, албан шаардлагыг бичгээр хүргүүлж байсан ч зохих үр дүнд хүрэхгүй байна. Иймд зээлдэгч “Ану сервис” ХХК-тай байгуулсан 08/135 тоот Зээлийн гэрээг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2 болон 225 дугаар зүйлийн 225.1-т заасны дагуу хугацаанаас нь өмнө цуцалж, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 болон 451.1-т заасны дагуу зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 379,166.72 ам.доллар, зээлийн хүү 55,278.44 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 2,864.48 ам.доллар, нийт 437.309.64 ам.доллар буюу 2015 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Монголбанкны албан ханшаар 895,575,158.00 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийн хамт гаргуулахаар нэхэмжилсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эрхийнхээ дагуу нэхэмжлэлийн үнийн дүнг 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 449,182.12 ам.доллар буюу 920,824,824.81 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн. Тус банкны зүгээс хариуцагч “Ану сервис” ХХК-аас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөө зээл олгосон валютаар буюу ам.доллараар нэхэмжилж байгаа бөгөөд 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар үндсэн зээл 379,166.72 ам.доллар, хүү 65,868.07 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 4,147.33 ам.доллар, нийт 449,182.12 ам.долларыг нэхэмжилж байна. Капитрон банк нь нэхэмжлэлдээ ам.долларыг төгрөгт тооцож шилжүүлсэн нь зөвхөн улсын тэмдэгтийн хураамж төлөхтэй холбоотой байсан болно. Иймд “Ану сервис” ХХК-аас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр болох 449,182.12 ам.долларыг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү. Хариуцагч болох “Ану сервис” ХХК-ийн зүгээс гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь дор дурдсан байдлаар үндэслэлгүй, хууль бус шаардлага байх тул тэдгээр шаардлагуудыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Хариуцагчийн зүгээс 2008 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 08/135 тоот Зээлийн гэрээний 6.2.4 дэх заалт буюу “Гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй, ноцтой зөрчил гаргасан тохиолдолд барьцаа хөрөнгийг энэхүү гэрээ болон холбогдох хууль тогтоомжид заасны дагуу банкны өмчлөлд шилжүүлэх” гэсэн заалт нь Иргэний хуулийн 171.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг бүрэн буюу хэсэгчлэн хангаагүй бол үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрх түүнд шилжинэ гэж тохирсон хэлцэл хуульд өерөөр заагаагүй бол хүчин төгөлдөр бус байна” гэж заасны дагуу буюу Иргэний хуулийн 56.1.1 дэх заалт “хууль зөрчсөн...” гэх үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэсэн нь дараах байдлаар үндэслэлгүй юм. Иргэний хуулийн 171.3-т “...хуульд өөрөөр заагаагүй бол....” хүчин төгөлдөр бус байхаар зохицуулсан бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, зөрчил гаргасан тохиолдолд барьцаа хөрөнгийг банкны өмчлөлд шилжүүлж болох талаар хуулиар тусгайлан зохицуулсан байдгийг хариуцагч этгээд анхаарч үзээгүй байна. Өөрөөр хэлбэл хариуцагч нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд барьцаалагч нь өөрийн шаардлагадаа тооцон үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шууд авахыг зовшөөрсөн агуулгатай зүйл, заалт алга байна гэж тайлбарласан байна. Гэтэл Банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т “Банк хугацаандаа төлөгдөөгуй зээл, хүүгийн төлбөпт зээлдэгчийн өмчлөлд байгаа эд хөрөнгө, хувьцаа, түүний ногдол ашгийг гэрээ болон шүүхийн шийдврийн үндсэн дээр авч болох бөгөөд ...” гэж заасан байдгаар банк гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй, зөрчил гаргасан зээлдэгчийн барьцаа хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлэн авахыг зөвшөөрсөн байдаг юм. Ийнхүү шилжүүлэн авснаар банк хөрөнгийг “өмчлөх бусад хөрөнгө”-д бүртгэж авдаг бөгөөд энэ талаар Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн Сайдын 2015 оны 2 дүгээр сарын 6-ны өдрийн A3 5/20 дугаар хамтарсан тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Банкны нягтлан бодох бүртгэлийн заавар”-ын 4.5.6 буюу “Тодорхойлолт” хэсэгт “Өмчлөх бусад хөрөнгө гэж зээл, хүүгийн төлбөрийн тооцоогоор бусдаас авсан санхүүгийн ба санхүүгийн бус хөрөнгийг ойлгоно. Үунд үл хөдлөх (барилга байгууламж) болон хөдлөх хөрөнгө (суудлын машин, тоног төхөөрөмж. бараа материал) багтахаас гадна унэт цаас гэх мэт санхүүгийн хөрөнгө мөн багтана. Өмчлөх бусад хөрөнгөнд худалдан борлуулах зориулалттай, банкны үйл ажиллагаанд ашиглагдахгүй хөрөнгө багтана” гэж зааснаар зөвшөөрөгдсөн байдаг тул барьцаа хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлэн авсан банкны үйлдэл хуульд нийцсэн юм. Мөн 2008 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 08/135 тоот Зээлийн гэрээний 6.2-т “Зээлдэгч дараах үүрэгтэй” гэж, 6.2.4-т “Гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй, ноцтой зөрчил гаргасан тохиолдолд барьцаа хөрөнгийг энэхүү гэрээ болон холбогдох хууль тогтоомжид заасны дагуу банкны өмчлөлд шилжүүлэх” гэж тус тус заасан нь Иргэний хуулийн 171.3-т заасан агуулга бүхий зүйл заалт бус юм. Өөрөөр хэлбэл энэхүү заалтаар зээлдэгч зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, зөрчил гаргасан тохиолдолд барьцаа хөрөнгийг банкны өмчлөлд шилжүүлэх үүрэг үүсч байгаа буюу нөгөө талаас банкны шаардах эрх үүсч байгаа болохоос бус тухайн хөрөнгө нь шууд банкны өмчлөлд шилжиж байгаа зохицуулалт биш юм. Хариуцагч нь дээрх шаардлагаа “Иргэний хуулийн 56.1.10 дугаар зүйлд “уг хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл” гэж заасны дагуу зээлдэгч “Ану сервис” ХХК-ийн зээлийг хэсэгчлэн төлүүлэх зорилгоор Капитрон банк, “Мфикскапитал” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн “Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээ” нь мөн хүчин төгөлдөр бус гэж тайлбарлажээ. Энэхүү хариу тайлбарын нэг дэх хэсгээр 2008 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 08/135 тоот Зээлийн гэрээний 6.2.4 дэх заалт нь хууль зөрчөөгүй буюу хуульд нийцсэн хүчин төгөлдөр зүйл заалт болохыг тайлбарласан билээ. Иймд 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 13/85 тоот “Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн гэрээ гэж үзэх боломжгүй тул уг гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ, хэлцэл юм. Мөн 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 13/85 тоот “Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээ”-г байгуулахад 08/135 тоот Зээлийн гэрээний 6.2.4 дэх заалтыг үндэслээгүй болох нь гэрээнээс тодорхой харагдаж байгаа юм. Тухайлбал, Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээний эхэн хэсэгт “....Монгол улсын Иргэний хуулийн 236 дугаар зүйл, Банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дах заапт, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйл, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ...” гэж гэрээ байгуулах үндэслэлийг тодорхой тусгасан юм. Иймд хариуцагчийн гаргасан 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 13/85 тоот “Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээ"-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй юм. Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Хөх тэнгэр цогцолбор /17021/, Зайсангийн тойруу, 48B-1 тоот байр нь “Мфикскапитал” ХХК-ийн өмчлөлийн хөрөнгө байсан бөгөөд банкны зүгээс хууль ёсны өмчлөгчтэй нь хуульд заасан журмын дагуу “Зээлийн барьцааны гэрээ”-г байгуулсан болно. Харин “Мфикскапитал” ХХК, “Анусервис” ХХК, “Монлотус” ХХК, “Параскай” ХХК, “Чинтулга Эрдэнэ” ХХК, “Вайтстар” ХХК-иудын хүсэлт, мэдэгдэлүүдийг тус тус үндэслэж 2013 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 13/85 тоот “Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээ”-г байгуулсан юм. Өөрөөр хэлбэл “Мфикскапитал” ХХК нь Капитрон банкинд хандаж 2013 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 13/016 тоот “Тус компани нь Жайка төслийн зээл авсан “Ану сервис” ХХК, “Юу Си Ай Жи” ХХК, “Параскай” ХХК, “Чинтулга Эрдэнэ” ХХК-иудын зээл, хүугийн төлбөрийн графикийн зөрчлийг ойрын хугацаанд арилгах болно” гэсэн албан тоотыг ирүүлж байсан юм. Мөн 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 13/045 тоот албан бичгээр ХУД, 11-р хороо, Хөх тэнгэр цогцолбор /17021/, Зайсангийн тойруу, 48B-1 тоот байрыг банкны өмчлөлд шилжүүлж “Ану сервис” ХХК, “Монлотус” ХХК, “Параскай” ХХК, “Чинтулга Эрдэнэ” ХХК, “Вайтстар” ХХК-иудын зээлийн гэрээний зарим төлбөрүүдийг хасах хүсэлтийг гаргасан. Энэ талаар “Ану сервис” ХХК, “Монлотус” ХХК, “Параскай” ХХК, “Чинтулга Эрдэнэ” ХХК, “Вайтстар” ХХК-иуд нь мэдэж байсан бөгөөд тус компаниудын зүгээс “Мфикскапитал” ХХК болон Капитрон банкинд хандаж ийнхүү зээлийн зарим хэсгийг хасахад татгалзах зүйлгүй талаар мэдэгдэлийг ирүүлсэн байдаг. Тухайлбал “Ану сервис” ХХК нь 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 13/130 тоот албан бичгээр дараах агуулга бүхий мэдэгдэлийг тус банкинд ирүүлсэн байдаг. Мэдэгдэлд “Мфикскапитал ” ХХК-ийн 2010 оны 09-р сарын 02-ны өдрийн 08/135 тоот “Зээлийн баръцааны гэрээ”-гээр танай банкинд барьцаалуулсан зарим баръцаа хөрөнгөөр 2008 оны 10-р сарын 21-ний өдрийн №08/135 тоот “Зээлийн гэрээ”-ний зээл, зээлийн хүүний төлбөрөөс 76,394,523.76 /далан зургаан сая гурван зуун ерэн дөрвөн мянга таван зуун хорин гурван төгрөг далан зургаан мөнгө/ төгрөгийг барагдуулахад татгалзах зүйлгүй болно” гэсэн байдаг. Иймд хариуцагчийн “Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээ"-г байгуулагдсаныг мэдээгүй, зээлдэгчид мэдэгдээгүй, барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээг цуцлалгүйгээр тодорхой хугацааны төлбөрийг хаах талаар талууд харилцан тохиролцоогүй гэсэн тайлбарууд нь үндэслэлгүй юм. Мөн нөгөөтэйгүүр 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 08/135 тоот “Зээлийн барьцааны гэрээ” нь Капитрон банк болон “Мфикскапитал” ХХК-иудын хооронд байгуулагдсан бөгөөд энэхүү гэрээнд өөрчлөлт оруулах, барьцаа хөрөнгийг чөлөөлөх, өмчлөлдөө тооцож авах, гэрээнд заасан барьцаа хөрөнгөөр ямар гэрээний үүргийг гүйцэтгэх зэрэг нь зөвхөн барьцаа хөрөнгийн өмчлөгч болон барьцаалагч талуудын хоорондын тохиролцоогоор хийгдэх асуудал юм. Харин барьцааны гэрээний оролцогч бус, хөрөнгийн өмчлөгч бус этгээд болох “Ану сервис” ХХК-ийн зүгээс барьцаа хөрөнгөтэй холбоотой ямар нэгэн эрх эдлэхгүй юм. Гэрээний үр дагаварыг арилгуулах буюу хүчин тегелдөр бус гэрээний дагуу төлбөртөө авсан барьцаа хөренгөөр. барьцаа хөрөнгийг буцааж өгөх боломжгүй бол түүний үнэ болох 1,242,629,880 төгрөгөөс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь хангахыг даалгах, 2013 оны 03 сарын 20-ны өдрөөс хойшхи хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлж. хохирлыг арилгахыг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй хууль бус тухайд энэхүү хариу тайлбарын нэг, хоёр, гуравдах хэсгүүдээр 2008 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 08/135 тоот Зээлийн гэрээний 6.2.4 дэх заалт хүчин төгөлдөр болохыг, 2013 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 13/85 тоот “Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээ” нь хүчин төгөлдөр болохыг тус тус тайлбарласан бөгөөд эдгээр гэрээ хэлцлүүд нь хүчин төгөлдөр учраас хариуцагчийн гаргасан дээрх сөрөг нэхэмжлэлийн шаардлагууд нь үндэслэлгүй болох юм. Улсын тэмдэгтийн хураамж дутуу төлсөн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3-т “Сөрөг нэхэмжлэл гаргах үед улсын тэмдэгтийн хураамжийг ердийн нэхэмжлэлийн адил хэмжээгээр тогтоосон журмын дагуу урьдчилан төлсөн байна” гэж заасан. Мөн Монгол Улсын Дээд шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаан дах улсын тэмдэгтийн хураамжийн зарим асуудал”-ыг зохицуулсан зөвлөмжийн 3 дугаар зүйлийн 3.4-т “Гэрээ, хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэлд уг гэрээ, хэлцлийн үнийн дүнгээр нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлно. Гэрээ хэлцлийг бүхэлд нь бус зарим хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагын үнийн дүнг тэр хэсгээр нь тооцох боломжтой” гэж заасан байдаг. Харин хариуцагч болох “Ану сервис” ХХК-ийн зүгээс 2008 оны 10 сарын 21-ний 18/135 тоот Зээлийн гэрээний 6.2.4 дэх заалт болон 2013 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 13/85 тоот “Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээ” хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, уг гэрээний үр дагаварыг арилгуулах буюу хүчин төгөлдөр бус гэрээний дагуу төлбөртөө авсан барыдаа хөрөнгөөр, барьцаа хөрөнгийг буцааж өгөх боломжгүй бол түүний үнэ болох 1,242,629,880 төгрөгөөс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь хангахыг даалгах, 2013 оны 3 сарын 20-ны өдрөөс хойшхи хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлж, хохирлыг арилгахыг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргасан байна. Ингэхдээ улсын тэмдэгтийн хураамжид 140,200 (нэг зуун дөчин мянга хоёр зуу) төгрөг төлсөн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл 2008 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 18/135 тоот “Зээлийн гэрээ” нь 475,000 ам.долларын үнийн дүнтэй, мөн 2013 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 13/85 тоот “Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээ” 1,242,629,880.00 төгрөгийн үнийн дүнтэй гэрээнүүд юм. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Улсын Дээд Шүүхийн зөвлөмжийн дагуу гэрээний үнийн дүнгээс Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасан хэмжээгээр бодож төлөх ёстой юм. Гэтэл хариуцагч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасан хэмжээгээр төлсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг буцаах үндэслэлтэй байна. Хариуцагч “Ану сервис” ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагууд нь дээрх байдлаар хууль бус, үндэслэлгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Хариуцагч “Ану сервис” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар, сөрөг нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнгөнтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ану сервис” ХХК нь 2008 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Капитрон банктай 08/135 тоот Зээлийн гэрээг байгуулсан ба уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2008 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 08/135 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-ээр нийт 641,200,000 төгрөгийн үнэ бүхий манай компанийн эд хөрөнгийг, мөн 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 08/135 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-ээр нийт 680,000,000 төгрөгийн үнэ бүхий “Мфикс капитал” ХХК-ийн 5 ширхэг орон сууцыг тус тус барьцаалж, уг гэрээнүүдийг Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар бүртгүүлсэн байдаг. Зээлийн гэрээний хугацаа 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр дуусгавар болох ёстой боловч зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлагыг ямар үндэслэлээр гаргаж байгаа нь тодорхойгүй байна. Капитрон банкнаас “Ану сервис” ХХК-д 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 922 тоот албан мэдэгдлийг хүргүүлсэн ба уг албан мэдэгдэлд дурдсанаар 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 198,333 ам.доллар, хүү 54,588 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2,792 ам.доллар, нийт 255,713 ам.долларын өртэй байх ба уг зээлийг төлөхийг анхааруулсан байсан. Гэтэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ үндсэн зээл 379,166.72 ам.доллар, үндсэн хүү 55,278.44 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 2,864.48 ам.доллар, нийт 437,309.64 ам.долларыг зээлийн гэрээний дагуу төлөх үүрэг үүссэн гэж нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна. Мөн Капитрон банк нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 08/135 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-ний дагуу барьцаалсан “Мфикс капитал” ХХК-ийн өмчлөлийн 5 ширхэг орон сууцны нэг болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор /17021/ Зайсангийн тойруу, 48Б байрны 1 тоот байрыг манай компанид мэдэгдэлгүйгээр 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 13/85 тоот “Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээ”-г “Мфикс капитал” ХХК-тай байгуулан, уг байрыг 1,242,629,880 төгрөгөөр өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан байх ба ингэхдээ “Ану сервис” ХХК-ийн зээлийг бүхэлд нь хаалгүй, үндсэн зээлийн төлбөрт 40,832.32 ам.доллар, хүүгийн төлбөрт 13,655.80 ам.доллар, нийт 54,488.12 ам.доллар буюу 76,394,523 төгрөгийг зээл, зээлийн хүүгээс хассан байдаг ба үлдэх нэг тэрбум гаруй төгрөгөөр тухайн үл хөдлөх хөрөнгийн барьцаалуулагч биш этгээд болох 5 байгууллагын зээлийг хаасан байдаг. Энэ нь хүчин төгөлдөр бус хэлцэл ба үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор барьцаалуулсан барьцаа хөрөнгийг бидэнд мэдэгдэлгүйгээр Капитрон банк өөрийн өмчлөлд авсан хирнээ манай компанийн зээлийг бүрэн хаагаагүй байгаа нь бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байгаа үйлдэл юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.4-т “Гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй, ноцтой зөрчил гаргасан тохиолдолд барьцаа хөрөнгийг энэхүү гэрээ болон холбогдох хууль тогтоомжид заасны дагуу банкны өмчлөлд шилжүүлэх” гэж заажээ. Уг заалтад үндэслэн Капитрон банк нь зээлдэгч “Ану сервис” ХХК-д мэдэгдэлгүйгээр барьцаа хөрөнгийн өмчлөгч “Мфикс капитал” ХХК-тай “Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээ”-г байгуулан, барьцааны хөрөнгийн нэг байрыг Капитрон банк өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан байдаг. Ингэхдээ уг барилгыг “Ану сервис” ХХК-ийн зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү, бусад зардлыг хангуулах зорилгоор барьцаалсан хэрнээ эдгээр үүргийг бүхэлд нь дуусгавар болголгүй 76,394,523 төгрөгийг зээл, зээлийн хүүгээс хассан байдаг. Харин үлдэх нэг тэрбум гаруй төгрөгөөр тухайн үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхгүй этгээд болох 5 байгууллагын зээлийг хаасан байдаг. Үүнд: Капитрон банкны зээлдэгчид болох “Параскай” ХХК-ийн 65,112.93 ам.доллар буюу 91,290,932.38 төгрөгийн зээл, хүүгийн төлбөр, “Чинтулга Эрдэнэ” ХХК-ийн 92,949,127.53 төгрөгийн зээл, хүүгийн төлбөр, “Вайтстар” ХХК-ийн 689,754,763.23 төгрөгийн зээл, хүүгийн төлбөр, “Монлотус” ХХК-ийн 292,240,533.10 төгрөгийн зээл, хүүгийн төлбөр. Дээрх үйл баримтаас дүгнэхэд “Ану сервис” ХХК, Капитрон банкны хооронд байгуулагдсан 2008 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 08/135 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-ний 6 дугаар зүйлийн 6.2.4 дэх заалт нь Иргэний хуулийн 171.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг бүрэн буюу хэсэгчлэн хангаагүй бол үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх түүнд шилжинэ гэж тохирсон хэлцэл хуульд өөрөөр заагаагүй бол хүчин төгөлдөр бус байна” гэж заасны дагуу буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх заалтын “хууль зөрчсөн...” гэх үндэслэлээр “хүчин төгөлдөр бус байх хэлцэл” байна. Иймд Иргэний хуулийн 56.1.10 дугаар зүйлд “уг хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл” гэж заасны дагуу зээлдэгч “Ану сервис” ХХК-ийн зээлийг хэсэгчлэн төлүүлэх зорилгоор Капитрон банк, “Мфикс капитал” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн “Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээ” нь мөн хүчин төгөлдөр бус байна. “Мфикс капитал” ХХК болон Капитрон банкны хооронд байгуулагдсан 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн зээлийн барьцааны гэрээний зорилго нь зээлдэгч “Ану сервис” ХХК-ийн зээлийн гэрээний дагуу үүсэх үүргийн гүйцэтгэлийг хангахад чиглэж байгаа нь ойлгомжтой. Гэтэл үүрэг гүйцэтгэгч “Ану сервис” ХХК-ийн үүргийг хэсэгчлэн буюу 76,394,523 төгрөгийн зээлийг барагдуулахын тулд нэг тэрбум гаруй төгрөгийн үнэтэй эд хөрөнгийг өөрийн өмчлөлдөө шилжүүлэн авах замаар уг үл хөдлөх эд хөрөнгийн хувьд барьцааны эрх, үүргийг дуусгавар болгож байгаа нь үндэслэлгүй байна. Капитрон банкны өөрийн өмчлөлдөө шилжүүлэн авсан үл хөдлөх эд хөрөнгийн хувьд “Ану сервис” ХХК нь дангаараа барьцаалуулагчийн буюу уг эд хөрөнгөөр дангаараа үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй байсан. Гэтэл барьцаалуулагч бус этгээдүүдийн өр төлбөрийг хаасан. Зүй нь барьцаа хөрөнгөөр зээлийг бүхэлд нь хаах ёстой байсан. Барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээг цуцлалгүйгээр тодорхой хугацааны төлбөрийг хаах талаар талууд харилцан тохиролцоогүй байна. 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 13/85 тоот “Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээ” хүчин төгөлдөр бус байх хэлцэл учир Иргэний хуулийн 56.5-д зааснаар “...хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх” үр дагавар үүсэхээр байна. Иймд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хувьд “Ану сервис” ХХК-ийн барьцааны эрх хэвээр үлдэх тул уг үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг нэн тэргүүнд хангуулах эрхтэй ба хэрвээ банк уг үл хөдлөх эд хөрөнгийг иргэний гүйлгээнд нэгэнт оруулж, өмчлөх эрхийг бусдад шилжүүлсэн байгаа бол үл хөдлөх эд хөрөнгийн үнэ болох 1,242,629,880 төгрөгийг “Мфикс капитал” ХХК-д буцаан өгөх үүрэгтэй. Энэ тохиолдолд ч барьцааны эрх хэвээр үлдэх тул Иргэний хуулийн 238 дугаар зүйлд заасны дагуу үүргийг харилцан тооцуулах боломжтой байна. Мөн нөгөө талаар Иргэний хуулийн 157.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах зорилгоор хэд хэдэн зүйлийг барьцаалсан тохиолдолд гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцаалагч нь шаардлагаа хангах барьцааны зүйлийг сонгох эрхтэй боловч энэ нь тухайн шаардлагыг хангахад шаардагдах тоо, хэмжээнээс хэтэрч болохгүй” гэж заасан тул Капитрон банк хууль бусаар өмчлөлдөө авсан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь үүрэг гүйцэтгэгч бус этгээд болох барьцаалуулагчийн хүсэл зоригт нийцэхээр байна. “Ану сервис” ХХК, “Мфикс капитал” ХХК болон Капитрон банкны хооронд байгуулагдсан 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 13/85 тоот “Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээ” байгуулагдсаныг мэдснээс хойш буюу 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс хойш зээл болон түүний хүүг огт төлөөгүй болно. Учир нь банк “Ану сервис” ХХК-ийн 475,000 ам.долларын зээл, түүнд ногдох хүүг нэн тэргүүнд барьцаа хөрөнгөөр бүрэн хаах ёстой байсан, барьцааны гэрээг дуусгавар болгосон бол үндсэн үүргийг мөн дуусгавар болгох ёстой байтал барьцаалуулагч биш 5 байгууллагын зээлийн үүргийн гүйцэтгэлд барьцаа хөрөнгийг тооцон авсан ба уг үйлдэлдээ банк буруутай гэж үзсэн учир зээл, түүний хүүг төлөөгүй болно. Энэ талаараа Капитрон банкны хүмүүстэй уулзаж байсан. Банкнаас зээлдэгч зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй гэж үзэн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэн үндсэн үүргээс илүү үнэтэй барьцаа хөрөнгийг төлбөртөө тооцон авсан хэрнээ үүргийг бүхэлд нь дуусгавар болгоогүй нь Иргэний хуулийн 223.1-д “хугацаанд нь гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгч хүлээж аваагүй бол түүнийг хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ” гэж зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэнд тооцогдох тул Иргэний хуулийн 224.1, 224.2.3-т зааснаар хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй гэж үзсэн болно. Гэвч зээлийн төлбөрт барьцаа хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлэн авсан гэрээ хүчин төгөлдөр бус болох нь тогтоогдвол уг гэрээ хүчин төгөлдөр байх тохиолдолд хүртэж болох боломжийг шаардах эрхтэй эсэх нь эргэлзээтэй боловч бид уг үндэслэлээр биш уг хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсаны улмаас өдийг хүртэл зээл, хүүгийн төлбөрийг төлөөгүйн хариуцлага буюу үр дагаврыг хүчин төгөлдөр бус гэрээ байгуулсан буруутай этгээд болох Капитрон банк өөрөө хариуцах ёстой гэж шаардах эрхээ тодорхойлж байна. Иймд Иргэний хуулийн 56.4-д “Сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно” гэж заасны дагуу дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд:2008 оны 10 дугаар сарын 21-ний 08/135 тоот Зээлийн гэрээний 6.2.4 дэх заалт болон 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 13/85 тоот “Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээ” хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, уг гэрээний үр дагаврыг арилгуулах буюу хүчин төгөлдөр бус гэрээний дагуу төлбөртөө авсан барьцаа хөрөнгөөр, барьцаа хөрөнгийг буцааж өгөх боломжгүй бол түүний үнэ болох 1,242,629,880 төгрөгөөс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь хангахыг даалгах, 2013 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс хойших хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлөхийг даалгаж өгнө үү” гэжээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК нь хариуцагч “Ану сервис” ХХК-д холбогдуулан 2008 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 08/135 тоот Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, зээлийн төлбөрт үндсэн зээл 379,166.72 ам.доллар, хүү 65,868.07 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 4,147.33 ам.доллар, нийт 449,182.12 ам.долларыг гаргуулах шаардлага бүхий үндсэн нэхэмжлэлийг,
хариуцагч “Ану сервис” ХХК нь 2008 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 08/135 тоот Зээлийн гэрээний 6.2.4 дэх заалт болон 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 13/85 тоот “Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээ” хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, уг гэрээний үр дагаврыг арилгуулах буюу хүчин төгөлдөр бус гэрээний дагуу төлбөртөө авсан барьцаа хөрөнгөөр, барьцаа хөрөнгийг буцааж өгөх боломжгүй бол түүний үнэ болох 1,242,629,880 төгрөгөөс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь хангахыг даалгах, 2013 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс хойших хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлж, хохирлыг арилгахыг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.
Нэг. “Ану сервис” ХХК-аас 2008 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 08/135 тоот Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, зээлийн төлбөрт үндсэн зээл 379,166.72 ам.доллар, хүү 65,868.07 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 4,147.33 ам.доллар, нийт 449,182.12 ам.доллар гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлийн тухай
Нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК нь хариуцагч “Ану сервис” ХХК-аас 2008 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 08/135 тоот Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 379,166.72 ам.доллар, хүү 65,868.07 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 4,147.33 ам.доллар, нийт 449,182.12 ам.долларыг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан.
Шүүх үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Хариуцагч “Ану сервис” ХХК нь “Капитрон банк” ХХК-тай 2008 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 08/135 дугаартай Зээлийн гэрээ болон Зээлийн барьцааны гэрээ, мөн 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 08/135 тоот зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ тус тус байгуулж, 475,000 ам.долларын төслийн зээлийг, жилийн 7,71 хувь /6 сар тутам хувьсах/-ийн хүүтэй, 120 сарын хугацаатай зээлсэн болох нь зохигчдын тайлбар, зээлийн болон барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 11-19 дэх тал/ Энэ талаар талууд маргаагүй.
“Ану сервис” ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангах үүргийг хариуцахаар “Мфикс капитал” ХХК нь “Капитрон банк ХХК-тай 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 08/135 дугаартай Зээлийн барьцааны гэрээ байгуулсан байна. /хавтаст хэргийн 20-22, 24-26, 28-30, 32-34 дэх тал/
Зээлийг халаалтын зуух шинэчлэх хөрөнгө оруулалтад зориулан олгосон бөгөөд “Ану сервис” ХХК-ийн зээлийн барьцаанд “Мфикс капитал” ХХК-ийн өмч Ү-2206014160 тоот улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор /17021/ Зайсангийн тойруу, 48Б байрны 2 тоотод орших 378 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, “Мфикс капитал” ХХК-ийн өмч Ү-2206044286 тоот улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор /17021/ Зайсангийн тойруу, 48Б байрны 3 тоотод орших 378 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, “Мфикс капитал” ХХК-ийн өмч Ү-2206014285 тоот улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор /17021/ Зайсангийн тойруу, 48Б байрны 4 тоотод орших 384.23 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, “Мфикс капитал” ХХК-ийн өмч Ү-2206014159 тоот улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор /17021/ Зайсангийн тойруу, 48Б байрны 1 тоотод орших 378 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, “Ану сервис” ХХК-ийн өмч, зээлээр санхүүжүүлэн авах карборобот халаалтын зуух 7ш, насосны иж бүрдэл 3ш, цэвэр усны насос 3ш, яндан 7ш, усны сав 6ш, тэлэлтийн сав /180л/ 7ш, тэлэлтийн сав /500 л/ 3ш, генератор 3ш, зуухны холболтын материал, цахилгааны холболтын материал, бусад дагалдах хэрэгсэл, борлуулалтын орлогын хамт тус тус барьцаалсан нь хэрэгт авагдсан Зээлийн барьцааны гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбарууд, зохигчдын шүүхэд өгсөн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдов. /хавтаст хэргийн 20-35 дахь тал/
Зээлийн барьцаанд барьцаалагдсан “Мфикс капитал” ХХК-ийн өмчлөлийн дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан Зээлийн барьцааны гэрээг бичгээр байгуулан, нотариатчаар гэрчлүүлэн, мөн өдөр нь улсын бүртгэлд бүртгүүлснээр барьцааны гэрээ хүчин төгөлдөр болжээ. /хавтаст хэргийн 20-22, 24-26, 28-30, 32-34 дэх тал/ Дээрх зээлийн болон барьцааны гэрээнүүд нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ болжээ.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй“, мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт “Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно“, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй“ гэж заажээ.
“Капитрон банк” ХХК болон “Ану сервис” ХХК-ийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу хариуцагч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээл болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөх, мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү тус тус төлөх үүрэгтэй байна.
Хариуцагч нь үндсэн зээлд 475,000 ам.доллар, зээлийн хүүнд 187,333.45 ам.доллар төлөх үүрэгтэйгээс үндсэн зээлд 95,833.28 ам.доллар, зээлийн хүүнд 121,465.38 ам.доллар төлсөн нь талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь, “Капитрон банк” ХХК-н зээл, зээлийн хүүний тооцооллоор нотлогдож байна. Хариуцагч “Ану сервис” ХХК нь 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс зээлийн эргэн төлөлтийг хийгээгүй байна. Зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 379,166.72 ам.доллар, зээлийн хүүгийн үлдэгдэл төлбөр 65,868.07 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 4,147.33 ам.доллар, нийт 449,182.12 ам.долларыг төлөх үүрэгтэй байх бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг нэмэгдүүлсэн өдөр болох 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Монгол банкны ханшаар тооцон /1 ам.доллар=2,289.67 төгрөг/ 920,824,824.81 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ам.долларыг төгрөгт тооцож нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан нь зөвхөн улсын тэмдэгтийн хураамж төлөхтэй холбоотой байсан, зээлийг ам.доллараар олгосон тул зээлийн үүргийн гүйцэтгэлийг ам.доллараар гаргуулмаар байна гэж тайлбарлаж байна.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа шүүх ам.долларыг монгол төгрөгөөр тооцсон нь Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1 дэх хэсэгт “Мөнгөн төлбөрийн үүргийг Монгол Улсын мөнгөн тэмдэгт төгрөгөөр гүйцэтгэнэ”, 218 дугаар зүйлийн 281.1 дэх хэсэгт “Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө” гэсэн зохицуулалтуудад нийцнэ гэж үзэв.
Иймд хариуцагч “Ану сервис” ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 920,824,824.81 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК-д олгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Хоёр. 2008 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 08/135 тоот Зээлийн гэрээний 6.2.4 дэх заалт болон 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 13/85 тоот “Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээ” хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, уг гэрээний үр дагаврыг арилгуулах буюу хүчин төгөлдөр бус гэрээний дагуу төлбөртөө авсан барьцаа хөрөнгөөр, барьцаа хөрөнгийг буцааж өгөх боломжгүй бол түүний үнэ болох 1,242,629,880 төгрөгөөс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь хангахыг даалгах, 2013 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс хойших хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлж, хохирлыг арилгахыг даалгахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн тухай
Хариуцагч “Ану сервис” ХХК нь 2008 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 08/135 тоот Зээлийн гэрээний 6.2.4 дэх заалт болон 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 13/85 тоот “Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээ” хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, уг гэрээний үр дагаврыг арилгуулах буюу хүчин төгөлдөр бус гэрээний дагуу төлбөртөө авсан барьцаа хөрөнгөөр, барьцаа хөрөнгийг буцааж өгөх боломжгүй бол түүний үнэ болох 1,242,629,880 төгрөгөөс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь хангахыг даалгах, 2013 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс хойших хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлж, хохирлыг арилгахыг даалгуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан.
Шүүх сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Хариуцагч “Ану сервис” ХХК нь 2008 оны 10 дугаар сарын 21-ний өдөр “Капитрон банк” ХХК-тай байгуулсан 08/135 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор барьцаалсан хөрөнгөөс “Капитрон банк” ХХК нь зээлдэгч “Ану сервис” ХХК-д мэдэгдэлгүйгээр барьцаа хөрөнгийн өмчлөгч “Мфикс капитал” ХХК-тай “Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээ” байгуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор /17021/ Зайсангийн тойруу, 48Б байрны 1 тоот байрыг 1,242,629,880 төгрөгөөр Капитрон банк өөрийн өмчлөлд шилжүүлэн авахдаа “Ану сервис” ХХК-ийн үндсэн зээлийн төлбөрт 40,832.32 ам.доллар, хүүгийн төлбөрт 13,655.80 ам.доллар, нийт 54,488.12 ам.доллар буюу 76,394,523 төгрөгийг зээл, зээлийн хүүгээс хасч, үлдэх нэг тэрбум гаруй төгрөгөөр тухайн үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхгүй этгээд болох 5 байгууллагын зээлийг хаасан нь “Ану сервис” ХХК, Капитрон банкны хооронд байгуулагдсан 2008 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 08/135 тоот “Зээлийн гэрээ”-ний 6 дугаар зүйлийн 6.2.4-т “Гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй, ноцтой зөрчил гаргасан тохиолдолд барьцаа хөрөнгийг энэхүү гэрээ болон холбогдох хууль тогтоомжид заасны дагуу банкны өмчлөлд шилжүүлэх” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэл заан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тайлбарласан.
“Ану сервис” ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангах үүргийг хариуцахаар “Мфикс капитал” ХХК нь “Капитрон банк” ХХК-тай 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 08/135 дугаартай 4 “Зээлийн барьцааны гэрээ” байгуулсан байна. /хавтаст хэргийн 20-22, 24-26, 28-30, 32-34 дэх тал/
Зээлийн барьцаанд “Мфикс капитал” ХХК-ийн өмч Ү-2206014160 тоот улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор /17021/ Зайсангийн тойруу, 48Б байрны 2 тоотод орших 378 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, “Мфикс капитал” ХХК-ийн өмч Ү-2206044286 тоот улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор /17021/ Зайсангийн тойруу, 48Б байрны 3 тоотод орших 378 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, “Мфикс капитал” ХХК-ийн өмч Ү-2206014285 тоот улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор /17021/ Зайсангийн тойруу, 48Б байрны 4 тоотод орших 384.23 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, “Мфикс капитал” ХХК-ийн өмч Ү-2206014159 тоот улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор /17021/ Зайсангийн тойруу, 48Б байрны 1 тоотод орших 378 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, “Ану сервис” ХХК-ийн өмч, зээлээр санхүүжүүлэн авах карборобот халаалтын зуух 7ш, насосны иж бүрдэл 3ш, цэвэр усны насос 3ш, яндан 7ш, усны сав 6ш, тэлэлтийн сав /180л/ 7ш, тэлэлтийн сав /500 л/ 3ш, генератор 3ш, зуухны холболтын материал, цахилгааны холболтын материал, бусад дагалдах хэрэгсэл, борлуулалтын орлогын хамт тус тус барьцаалсан нь хэрэгт авагдсан Зээлийн барьцааны гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбарууд, зохигчдын шүүхэд өгсөн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдов. /хавтаст хэргийн 20-35 дахь/
Зээлийн барьцаанд барьцаалагдсан “Мфикс капитал” ХХК-ийн өмчлөлийн дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан Зээлийн барьцааны гэрээг бичгээр байгуулан, нотариатчаар гэрчлүүлэн, мөн өдөр нь улсын бүртгэлд бүртгүүлснээр барьцааны гэрээ хүчин төгөлдөр болжээ. /хавтаст хэргийн 20-22, 24-26, 28-30, 32-34 дэх тал/ Уг зээлийн барьцааны гэрээнүүд нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ болжээ.
“Мфикс капитал” ХХК нь 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Хувь нийлүүлэгчдийн хурал хийж, хурлаар Капитрон банкнаас авсан зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээ байгуулах асуудлыг хэлэлцэж, Капитрон банктай “Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх тухай гэрээ” байгуулах, зээлийн төлбөрт шилжүүлэх барьцаа хөрөнгийн талаар шийдвэрлэн, хурлын тогтоол гаргаж баталгаажуулжээ. Хуралд тус компанийн Ерөнхий захирал Б.Батхүү, хувь нийлүүлэгч Б.Инжиннаш, Б.Буяннэмэх нар оролцсон байна. /хавтаст хэргийн 173, 174 дэх тал/ Б.Батхүү, Б.Инжиннаш, Б.Буяннэмэх нар нь “Ану сервис” ХХК-ийн үүсгэн байгуулагчид, хувь нийлүүлэгчид бөгөөд энэ нь “Ану сервис” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрэм”-ээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 39-41 дэх тал/
2013 оны 03 дугаар сарын 19-ний өдөр “Мфикс капитал” ХХК-аас “Ану сервис” ХХК-д хүргүүлсэн 13/043 дугаартай албан бичигт Капитрон банк болон “Ану сервис” ХХК-ийн хооронд 2008 оны 10 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан 08/135 дугаартай “Зээлийн гэрээ”-ний зээл, зээлийн хүүний төлбөрөөс 76,394,523.76 төгрөгийг барагдуулах хүсэлтийг гаргасан байх бөгөөд “Ану сервис” ХХК нь 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 13/129 дугаартай албан бичгээр “Мфикс капитал” ХХК-д, 13/130 дугаартай албан бичгээр Капитрон банканд барьцаалуулсан зарим барьцаа хөрөнгөөр зээл, зээлийн хүүний төлбөрөөс 76,394,523.76 төгрөгийг барагдуулахад татгалзах зүйлгүй гэсэн хариуг хүргүүлсэн байна. /хавтаст хэргийн 131-133 дахь тал/ 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар Зээлийн гэрээний үүргийн дагуу “Ану сервис” ХХК нь үндсэн зээлийн төлбөрт 40,832.32 ам.доллар, хүүгийн төлбөрт 13,655.80 ам.доллар, нийт 54,488.12 ам.доллар буюу 76,394,523 төгрөг төлөх үүрэгтэй байсан болох нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
“Капитрон банк” ХХК болон “Мфикс капитал” ХХК нь 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдөр “Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээ” байгуулж, Улсын бүртгэлийн Ү-2206014284 тоот дугаартай, гэрчилгээний 000107261 тоот дугаартай, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор /17021/, Зайсангийн тойруу, 48В байрны 1 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгийг 1,242,629,880.00 төгрөгөөр үнэлэн “Ану сервис” ХХК-ийн зээлийн үүргийн гүйцэтгэлээс 76,394,523.76 төгрөг, “Параскай” ХХК-ийн зээлийн үүргийн гүйцэтгэлээс 91,290,932.38 төгрөг, “Чинтулга Эрдэнэ” ХХК-ийн зээлийн үүргийн гүйцэтгэлээс 92,949,127.53 төгрөг, “Вайтстар” ХХК-ийн зээлийн үүргийн гүйцэтгэлээс 689,754,763.23 төгрөг, “Монлотус” ХХК-ийн зээлийн үүргийн гүйцэтгэлээс 292,240,533.10 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ. /хавтаст хэргийн 176-179 дэх тал/
Хариуцагч нь “Ану сервис” ХХК-аас зээлийн үүргийн гүйцэтгэлээс 76,394,523.76 төгрөг хасуулах зөвшөөрөл өгөөгүй, Капитрон банк нь зээлдэгч “Ану сервис” ХХК-д мэдэгдэлгүйгээр барьцаа хөрөнгийн өмчлөгч “Мфикс капитал” ХХК-тай тохиролцон зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан хөрөнгөөс нэг байрыг нь “Капитрон банк” ХХК өөрийн өмчлөлд шилжүүлсэн гэх тайлбарыг өгсөн өгсөн боловч өөрийн тайлбартай холбогдох баримтыг ирүүлээгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтаар нотлоогүй болно.
Хариуцагч нь “Капитрон банк” ХХК болон “Мфикс капитал” ХХК-ийн хооронд 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдөр “Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээ”-ний дагуу үл хөдлөх хөрөнгө шилжүүлсэн асуудал нь Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.3-т заасантай зөрчилдөж байгаа тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх заалтын хууль зөрчсөн гэх үндэслэлээр хүчин төгөлдөр бусд тооцогдох ёстой гэж шаардлагын хууль зүйн үндэслэлийг заан тайлбарласан. Мөн барьцаа хөрөнгө шилжүүлсэн асуудал нь 2008 оны 10 дугаар сарын 21-ний өдөр “Ану сервис” ХХК болон “Капитрон банк” ХХК-н байгуулсан 08/135 дугаартай Зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.4 дэх заалтыг зөрчсөн тул хүчин төгөлдөр бусд тооцогдох ёстой гэх тайлбарыг гаргасан.
Хариуцагч “Капитрон банк” ХХК нь дээрх гэрээний заалтын дагуу “Мфикс капитал” ХХК-тай гэрээ байгуулаагүй, барьцааны үл хөдлөх хөрөнгийг зээлийн төлбөрт тооцон шилжүүлж аваагүй, сөрөг нэхэмжлэлд дурдагдаж буй “Зээлийн гэрээ”, “Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл байхгүй гэх тайлбарыг гаргаж маргажээ.
“Ану сервис” ХХК болон “Капитрон банк” ХХК-н хооронд 2008 оны 10 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан 08/135 дугаартай “Зээлийн гэрээ”-ний 6 дугаар зүйлийн 6.2.4-т “Гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй, ноцтой зөрчил гаргасан тохиолдолд барьцаа хөрөнгийг энэхүү гэрээ болон холбогдох хууль тогтоомжид заасны дагуу банкны өмчлөлд шилжүүлэх” гэж заажээ. /хавтаст хэргийн 12 дахь тал/
“Мфикс капитал” ХХК нь “Ану сервис” ХХК-ийн зээлийн барьцаанд өөрийн компанийн өмч болох Ү-2206014160 тоот улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор /17021/ Зайсангийн тойруу, 48Б байрны 2 тоотод орших 378 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, Ү-2206044286 тоот улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор /17021/ Зайсангийн тойруу, 48Б байрны 3 тоотод орших 378 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, Ү-2206014285 тоот улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор /17021/ Зайсангийн тойруу, 48Б байрны 4 тоотод орших 384.23 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, Ү-2206014159 тоот улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор /17021/ Зайсангийн тойруу, 48Б байрны 1 тоотод орших 378 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалуулсан. Капитрон банк нь “Мфикс капитал” ХХК болон “Ану сервис” ХХК-тай харилцан тохиролцсоны дагуу барьцаа хөрөнгийн нэг болох Ү-2206014159 тоот улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор /17021/ Зайсангийн тойруу, 48Б байрны 1 тоотод орших 378 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг “Ану сервис” ХХК болон нэр бүхий 5 компанийн зээл, зээлийн хүүгийн төлбөрт тооцон банкны өмчлөлд шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна. Уг барьцаа хөрөнгөөс бусад зээлийн барьцаа хөрөнгүүд нь Зээлийн гэрээний барьцаанд хэвээр байгаа бөгөөд энэ талаар зохигчид маргаагүй.
Хариуцагч нь 2008 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 08/135 дугаартай Зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.4 дэх заалтыг үндэслэн барьцаа хөрөнгийг Капитрон банкны өмчлөлд шилжүүлсэн гэрээ нь Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.3 дахь хэсэгт заасан зохицуулалттай зөрчилдөж байгаа учраас хүчин төгөлдөр бусд тооцогдоно гэж тайлбарлаж байгаа боловч дээр дурдсан Зээлийн гэрээний заалтыг үндэслэн “Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээ”-г байгуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.3 дахь хэсэгт “Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг бүрэн буюу хэсэгчлэн хангаагүй бол үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх түүнд шилжинэ гэж тохирсон хэлцэл хуульд өөрөөр заагаагүй бол хүчин төгөлдөр бус байна” гэж заасан байдаг бөгөөд 2008 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 08/135 дугаартай “Зээлийн гэрээ”-ний 6 дугаар зүйлийн 6.2.4-т “Гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй, ноцтой зөрчил гаргасан тохиолдолд барьцаа хөрөнгийг энэхүү гэрээ болон холбогдох хууль тогтоомжид заасны дагуу банкны өмчлөлд шилжүүлэх” гэж заасан нь Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.3 дахь хэсэгт заасан зохицуулалтад хамааралгүй байна.
Хариуцагч “Ану сервис” ХХК нь “Капитрон банк” ХХК-тай 2008 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 08/135 дугаартай Зээлийн гэрээ болон Зээлийн барьцааны гэрээ, мөн 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 08/135 тоот зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ байгуулах үед болон шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргах хүртэл 2008 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 08/135 тоот Зээлийн гэрээний 6.2.4 дэх заалт болон 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 13/85 тоот “Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээ”-г хүчин төгөлдөр бус болох талаар маргаж байгаагүй, энэ асуудлаар нэхэмжлэгчид хандаж байгаагүй байх бөгөөд энэ нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
“Ану сервис” ХХК болон “Капитрон банк” ХХК-тай 2008 оны 10 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан 08/135 дугаартай “Зээлийн гэрээ” болон “Зээлийн барьцааны гэрээ”, “Мфикс капитал” ХХК болон “Капитрон банк” ХХК-тай 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан 13/85 тоот “Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээ”-г хуульд заасан шаардлагыг хангаж бичгээр байгуулсан, хариуцагч нь зээлийн гэрээний дагуу зээлдэгчийн үүргийг гүйцэтгэж байсан, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар барьцаанд тавьсан барьцаа хөрөнгийн нэг байрнаас бусад хөрөнгүүд барьцаанд байгаа болох нь тогтоогдож байна. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ болон зээлийн барьцааны гэрээ нь тэдний харилцан тохиролцсон мөнгө зээлэх, зээлдүүлэх, зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангах хэлцлийн зорилтыг хангасан байна.
2008 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 08/135 тоот Зээлийн гэрээний 6.2.4 дэх заалт болон 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 13/85 тоот “Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээ”-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл”, мөн хуулийн 56.1.10-т “...хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл” гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, уг гэрээний үр дагаврыг арилгуулах буюу хүчин төгөлдөр бус гэрээний дагуу төлбөртөө авсан барьцаа хөрөнгөөр, барьцаа хөрөнгийг буцааж өгөх боломжгүй бол түүний үнэ болох 1,242,629,880 төгрөгөөс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь хангахыг даалгах, 2013 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс хойших хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлж, хохирлыг арилгахыг даалгуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсэгт “Сөрөг нэхэмжлэл гаргах үед улсын тэмдэгтийн хураамжийг ердийн нэхэмжлэлийн адил хэмжээгээр тогтоосон журмын дагуу урьдчилан төлсөн байна” гэж заасан. Мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.4-т “гэрээ, хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэлд уг гэрээ, хэлцлийн үнийн дүнгээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлно” гэжээ. Хариуцагч “Ану сервис” ХХК нь сөрөг нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн шаардлага нь үнэлж болохгүй шаардлага гэж үзэж улсын тэмдэгтийн хураамжид 140.400 төгрөг төлсөн байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын агуулгаас үзэхэд 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 13/85 дугаартай “Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээ”-тэй холбоотой шаардлага байх бөгөөд бусад шаардлага нь уг гэрээтэй холбоотой байх тул гэрээний үнийн дүн болох 1,242,629,880 төгрөгөөс тооцож улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Ану сервис” ХХК-аас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 920,824,824.81 /есөн зуун хорин сая найман зуун хорин дөрвөн мянга найман зуун хорин дөрвөн төгрөг наян нэгэн мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК-д олгож, хариуцагч “Ану сервис” ХХК-ийн 2008 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 08/135 тоот Зээлийн гэрээний 6.2.4 дэх заалт болон 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 13/85 тоот “Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээ” хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, уг гэрээний үр дагаврыг арилгуулах буюу хүчин төгөлдөр бус гэрээний дагуу төлбөртөө авсан барьцаа хөрөнгөөр, барьцаа хөрөнгийг буцааж өгөх боломжгүй бол түүний үнэ болох 1,242,629,880 төгрөгөөс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь хангахыг даалгах, 2013 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс хойших хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлж, хохирлыг арилгахыг даалгах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,762,075 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын төсвийн орлогод тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид тогтоосон хэмжээнээс илүү төлсөн 289,095 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК-д буцаан олгож, хариуцагч “Ану сервис” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 4,762,075 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК-д олгох, хариуцагч “Ану сервис” ХХК-аас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид 6,230,699 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР