| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2020/0004/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/09 |
| Огноо | 2019-12-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Анармөнх |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 2020/ШЦТ/09
019 12 23 2020/ШЦТ/09
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,
улсын яллагч Г.Анармөнх,
шүүгдэгч Д.Ө /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Д.Өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911026061293 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Монгол улсын иргэн, А овогт Д.Ө, 1963 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Завхан аймгийн Шилүүстэй суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, вагоны техникч мэргэжилтэй, группд байх, ам бүл 2, эхнэрийн хамт Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, …......... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, РД.......................
Шүүгдэгч Д.Ө нь 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн…. дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Чтэй маргалдаж, улмаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Д.Ө шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би харих гээд буудал дээрээс такси аваад явсан. Тэгээд би хүнд тус болох санаатай суух хүн байна уу гэж асуугаад хоёр авгай суусан. Дархан хийдэг хүмүүс Хужаа хүмүүс байдаг биз дээ гээд хэлсэнээс хойш маргалдаад тэрээр хүүхдүүд рүүгээ залгаад өшиглөөд бариад авахаар нь барьж аваад зууралдаад иймэрхүү зүйл болсон. Тэгээд ганц хоёр цохилцсон. Тэгээд цагдаа ирээд намайг аваад явсан. Намайг түр саатуулах байранд хонуулсан. Тэгээд хориод хоногийн дараа цагдаа намайг дуудсан” гэв.
Хохирогч Б.Ч мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 16:00 цагийн орчимд хүнсний 1 дүгээр дэлгүүрийн автобусны буудал дээр Хайлааст чиглэлийн автобус хүлээгээд зогсож байх үед суудлын автомашин хажууд хүрч ирээд арын сандал дээр нь махлаг цагаан царайтай цагаан өнгийн шлепэн малгайтай залуу Хайлааст явах хүн байна уу би мөнгийг нь өгнө гэж хэлсэн юм. Тэгээд би болон надаас гадна 50 орчим насны 2 эмэгтэй хүн арын сандал дээр тэр залуугийн хажууд нь суусан юм. Би жолоочийн хажууд урд сандал дээр суусан юм. Тэгээд хүнсний 1 дүгээр дэлгүүрээс хөдлөөд 32-н автобусны буудал өнгөрөөд надаас чи Хятад хүн үү гэж асуухаар нь би дуугараагүй юм. Тэгтэл чи Япон юм уу Солонгос юм уу чи бол ямар ч байсан Монгол хүн биш байна гээд байхаар нь би эргэж хараад юу гээд байгаа юм би Монгол хүн гэж хэлсэн. Тэгээд Хайлааст руу эргээд “Жаргалант” гэх дэлгүүрийн үүдэнд зам түгжрээд зогстол намайг чи муу буугаад ир гээд намайг татаад буулгасан. Тэгээд намайг буутал цохих шиг болсон. Тэгээд би хэсэг юу болсныг мэдэхгүй байна. Тэгээд нэг сэргээд хүү Ч.Т болон 103 руу залгаж дуудсан байсан. Тэгээд хүү Түшиг маань удалгүй залгаж та хаана байна, би цагдаа дээр ирсэн байна гэхээр нь би цагдаагийн хэлтэс дээр ирсэн юм. Тэгтэл нэг замын цагдаа залуу намайг зодсон хүнийг цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр хүлээлгэн өгсөн гэсэн. Тэгээд би тухайн үед даланд урсаж байсан усанд цусаа тогтоох гээд угаах гээд явсан юм. Тэр үед миний цагаан өнгийн шүр болон оюу мөнгөн /утсан сүлжмэл/ тоногтой шлепэн малгай алга болсон байсан. Би тухайн үед Алтжин Бөмбөгөр-н хажууд амьдардаг найз Батсайханы гэрт нь очиж 200 гр архи бид хоёр хувааж уугаад гэртээ харихаар гарсан юм. Тэрнээс өөрөөр нэмж уугаагүй. Надад согтсон зүйл байхгүй. Надад тэр хүнтэй хамааралтай зүйл байхгүй. Тухайн машинд суухдаа их цэвэрхэн хувцасласан цэвэрхэн залуу байсан. Тэр хүнд сонин содон шинж тэмдэг байхгүй биеийн өндөр нь 160 см орчим 70-80 кг жинтэй махлагдуу залуу байсан. Өөрийгөө 84-н автобусны буудал дээр бууна гэж яриад байсан юм. Урьд нь огт харж байгаагүй. Миний мэдэж байгаагаар цагаан өнгийн жижиг суудлын тэрэг байсан. Номер дугаарыг нь би сайн хараагүй, машины марк нь би сайн мэдэхгүй. Жолооч нь гэвэл 70 орчим насны, буурал үстэй бор царайтай хүн байсан. Одоо бол миний толгой маш их өвдөж байна. Миний гар бас атгаж болохгүй байгаа. Миний нүд хөхөрсөн, миний хамар бас хавдсан. Одоогоор өөрөөр надад мэдэгдэх зүйл алга байна. Малгайг цагаан сараар надад бэлэглэсэн юм. Тэр малгайг би зуны улиралд өмсдөг, би малгайгаа 200.000 төгрөгөөр үнэлнэ. Тухайн малгай нь тоногт 6 цэн мөнгө, жижиг шүр 2, оюу 1 орсон сийрсэн малгай байсан. Надад гомдолтой байна. Миний хүү шиг насны залуу хүн байж хөгшин намайг зодсонд гомдолтой байна. Тэгээд би малгайндаа бас харамсаж байна. Надад нэмж хэлэх зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг /хх-14-15х/,
Гэрч Б.Д мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үүрэг гүйцэтгэж байх хугацаанд үдээс хойш 17 цагийн үед замын зохицуулалт хийж байх хугацаанд үдээс хойш 17 цагийн үед замын зохицуулалт хийж байх үед Хайлааст руу өгсөж байсан нэг цагаан өнгийн суудлын автомашин зогсоод урд талд болон хойд талд сууж байсан хоёр 50 орчим насны хүмүүс бууж ирсэн ба зодсон гэх хүн нь цагдаа энэ хүнийг аваадахаач, агсан тавиад явуулахгүй байна гэж хэлсэн. Би замын эсрэг талд байсан ба яваад очих хооронд тэр хоёр барилцаж авахаар нь би очоод хоёр тийш болготол нөгөө зодуулсан гээд байгаа хүн нь миний хажуугаар гүйж ирээд зодсон гэх хүн нь нөгөө хүнээ барьж аваад мөргөхөд духны хамраас нь цус гараад уначихсан. Мөргөх үед нь өөрийнх нь духны хэсэг нь шалбарч цус гарсан. Тэгээд би салгаад болиулаад хоёр талд нь зогсоож байгаад зодуулсан гэх хүн нь гомдолтой байна гэхээр нь та тэгвэл байж бай, би цагдаа, түргэн дуудъя гэж хэлээд замын эсрэг талд байсан машин дотроос утсаа аваад эргээд ирэхэд зодуулсан гомдолтой байна гэсэн хүн нь яваад өгөхөөр нь нөгөө зодсон гээд байгаа хүнийг нь өгч явуулсан. Ийм л зүйл болсон. Тэр машин бол тэр хоёр хүнийг буулгачихаад л хөдлөөд явчихсан. Ямар машин байсныг нь санахгүй байна. Зодуулсан гэх хүн эхлээд нөгөө хүнийг 2 удаа эмзэг эрхтэн хавьд нь өшиглөхөд нөгөө хүн нь зөрүүлээд мөргөсөн. Мөргөхөд нөгөө хүн нь газар унасан. Өөр бол нэгнийгээ зодож цохиогүй бөгөөд нэгэн рүүгээ дайраад байхаар нь салгаж болиулсан. Зодуулсан гэх залуу нь бор өнгийн малгай өмсчихсөн байсан санагдаж байна. Тэнд газар уначихаад босч ирээд малгайгаа газраас аваад миний малгайн дээр гишгэчихлээ гэх мэтээр яриад тоос шороог нь гөвөөд байж байсан. Тэр үед хамраас нь цус гарсан байсан ба өөр ямар нэгэн гэмтэл харагдаагүй. Тэгээд би машин луугаа яваад эргээд ирэхэд байхгүй, яваад өгчихсөн, нөгөө зодсон гэх хүн нь ганцаараа явж байсан. Малгай нь бол ойр хавьд байгаагүй. Зодсон гэх хүн нь мөргөх үедээ өөрийнхөө дух хэсгийг шалбалчихсан, тэрнээс мөн цус гараад байсан ...” гэх мэдүүлэг /хх-21-22х/,
Яллагдагч Д.Ө мэдүүлэхдээ: “...хохирогч Б.Чгийн биед хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал духанд зулгаралт гэмтлүүдийг учруулснаа хүлээн зөвшөөрч байна ...” гэх мэдүүлэг /хх-41-43х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн №11497 тоот дүгнэлтэд:
“1. Б.Чгийн биед хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх нэг цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” гэжээ /хх-26х/,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Д.Ө нь 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Чтэй маргалдаж, улмаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Д.Өыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Ө нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гэм буруутай этгээдээс гэм хорын хохирол 250.000 төгрөгийг хүлээн авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-58х/ гэсэн хүсэлтээ мөрдөн шалгах ажиллагааны үед бичгээр гаргаж өгсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.
Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.