Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 128

 

2020        02        10                                   2020/ШЦТ/128                        

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго,

Улсын яллагч С.Солонго,

Шүүгдэгч С.Б /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/,

Шүүгдэгч Ц.С /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/,

Хохирогч Ш.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харчит овогт С.Б, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Амбагай овогт Цэцэгсайханы Саранзул нарт холбогдох эрүүгийн 1911026940005 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

  1. Шүүгдэгч Харчит овогт С.Б, Монгол Улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, SPS building /СПС билдинг/ ХХК-нд харуул ажил эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошуу 21 дүгээр гудамж 9 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоогоор Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нуурын 6-72 тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:....................................../.

2. Шүүгдэгч Амбагай овогт Ц.С, Монгол Улсын иргэн, 1989 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймаг Орхон суманд төрсөн, 30 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол 1000 оюутны байр 103 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Мандал овоо 27-07 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай /РД:......................................................../.

Шүүгдэгч С.Б нь 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ш.Энхжаргалтай таксины үйлчилгээтэй холбоотой маргааны нүүрэн тус газарт нь мөргөж, мөн гараараа цохиж эрүүл мэндэд нь “духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 1 шүдний сулрал” бүхий хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Ц.С нь 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо нутаг дэвсгэрт иргэн Ш.Энхжаргалтай таксины үйлчилгээтэй холбоотой үүссэн маргааны улмаас маргалдаж түүний эд хөрөнгө “Самсунг Эс6” маркийн гар утсыг устгаж, 160.000 төгрөгний хохирол, савхин куртикийг нь урж гэмтээж 80.300 төгрөгний хохирол, “Тоёота Приус 20” маркийн машины баруун урд крыло хонхойж, баруун урд хаалга 2 ш нугас гажиж, баруун толь цуурч хагарсан гэмтэл учруулж 260.000 төгрөгний хохирол буюу хохирогч Ш.Энхжаргалын эд хөрөнгөд нийт 500.300 төгрөгний хохирол хууль бусаар учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Караокеноос гараад такси барьсан чинь энэ ах зогссон. Тэгээд энэ ах явахгүй гэж хэлэхээр нь “ойрхон газар юм чинь яваад өгөөч” гэж хэлээд суусан. Манай эмэгтэй дүүгийн жинсэн өмдийг нь урагдтал газар чирхээр нь миний уур хүрсэн. Бид бүгдээрээ согтуу, халамцуу байсан. Тэгээд маргааш нь утсаар яриад гуйсан. Бид нарыг цагдаад өгнө гэхээр нь энэ ахын гар утсыг нь авч шидсэн, машиных нь түлхүүрийг нь авч булаасан” гэв.

Шүүгдэгч С.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр караокеноос Ц.С болон түүний найз, эхнэрийн хамт гарч явж байгаад хохирогч ахтай таарсан. Нилээн согтоод муудчихсан байсан болохоор 17-ны автобусны буудлаас такси бариад 57-ны автобусны буудал дээр ирээд маргаан үүссэн. Тэгээд Ц.Стай маргалдаад байхаар нь бууж очоод цохиж гэмтээсэн. Нэг харахад Ц.Сын найз нь явчихсан байсан. Эхнэр бид хоёр хохирогч ахтай Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр очоод би эрүүлжүүлэх рүү орсон” гэв.

Хохирогч Ш.Энхжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Анх дөрвүүлээ  байсан. Тэгээд намайг цохиж элдэв бус болоод байхаар нь Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр очиход Ц.С намайг цагдаа нарын нүдэн дээр 3-4 удаа шанаадсан. Цагдаа нар болиоч гэж хэлэхэд Ц.С “хятадын шээсийг яасан ч яадаг юм” гэж хэлсэн. Тэгээд би гараад цагдаагийн машинд суухад араас дагаж гарч ирээд дахиж цохиод үсдсэн. Миний савхин куртик, шүдний зардлыг яллах дүгнэлтэнд оруулаагүй байна. Савхин куртикаа 250.000 долларын үнэтэй авсан. Гэтэл 80.000 төгрөгөөр үнэлсэн. Би шүдээ авахуулсан. Би энэ хоёрт “би та нарын аав шиг хүн” гэж хэлэхэд тоогоогүй. Би гомдолтой байна” гэв.

Хохирогч Ш.Энхжаргалаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2019 оны 10 дугаар сарын 06-ны орой 19 цагийн орчим миний бие саарал өнгийн Приус 20 маркийн 0665 УБО улсын дугаартай автомашинтай явж байхад 17 дугаар сургуулийн автобусны буудал дээр 2 эмэгтэй гар өргөхөөр нь зогсоод автал цаанаас нь эрэгтэй, эмэгтэй 2 хүн нэмэгдээд 4 үүлээ болоод суусан ба архи үнэртэхээр нь би явахгүй гэтэл ойрхон 32 орчихъё гээд урд суусан эрэгтэй нь тэгэж хэлэхээр нь суулгаад 57 дугаар сургуулийн харалдаа зам дээр зогссон. Тэгтэл буцаад яв гэж хэлсэн ба хойно сууж байсан намхан бүдүүн эмэгтэй нь намайг доромжилж хятадын шээс чи Монголд ирчихээд Монголчуудаас мөнгө саадаг хэн бэ гээд агсарч эхэлсэн бэ тэр эмэгтэйг нөгөөдүүл нь буулгасан ба тооцоогоо хийх гэж байтал нөгөө эмэгтэй машины жолоочийн ар тал руу түс гээд цохихоор нь би бууж очоод нөгөө эмэгтэйг цааш болгоод машинаа хартал урд сууж байсан залуу нь бууж эгчийг минь түлхлээ гээд ирээд шууд шанаа руу цохиж дух руу мөргөсөн. Тэр үед нөгөө эмэгтэй нь миний ар талаас үснээс зулгаахаар нь би гарыг нь тавиулаад явцгаана гэхэд нь явуулахгүй гээд нөгөө эмэгтэйг бариад утсаа гаргаж ирээд цагдаа руу залгах гэтэл миний утсыг булааж аваад газар шидэхэд нөгөө залуугийнх нь эхнэр газраас авч өгсөн. Тэгээд би тэр эмэгтэйг нөгөө залуу болон эхнэрийнх нь хамт цагдаа дээр очиж учраа олно гээд дагуулаад явсан ...машиныг бол эмэгтэй нь цохиж нүдэж гэмтээсэн. Мөн хувцас руу ундаа цацсан ...”гэх мэдүүлэг /хх-19-23х/,

Гэрч Г.Алтанзулаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Саранзул таксины жолоочтой маргалдаад хойноос нь үснээс нь зулгаагаад байсан, таксины жолооч манай нөхрийн нүдний шилийг нь хугалчихсан. Саранзул жолоочтой барьцалдаад муудалцаад байсан, цагдаа дуудна гэхэд нь утсыг нь 2 удаа газар авч шидсэн, мөн Саранзул машины хаалгыг саваад байсан” гэх мэдүүлэг /хх-28х/,

Гэрч О.Бат-Эрдэнээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...үнэлгээ хийхэд орлуулах өртөгийн аргыг ашигласан бөгөөд уг арга нь интернетэд байгаа үнэлгээний зүйлтэй ижил төстэй зүйлийг хайж олоод биет элэгдлийг нь хасаж бодит үнийг дүнг гаргадаг бөгөөд биет элэгдлийг хувцас дээр 5-н жилийн насжилттай гэж үзээд хэзээ худалдан авч хэдэн жил хэрэглэж байгаагаас болоод энд тэндээ сэв, урагдал гэх мэт зүйл байгаа эсэхийг үзэж элэгдлийн хэмжээг тооцож гаргадаг юм ...” гэх мэдүүлэг /хх-29-30х/,

Гэрч Д.Батбаатараас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...уг таксины жолооч анх орж ирэхдээ эрэгтэйд нь зодуулсан, эмэгтэйг нь утас, машин, савхин куртик урсан гэж байсан болохоор эрэгтэйг нь саатуулсан, эмэгтэйг нь явуулсан ...” гэх мэдүүлэг /хх-33-34х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн №12154 тоот дүгнэлтэд:

“1. Ш.Энхжаргалын биед духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 1 шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй ” гэжээ /хх-36х/,

Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-83, 88х/,

Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-43-44, 58-61х/,

Виннер вэй ХХК-ийн хөрөнгийн хохирлын үнэлгээ /хх-65-66х/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-89, 86х/, Оршин суух хаягийн тодорхойлолт /хх-84, 90х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх нотлох баримтаар үнэллээ.

Шүүгдэгч С.Б нь 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ш.Энхжаргалтай таксины үйлчилгээтэй холбоотой маргааны нүүрэн тус газарт нь мөргөж, мөн гараараа цохиж эрүүл мэндэд нь “духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 1 шүдний сулрал” бүхий хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Ц.С нь 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо нутаг дэвсгэрт иргэн Ш.Энхжаргалтай таксины үйлчилгээтэй холбоотой үүссэн маргааны улмаас маргалдаж түүний эд хөрөнгө “Самсунг Эс6” маркийн гар утсыг устгаж, 160.000 төгрөгний хохирол, савхин куртикийг нь урж гэмтээж 80.300 төгрөгний хохирол, “Тоёота Приус 20” маркийн машины баруун урд крыло хонхойж, баруун урд хаалга 2 ш нугас гажиж, баруун толь цуурч хагарсан гэмтэл учруулж 260.000 төгрөгний хохирол буюу хохирогч Ш.Энхжаргалын эд хөрөнгөд нийт 500.300 төгрөгний хохирол хууль бусаар учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь:

шүүгдэгч Ц.Саас өгсөн: “Караокеноос гараад такси барьсан чинь энэ ах зогссон. Тэгээд энэ ах явахгүй гэж хэлэхээр нь “ойрхон газар юм чинь яваад өгөөч” гэж хэлээд суусан. Манай эмэгтэй дүүгийн жинсэн өмдийг нь урагдтал газар чирхээр нь миний уур хүрсэн. Бид бүгдээрээ согтуу, халамцуу байсан. Тэгээд маргааш нь утсаар яриад гуйсан. Бид нарыг цагдаад өгнө гэхээр нь энэ ахын гар утсыг нь авч шидсэн, машиных нь түлхүүрийг нь авч булаасан” гэх мэдүүлэг,

шүүгдэгч С.Бөөс өгсөн: “Би 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр караокеноос Ц.С болон түүний найз, эхнэрийн хамт гарч явж байгаад хохирогч ахтай таарсан. Нилээн согтоод муудчихсан байсан болохоор 17-ны автобусны буудлаас такси бариад 57-ны автобусны буудал дээр ирээд маргаан үүссэн. Тэгээд Ц.Стай маргалдаад байхаар нь бууж очоод цохиж гэмтээсэн. Нэг харахад Ц.Сын найз нь явчихсан байсан. Эхнэр бид хоёр хохирогч ахтай Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр очоод би эрүүлжүүлэх рүү орсон” гэх мэдүүлэг,

хохирогч Ш.Энхжаргалаас өгсөн: “Анх дөрвүүлээ  байсан. Тэгээд намайг цохиж элдэв бус болоод байхаар нь Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр очиход Ц.С намайг цагдаа нарын нүдэн дээр 3-4 удаа шанаадсан. Цагдаа нар болиоч гэж хэлэхэд Ц.С “хятадын шээсийг яасан ч яадаг юм” гэж хэлсэн. Тэгээд би гараад цагдаагийн машинд суухад араас дагаж гарч ирээд дахиж цохиод үсдсэн. Миний савхин куртик, шүдний зардлыг яллах дүгнэлтэнд оруулаагүй байна. Савхин куртикаа 250.000 долларын үнэтэй авсан. Гэтэл 80.000 төгрөгөөр үнэлсэн. Би шүдээ авахуулсан. Би энэ хоёрт “би та нарын аав шиг хүн” гэж хэлэхэд тоогоогүй. Би гомдолтой байна” гэх мэдүүлэг,

гэрч Г.Алтанзулаас өгсөн: “...Саранзул таксины жолоочтой маргалдаад хойноос нь үснээс нь зулгаагаад байсан, таксины жолооч манай нөхрийн нүдний шилийг нь хугалчихсан. Саранзул жолоочтой барьцалдаад муудалцаад байсан, цагдаа дуудна гэхэд нь утсыг нь 2 удаа газар авч шидсэн, мөн Саранзул машины хаалгыг саваад байсан” гэх мэдүүлэг /хх-28х/,

гэрч О.Бат-Эрдэнээс өгсөн: “...үнэлгээ хийхэд орлуулах өртөгийн аргыг ашигласан бөгөөд уг арга нь интернетэд байгаа үнэлгээний зүйлтэй ижил төстэй зүйлийг хайж олоод биет элэгдлийг нь хасаж бодит үнийг дүнг гаргадаг бөгөөд биет элэгдлийг хувцас дээр 5-н жилийн насжилттай гэж үзээд хэзээ худалдан авч хэдэн жил хэрэглэж байгаагаас болоод энд тэндээ сэв, урагдал гэх мэт зүйл байгаа эсэхийг үзэж элэгдлийн хэмжээг тооцож гаргадаг юм ...” гэх мэдүүлэг /хх-29-30х/,

Гэрч Д.Батбаатараас өгсөн: “...уг таксины жолооч анх орж ирэхдээ эрэгтэйд нь зодуулсан, эмэгтэйг нь утас, машин, савхин куртик урсан гэж байсан болохоор эрэгтэйг нь саатуулсан, эмэгтэйг нь явуулсан ...” /хх-33-34х/ гэх мэдүүлэг,

Хавтаст хэрэгт цугларсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн №12154 тоот дүгнэлт /хх-36х/, Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-83, 88х/, Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-43-44, 58-61х/, Виннер вэй ХХК-ийн хөрөнгийн хохирлын үнэлгээ /хх-65-66х/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-89, 86х/, Оршин суух хаягийн тодорхойлолт /хх-84, 90х/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч С.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг, шүүгдэгч Ц.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.С нь хохирогч Ш.Энхжаргалд энэ гэмт хэргийн улмаас 500.300 төгрөгийн гэм хорын хохирол учруулснаас 420.000 төгрөгийг төлсөн байх ба үлдэгдэл 80300 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгож шийдвэрлэв.

Мөн хохирогч Ш.Энхжаргал нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

Шүүх шүүгдэгч Ц.С, С.Баттөмөр нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын  шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл  байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн  хувийн  байдал  зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон тэдгээрт торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.