Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 16

 

 

 

 

 

 

 

 

 2019      12         30                                    2020/ШЦТ/16

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг, 

            улсын яллагч Г.Анармөнх,

шүүгдэгч, хохирогч С.О /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/,

шүүгдэгч, хохирогч Х.А, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан С.О, Х.А нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус  холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911031001304 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Шүүгдэгч Монгол улсын иргэн, Булгадар овогт Сайнбуянгийн Оюун-Эрдэнэ, 1998 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Увс аймгийн Хяргас суманд төрсөн, 21  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Баянгол зочид буудалд тогооч ажилтай, ам бүл 6, эцэг, эх, 3 дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээл 18 дугаар гудамжны 11 тоотод оршин суух албан ёсны хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй,

урьд: Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 909 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, РД:/ОР98081415/.

2. Шүүгдэгч Монгол улсын иргэн, Боржигон овогт Хонгорзулын Амартүвшин, 1995 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Зээл 27 дугаар гудамжны 40 тоотод оршин суух албан ёсны хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй,

урьд: Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 143 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 8 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, хэрэг хариуцах чадвартай, РД:/УП95121411/.

Шүүгдэгч Х.А нь 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн С.Отэй “үйлчлүүлэгч булаалаа” гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар С.Оюун-Эрдэнийн нүүрэн тус газарт нь гараараа цохих, мөн хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч С.О нь 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Х.Атэй “үйлчлүүлэгч булаалаа” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар Х.Агийн нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж, мөн хөлөөрөө нэг удаа өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

          Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч /хохирогч/ С.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Шүүгдэгч /хохирогч/ Х.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Шүүгдэгч Х.А мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор  мэдүүлэхдээ: “...Чингэлтэй дүүрэг дэх эх нялхасын автобусны буудал дээр өөрийн Соната 5 маркийн машиндаа баруун салаа явах хүмүүс ачиж байхад хажууд өөр нэг машин орж над руу суух гэж байсан хоёр хүнийг машиндаа суулгачихаар нь нөгөө машины жолоочид хандан би баруун салаа ачиж байна, чи араас аччихаач гэхэд нөгөө залуу өөдөөс юу гэнээ гэж үг сөрсөн бөгөөд бид хоёр машинаасаа буугаад хэрэлдэж заамдалцаж аваад байж байхад тухайн залуутай хамт явсан нэг залуу бууж ирснээ хойноос тэвэрч авсан бөгөөд намайг доош тонгойлгож байгаад Оюун-Эрдэнэ гэх залуу миний баруун нүдний орчим нэг удаа өшиглөсөн ... Дээрх гэмтлүүдийг С.О гэх залуу надад үүсгэсэн ...” гэх мэдүүлэг /хх-10-12х/,

Шүүгдэгч С.О мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор мэдүүлэхдээ: “баруун гар талд зогсож байсан машины жолооч битгий давхар ачаад бай пизда минь гэхээр нь чамд ямар хамаатай юм гэхэд нөгөө залуу чаддаг юм бол буугаад ир гэхээр нь буугаад очсон чинь намайг заамдаж аваад миний уруул орчим нэг удаа гараараа цохисон ...машин руугаа явах гэж байтал өмсөж явсан малгайтай цамцны малгайг толгой дээгүүр бүтээгээд нүүр рүү өшиглөөд толгойны араас цохихоор нь өмсөж байсан хувцсаа тайлаад одоо үзье гэж хэлсэн ...Дээрх гэмтлүүдийг Амартүвшин миний биед учруулсан ...” гэх мэдүүлэг /хх-15-17х/,

Гэрч С.Мөнх-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...нөгөө машины жолооч ах машинаасаа бууж ирээд манай ахыг буугаад ир гэж хашгираад байсан. Тэгсэн ах бууж очсон бөгөөд тэр хоёр заамдалцаад авахаар нь би машинаасаа бууж очоод нөгөө танихгүй ахын бэлхүүс орчмоос нь тэврээд холдуулах гээд цааш түлхтэл нөгөө ах намайг дэгээдсэн. Тэр үед хөлөө салгаж аваад салчихаад зогсож байхад нөгөө ах манай ахын нүүр орчимд нь гараараа цохиход ах эргүүлээд гэдэс рүү нь цохиж харагдсан ... нөгөө ах ахиж манай ах руу дайраад зууралдаад зодолдсон. Энэ үед манай ах нөгөө ахын нүүр орчимд өшиглөж байгаа харагдсан ...Манай ах Амартүвшин гэх хүнийг гараараа нэг удаа цохиж харагдсан. Мөн хөлөөрөө нүүр рүү нь нэг удаа өшиглөсөн. Харин Амартүвшин гэх хүн манай ахын нүүр орчимд 3-4 удаа гараараа цохисон ...” гэх мэдүүлэг /хх-21-22х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн №14447 тоот дүгнэлтэнд:

“1. С.Оюун-Эрдэнийн биед уруулын язарсан шарх, цус хуралт, духны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхины зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2.5.6 Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэжээ /хх-28х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн №14428 тоот дүгнэлтэнд:

“1. Х.Агийн биед духны баруун дунд хэсэгт шарх, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтэл нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-25х/,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч нарын үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Х.А нь 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн С.Отэй “үйлчлүүлэгч булаалаа” гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар С.Оюун-Эрдэнийн нүүрэн тус газарт нь гараараа цохих, мөн хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч С.О нь 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Х.Атэй “үйлчлүүлэгч булаалаа” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар Х.Агийн нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж, мөн хөлөөрөө нэг удаа өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус учруулсан болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Х.А, С.О нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Х.А, С.О нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нар нь гэм буруутай этгээдэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны үед гаргасан хүсэлтээ тус тус бичгээр гаргасан бөгөөд прокуророос шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар тус бүрийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч нар хүлээн зөвшөөрсөн болно.

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.