| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2020/0040/Э |
| Дугаар | 77 |
| Огноо | 2020-01-22 |
| Зүйл хэсэг | 11.1.1, 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Хулан |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 77
2020 01 22 2020/ШЦТ/77
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул,
Улсын яллагч Ц.Хулан,
Шүүгдэгч, хохирогч С.Х, түүний өмгөөлөгч Г.Нарантуяа,
Шүүгдэгч, хохирогч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Пүрэвдорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гал овогт Санжаагийн Хүрэлбаатар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сартуул овогт Батцэнгэл холбогдох эрүүгийн 1911027691274 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Шүүгдэгч Гал овогт Санжаагийн Хүрэлбаатар, Монгол Улсын иргэн, 1966 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа такси үйлчилгээ эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 1 дүгээр гудамжны 3 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:ХД66100114/.
2. Шүүгдэгч Сартуул овогт Баяраагийн Батцэнгэл, Монгол Улсын иргэн, 1988 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн Баянцагаан суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, Нарантуул-2 худалдааны төвийн махны тэрэгчин ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 20 дугаар гудамжны 1114к тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:ВУ88032318/.
/Холбогдсон хэргийн талаар/
Шүүгдэгч С.Х нь 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 10 цагийн орчим Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг Нарантуул-2 худалдааны төвийн хашаанд хохирогч Б.Бтэй авто машинаа зогсоолд зөв байрлуулаагүйн улмаас маргалдаж, улмаар нүүрэнд гараа, толгойд нь төмрөөр тус бүр нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь “дух ясны цөмөрсөн хугарал, тархины баруун тал бөмбөлгийн дух хэсгийн хатуу хальсан дээрхи голомтлог цусан хураа, баруун зулайд шарх, баруун нүдний дээд зовхинд цусан хуралт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 10 цагийн орчим Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг Нарантуул-2 худалдааны төвийн хашаанд хохирогч С.Хтай машинаа зогсоолд зөв байрлуулсангүй гэх шалтгаанаар маргалдаж, улмаар нүүр, толгойд нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь “баруун ухархайн хананы хугарал, баруун зовхинд цус хуралт, дээд уруул зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч, хохирогч С.Хаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “ Би түгээлтийн ажил хийдэг. Тухайн үед 2 уут мах аваад гараад ирэхэд 2-3 тэрэгчин ирчихсэн пизда минь яагаад машинаа энд тавиад байгаа юм бэ? Наад машинаа зайлуулаач гэж хэлсэн. Тэгэхээр нь би нээх удаагүй шүү дээ гэхэд Б.Б машинаа яагаад энд тавьж байгаа юм бэ? Бид нарын ажлын үе гэж хэлээд миний нүүр рүү 2-3 удаа цохисон. Тухайн үедээ би залуу хүний гарын аяыг даахгүй дахиад зодох болов уу гэж бодоод машинаас төмөр аваад цохисон. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүгдэгч, хохирогч Б.Бээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Би тухайн үед 3 үхэр ачаад 2 тэрэгчинтэй хамт явж байхад зам таглаад приүс 20 маркийн машин тавьчихсан байхаар нь гарах газар байхгүй 10-20 минут хүлээсэн. Тэгээд жолооч нь гараад ирэхээр нь уур хүрээд пизда минь машинаа өөр газар тавихад яадаг юм бэ гэж хэлэхэд С.Х намайг пизда гэж хэллээ гээд цохихоор нь би зөрүүлээд цохисон. Тэгээд Бор, Дашням хоёр намайг салгасан. Салчихсан гэж бодоод зогсож байхад С.Х машиныхаа тээшний хэсгийг онгойлгоод зогсож байхаар нь махаа янзлаад далд хийж байна гэж бодсон. Нэг мэдэхэд миний толгой руу төмрөөр цохисон. Бид хоёрыг хамт байсан хүмүүс салгасан” гэв.
Шүүгдэгч Б.Бээс мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор мэдүүлсэн: “...Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын М.Ариунтөгсийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 12528 дугаар дүгнэлтийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн өдрийн орой миний толгой өвдөөд байхаар нь 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гэмтэл согог судлалын үндэсний төвд очоод үзүүлэхэд гавал тархины гэмтэлтэй буюу “толгойн баруун талд дух ясанд титэм заадас дайрсан дотогш цөмөрсөн хугаралтай” гэсэн оноштой хэвтэн эмчлүүлж байгаад 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр эмнэлгээс гарсан бөгөөд дахин эмнэлэгт үзүүлэх шаардлагатай учир нэмэлт шинжилгээ хийлгэх хүсэлтэй байна. Миний санаж байгаагаар Хүрэлбаатар гэх хүн машины арын багаажнаас турбо төмөр гаргаж ирээд миний баруун чамархайн дээр цохисон ...” гэх мэдүүлэг /хх-18х/,
Шүүгдэгч Б.Бээс мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлсэн: “...Миний санаж байгаагаар 10 сарын 15-ны өдрийн 11 цагийн үед Бор, Дашням хоёртой цуг бид гурав үхрийн мах ачаад шулааны заал руу орох гэсэн чинь зам хаагаад нэг приус 20 маркийн саарал цагаан өнгийн машин хаагаад зогссон байсан бөгөөд жолооч нь зах дотроос 2 уут мах барьчихсан юу ч болоогүй юм шиг гараад ирэхээр нь миний уур хүрээд намайг юу гээд байгаа юм бэ?” гэж хэлээд заамдаад авсан бөгөөд үл таних залуу миний зүүн хацар руу 1 удаа цохихоор нь би зөрүүлээд 1-2 удаа нүүр рүү нь цохисон чинь Бор, Дашням хоёр бид хоёрыг салгаад зогсож байсан чинь Хүрэлбаатар машин руугаа яваад багааж онгойлгоод 40-45 см урт, 4 хуруу бүдүүн цулгуй төмрөөр миний толгой руу цохисон бөгөөд тухайн үед миний толгой манараад цус гарсан. Хүрэлбаатараас төмрийг нь булаах гэж Дашням оролдож байх шиг харагдсан бөгөөд Хүрэлбаатар төмрөө өгөхгүй байгаа бололтой харагдсан. Миний санаж байгаагаар Хүрэлбаатар гэх хүн машины арын багажнаас турбо төмөр гаргаж ирээд миний баруун талын чамархайн дээр цохисон. Би Хүрэлбаатарын баруун нүдэнд нь 1-2 удаа гараараа цохисон ...” гэх мэдүүлэг /хх-26-27х/,
Гэрч Н.Дашнямаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Батцэнгэл ах, Бор ах бид гурав 11 цагийн үед гурвуулаа үхрийн мах тэргэн дээрээ ачаад Нарантуул-2 захын шулааны заал руу явах тэрэгний замыг хаагаад нэг машин тавьчихсан байсан бөгөөд 10-15 минутын дараа Хүрэлбаатар зах дотроос гарч ирээд машин дээрээ ирэх үед Батцэнгэл ах “Чи машинаа ингэж байрлуулдаг юм уу? писда минь” гэж хэлсэн чинь Хүрэлбаатар “яаж байрлуулахаа чамаар заалгуулах юм уу? писда минь” гэж хэлээд тэр хоёр хоорондоо маргалдаж бие биенээ заамдаад авах үед Хүрэлбаатар нь Батцэнгэл ахын нүүр рүү гараараа 1 удаа цохисон чинь Батцэнгэл ах хариуд нь 4-5 удаа нүүр рүү нь цохисон бөгөөд Хүрэлбаатар гэх хүн ч гэсэн 3-4 удаа Батцэнгэл ахын нүүр рүү цохихоор нь би дундуур нь ороод салгасан чинь Хүрэлбаатар машин руугаа яваад багаажнаасаа том труба төмөр гаргаж ирээд Батцэнгэл ахын толгой руу нь цохиод дахиад цохих гээд байхаар нь би очоод Хүрэлбаатарын гарнаас нь төмрийг нь булааж авах гэсэн чинь тавихгүй байхаар нь газар унагаагаад цээжин дээр нь тулж түлхэж байгаад гарнаас нь салгаж авсан. Түд удалгүй Нарантуул-2 захын зохион байгуулагч Наранцэцэг, Отгоо хоёр гарч ирээд трубо төмрийг юу болсон талаар асуугаад Батцэнгэл ахын толгой нүүрийг угаалгаад яваад өгсөн ...” гэх мэдүүлэг /хх-30-31х/,
Гэрч Ж.Цолмонсүрэнгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2019 оны 10 сарын 15-ны өдөр надтай хамт тэрэг түрдэг Дашням, Батцэнгэл бид 3 нэг тэргэн дээрээ 4-5 бүтэн үхэр аччихсан шулааны заал руу явж байсан чинь шулааны хаалга таглаад тусгай тэрэг явдаг зам дээр приус-20 маркийн тээврийн хэрэгсэл тавьчихсан байсан. Машины ойр хавьд нь холбоо барих утасны дугаар үлдээгээгүй байсан учир бид гурав 10-15 минут орчим хүлээгээд зогсож байсан чинь уг машины эзэн нь зах дотроос гараад ирэхээр нь Батцэнгэл шууд “машинаа ингэж байрлуулдаг юм уу?” писда чинь чамаас болоод ажил алдагдаад байна. Яг оргил мөнгө олдог үед хүн хорлож байгаа юм шиг” гэж хэлсэн чинь Хүрэлээ гэх жолооч урдаас нь “Битгий хуц” гэж хэлээд Батцэнгэл дээр ирээд шууд гараараа нүүр рүү нь цохиод авсан чинь Батцэнгэл хариуд нь Хүрэлээ гэх хүний баруун нүд рүү нь 2 удаа гараараа цохисон. Би тухайн үед тэргээ буулгаж тавиад тэр хоёр дээр очоод салгачихаад буцаад тэрэг рүүгээ очоод эргээд харсан чинь Хүрэлээ гэх хүн машиныхаа багаажийг ухаж байснаа нэг талыг нь давтсан хар өнгийн төмөр 25-ын зэвтэй турба гаргаж ирээд “Чамайг ална, гүйцээгээд өгье” гэж хэлээд Батцэнгэлийн араас толгой руу нь нэг удаа зөөлөн цохисон чинь Батцэнгэл толгойгоо бариад эргээд харахад Хүрэлээ дахин баруун талын толгойных нь чамархай хавьд нь хүчтэй цохих үед Батцэнгэлийн толгойноос цус гарсан. Дашням Хүрэлээгийн гарт байсан турбаг авах гэтэл Хүрэлээ өгөхгүй дахиж Батцэнгэлийг цохих гэж дайраад байхаар нь Дашням Хүрэлээгийн гартаа барьсан төмрийг булааж авах гээд Хүрэлээгийн цээж рүү нь жийсэн чинь труба нь тавигдахгүй байгаа бололтой Хүрэлээ газар унах үед нь Дашням зүүн хацар руу нь хөлөөрөө жийж байгаад төмрийг нь булааж авсан бөгөөд Хүрэлээ газраас босч ирээд Батцэнгэл дээр ирээд хоёулаа тохирно гээд байхаар нь би тэргэн дээрх махаа шулааны заал руу хүргэж өгчихөөд буцаад ирэх үед Батцэнгэл, Хүрэлээ, Дашням байхгүй байсан ...” гэх мэдүүлэг /хх-35-36х/,
Гэрч Д.Төмөр-Очироос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн өглөө 09-10 цагийн хооронд Нарантуул-2 зах дээр яс, шулааны заалны өмнө таксинд явах гээд зогсож байсан чинь Хүрэлбаатар миний машины урдуур тэрэгчдийн явдаг замыг таглаад машинаа тавиад яваад өгөхөөр нь удахгүй байлгүй дээ гэж бодоод хүлээж байсан чинь гурван тэрэгчин шулааны заал руу орох гэсэн чинь Хүрэлбаатарын машин замыг нь таглаад байхаар нь тэд нар жоохон цухалдуу байх шиг байсан. Түд удалгүй Хүрэлбаатар 3 том тортой мах бариад гараад ирсэн чинь Батцэнгэл гэх залуу “чи ганцаараа байгаа юм шиг писда чинь” гэсэн чинь Хүрэлбаатар хариуд нь “чи намайг писда гэдэг хэн бэ?” гэж хэлээд барьж явсан тортой зүйлээ машиныхаа хажууд тавиад Батцэнгэл рүү очоод энгэрээс нь заамдаад авсан бөгөөд тэр хоёр бие биенээ миний харснаар нэг нэг удаа цохих шиг болсон бөгөөд Хүрэлбаатар машин руугаа очоод багаажаа ухаж байснаа нэг 40-50 см урттай турба төмөр гаргаж ирээд Батцэнгэлийн баруун чамархайн дээд хэсэгт нэг удаа саваад цохисон чинь Батцэнгэлтэй хамт явж байсан бүдүүн залуу Хүрэлбаатарыг бариад авсан чинь газар Хүрэлбаатар унаад гартаа байсан төмрөө өгөхгүй байхаар нь бүдүүн залуу цээж, гэдэс хэсэг рүү нь өшиглөж тийрч байгаад төмрийг нь булааж авсан бөгөөд түд удалгүй тэр хавьд олон хүмүүс шаваад ирсэн. Би машинаа асаагаад яваад өгсөн юм. Тухайн хэрүүл, маргаан дууссаны дараа Хүрэлбаатарын баруун нүд нь улайгаад үл ялиг хавдсан элдэв цус нөж гарсан зүйлгүй, харагдсан бөгөөд Батцэнгэл гэх хүний баруун чамархайн дээд хэсгээс нь цус гарчихсан байсан ...” гэх мэдүүлэг /хх-37-38х/,
Гэрч Ц.Нарантуяагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би Нарантуул-2 захын мах бэлтгэх хэсгийн зохион байгуулагчаар ажилладаг бөгөөд тухайн өдрийн 11-12 цагийн үед ажлын байран дээрээ байж байх үед гаднаас үл таних хүн орж ирээд зогсоолын жолооч, тэрэгчин хоёр шулааны заалны өмнө зодоон хийж байна гэж хэлэхээр нь яваад очсон чинь Батцэнгэлийн толгойноос цус гарчихсан, Хүрэлээ гэх хүний хамар нь халцарчихсан цус болчихсон байсан байхаар нь очоод юу болсон талаар асуугаад тэрэгчдийн нэг нь жижиг төмөр барьчихсан байхаар нь би төмрийг нь аваад тэрэгчдийг хариуцсан зохион байгуулагчдын өрөөнд оруулаад тэр төмрийг тавьсан ...” гэх мэдүүлэг /хх-39-40х/,
Шүүгдэгч С.Хаас мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор мэдүүлсэн: “...2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн өглөө 09-10 цагийн үед махны захиалга аваад захаас гарах гэж байсан чинь захиалагч хүмүүс жижиглээд татуулаад аваад ирээрэй гэхээр нь Нарантуул захын мах жижиглэдэг газрын үүдийг таглаад машинаа тавиад зах орж махаа татуулаад гараад ирсэн чинь Батцэнгэл ална шүү чи хаанаас гараад ирсэн бэ чи наад машинаа холдуул гэхээр нь би “чи яагаад намайг хэл амаар доромжлоод байгаа юм бэ? гэж хэлсэн чинь Батцэнгэл над дээр хүрч ирээд миний баруун нүд, уруул, хэсэгт 2-3 удаа цохих үед нь миний нүднээс цус гарчихсан байхаар нь миний уур хүрээд машиныхаа арын багажинд байсан дугуй чангалдаг дорцовны төмөр аваад Батцэнгэлийн толгойн тус газарт нь нэг удаа цохисон чинь Батцэнгэлийн толгойноос цус гарсан бөгөөд Батцэнгэлтэй хамт байсан Дашням “чи хүн аллаа писда минь, энэ ямар даварчихсан юм бэ?” гэж хэлээд миний гарт байсан төмрийг булааж авах гээд байхаар нь би төмрөө өгөхгүй гээд зууралдаад байж байх үед би газарт уначихсан. Дашням миний гарт байсан төмрийг булааж аваад миний толгой дээрээс 3 удаа дэвссэн юм. Тэгээд би газраас босоод Батцэнгэл, Дашням хоёроос уучлалт гуйгаад аль аль нь гэмтсэн байгаа юм чинь уучлалт гуйгаад салъя гэсэн чинь Батцэнгэл “үгүй ээ миний буруу гэж юу байгаа юм бэ? чамаас уучлал гуйхгүй” гэж хэлэхээр нь би яваад өгсөн ...” гэх мэдүүлэг /хх-22-23х/,
Шүүгдэгч С.Х мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “...Тус өдрийн өглөө 9-10 цагийн үед махны захиалга аваал захаас машинтайгаа гарах гэж байсан чинь захиалагч жижиглээд татуулаад махаа аваад ирээрэй гэхээр нь Нарантуул захын махны жижиглэдэг газрын үүдийг таглаад машинаа тавиад зах орж махаа татуулаад гараад ирсэн чинь Батцэнгэл ална шүү чи хаанаас гараад ирсэн бэ? чи наад машинаа холдуул гэхээр нь би чи яагаад намайг хэл амаар доромжлоод байгаа юм бэ гэж хэлсэн чинь Батцэнгэл над дээр хүрч ирээд миний баруун нүд, уруул хэсэгт 2-3 удаа цохих үед миний нүднээс цус гарчихсан байхаар нь уур хүрээд машиныхаа арын багажинд байсан дугуй чангалдаг торбовны төмөр аваад Батцэнгэлийг айлгах гээд далайсан чинь толгойг оноод 1 удаа цохичихсон ...” гэх мэдүүлэг /хх-75-76х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №12528 тоот дүгнэлтэнд:
“1. Б.Бийн биед баруун зулайд шарх, баруун нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх шарх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх шарх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цус хуралт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэжээ /хх-49х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Нэмэлт материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №1400 тоот дүгнэлтэнд:
“1.2. Б.Бийн биед нэмэлтээр 2019.10.16-ны өдрийн Толгойн КТГ-н шинжилгээгээр дух ясны цөмөрсөн хугарал, тархины баруун тал бөмбөлгийн дух хэсгийн хатуу хальсан дээрх голомтлог цусан хураа, баруун зулайд шарх, баруун нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх 2019.10.15-ны өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.
4. Дээрх гэмтэл нь мохоо болон ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
5. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
6. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэжээ /хх-56-57х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн №12702 тоот дүгнэлтэнд:
“1.С.Хт баруун ухархайн хананы хугарал, баруун зовхинд цус хуралт, дээд уруул зулгаралт тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн цохих үйлдлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-50х/,
Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Батцэнгэлийн биед тогтоогдсон баруун зулайд шарх, дух ясны хугарал, тархины баруун тал бөмбөлгийн дух хэсгийн дагуу хальсан дээрх голомтлог цусан хураа гэмтэл нь мохоо буюу төмөрөөр баруун нүдний дээд зовхины цус хуралт гэмтэл нь хүний гараар тус тусдаа 1 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой ...” гэх мэдүүлэг /хх-60-61х/,
Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-89х, 111х/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-87х, 109х/,
Хохирлын баримт /хх-117х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх нотлох баримтаар үнэллээ.
Шүүгдэгч С.Х нь 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 10 цагийн орчим Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг Нарантуул-2 худалдааны төвийн хашаанд хохирогч Б.Бтэй авто машинаа зогсоолд зөв байрлуулаагүйн улмаас маргалдаж, улмаар нүүрэнд гараа, толгойд нь төмрөөр тус бүр нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь “дух ясны цөмөрсөн хугарал, тархины баруун тал бөмбөлгийн дух хэсгийн хатуу хальсан дээрхи голомтлог цусан хураа, баруун зулайд шарх, баруун нүдний дээд зовхинд цусан хуралт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 10 цагийн орчим Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг Нарантуул-2 худалдааны төвийн хашаанд хохирогч С.Хтай машинаа зогсоолд зөв байрлуулсангүй гэх шалтгаанаар маргалдаж, улмаар нүүр, толгойд нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь “баруун ухархайн хананы хугарал, баруун зовхинд цус хуралт, дээд уруул зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь:
шүүгдэгч, хохирогч С.Хын өгсөн: “Би түгээлтийн ажил хийдэг. Тухайн үед 2 уут мах аваад гараад ирэхэд 2-3 тэрэгчин ирчихсэн пизда минь яагаад машинаа энд тавиад байгаа юм бэ? Наад машинаа зайлуулаач гэж хэлсэн. Тэгэхээр нь би нээх удаагүй шүү дээ гэхэд Б.Б машинаа яагаад энд тавьж байгаа юм бэ? Бид нарын ажлын үе гэж хэлээд миний нүүр рүү 2-3 удаа цохисон. Тухайн үедээ би залуу хүний гарын аяыг даахгүй дахиад зодох болов уу гэж бодоод машинаас төмөр аваад цохисон. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,
шүүгдэгч, хохирогч Б.Бийн өгсөн: “би тухайн үед 3 үхэр ачаад 2 тэрэгчинтэй хамт явж байхад зам таглаад приүс 20 маркийн машин тавьчихсан байхаар нь гарах газар байхгүй 10-20 минут хүлээсэн. Тэгээд жолооч нь гараад ирэхээр нь уур хүрээд пизда минь машинаа өөр газар тавихад яадаг юм бэ гэж хэлэхэд С.Х намайг пизда гэж хэллээ гээд цохихоор нь би зөрүүлээд цохисон. Тэгээд Бор, Дашням хоёр намайг салгасан. Салчихсан гэж бодоод зогсож байхад С.Х машиныхаа тээшний хэсгийг онгойлгоод зогсож байхаар нь махаа янзлаад далд хийж байна гэж бодсон. Нэг мэдэхэд миний толгой руу төмрөөр цохисон. Бид хоёрыг хамт байсан хүмүүс салгасан” гэх мэдүүлэг,
шүүгдэгч Б.Бээс мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор өгсөн: “...Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын М.Ариунтөгсийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 12528 дугаар дүгнэлтийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн өдрийн орой миний толгой өвдөөд байхаар нь 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гэмтэл согог судлалын үндэсний төвд очоод үзүүлэхэд гавал тархины гэмтэлтэй буюу “толгойн баруун талд дух ясанд титэм заадас дайрсан дотогш цөмөрсөн хугаралтай” гэсэн оноштой хэвтэн эмчлүүлж байгаад 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр эмнэлгээс гарсан бөгөөд дахин эмнэлэгт үзүүлэх шаардлагатай учир нэмэлт шинжилгээ хийлгэх хүсэлтэй байна. Миний санаж байгаагаар Хүрэлбаатар гэх хүн машины арын багаажнаас турбо төмөр гаргаж ирээд миний баруун чамархайн дээр цохисон ...” гэх мэдүүлэг /хх-18х/,
шүүгдэгч Б.Бээс мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн: “...Миний санаж байгаагаар 10 сарын 15-ны өдрийн 11 цагийн үед Бор, Дашням хоёртой цуг бид гурав үхрийн мах ачаад шулааны заал руу орох гэсэн чинь зам хаагаад нэг приус 20 маркийн саарал цагаан өнгийн машин хаагаад зогссон байсан бөгөөд жолооч нь зах дотроос 2 уут мах барьчихсан юу ч болоогүй юм шиг гараад ирэхээр нь миний уур хүрээд намайг юу гээд байгаа юм бэ?” гэж хэлээд заамдаад авсан бөгөөд үл таних залуу миний зүүн хацар руу 1 удаа цохихоор нь би зөрүүлээд 1-2 удаа нүүр рүү нь цохисон чинь Бор, Дашням хоёр бид хоёрыг салгаад зогсож байсан чинь Хүрэлбаатар машин руугаа яваад багааж онгойлгоод 40-45 см урт, 4 хуруу бүдүүн цулгуй төмрөөр миний толгой руу цохисон бөгөөд тухайн үед миний толгой манараад цус гарсан. Хүрэлбаатараас төмрийг нь булаах гэж Дашням оролдож байх шиг харагдсан бөгөөд Хүрэлбаатар төмрөө өгөхгүй байгаа бололтой харагдсан. Миний санаж байгаагаар Хүрэлбаатар гэх хүн машины арын багажнаас турбо төмөр гаргаж ирээд миний баруун талын чамархайн дээр цохисон. Би Хүрэлбаатарын баруун нүдэнд нь 1-2 удаа гараараа цохисон ...” гэх мэдүүлэг /хх-26-27х/,
гэрч Н.Дашнямаас өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Батцэнгэл ах, Бор ах бид гурав 11 цагийн үед гурвуулаа үхрийн мах тэргэн дээрээ ачаад Нарантуул-2 захын шулааны заал руу явах тэрэгний замыг хаагаад нэг машин тавьчихсан байсан бөгөөд 10-15 минутын дараа Хүрэлбаатар зах дотроос гарч ирээд машин дээрээ ирэх үед Батцэнгэл ах “Чи машинаа ингэж байрлуулдаг юм уу? писда минь” гэж хэлсэн чинь Хүрэлбаатар “яаж байрлуулахаа чамаар заалгуулах юм уу? писда минь” гэж хэлээд тэр хоёр хоорондоо маргалдаж бие биенээ заамдаад авах үед Хүрэлбаатар нь Батцэнгэл ахын нүүр рүү гараараа 1 удаа цохисон чинь Батцэнгэл ах хариуд нь 4-5 удаа нүүр рүү нь цохисон бөгөөд Хүрэлбаатар гэх хүн ч гэсэн 3-4 удаа Батцэнгэл ахын нүүр рүү цохихоор нь би дундуур нь ороод салгасан чинь Хүрэлбаатар машин руугаа яваад багаажнаасаа том труба төмөр гаргаж ирээд Батцэнгэл ахын толгой руу нь цохиод дахиад цохих гээд байхаар нь би очоод Хүрэлбаатарын гарнаас нь төмрийг нь булааж авах гэсэн чинь тавихгүй байхаар нь газар унагаагаад цээжин дээр нь тулж түлхэж байгаад гарнаас нь салгаж авсан. Түд удалгүй Нарантуул-2 захын зохион байгуулагч Наранцэцэг, Отгоо хоёр гарч ирээд трубо төмрийг юу болсон талаар асуугаад Батцэнгэл ахын толгой нүүрийг угаалгаад яваад өгсөн ...” гэх мэдүүлэг /хх-30-31х/,
гэрч Ж.Цолмонсүрэнгээс өгсөн: “...2019 оны 10 сарын 15-ны өдөр надтай хамт тэрэг түрдэг Дашням, Батцэнгэл бид 3 нэг тэргэн дээрээ 4-5 бүтэн үхэр аччихсан шулааны заал руу явж байсан чинь шулааны хаалга таглаад тусгай тэрэг явдаг зам дээр приус-20 маркийн тээврийн хэрэгсэл тавьчихсан байсан. Машины ойр хавьд нь холбоо барих утасны дугаар үлдээгээгүй байсан учир бид гурав 10-15 минут орчим хүлээгээд зогсож байсан чинь уг машины эзэн нь зах дотроос гараад ирэхээр нь Батцэнгэл шууд “машинаа ингэж байрлуулдаг юм уу?” писда чинь чамаас болоод ажил алдагдаад байна. Яг оргил мөнгө олдог үед хүн хорлож байгаа юм шиг” гэж хэлсэн чинь Хүрэлээ гэх жолооч урдаас нь “Битгий хуц” гэж хэлээд Батцэнгэл дээр ирээд шууд гараараа нүүр рүү нь цохиод авсан чинь Батцэнгэл хариуд нь Хүрэлээ гэх хүний баруун нүд рүү нь 2 удаа гараараа цохисон. Би тухайн үед тэргээ буулгаж тавиад тэр хоёр дээр очоод салгачихаад буцаад тэрэг рүүгээ очоод эргээд харсан чинь Хүрэлээ гэх хүн машиныхаа багаажийг ухаж байснаа нэг талыг нь давтсан хар өнгийн төмөр 25-ын зэвтэй турба гаргаж ирээд “Чамайг ална, гүйцээгээд өгье” гэж хэлээд Батцэнгэлийн араас толгой руу нь нэг удаа зөөлөн цохисон чинь Батцэнгэл толгойгоо бариад эргээд харахад Хүрэлээ дахин баруун талын толгойных нь чамархай хавьд нь хүчтэй цохих үед Батцэнгэлийн толгойноос цус гарсан. Дашням Хүрэлээгийн гарт байсан турбаг авах гэтэл Хүрэлээ өгөхгүй дахиж Батцэнгэлийг цохих гэж дайраад байхаар нь Дашням Хүрэлээгийн гартаа барьсан төмрийг булааж авах гээд Хүрэлээгийн цээж рүү нь жийсэн чинь труба нь тавигдахгүй байгаа бололтой Хүрэлээ газар унах үед нь Дашням зүүн хацар руу нь хөлөөрөө жийж байгаад төмрийг нь булааж авсан бөгөөд Хүрэлээ газраас босч ирээд Батцэнгэл дээр ирээд хоёулаа тохирно гээд байхаар нь би тэргэн дээрх махаа шулааны заал руу хүргэж өгчихөөд буцаад ирэх үед Батцэнгэл, Хүрэлээ, Дашням байхгүй байсан ...” гэх мэдүүлэг /хх-35-36х/,
гэрч Д.Төмөр-Очироос өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн өглөө 09-10 цагийн хооронд Нарантуул-2 зах дээр яс, шулааны заалны өмнө таксинд явах гээд зогсож байсан чинь Хүрэлбаатар миний машины урдуур тэрэгчдийн явдаг замыг таглаад машинаа тавиад яваад өгөхөөр нь удахгүй байлгүй дээ гэж бодоод хүлээж байсан чинь гурван тэрэгчин шулааны заал руу орох гэсэн чинь Хүрэлбаатарын машин замыг нь таглаад байхаар нь тэд нар жоохон цухалдуу байх шиг байсан. Түд удалгүй Хүрэлбаатар 3 том тортой мах бариад гараад ирсэн чинь Батцэнгэл гэх залуу “чи ганцаараа байгаа юм шиг писда чинь” гэсэн чинь Хүрэлбаатар хариуд нь “чи намайг писда гэдэг хэн бэ?” гэж хэлээд барьж явсан тортой зүйлээ машиныхаа хажууд тавиад Батцэнгэл рүү очоод энгэрээс нь заамдаад авсан бөгөөд тэр хоёр бие биенээ миний харснаар нэг нэг удаа цохих шиг болсон бөгөөд Хүрэлбаатар машин руугаа очоод багаажаа ухаж байснаа нэг 40-50 см урттай турба төмөр гаргаж ирээд Батцэнгэлийн баруун чамархайн дээд хэсэгт нэг удаа саваад цохисон чинь Батцэнгэлтэй хамт явж байсан бүдүүн залуу Хүрэлбаатарыг бариад авсан чинь газар Хүрэлбаатар унаад гартаа байсан төмрөө өгөхгүй байхаар нь бүдүүн залуу цээж, гэдэс хэсэг рүү нь өшиглөж тийрч байгаад төмрийг нь булааж авсан бөгөөд түд удалгүй тэр хавьд олон хүмүүс шаваад ирсэн. Би машинаа асаагаад яваад өгсөн юм. Тухайн хэрүүл, маргаан дууссаны дараа Хүрэлбаатарын баруун нүд нь улайгаад үл ялиг хавдсан элдэв цус нөж гарсан зүйлгүй, харагдсан бөгөөд Батцэнгэл гэх хүний баруун чамархайн дээд хэсгээс нь цус гарчихсан байсан ...” гэх мэдүүлэг /хх-37-38х/,
гэрч Ц.Нарантуяагаас өгсөн: “...Би Нарантуул-2 захын мах бэлтгэх хэсгийн зохион байгуулагчаар ажилладаг бөгөөд тухайн өдрийн 11-12 цагийн үед ажлын байран дээрээ байж байх үед гаднаас үл таних хүн орж ирээд зогсоолын жолооч, тэрэгчин хоёр шулааны заалны өмнө зодоон хийж байна гэж хэлэхээр нь яваад очсон чинь Батцэнгэлийн толгойноос цус гарчихсан, Хүрэлээ гэх хүний хамар нь халцарчихсан цус болчихсон байсан байхаар нь очоод юу болсон талаар асуугаад тэрэгчдийн нэг нь жижиг төмөр барьчихсан байхаар нь би төмрийг нь аваад тэрэгчдийг хариуцсан зохион байгуулагчдын өрөөнд оруулаад тэр төмрийг тавьсан ...” гэх мэдүүлэг /хх-39-40х/,
шүүгдэгч С.Хаас мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн өглөө 09-10 цагийн үед махны захиалга аваад захаас гарах гэж байсан чинь захиалагч хүмүүс жижиглээд татуулаад аваад ирээрэй гэхээр нь Нарантуул захын мах жижиглэдэг газрын үүдийг таглаад машинаа тавиад зах орж махаа татуулаад гараад ирсэн чинь Батцэнгэл ална шүү чи хаанаас гараад ирсэн бэ чи наад машинаа холдуул гэхээр нь би “чи яагаад намайг хэл амаар доромжлоод байгаа юм бэ? гэж хэлсэн чинь Батцэнгэл над дээр хүрч ирээд миний баруун нүд, уруул, хэсэгт 2-3 удаа цохих үед нь миний нүднээс цус гарчихсан байхаар нь миний уур хүрээд машиныхаа арын багажинд байсан дугуй чангалдаг дорцовны төмөр аваад Батцэнгэлийн толгойн тус газарт нь нэг удаа цохисон чинь Батцэнгэлийн толгойноос цус гарсан бөгөөд Батцэнгэлтэй хамт байсан Дашням “чи хүн аллаа писда минь, энэ ямар даварчихсан юм бэ?” гэж хэлээд миний гарт байсан төмрийг булааж авах гээд байхаар нь би төмрөө өгөхгүй гээд зууралдаад байж байх үед би газарт уначихсан. Дашням миний гарт байсан төмрийг булааж аваад миний толгой дээрээс 3 удаа дэвссэн юм. Тэгээд би газраас босоод Батцэнгэл, Дашням хоёроос уучлалт гуйгаад аль аль нь гэмтсэн байгаа юм чинь уучлалт гуйгаад салъя гэсэн чинь Батцэнгэл “үгүй ээ миний буруу гэж юу байгаа юм бэ? чамаас уучлал гуйхгүй” гэж хэлэхээр нь би яваад өгсөн ...” гэх мэдүүлэг /хх-22-23х/,
шүүгдэгч С.Х мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Тус өдрийн өглөө 9-10 цагийн үед махны захиалга аваал захаас машинтайгаа гарах гэж байсан чинь захиалагч жижиглээд татуулаад махаа аваад ирээрэй гэхээр нь Нарантуул захын махны жижиглэдэг газрын үүдийг таглаад машинаа тавиад зах орж махаа татуулаад гараад ирсэн чинь Батцэнгэл ална шүү чи хаанаас гараад ирсэн бэ? чи наад машинаа холдуул гэхээр нь би чи яагаад намайг хэл амаар доромжлоод байгаа юм бэ гэж хэлсэн чинь Батцэнгэл над дээр хүрч ирээд миний баруун нүд, уруул хэсэгт 2-3 удаа цохих үед миний нүднээс цус гарчихсан байхаар нь уур хүрээд машиныхаа арын багажинд байсан дугуй чангалдаг торбовны төмөр аваад Батцэнгэлийг айлгах гээд далайсан чинь толгойг оноод 1 удаа цохичихсон ...” гэх мэдүүлэг /хх-75-76х/,
шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнээс өгсөн: “...Батцэнгэлийн биед тогтоогдсон баруун зулайд шарх, дух ясны хугарал, тархины баруун тал бөмбөлгийн дух хэсгийн дагуу хальсан дээрх голомтлог цусан хураа гэмтэл нь мохоо буюу төмөрөөр баруун нүдний дээд зовхины цус хуралт гэмтэл нь хүний гараар тус тусдаа 1 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой ...” /хх-60-61х/ гэх мэдүүлгүүд,
Хавтаст хэрэгт цугларсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №12528 тоот дүгнэлт /хх-49х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Нэмэлт материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №1400 тоот дүгнэлт /хх-56-57х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн №12702 тоот дүгнэлт /хх-50х/, Хохирлын баримт /хх-117х/, Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-89х, 111х/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-87х, 109х/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч С.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн,
Шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүхийн шатанд хохирогч /шүүгдэгч/ Б.Бд шүүгдэгч С.Х нь гэм хорын хохирлын 600.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Мөн хохирогч /шүүгдэгч/ С.Х нь шүүгдэгч Б.Бээс гэм хорын хохирол нэхэмжлээгүй болно.
Шүүх шүүгдэгч С.Х, Б.Б нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д тус тус зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон тэдгээрт торгох ял тус тус оногдуулж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх