Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 41

 

2020        01         08                                  2020/ШЦТ/41

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж, шүүгч С.Батгэрэл, П.Ариунболд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

            Улсын яллагч С.Энхтуул,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

            Шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч О.Санчирбал,

           Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Хүрэлтогоо, түүний өмгөөлөгч М.Энхжаргал,

Иргэдийн төлөөлөгч З.Оюунцэцэг нарыг оролцуулан

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт ХБд холбогдох эрүүгийн 1911023010946 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Боржигон овогт ХБ, 1996 оны 12 сарын 31-нд Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус  дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 21-521 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай /РД:............../,

Шүүгдэгч Х.Б /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ нь 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 21-521 тоотод хэл амаар доромжиллоо гэх шалтгаанаар Д.Хишиг-Ундралын зүүн гарын бугалга хэсэгт нь 1 удаа хутгалж алсан,

- 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хайлаастын 21-521 тоотод хэл амаар доромжиллоо гэх шалтгаанаар Д.Энхсайханы зүүн гарны бугалганд хутгалж хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан  дараахи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Х.Бгээс мөрдөн шалгах ажиллагааны үед сэжигтнээр мэдүүлсэн: “...Би өдрийг нь санахгүй байна. Хишиг-Ундрал манай гэрт орж ирсэн. Тэгээд Хишиг-Ундрал бид хоёр дэлгүүрээс 1 литрийн хоёр пиво авсан. Шөнө хэдэн цаг гэдгийг нь санахгүй байна. Хишиг-Ундрал бид хоёр Энхсайханы гэрт очоод Энхсайханыг аваад “Угалз” гэх газраас Хишиг-Ундрал хоёр том пиво авсан. Энхсайхан, Хишиг-Ундрал бид гурав манайд очсон. Энхсайхан, Хишиг-Ундрал 2 толгойндоо ясгүй, шүдгүй гэж намайг доромжилсон. Миний уур хүрээд хутга бариад та хоёрыг ална шүү гэж хэлсэн. Энхсайхан, Хишиг-Ундрал 2 над руу дайрсан. Үүнээс хойш юу болсоныг мэдэхгүй байна. Нэг мэдэхэд Хишиг-Ундралын зүүн гар, Энхсайханы баруун гарны мөрнөөс цус гарч байсан. Би байшингийн хаалга цонхоор хүн хутгалчихлаа гэж хашгирсан. Манай ах Базаррагчаа орж ирсэн ...” гэх мэдүүлэг /хх-91-92х/,

Шүүгдэгч Х.Бгээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: ”Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Хүрэлтогоогоос мэдүүлсэн: “Би талийгаач Хишиг-Ундралын ээж. Миний хүү Хишиг-Ундрал нь 1998 онд Улаанбаатар хотод төрсөн. Кино урлагын дээд сургуульд сурч байгаа. Тэрээр нэг хүүхэдтэй эхнэр нь жирэмсэн. Эхнэр хүүхдээ тэжээж ажил хийнэ гэж хэлдэг байсан. Миний хүү сагсан бөмбөг, оюутны лигт оролцдог байсан. Талийгаач минь бусадтай хэрүүл маргаан хийгээд байдаггүй. Арван жилд суралцаж байхдаа тэргүүний сурагч байсан. Биднийг хэргийн газарт очиход их хэмжээний цус болсон цус нь нөжирсөн өтгөрсөн байсан. Хэргийн газар миний хүүгийн цусыг тогтоох гэж цаг хугацаа алдсан. Х.Бгийн аав ээж, ах дүү нар үгсэн тохиролцсон байх магадлалтай. 09 дүгээр сарын 04-ний өдөр шөнийн 02 цагт хутгалаад хэргийн ул мөрийг устгасан байж магадгүй. Хохирогчийн талаас хохирогчийн ах Базаррагчаад гомдолтой байна. Миний хүүг хутгалсан хутгыг нуусан. Энхсайханыг хажуугийн байшинд түгжих гэсэн. Тэрээр өмнө нь ял эдлэж байсан гэсэн. Миний хүү боловсролтой ухаантай иргэн болгож хүмүүжүүлэх бодолтой байсан. Бид нар гомдолтой байна. Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хохирогч Д.Энхсайханаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Баярхүү Хишиг-Ундралыг цоохор гээд хоорондоо маргалдаад босоод ирсэн. Би та хоёр яагаад байгаа юм бэ гээд зогсож байхад Баярхүү гэрийнхээ зурагтны хажуу талын шүүгээнээс хүрэн судалтай хутга аваад миний зүүн гарны бугалганд нэг удаа хутгалсан ...” гэх мэдүүлэг /хх-30-31х/,

Гэрч С.Базаррагчаагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2019 оны 09 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө 3-4 цагийн үед шөнө хүн хашгираад байсан. Би гэрээс гарахад манай дүү Баярхүүгийн байшинд хүн орилоод байсан. Би Баярхүүгийн байшинд ороход нэг залуу шалан дээр хэвтэж байсан. Манай дүү Баярхүү, Энхсайхан 2 зогсож байсан. Баярхүүг чи яаж байгаа юм бэ гэж би хэлсэн. Гэтэл газар эрээн өнгийн иштэй том хутга байсан. Уг хутга манай ээжийн гэрт байдаг хутга байсан. Би хутгыг аваад байшингаас гаргаад баруун тал руу шидсэн. Учир нь Баярхүүг дахиад хүн хутгалчих байх гэж бодсон юм. Мөн Энхсайхны зүүн гарын булчин хэсгээс цус гарч байсан. Эмнэлэг дуудсан ...” гэх мэдүүлэг /хх-35-36х/,

Гэрч Д.Энхсайханаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “ ...2019 оны 9 дүгээр сарын 4-ний шөнө 01 цагийн үед Баярхүү, Хишиг-Ундрал хоёр согтуу манай гэрт орж ирсэн. Тэгээд Баярхүү, Хишиг-Ундрал бид гурав манай гэрээс гараад Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороонд байдаг “Угалз” гэх нэртэй газар очсон. Баярхүү мөнгөө өгөөд Хишиг-Ундрал ганцаараа орж том “Сэнгүүр” пиво хоёрыг аваад гарч ирсэн. Бид гурав шууд Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хайлаастын 21-521 тоот Баярхүүгийн гэрт очсон. Баярхүү, Хишиг-Ундрал бид гурав нэг пиво задалж уусан. Хишиг-Ундрал Баярхүүг шүдгүй шар гэж хэлсэн. Баярхүү Хишиг-Ундралыг цоохор гэж хоорондоо маргалдаад босоод ирсэн. Би та хоёр яагаад байгаа юм бэ гээд зогсож байхад Баярхүү гэрийнхээ зурагтны хажуу талын шүүгээнээс хүрэн судалтай хутга аваад миний зүүн гарны бугалганд нэг удаа хутгалсан. Тэгээд Хишиг-Ундралын зүүн гарны бугалганд нэг удаа хутгалсан, Хишиг-Ундрал байшингийн хаалга хэсэг рүү яваад унаад өгсөн. Хишиг-Ундралын зүүн гарнаас их хэмжээний цус гарч байсан. Баярхүү хаалга, цонхоор би хүн хутгалчихлаа гээд хашгираад орилоод байсан. Энэ үед Баярхүүгийн төрсөн ах Базаррагчаа орж ирсэн. Баярхүүг чи яаж байгаа юм бэ гээд Баярхүүг цохиод гарт нь байсан хутгийг аваад байшингаас гарсан. Доромжилсон, дайрсан зүйл байхгүй, Баярхүү худал мэдүүлэг өгсөн байна. Хишиг-Ундралыг нас барсан болохоор худал ярьж болно гэж бодсон юм байхдаа би амьд гэрч байна. Надад худал ярих шаардлага байхгүй. Баярхүү бид хоёрыг хутгалчихаад хамт үхнэ гээд өөрийнхөө хэвлий хэсэгт хутгаар зүсээд байсан ...” гэх мэдүүлэг /хх-37, 30-31х/,

Гэрч М.Бурмаагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “ ...2019 оны 09 дүгээр сарын 04-ний шөнө 03 цагийн үед хүн хашгираад байсан би гэрээсээ гараад Баярхүүгийн байшинд орох гээд явсан, миний урд Базаррагчаа түрүүлж Баярхүүгийн байшинд орсон. Намайг ороход хаалганы дотор талд Хишиг-Ундрал газар хэвтэж байсан. Энхсайхан байшингийн цонхны урд талд Баярхүү байшингийн хойд талд зогсож байсан. Удаагүй цагдаа эмнэлгийн хүмүүс ирсэн. Өглөө би Базаррагчаагийн эхнэр Дөлгөөн бид хоёр хамт гэрт нь ороход Энхсайхан орон дээр нь хэвтэж байсан. Энхсайхан гар өвдөөд байна гэж хэлсэн. Тэгээд үзэхэд Энхсайханы зүүн гарт шарх үүссэн байсан ...” гэх мэдүүлэг /хх-40-41х/,

Гэрч М.Дөлгөөнөөс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2019 оны 09 дүгээр сарын 04-ний шөнө 03 цагийн үед би нөхөр Базаррагчаатай хамт унтаж байхад хүн хашгираад байсан. Тэгээд Базаррагчаа гэрээс гарсан. Би мөн удаагүй гэрээсээ гараад Баярхүүгийн байшингийн үүдэнд очоод харахад Баярхүү байшингийн голд Энхсайхан байшингийн цонхны хажууд зогсож байсан. Байшингийн хаалганы дотор талд газар Хишиг-Ундрал унасан их хэмжээний цус гарсан байсан. Би айгаад байшинд ороогүй. Тэгээд би эмнэлэг цагдаад хэлсэн ...” гэх мэдүүлэг /хх-42-43х/,

Гэрч Бүжинлхамаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Хишиг-Ундрал бид хоёр 2017 оноос хойш хамт нэг гэрт амьдарч эхэлсэн. 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр би төрж хүүтэй болсон. Хишиг-Ундрал бид хоёр албан ёсоор гэр бүл болоогүй, гэхдээ манай хүүхэд Хишиг-Ундралаар овоглож явдаг. Би одоо 4 сартай жирэмсэн. Талийгаач зан аашийн хувьд хүнтэй хэрүүл маргаан хийдэггүй, төлөв даруу зантай. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй. Б.Баярхүүтэй хамт нэг гудамжинд өссөн болохоор сайн мэднэ. Баярхүү нь зан аашийн хувьд их ууртай, архи согтууруулах ундааны зүйл байнга хэрэглэсэн явдаг ...” гэх мэдүүлэг /хх-44-45х/, 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн №1913 тоот дүгнэлтэд:

“1. Д.Хишиг-Ундралын цогцост зүүн бугалганы ар дээд хэсгийн бугалганы тараагуур судас болон бугалга, цээжний булчинг гэмтээсэн гүн хатгагдаж зүсэгдсэн шарх, шарх орчмын цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Амь хохирогчид учирсан дээрх гэмтэл амьд үед нь үүссэн.

4. Талийгаач нь дээрх гэмтлийн улмаас хурц цус алдаж нас баржээ.

5. Уг гэмтлийг авсан тохиолдолд амь хохирогч богино хугацаанд амьд байх боломжтой /хэдэн минут/

6. Дээрх гэмтлийг авсан хүн богино хугацаанд идэвхтэй үйл хөдлөл, хөдөлгөөн хийх боломжтой.

7. Амь хохирогчийн цогцост үүссэн гэмтэл нь 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

8. Уг гэмтлийг амь хохирогч өөртөө учруулах боломжгүй.

9. Амь хохирогчид шинжилгээгээр үхэлд хүргэсэн архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

10. Амь хохирогч OI бүлгийн цустай байна.

11. Амь хохирогчийн цусанд 1,4 %о, ходоодны шингэнд 7,1 %о, шээсэнд 1,5%о, цөсөнд 1,5%о спирт илэрсэн, шээсэнд мансууруулах бодис илрээгүй байх ба хөнгөн зэргийн согтолттой байжээ.

12. Амь хохирогчид 2019.9.04-ний өдрийн 07,00 цагт цогцосны анхны үзлэг хийхэд нас бараад 5-6 цаг өнгөрсөн байна гэжээ /цогцосны үзлэгийн тэмдэглэлээс/.   

 гэжээ /хх-49-51х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн №4302 тоот дүгнэлтэнд:

“1. Шинжилгээнд ирүүлсэн цамцнуудад зүсэгдэлт хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр гарсан байна. Хэмжээ байрлалыг үзлэг ба шинжилгээний хэсгээс үзнэ үү.

2. Шинжилгээнд ирүүлсэн мод, даавуу гэмтэлгүй байна” гэжээ /хх-66-68х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн №4904 тоот дүгнэлтэнд:

“1. Хохирогч Д.Хишиг-Ундралын хэрэг болох үед өмсөж явсан гэх хар өнгийн 1 хос оймс, ногоон эрээн өнгийн өмд, саарал өнгийн футболк дээр цус илэрсэн. Уг цус нь О/I/ бүлгийн харъяалалтай байна.

2. ХГҮ-ээр хураан авсан гэх эрээн бүтээлэг, шар өнгийн футболк, бор өнгийн малгайтай цамц, 29 см урттай модны хэсэг, хөвөнд бэхжүүлсэн хатсан хүрэн өнгийн нунтаг зүйл дээр цус илэрсэн. Уг цус нь О/I/ бүлгийн харъяалалтай байна” гэжээ /хх-69х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн №4331 тоот дүгнэлтэнд:

“1. Шинжилгээнд ирүүлсэн хутганаас гарын мөр илэрсэнгүй” гэжээ /хх-70х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний №4949 тоот дүгнэлтэнд:

“Хүрэн хар өнгийн судалтай иштэй хутга дээр цус илэрсэн. Уг цус нь О/I/ бүлгийн харъяалалтай байна” гэжээ /хх-72х/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын №1119 тоот дүгнэлтэнд:

“1. Х.Б нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

2. 3. Х.Б нь Эпилепси /унаж татах өвчин/, зан төрхийн өөрчлөлттэй байна.

4. Х.Б нь хэрэг гарсан гэх 2019 оны 9 сарын 4-ний өдөр Эпилепси /унаж татах өвчин/, зан төрхийн өөрчлөлт, энгийн согтолттой байсан байна.

5. Х.Б нь хэрэг хариуцах чадвартай байна” гэжээ /хх-55-57х/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээч эмч Э.Амгалангаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “ ... Эпилепси буюу унаж татах өвчин, зан төрхийн өөрчлөлт нь сэтгэцийн өвчин биш гэмтлийн гаралтай өвчин юм. Уг өвчтэй хүн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед буюу уурлаж бухимдсан, сэтгэл санааны гэнэтийн цочролд орсон байсан ч сэтгэцийн хэвийн байдал алдагдалгүй өөрийнхөө хийж байгаа үйлдлийг тодорхойлон аюулын шинж байдал зэргийг ухамсарлах бүрэн чадвартай ...” гэх мэдүүлэг /хх-46-47х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №10826 тоот дүгнэлтэнд: “...Д.Энхсайханы биед цээж, зүүн бугалганд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-62х/,

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-14-17х/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-5-13х/,

Эд мөрийн баримтаар хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-19х/,

Хохирлын баримтууд /хх-109-113х, 115х/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-123х/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-197х/ зэрэг болно.

Тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх нотлох баримтаар үнэллээ.

Шүүгдэгч Х.Б нь 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 21-521 тоотод хэл амаар доромжиллоо гэх шалтгаанаар Д.Хишиг-Ундралын зүүн гарын бугалга хэсэгт нь 1 удаа хутгалж алсан,

- 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хайлаастын 21-521 тоотод хэл амаар доромжиллоо гэх шалтгаанаар Д.Энхсайханы зүүн гарны бугалганд хутгалж хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь:

шүүгдэгч Х.Бгээс мөрдөн шалгах ажиллагааны үед сэжигтнээр мэдүүлсэн: “...Би өдрийг нь санахгүй байна. Хишиг-Ундрал манай гэрт орж ирсэн. Тэгээд Хишиг-Ундрал бид хоёр дэлгүүрээс 1 литрийн хоёр пиво авсан. Шөнө хэдэн цаг гэдгийг нь санахгүй байна. Хишиг-Ундрал бид хоёр Энхсайханы гэрт очоод Энхсайханыг аваад “Угалз” гэх газраас Хишиг-Ундрал хоёр том пиво авсан. Энхсайхан, Хишиг-Ундрал бид гурав манайд очсон. Энхсайхан, Хишиг-Ундрал 2 толгойндоо ясгүй, шүдгүй гэж намайг доромжилсон. Миний уур хүрээд хутга бариад та хоёрыг ална шүү гэж хэлсэн. Энхсайхан, Хишиг-Ундрал 2 над руу дайрсан. Үүнээс хойш юу болсоныг мэдэхгүй байна. Нэг мэдэхэд Хишиг-Ундралын зүүн гар, Энхсайханы баруун гарны мөрнөөс цус гарч байсан. Би байшингийн хаалга цонхоор хүн хутгалчихлаа гэж хашгирсан. Манай ах Базаррагчаа орж ирсэн ...” гэх мэдүүлэг /хх-91-92х/,

шүүгдэгч Х.Бгээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: ”Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Хүрэлтогоогоос мэдүүлсэн: “Би талийгаач Хишиг-Ундралын ээж. Миний хүү Хишиг-Ундрал нь 1998 онд Улаанбаатар хотод төрсөн. Кино урлагын дээд сургуульд сурч байгаа. Тэрээр нэг хүүхэдтэй эхнэр нь жирэмсэн. Эхнэр хүүхдээ тэжээж ажил хийнэ гэж хэлдэг байсан. Миний хүү сагсан бөмбөг, оюутны лигт оролцдог байсан. Талийгаач минь бусадтай хэрүүл маргаан хийгээд байдаггүй. Арван жилд суралцаж байхдаа тэргүүний сурагч байсан. Биднийг хэргийн газарт очиход их хэмжээний цус болсон цус нь нөжирсөн өтгөрсөн байсан. Хэргийн газар миний хүүгийн цусыг тогтоох гэж цаг хугацаа алдсан. Х.Бгийн аав ээж, ах дүү нар үгсэн тохиролцсон байх магадлалтай. 09 дүгээр сарын 04-ний өдөр шөнийн 02 цагт хутгалаад хэргийн ул мөрийг устгасан байж магадгүй. Хохирогчийн талаас хохирогчийн ах Базаррагчаад гомдолтой байна. Миний хүүг хутгалсан хутгыг нуусан. Энхсайханыг хажуугийн байшинд түгжих гэсэн. Тэрээр өмнө нь ял эдлэж байсан гэсэн. Миний хүү боловсролтой ухаантай иргэн болгож хүмүүжүүлэх бодолтой байсан. Бид нар гомдолтой байна. Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг,

хохирогч Д.Энхсайханаас өгсөн: “...Баярхүү Хишиг-Ундралыг цоохор гээд хоорондоо маргалдаад босоод ирсэн. Би та хоёр яагаад байгаа юм бэ гээд зогсож байхад Баярхүү гэрийнхээ зурагтны хажуу талын шүүгээнээс хүрэн судалтай хутга аваад миний зүүн гарны бугалганд нэг удаа хутгалсан ...” гэх мэдүүлэг /хх-30-31х/,

гэрч С.Базаррагчаагаас өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө 3-4 цагийн үед шөнө хүн хашгираад байсан. Би гэрээс гарахад манай дүү Баярхүүгийн байшинд хүн орилоод байсан. Би Баярхүүгийн байшинд ороход нэг залуу шалан дээр хэвтэж байсан. Манай дүү Баярхүү, Энхсайхан 2 зогсож байсан. Баярхүүг чи яаж байгаа юм бэ гэж би хэлсэн. Гэтэл газар эрээн өнгийн иштэй том хутга байсан. Уг хутга манай ээжийн гэрт байдаг хутга байсан. Би хутгыг аваад байшингаас гаргаад баруун тал руу шидсэн. Учир нь Баярхүүг дахиад хүн хутгалчих байх гэж бодсон юм. Мөн Энхсайхны зүүн гарын булчин хэсгээс цус гарч байсан. Эмнэлэг дуудсан ...” гэх мэдүүлэг /хх-35-36х/,

гэрч Д.Энхсайханаас өгсөн: “ ...2019 оны 9 дүгээр сарын 4-ний шөнө 01 цагийн үед Баярхүү, Хишиг-Ундрал хоёр согтуу манай гэрт орж ирсэн. Тэгээд Баярхүү, Хишиг-Ундрал бид гурав манай гэрээс гараад Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороонд байдаг “Угалз” гэх нэртэй газар очсон. Баярхүү мөнгөө өгөөд Хишиг-Ундрал ганцаараа орж том “Сэнгүүр” пиво хоёрыг аваад гарч ирсэн. Бид гурав шууд Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хайлаастын 21-521 тоот Баярхүүгийн гэрт очсон. Баярхүү, Хишиг-Ундрал бид гурав нэг пиво задалж уусан. Хишиг-Ундрал Баярхүүг шүдгүй шар гэж хэлсэн. Баярхүү Хишиг-Ундралыг цоохор гэж хоорондоо маргалдаад босоод ирсэн. Би та хоёр яагаад байгаа юм бэ гээд зогсож байхад Баярхүү гэрийнхээ зурагтны хажуу талын шүүгээнээс хүрэн судалтай хутга аваад миний зүүн гарны бугалганд нэг удаа хутгалсан. Тэгээд Хишиг-Ундралын зүүн гарны бугалганд нэг удаа хутгалсан, Хишиг-Ундрал байшингийн хаалга хэсэг рүү яваад унаад өгсөн. Хишиг-Ундралын зүүн гарнаас их хэмжээний цус гарч байсан. Баярхүү хаалга, цонхоор би хүн хутгалчихлаа гээд хашгираад орилоод байсан. Энэ үед Баярхүүгийн төрсөн ах Базаррагчаа орж ирсэн. Баярхүүг чи яаж байгаа юм бэ гээд Баярхүүг цохиод гарт нь байсан хутгийг аваад байшингаас гарсан. Доромжилсон, дайрсан зүйл байхгүй, Баярхүү худал мэдүүлэг өгсөн байна. Хишиг-Ундралыг нас барсан болохоор худал ярьж болно гэж бодсон юм байхдаа би амьд гэрч байна. Надад худал ярих шаардлага байхгүй. Баярхүү бид хоёрыг хутгалчихаад хамт үхнэ гээд өөрийнхөө хэвлий хэсэгт хутгаар зүсээд байсан ...” гэх мэдүүлэг /хх-37, 30-31х/,

гэрч М.Бурмаагаас өгсөн: “ ...2019 оны 09 дүгээр сарын 04-ний шөнө 03 цагийн үед хүн хашгираад байсан би гэрээсээ гараад Баярхүүгийн байшинд орох гээд явсан, миний урд Базаррагчаа түрүүлж Баярхүүгийн байшинд орсон. Намайг ороход хаалганы дотор талд Хишиг-Ундрал газар хэвтэж байсан. Энхсайхан байшингийн цонхны урд талд Баярхүү байшингийн хойд талд зогсож байсан. Удаагүй цагдаа эмнэлгийн хүмүүс ирсэн. Өглөө би Базаррагчаагийн эхнэр Дөлгөөн бид хоёр хамт гэрт нь ороход Энхсайхан орон дээр нь хэвтэж байсан. Энхсайхан гар өвдөөд байна гэж хэлсэн. Тэгээд үзэхэд Энхсайханы зүүн гарт шарх үүссэн байсан ...” гэх мэдүүлэг /хх-40-41х/,

гэрч М.Дөлгөөнөөс өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 04-ний шөнө 03 цагийн үед би нөхөр Базаррагчаатай хамт унтаж байхад хүн хашгираад байсан. Тэгээд Базаррагчаа гэрээс гарсан. Би мөн удаагүй гэрээсээ гараад Баярхүүгийн байшингийн үүдэнд очоод харахад Баярхүү байшингийн голд Энхсайхан байшингийн цонхны хажууд зогсож байсан. Байшингийн хаалганы дотор талд газар Хишиг-Ундрал унасан их хэмжээний цус гарсан байсан. Би айгаад байшинд ороогүй. Тэгээд би эмнэлэг цагдаад хэлсэн ...” гэх мэдүүлэг /хх-42-43х/,

гэрч Бүжинлхамаас өгсөн: “...Хишиг-Ундрал бид хоёр 2017 оноос хойш хамт нэг гэрт амьдарч эхэлсэн. 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр би төрж хүүтэй болсон. Хишиг-Ундрал бид хоёр албан ёсоор гэр бүл болоогүй, гэхдээ манай хүүхэд Хишиг-Ундралаар овоглож явдаг. Би одоо 4 сартай жирэмсэн. Талийгаач зан аашийн хувьд хүнтэй хэрүүл маргаан хийдэггүй, төлөв даруу зантай. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй. Б.Баярхүүтэй хамт нэг гудамжинд өссөн болохоор сайн мэднэ. Баярхүү нь зан аашийн хувьд их ууртай, архи согтууруулах ундааны зүйл байнга хэрэглэсэн явдаг ...” гэх мэдүүлэг /хх-44-45х/, 

шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээч эмч Э.Амгалангаас өгсөн: “ ... Эпилепси буюу унаж татах өвчин, зан төрхийн өөрчлөлт нь сэтгэцийн өвчин биш гэмтлийн гаралтай өвчин юм. Уг өвчтэй хүн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед буюу уурлаж бухимдсан, сэтгэл санааны гэнэтийн цочролд орсон байсан ч сэтгэцийн хэвийн байдал алдагдалгүй өөрийнхөө хийж байгаа үйлдлийг тодорхойлон аюулын шинж байдал зэргийг ухамсарлах бүрэн чадвартай ...” /хх-46-47х/ гэх мэдүүлгүүд,

 Хавтаст хэрэгт цугларсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн №1913 тоот дүгнэлт /хх-49-51х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн №4302 тоот дүгнэлт /хх-66-68х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн №4904 тоот дүгнэлт /хх-69х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн №4331 тоот дүгнэлт /хх-70х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний №4949 тоот дүгнэлт хх-72х/, Шүүх сэтгэц эмгэг судлалын №1119 тоот дүгнэлт /хх-55-57х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №10826 тоот дүгнэлт /хх-62х/, Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-14-17х/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-5-13х/, Эд мөрийн баримтаар хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-19х/, Хохирлын баримтууд /хх-109-113х, 115х/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-123х/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-197х/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Х.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хорих ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүх шүүгдэгч Х.Бг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын  шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл  байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн  хувийн  байдал  зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 (найм) жил 10 (арав) сар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 (дөрвөн зуун ная) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 (найм) жил 10 (арав) сар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 (дөрвөн зуун ная) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногийн хорих ялд тооцон, нийт 60 /жар/ хоногийн хорих ялд шилжүүлэн, хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн, биечлэн эдлэх хорих ялыг нийт 9 (есөн) жилийн хугацаагаар тогтоож, оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад тусгаарлаж эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн хүрэн өнгийн 12 см урттай иштэй ажлын хэсэг нь 13,5 см урттай 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж, энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Хүрэлтогоод энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлын 13.032.100 төгрөгийг, хохирогч Д.Энхсайханд 3.100.000 төгрөгийг тус тус төлсөн, шүүгдэгч нь 126 хоног цагдан хоригдсон хоногтой болохыг тус тус дурдах нь зүйтэй.