Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 95

 

 

 

 

 

 

 

2020       01         29                                    2020/ШЦТ/95

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул,

Улсын яллагч С.Солонго,

Шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Ц.Тунгалаг,

Хохирогч Н.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт ЦБ холбогдох эрүүгийн 1911028491273 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Боржигон овогт Ц.Б, 1980 оны 06 сарын 07-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, охин, хүү, зээ нарын хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 14 дүгээр гудамж 430 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн 23-340 тоотод түр оршин суух,

урьд: 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 224 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдсэн,

- 2019 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019/ШЦТ/591 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдэж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ............................................

Шүүгдэгч Ц.Б /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ нь 2019 оны 10 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнж 23-340 тоотод согтуурсан үедээ хохирогч Н.Энхбаярыг зодож эрүүл мэндэд “хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний доод 1/3 хэсгийн задрал, урагдал, баруун нүдний гадна буланд зулгаралт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан  дараахи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Баас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: ”Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн, шүүх хуралдаанд нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Шүүгдэгч Ц.Баас яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...тэгээд маргааш өглөө нь 7 цаг өнгөрөөгөөд би цайз зах руу явах гээд өглөө босоод хувцсаа өмсөөд хартал өмсөж байсан цэнхэр жинсэн өмд, хар саарал малгайтай цамц нуль шороо, баруун гарын үеэр шалбарсан, энд тэнд маажигдсан, зулгарсан, цус болчихсон байсан. Би Бааяаг газар уначихсан байхад нь гэдэс хэсэг рүү нь өшиглөсөн юм шиг байна лээ. Хэдэн удаа өшиглөснөө санахгүй байна, юм хумаар бол цохиж зодоогүй. Би түүний шүүх эмнэлгийн дүгнэлтийг уншиж танилцсан, түүнд гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна ...” гэх мэдүүлэг /хх-60-61х/,

Шүүгдэгч Ц.Баас мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлэхдээ: “Би тухайн үед нэлээн согтчихсон байсан, Бааяа ямар ч байсан манай гэрт агсараад байхаар нь маргалдсан, тэгээд гэр болон гадаа зодолдсон юм байна лээ, яаж зодсоноо санахгүй байна, ямар ч байсан өглөө босоод хувцсаа өмстөл нуль шороо болчихсон, баруун гарын үеэр шалбарсан, энд тэнд маажигдсан, зулгарсан, цус болчихсон байсан. Би Бааяаг газар уначихсан байхад нь гэдэс хэсэг рүү нь өшиглөсөн юм шиг байна лээ. Хэдэн удаа өшиглөснөө санахгүй байна, юм хумаар бол цохиж зодоогүй” гэх мэдүүлэг /хх-22-23х/,

Хохирогч Н.Энхбаяраас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 13:30 цагийн орчим гэртээ байж байгаад зүс таних Баяржаргал руу нэг өрлөгийн ажил байна, хамт ажиллах уу гэтэл тэгье гэсэн, Баяржаргал нэг хүн дагуулаад очъё гэж ярьсан, тэгээд 15 цаг өнгөрч байхад Цайз захын урд Баяржаргал болон түүнтэй хамт явж байсан нэг залуу ирсэн, 3-уулаа ажил хийлгэх хүнтэй уулзсан чинь одоо оройтчихсон байна, маргааш өглөө эрт хүрээд ир гэсэн, тэгээд 3-уулаа Цайз захын урд нэг шил 500 граммтай архи уучихаад гэр лүүгээ харих гэтэл Баяржаргал манай гэрт очъё би дэлгүүрээс нэг шил архи авчихъя гэж ярьсан. Тэгээд Баяржаргал дэлгүүрээс нэг шил 750 граммтай архи аваад бид 3 гэрт нь орсон, Баяржаргалын охин 2 хүүхэдтэй хамт байсан. Тэгээд юм хум яриад авсан архиа хувааж уугаад сууж байтал нөгөө залуу Баяржаргал 2 агсраад байсан. Баяржаргал хутга барьж агсраад нөгөөх нь пийшин тойрч гүйгээд гарах гэтэл хаалга цоожтой байх шиг байсан. Тэгсэн зүгээр сандал дээр сууж байсан намайг чи яасан гайхаад байна уу шууд өшиглөөд газар унагаасан. Тэгэхээр нь босоод маргалдсан чинь миний цамцны захнаас заамдаад газар унагаад хүзүү, гар өчөөд зодоод эхэлсэн, энэ үед гаднаас нэг хүн орж ирэх шиг болсон. Тэр үед нөгөө пийшин тойрч зугтаад байсан залуу гараад зугтчихсан байсан. Тэр залууг гараад явсаны дараа намайг газар унгачихаад доош нь харуулж, дээр гарч суугаад хүзүү ам боогоод гар хөл өчөөд цамцны захаас татаж хоолойг боогоод толгой тархи шал руу мөргүүлээд биеийн энд тэнд израль маягийн хар гутлаараа нуруу болон гэдэс рүү өшиглөөд зодоод байсан, намайг бараг 20 минут орчим тамлаж зодсон, би сүүлдээ хөдлөж чадахаа больсон дуу ч гаргахгүй хэвтэж байтал өөрөө зодохоо больсон, тэгээд түүнийг унтсаны дараа шөнө бие засах гэтэл хаалга нь цоожтой, би босч чадахгүй, шөнөжин ёолж хэвтсэн, тэгээд маргааш өглөө нь 07 цаг өнгөрч байхал Баяржаргал сэрээд хаалга онгойлгож өгөөд бие засуулсан. би түүнд шөнөжин зодсон гэтэл би тасарчихсан байна, сайн мэдэхгүй байна гээд байсан. тэгээд түүнийг ажилдаа явсаны дараа Баяржаргалын охины утсаар эхнэр лүүгээ залгаад хэлсэн, эхнэр ирээд намайг шууд гэмтлийн эмнэлэг рүү дагуулж очоод үзүүлэхэд яаралтай хагалгаанд орох хэрэгтэй гэсэн, тэгээд эхнэр маань цагдаад өргөдөл гаргасан юм” гэх мэдүүлэг /хх-13-14х/,  

Хохирогч Н.Энхбаяраас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “1.300.000 төгрөгийн хохирол барагдуулж авсан байгаа. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэв.

Гэрч Д.Билгүүнээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2019 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 12 цагийн үед намайг гадуур явж байхад манай бэр эгч Нандинцэцэг над руу залгаад Энхбаяр ах чинь хүнд зодуулчихлаа гэмтлийн эмнэлэг дээр байна гэр лүү очоод цагаан хэрэглэл авчрах хэрэгтэй байна, яаралтай хагалгаанд орох хэрэгтэй боллоо гээд залгасан. Тэгээд би гэр лүү нь очоод захисан юмыг нь авчихаад гэмтлийн эмнэлэг орсон чинь хамаатны ах Энхбаяр ах яаралтай хагалгаанд орох хэрэгтэй болсон гээд яаралтай түргэн тусламжийн тасагт хэвтэж байсан” гэх мэдүүлэг /хх-15-16х/,

Гэрч Б.Одзаяагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Би гэртээ 2 хүүхдээ унтуулж байсан муудалцаад эхлэхэд нь би боль гэж хэлэхэд миний үгийг авахгүй над руу агсраад байхаар нь би юм хэлэхгүй дуугаа хүүхдүүдээ унтуулаад хэвтэж байсан. Тэгээд тэр 2 гадаа гараад зодолдсон. Зодолдож байсан чимээг нь сонссон болохоор би босч хараагүй юм” гэх мэдүүлэг /хх-17-18х/,

Гэрч Ц.Нандинцэцэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2019 оны 10 дугаар сарын 27-ны өглөөний 07 цагт нэг дугаар залгасан байсан эргүүлээд би залгасан чинь Энхбаяр гэх ахын эхнэр мөн үү, Энхбаяр гэх хүн манайд аавтай ирж хоноод бие нь муу байна та ирж аваарай гэж хэлсэн. Тэгээд би очоод бүтэн цаг шахуу хайгаад утас руу нь залгаад авахгүй байсан. Тэгээд нэг юм манай нөхөр өөрийнхөө гар утсыг асаагаад залгасан чинь нөгөө айлаас гараад явсан байсан. Гудамжинд нөхөртэйгөө таараад тэгээд би такси бариад гэмтлийн эмнэлэг ороод үзүүлэхэд шууд хагалгаанд орно гэж хэлээд хагалгаанд орсон” гэх мэдүүлэг /хх-19-21х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн №13159 тоот дүгнэлтэнд:

“1. Н.Энхбаярын биед хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний доод 1/3 хэсгийн задрал, урагдал, баруун нүдний гадна буланд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой” гэх мэдүүлэг /хх-28х/,                                             

            Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-62х/,

Шийтгэх тогтоолын хуулбар /хх-65-68х,71-73х/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-74х/,

Хохирлын баримтууд /хх-46-57х/ зэрэг болно.

Тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх нотлох баримтаар үнэллээ.

Шүүгдэгч Ц.Б /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ нь 2019 оны 10 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнж 23-340 тоотод согтуурсан үедээ хохирогч Н.Энхбаярыг зодож эрүүл мэндэд “хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний доод 1/3 хэсгийн задрал, урагдал, баруун нүдний гадна буланд зулгаралт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь:

шүүгдэгч Ц.Баас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: ”Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн, шүүх хуралдаанд нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

шүүгдэгч Ц.Баас яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тэгээд маргааш өглөө нь 7 цаг өнгөрөөгөөд би цайз зах руу явах гээд өглөө босоод хувцсаа өмсөөд хартал өмсөж байсан цэнхэр жинсэн өмд, хар саарал малгайтай цамц нуль шороо, баруун гарын үеэр шалбарсан, энд тэнд маажигдсан, зулгарсан, цус болчихсон байсан. Би Бааяаг газар уначихсан байхад нь гэдэс хэсэг рүү нь өшиглөсөн юм шиг байна лээ. Хэдэн удаа өшиглөснөө санахгүй байна, юм хумаар бол цохиж зодоогүй. Би түүний шүүх эмнэлгийн дүгнэлтийг уншиж танилцсан, түүнд гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна ...” гэх мэдүүлэг /хх-60-61х/,

шүүгдэгч Ц.Баас мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн: “Би тухайн үед нэлээн согтчихсон байсан, Бааяа ямар ч байсан манай гэрт агсараад байхаар нь маргалдсан, тэгээд гэр болон гадаа зодолдсон юм байна лээ, яаж зодсоноо санахгүй байна, ямар ч байсан өглөө босоод хувцсаа өмстөл нуль шороо болчихсон, баруун гарын үеэр шалбарсан, энд тэнд маажигдсан, зулгарсан, цус болчихсон байсан. Би Бааяаг газар уначихсан байхад нь гэдэс хэсэг рүү нь өшиглөсөн юм шиг байна лээ. Хэдэн удаа өшиглөснөө санахгүй байна, юм хумаар бол цохиж зодоогүй” гэх мэдүүлэг /хх-22-23х/,

хохирогч Н.Энхбаяраас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “1.300.000 төгрөгийн хохирол барагдуулж авсан байгаа. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

хохирогч Н.Энхбаяраас мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 13:30 цагийн орчим гэртээ байж байгаад зүс таних Баяржаргал руу нэг өрлөгийн ажил байна, хамт ажиллах уу гэтэл тэгье гэсэн, Баяржаргал нэг хүн дагуулаад очъё гэж ярьсан, тэгээд 15 цаг өнгөрч байхад Цайз захын урд Баяржаргал болон түүнтэй хамт явж байсан нэг залуу ирсэн, 3-уулаа ажил хийлгэх хүнтэй уулзсан чинь одоо оройтчихсон байна, маргааш өглөө эрт хүрээд ир гэсэн, тэгээд 3-уулаа Цайз захын урд нэг шил 500 граммтай архи уучихаад гэр лүүгээ харих гэтэл Баяржаргал манай гэрт очъё би дэлгүүрээс нэг шил архи авчихъя гэж ярьсан. Тэгээд Баяржаргал дэлгүүрээс нэг шил 750 граммтай архи аваад бид 3 гэрт нь орсон, Баяржаргалын охин 2 хүүхэдтэй хамт байсан. Тэгээд юм хум яриад авсан архиа хувааж уугаад сууж байтал нөгөө залуу Баяржаргал 2 агсраад байсан. Баяржаргал хутга барьж агсраад нөгөөх нь пийшин тойрч гүйгээд гарах гэтэл хаалга цоожтой байх шиг байсан. Тэгсэн зүгээр сандал дээр сууж байсан намайг чи яасан гайхаад байна уу шууд өшиглөөд газар унагаасан. Тэгэхээр нь босоод маргалдсан чинь миний цамцны захнаас заамдаад газар унагаад хүзүү, гар өчөөд зодоод эхэлсэн, энэ үед гаднаас нэг хүн орж ирэх шиг болсон. Тэр үед нөгөө пийшин тойрч зугтаад байсан залуу гараад зугтчихсан байсан. Тэр залууг гараад явсаны дараа намайг газар унгачихаад доош нь харуулж, дээр гарч суугаад хүзүү ам боогоод гар хөл өчөөд цамцны захаас татаж хоолойг боогоод толгой тархи шал руу мөргүүлээд биеийн энд тэнд израль маягийн хар гутлаараа нуруу болон гэдэс рүү өшиглөөд зодоод байсан, намайг бараг 20 минут орчим тамлаж зодсон, би сүүлдээ хөдлөж чадахаа больсон дуу ч гаргахгүй хэвтэж байтал өөрөө зодохоо больсон, тэгээд түүнийг унтсаны дараа шөнө бие засах гэтэл хаалга нь цоожтой, би босч чадахгүй, шөнөжин ёолж хэвтсэн, тэгээд маргааш өглөө нь 07 цаг өнгөрч байхал Баяржаргал сэрээд хаалга онгойлгож өгөөд бие засуулсан. би түүнд шөнөжин зодсон гэтэл би тасарчихсан байна, сайн мэдэхгүй байна гээд байсан. тэгээд түүнийг ажилдаа явсаны дараа Баяржаргалын охины утсаар эхнэр лүүгээ залгаад хэлсэн, эхнэр ирээд намайг шууд гэмтлийн эмнэлэг рүү дагуулж очоод үзүүлэхэд яаралтай хагалгаанд орох хэрэгтэй гэсэн, тэгээд эхнэр маань цагдаад өргөдөл гаргасан юм” гэх мэдүүлэг /хх-13-14х/,  

гэрч Д.Билгүүнээс мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2019 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 12 цагийн үед намайг гадуур явж байхад манай бэр эгч Нандинцэцэг над руу залгаад Энхбаяр ах чинь хүнд зодуулчихлаа гэмтлийн эмнэлэг дээр байна гэр лүү очоод цагаан хэрэглэл авчрах хэрэгтэй байна, яаралтай хагалгаанд орох хэрэгтэй боллоо гээд залгасан. Тэгээд би гэр лүү нь очоод захисан юмыг нь авчихаад гэмтлийн эмнэлэг орсон чинь хамаатны ах Энхбаяр ах яаралтай хагалгаанд орох хэрэгтэй болсон гээд яаралтай түргэн тусламжийн тасагт хэвтэж байсан” гэх мэдүүлэг /хх-15-16х/,

гэрч Б.Одзаяагаас мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би гэртээ 2 хүүхдээ унтуулж байсан муудалцаад эхлэхэд нь би боль гэж хэлэхэд миний үгийг авахгүй над руу агсраад байхаар нь би юм хэлэхгүй дуугаа хүүхдүүдээ унтуулаад хэвтэж байсан. Тэгээд тэр 2 гадаа гараад зодолдсон. Зодолдож байсан чимээг нь сонссон болохоор би босч хараагүй юм” гэх мэдүүлэг /хх-17-18х/,

гэрч Ц.Нандинцэцэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2019 оны 10 дугаар сарын 27-ны өглөөний 07 цагт нэг дугаар залгасан байсан эргүүлээд би залгасан чинь Энхбаяр гэх ахын эхнэр мөн үү, Энхбаяр гэх хүн манайд аавтай ирж хоноод бие нь муу байна та ирж аваарай гэж хэлсэн. Тэгээд би очоод бүтэн цаг шахуу хайгаад утас руу нь залгаад авахгүй байсан. Тэгээд нэг юм манай нөхөр өөрийнхөө гар утсыг асаагаад залгасан чинь нөгөө айлаас гараад явсан байсан. Гудамжинд нөхөртэйгөө таараад тэгээд би такси бариад гэмтлийн эмнэлэг ороод үзүүлэхэд шууд хагалгаанд орно гэж хэлээд хагалгаанд орсон” /хх-19-21х/ гэх мэдүүлгүүд,

Хавтаст хэрэгт цугларсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн №13159 тоот дүгнэлт /хх-28х/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-62х/, Шийтгэх тогтоолын хуулбар /хх-65-68х,71-73х/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-74х/, Хохирлын баримтууд /хх-46-57х/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Ц.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хорих ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүх шүүгдэгч Ц.Бд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ц.Б нь шүүхийн шатанд хохирогч Н.Энхбаярт гэм хорын хохиролд 1.300.000 төгрөг төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.