| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2020/0052/Э |
| Дугаар | 64 |
| Огноо | 2020-01-16 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Сод-Эрдэнэ |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 64
2020 01 16 2020/ШЦТ/64
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Тулга,
Улсын яллагч Б.Сод-Эрдэнэ,
Шүүгдэгч Б.Б /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/,
Шүүгдэгч Б.Ц /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Зуутраг овогт Буянжаргалын Бэлэгдэмбэрэл, Чойжин овогт Баярын Цэдэндорж нарт холбогдох эрүүгийн 1911017150948 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Шүүгдэгч Зуутраг овогт Буянжаргалын Бэлэгдэмбэрэл, Монгол Улсын иргэн, 1979 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосго 5 дугаар гудамж 24 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 40-837 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:ОМ79090935/.
2. Шүүгдэгч Чойжин овогт Баярын Цэдэндорж, Монгол Улсын иргэн, 1999 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Төв аймгийн Бүрэн суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 31-500 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:НК99020415/.
Шүүгдэгч Буянжаргалын Бэлэгдэмбэрэл /яллах дүгнэлтэд дурьдснаар/ нь 2019 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ө.Цэрэнсодномтой таксины мөнгө өгөөгүй гэх шалтгаанаас болж маргалдаж, улмаар Б.Цтой бүлэглэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Баярын Цэдэндорж нь 2019 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ө.Цэрэнсодномтой таксины мөнгө өгөөгүй гэх шалтгаанаас болж маргалдаж, улмаар Б.Бтэй бүлэглэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би тэр өдөр ажлаа тараад 2-3 лааз пиво уусан байсан бөгөөд машины арын суудалд явж байсан. Цэдэндорж нь хохирогчийг 2-3 удаа цохихоор нь би боль гээд салгасан юм. Тэгээд хохирогчийг мөнгөө төл гэх шаардлага тавихад үгүй гэж хэлсэн. Улмаар би хажуу талаас нь 1-2 удаа цохьсон. Хохирогчид хохирлын мөнгийг төлж барагдуулж, уучлалт гуйсан бөгөөд надаас дүү хүнд буруу үлгэр дууриалал үзүүлсэндээ харамсаж байна” гэв.
Шүүгдэгч Б.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн өдөр би ажлаа тараад такси үйлчилгээнд явж байсан. Гэтэл хохирогч нь таксины мөнгөө өгөөгүй болохоор нь түүнээс мөнгөө авах гэтэл АТМ орж мөнгө авчихаад ирнэ гэсэн юм. Хохирогч нь АТМ явж ирээд дахиад өөр газарт хүргээд өг гэсэн. Түүнээс болж маргалдаад хохирогчийн шанаа хэсэгт нь хэд хэдэн удаа цохьсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч Ө.Цэрэнсодномоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2019 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн шөнийн 03 цагийн үед Чингэлтэй дүүрэг 15 дугаар хороо 84-н автобусны буудлаас такси барих гээд зогсож байтал өмнө нь Приус 11 маркийн цагаан өнгийн автомашин ирээд зогссон. Тэгсэн машины цонхоор жолооч Б.Ц нь надад хандан “ахаа таксиныхаа мөнгийг авъя” гэхэд нь би хэдэн төгрөг билээ гэж асуухад жолооч Б.Ц 6000-7000 төгрөг дутуу байгаа ш дээ, та 10.000 төгрөг өгчихгүй юу гэж хэлэхээр нь би машинд суухад ард талд Бэлэгдэмбэрэл суусан байсан. Тэгээд би машинд суугаад Чингэлтэй дүүрэг 15 дугаар хороо Бодь нэртэй дэлгүүрийн хажуу талд байрлах АТМ-ээс 10.000 төгрөг гаргаж өгсөн. Тэгээд намайг жолооч Б.Ц нь “машинд суу” гэхээр би нээх юм бодолгүй машинд суухад Бодь нэртэй дэлгүүрийн урд талын 2-3 гудамж өнгөрөөд баруун тийш эргэж 1 гудамж руу ороод дээшээ нилээн өгсөж байгаад зогссон. Тэгээд жолооч Цэдэндорж бид хоёр машины мөнгөнөөс болж хоорондоо маргалдаад миний нүүрэн тус газар гараараа цохисон. Дараа нь жолооч Б.Ц жолооныхоо араас буугаад машины хойд талын хаалгыг онгойлгон миний хажуу талд суусан. Тухайн үед би Б.Б, Б.Ц нарын голд сууж таараад миний толгой, хамар, эрүү тус газар луу Б.Ц цохиод Б.Б нь боль гээд байсан. Тэгээд Б.Ц буцаж машинаа бариад төв зам руу ороод дахин зүүн тийш эргэж 1 гудамж руу орж намайг хоёр талаас нийлээд хамаагүй цохиод байсан. Тэгээд Б.Ц намайг машинаасаа буулгаж намайг газар унагаачихаад толгой руу Б.Ц өшиглөсөн. Тухайн үед миний хамар амнаас цус гарсан байсныг Цэдэндорж гудамжинд шалбаагны усаар угаасан ...Энэ үед гудамжнаас үл таних эрэгтэй хүн гарч ирээд “наана чинь юу болоод байгаа юм бэ” гэхэд нь би тэр хүнд “надад туслаарай, цагдаа дуудаж өгөөрэй, энэ хоёр хүн намайг зодоод байна” гэж хэлсэн ...” гэх мэдүүлэг /хх-10-14х/,
Гэрч Б.Бат-Эрдэнээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2019 оны 06 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө одоо яг хэдэн цагийн үед гэдгийг санахгүй байна, лав үүрээр байсан гадаа гэгээ орж эхэлж байсан. Гадаа хашааны гадаа хүмүүс орилдоод нохой хуцаад байхаар нь гайхаад гэрээс гараад хартал хашааны гадаа машин дотор нэг хүнийг хоёр талаас нь хүн цохиж харагдсан. Нөгөө зодуулж байгаа хүн нь орилж туслаарай гээд орилоод байхаар нь иргэн хүнийхээ үүргийг гүйцэтгэж, цагдаагийн байгууллагад 102 гэсэн дугаар луу дуудлага өгсөн юм...” гэх мэдүүлэг /хх-40-41х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн шинжээчийн №7494 тоот дүгнэлтэнд:
“1. Ө.Цэрэнсодномд хамрын нурууны хугарал, хоёр доод зовхи, эрүүний зүүн буланд цус хуралт тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-45х/,
Шинжээч эмч Ц.Ганболдоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..хамрын нурууны хугарал нь гэмтлийн зэргийн хөнгөн зэрэгт дангаараа хамаарагдана. Харин хоёр зовхи, эрүүний зүүн буланд цус хуралт нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахгүй. Эдгээр гэмтлүүд нь нийлээд хөнгөн зэрэгт хамаарна ...Мохоо зүйл гэдгийг олон зүйл хамаарагдахыг хэлнэ. Жишээлбэл: мод, чулуу, гараар цохисон зүйлийг хэлнэ. Олон удаагийн үйлчлэлээр гэдэг нь хоёроос дээш удаа давтан цохидог үйлчлэлээр үүссэнг хэлнэ ...” гэх мэдүүлэг /хх-115-116х/,
Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-75, 82х/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-77, 86х/,
Хохирлын баримтууд /хх-99-101х/, Хохирлын мөнгө хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-106х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх нотлох баримтаар үнэллээ.
Шүүгдэгч Буянжаргалын Бэлэгдэмбэрэл нь 2019 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ө.Цэрэнсодномтой таксины мөнгө өгөөгүй гэх шалтгаанаас болж маргалдаж, улмаар Б.Цтой бүлэглэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Баярын Цэдэндорж нь 2019 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ө.Цэрэнсодномтой таксины мөнгө өгөөгүй гэх шалтгаанаас болж маргалдаж, улмаар Б.Бтэй бүлэглэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус үйлдсэн гэм буруутай болох нь:
шүүгдэгч Б.Бийн өгсөн: “Би тэр өдөр ажлаа тараад 2-3 лааз пиво уусан байсан бөгөөд машины арын суудалд явж байсан. Цэдэндорж нь хохирогчийг 2-3 удаа цохихоор нь би боль гээд салгасан юм. Тэгээд хохирогчийг мөнгөө төл гэх шаардлага тавихад үгүй гэж хэлсэн. Улмаар би хажуу талаас нь 1-2 удаа цохьсон. Хохирогчид хохирлын мөнгийг төлж барагдуулж, уучлалт гуйсан бөгөөд надаас дүү хүнд буруу үлгэр дууриалал үзүүлсэндээ харамсаж байна” гэх мэдүүлэг,
шүүгдэгч Б.Цийн өгсөн: “Тухайн өдөр би ажлаа тараад такси үйлчилгээнд явж байсан. Гэтэл хохирогч нь таксины мөнгөө өгөөгүй болохоор нь түүнээс мөнгөө авах гэтэл АТМ орж мөнгө авчихаад ирнэ гэсэн юм. Хохирогч нь АТМ явж ирээд дахиад өөр газарт хүргээд өг гэсэн. Түүнээс болж маргалдаад хохирогчийн шанаа хэсэгт нь хэд хэдэн удаа цохьсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,
хохирогч Ө.Цэрэнсодномоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2019 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн шөнийн 03 цагийн үед Чингэлтэй дүүрэг 15 дугаар хороо 84-н автобусны буудлаас такси барих гээд зогсож байтал өмнө нь Приус 11 маркийн цагаан өнгийн автомашин ирээд зогссон. Тэгсэн машины цонхоор жолооч Б.Ц нь надад хандан “ахаа таксиныхаа мөнгийг авъя” гэхэд нь би хэдэн төгрөг билээ гэж асуухад жолооч Б.Ц 6000-7000 төгрөг дутуу байгаа ш дээ, та 10.000 төгрөг өгчихгүй юу гэж хэлэхээр нь би машинд суухад ард талд Бэлэгдэмбэрэл суусан байсан. Тэгээд би машинд суугаад Чингэлтэй дүүрэг 15 дугаар хороо Бодь нэртэй дэлгүүрийн хажуу талд байрлах АТМ-ээс 10.000 төгрөг гаргаж өгсөн. Тэгээд намайг жолооч Б.Ц нь “машинд суу” гэхээр би нээх юм бодолгүй машинд суухад Бодь нэртэй дэлгүүрийн урд талын 2-3 гудамж өнгөрөөд баруун тийш эргэж 1 гудамж руу ороод дээшээ нилээн өгсөж байгаад зогссон. Тэгээд жолооч Цэдэндорж бид хоёр машины мөнгөнөөс болж хоорондоо маргалдаад миний нүүрэн тус газар гараараа цохисон. Дараа нь жолооч Б.Ц жолооныхоо араас буугаад машины хойд талын хаалгыг онгойлгон миний хажуу талд суусан. Тухайн үед би Б.Б, Б.Ц нарын голд сууж таараад миний толгой, хамар, эрүү тус газар луу Б.Ц цохиод Б.Б нь боль гээд байсан. Тэгээд Б.Ц буцаж машинаа бариад төв зам руу ороод дахин зүүн тийш эргэж 1 гудамж руу орж намайг хоёр талаас нийлээд хамаагүй цохиод байсан. Тэгээд Б.Ц намайг машинаасаа буулгаж намайг газар унагаачихаад толгой руу Б.Ц өшиглөсөн. Тухайн үед миний хамар амнаас цус гарсан байсныг Цэдэндорж гудамжинд шалбаагны усаар угаасан ...Энэ үед гудамжнаас үл таних эрэгтэй хүн гарч ирээд “наана чинь юу болоод байгаа юм бэ” гэхэд нь би тэр хүнд “надад туслаарай, цагдаа дуудаж өгөөрэй, энэ хоёр хүн намайг зодоод байна” гэж хэлсэн ...” гэх мэдүүлэг /хх-10-14х/,
шинжээч эмч Ц.Ганболдоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..хамрын нурууны хугарал нь гэмтлийн зэргийн хөнгөн зэрэгт дангаараа хамаарагдана. Харин хоёр зовхи, эрүүний зүүн буланд цус хуралт нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахгүй. Эдгээр гэмтлүүд нь нийлээд хөнгөн зэрэгт хамаарна ...Мохоо зүйл гэдгийг олон зүйл хамаарагдахыг хэлнэ. Жишээлбэл: мод, чулуу, гараар цохисон зүйлийг хэлнэ. Олон удаагийн үйлчлэлээр гэдэг нь хоёроос дээш удаа давтан цохидог үйлчлэлээр үүссэнг хэлнэ ...” гэх мэдүүлэг /хх-115-116х/,
гэрч Б.Бат-Эрдэнээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2019 оны 06 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө одоо яг хэдэн цагийн үед гэдгийг санахгүй байна, лав үүрээр байсан гадаа гэгээ орж эхэлж байсан. Гадаа хашааны гадаа хүмүүс орилдоод нохой хуцаад байхаар нь гайхаад гэрээс гараад хартал хашааны гадаа машин дотор нэг хүнийг хоёр талаас нь хүн цохиж харагдсан. Нөгөө зодуулж байгаа хүн нь орилж туслаарай гээд орилоод байхаар нь иргэн хүнийхээ үүргийг гүйцэтгэж, цагдаагийн байгууллагад 102 гэсэн дугаар луу дуудлага өгсөн юм...” /хх-40-41х/ гэх мэдүүлгүүд,
хавтаст хэрэгт цугларсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн шинжээчийн №7494 тоот дүгнэлт /хх-45х/, Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-75, 82х/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-77, 86х/, хохирлын баримтууд /хх-99-101х/, Хохирлын мөнгө хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-106х/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Б.Б, Б.Ц нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу бүлэглэж үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүх шүүгдэгч Б.Б, Б.Ц нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д тус тус заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон ба тэдгээрт торгуулийн ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцож шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь хохирогч Ө.Цэрэнсодномд гэм хорын хохиролд 1.200.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдах нь зүйтэй.