Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 99

 

2020       01         29                                    2020/ШЦТ/99

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул,

Улсын яллагч Б.Сод-Эрдэнэ,

Шүүгдэгч Э.О, түүний өмгөөлөгч Ц.Оргил,

Хохирогч Ц.Ганцогт, түүний өмгөөлөгч Б.Баярмагнай нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Эрдэнээгийн Отгонбаярт холбогдох эрүүгийн 1811000000578 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Боржигон овогт Эрдэнээгийн Отгонбаяр, 1988 оны 12 сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 6 дугаар хороо 10б-2а тоотод  оршин суух,

урьд: Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 294 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар УХ88122875.

Шүүгдэгч Э.О /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ нь Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Доргио баарны гадаа 2018 оны 6 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө 04 цагийн үед Ц.Ганцогтын нүдэн тус газар цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан  дараахи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ” 2018 оны 06 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Доргио баар руу найзуудтайгаа орох гэтэл хаалттай байхаар нь буцаад явах гэхэд шивээстэй хүн харахаар уур хүрээд байдаг юм гээд орилоод байсан. Тэгээд тоохгүй машиндаа суух гэтэл хөөе сонсож байна уу пиздаа минь гээд уурлаад байсан. Тэгээд хамт байсан залуу нь хоёулаа зодолдъё гээд намайг цохиод авсан. Тэгээд бид хоёр зууралдаад зодолдсон зүйл байхгүй. Ганцогт Отгонбаатарыг боогоод зогсож байхаар нь салгах гэхэд салахгүй байсан тэгээд Ганцогттой зодолдох явцдаа нүдийг нь өшиглөсөн” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Ганцогт мэдүүлэхдээ: “Тухайн үед би оюутан ангийн 2 найз болон найзынхаа нэг найзтай хамт дөрвүүлээ пиво уугаад баар орох гэтэл хаачихсан байхаар нь хажууд нь бие засаад зогсож байхад бас хэдэн залуус ирсэн. Молцогсайхан шивээсний талаар юм хэлсэн. Э.О эргэж хараад юу гээд байгаа юм бэ гээд хэдэн талаасаа муудалцсан. Манай 2 найз зодолдохоор болоод хараад зогсож байхад бүгдээрээ хэдэн талаас орж ирээд бужигналдсан. Нэг мэдэхэд Э.О бид хоёр зууралдаад үлдсэн байсан. Нүүр рүү мөргөх гээд байсан. Э.Оыг барьж авч чадахгүй байхад хамт байсан нэг залуу нь ирээд хоёулаа миний нүүр рүү цохисон. Би за больё гээд тонгойход Э.О намайг нэг өшиглөөд дараа нь нөгөө залуу нь дахин намайг өшиглөсөн. Тэгээд  нүд гээд нүдээ дарсан. Би 2.220.000 төгрөг эмчилгээний зардалд авсан. Мөн эмчилгээний зардлаас гадна 10.000.000 төгрөг авч, нийт 12.220.000 төгрөг авсан” гэв.

Хохирогч Ц.Ганцогтоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Бид дөрөв Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо 5 дугаар сургуулийн ойролцоо байдаг кафед орж суугаад 0,75 литрийн 2 шил Соёрхол архи уугаад тэндээс 3 цагийн үед гарсан. Бид 4 гараад Доргио баар луу очтол хаачихсан гээд оруулаагүй болохоор явцгаая гээд баарны баруун хойд буланд очиж бие засаад зогсож байтал 4 залуу ирээд бид нарын хажуугаар зөрөх үед Молцогсайхан тэд нарыг хараад ямар аймаар шивээстэй юм бэ гэхэд тэд дөрвийн нэг залуу болох халзан толгойтой 2 гар нуруугаараа шивээстэй цагаан өнгийн майктай залуу уурлаад маргалдсан. тэр бүдүүн цагаан өнгийн майк өмссөн залуутай манай найз нараас Отгоотой зодолдохоор болоод бид нар хажууд нь харж зогссон. Тэгтэл тэр 3 залуу Отгоо цагаан өнгийн майктай залуутай зодолдож байх явцад очиж зодохоор дайрсан. Тэгэхээр нь бид нар бас дайрсан. Миний хувьд хүн зодоогүй, салгах гэж байсан. Тэгтэл цагаан майктай залуу намайг заамдаад зогсож байсан. Тухайн үед би бараан өнгийн тамирын малгайгүй, цахилгаантай цамц өмссөн байсан. Тэгээд миний нүүр лүү мөргөөд нүүр лүү гараараа цохисон. Зөрүүлээд цохих гэтэл онож цохиж чадаагүй. Тэр залуугаас зуурах гэхээр майктай болохоор зуурч чадаагүй. Зууралдаад тэр залуутай зогсож байхад бараан өнгийн хувцастай, бор царайтай ойролцоогоор 170 см өндөртэй намхан, жижиг богинохон босоо засалттай үстэй залуу ирээд намайг тэр 2 зодсон. Хоёулаа миний нүүр лүү гараараа цохиод байхаар нь дийлэхгүй юм байна гээд гараараа нүүрээ таглаад доошоо тонгойгоод болъё гээд орилсон. Тэгтэл цагаан майктай залуу шууд миний нүүр лүү өшиглөхөд миний нүдийг оносон. Би шууд нүд гэж орилоод доошоо дөрвөн хөллөөд тонгойход дахиад тэр 2 миний нүүр лүү өшиглөсөн. Миний нүд юу ч харахгүй нүд их сонин болчихоор нь нүд гээд орилоход тэр 4 залуу зугтаагаад явчихсан. Одоо миний нүдний цөцгий гоожсон, хацар хавдсан, хөмсөг язарсан” гэх мэдүүлэг /хх-13-15х/, мөн түүний дахин мэдүүлсэн: “эхлээд бөөнөөрөө зогсож байхад цагаан майктай залуу бид 2 үлдчихсэн байсан. Нөгөө хэд хоорондоо ноцолдоод цааш явчихсан байсан. Гэтэл цагаан майктай залуу намайг хэд хэдэн удаа мөргөөд зууралдаад зогсож байсан. Тэгэхэд дээгүүрээ цайвар өнгийн цамцтай залуу нэмэгдэж ирээд миний толгойн ар хэсэг рүү 3-4 удаа цохих шиг болсон. Тэр цохилтууд нь сүртэй биед гэмтэл учруулаагүй. Тэгээд би за болъё гээд буруу хараад тонгойтол зүүн нүд рүү хөл орж ирээд өшиглөсөн. Тэр үед нүд хагарчих шиг болохоор нь хөөе нүд гэж орилтол дахиад миний нүүр лүү 2 удаа өшиглөөд цааш яваад өгсөн. Ингээд би баруун нүдээ дараад зүүн нүдээрээ харах гэтэл харахгүй байсан. Намайг цагаан майктай залуу өшиглөснийг майк нь урагдснаар мэдэж байна. Учир нь намайг өшиглөх үед бариад авах санаатай зууртал майк нь урагдсан” гэх мэдүүлэг /1хх-16-17х/,

Гэрч Молцогсайханаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо Доргио баарны гадна ирээд хоорондоо шивээсний талаар яриад байсан чинь 4-5 хүн урдаас ирээд зөрж явахдаа бараан өнгийн хувцастай залуу нь юу гээд байгаа юм та нарт ямар хамаатай юм бэ гээд Отгонбатыг барьж аваад хоёулаа үзье гээд эхэлсэн. Тэгэхээр нь би больцгоо, зүгээр салаад яв зодооны хэрэг байхгүй гэж хэлсэн чинь Отгонбатыг нөгөө бараан өнгийн хувцастай залуу шууд бариад хоорондоо барьцалдаад авсан. Тэр үед нэг залуу шууд миний хойноос боогоод хойшоо татсан ба би хөдөлж чадахгүй гар хөлөө сарвагнуулаад гарыг нь тавиулах гэж оролдож байсан. Миний хоолой бараг боогдсон. Тэгсэн Тамир ирээд боль гээд нөгөө залууг татаад намайг боолтноос гаргасан. Тэгээд байж байх үед нөгөө талд Ганцогт ёо ёо гээд 4 хөллөчихсөн орилоод байж байсан” гэх мэдүүлэг /1хх-19х/,

Гэрч С.Тамираас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...3 цагийн үед гараад Доргио бааранд иртэл хааж байна гээд оруулаагүй. Гадна байж байхдаа бид 4 ертөнцийн зүгээр баруун талд хашаа руу шээсэн. Хойд талаас 4 залуу гарч ирээд Молцогсайхан тэр залуучуудыг хараад “шивээстэй хүн муухай” гэсэн утгатай юм ярихад тэр 4 эргэж хараад юу гэнээ гээд дайраад эхэлсэн. Тэгээд маргалдаад байхаар нь би тэд нарыг салгасан. Тэд нараас нэг бүдүүн шивээстэй залуу нь Отгонбаттай барьцалдаад хажуунаас нь өндөр нуруутай хүзүүндээ шивээстэй залуу нь Отгонбаярын нүүр лүү нь цохисон. Өндөр залуугийн араас Ганцогт очоод бие рүү нь цохисон. Намайг салгах гээд очтол миний араас нэг залуу нь боогоод салгаад эргээд хартал Молцогсайханыг нэг залуу нь боочихсон байсан. Молцогсайхан амьсгалж чадахгүй ухаан алдахын бараг өмнө очиж салгасан. Тэгээд эргээд хартал Ганцогт доошоо хараад нүд гээд орилсон. Ганцогтыг дөнгөж орилсоны дараа тэр 4 залуу зугтаагаад хойноос нь Отгонбат бид хоёр хөөж Отгонбат тэд нарын сууж явсан машины дугаарыг нь харсан байсан. Би Молцогсайханын нэг залуу нь боож байхад очиж салгаад эргэж харахад Ганцогт газар нүдээ дараад сууж байсан. Очоод харахад нүднээс нь цус гарч байсан. Молцогсайхантай нэг бор царайтай дээгүүрээ шалдан саарал өнгийн цамцтай залуу зууралдсан байсан. Отгонбаттай хүзүүндээ шивээстэй бүдүүн залуу зодолдож байсан. Ганцогттой өндөр нуруутай, хүзүүндээ шивээстэй залуу зодолдож байсан” гэх мэдүүлэг /1хх-22х/,

Гэрч Д.Дамдинрагчаагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...нэг мэдсэн Отгонбаяр ахыг анх мөргөсөн залуу Отгонбаяр ахтай зодолдож байхад араас нь Отгонбаатар ах очоод мөн найз Алтаншагай болон нөгөө талын 2 залуу очоод бөөн зодоон болоод байхаар нь салгатал Отгонбаяр ахтай зодолдож байсан залуу миний нүд гэмтчихлээ гээд газар суугаад орилоод байсан” гэх мэдүүлэг /1хх-23х/,

Гэрч Б.Баярцэцэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Ганцогт 2018 оны 06 дугаар сарын 17-ны өглөө 07 цаг 40 минутын үед “нүдний нэвт гэмтэл” гэсэн оноштойгоор ирж хэвтсэн байсан. Манай жижүүрийн эмч нар нарийн үзлэг хийж үзээд хараа сэргэх боломжгүй, нүдний бүтэц алдагдсан, дотоод агууламж гадагшилсан, шархны завсраар эд хавчуулагдсан байдалтай хараа шалгахад 0 гэрэл мэдрэхгүй байсан /зүүн нүд/ гэсэн байсан. Өнөөдөр буюу 2018 оны 06 сарын 18-ны өдөр хагалгаанд ороход нүдний лимбээс гадагш 4 цагаас 10 цагийн хооронд нүдний алим задарсан шархтай байсныг сая хагалгаанд оруулсан” гэх мэдүүлэг /1хх-31-32х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн №7684 тоот дүгнэлтэнд:

“1. Ц.Ганцогтын биед баруун зүүн нүдний алимны нэвт /нүдний алимны агууламжийн гоожилт, нүдний алим авах мэс заслын дараах байдал /бүрэн хараагүйдэл/, зүүн талын нүдний ухархайн дотор болон доод ханын далд хугарал, баруун, зүүн нүдний дээд, доод зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой, шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх зүүн нүдний алимны агууламжийн гоожилт, нүдний алим авах мэс заслын дараах байдал /бүрэн хараагүйдэл/ гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 4.7.31.1-т зааснаар хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонгид 65%-р алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэжээ /1хх-34-35х/,

            Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-108х/,

Шийтгэх тогтоолын хуулбар /1хх-111-115х/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-102х/,

Өвчний түүх /1хх-40-47х/, хохирлын баримтууд /1хх-52-58х, 69-74х, 199-200х, 211-214х/ зэрэг болно.

Тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх нотлох баримтаар үнэллээ.

Шүүгдэгч Э.О нь Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Доргио баарны гадаа 2018 оны 6 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө 04 цагийн үед Ц.Ганцогтын нүдэн тус газар цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

шүүгдэгч Э.Оаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: ” 2018 оны 06 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Доргио баар руу найзуудтайгаа орох гэтэл хаалттай байхаар нь буцаад явах гэхэд шивээстэй хүн харахаар уур хүрээд байдаг юм гээд орилоод байсан. Тэгээд тоохгүй машиндаа суух гэтэл хөөе сонсож байна уу пиздаа минь гээд уурлаад байсан. Тэгээд хамт байсан залуу нь хоёулаа зодолдъё гээд намайг цохиод авсан. Тэгээд бид хоёр зууралдаад зодолдсон зүйл байхгүй. Ганцогт Отгонбаатарыг боогоод зогсож байхаар нь салгах гэхэд салахгүй байсан тэгээд Ганцогттой зодолдох явцдаа нүдийг нь өшиглөсөн” гэх мэдүүлэг,

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Ганцогтоос мэдүүлсэн: “Тухайн үед би оюутан ангийн 2 найз болон найзынхаа нэг найзтай хамт дөрвүүлээ пиво уугаад баар орох гэтэл хаачихсан байхаар нь хажууд нь бие засаад зогсож байхад бас хэдэн залуус ирсэн. Молцогсайхан шивээсний талаар юм хэлсэн. Э.О эргэж хараад юу гээд байгаа юм бэ гээд хэдэн талаасаа муудалцсан. Манай 2 найз зодолдохоор болоод хараад зогсож байхад бүгдээрээ хэдэн талаас орж ирээд бужигналдсан. Нэг мэдэхэд Э.О бид хоёр зууралдаад үлдсэн байсан. Нүүр рүү мөргөх гээд байсан. Э.Оыг барьж авч чадахгүй байхад хамт байсан нэг залуу нь ирээд хоёулаа миний нүүр рүү цохисон. Би за больё гээд тонгойход Э.О намайг нэг өшиглөөд дараа нь нөгөө залуу нь дахин намайг өшиглөсөн. Тэгээд  нүд гээд нүдээ дарсан. Би 2.220.000 төгрөг эмчилгээний зардалд авсан. Мөн эмчилгээний зардлаас гадна 10.000.000 төгрөг авч, нийт 12.220.000 төгрөг авсан” гэх мэдүүлэг,

хохирогч Ц.Ганцогтоос өгсөн: “...Бид дөрөв Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо 5 дугаар сургуулийн ойролцоо байдаг кафед орж суугаад 0,75 литрийн 2 шил Соёрхол архи уугаад тэндээс 3 цагийн үед гарсан. Бид 4 гараад Доргио баар луу очтол хаачихсан гээд оруулаагүй болохоор явцгаая гээд баарны баруун хойд буланд очиж бие засаад зогсож байтал 4 залуу ирээд бид нарын хажуугаар зөрөх үед Молцогсайхан тэд нарыг хараад ямар аймаар шивээстэй юм бэ гэхэд тэд дөрвийн нэг залуу болох халзан толгойтой 2 гар нуруугаараа шивээстэй цагаан өнгийн майктай залуу уурлаад маргалдсан. тэр бүдүүн цагаан өнгийн майк өмссөн залуутай манай найз нараас Отгоотой зодолдохоор болоод бид нар хажууд нь харж зогссон. Тэгтэл тэр 3 залуу Отгоо цагаан өнгийн майктай залуутай зодолдож байх явцад очиж зодохоор дайрсан. Тэгэхээр нь бид нар бас дайрсан. Миний хувьд хүн зодоогүй, салгах гэж байсан. Тэгтэл цагаан майктай залуу намайг заамдаад зогсож байсан. Тухайн үед би бараан өнгийн тамирын малгайгүй, цахилгаантай цамц өмссөн байсан. Тэгээд миний нүүр лүү мөргөөд нүүр лүү гараараа цохисон. Зөрүүлээд цохих гэтэл онож цохиж чадаагүй. Тэр залуугаас зуурах гэхээр майктай болохоор зуурч чадаагүй. Зууралдаад тэр залуутай зогсож байхад бараан өнгийн хувцастай, бор царайтай ойролцоогоор 170 см өндөртэй намхан, жижиг богинохон босоо засалттай үстэй залуу ирээд намайг тэр 2 зодсон. Хоёулаа миний нүүр лүү гараараа цохиод байхаар нь дийлэхгүй юм байна гээд гараараа нүүрээ таглаад доошоо тонгойгоод болъё гээд орилсон. Тэгтэл цагаан майктай залуу шууд миний нүүр лүү өшиглөхөд миний нүдийг оносон. Би шууд нүд гэж орилоод доошоо дөрвөн хөллөөд тонгойход дахиад тэр 2 миний нүүр лүү өшиглөсөн. Миний нүд юу ч харахгүй нүд их сонин болчихоор нь нүд гээд орилоход тэр 4 залуу зугтаагаад явчихсан. Одоо миний нүдний цөцгий гоожсон, хацар хавдсан, хөмсөг язарсан” гэх мэдүүлэг /хх-13-15х/, мөн түүний дахин мэдүүлсэн: “эхлээд бөөнөөрөө зогсож байхад цагаан майктай залуу бид 2 үлдчихсэн байсан. Нөгөө хэд хоорондоо ноцолдоод цааш явчихсан байсан. Гэтэл цагаан майктай залуу намайг хэд хэдэн удаа мөргөөд зууралдаад зогсож байсан. Тэгэхэд дээгүүрээ цайвар өнгийн цамцтай залуу нэмэгдэж ирээд миний толгойн ар хэсэг рүү 3-4 удаа цохих шиг болсон. Тэр цохилтууд нь сүртэй биед гэмтэл учруулаагүй. Тэгээд би за болъё гээд буруу хараад тонгойтол зүүн нүд рүү хөл орж ирээд өшиглөсөн. Тэр үед нүд хагарчих шиг болохоор нь хөөе нүд гэж орилтол дахиад миний нүүр лүү 2 удаа өшиглөөд цааш яваад өгсөн. Ингээд би баруун нүдээ дараад зүүн нүдээрээ харах гэтэл харахгүй байсан. Намайг цагаан майктай залуу өшиглөснийг майк нь урагдснаар мэдэж байна. Учир нь намайг өшиглөх үед бариад авах санаатай зууртал майк нь урагдсан” гэх мэдүүлэг /1хх-16-17х/,

гэрч Молцогсайханаас өгсөн: “...Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо Доргио баарны гадна ирээд хоорондоо шивээсний талаар яриад байсан чинь 4-5 хүн урдаас ирээд зөрж явахдаа бараан өнгийн хувцастай залуу нь юу гээд байгаа юм та нарт ямар хамаатай юм бэ гээд Отгонбатыг барьж аваад хоёулаа үзье гээд эхэлсэн. Тэгэхээр нь би больцгоо, зүгээр салаад яв зодооны хэрэг байхгүй гэж хэлсэн чинь Отгонбатыг нөгөө бараан өнгийн хувцастай залуу шууд бариад хоорондоо барьцалдаад авсан. Тэр үед нэг залуу шууд миний хойноос боогоод хойшоо татсан ба би хөдөлж чадахгүй гар хөлөө сарвагнуулаад гарыг нь тавиулах гэж оролдож байсан. Миний хоолой бараг боогдсон. Тэгсэн Тамир ирээд боль гээд нөгөө залууг татаад намайг боолтноос гаргасан. Тэгээд байж байх үед нөгөө талд Ганцогт ёо ёо гээд 4 хөллөчихсөн орилоод байж байсан” гэх мэдүүлэг /1хх-19х/,

гэрч С.Тамираас өгсөн: “...3 цагийн үед гараад Доргио бааранд иртэл хааж байна гээд оруулаагүй. Гадна байж байхдаа бид 4 ертөнцийн зүгээр баруун талд хашаа руу шээсэн. Хойд талаас 4 залуу гарч ирээд Молцогсайхан тэр залуучуудыг хараад “шивээстэй хүн муухай” гэсэн утгатай юм ярихад тэр 4 эргэж хараад юу гэнээ гээд дайраад эхэлсэн. Тэгээд маргалдаад байхаар нь би тэд нарыг салгасан. Тэд нараас нэг бүдүүн шивээстэй залуу нь Отгонбаттай барьцалдаад хажуунаас нь өндөр нуруутай хүзүүндээ шивээстэй залуу нь Отгонбаярын нүүр лүү нь цохисон. Өндөр залуугийн араас Ганцогт очоод бие рүү нь цохисон. Намайг салгах гээд очтол миний араас нэг залуу нь боогоод салгаад эргээд хартал Молцогсайханыг нэг залуу нь боочихсон байсан. Молцогсайхан амьсгалж чадахгүй ухаан алдахын бараг өмнө очиж салгасан. Тэгээд эргээд хартал Ганцогт доошоо хараад нүд гээд орилсон. Ганцогтыг дөнгөж орилсоны дараа тэр 4 залуу зугтаагаад хойноос нь Отгонбат бид хоёр хөөж Отгонбат тэд нарын сууж явсан машины дугаарыг нь харсан байсан. Би Молцогсайханын нэг залуу нь боож байхад очиж салгаад эргэж харахад Ганцогт газар нүдээ дараад сууж байсан. Очоод харахад нүднээс нь цус гарч байсан. Молцогсайхантай нэг бор царайтай дээгүүрээ шалдан саарал өнгийн цамцтай залуу зууралдсан байсан. Отгонбаттай хүзүүндээ шивээстэй бүдүүн залуу зодолдож байсан. Ганцогттой өндөр нуруутай, хүзүүндээ шивээстэй залуу зодолдож байсан” гэх мэдүүлэг /1хх-22х/,

гэрч Д.Дамдинрагчаагаас өгсөн: “...нэг мэдсэн Отгонбаяр ахыг анх мөргөсөн залуу Отгонбаяр ахтай зодолдож байхад араас нь Отгонбаатар ах очоод мөн найз Алтаншагай болон нөгөө талын 2 залуу очоод бөөн зодоон болоод байхаар нь салгатал Отгонбаяр ахтай зодолдож байсан залуу миний нүд гэмтчихлээ гээд газар суугаад орилоод байсан” гэх мэдүүлэг /1хх-23х/,

гэрч Б.Баярцэцэгээс өгсөн: “Ганцогт 2018 оны 06 дугаар сарын 17-ны өглөө 07 цаг 40 минутын үед “нүдний нэвт гэмтэл” гэсэн оноштойгоор ирж хэвтсэн байсан. Манай жижүүрийн эмч нар нарийн үзлэг хийж үзээд хараа сэргэх боломжгүй, нүдний бүтэц алдагдсан, дотоод агууламж гадагшилсан, шархны завсраар эд хавчуулагдсан байдалтай хараа шалгахад 0 гэрэл мэдрэхгүй байсан /зүүн нүд/ гэсэн байсан. Өнөөдөр буюу 2018 оны 06 сарын 18-ны өдөр хагалгаанд ороход нүдний лимбээс гадагш 4 цагаас 10 цагийн хооронд нүдний алим задарсан шархтай байсныг сая хагалгаанд оруулсан” /1хх-31-32х/ гэх мэдүүлгүүд,

Хавтаст хэрэгт цугларсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн №7684 тоот дүгнэлт /1хх-34-35х/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-108х/,  Шийтгэх тогтоолын хуулбар /1хх-111-115х/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-102х/, Өвчний түүх /1хх-40-47х/, хохирлын баримтууд /1хх-52-58х, 69-74х, 199-200х, 211-214х/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Э.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хорих ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүх шүүгдэгч Э.От эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Э.О нь энэ гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан гэм хорын хохиролд хохирогч Ц.Ганцогтод 12.220.000 төгрөг төлсөн байх ба хохирогч Ц.Ганцогт нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Э.О нь 49 хоног цагдан хоригдсон болно.