Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 0074

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Э даргалж

Улсын яллагч Н.Д

Шүүгдэгч Ч.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.О нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Б-д холбогдох эрүүгийн  дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:  Монгол Улсын иргэн, Ч.Б

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Ч.Б нь 2020 оны 01 сарын 04-ний өдөр наадмын талбайд өөрийн найз хамтран амьдрагч Ч.Б-ийн толгойн тус газар нь дэвсэж, цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Ч.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би хамтран амьдаргчаа зодсон, хөнгөн гэмтэл учруулсандаа гэмшиж байна. Хохиролд 312.000 төгрөг төлсөн гэв.

-Хохирогч Ч.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: ...2020 оны 01 сарын 04-ний өдөр би гэртээ байж байгаад Б-той 14 цагийн үед уулзаад дэлгүүр орж 500 граммын архи авч наадмын талбай дээр очиж уг архиа уусан. Архи ууж байх үед манай эгч Б-ийн 10 жилийн ангийн ах болох У ах над руу залгасан чинь Б хардаад уурлаад байсан. Надад хамаагүй манай эгчийн ангийн хүүхэд гэж хэлэхийн хооронд хамар руу цохиж хамраас цус гаргасан. Б намайг үснээс зулгаагаад чирсэн. Нүүрэн дээр дэвсэж баруун талын хөмсөг сэтэлсэн. Б-с зугтааж гүйгээд такси бариад гэртээ харьсан. Хүргэн ах Г юу болсон талаар асуухаар нь Б зодсон гэж хэлээд цагдаад өргөдөл өгсөн. Улмаар 2020 оны 01 сарын 04-ний өдрөөс 13-ны өдөр хүртэл эмнэлэгт хэвтсэн  гэсэн мэдүүлэг /хх 15-16 хуудас/

Гэрч К.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2020 оны 01 сарын 04-ний орой 19 цагийн үед манай эхнэрийн төрсөн дүү Б баруун нүдний дээд хэсэгт сэтэрсэн байдалтай хувцас нь цус болсон хүнд зодуулсан юм шиг гэртээ орж ирсэн болохоор нь цагдаагийн байгууллагад хандсан. Найз залуу гээд байгаа Б нь удаа дараа зодож биед нь гэмтэл учруулж байгаа юм. Манай дүү өнөөдөр зодуулсан гэртээ ирэхдээ найз залуу Б-д зодуулсан гэж хэлсэн  гэсэн мэдүүлэг /хх 17-18 хуудас/

Гэрч Д.Ч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2020 оны 01 сарын 04-ний өдөр манай хүү Б гадуур ажил хийж байгаад ирье гээд гэрээсээ гарсан. Гэртээ ирэхгүй удаад байхаар нь утас руу нь залгасан чинь удахгүй очлоо гэсэн. 17 цагийн үед Б над руу залгаад би Б-г зодчихлоо гэсэн. Тэгээд би эмнэлэг дээр очтол Б эмнэлэгт хэвтсэн байсан ба Б зодсон гээд хөмсөг нь сэтэрчихсэн байсан. Би эмнэлэг дээр байж байхад Б ирсэн бөгөөд цагдаа нар хажууд нь байж байгаад Б-ыг эрүүлжүүлэх байр руу аваад явсан гэсэн мэдүүлэг /хх 20 хуудас/

Гэрч Ж.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би 2020 оны 01 сарын 04-ний өдөр Б-н хүүхдийг хараад гэртээ байж байтал манай охин Б 18 цагийн үед архи уучихсан нүүр нь цус болсон гэртээ орж ирсэн ба  юу болсон талаар асуутал Б намайг зодсон гэж хэлсэн. Б ухаан алдсан. Хүргэн Г, Б-г эмнэлэг рүү аваад явсан. Манай охин эмнэлэгт 7 хоног хэвтээд саяхан гарсан гэсэн мэдүүлэг /хх 21 хуудас/

2020 оны 01 сарын 07-ны өдрийн ШША-ны шинжээчийн 100 дугаартай: Ч.Б-н биед тархи доргилт, духанд баруун хөмсөгний дээр шарх, нүүр хуйханд зөөлөн эдийн няцрал, нүүрэнд цус хуралт, баруун өвдгөнд зулгаралт үүсчээ. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тархи доргилт, духанд баруун хөмсөгний дээр шарх, нүүр хуйханд зөөлөн эдийн няцрал, нүүрэнд цус хуралт нь  эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун өвдгөнд зулгаралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Бүгд шинэ гэмтлүүд байна гэх дүгнэлт /хх 25-26 хуудас/

-Шүүгдэгч Ч.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ..Б-г нүүр рүү нь 3 удаа алгадаж газар унахаар нь нүүр рүү нь өшиглөсөн чинь хөмсөгийг нь сэтэлчихсэн юм гэсэн мэдүүлэг /хх 45-46 хуудас/,

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх 52 хуудас/

-Ч.Б-г яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 43, 45-46 хуудас/ зэрэг болно.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт шүүгдэгч  гаргасан. Шүүгдэгч Ч.Б нь 2020 оны 01 сарын 04-ний өдөр наадмын талбайд өөрийн найз хамтран амьдрагч Ч.Б-н толгойн тус газар нь дэвсэж, цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар гэм буруутайд тооцуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 торгох ял оногдуулах саналыг гаргаж байна. Бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

Шүүгдэгч Ч.Б нь 2020 оны 01 сарын 04-ний өдөр наадмын талбайд хамтран амьдрагч Ч.Б-ийн толгойн тус газар нь дэвсэж, цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “Би хамтран амьдаргч Ч.Б-ийг зодсон, хөнгөн гэмтэл учруулсадаа гэмшиж байна” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Ч.Б-ийн “...Б хамар руу цохиж хамраас цус гаргасан. Б намайг үснээс зулгаагаад чирсэн. Нүүрэн дээр дэвсэж баруун талын хөмсөг сэтэлсэн” гэсэн мэдүүлэг /хх 15-16 хуудас/,  гэрч К.Г, Д.Ч, Ж.Б нарын мэдүүлэг, хохирогчийн биед тархи доргилт, духанд баруун хөмсөгний дээр шарх, нүүр хуйханд зөөлөн эдийн няцрал, нүүрэнд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл үүссэнийг тогтоосон 100 дугаартай шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

            Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.

            Прокуророос шүүгдэгч Ч.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

            Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, ялын санал гарган шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

            Хохирогч Ч.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэж байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна гэж үзэв.

        

            Шүүгдэгч Ч.Б нь учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

            Иймд дээрх нөхцөл байдал болон түүний хувийн байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан түүнд торгох ялыг оногдуулахаар шийдвэрлэв.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, болохыг  тус тус дурьдах нь зүйтэй.