Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 0077

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Э даргалж

Улсын яллагч Н.Д

Шүүгдэгч Н.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.О нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Б-д холбогдох эрүүгийн  дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн Н.Б

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Н.Б нь 2019 оны 11 сарын 28-ны өдөр явган хүний гарцан дээр 6864 ОРХ улсын дугаартай Хонда татс /Honda Thats/ загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16 дугаар бүлгийн 16.1 дэх хэсэгт “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Б-г мөргөж, улмаар түүнд аарцаг ясны баруун талын ээрцэг хэсгийн хугарал бүхий гэмтэл учруулж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид эмчилгээний зардал 1.500.000 төгрөг төлсөн. Мөн 450.000 төгрөг өгсөн. Өөр ярих зүйлгүй гэсэн мэдүүлэг,

Хохирогч Б.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би тухайн өдөр Энержи ресторанд зөөгч хийж байгаад тарсан. Манай ажлын нягтлан эгч өнөөдөр 20 цагаас буу гэхээр нь ажлаасаа буугаад явж байсан юм. Ажлаасаа гараад ах Б-д хоол аваачиж өгсөн. Ахын ажил нь Жем зочид буудалд байдаг юм. Ээжтэйгээ утсаар ярьчихаад 5-8 дугаар байранд байдаг эгчийнхээ гэр рүү явах гээд танил Д ахтай утсаар яриад 6-12 дугаар байр руу явах гэж байгаад Номин агуулахын урд явган хүний гарцан дээр явж байтал хороолол талаас нэг машин эргэж ирээд намайг баруун талаас мөргөсөн. Би хэсэг хугацаанд шоконд орчихсон байсан. Тухайн үед эмч нарыг хараад гайхсан, толгой эргэсэн, ах эгч нарыгаа ч танихгүй байсан. Миний ухаан орж гараад байсан. Эмч нар аарцагны бяцралтай, яс нь цуурсан байна гэж хэлсэн. Миний биеийн байдал хэвийн болсон алхаж гишгэж чадаж байгаа, Н.Б нь осол болох үед намайг эмнэлгээр үзүүлэхэд гарсан зардлыг төлсөн. Мөн эмчилгээний мөнгө болох 1.500.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /хх 19-21, 60 хуудас/,

        Гэрч А.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “ ...2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 21 цаг 21 минутанд нэг таксины жолооч над руу залгаад “Танай дүү чинь явган хүний гарцаар гарч явахад нь нэг машин хурдтай ирээд мөргөчихлөө гэсэн юм. Тухайн үед манай дүүгийн биеийн байдал маш хүнд байсан. Тэгээд яаралтай тусламжийн хэсэгт очиж дүүгээ харсан. Тухайн үед манай дүүгийн биеийн байдал нь нэлээн муу байсан, эмч нар нь рентген зураг авхуулаад ЭХО-д харуулсан. Толгой болон баруун талын хөл нь хөдлөхгүй бөгсөн биеэ дийлэхгүй нэг тал нь тэр чигтээ мэдээгүй болсон байсан. Мөн баруун гар нь бас шалбарсан байсан, баруун талаас нь машин мөргөсөн байсан. Баруун хөлийн түнхний яс хугарчихсан байна гэж эмч нар нь хэлсэн...”гэх мэдүүлэг/хх 22 хуудас/

         Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Манай аав манай гэрт 20 цаг өнгөрч байхад ирээд хоол унд идчихээд 21 цаг өнгөрч байхад гэрээс гараад явсан. Манайхаас гарч яваад осол хийчихлээ гэж хэлэхээр нь би “Түргэн дуудаарай би одоо очлоо гэж хэлсэн” тэгээд очиход цагдаа нар ирчихсэн байсан. Би аавыг аваад тэр дайруулсан залууг аваад түргэн тусламжийн эмнэлэг дээр очоод рентген зураг авахуулаад эмчтэй нь уулзсан юм. Тэгэхэд эмч нь аарцагны яс нь цууралт үүссэн байх магадлалтай байна гээд дахиад гэрэлд харъя энэ зургийг гэрэлд эргүүлж харсан уу гэж хэлээд яаж авсан нь мэдэгдэхгүй байна дахиад харъя гэсэн чинь гэрэл нь засвар хийж байгаа тул харах боломжгүй байна гэж хэлж байсан.Тэгээд тэр залууг эмнэлэгт хэвтүүлсэн юм...” гэх мэдүүлэг/хх 24 хуудас/

           2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 92 дугаартай  Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн 92 дугаартай: 1. 68-64 ОРХ улсын дугаартай Хонда татс маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Н.Б Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1.Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэсэн ззалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2. Материалд авагдсан ослын газрын үзлэг, схем зураг, Фото зураг зэргээс үзэхэд тормозны мөр нь тодорхойгүй байх тул тухайн үеийн хурдыг тогтоох боломжгүй байна. 3.Уг осол нь дүгнэлтийн 1-д зааснаар 68-64 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Н.Б нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх заалтыг зөрчсөнөөр зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна. 4 Материалд авагдсан ослын газрын үзлэг, схем зураг, Фото зураг зэргээс осол гарсан гэх замын нөхцөл байдал нь асфалтан, тэгш шулуун, явган гарцтай, үзэгдэх орчин чөлөөтэй, авто замын гэрэлтүүлэг асаалттай цаг агаарын хувьд тогтуун байсан нь осол гарахад нөлөөлсөн гэж үзэхээргүй байна.      

       Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 сарын 05-ны өдрийн №791 дугаартай шинжээчийн “...Б.Б-н биед аарцаг ясны баруун талын ээрцэг хэсгийн хугарал, баруун талын өгзөгний булчинд зөөлөн эдийн няцрал, баруун гуя, баруун гарын сарвуу, зүүн шилбэнд зулгаралт үүсчээ. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байна. Аарцаг ясны баруун талын ээрцэг хэсгийн хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, баруун талын өгзөгний булчинд зөөлөн эдийн няцрал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Баруун гуя, баруун гарын сарвуу, зүүн шилбэнд зулгаралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүгнээс хамаарана гэсэн дүгнэлт /хх38-39 хуудас/

       Н.Б яллагдагчаар өгсөн: 2019 оны 11 сарын 29-ний өдөр охиныхоосоо гараад гэр рүүгээ явах гээд өөрийнхөө 6864 ОРХ улсын дугаартай Хонда татс маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явж байгаад явган хүний гарцаар гарч байсан Б.Б-г мөргөж биед нь хүндэвтэр хохирол учруулсан гэсэн мэдүүлэг /хх 54-55 хуудас/

         Н.Б-г яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 53, 54-55 хуудас/

             Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 74 ху/ зэрэг болно.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв. 

            Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Н.Б нь 2019 оны 11 сарын 28-ны өдөр явган хүний гарцан дээр 6864 ОРХ улсын дугаартай Хонда татс /Honda Thats/ загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16 дугаар бүлгийн 16.1 дэх хэсэгт “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Б-г мөргөж, улмаар түүнд аарцаг ясны баруун талын ээрцэг хэсгийн хугарал бүхий гэмтэл учруулж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн. Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулж, 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, 5 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэх саналтай гэв.

      Шүүгдэгч Н.Б нь 2019 оны 11 сарын 28-ны өдөр явган хүний гарцан дээр 6864 ОРХ улсын дугаартай Хонда татс /Honda Thats/ загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16 дугаар бүлгийн 16.1 дэх хэсэгт “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Б-г мөргөж, улмаар түүнд аарцаг ясны баруун талын ээрцэг хэсгийн хугарал бүхий гэмтэл учруулж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байнагэсэн мэдүүлэг, гэрч  А.Б-н2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 21 цаг 21 минутанд нэг таксины жолооч над руу залгаад танай дүүг чинь явган хүний гарцаар гарч явахад нь нэг машин хурдтай ирээд мөргөчихлөө гэсэн юм. Тухайн үед манай дүүгийн биеийн байдал маш хүнд байсан.” гэсэн мэдүүлэг, гэрч Б.А-н “Манай аав манай гэрт 20 цаг өнгөрч байхад ирээд хоол унд идчихээд 21 цаг өнгөрч байхад гэрээс гараад явсан. Манайхаас гарч яваад осол хийчихлээ гэж хэлэхээр нь би “Түргэн дуудаарай би одоо очлоо гэж хэлсэн” тэгээд очиход цагдаа нар ирчихсэн байсан” гэсэн мэдүүлэг, хохирогчийн биед аарцаг ясны баруун талын ээрцэг хэсгийн хугарал, баруун талын өгзөгний булчинд зөөлөн эдийн няцрал, баруун гуя, баруун гарын сарвуу, зүүн шилбэнд зулгаралт бүхий гэмтэл үүссэнийг тогтоосон шүүхийн шинжилгээний албаны дүгнэлт, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

            Прокуророос шүүгдэгч Н.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

            Хохирогч Б.Б нь шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна гэж үзэв.                

            Шүүгдэгч Н.Б нь тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

            Иймд дээрх нөхцөл байдал болон түүний хувийн байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан түүнд торгох ялыг оногдуулахаар шийдвэрлэв.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг  тус тус дурьдах нь зүйтэй.