Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 360

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Элбэгзаяа,

Улсын яллагч Я.Сансар,

Шүүгдэгч О.О нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч О.О  холбогдох эрүүгийн 2006 00555 0446 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн. 1979 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүрэг   тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар  , О.О .

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч О.О нь 2019 оны 12 дугаар 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Баянмонгол” хорооллын 416-86 тоотод оршин суух гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлимн хамаарал бүхий харилцаатай хүн болох төрсөн хүү болох 11 настай О.Энх-Оргильг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.О мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй...Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас

насанд хүрээгүй хохирогч О.Энх-Оргил өгсөн мэдүүлэг /хх-9-11, 24-25/, О.О гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-26-28, 52-53/, Шүүх шинжийлгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчйн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 713 дугаартай дүгнэлт /хх-30-31/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-5/, Шуурхай удирдлагын тасагт дуудлагын лавлагааны хуудас /хх-7/, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон баримт /хх-8/, О.О эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-58/, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Эрдэнэцэцэгийн нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэх хүсэлт /хх-62/, хэргийг хялабршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай /хх-64/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч О.О нь 2019 оны 12 дугаар 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Баянмонгол” хорооллын 416-86 тоотод оршин суух гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлимн хамаарал бүхий харилцаатай хүн болох төрсөн хүү болох 11 настай О.Энх-Оргильг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч О.Энх-Оргил өгсөн: “Би өнөөдөр гэртээ аав болон ээжийн эгчийн хүүхдүүдийн хамт миний төрсөн өдрийг тэмдэглээд байж байгаад ээжийн эгчийн хүүхдэд танай эгчийн манай аав цохиод байна гээд худлаа хэлчихсэн. Тэгээд жоохон байж байгаад худлаа хэлсэн, тоглосон юм гэж хэлсэн. Тэгсэн тэр хэд манайханд гараад явж байхдаа хоорондоо ярьсан байсан. Тэгсэн манай аав руу залгаад Оргил таныг “намайг зодсон гээд худлаа ярьсан байсан” гээд хэлсэн байсан. Тэгсэн аав уурлаад “худлаа ярьлаа чи, чи ер нь яахаараа худлаа ярьдаг юм. Аав ээжийнхээ нэр хүндийг боддоггүй юм” гээд зодоод байсан. Тэгсэн ээж гаднаас орж ирсэн. Удалгүй араас нь цагдаа ороод  ирсэн. Аав эхлээд том өрөөнд байхад алгадаад байсан. Бас нурууруу алгадаж унагачихаад “бос” гээд дахин алгадаад байсан. Тэгээд гал тогоонд чирч аваачин нүүрээ угаа гээд цохиод байсан. Тэгээд дахин коридорт зогсоож байгаад цохиж унагаачихаад өшиглөөд байсан. Дараа нь 00-н өрөөнд оруулчихаад гараа зангидаж байгаад зүүн чих орчим цохисон. Миний чих шуугиад байсан. Тэгээд намайг “аав ээжийнхээ нэрийг бодоход яадаг юм” гээд байсан. Тэгээд “тагтнаас шиднэ шүү, бүр болохгүй бол би үсрээд өгнө шүү, та хоёр тэгээд өнчирөхгүй юу” гээд загнаад байсан. Намайг загнаж байгаад “намайг муу эмэгтэйлэг гөлөг, хэнийгээ дуурайсан новш вэ” гээд байсан.” /хх-9-11/ гэх мэдүүлэг,

 

“2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр миний төрсөн өдөр болсон юм. Тэгээд би гэртээ гэр бүлийнхний хамт тэмдэглэн өнгөрүүлсэн ба төрсөн өдөр тэр өдөр манайд ээжийн эгчийн хүүхдүүд болох Товуусүрэн, Будхүү нар ирсэн байсан ба Будхүү тэр үед гэрт үймүүлээд байхаар нь би явуулах гээд Будхүү, Товуусүрэн эгчийг чинь манай аав цохичихлоо гээд тоглоод хэлчихсэн. Дараа нь худлаа шүү тоглосон юм гээд хэлсэн чинь тэр хоёр орой гэрлүүгээ явж байгаад Будхүү эгч Товуусүрэн манай аав руу залгаад “Энх-Оргил юу яриад байгаа юм бэ, манайхан сонсвол таныг буруугаар ойлгоно” гээд хэлчихсэн юм билээ. Тэгсэн чинь аав намайг орондоо ороод хэвтэж байхад “чи, ээж аавынхаа нэрийг боддоггүй юм уу, яахаараа худлаа ярьсан” юм гээд зодсон юм.” /хх-24-25/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд О.О гэрч, яллагдагчаар өгсөн: “2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр миний хүү О.Энх-Оргилын төрсөн өдөр болсон. Төрсөн өдөрт эхнэрийн эгчийнх нь 2 хүүхэд болон Товуусүрэн, Будхүү нар ирсэн байсан. Тэгээд идэж, ууж, тоглож наадаж байхад Будхүүг үйлмүүлээд байхаар нь Энх-Оргил, Будхүүд хандаж манай аав эгч Товуусүрэнг зодсон шүү, чамайг хэлнэ шүү гээд тоглоод хэлчихсэн юм билээ. Тухайн үед тэгээд өнгөрсөн. Бүгд мэдээгүй юм. Тэгээд Товуусүрэн, Будхүү нар гараад явсан. Замдаа явж байхдаа Будхүү, Товуусүрэн эгчээсээ “Очирбаатар ах таныг зодсон юм уу. Энх-Оргил тэгж байна гээд асуухаар Товуусүрэн гайхаад над руу залгаад Энх-Оргил тэгж хэлсэн байна. Юу ярьсан юм болоо” гээд хэлэхээр нь “би хүү Энх-Оргилоос асуусан чинь эхлээд үгүй” гээд байхаар нь жаахан зэмэлсэн чинь “үнэнээ хэлье” гээд уйлахаар нь би бухимдаад хүүгээ алгадсан. Тэгээд уйлж байхад ойролцоох айл дуудлага өгсөн юм шиг байна лээ.”/хх-26-28/ гэх мэдлүүлэг,

 

“2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр миний хүү Энх-Оргилын төрсөн өдөр болсон юм. Төрсөн өдөрт эхнэрийн эгчийнх нь 2 хүүхэд ирсэн. Манайд тухайн үед байсан юм. Энэ нь Товуусүрэн, Будхүү нар юм. Тэгээд идэж уугаад тоглож, наадаж байхад Будхүүг үймүүлээд байхаар нь манай хүү Будхүүд хандаж манай аав, танай эгч Товуусүрэнг зодсон шүү, чамайг хэлнэ шүү гээд тоглоод хэлчихсэн юм билээ. Тухайн үедээ энэ асуудал тэгээд өнгөрсөн байдаг юм. Дараа нь Товуусүрэн, Будхүү нар харих замдаа Будхүү эгч Товуусүрэнгээсээ “Очирбаатар ах таныг зодсон юм уу Будхүү нэг хачин юм яриад байна” гэж над руу ярьсан юм. Тэгэхээр нь би хүү Энх-Оргилыг дуудаад асуусан чинь юм ярихгүй байж байснаа уйлаад үнэнээ хэлье гээд би тоглоод худлаа хэлчихсэн юм гэхээр нь чи эцэг, эхнийхээ нэрийг бодсонгүй, ингэж худлаа яриад байхдаа яадаг юм. Би баруун, зүүн шанаанд нь 2-3 удаа алгадсан. Тэгээд хүү Энх-Оргил уйлж байхад хэн нэгэн айл дуудлага өгсөн байсан.”/хх-52-53/ гэх мэдүүлэг,

 

Шүүх шинжийлгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчйн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 713 дугаартай дүгнэлтэд:

 

  1. О.Энх-Оргилын биед баруун хацар, шанаа, зүүн шанаа, баруун чихний дэлбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
  4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-30-31/ гэх дүгнэлт,

 

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-5/,

 

Шуурхай удирдлагын тасагт дуудлагын лавлагааны хуудас /хх-7/,

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон баримт /хх-8/,

 

О.О эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-58/,

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Эрдэнэцэцэгийн

нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэх хүсэлт /хх-62/,

 

Хэргийг хялабршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай /хх-64/ зэрэг болно.

 

Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь насан хүрээгүй хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, насанд хүрээгүй хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, насанд хүрээгүй хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч О.О нь 2019 оны 12 дугаар 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Баянмонгол” хорооллын 416-86 тоотод оршин суух гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлимн хамаарал бүхий харилцаатай хүн болох төрсөн хүү болох 11 настай О.Энх-Оргильг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

   Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч О.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.

 

Дээрхи байдлаар шүүгдэгч О.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Мөн насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нь гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн бөгөөд үүнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдсонгүй.

 

Шүүхээс шүүгдэгч О.О нь хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох

боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Шүүгдэгч О.О нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч О.О  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар О.О 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар О.О нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар О.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, О.О нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба О.О урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл О.О урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                              ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС