| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2016/06375/и |
| Дугаар | 6375 |
| Огноо | 2016-10-27 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 6375
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, Юнескогийн гудамж, 26Б байр, Ү-0 тоотод байрлах “Лотус финанс” ББСБ-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Баянмонгол хороолол, 418 дугаар байр, 223 тоотод оршин суух Алаг адуун овогт Түмэнбаярын Энхжаргалд /РД:ЧО73122525/ холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 42,397,400.74 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Лотус финанс” ББСБ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Т.Энхжаргал нь тус ББСБ-д хандан өөрийн байрыг барьцаалан 30,000,000 төгрөгийн зээл олгохыг хүссэн өргөдөл гаргасан. Өргөдөл болон бусад баримтыг ББСБ хянаж үзээд иргэн Т.Энхжаргалд 3 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй, 30,000,000 төгрөгийг 14/14 тоот Зээлийн гэрээ болон түүний хавсралт 14/11 тоот Хөрөнгө барьцаалах гэрээг байгуулан олгосон. Уг гэрээ дусгавар болсон тул Т.Энхжаргалын 2015 оны 1 сарын 25-ны өдрийн хүсэлтийн дагуу 14/14 тоот зээлийн гэрээний хугацааг 2015 оны 01 сарын 25-ны өдөр хүртэл зээлийн гэрээнд сунгалт хийсэн. 2015.10.02-ны өдөр Т.Энхжаргал нь тус ББСБ-д хүсэлт гарган 14/14 тоот зээлийн гэрээний хугацааг дахин 6 сараар сунгуулах хүсэлт тавьсан тул 14/14 тоот Зээлийн гэрээний хугацааг 2015.07.25-ны өдрөөс 2016.01.25-ны өдөр хүртэл сунгасан. Т.Энхжаргалын 14/14 тоот зээлийн гэрээний хугацаа 2016.01.25-ны өдөр дууссан бөгөөд өнөөдрийг хүртэл тус ББСБ-д зээлийн төлбөрөө төлөхгүй, хүндрэл учруулж байна. Иймд Т.Энхжаргалаас Зээлийн гэрээний үүрэгт 42,397,400.74 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 369,950 төгрөгийг гаргуулж өгнө үү. Тус ББСБ-ын барьцаанд бүртгэлтэй байгаа Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, Юнескогийн гудамж, 26Д байр, 48 тоот хаягт байрлах Ү-2203028802 улсын бүртгэлийн дугаартай,000287909 тоот гэрчилгээтэй 14.56 м.кв талбай бүхий автозогсоолоос үүргийн гүйцэтгэлийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Т.Энхжаргал нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ““Лотус финанс” ББСБ-ын гаргасан нэхэмжлэлд дурдсан үндсэн зээл болох 30,000,000 төгрөг, зээлийн хүү болох 10,087,400 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Нийт 40,087,401 төгрөгийг төлж барагдуулах болно. Мөн нэмэгдүүлсэн хүү болох 2,310,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэмэгдүүлсэн хүүг хасаж өгөхийг хүсч байна. Иймд “Лотус финанс” ББСБ-д эвлэрэх хүсэлт тавьж байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Лотус финанс” ББСБ нь хариуцагч Т.Энхжаргалд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 42,397,400.74 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд нэхэмжлэлд дурьдсан асуудлаар харилцан тохиролцож “Эвлэрлийн гэрээ”-г бичгээр ирүүлжээ. Үүнд:
Нэхэмжлэгч “Лотус финанс” ББСБ-ын нэхэмжлэлийн шаардлага 42,397,400.74 төгрөгийн 3,075,400 төгрөгийг хариуцагч төлснийг хасч, нэмэгдүүлсэн хүүний 2,310,000 төгрөгөөс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагыг 37,012,000.74 төгрөг болгон бууруулж, хариуцагч Т.Энхжаргал нь үлдэх 37,012,000.74 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар, хугацаандаа төлбөрөө төлөөгүй нөхцөлд барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, Юнескогийн гудамж, 26Д байр, 48 тоот хаягт байрлах Ү-2203028802 улсын бүртгэлийн дугаартай,000287909 тоот гэрчилгээтэй 14.56 м.кв талбай бүхий автозогсоолоос үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон байна.
Зохигч эвлэрсэн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, Т.Энхжаргалд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Лотус финанс” ББСБ нь 42,397,400.74 төгрөг нэхэмжилсэнээс 3,075,400 төгрөгийг хариуцагч төлж, нэмэгдүүлсэн хүүний 2,310,000 төгрөгөөс нэхэмжлэгч татгалзаж, үлдэх 37,012,000.74 төгрөгийг хариуцагч Т.Энхжаргал нь 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар, хугацаандаа төлбөрөө төлөөгүй нөхцөлд барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, Юнескогийн гудамж, 26Д байр, 48 тоот хаягт байрлах Ү-2203028802 улсын бүртгэлийн дугаартай,000287909 тоот гэрчилгээтэй 14.56 м.кв талбай бүхий автозогсоолоос үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигчид эвлэрснийг баталж, Т.Энхжаргалд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 369,950 төгрөгийн 204,220 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас 165,730 төгрөгийг, хариуцагч Т.Энхжаргалаас 165,730 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Лотус финанс” ББСБ-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР