| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2019/1287/Э |
| Дугаар | 427 |
| Огноо | 2020-03-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Чимэдцэеэ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 427
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Элбэгзаяа,
Улсын яллагч С.Чимэдцэеэ,
Хохирогч Ю.Отгонбаяр, түүний өмгөөлөгч М.Б.Э ,
Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.Э холбогдох эрүүгийн 2006 00308 0130 дугаартай хэргийг 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд 1982 оны 2 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, эрэгтэй, 37 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Наран нэртэй караокед зөөгч ажилтай, ам бүл 1, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сум тоот байнга оршин суух бүртгэлтэй боловч одоогоор Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг тоот хаягт түр оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар , Б.Э .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Б.Э нь согтуурсан үедээ 2020 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 00 цагийн үед Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны 11-152 тоотод үйл ажиллагаа явуулдаг "Наран" нэртэй караокед Ю.Отгонбаярын толгойн тус газар нь пивоны шил шидэж, Ю.Отгонбаярын духанд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт, зүүн тохойнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах
ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй...Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Ю.Отгонбаярын өгсөн мэдүүлэг /хх-7-9/, Б.Э гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-10, 34/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 1132 дугаартай дүгнэлт /хх-13-14/, Зөрчлийн талаар амаар болон холбоо мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээлэлийг хүлээн авсан тэмдэглэл /хх-2-3/, Б.Э урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-37/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Б.Э нь согтуурсан үедээ 2020 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 00 цагийн үед Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны 11-152 тоотод үйл ажиллагаа явуулдаг "Наран" нэртэй караокед Ю.Отгонбаярын толгойн тус газар нь пивоны шил шидэж, Ю.Отгонбаярын духанд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт, зүүн тохойнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ю.Отгонбаярын өгсөн: "...2020 оын 1 дүгээр сарын 5-ны шөнө 23 цагийн орчим Наран нэртэй караокед найз Далайгийн хамт орсон. Тэгэхэд удалгүй Далай яваад өгсөн. Би ганцаараа сууж байхад мод зардаг ах нар сууж байхаар нь хамт нэг ширээн дээр сууж байгаад босоод гарах гэхэд Наран караокены зөөгч нь Б.Э гэх манай нутгийн зүс таних залуу зөөгч хийж байгаад над руу пивоны шил шидсэн. Тэгээд би хэсэг ухаан алдсан байсан ба сэрээд харахад караоке дотор сэрж цагдаа болон түргэн тусламж дуудсан. Тэгэхэд Б.Э байхгүй байсан. Б.Э ямар шалтгааны улмаас пивоны шилээр цохих болсонг мэдэхгүй байна. Миний толгой зүүн хэсэгтээ хавдсан, хаван нь доошоо буугаад нүүр рүү орсон. Мөн унахдаа зүүн тохой шалбарч, хөндүүрлэж байна. Б.Э нь Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын иргэн. Ойролцоогоор 30 гаруй насны туранхай, бор царайтай залуу бий. Гар утасны дугаарыг нь мэдэхгүй байна." /хх-7-9/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Э гэрч, яллагдагчаар өгсөн: “Би Наран караокед зөөгчөөр ажиллаад 4 сар гаруй болж байна. Тухайн өдөр би амарсан байсан. Найз Төгөлдөр, Баярмагнай нартай орж пиво уусан. Тэгээд байж байхад Отгонбаяр нь Наран караокед таарсан. Би Отгонбаяртай маргалдахад зөөгч, зохион байгуулагч нар салгасан. Тэгээд би пиво ууж байгаад шилийг нь Отгонбаяр руу шидхэд духан дээр нь оносон. Тэгээд намайг зөөгч нар гаргаад явуулсан. Бид нар Наран караокед ороод тус бүр 3 пиво уусан. Би архи даадаггүй болохоор хурдан согтсон. Харин хамт явсан хоёр хүн гайгүй байсан. Би ямар шалтгааны улмаас маргалдсанаа мэдэхгүй байна. Харин пивоны шил авч шидсэнээ санаж байна. Отгонбаярын магнай нь улайж хавдсан байсан. Өөр гэмтэл байгаагүй.” /хх-10/ гэх мэдүүлэг,
“Би Отгонбаярын биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.” /хх-34/ гэх мэдүүлэг,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 1 дүгээр
сарын 7-ны өдрийн 1132 дугаартай дүгнэлтэд:
Зөрчлийн талаар амаар болон холбоо мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээлэлийг хүлээн авсан тэмдэглэл /хх-2-3/,
Б.Э урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-37/ зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Б.Э нь согтуурсан үедээ 2020 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 00 цагийн үед Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны 11-152 тоотод үйл ажиллагаа явуулдаг "Наран" нэртэй караокед Ю.Отгонбаярын толгойн тус газар нь пивоны шил шидэж, Ю.Отгонбаярын духанд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт, зүүн тохойнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Б.Э т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.
Дээрхи байдлаар шүүгдэгч Б.Б.Э ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч Б.Э нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ю.Отгонбаяр нь 569.835 төгрөгийн хохирол учир нь баримтаар нотлогдож байна. Мөн хохирогч Ю.Отгонбаяр нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.
Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдсонгүй.
Шүүхээс шүүгдэгч Б.Э хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Э нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Б.Э т 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.Э нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, Б.Э нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар Б.Б.Э аас 569.835 төгрөгийг гаргуулж хохирогч Ю.Отгонбаярт олгосугай.
7. Хохирогч Ю.Отгонбаяр нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Б.Б.Э т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,
хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Б.Э т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС