Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 139

 

 

 

 

 

 

 

 

 

2020         02          11                                   2020/ШЦТ/139       

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжин,

Улсын яллагч Ц.Сүхбат,

Шүүгдэгч Н.Р, түүний өмгөөлөгч О.Сайнгэрэл,

Шүүгдэгч Д.Н, түүний өмгөөлөгч Б.Манлайжав,

Шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч С.Сансартуяа,

Шүүгдэгч Э.Э, түүний өмгөөлөгч Г.Алтанчимэг,

Шүүгдэгч О.Э,

Шүүгдэгч Б.Н,

Шүүгдэгч Ж.Х, тэдгээрийн өмгөөлөгч Ш.Сарангэрэл,

Шүүгдэгч Д.Д,

Шүүгдэгч Д.Э, тэдгээрийн өмгөөлөгч Р.Түвшинбат,

Шүүгдэгч М.О, түүний өмгөөлөгч Ц.Ариунзул нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Н, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Р, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Б, Ж.Х, Б.Н, О.Э, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Э, М.О, Д.Д, Д.Э нарт холбогдох эрүүгийн 1741000180144 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, энэ  өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

 

Монгол улсын иргэн, 1987 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, Нийслэлийн өмчийн харилцааны газарт Захиргаа, санхүүгийн хэлтсийн түрээс, байр, ашиглалт хариуцсан мэргэжилтэн ажилтай байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 58 дугаар байр 38 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Хүннү вилла 2б байр 26 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 

Монгол улсын иргэн, 1976 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Нийслэлийн өмчийн харилцааны газрын Хяналт шинжилгээ үнэлгээний хэлтэст ахлах мэргэжилтэн ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 10 дугаар хороо 3 дугаар хороолол 27а байр 28 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 37 дугаар байр 70 тоотод түр оршин суух, урьд:

 

2006 онд Сонгинохайрхан дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт зааснаар 255.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан,

 

Монгол улсын иргэн, 1976 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Ар Хуст суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Ричсаплай” ХХК, “Агруу ар хуст” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх 23 дугаар хороо, гурван саарал байрны 2-8 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 

Монгол улсын иргэн, 1981 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “Инж Ану” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол токио гудамж 9 байр 51 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 

Монгол улсын иргэн, 1968 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Тариат суманд төрсөн, 51 настай, эмэгтэй, дээд боловсролтой, зоотехникч мэргэжилтэй, “Гурван хушт тэмүүн” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 4, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 36-34 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн 1 дүгээр хороо 20-49 тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 

Монгол улсын иргэн, 1970 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн Хайрхан дулаан суманд төрсөн, 49 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, хүүгийн хамт Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 57-149 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 

Монгол улсын иргэн, 1974 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, модны инженер мэргэжилтэй, “Буян тулга арвижих” ХХК-ний үүсгэн байгуулагч, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо 2-р 40 мянгат гудамж 21 байр 39 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 105-20 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 

Монгол улсын иргэн, 1972 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эмэгтэй, дээд боловсролтой, технологийн багш мэргэжилтэй, “Агаржин” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 4, хүүхдүүдийн хамт Багануур дүүргийн 1 дүгээр хороо, наран хороолол 70-5 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 

Монгол улсын иргэн, 1963 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 56 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нийтийн хоолны инженер мэргэжилтэй, “Юнирүүтс” ХХК-нд менежер ажилтай, ам бүл 5, 2 хүү, бэр, ач нарын хамт Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо 120 мянгат 7 байр 32 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, 3-49 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 

Монгол улсын иргэн, 1959 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 59 настай, тусгай дунд боловсролтой, нийтийн хоолны технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, охин, хүргэн, 2 зээгийн хамт Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо 120 мянгат 2 байр 34 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Оргил Стар хотхон 56-153 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Д.Н нь үргэлжилсэн үйлдлээр:

 

Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Нийслэлийн өмчийн харилцааны газрын Захиргаа, Санхүүгийн хэлтсийн түрээс, байр ашиглалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны үүргээ хэрэгжүүлсний хариуд буюу Нийслэлийн өмчит боловсролын сургуулиудын цайны газрын түрээслэгчдийн түрээсийн гэрээний биелэлт, “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтийг мэргэжлийн байгууллагуудтай хамтран дүгнэж, цаашид авах арга хэмжээний саналыг боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажилласны хариуд Д.Н нь ганцаараа:

 

Баянгол дүүргийн “Монген” сургуулийн цайны газрыг түрээслэдэг “Гурван хушт тэмүүн” ХХК-ийн захирал Ж.Хэс 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр бэлнээр 200.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Ш.Төгөлдөрийн Хаан банкны дансаар дамжуулан 500.000 төгрөг нийт 700.000 төгрөгийн хахууль авсан,

 

Баянзүрх дүүргийн 55-р сургуулийн цайны газрыг түрээсэлдэг “Буянтулга арвижих” ХХК-ийн захирал Д.Дээс түүний дүү М.Октябрийн дансаар дамжуулан 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр өөрийн Хаан банкны дансаар 200.000 төгрөгийн хахууль авсан,

 

Баянгол дүүргийн 20 дугаар сургуулийн цайны газрыг түрээслэдэг “Батнансал” ХХК-ийн захирал О.Сувд-Эрдэний эх М.Оаас 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр өөрийн Хаан банкны дансаар 500.000 төгрөгийн хахууль авсан,

 

Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургуулийн цайны газрыг түрээсэлдэг “Инж-Ану” ХХК-ийн захирал ажилтай Э.Эгаас 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр өөрийн Хаан банкны дансаар  1.000.000 төгрөгийн хахууль авсан,

 

Нийслэлийн 41, 92, 71 дүгээр сургуулийн цайны газрыг түрээсэлдэг “Агруу Ар хуст” ХХК-ийн захирал Х.Бы өмчлөлийн 91-60 УНН улсын дугаартай “Тоёота Ланд 200” маркийн тээврийн хэрэгслийг 2016 оны 12 дугаар сараас 2018 оны 6 дугаар сар хүртэл хугацаанд ашиглах хэлбэрээр хахуульд авсан,

 

Багануур дүүргийн Боловсрол цогцолбор сургуулийн цайны газрыг түрээсэлдэг “Агаржин” ХХК-ийн захирал Б.Ноос 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 1.000.000 төгрөг, мөн 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 500.000 төгрөгийг хахуульд авсан,

 

Шүүгдэгч Д.Н нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Нийслэлийн өмчийн харилцааны газрын Захиргаа, Санхүүгийн хэлтсийн түрээс, байр ашиглалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа Нийслэлийн өмчийн харилцааны газрын Өмчийн хяналт шинжилгээ үнэлгээний хэлтэсийн ахлах мэргэжилтэн Н.Ртэй бүлэглэн хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны үүргээ хэрэгжүүлэхийн тулд:

 

Хан-Уул дүүргийн Нэгдсэн цайны газрыг түрээслэгч “Амтат авгад” ХХК-ийн захирал О.Эээс 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр өөрийн Хаан банкны дансаар 1.000.000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутагт Нийслэлийн өмчийн харилцааны газрын өмчийн өмчийн газрын орчим бэлнээр 1.000.000 төгрөгийн хахууль авсан,

 

2. Шүүгдэгч Н.Р нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Нийслэлийн өмчийн харилцааны газрын Өмчийн хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсийн ахлах мэргэжилтнээр ажиллаж байхдаа  хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны үүргээ хэрэгжүүлэхийн тулд ганцаараа:

 

Чингэлтэй дүүргийн 72 дугаар сургуулийн цайны газрын түрээсэлдэг “Юнирүүтс” ХХК-ийн нэрээр үйл ажиллагаа явуулдаг Д.Эаас 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр өөрийн дансаар 800.000 төгрөгийн хахууль авсан,

 

Шүүгдэгч Н.Р нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Нийслэлийн өмчийн харилцааны газрын Өмчийн хяналт шинжилгээ үнэлгээний хэлтэсийн ахлах мэргэжилтнээр ажиллаж байхдаа  Нийслэлийн өмчийн харилцааны газрын Захиргаа, Санхүүгийн хэлтсийн түрээс, байр ашиглалт хариуцсан мэргэжилтнээр ажилладаг Д.Нтай бүлэглэн хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны үүргээ хэрэгжүүлэхийн тулд:

 

Хан-Уул дүүргийн Нэгдсэн цайны газрыг түрээслэгч “Амтат авгад” ХХК-ийн захирал О.Эээс 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр өөрийн Хаан банкны дансаар 1.000.000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутагт Нийслэлийн өмчийн харилцааны газрын орчим бэлнээр 1.000.000 төгрөгийн хахууль авсан,

 

3. Шүүгдэгч Х.Б нь үргэжилсэн үйлдлээр өөртөө давуу байдал бий болгох зорилгоор 2016 оны 12 дугаар сараас хойш 2018 оны 6 дугаар сар хүртэлх хугацаанд Нийслэлийн өмчийн харилцааны газрын Захиргаа, Санхүүгийн хэлтсийн түрээс, байр ашиглалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Д.Нт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан өөрийн эзэмшлийн Тоёото ландкруйзер-200 маркийн 91-60 УБН улсын дугаартай автомашиныг үнэ төлбөргүйгээр ашиглуулах замаар хахууль өгсөн,

 

4. Шүүгдэгч Э.Э нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Нийслэлийн өмчийн харилцааны газрын Захиргаа, Санхүүгийн хэлтсийн түрээс, байр ашиглалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Д.Нт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 1.000.000 төгрөгийн хахууль өгсөн,

 

5. Шүүгдэгч Ж.Х нь үргэлжилсэн үйлдлээр өөртөө давуу байдал бий болгох зорилгоор 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр бэлнээр 200.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр дансаар 500.000 төгрөгийг Нийслэлийн өмчийн харилцааны газрын Захиргаа, Санхүүгийн хэлтсийн түрээс, байр ашиглалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Д.Нт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн,

 

6. Шүүгдэгч М.О нь бусдад давуу байдал бий болгох зорилгоор 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн өмчийн харилцааны газрын Захиргаа, Санхүүгийн хэлтсийн түрээс, байр ашиглалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Д.Нт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 500.000 төгрөгийн хахууль өгсөн,

 

7. Шүүгдэгч Д.Д нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Нийслэлийн өмчийн харилцааны газрын Захиргаа, Санхүүгийн хэлтсийн түрээс, байр ашиглалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Д.Нт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 200.000 төгрөгийн хахууль өгсөн,

 

8. Шүүгдэгч Б.Н нь үргэлжилсэн үйлдлээр өөртөө давуу байдал бий болгох зорилгоор 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 1.000.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 500.000 төгрөгийг Нийслэлийн өмчийн харилцааны газрын Захиргаа, Санхүүгийн хэлтсийн түрээс, байр ашиглалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Д.Нт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн,

 

9. Шүүгдэгч Д.Э нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Нийслэлийн өмчийн харилцааны газрын Өмчийн хяналт шинжилгээ үнэлгээний хэлтэсийн ахлах мэргэжилтэн Н.Рэд албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 800.000 төгрөгийн хахууль өгсөн,

 

10. Шүүгдэгч О.Э нь үргэлжилсэн үйлдлээр өөртөө давуу байдал бий болгох зорилгоор 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 1.000.000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 1.000.000 төгрөгийг тус тус Нийслэлийн өмчийн харилцааны газрын Өмчийн хяналт шинжилгээ үнэлгээний хэлтэсийн ахлах мэргэжилтэн Н.Р, Нийслэлийн өмчийн харилцааны газрын Захиргаа, Санхүүгийн хэлтсийн түрээс, байр ашиглалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Д.Н нарт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Д.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Яллах дүгнэлтэд дурдсан мөнгөнүүд мөрдөн шалгах ажиллагааны явцад хасагдсан. Миний дансанд хүмүүсээс мөнгө орсон нь үнэн. Гэхдээ энэхүү мөнгийг албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж аваагүй. Учир нь тухайн үед мөнгөний хэрэгцээ байсан учир эдгээр хүмүүсээс аваад буцааж өгнө гээд зээлж мөнгө авсан. Би түрээсийн гэрээний төслийг бэлтгэж газрын даргын тушаалд заагдсан газруудын драптыг бэлтгэдэг байсан. Харин гэрээг хянасны дараагаар гэрээг батладаг тул надад гэрээг батлах эрх байхгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Р мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэв.

 

Шүүгдэгч Х.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүгдэгч Э.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Би Нэмэхбаярд баярлалаа гээд мөнгө өгөх хэмжээний харилцаатай хүмүүс биш тул 1.000.000 төгрөг зээлүүлсэн. Уг үйлдэлд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн...” гэв.

 

Шүүгдэгч Ж.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэв.

 

Шүүгдэгч М.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэв.

 

Шүүгдэгч Д.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэв.

 

Шүүгдэгч Б.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэв.

 

Шүүгдэгч Д.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэв.

 

Шүүгдэгч О.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Раднаасэд болон Нэмэхбаяр нар нь надаас мөнгө авахдаа дарамталж авсан. Учир нь Нэмэхбаяр байранд засвар хийчихээд ирээрэй гэсэн. Тэгээд байранд 4.000.000 гаруй төгрөгийн өртөгтэй засварыг хийсэн байхад “гэрээг дараа хийнэ” гээд Нэмэхбаяр буцаасан. Гэтэл хэд хоногийн дараа Раднаасэд намайг “ирж уулз” гэж хэлсэн. Тухайн үед Раднаасэдийг танихгүй учир Нэмэхбаяраас асуухад манай ахлах мэргэжилтэн гэж танилцуулсан. Ингээд Нэмэхбаяр нь “энэ асуудлыг бид 2 зохицуулах учир тус бүрт 1.000.000 төгрөг өгчих” гэж хэлсэн. Надад тухайн үед мөнгө байхгүй байсан тул цувуулж мөнгийг өгсөн....” гэв.

 

Эрүүгийн 1741000180144 дугаартай хэргээс:

 

Шүүгдэгч Д.Нын мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүд /1 дүгээр хх-ийн 232-248, 5 дугаар хх-ийн 243-245 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Х.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Гэрээ сунгаж өгөөд чирэгдэл учрахгүй байх гэж машинаа хэрэглүүлдэг байсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надад ямар нэгэн маргаан байхгүй...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 18-19, 5 дугаар хх-ийн 172, 238-239 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч Н.Рийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүд “...Би Эрдэнэчимэгээс мөнгө аваагүй. Энхтайван надад тэр хүмүүстэйгээ уулзахдаа хамт хоолонд ороорой би хөл муутай явж чадахгүй гэхээр нь дансаа өгөөд 800.000 төгрөг өгөхөөр нь авчихсан. Нэмэхбаяр Эрдэнэчимэгийг ХУД-ийн нэгдсэн эмнэлгийг хүн гуйгаад байна. Эрдэнэчимэгийг тэнд оруулчихъя гээд надад бэлнээр 1 сая төгрөг өгсөн. Нэмэхээ “гэрээг сунгачих, шүүхийн асуудал нь шийдэгдсэн юм байна гэдгийг хэлсэн. Тэрнээс хойш мэдэхгүй байна...” /2 дугаар хх-ийн 246-250, 3 дугаар хх-ийн 1-4 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч Э.Эгийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүд /2 дугаар хх-ийн 70-72, 5 дугаар хх-ийн 240-242 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Ж.Х мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2016 онд Нийслэлийн өмчийн харилцааны газраас Нэмэхбаяр нь ирээд “өмчийн харилцаатай холбоотой харилцаагүй байна. Яагаад ажиллаад байгаа юм бэ гэрээ сунгахгүй цуцална” гэж дарамталж эхэлсэн. Би үдийн цайны сонгон шалгаруулалтанд оролцдоггүй болохоор энэ талаар хамаагүй гэж бодож байсан. Надаас анх 500.000 төгрөг аваад 2017 онд 200.000 төгрөг авсан. Сүүлд нь 500.000 төгрөг нэхэж авсан. Нэмэхбаяр нь түрээс хариуцсан мэргэжилтэн бөгөөд гэрээ байгуулахад оролцдог болохоор намайг ажилгүй болгочих байх гэж бодоод мөнгө нэхэхээр нь өгдөг байсан...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 130-131, 5 дугаар хх-ийн 249-250 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч М.О мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Нэмэхбаяр нь 2017 оны 10 дугаар сард над руу “та надад хэдэн төгрөг өгөөдхөөч” гээд ярихаар нь манайхыг хариуцсан мэргэжилтэн болохоор нь үгүй гэж хэлж чадаагүй. Данснаасаа 500.000 төгрөг шилжүүлж өгсөн...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 140, 142-143, 5 дугаар хх-ийн 236-237 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Д.Д мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Нэмэхбаяр “би гэрээг чинь байгуулж сунгаж өгсөн шүү мөнгө өгөөрэй” гээд надад дансаа өгсөн. Гэрээг маань өгөхгүй бол би ажилгүй болно гэж айсандаа 200.000 төгрөг шилжүүлчихсэн...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 149-150, 5 дугаар хх-ийн 227-229 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч Б.Н мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Манай гэрээг сунгах асуудлыг Нэмэхбаяр шийдвэрлэдэг. Нэмэхбаяр гэрээ байгуулахдаа удаад боож хаагаад байгаа юм шиг үйлдэл гаргаад байдаг. Би байрны лизингтэй учраас ажил орлогогүй болно гэдгээс айгаад мөнгө өгсөн. Би 1,5 сая төгрөгийг 2 хуваагаад 2 удаа өгсөн...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 163-164, 5 дугаар хх-ийн 233-235 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Д.Э мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...800.000 төгрөг өгсөн нь үнэн. Раднаасэд гэдэг хүн нь манай ашиглалтын зардлыг ярьж байснаа “энэ дансанд 800.000 төгрөг хий бид нар ярилцаж байгаад гэрээг чинь шийднэ. Тэр хүртэл үйл ажиллагаагаа явуулж бай тэгээд ирж гэрээгээ аваарай” гэж хэлсэн. Шалгалтаар ирээд явсаных нь маргааш өгсөн данс руу нь 800.000 төгрөг шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 28, 5 дугаар хх-ийн 230-232 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч О.Э мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Нэмэхбаяр хоёулаа уулзъя гээд над дээр ирж уулзсан. Нэмэхбаяр “Раднаасэд гэдэг хүнийг аргална та бид хоёрт тус бүр сая төгрөг өг” гэж хэлсэн. Би хүргэн Баттулгаар өөрийнхөө данс руу 1 сая төгрөг хийлгэж Нэмэхбаярын данс руу мобайлаар шилжүүлсэн. Мөн гэрээгээ гаргаж авахын тулд Нэмэхбаярын ажлын гадаа өөрийнхөө машин дотор бэлнээр 1 сая төгрөг өгсөн...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 59-62, 5 дугаар хх-ийн 246-248 дугаар хуудас/,

 

Гэрч Э.Эрхэмбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2017 оны 7 дугаар
 сарын 26-ны өдрийн А/395 дугаар тушаалаар батлагдсан 2016-2017 оны цайны газрын түрээслэгчдийн түрээсийн гэрээний биелэлтийг дүгнэх ажлын хэсгийн даргаар ажилласан. 55 дугаар сургуулийн цайны газрын түрээсийн гэрээний биелэлтийг дүгнэсэн эсэхийг одоо сайн санахгүй байна. 100 гаруй сургуулийн цайны газрын түрээслэгчдийн гэрээний биелэлтийг дүгнэсэн. Багануур дүүргийн ЕБС-ийн цайны газрыг түрээслэгч “Агаржин” ХХК-ийн гэрээний биелэлтийг дүгнэсэн баримтаас харахад гэрээ дуусгавар болгох хэмжээний зөрчилтэй биш учраас гэрээг сунгахаар шийдвэрлэсэн гэж ойлгож байна. Гэрээнд дуусгавар болох үндэслэл дээр 3 сар төлбөрөө хугацаандаа төлөөгүй гэсэн заалттай байдаг. 28 дугаар сургуулийн цайны газрыг түрээслэгч “Анар стар” ХХК-ийн гэрээний биелэлтийг дүгнэхэд зөрчил нь гэрээ дуусгавар болох үндэслэл биш байжээ. Нэмэхбаяр нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Нэмэхбаярыг зөрчлүүдээ тулгаж үзээд илтгэх хуудсаар танилцуулаарай гэж үүрэг өгч байсан. 79 дүгээр сургуулийн цайны газрыг түрээслэгч “Инж Ану” ХХК-ийн түрээсийн гэрээний биелэлтийг дүгнэх хуудаснаас харахад би гарын үсэг зураагүй байна. Ажлын хэсгийн гишүүд зөрчлөө түүгээд тэмдэглэсний дараа Нэмэхбаяр гэрээ цуцлах үндэслэл байгаа эсэхийг хянаад надад танилцуулсан. Би нэг бүрчлэн сургуулийн цайны газрын дүгнэх хуудастай танилцаагүй. 20 дугаар сургуулийн цайны газрыг түрээслэгч “Батнансал” ХХК-ийн түрээсийн гэрээний биелэлтийг дүгнэхэд би гэрээг сунгаарай гэдэг үүргийг Нэмэхбаярт өгч байгаагүй. Монген сургуулийн цайны газрыг түрээслэгч “Гурван хушт тэмүүн” ХХК, 92 дугаар сургуулийн цайны газрыг түрээслэгч “Агруу ар хуст” ХХК, 41 дүгээр сургуулийн цайны газрыг түрээслэгч “Ричсаплай” ХХК-иудын гэрээний биелэлт дүгнэсэн хуудсыг үзэхэд гэрээг дуусгавар болгох үндэслэлгүй байна гэж ойлгож байна. Үдийн цай хөтөлбөрт мөрдөх журам байдаг. Түүнд нийцүүлэн гэрээ байгуулдаг бөгөөд дуусгавар болох үндэслэл байсан эсэхийг Нэмэхээ хянаад нэгтгээд оруулж ирснийг би танилцуулсан билүү, Нэмэхбаяр танилцуулсан болов уу хугацаа нь тулчихсан их яаруу сандруу дүгнэж ажилласан санагдаж байна. Дараагийн гэрээ байгуулах асуудал тулсан 9 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд ажил жигдэрсэн цайны газар ажиллаж байх ёстой гээд их тулгуу байсан. Мөн баримтууд дээр үндэслэж гэрээний биелэлтийг дүгнэсэн. Дүгнэлтийг хамт сууж хуралдсан зүйл байхгүй...Энэ ажлын хэсэг нь хэрхэн ажиллах талаар ямар нэгэн журам байхгүй. гэрээ дуусгавар болоход Д.Н, Н.Р нарын санал дүгнэлт нь гэрээ дуусгавар болох нэг үндэслэл болох учраас шийдвэрт нөлөөлнө гэж ойлгож байна. ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 183-186, 5 дугаар хх-ийн 176 дугаар хуудас/,

 

Гэрч С.Дулмаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Раднаасэд гэдэг хүнийг сахалтай ах байсныг санаж байна. Нэмэхбаяртай ажлын хэсэг хамтран ажиллаж байсан болохоор мэднэ. 2017 оны 7 дугаар сард нэг удаа хамтарч гэрээ дүгнэх ажлын хэсэгт ажилласан. Би 55 дугаар сургуулийн цайны газрын түрээслэгчийн гэрээний биелэлтийг дүгнэсэн талаар санахгүй байна. Тухайн үед 100 гаруй сургуулийн цайны газрын түрээсийн гэрээг дүгнэсэн. Тухайн үед газар дээр нь шалгалт хийж байгаагүй. Бүх зүйл өнгөрсний дараа буюу хичээл амарчихсан байхад бичиг цаасыг шалгаж байсан. “Агаржин” ХХК-ийн хувьд мэргэжлийн хяналтын зүгээс зөрчлийг биччихсэн байсан учраас би зөрчил бичээгүй гарын үсэг зурсан байна. 28 дугаар сургуулийн хувьд миний шалгах асуудлын хүрээнд барим бичиг зөрчилгүй байсан тул гарын үсэг зурсан. 79 дүгээр сургуулийн цайны газрыг түрээслэгч “Инж Ану” ХХК-ийн зарим зөрчлийн хувьд шалгах асуудал мэргэжлийн хяналттай давхцаж байсан. 20 дугаар сургуулийн хувьд би материалыг нь үзээгүй. Монген сургуулийн хувьд хоолны цэс илчлэгийн хэмжээг заавал баталсан байх ёстой байдаг. Гэтэл хэвлэсэн цаас аваад ирсэн байсан. Энэ нь үйл ажиллагааны зөрчил бөгөөд ноцтой зөрчил биш. 92 дугаар сургуулийн хувьд мэргэжлийн хяналттай шалгах зүйл зөрчил давхцсан тул зөрчлийг бичээгүй. 41 дүгээр сургуулийн цайны газрыг түрээслэгч “Ричсаплай” ХХК нь уг тогтоол зөрчсөн байсан. Зөрчлүүдийг нэгтгэж дүгнэлтийг Нэмэхбаяр болон хэлтсийн дарга дүгнээд хурал хийнэ гэж ойлгож байсан. Гэхдээ ямар нэг хурал хийгээгүй. Дараа дараагийн сонгон шалгаруулалт болон хяналт шалгалт нь цаг хугацаатай байх ёстой. Гэтэл энэ ажлын хэсэг богино хугацаанд цаасан дээр ажиллахаар болсон нь үр дүн муутай хяналт болсон...энэ ажлын хэсэг ажиллахад ямар нэгэн журам байдаг эсэхийг нь би мэдэхгүй. Ямар нэгэн журам танилцуулж байгаагүй. Үдийн цай хэрэгжүүлэх журманд гэрээг дүгнэнэ л гэсэн заалт байдаг юм. ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 187-189, 5 дугаар хх-ийн 177 дугаар хуудас/,

 

Гэрч Я.Бадмаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Ажлын хэсэгт орохоор томилсон боловч би 2017 оны 7 дугаар сарын 14-нөөс 2017 оны 7 дугаар 21-ний хооронд буюу 7 дугаар сарын сүүлээр Нийслэлийн өмчийн харилцааны газраас орлогч дарга нь гэх залуу над руу залгаад “ажлын хэсэгт таны нэр орсон байна, ирээчээ” гэхээр нь би “өмнө нь хэлэхгүй яасан юм бэ, би хөдөө байгаа учраас очиж чадахгүй” гэдгээ хэлээд ажлын хэсэгт ажиллаагүй. 2017 оны 8 дугаар сард гэрээ цуцлагдсан сургуулиудын сонгон шалгаруулалтын ажлын хэсэгт оруулсан. Би одоо хэдэн сургуулийн сонгон шалгаруулалтанд оролцсон гэдгээ хэлж мэдэхгүй байна. Баримтуудыг нь харахгүй бол санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 190-191 дүгээр хуудас/,

 

Гэрч О.Алтантуул мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би тухайн үед амралттай байсан бөгөөд манай хэлтсийн дарга Цэнд-Аюуш ажлын хэсэгт томилогдсон. Цэнд-Аюуш дарга намайг “чи хариуцаж ажилла, гэрээний биелэлтийг дүгнэхэд оролц” гэж үүрэг өгсний дагуу би Цэнд-Аюуш даргыг төлөөлж оролцсон. Миний нэр уг ажлын хэсэгт ороогүй байсан. 55 дугаар сургууль, Монген сургууль, 41 дүгээр сургуулийн гэрээний биелэлтийг дүгнэсэн талаараа санахгүй байна. Багануур дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн гэрээний биелэлт дүгнэсэн хуудсыг үзэхэд тухайн үед хэсгийн дарга Эрхэмбаяр дүгнэх хуудсан дээр зөрчлөө бич гэж гэрээний биелэлтийг дүгнэх ажлын хэсгийг удирдаж явуулж байсан. Ажлын хэсгийн гишүүд саналаа буюу зөрчлөө тэмдэглээд дуусахаар нарийн бичгийн дарга юм уу ажлын хэсгийн дарга шийдвэрээ гаргах ёстой гэж ойлгож байна. Ажлын хэсэг гэрээний биелэлтийг дүгнээгүй байна. 28 дугаар сургуулийн хувьд “Анар стар” ХХК нь ажлын байрны дүгнэлттэй байсан хэрнээ муухай болсон байсан уу, хуучирсан байснаас шинэчлэх шаардлагатай гэдэг шаардлагыг тавьсан. Энэ нь ноцтой зөрчил биш. 79 дүгээр сургууль мөн л 28 дугаар сургуультай адилхан зөрчилтэй байсан. 20 дугаар сургууль, 92 дугаар сургууль усны шинжилгээний бичиг байхгүй сургууль өгнө гэж хэлж байсан санагдаж байна. Би энэ ажлын талаар даргадаа “бид зөрчил илрүүлээд өгчихлөө, НӨХГ-аас ямар байдлаар хандаж гэрээг сунгах, дуусгавар болох асуудлыг шийдвэрлэж байгаа юм бол” гээд хэлж байсан...Хөндлөнгийн байгууллагын төлөөлөл болох бид нараас уулзалдаж санал авсан, тэрнийг хурал гэх юм уу, хурал хийгээд сургууль нэг бүрээр ярилцсан зүйл байхгүй. Ажлын хэсгийн удирдамжинд бичиг цаасаар нь дүгнэх юм уу, газар дээр нь очиж танилцаж дүгнэх юм уу гэдэг нь тодорхойгүй байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 192-195, 5 дугаар хх-ийн 171 дүгээр хуудас/,

 

Гэрч Ч.Однасан мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би ажлын хэсгийн дүгнэлттэй нь танилцаагүй. Ажлын хэсгийн ахлагч орлогч дарга Эрхэмбаяр, нарийн бичгийн дарга Нэмэхбаяр нар тушаалын төсөл, хавсралтын хамт орж ирж танилцуулдаг. Энэ нь гэрээ сунгах, дуусгавар болох жагсаалтыг гаргасан байдаг. Би тухайн төслийг нь харж байгаад “энэ яасан юм бэ” гээд ярилцах хэлбэрээр танилцаад тушаалыг баталж гаргасан. Сургууль бүрийн дүгнэсэн хуудас зэрэгтэй танилцсан. Би энэ хугацаанд ээлжийн амралттай байсан бөгөөд амралтын дундуур ирж очин ажилтайгаа танилцаад явж байсан. Орлогч даргаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байсан бөгөөд би Боловсролын газрын болон мэргэжлийн хяналтын төлөөллүүдтэй уулзаж байгаагүй. Дүгнэлтээ гаргасан байна гэж үзсэн. Миний санахад Нэмэхбаяр илтгэх хуудастай орж ирж танилцуулсан санагдаад байна...Ажлын хэсэг нь ажиллах журам, заавар бол байхгүй. Комисс санал дүгнэлтээ нэгтгэж надад танилцуулах үүрэгтэй. Ингэж нэгтгэх ажлыг комиссын дарга Эрхэмбаяр, нарийн бичгийн дарга Д.Н нар саналуудыг нэгтгээд надад танилцуулах ёстой. Нарийн бичгийн дарга бол шалгалтын ажлын дүнг нэгтгэж ерөнхийдөө бол бүх бичиг цаасны ажлыг хариуцаж ажиллах ёстой. Тэрнээс биш яг хуралдана, хурлаар олонхийн саналаар цуцлах, сунгах асуудлыг шийдвэрлэнэ гэсэн тогтоосон журам байхгүй ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 196-198, 5 дугаар хх-ийн 178-179 дүгээр хуудас/,

 

Гэрч А.Нарантуяа мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 37-39, 5 дугаар хх-ийн 222-223 дугаар хуудас/,

 

Гэрч Ч.Ням-Оюун мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг /5 дугаар хх-ийн 173-174 дүгээр хуудас/,

 

Гэрч Х.Жаргалсайхан мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг /5 дугаар хх-ийн 224-226 дугаар хуудас/,

 

Гэрч З.Лхагвадорж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 5-6 дугаар хуудас/,

 

Гэрч Ш.Төгөлдөр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Миний дансаар орж ирж байгаа мөнгө бүхэн Нэмэхбаяр шилжүүлсэн байдаг. Дансанд орж ирсэн мөнгөнүүдийг бүгдийг нь Нэмэхбаяр авсан. Үлдсэн 400.000 төгрөгийг хоол унд идэхдээ зориулсан. Би энэ мөнгөний тухай мэдэхгүй. Нэмэхбаяр мэдэж миний дансанд хийдэг байсан. Тэгээд буцаагаад надаар гаргуулан авдаг байсан...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 12-15 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Мөнх-Эрдэнэ мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 20-22 дугаар хуудас/,

 

Гэрч Э.Ихбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 23-25 дугаар хуудас/,

 

Гэрч А.Алтай мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Миний ээж Энхтайван 72 дугаар сургуулийн цайны газрыг ажлуулдаг. 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 5041160006 тоот данснаас 5029410102 данс руу “Энхтайван” гэсэн утгаар 800.000 төгрөг шилжүүлсэн. Учир шалтгааныг мэдэхгүй. Уг мөнгийг миний ээж шилжүүлээд өгөөч гэж хэлсний дагуу шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 33-34 дүгээр хуудас/,

 

Гэрч Г.Ганбатын мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 10 дугаар хуудас/,

 

Гэрч Д.Өсөхбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Өнөболд ах утасдаад Ланд 200 маркийн автомашиныг Скай худалдааны төвийн хойд талд Голден вилл аваачаад тавьчих гэхээр нь хүргэж өгсөн. Би ланд 200 маркийн машиныг Батсайхан ахынх гэж мэдэхгүй. 2017 оны зун Хөвсгөл аймаг руу явахдаа Ланд 200 маркийн автомашинтай явсан. 2017 оны 10 дугаар сарын сүүлээр би хотод машин авах гээд 5 сая төгрөгтэй ирсэн. Гэтэл мөнгө дутаад Батсайхан ахаас 2,3 сая төгрөг зээлж авсан. Ингээд 7,3 сая төгрөгөөр приүс20 маркийн автомашин худалдаж авсан...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 36-37 дугаар хуудас/,

 

Гэрч Г.Өнөрболдын мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 182-186 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Соёлмаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...намайг анх ажилд ороход Нэмэхбаяр 91-60 дугаартай Ланд 200-г 3 дугаар зогсоолд тавьдаг байсан. 2018 оны 6 дугаар сарын 15, 16-ны өдрүүдийн аль нэгэнд машинаа гаргасан. Тэрнээс хойш машинаа тавиагүй. Нэмэхээ заримдаа унадаг...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 65 дугаар хуудас/,

 

Гэрч Э.Бодьцэцэгийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 66-67 дугаар хуудас/,

 

Н.Рийн “Хаан банк”-ны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хх-ийн 41-48/,

 

Х.Бы “Хаан банк”-ны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хх-ийн 49-66 дугаар хуудас/,

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолд “...Д.Нын оршин суух орон сууцнаас нэгжлэгээр хураагдсан 900 ширхэг 20.000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт болох нийт 18.000.000 төгрөгийг эд мөрийн баримтаар тооцсугай...” гэжээ /1 дүгээр хх-ийн 110 дугаар хуудас/,

 

Нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 91-92, 98-109, 113-116 дугаар хуудас/,

 

Нэгжлэгээр түр хураан авсан баримт бичгийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 117, 120-121 дүгээр хуудас/,

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 118 дугаар хуудас/,

 

Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргын “Ажлын хэсэг байгуулах тухай” №А/395 дугаартай тушаал /1 дүгээр хх-ийн 122-125 дугаар хуудас/,

 

Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргын “Ажлын хэсгийн дүгнэлт хэрэгжүүлэх тухай” №А/405 дугаартай тушаал /1 дүгээр хх-ийн 126-132 дугаар хуудас/,

 

Нийслэлийн өмчийн харилцааны газар, өмч эзэмшигч, түрээслэгч нарын дунд байгуулсан “Нийслэлийн өмчит ерөнхий боловсролын сургуулийн байранд цайны газар түрээслүүлэх” гурвалсан гэрээнд “...Нийслэлийн өмчийн харилцааны газрыг төлөөлж захиргаа, санхүүгийн хэлтсийн мэргэжилтэн Д.Н, өмч эзэмшигчийг төлөөлж БЗД-ийн 55 дугаар сургуулийн захирал Ч.Ганбилэг, түрээслэгчийг төлөөлж “Буян тулга арвижих” ХХК-ийн захирал Э.Амаржаргал... Нийслэлийн өмчийн харилцааны газрыг төлөөлж захиргаа, санхүүгийн хэлтсийн мэргэжилтэн Д.Н, өмч эзэмшигчийг төлөөлж БНД-ийн “Боловсрол” цогцолбор сургуулийн захирал н.Туулсайхан, түрээслэгчийг төлөөлж “Агаржин” ХХК-ийн захирал Б.Н... Нийслэлийн өмчийн харилцааны газрыг төлөөлж захиргаа, санхүүгийн хэлтсийн мэргэжилтэн Д.Н, өмч, эзэмшигчийг төлөөлж БЗД-ийн 79 дүгээр сургуулийн захирал Ш.Болор-Эрдэнэ, түрээслэгчийг төлөөлж “Инж Ану” ХХК-ийн захирал Э.Э... Нийслэлийн өмчийн харилцааны газрыг төлөөлж захиргаа, санхүүгийн хэлтсийн мэргэжилтэн Д.Н, өмч эзэмшигчийг төлөөлж БГД-ийн 20 дугаар сургуулийн захирал Н.Батбаяр, түрээслэгчийг төлөөлж “Батнансал” ХХК-ийн захирал О.Сувд-Эрдэнэ... Нийслэлийн өмчийн харилцааны газрыг төлөөлж захиргаа, санхүүгийн хэлтсийн мэргэжилтэн Д.Н, өмч эзэмшигчийг төлөөлж БЗД-ийн 55 дугаар сургуулийн захирал Ч.Ганбилэг, түрээслэгчийг төлөөлж БГД-ийн “Монгени” цогцолбор сургуулийн захирал Н.Лхагва, түрээслэгчийг төлөөлж “Гурван хушт тэмүүн” ХХК-ийн захирал Ж.Х...Нийслэлийн өмчийн харилцааны газрыг төлөөлж захиргаа, санхүүгийн хэлтсийн мэргэжилтэн Д.Н, өмч эзэмшигчийг төлөөлж ХУД-ийн 41 дүгээр сургуулийн захирал Ө.Түвшинтөгс, түрээслэгчийг төлөөлж “Ричсаплай” ХХК-ийн захирал Х.Б... Нийслэлийн өмчийн харилцааны газрыг төлөөлж захиргаа, санхүүгийн хэлтсийн мэргэжилтэн Д.Н, өмч эзэмшигчийг төлөөлж БЗД-ийн 92-р сургуулийн захирал Д.Октябрь, түрээслэгчийг төлөөлж “Агруу ар хуст” ХХК-ийн захирал Х.Б... ... Нийслэлийн өмчийн харилцааны газрыг төлөөлж захиргаа, санхүүгийн хэлтсийн мэргэжилтэн Д.Н, өмч эзэмшигчийг төлөөлж Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга Э.Бодьцэцэг, түрээслэгчийг төлөөлж “Амтат авгад” ХХК-ийн захирал О.Э... Нийслэлийн өмчийн харилцааны газрыг төлөөлж захиргаа, санхүүгийн хэлтсийн мэргэжилтэн Д.Н, өмч эзэмшигчийг төлөөлж ЧД-ийн 72 дугаар сургуулийн захирал Б.Өнөржаргал, түрээслэгчийг төлөөлж “Юнирүүтс” ХХК-ийн захирал А.Алтай...” гэжээ /1 дүгээр хх-ийн 133-182, 3 дугаар хх-ийн 50-55, 69-72 дугаар хуудас/,

 

Д.Нын дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 249-250 дугаар хуудас/,

Д.Нын “Хаан банк”-ны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2 дугаар хх-ийн 3-4 дүгээр хуудас/,

 

Харилцагчийн дансны хуулга /2 дугаар хх-ийн 9 дүгээр хуудас/,

 

“Голомт банк” орлогын мэдүүлэгт “...Авлигатай тэмцэх газрын барьцааны дансанд Д.Наас 3.400.000 төгрөг байршуулав...” гэжээ /2 дугаар хх-ийн 11 дүгээр хуудас/,

 

“Төрийн банк” орлогын мэдүүлэгт “...БЗД, СБД, ЧД ЭХАШШТГ барьцааны дансанд Н.Рээс 1.800.000 төгрөг байршуулав...” гэжээ /5 дугаар хх-ийн 2 дугаар хуудас/,

 

Д.Өсөхбаярын дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /2 дугаар хх-ийн 38 дугаар хуудас/,

 

Нийслэлийн прокурорын 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн №118 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолд “...JTDU09J5B4034187 арлын дугаартай 91-60 УБН улсын дугаартай Тоёота Ланд крузер 200 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсүгэй...” гэжээ /2 дугаар хх-ийн 52-56 дугаар хуудас/,

 

“Ашид билгүүн” ХХК хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний тайланд “...Голомт банкны ХХК-ийн эзэмшлийн 2010 онд Япон улсад үйлдвэрлэгдсэн 2011 оны 6 дугаар сарын 20-нд Монгол улсад орж ирсэн Toyota Land Cruiser 200 маркын автомашин нь 2018 оны 11 дүгээр сарын байдлаар зах зээлийн дундаж үнийг 69.000.000 /жаран есөн сая/ төгрөгийн үнэтэй болохыг тодорхойлов ...” гэжээ /2 дугаар хх-ийн 60-64 дүгээр хуудас/,

 

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2 дугаар хх-ийн 66-67 дугаар хуудас/,

 

Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /2 дугаар хх-ийн 85-86 дугаар хуудас/,

 

Нийслэлийн прокурорын 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн №01 дугаартай “Барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” тогтоолд “...Э.Эгийн холбогдсон гэмт хэргийн шинж, хувийн байдлыг харгалзан 10.000.000 /арван сая/ төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай...” гэжээ /2 дугаар хх-ийн 88-89 дүгээр хуудас/,

 

О.Эийн “Хаан банк-ны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /3 дугаар хх-ийн 63-64 дүгээр хуудас/,

 

2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн №119 дугаартай хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол “...Нямдоржийн Раднаасэдийн эзэмшлийн 2009 онд Япон улсад үйлдвэрлэсэн NHW203549544 арлын дугаартай, 6033 УНР улсын дугаартай Тоёота Приүс-20 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсүгэй...” гэжээ. /3 дугаар хх-ийн 9-10 дугаар хуудас/,

 

Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /2 дугаар хх-ийн 187 дугаар хуудас/,

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолд “...2 ширхэг цэнхэр өнгийн сидиг эд мөрийн баримтаар тооцсугай...” гэжээ /3 дугаар хх-ийн 5 дугаар хуудас/,

Нийслэлийн прокурорын 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн №119 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолд “...NHW203549544 арлын дугаартай 60-33 УНР улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсүгэй...” гэжээ /3 дугаар хх-ийн 9-13 дугаар хуудас/,

 

“Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ /3 дугаар хх-ийн 16-19 дүгээр хуудас/,

 

А.Алтайгийн “Хаан банк”-ны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /3 дугаар хх-ийн 36 дугаар хуудас/,

 

О.Эийн “Хаан банк”-ны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /3 дугаар хх-ийн 64 дүгээр хуудас/,

 

Н.Рийн 2015-2017 оны хөрөнгө орлогын мэдүүлэг /3 дугаар хх-ийн 77-112 дугаар хуудас/,

 

Д.Нын хөрөнгө орлогын мэдүүлэг /3 дугаар хх-ийн 113-133 дугаар хуудас/,

 

Өмчийн харилцааны газрын даргын №34 дугаартай “Ажилд түр томилох тухай” тушаал /3 дугаар хх-ийн 135 дугаар хуудас/,

 

Өмчийн харилцааны газрын даргын №231 дугаартай “Ажилд томилох тухай” тушаал /3 дугаар хх-ийн 136 дугаар хуудас/,

 

Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргын Б/36Д дугаартай “Д.Ныг ажилд томилох тухай” тушаал, ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолт /3 дугаар хх-ийн 137-140 дүгээр хуудас/,

 

Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргын Б/26 дугаартай “Ажлаас халах тухай” тушаал /3 дугаар хх-ийн 144-145/,

 

Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргын Б/92 дугаартай “Ажилд томилох тухай” тушаал /3 дугаар хх-ийн 156 дугаар хуудас/,

 

Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргын Б/60 дугаартай “Ажилд томилох, албан үүргийг орлон гүйцэтгүүлэх тухай” тушаал /3 дугаар хх-ийн 157 дугаар хуудас/,

Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргын Б/385 дугаартай “Н.Рийг ажилд томилох тухай” тушаал, ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолт /3 дугаар хх-ийн 158-161 дүгээр хуудас/,

 

Тээврийн хэрэгслийн лавлагаа /3 дугаар хх-ийн 169-173, 206-209, 5 дугаар хх-ийн 220-221 дүгээр хуудас/,

 

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /3 дугаар хх-ийн 179-184 дүгээр хуудас/,

 

Нийгмийн даатгалын ерөнхий газар архивын мэдээлэл /3 дугаар хх-ийн 212-219 дүгээр хуудас/,

 

Нууц ажиллагааны магадлагаа /4 дүгээр хх-ийн 77-101 дүгээр хуудас/,

 

Нийслэлийн прокурорын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №101 дугаартай “Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоол /5 дугаар хх-ийн 147-148 дугаар хуудас/,

 

Нийслэлийн прокурорын 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн №103 дугаартай “Яллагдагчид холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоол /5 дугаар хх-ийн 153-154 дүгээр хуудас/,

 

Нийслэлийн прокурорын 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн №102 дугаартай “Яллагдагчид холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоол /5 дугаар хх-ийн 155-156 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч шүүгдэгч Д.Нын иргэний үнэмлэхийн лавлагаа /3 дугаар хх-ийн 143 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /3 дугаар хх-ийн 141 дүгээр хуудас/, оршин суугаа хорооны тодорхойлолт /3 дугаар хх-ийн 142 дугаар хуудас/, шүүгдэгч Д.Раднаасэдийн иргэний үнэмлэхийн лавлагаа /3 дугаар хх-ийн 155 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /3 дугаар хх-ийн 162 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /3 дугаар хх-ийн 154 дүгээр хуудас/, шүүгдэгч Х.Бы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /3 дугаар хх-ийн 186 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /3 дугаар хх-ийн 185 дугаар хуудас/, шүүгдэгч М.Оын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /3 дугаар хх-ийн 187 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /3 дугаар хх-ийн 196 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /4 дүгээр хх-ийн 10 дугаар хуудас/, шүүгдэгч О.Эийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /3 дугаар хх-ийн 188 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /3 дугаар хх-ийн 197 дугаар хуудас/, шүүгдэгч Ж.Ховор-Эрдэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /3 дугаар хх-ийн 189 дүгээр хуудас/, оршин суугаа хорооны тодорхойлолт /3 дугаар хх-ийн 198 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /3 дугаар хх-ийн 199 дүгээр хуудас/, шүүгдэгч Ж.Ховор-Эрдэний хувийн байдалтай холбоотой баримтууд /4 дүгээр хх-ийн 22-26 дугаар хуудас/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /4 дүгээр хх-ийн 27 дугаар хуудас/, шүүгдэгч Д.Дийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /3 дугаар хх-ийн 190 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /3 дугаар хх-ийн 200 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Нын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /3 дугаар хх-ийн 191 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /3 дугаар хх-ийн 201 дүгээр хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /4 дүгээр хх-ийн 3 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Нын хувийн байдалтай холбоотой баримтууд /4 дүгээр хх-ийн 4-7 дугаар хуудас/, гэрлэлтийн цуцлалтын бүртгэлийн лавлагаа /4 дүгээр хх-ийн 8 дугаар хуудас/, шүүгдэгч Э.Эгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /3 дугаар хх-ийн 192 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /3 дугаар хх-ийн 202 дугаар хуудас/, шүүгдэгч Д.Эы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /3 дугаар хх-ийн 193 дугаар хуудас/,  иргэний үнэмлэхийн лавлагаа /3 дугаар хх-ийн 203 дугаар хуудас/, сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тухай мөрдөгчийн тогтоол /1 дүгээр хх-ийн 209-210 дугаар хуудас/, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн яллагдагчийг цагдан хорих тухай шүүгчийн захирамж /1 дүгээр хх-ийн 215-216, 2 дугаар хх-ийн 214-216 дугаар хуудас/, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн цагдан хорьж мөрдөх хугацаа сунгах тухай шүүгчийн захирамж /1 дүгээр хх-ийн 219-220 дугаар хуудас/, гэрч Б.Ганхуягийн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 83-84 дүгээр хуудас/, гэрч Э.Билэгмаагийн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 134 дүгээр хуудас/, гэрч Д.Наранцэцэгийн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 148-150 дугаар хуудас/, гэрч О.Сувд-Эрдэний мэдүүлэг /5 дугаар хх-ийн 175 дугаар хуудас/,  Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн №305 дугаартай шийдвэр /5 дугаар хх-ийн 181-186 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс С.Сансартуяагаас шинээр гаргаж өгсөн зээлийн гэрээ болон барьцааны гэрээ  болох 5 хуудас баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Д.Н нь үргэлжилсэн үйлдлээр:

 

Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Нийслэлийн өмчийн харилцааны газрын Захиргаа, Санхүүгийн хэлтсийн түрээс, байр ашиглалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны үүргээ хэрэгжүүлсний хариуд буюу Нийслэлийн өмчит боловсролын сургуулиудын цайны газрын түрээслэгчдийн түрээсийн гэрээний биелэлт, “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтийг мэргэжлийн байгууллагуудтай хамтран дүгнэж, цаашид авах арга хэмжээний саналыг боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажилласны хариуд ганцаараа:

 

Баянгол дүүргийн “Монген” сургуулийн цайны газрыг түрээслэдэг “Гурван хушт тэмүүн” ХХК-ийн захирал Ж.Хэс 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр бэлнээр 200.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Ш.Төгөлдөрийн “Хаан” банкны дансаар дамжуулан 500.000 төгрөг нийт 700.000 төгрөгийн хахууль авсан,

 

Баянзүрх дүүргийн 55-р сургуулийн цайны газрыг түрээсэлдэг “Буянтулга арвижих” ХХК-ийн захирал Д.Дээс түүний дүү М.Октябрийн “Хаан” банкны дансаар дамжуулан 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр өөрийн “Хаан” банкны дансаар дамжуулан 200.000 төгрөгийн хахууль авсан,

 

Баянгол дүүргийн 20 дугаар сургуулийн цайны газрыг түрээслэдэг “Батнансал” ХХК-ийн захирал О.Сувд-Эрдэний эх М.Оаас 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр “Хаан” банкны дансаар дамжуулан “Хаан” банкны өөрийн дансаар 500.000 төгрөгийн хахууль авсан,

 

Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургуулийн цайны газрыг түрээсэлдэг “Инж-Ану” ХХК-ийн захирал ажилтай Э.Эгаас 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр “Хаан” банкны дансаар дамжуулан “Хаан” банкны өөрийн дансаар 1.000.000 төгрөгийн хахууль авсан,

 

Нийслэлийн 41, 92, 71 дүгээр сургуулийн цайны газрыг түрээсэлдэг “Агруу Ар хуст” ХХК-ийн захирал Х.Бы өмчлөлийн 91-60 УНН улсын дугаартай “Тоёота Ланд 200” маркийн тээврийн хэрэгслийг 2016 оны 12 дугаар сараас 2018 оны 6 дугаар сар хүртэл хугацаанд хувьдаа ашиглах хэлбэрээр хахуульд авсан,

 

Багануур дүүргийн Боловсрол цогцолбор сургуулийн цайны газрыг түрээсэлдэг “Агаржин” ХХК-ийн захирал Б.Ноос “Хаан” банкны дансаар дамжуулан 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 1.000.000 төгрөг, мөн 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 500.000 төгрөгийг “Хаан” банкны өөрийн дансаар хахуульд авсан,

 

Мөн шүүгдэгч Д.Н нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Нийслэлийн өмчийн харилцааны газрын Захиргаа, Санхүүгийн хэлтсийн түрээс, байр ашиглалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа Нийслэлийн өмчийн харилцааны газрын Өмчийн хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн Н.Ртэй бүлэглэн хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны үүргээ хэрэгжүүлэхийн тулд:

 

Хан-Уул дүүргийн Нэгдсэн цайны газрыг түрээслэгч “Амтат авгад” ХХК-ийн захирал О.Эээс 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр өөрийн “Хаан” банкны дансаар дамжуулан 1.000.000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутагт Нийслэлийн өмчийн харилцааны газрын орчим бэлнээр 1.000.000 төгрөгийн хахууль авсан,

 

2. Шүүгдэгч Н.Р нь:

 

Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Нийслэлийн өмчийн харилцааны газрын Өмчийн хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсийн ахлах мэргэжилтнээр ажиллаж байхдаа  хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны үүргээ хэрэгжүүлэхийн тулд ганцаараа:

 

Чингэлтэй дүүргийн 72 дугаар сургуулийн цайны газрыг түрээсэлдэг “Юнирүүтс” ХХК-ийн нэрээр үйл ажиллагаа явуулдаг Д.Эаас 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр А.Алтайгийн “Хаан” банкны дансаар дамжуулан өөрийн “Хаан” банкны дансаар 800.000 төгрөгийн хахууль авсан,

 

Мөн шүүгдэгч Н.Р нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Нийслэлийн өмчийн харилцааны газрын Өмчийн хяналт шинжилгээ үнэлгээний хэлтэсийн ахлах мэргэжилтнээр ажиллаж байхдаа  Нийслэлийн өмчийн харилцааны газрын Захиргаа, Санхүүгийн хэлтсийн түрээс, байр ашиглалт хариуцсан мэргэжилтнээр ажилладаг Д.Нтай бүлэглэн хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны үүргээ хэрэгжүүлэхийн тулд:

 

Хан-Уул дүүргийн Нэгдсэн цайны газрыг түрээслэгч “Амтат авгад” ХХК-ийн захирал О.Эээс 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр өөрийн Хаан банкны дансаар 1.000.000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутагт Нийслэлийн өмчийн харилцааны газрын орчим бэлнээр 1.000.000 төгрөгийн хахууль авсан,

 

3. Шүүгдэгч Х.Б нь үргэжилсэн үйлдлээр өөртөө давуу байдал бий болгох зорилгоор 2016 оны 12 дугаар сараас хойш 2018 оны 6 дугаар сар хүртэлх хугацаанд Нийслэлийн өмчийн харилцааны газрын Захиргаа, Санхүүгийн хэлтсийн түрээс, байр ашиглалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Д.Нт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан өөрийн эзэмшлийн “Тоёото ландкруйзер-200” маркийн 91-60 УБН улсын дугаартай автомашиныг үнэ төлбөргүйгээр ашиглуулах замаар хахууль өгсөн,

 

4. Шүүгдэгч Э.Э нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Нийслэлийн өмчийн харилцааны газрын Захиргаа, Санхүүгийн хэлтсийн түрээс, байр ашиглалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Д.Нт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 1.000.000 төгрөгийн хахууль өгсөн,

 

5. Шүүгдэгч Ж.Х нь үргэлжилсэн үйлдлээр өөртөө давуу байдал бий болгох зорилгоор 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр бэлнээр 200.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр дансаар 500.000 төгрөгийг Нийслэлийн өмчийн харилцааны газрын Захиргаа, Санхүүгийн хэлтсийн түрээс, байр ашиглалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Д.Нт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн,

 

6. Шүүгдэгч М.О нь бусдад давуу байдал бий болгох зорилгоор 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн өмчийн харилцааны газрын Захиргаа, Санхүүгийн хэлтсийн түрээс, байр ашиглалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Д.Нт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 500.000 төгрөгийн хахууль өгсөн,

 

7. Шүүгдэгч Д.Д нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Нийслэлийн өмчийн харилцааны газрын Захиргаа, Санхүүгийн хэлтсийн түрээс, байр ашиглалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Д.Нт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 200.000 төгрөгийн хахууль өгсөн,

 

8. Шүүгдэгч Б.Н нь үргэлжилсэн үйлдлээр өөртөө давуу байдал бий болгох зорилгоор 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 1.000.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 500.000 төгрөгийг Нийслэлийн өмчийн харилцааны газрын Захиргаа, Санхүүгийн хэлтсийн түрээс, байр ашиглалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Д.Нт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн,

 

9. Шүүгдэгч Д.Э нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Нийслэлийн өмчийн харилцааны газрын Өмчийн хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн Н.Рэд албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 800.000 төгрөгийн хахууль өгсөн,

 

10. Шүүгдэгч О.Э нь үргэлжилсэн үйлдлээр өөртөө давуу байдал бий болгох зорилгоор 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 1.000.000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 1.000.000 төгрөгийг тус тус Нийслэлийн өмчийн харилцааны газрын Өмчийн хяналт шинжилгээ үнэлгээний хэлтэсийн ахлах мэргэжилтэн Н.Р, Нийслэлийн өмчийн харилцааны газрын Захиргаа, Санхүүгийн хэлтсийн түрээс, байр ашиглалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Д.Н нарт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогджээ. Үүнд:

 

- Д.Нын эзэмшлийн “Хаан” банкны 5019049086 дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл,

 

- Н.Рийн эзэмшлийн “Хаан” банкны 5029410102 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга,

 

- Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /Д.Н, Н.Р нараас өөрийн болон бусдын дансаар дамжуулан Э.Э, Ж.Х, М.О, Д.Д, Б.Н, Д.Э, О.Э нараас шилжүүлэн авсан мөнгө/,

 

- Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргын Б/36Д дугаартай “Д.Ныг ажилд томилох тухай” тушаал, ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолт,

 

- Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргын Б/385 дугаартай “Н.Рийг ажилд томилох тухай” тушаал, ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолт,

 

- Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргын “Ажлын хэсэг байгуулах тухай” №А/395 дугаартай тушаал /1 дүгээр хх-ийн 122-125 дугаар хуудас/,

 

- Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргын “Ажлын хэсгийн дүгнэлт хэрэгжүүлэх тухай” №А/405 дугаартай тушаал,

 

- Нийслэлийн өмчит Ерөнхий боловсролын сургуулийн байранд цайны газар болон “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч нарын түрээсийн гэрээнүүд,

 

 - “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоол, битүүмжилсэн тухай тэмдэглэл /91-60 УБН улсын дугаартай Тоёота Ланд круйзер 200 маркийн тээврийн хэрэгсэл/,  

 

            - Шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүд,

 

- Гэрч Э.Эрхэмбаяр, гэрч С.Дулмаа, гэрч Я.Бадмаа, гэрч О.Алтантуул, гэрч Ч.Однасан, гэрч Ш.Төгөлдөр, гэрч А.Алтай, гэрч А.Нарантуяа, гэрч Ч.Ням-Оюун, гэрч Х.Жаргалсайхан, гэрч Д.Өсөхбаяр, гэрч Б.Соёлмаа нарын мэдүүлэг,

 

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл,

 

- Нууц ажиллагааны магадлагаа зэрэг болон хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлүүд тогтоогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Хэргийн үйл баримтыг товч тодорхойлбол хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актын дагуу эрх бүхий этгээдийн тушаалаар Д.Н нь Нийслэлийн өмчийн харилцааны газрын Захиргаа, Санхүүгийн хэлтсийн түрээс, байр ашиглалт хариуцсан мэргэжилтнээр, Н.Р нь Нийслэлийн өмчийн харилцааны газрын Өмчийн хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсийн ахлах мэргэжилтнээр тус тус ажиллах албаны чиг үүргийн хүрээнд Нийслэлийн өмчит объектын байранд цайны газрын үйл ажиллагааг түрээслүүлэхдээ гэрээг дүгнэн баталгаажуулах ажлыг хэрэгжүүлсний хариуд болон хэрэгжүүлэхийн тулд түрээслэгч түүний хамаарал бүхий этгээдүүд болох Х.Б, Э.Э, Ж.Х, М.О, Д.Д, Б.Н, Д.Э, О.Э нараас мөнгө, автомашин авч хувьдаа ашигласан болох нь нотлогдсон байна.

 

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх баримтуудаар Д.Н, Н.Р нар нь нийтийн албан тушаалтан байдлаа ашиглан өөрсөддөө эд мөнгөний ашиг хонжоотой байх нөхцөлөө бүрдүүлж бусдаас мөнгө, автомашин авсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан “хахууль авсан” гэмт хэргийн, нөгөө талаас Х.Б, Э.Э, Ж.Х, М.О, Д.Д, Б.Н, Д.Э, О.Э нараас төрийн өмчит нэгжид цайны газрын үйл ажиллагааг түрээслэн явуулах ашиг сонирхлоо хангах зорилгоор нийтийн албан тушаалтануудад мөнгө, автомашиныг өгч ашиглуулж буй санаатай үйлдлүүд нь “хахууль өгсөн” гэмт хэргийн шинжийг тус тус хангасан гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Д.Н, Н.Р нар бүлэглэн О.Эээс 2 сая төгрөгийг авсан үйлдэлд Д.Н нь мөнгийг өөрийн харилцах банкны дансаар болон бэлнээр шилжүүлэн авч, Н.Р нь О.Э рүү утсаар холбогдож өөрт нь мөнгө өгөх талаар үг хэлээр шаардсан гэх зэргээр гэмт үйлдэлдээ хамтран оролцсон үйл баримт тогтоогдсон.     

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ” гэж, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 2-т зааснаар “Бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна” гэж заасны дагуу шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тогтоогдсоноор шүүгдэгч Д.Ныг гүйцэтгэгч, шүүгдэгч Н.Рийг хамжигч хэлбэрээр оролцсон гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Д.Н, Н.Р, Х.Б, Ж.Х, Б.Н, О.Э нар нь Эрүүгийн хуульд заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэн тул тэдгээрт Эрүүгийн хуулийн зохих зүйл хэсгийг журамлах нь зүйтэй.    

 

Иймд шүүх шүүгдэгч Д.Ныг нийтийн албан тушаалтнаар ажиллахдаа ганцаараа болон бусадтай бүлэглэж, хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд болон хэрэгжүүлэхийн тулд бусдаас хахууль авсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Н.Рийг нийтийн албан тушаалтнаар ажиллахдаа ганцаараа болон бусадтай бүлэглэж хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд болон хэрэгжүүлэхийн тулд бусдаас хахууль авсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.  

 

Мөн шүүгдэгч Х.Б, Э.Э, Ж.Х, Д.Д, Б.Н, Д.Э, О.Э нарыг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн, шүүгдэгч М.Оыг бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэргийг үйлдсэн буюу Э.Э, Д.Д, Д.Э, М.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-т зааснаар, Х.Б, Ж.Х, Б.Н, О.Э нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-т зааснаар тус тус гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч нарыг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэрэг, яллах дүгнэлтийн хэмжээнд ялласан дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй байх ба өмгөөлөгч Р.Түвшинбат, Ш.Сарангэрэл, О.Сайнгэрэл нараас шүүгдэгч нарын гэм буруугийн талаар маргаагүй байна.

 

Харин өмгөөлөгч Б.Манлайжав, Г.Алтанчимэг, С.Сансартуяа нараас “...Энхзаяа, Батсайхан нараас Д.Нтай найз нөхдийн хувьд мөнгө зээлсэн, Энхзаяагийн хувьд иргэний шүүхийн шийдвэртэй, Батсайханаас автомашиныг гражид тавиулж, түр унуулсан, өмчлөх эрх Нэмэхбаярт байхгүй тул тухайн үйлдлүүдийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү...” гэж, өмгөөлөгч Ц.Ариунзулаас “...Отгондулам, Нэмэхбаяртай ажил хэргийн холбоо байхгүй, Батнансал ХХК-нд хамааралгүй, туслах зорилгоор мөнгө зээлсэн тул түүний хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү...” гэсэн саналуудыг шүүх үндэслэлгүй гэж үзэж хүлээн аваагүй болно.

 

Учир нь шүүгдэгч Д.Наас шүүгдэгч Э.Э, Х.Б, М.О нартай зөвхөн эрхэлж буй ажил, албан тушаалын байдлаар холбогдож танилцсанаар хоорондоо танил болж улмаар Д.Наас тэрхүү албан тушаалын байдлаа далимдуулан өөрийн хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор Э.Э, М.О нараас мөнгөн хөрөнгө, Х.Баас автомашиныг авч хэрэгцээ шаардлагаа хангасан, нөгөө талаас Э.Э, Х.Б нараас өөрсдийн, М.Оаас хамаарал бүхий этгээд болох О.Сувд-Эрдэнийн төрийн өмчит ерөнхий боловсролын сургуулиудын цайны газрын үйл ажиллагааг тасралтгүй, үргэлжлүүлж хэвийн явуулах ашиг сонирхолын үүднээс тэдгээрийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийгдсэн болох нь хэрэгт цугларсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон баримтуудаар тогтоогдсон.

 

Нийслэлийн Өмчийн харилцааны газраас Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд зааснаар төрийн өмчийн объектыг түрээсээр эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг эрхлэн явуулах хүрээнд үйл ажиллагааг хэрхэн гүйцэтгэх, хяналт тавих, төрийн үйлчилгээг шударга, хүртээмжтэй, хууль ёсны дагуу явуулах талаар нарийвчилсан зохицуулалт байхгүй байдлыг Д.Н, Н.Р нараас дур зоргоороо ашиглаж өөрсөддөө ашиг хонжоо, бусдад давуу байдал бий болгожээ.

 

Авлига өгсөн этгээдүүдийн хувьд төрийн өмчит ерөнхий боловсролын сургуулиудын цайны газрын үйл ажиллагааг тасралтгүй, үргэлжлүүлж явуулснаар тэдгээрт ирээдүйд орох хөрөнгө орлого болох эдийн ашигтай байдал бий болсон байна.

 

Шүүгдэгч Х.Баас өөрийн эзэмшлийн “Тоёото ландкруйзер-200” маркийн 91-60 УБН улсын дугаартай автомашиныг үнэ төлбөргүйгээр дээр дурьдсан “цайны газрыг урт хугацааны турш түрээслэн үйл ажиллагаагаа явуулж ашиг олох” зорилгоо хангахын тулд 2016 оны 12 дугаар сараас хойш 2018 оны 6 дугаар сар хүртэлх хугацааны туршид Д.Нт өгч ашиглуулж буй үйлдэл нь түүний мэдүүлэг, Д.Нын мэдүүлэг, гэрч Д.Өсөхбаяр, гэрч Б.Соёлмаа нарын мэдүүлэг, Нийслэлийн өмчит Ерөнхий боловсролын сургуулийн байранд цайны газар болон “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч нарын түрээсийн гэрээ, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, нууц ажиллагааны магадлагаа зэрэг баримтуудаар нотлогджээ.

 

Эрүүгийн хуульд хахууль авах, хахууль өгөх гэмт хэргийг “мөнгөн хөрөнгө, эд зүйл өгсөн, авсан” үйлдэл хийгдсэнээр гэмт хэрэг төгсдөг болохыг тодорхой зохицуулсан тул Х.Баас тухайн автомашинаа өгөхдөө Д.Нын өмчлөлд шилжүүлсэн эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй гэж үзнэ.

 

Энэхүү хахууль өгөгч, хахууль авагч талуудын харилцан сонирхол нэгдэж буй хууль бус үйлдлүүд нь Эрүүгийн хуульд заасан нийгэмд аюултай гэмт хэрэгт тооцох тухай хуулийн үндэслэл, шаардлагад нийцсэн тул өмгөөлөгч нарын саналыг хүлээж авах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн №184/ШШ2019/00965 дугаартай шүүгчийн захирамжид “...Э.Эгийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Нт холбогдох “Зээлийн үүрэгт 1.000.000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай...” гэсэн шүүхийн шийдвэр гарсан байх боловч Э.Э тухайн шийдвэрийг гаргуулахаас өмнө буюу 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр энэ хэрэгтээ эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж яллагдагчаар татагдсан атлаа тус иргэний шүүхийн шийдвэрийг гаргуулсан нь тэрээр өөрийн гэмт үйлдлээ хаацайлах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулах зорилго агуулсан гэж үзэхээр байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 3-т зааснаар “Эрүүгийн хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхтэй холбогдсон маргааныг эрүүгийн хэрэг нь шийдвэрлэгдээгүй байхад иргэний журмаар хэлэлцэхгүй” гэсэн хуулийн зохицуулалт байдаг болохыг энэ талаар санал гаргасан талууд анхаарвал зохино.

 

Шүүгдэгч нарын үйлдсэн “хахууль авсан”, “хахууль өгсөн” гэмт хэргийн улмаас төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдсан, нэр хүндийг доройтуулсан байх боловч хохирол, хор уршиг учирсан байдал тогтоогдоогүй тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэхээр байна.   

 

 Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн зохих зүйл хэсэгт зааснаар тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

           

Шүүх шүүгдэгч Н.Р, Ж.Х, Д.Д, Б.Н, Д.Э, О.Э нарыг үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Д.Н, Н.Р нарыг гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд, бусад шүүгдэгч нарт хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоо, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн дараах байдлаар ял оногдуулж эрүүгийн хариуцлага хүлээлгэв.

 

Үүнд:

 

Шүүгдэгч Д.Ныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 27000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 27.000.000 төгрөгөөр торгох ялаар,

 

Шүүгдэгч Н.Рийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 25000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 25.000.000 төгрөгөөр торгох ялаар,

 

Шүүгдэгч Х.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-т зааснаар, шүүгдэгч Э.Э, М.О нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-т зааснаар тус бүрт нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, тус бүрийг 2900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 2.900.000 төгрөгөөр торгох ялаар,

 

Шүүгдэгч Ж.Х, Б.Н, О.Э нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-т зааснаар, Д.Д, Д.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-т зааснаар тус бүрт нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, тус бүрийг 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 2.700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Д.Н 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хүртэл 45 хоног, шүүгдэгч Н.Р нь 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүртэл 30 хоног тус тус цагдан хоригдсон байх ба Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 2-т заасны дагуу тэдгээрийн цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож Д.Нт оногдуулсан торгох ялаас /15000*45/ 675.000 төгрөгийг хасч /27.000.000-675.000=26.325.000/ 26.325.000 төгрөгөөр торгох ялын хэмжээг, Н.Рэд оногдуулсан оногдуулсан торгох ялаас /15000*30/ 450.000 төгрөгийг хасч /25.000.000-450.000=24.550.000/ 24.550.000 төгрөгөөр торгох ялын хэмжээг тус тус тогтоов. 

 

Шүүх шүүгдэгч Ж.Х, Б.Н, О.Э, Д.Э, Д.Д, М.О нарын ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 18 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоов.

 

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг ...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө орлогоос албадан гаргуулна” гэж, мөн хууль зүйлийн 2-т “ “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан ...гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого...ойлгоно” гэж заасны дагуу шүүгдэгч нараас гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгийг гаргуулж дараах байдлаар шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Д.Н нь шүүгдэгч Ж.Хэс 700.000 төгрөгийг, шүүгдэгч Д.Дээс 200.000 төгрөгийг, шүүгдэгч М.Оаас 500.000 төгрөгийг, шүүгдэгч Э.Эгаас 1.000.000 төгрөгийг, шүүгдэгч Б.Ноос 1.500.000 төгрөгийг, шүүгдэгч О.Эээс 1.000.000 төгрөгийг тус тус гэмт хэрэг үйлдэж олсон болох нь тогтоогдсон тул нийт 4.900.000 төгрөгийг албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй.

 

Мөн шүүгдэгч Х.Баас өөрийн эзэмшлийн 91-60 УБН улсын дугаартай “Тоёота Ланд круйзер 200” маркийн тээврийн хэрэгслийг хахуульд шүүгдэгч Д.Нт өгч ашиглуулсан гэмт үйлдэл тогтоогдсон бөгөөд тухайн тээврийн хэрэгсэл нь “Барьцааны гэрээ”-ний дагуу Голомт банк ХХК эзэмшилд байх тул тухайн тээврийн хэрэгслийг хураан авах боломжгүй.

 

Гэсэн хэдий ч 91-60 УБН улсын дугаартай “Тоёота Ланд круйзер 200” маркийн тээврийн хэрэгслийн үнийг “Ашид билгүүн” ХХК, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл зэргээр хөрөнгийн үнэлгээг 69.000.000 төгрөгөөр тогтоосон тул энэ үнийг гэм буруутайд тооцогдсон Д.Н, Х.Б нараас хувь тэнцүүлэн гаргуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Н.Р нь шүүгдэгч Д.Эаас 800.000 төгрөг, шүүгдэгч О.Эээс 1.000.000 төгрөгийг гэмт хэрэг үйлдэж олсон болох нь тогтоогдсон тул нийт 1.800.000 төгрөгийг албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн баримт, талуудын тайлбарын дагуу  шүүгдэгч Д.Наас 3.400.000 төгрөгийг Төрийн сангийн 100900033401 дугаартай дансанд байршуулсан мөнгийг, шүүгдэгч Н.Рээс 1.800.000 төгрөгийг Төрийн сангийн 100900005406 дугаартай дансанд байршуулсан мөнгийг тус тус гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт JTDU09J5B4034187 арлын дугаартай 91-60 УБН улсын дугаартай Тоёота Ланд круйзер 200 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Нийслэлийн прокурорын 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн №118 дугаартай тогтоол, NHW203549544 арлын дугаартай, 60-33 УНР улсын дугаартай Тоёота Приүс-20 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн №119 дугаартай прокурорын тогтоол болон шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон тогтоолыг тус тус хүчингүй болгов.

 

Д.Нын оршин суух орон сууцнаас нэгжлэгээр хураагдсан 900 ширхэг 20.000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт болох нийт 18.000.000 төгрөг нь хэрэгт хамааралтай болох нь тогтоогдоогүй тул эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, уг мөнгийг хууль ёсны эзэмшигчид буцаан олгох нь зүйтэй байна.

 Мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэнхэр өнгийн 2 ширхэг сиди, хэрэгт хавсарган ирүүлсэн 8 ширхэг сиди зэргийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Х.Б, Э.Э, Ж.Х, Д.Д, Б.Н, Д.Э О.Э, М.О нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав. 

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 163/х дугаартай шүүгчийн захирамжаар шүүгдэгч Д.Нт, 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 164/х дугаартай шүүгчийн захирамжаар шүүгдэгч Н.Р нарт тус тус Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамжуудыг, Нийслэлийн прокурорын газрын 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн №01 дугаартай шүүгдэгч Э.Эд барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсан прокурорын тогтоолыг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нараас нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв шударгаар амьдрах, биеэ зөв авч явах зан төлөвшил хэвшээгүй, ялангуяа Д.Н, Н.Р нараас нийтийн албан тушаалтны хуулиар хүлээсэн үүргээ шударгаар биелүүлэх зан байдал дутагдалтайгаас гадна Нийслэлийн Өмчийн харилцааны газраас хуульд заасны дагуу төрийн чиг үүргийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд дагаж мөрдвөл зохих нарийвчлан зохицуулсан эрх зүйн акт байхгүй, тухайн газар, нэгжийн удирдлагууд, холбогдох ажил хариуцсан ажилтнуудын хяналтгүй байдал, ажилдаа хандах хандлага тааруу, хариуцлага сул байдлууд нөлөөлсөн гэж дүгнэхээр байна. 

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                                ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Д.Ныг нийтийн албан тушаалтнаар ажиллахдаа ганцаараа болон бусадтай бүлэглэж, хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд болон хэрэгжүүлэхийн тулд бусдаас хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Н.Рыг нийтийн албан тушаалтнаар ажиллахдаа ганцаараа болон бусадтай бүлэглэж, хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд болон хэрэгжүүлэхийн тулд бусдаас хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Шүүгдэгч Х.Б, Ж.Х, Б.Н, О.Э, Э.Э, Д.Д, Д.Э нарыг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

4. Шүүгдэгч М.О бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Д.Ныг нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 27000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 27.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 зааснаар шүүгдэгч Н.Рийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 25000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 25.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Быг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 2.900.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Ж.Х, Б.Н, О.Э нарыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, тус бүрийг 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 2.700.000 төгрөгөөр торгох ялаар тус бүрийг шийтгэсүгэй.

 

8. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э, М.О нарыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, тус бүрийг 2900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 2.900.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Д.Д, Д.Э нарыг нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, тус бүрийг 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 2.700.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нын цагдан хоригдсон 45 хоногийн нэг хоногийг түүнд оногдуулсан торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож 675.000 төгрөгийг эдлэх ялаас хасч /27.000.000-675.000=26.325.000/ 26.325.000 төгрөгөөр торгох ялын хэмжээг,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Рийн цагдан хоригдсон 30 хоногийн нэг хоногийг түүнд оногдуулсан торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож 450.000 төгрөгийг эдлэх ялаас хасч /25.000.000-450.000=24.550.000/ 24.550.000 төгрөгөөр торгох ялын хэмжээг тус тус тогтоосугай.

 

10. JTDU09J5B4034187 арлын дугаартай 91-60 УБН улсын дугаартай Тоёота Ланд крузер 200 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Нийслэлийн прокурорын 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн №118 дугаартай тогтоол, NHW203549544 арлын дугаартай, 60-33 УНР улсын дугаартай Тоёота Приүс-20 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн №119 дугаартай прокурорын тогтоол болон шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.

 

11. Шүүгдэгч Э.Э, Д.Д, Д.Э, Б.Н, Ж.Х, М.О, О.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Э.Э, Д.Д, Д.Э, Б.Н, Ж.Х, М.О, О.Э, Н.Р нараас бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

12. Хэрэгт нэгжлэгээр хураагдсан 900 ширхэг 20.000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт болох нийт 18.000.000 төгрөгийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, хураан авсан 18.000.000 төгрөгийг хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгохыг Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст даалгасугай.

 

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг цэнхэр сиди, хавсарган ирүүлсэн 8 ширхэг сидиг тус тус хэрэгт хавсарган хадгалсугай.

 

14. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болох 91-60 УБН улсын дугаартай “Тоёота ланд круйзер” автомашины үнэ болох 69.000.000 төгрөгийг гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч Д.Н, Х.Б нараас хувь тэнцүүлэн тус бүрээс 34.500.000 төгрөгийг албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.

 

15. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэж олсон мөнгөн хөрөнгөөс үлдэгдэл 1.500.000 төгрөгийг гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч Д.Наас албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.

 

16. Шүүгдэгч Д.Наас 3.400.000 төгрөгийг Төрийн сангийн 100900033401 дугаартай дансанд байршуулсан мөнгийг, шүүгдэгч Н.Рээс 1.800.000 төгрөгийг Төрийн сангийн 100900005406 дугаартай дансанд байршуулсан мөнгийг тус тус гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.

 

17. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Н, О.Э, Ж.Х, Д.Э, Д.Д, М.О нарт оногдуулсан торгох ялыг 18 /арван найм/ сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоосугай.

           

            18. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н, Н.Р, Х.Б, Э.Э нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй, шүүгдэгч Б.Н, О.Э, Ж.Х, Д.Э, Д.Д, М.О нар нь оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.

 

            19. Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 163/х дугаартай шүүгчийн захирамжаар шүүгдэгч Д.Нт, 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 164/х дугаартай шүүгчийн захирамжаар шүүгдэгч Н.Р нарт тус тус Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамжууд, Нийслэлийн прокурорын газрын 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн №01 дугаартай шүүгдэгч Э.Эд барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсан прокурорын тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.

 

20. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

21. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Н, Н.Р нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Э.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах болон барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Х.Б, Д.Д, Д.Э, М.О, О.Э, Ж.Х, Б.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ДУЛАМСҮРЭН