| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2019/1287/Э |
| Дугаар | 32 |
| Огноо | 2019-12-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Ганзориг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 32
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл,
Улсын яллагч Б.Ганзориг,
Өсвөр насны шүүгдэгч Ш.Т , түүний хууль ёсны төлөөлөгч О.Шүрэнцэцэг, тэдний өмгөөлөгч О.Баяраа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд хаалттай хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн өсвөр насны шүүгдэгч Ш.Т д холбогдох эрүүгийн 1906 06052 2280 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт:
Өсвөр насны шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2002 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, курсын оюутан, ам бүл 4, Баянгол дүүргийн 22 дугаар хороо, тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар , Ш.Т .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Өсвөр насны шүүгдэгч Ш.Т нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 16 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, “Зайсан 2” цогцолбор дээр насанд хүрээгүй хохирогч С.Эрхэмбаярыг шалтгаангүйгээр нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Ш.Т мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас өнөөдрийн шүүх
хуралдаанд мэдүүлэг өгөхгүй...Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас насанд хүрээгүй хохирогч С.Эрхэмбаярын цагдаагийн байгууллагад өгсөн өргөдөл /хх-3/, насанд хүрээгүй хохирогч С.Эрхэмбаярын цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэг /хх-7/, гэрч П.Ариунцэцэгийн өгсөн мэдүүлэг /хх-11/, гэрч Т.Энхзаяагийн өгсөн мэдүүлэг /хх-14/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 12076 дугаартай дүгнэлт /хх-16/, “Мед тараума” эмнэлгийн 2019 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн толгойн тодосгогч бодисгүй компьютер томографикийн шинжилгээний дүгнэлт /хх-19/, насанд хүрээгүй хохирогч С.Эрхэмбаяраас гаргаж өгсөн баримтууд /хх-20/, өсвөр насны шүүгдэгч Ш.Т гийн нас тоолсон тэмдэглэл /хх-25-26/, өсвөр насны шүүгдэгч Ш.Т гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-39-40/, өсвөр насны шүүгдэгч Ш.Т гийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-24/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Өсвөр насны шүүгдэгч Ш.Т нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 16 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, “Зайсан 2” цогцолбор дээр насанд хүрээгүй хохирогч С.Эрхэмбаярыг шалтгаангүйгээр нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч С.Эрхэмбаярын өгсөн: “....2019 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 16 цагийн үед хичээл тараад ангийн найз болох Мөнхбаяр, Шинэбаяр, Мандуул, Отгонхүү, Амарсанаа, Батка бид хэд сургуулиас гараад “Зайсан 2 гаръя гээд явж байтал замдаа Мишээл, Алтанцэцэг гэх 2 охинтой таараад бүгдээрээ гарсан. Улмаар гарч байх замдаа орой дээр нь гарахаас өмнө наахан талд нь цүнхнүүдээ тавиад гарсан. Улмаар орой дээр нь гараад байж байтал Батка “цүнхнүүдээ аваад ирье” гээд буусан боловч Батка 3 цүнх аваад ирэх гэж байхаар нь би буугаад үлдсэн цүнхээ аваад дээшээ өгсөх гэж байхад манай найзууд ирээд цүнхнүүдээ тавиад очиход 2 эрэгтэй, нэг эмэгтэй хүн байсан. Нэг эрэгтэй нь арай эрүүл нөгөө эрэгтэй, эмэгтэй хоёр нь нилээн согтуу байсан. Тэгээд намайг очиход өөрийгөө Шинэбаяр гэх найзыг чи хэн бэ, хаанахын юм бэ гэж байсан. Өөрийгөө Тэмүүлэн гэх шар куртиктэй манай найз Шинэбаярыг зодох гэж байхад нь би голоор нь орж болиулах гэж хашсан. Тэгтэл намайг замдаад нүд рүү хэд хэдэн улаа цохисон. Улмаар миний нүднээс цус гарсан. Тэр үед хамт байсан эмэгтэй нь “чи болиоч” гэж болиулах гэж оролдсон боловч үгэнд нь ороогүй ба миний нүд рүү хэд хэдэн цдаа цохисны дараа арай эрүүл байсан ах нь ирж болиулаад намайг хүзүүдээд доошоо буусан. Миний нүдрүү цохисон ахыг цагдаа нар ирж аваад эрүүлжүүлсэн.” /хх-7/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Цэцэгээгийн өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 4-ний орой манай охин Болорцэцэг над руу залгаад “Эрхэмбаяр хүүхдэд зодуулсан байна” гэж хэлсэн. Би өөрөө тухайн үед Сэлэнгэ аймагт явж байсан. Тэгээд би тэр өдрөөс хойш 2 хоногийн дараа Улаанбаатар хотод ирээд гэртээ очтол манай хүү Эрхэмбаярын 2 нүд нь хөхөрсөн байсан. Эрхэмбаярын 2 нүд хөхөрсөн учир 102 дугаар сургуульд хичээлдээ явалгүй акт авсан байсан. Ингээд гэртээ сууж 5 хоногийн акт дууссаны дараа Эрхэмбаяр хичээлдээ явж эхэлсэн. Хохирол төлөгдөөгүй байгаа. Одоогоор учирсан хохирол баримттай 120.000 төгрөгийн баримт бий. Миний хувьд тэр хүүхдээс 500.000 төгрөг нэхэмжилнэ.” /хх-9/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч П.Ариунцэцэгийн өгсөн: “...Би 102 дугаар сургуулийн 8б ангийн сурагч С.Эрхэмбаярын анги хариуцсан багш байгаа юм. 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр С.Эрхэмбаярын ээж нь акт авчирч өгсөнөөр 7 хоног хичэзлдээ суугаагүй. Яагаад акт авсан гэвэл С.Эрхэмбаяр хүнд зодуулаад нүд нь хөхөрсөн гэсэн. Энэ талаар манай ангийн сурагчид надад хэлсэн. Манай ангийн сурагч Алтанцэцэгийг Эрхэмбаяр нь согтуу хүнээс өмөөрч байгаад зодуулсан гэсэн.”
/хх-11/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч Т.Энхзаяагийн өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 11, 12 цагийн үед хичээлээ тараад Сугарболд, Тэмүүлэн, Билгүүндалай нарын хамт Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зайсан-2” цогцолборт гарсан. Гарч ирэхээс өмнө бид хэд том савтай 1 пиво авч гарсан. Ингээд дээшээ шатаар гартал жоохон хүүхдүүд бөөнөөрөө сууцгааж байсан. Билгүүндалай тэдэнд хандаж “явцгаа бид нар наана чинь сууна” гэж хэлсэн чинь тэд нарын дундаас нэг эрэгтэй хүүхэд Билгүүндалайгийн өөдөөс “та нар хэн юм бэ, өөр газар очиж сууцгаа” гэж хэлсэн. Тэгсэн чинь Тэмүүлэн уурлаад тэр хүүхдийг нүүрэн тус газарт нь цохичихсон. Ингээд бид 4 пиво уугаад сууж байсан чинь доороос цагдаа ирж байсныг хараад бид нар зугтацгаасан. Тэмүүлэн харин цагдаад баригдаад үлдсэн. Тэмүүлэнгээс бусад тэр хүүхдүүдэд огт гар хүрээгүй.” /хх-14/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 12076 дугаартай дүгнэлтэд:
1. С.Эрхэмбаярын биед нүүр, хамар, зовхи, хацар. хүзүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрлийн байдлаас хамаарна. /хх-16/ гэх дүгнэлт,
Мөрдөн шалгах ажиллагаанд өсвөр насны шүүгдэгч Ш.Т гийн яллагдагчаар өгсөн: “...Тэгээд зодолдох гээд байхаар нь би очоод тэр бандийг нь нүүрэн тус газарт нь гараараа 2 удаа цохисон. Цохихдоо нүднийх нь тэнд маажчихсан юм. Эрхэмбаяртай уулзаж ярилцаж байгаад хохиролыг төлөх санаатай байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” /хх-39-40/ гэх мэдүүлэг,
“Мед тараума” эмнэлгийн 2019 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн толгойн тодосгогч бодисгүй компьютер томографикийн шинжилгээний дүгнэлт /хх-19/,
Насанд хүрээгүй хохирогч С.Эрхэмбаяраас гаргаж өгсөн хохирлын баримтууд /хх-20/,
Өсвөр насны шүүгдэгч Ш.Т гийн нас тоолсон тэмдэглэл /хх-25-26/,
Өсвөр насны шүүгдэгч Ш.Т гийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-24/ зэрэг үзүүлэлтүүд болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач
хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь өсвөр насны шүүгдэгч нь насанд хүрээгүй хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, насанд хүрээгүй хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас өсвөр насны шүүгдэгч Ш.Т д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Өсвөр насны шүүгдэгч Ш.Т гийн гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй.
Насанд хүрээгүй хохирогч С.Эрхэмбаярын эмчилгээнд зарцуулсан болох 120.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.
Өсвөр насны шүүгдэгч Ш.Т гийн хууль ёсны төлөөлөгч О.Шүрэнцэцэгээс нь насанд хүрээгүй хохирогч С.Эрхэмбаярын эмчилгээнд зарцуулсан гэх баримтаар нэхэмжилсэн 120.000 төгрөгийн хохирлыг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.
Мөн насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаад жич бүрдүүлэн Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулиар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэн болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүхээс өсвөр насны шүүгдэгч Ш.Т гийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршигийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д ...эрүүгийн хариуцлага нь тухай хүн,... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна... гэсэн зарчмыг баримтлан, өсвөр насны шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хуульд зааснаар ял шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ.
Өсвөр насны шүүгдэгч Ш.Т нь гэмт хэрэг үйлдэхдээ 14 насанд хүрсэн 18 насанд хүрээгүй байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар өсвөр насны шүүгдэгчид оногдуулах ялыг 2 дахин багасгах нь зүйтэй байна.
Шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ өсвөр насны шүүгдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг харгалзан шүүх хуралдааныг хаалттай явуулж шийдвэрлэв.
Өсвөр насны шүүгдэгч Ш.Т гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,
нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохиролын шинж чанар, өсвөр насны шүүгдэгчийн гэмт хэрэгт өгч байгаа дүгнэлт, гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт заасныг журамлан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, өдөрт тодорхой цагийн хязгаарлалттайгаар хийлгэхээр тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Өсвөр насны шүүгдэгч Ш.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өсвөр насын шүүгдэгч Ш.Т г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 8.3 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Ш.Т г нэг зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2-д заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч Ш.Т д оногдуулсан нэг зуун хорин цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялыг өдөрт гурван цагаар тооцож хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг өсвөр насны шүүгдэгч Ш.Т , түүний хууль ёсны төлөөлөгч нарт мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар өсвөр насны шүүгдэгч Ш.Т гийн хууль ёсны төлөөлөгч О.Шүрэнцэцэгээс 120.000 гаргуулж насанд хүрээгүй хохирогч С.Эрхэмбаярт олгосугай.
6. Насанд хүрээгүй хохирогч С.Эрхэмбаяр, түүний хууль ёсны төлөөлөгч Л.Цэцэгээ нар нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтуудаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Өсвөр насны шүүгдэгч Ш.Т нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, өсвөр насны шүүгдэгч Ш.Т д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл өсвөр насны шүүгдэгч Ш.Т д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС