| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2016/06550/и |
| Дугаар | 6550 |
| Огноо | 2016-11-10 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 6550
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж-47, өөрийн байранд байрлах “Мобиком Корпораци” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, Хорго хотхон, 2/4 байр, 47 тоотод оршин суух Хамниган овогт Энхтайваны Золзаяад /РД:НВ86020909/ холбогдох
1,660,365.23 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Мобиком Корпораци” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Э.Золзаяа нь 2016.03.19-ний өдөр Мобизон үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлтээ гарган 20076934 тоот гэрээ байгуулан 99109006 дугаарыг ашиглаж эхэлсэн. Хэрэглэгч нь энэхүү гэрэний 6.1-т хүлээсэн үүргээ үл биелүүлэн уг дугаарын 2016 оны 4,5 дугаар сарын төлбөрийг төлөөгүй учир гэрээний 7.1 дэх заалтыг үндэслэн үйлчилгээг нь зогсоосон. Мөн Золзаяа нь 2016.03.19-ний өдөр Samsung Galaxy S7 edge gold гар утсыг урьдчилгаа 460000 төгрөг төлж, 24 сарын хугацаатай зээлээр авсан боловч үлдэгдэл 1392660.85884455 төгрөгийг төлөлгүй гэрээний үүргээ зөрчсөн. Иймд Э.Золзаяагаас 99109006 дугаарын төлбөрийн үлдэгдэл 267,704.3 төгрөг, Samsung Galaxy S7 edge gold гар утасны төлбөрийн үлдэгдэл 1,392,660.8 төгрөг, нийт 1,660,365.23 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Э.Золзаяа нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Мобиком Корпораци” ХХК-ийн нэхэмжилж буй 1,660,365.23 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 24-ний дотор бүрэн төлж барагдуулна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Мобиком Корпораци” ХХК нь хариуцагч Э.Золзаяад холбогдуулан 1,660,365.23 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Э.Золзаяа нь “Мобиком Корпораци” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Хариуцагч Э.Золзаяа нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байдал нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, Э.Золзаяа-д холбогдох “1,660,365.23 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Э.Золзаяа нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,660,365.23 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 24-ний дотор нэхэмжлэгч “Мобиком Корпораци” ХХК-д төлж барагдуулахаар зөвшөөрсөн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, Э.Золзаяад холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41,516 төгрөгийн 20,758 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас 20,758 төгрөгийг, хариуцагч Э.Золзаяагаас 20,758 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Мобиком Корпораци” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР