Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 317

 

 

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Ц.Баярмаагийн нэхэмжлэлтэй А.О холбогдох гэрлэлт цуцлуулж, эд хөрөнгө хуваалгах, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсэг болох 1900000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийн нэхэмжлэгч Ц.Б нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 180750 /нэг зуун наян мянга долоон зуун тавь/ төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45350 /дөчин таван мянга гурван зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Зохигч давж заалдах болон хяналтын шатны журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Л.Х