| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2019/1287/Э |
| Дугаар | 293 |
| Огноо | 2020-02-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Уянга |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 293
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Элбэгзаяа,
Улсын яллагч Д.Уянга,
Шүүгдэгч, хохирогч Э.О ,
Шүүгдэгч, хохирогч Э.Т нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Э.О , Э.Т нарт холбогдох эрүүгийн 1906 07338 0382 дугаартай хэргийг 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, борлуулалтын менежер ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй,
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 сарын 14-ний өдрийн 188 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэг, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 5 capын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг хорих ялаа эдэлж байгаад хугацаанаас өмнө ялыг тэнссэн суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар , Э.О .
2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй,
Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 738 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 cap хорих ялаар шийтгэж, хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнссэн, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар , Э.Т .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Э.О , Э.Т нар нь 2019 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гүн молор” зочид буудлын дотор хоорондоо харилцан зодолдохдоо Э.О нь Э.Т биед, Э.Т нь Э.О ынхоо биед тус тус хөнгөн зэргийн гэмтэл учруулан тус бүрийнхээ эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч Э.О мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй...Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү... Хохирогчийн хувьд гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч Э.Т мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй...Хохирогчийн хувьд Т.Төмөрчөдөрөөс нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй.” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Э.О ын өгсөн мэдүүлэг /хх-10/, хохирогч Э.Т гаргасан өгсөн мэдүүлэг /хх-9-10/, гэрч Т.Арвингийн өгсөн мэдүүлэг /хх-16/, гэрч Г.Зоригтбаатарын өгсөн мэдүүлэг /хх-19/, гэрч Ж.Ням-Очирын өгсөн мэдүүлэг /хх-23-25/, гэрч Б.Солонгын өгсөн мэдүүлэг /хх-58/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 153, 197 дугаартай дүгнэлт /хх-15, 18/, шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-44, 45/, зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Э.О , Э.Т нар нь 2019 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гүн молор” зочид буудлын дотор хоорондоо харилцан зодолдохдоо тус бүрийнхээ эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.О ын өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 6-ны орой Г.Зоригтбаатарын төрсөн өдөр болж баярыг нь тэмдэглэж байгаад 23 цагийн үед би гарч яваад найз болох Үүлээ гэх эмэгтэйн гэрт унтаж байтал Г.Зоригтбаатар над руу 03 цагийн үед өөрийнхөө 86768413 гэсэн дугаараас над руу залгаж олон удаа гуйсан. Би 03 цагийн үед Үүлээ гэх найзтайгаа Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо “Гүн Молор” нэртэй зочид буудлын 306 тоот өрөөнд ортол Г.Зоригтбаатар найз охинтойгоо үл таних эрэгтэй 2 найзтайгаа нийт гурвуулаа байсан. Уугаад байж байтал Г.Зоригтбаатар хамт байсан найзтайгаа найз охиноосоо болж маргалдаж байгаад салсан. Төд удалгүй тэр найз нь над руу дайрч хажууд байсан нэрийг мэдэхгүй нэг залуу миний 2 гарыг барьж байгаад нөгөө нэг нь над руу дайрсан. Найз нь миний нүүрэн тус газар цохиж миний уруулыг сэтэлсэн. Мөн хамар гэмтээсэн. Би намайг зодсон залууг танихгүй.” /хх-10/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Т өгсөн: “...Би Э.О ын нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохисон. Өөр цохиогүй, тэгсэн Э.О нь гэгч нь надтай “зодолдъё” гэж хэлээд намайг үсдээд нүүр рүү цохисон.” /хх-15/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Арвингийн өгсөн: “...Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо. “Гүн Молор” зочид буудлын 302 тоот өрөөг аваад гаднаас тоорт, шампанск, пиво аваад орсон. Г.Зоригтбаатар, Ж.Нямаа нар хөзөр тоглож байхад Э.О гаднаас нэг шил архи аваад Үүлэнсолонго гэдэг эмэгтэйтэй ирээд хэрүүл маргаан хийгээд байхаар нь “яв” гээд явуулсан чинь Э.О нь Э.Туруунболдтой маргалдаад цохиод зодоон болоод би дундуур нь ороод салгах гэж байгаад татаж унасан./татаж унадаг өвчтэй./ Г.Зоригтбаатар санаандгүй гар утсыг нь унагаасан чинь Э.О уурлаад “чи яагаад манай эхнэртэй ярьдаг юм” гээд Г.Зоригтбаатар руу дайраад “гарч зодолдъё” гэхээр Э.Т салгах гэсэн. Тэд хоорондоо маргалдаад “гадаа гарч зодолдъё” гээд зодолдож байгаад эвлэрээд орж ирсэн.” /хх-16/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Зоригтбаатарын өгсөн: “...Э.О түүний нүүрэн тус газар нь 2, 3 удаа алгадаад заамдаж байгаад орон дээр унагаад дээрээс нь дараад нүүрэн тус газар нь гараараа нилээн хэд хэдэн удаа цохисон. Тухайн үед Э.Т түүнийг огт цохиогүй. Тэр үед Ж.Нямка маань Э.О ыг дээрээс татаж холдуулаад би Э.О ыг дээрээс нь татаж холдуулаад би Э.Туруунболдыг авч салгасан чинь намайг холдуулаад Э.О ын нүүрэн тус газар нь нэг удаа цохисон. Тухайн үед Э.О ын хамарнаас цус гарсан байсан. Би утсыг нь авах гэж байгаад газар унагаад хагалсан чинь намайг гар утас эвдэлсэн мэтээр уурлаж байгаад миний хоолой руу цохиод байхаар нь Ж.Нямка намайг 00 өрөөнөөс гаргасан чинь Э.О гарч байгаад Э.Туруунболдыг үсдээд нүүрэн тус газар нь цохиж эхэлсэн. Э.Туруунболдыг нүүрээ дараад доороо сууж байхад нүүрэн тус газар нь 2.3 удаа өшиглөсөн чинь миний найз охин Т.Арвин татаад унасан чинь /татаж унадаг өвчтэй/. Тэгж байгаад Т.Арвин зүгээр болсон чинь Э.О дахиад агсраад эхлэхээр нь нь Э.О оос “найз нь гар утсыг чинь эвдэлсэн юм чинь 2,3 хоногоос янзалж өгнө гэхдээ чи одоо явчих” гэж хэлсэн чинь уурлаад гарж явахдаа цагдаа дагуулж ирээд Э.Туруунболдыг эрүүлжүүлэхээр аваад явсан." /хх-19/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Ням-Очирын өгсөн: “...Э.Т согтож тасраад сэрээд Э.О той шорон яриад маргалдаад байсан. Нэг мэдсэн чинь Э.Отгонболл нь Э.Т “чи муу надад шорон ярих болоогуй шүү гэж хэлээд алгадаад бие рүү нь өшиглөхөөр нь би болиулсан. Энэ үед Г.Зоригтбаатар, Э.Туруунболдыг холдуулж байсан. Эхлээд Э.О нь Э.Туруунболдыг орон дээр дарж унагаад нүүрэн тус газар нь 3 удаа цохиод хоорондоо зууралдаад хэвтэж байхаар нь ардаас татаад болиулах гэсэн. “Хөгшөөн болио” гэж хэлсэн. Тэгсэн Э.Т гэнэт Э.О ьг тохойгоороо нүүрэн тус газар нь 1 удаа унатал нь цохисон чинь уруул нь сэтрээд цус гарахаар нь би Э.Туруунболдыг дарж унагаасан. Г.Зоригтбаатар нь Э.О ын гар утсыг барьсан “фэйсбүүк рүү ороод видео дуудлага хийгээд явган сууж байгаад гар утсыг нь санаандгүй гарнаас нь мултраад унасан. Тэгсэн Э.О 00 өрөөнд орж ирээд гар утасныхаа дэлгэцийг хагарсан байхыг хараад Г.Зоригтбаатарт “хөгшөөн чи миний гар утасны дэлгэцийг яаж байгаа юм бэ, албаар газар савсан байна.” гэж тулгахаар нь Г.Зоригтбаатар “санаандгүй унагачихлаа” гэж тайлбарласан чинь би тэднийг салгаад 00 өрөөнөөс гаргасан чинь Э.Т Г.Зоригтбаатарыг өмөөрөөд Э.О той ахиж маргаад байхаар гарсан. Э.О нь Э.Туруунболдыг “хөгшөөн чи миний уруулыг яагаад ийм болтол цохиж байгаа юм бэ” гэж хэлээд цээжин тус газар нь 1 удаа өшиглөсөн. Э.О хамгийн их далдагнаж байсан. Э.Т харин их даруухан залуу байна лээ. Э.О од зөндөө цохиулж байгаад түүнийг нэг л удаа тохойдсон. Тэгсэн чинь тэрний уруул сэтэрсэн. Г.Зоригтбаатар бид хоёр багын найзууд, харин Э.О , Э.Т Т.Арвин, Үүлэнсолонго нарыг огт танихгүй. Хэрэг болдог өдөр л анх танилцсан.” /хх-23-25/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Солонгын өгсөн: “...Э.Т гэгч нь Э.О ыг “хоёулаа үзэх үү” гэж хэлсэн чинь Э.О “би үзэхгүй ээ” гэсэн. Хоорондоо тэврэлдээд зогсож байсан чинь Э.Т гэгч нь Э.О ын нүүрэн тус газар нь нэг удаа цохиод дотор талыг нь сэтэлсэн. Гадна гараад нэгнийхээ нүүрэн тус газар 1,2 удаа харилцан цохилцоод зодолдсон. Т.Арвин бид 2 тэднийг салгаад буудлын өрөөнд нь оруулж өгчхөөд би “гэртээ харилаа” гэж хэлээд явсан.” /хх-58/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 153 дугаартай дүгнэлтэд:
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 197 дугаартай дүгнэлтэд:
1. Э.Т биед духны зулгаралт, баруун нүдний дээд зовхи, гадна булан, зүүн нүдний дээд, доод зовхи, дотор булангийн цус хуралт, доод эрүү, оочны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн чихний ар хөхлөг, орчмын зөөлөн эдийн няцрал, хүзүүний зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй.
5. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой.” /хх-36-37/ гэх дүгнэлт,
Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Э.О ын яллагдагчаар өгсөн: “...Э.Т бид хоёр эвлэрсэн. Хэн хэнээсээ нэхэмжлэх зүйлгүй учир уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” /хх-70-71/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Э.Т яллагдагчаар өгсөн: “...Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Э.О бид хоёр эвлэрсэн. Хэн хэнээсээ нэхэмжлэх зүйлгүй учир уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.”/хх-81-82/ гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Э.О , Э.Т нарын урьд эрүүгийн хариуцлага хүлээж бйсан эсэхийн лавлагаа /хх-44, 45/ зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Э.О , Э.Т нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул тэднийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.О , Э.Т нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.
Дээрхи байдлаар шүүгдэгч Э.О , Э.Т нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч, хохирогч Э.О , Э.Т нар нь харилцан эвлэрч гомдол санал, нэхэмжлэх зүйлгээ гэдгээ шүүхэд илэрхийлсэн тул шүүхээс үүнийг шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.
Шүүхээс шүүгдэгч Э.О , Э.Т нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Э.О , Э.Т нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
Энхсайханы Туруунболд нарыг тус бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Э.О , Э.Т нарт тус бүрт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Э.О , Э.Т нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Э.О , Э.Т нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Э.О , Э.Т нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Э.О , Э.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Э.О , Э.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС