| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2016/06199/и |
| Дугаар | 6199 |
| Огноо | 2016-10-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 6199
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,*******,*******-ын гаргасан,
Хариуцагч: Улаанбаатар хот,*******,*******,*******,*******-д холбогдох,
45,000,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч , хариуцагч ын итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны Нарийн бичгийн дарга Б.Халиун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Бид нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна, хариуцагч д өгсөн 30,000,000.00 төгрөгийн зээлийг буцаан нэхэмжилж, энэ зээлийг гаас би авч, түүнд буцаан төлөхдөө 15,000,000.00 төгрөгийг төлсөн ба үүнд өөрийнхөө орон сууцыг шилжүүлсэн бөгөөд зээлийг төлсөн бол би ийм хэмжээний хохирол амсахгүй байсан учраас хохиролд 15,000,000.00 төгрөгийг нэхэмжилж байгаа юм.
Миний бие техникийн зах дээр -д борлуулагч хийж байхдаа хариуцагч тай танилцаж, 2 жил гаруй хамт ажилласан.
2012 оны 01 дүгээр сард ын хүсэлтээр гаас 30,000,000.00 төгрөг авч, түүнд зээлдүүлсэн.
зах дээр ажилладаг хүмүүс бие биенээсээ ийнхүү зээл авч бусдад зээлдүүлэх байдлаар дундаас нь хүүгийн ашиг олдог, надад 2012 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 15,000,000.00 төгрөгийг бэлнээр, 10 хоногийн дараа 10,000,000.00 төгрөг, нийт 25,000,000.00 төгрөг өгөхөд нь би д өгсөн.
Мөн үүний дараа удалгүй 5,000,000.00 төгрөгийг түүнд өгсөн бөгөөд бид нийт 30,000,000.00 төгрөг зээлсэн талаар харилцан тооцоо нийлж, баталгаажуулсан.
Ингээд надаас авсан зээлийг буцаан төлөөгүй учраас миний бие асуудалд орж, гийн гомдлоор Цагдаагийн байгууллагад шалгагдаж байхдаа түүнд 25,000,000.00 төгрөгийг хүү 15,000,000.00 төгрөгийн хамт төлсөн, ингэж төлөхдөө би өөрийн өмчлөлийн орон сууцаа өгч, эрүүгийн хэргийг хаалгасан.
Энэхүү зээлийн асуудлаас болж миний бие эд хөрөнгөөрөө хохирсон, хэрэв хариуцагч тус зээлийг төлчихсөн бол ийм асуудал болохгүй байх байсан.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч гийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт 30,000,000.00 төгрөгийн зээлийг өмнөх 50,000,000.00 төгрөгийн зээлтэй андуураад байдаг юм.
Би, хариуцагч талтай 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 50,000,000.00 төгрөгийн зээлийн гэрээг бичгээр байгуулж, түүнд зээлийг өгсөн бөгөөд д холбогдох эрүүгийн хэргийг шалгаж байх явцад түүний гараар бичсэн тооцоонд 50,000,000.00 төгрөгийн зээлийг хүүгийн хамт нийт 88,125,000.00 төгрөгийг надад өгсөн гэдэг.
Гэвч нь нийт 74,185,000.00 төгрөг болгож төлсөн, үүнээс зөрүү 13,940,000.00 төгрөг буруу гэж өөрөө эрүүгийн хэрэгт шалгагдаж байхдаа хэд хэдэн тайлбартаа дурьдсан байдаг ба энэ зээлтэй холбоотой дутуу зүйл бий.
Түүний 2012 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн байцаалтаас үзэхэд нийт зээлийн дүн 75,000,000.00 төгрөг, одоо үлдэгдэл нь 29,370,000.00 төгрөг гэж өөрөө хүлээн зөвшөөрсөн байдаг юм.
Иймд, хариуцагч аас үндсэн зээл 30,000,000.00 төгрөг, зээлээ төлөөгүйгээс надад учирсан хохирол 15,000,000.00 төгрөг, нийт 45,000,000.00 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.
Нэхэмжлэгч *******ын өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Хэрэгт авагдсан баримт болох хариуцагч ын мэдүүлгээс үзвэл тэрээр *******аас 30,000,000.00 төгрөгийн зээл авсан гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрдөг.
зах дээр ажилладаг хүмүүс энэ мэтээр бие, биенээсээ мөнгө зээлж, бусдад дамжуулах зэргээр харилцахдаа нэгэндээ өгсөн мөнгө, төгрөгөө санадаггүй, хариуцагч д бүртгэл байхгүйгээс улбаалан ийм зүйл болсон байна.
Хэрэгт авагдсан ын гаргаж өгсөн тооцоо нийлсэн гэсэн баримтууд дээр нийт 88,125,000.00 төгрөг өгсөн гэдэг, гэтэл түүний сүүлд эрүүгийн хэрэгт шалгагдаж байхдаа өгсөн мэдүүлэгт нийт 30,000,000.00 төгрөгийг авсан үйл баримтыг үгүйсгээгүй.
Хэрэгт авагдсан ын өөрийн гараар бичсэн 2012 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 15,000,000.00 төгрөг, 2012 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 10,000,000.00 төгрөгийг *******аас авсан гэх баримтууд талуудын 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн тооцоо нийлсэн акттай нийцэж байгаа юм.
Иймд, хариуцагч нь 30,000,000.00 төгрөгийг төлөх үүрэг хүлээх нь зүйтэй юм.
Нэхэмжилж буй 15,000,000.00 төгрөгийн хувьд ын зүгээс зээлээ төлөөгүйгээс шалтгаалан нэхэмжлэгч *******аас гарсан хохирол, тэрээр гаас нийт 25,000,000.00 төгрөгийг авч, өөрийн зүгээс 5,000,000.00 төгрөг нэмж, д зээлдүүлсэн ба үүний хүүнд 15,000,000.00 төгрөгийг үндсэн зээлийн хамт төлөхдөө өөрийн өмчлөлийн орон сууцаар төлсөн.
Ийм учраас аас тухайн хохирлыг барагдуулахаар шаардаж байгаа болно” гэв.
Хариуцагч ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг анхнаасаа хариуцагч хүлээн зөвшөөрдөггүй юм.
Учир нь, талуудын хооронд 50,000,000.00 төгрөгийн зээлийн асуудал байсан болохоос бус 30,000,000.00 төгрөгийн зээлийн харилцаа байсан гэж мэдүүлдэггүй.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нийт 50,000,000.00 төгрөгийн зээлийг *******д буцаан төлөхдөө 88,125,000.00 төгрөг болгон төлсөн гэсэн тайлбар, тооцооны баримт байдаг.
Хэрэв талуудын хооронд 30,000,000.00 төгрөгийн зээлийн асуудал байгаа бол үүнийг бодитоор өгсөн, авсан талаарх баримт байх ёстой, хэрэгт ийм баримт байхгүй учраас тэдгээрийн хооронд зээлийн харилцаа үүсээгүй.
Мөн өмнө нь 50,000,000.00 төгрөгийн зээл аваад буцаан төлөөгүй байхад дахиад нэмж 30,000,000.00 төгрөгийн зээл авсан байж таарахгүй, хэрэгт авагдсан түүний өөрийн гараар бичсэн *******тай тооцоо нийлсэн баримт дээр өмнө өгсөн 20,000,000.00 төгрөг дээр сүүлд өгсөн 30,000,000.00 төгрөгийг нэмж, нийт 50,000,000.00 төгрөгийн зээл болсон гэсэн байгаа.
Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан эдгээр баримтаас үзвэл талуудын хооронд ердөө 50,000,000.00 төгрөгийн зээлийн асуудал байдаг бөгөөд нэхэмжлэгч тал 30,000,000.00 төгрөгийн зээлийг андуурч байна, хариуцагч энэхүү 50,000,000.00 төгрөгийн зээлийг 74,150,000.00 төгрөг болгож төлсөн байдаг.
Нэхэмжлэгч *******ын нэхэмжилсэн хохиролд тооцсон 15,000,000.00 төгрөгийг мөн адил хүлээн зөвшөөрөх боломжгүй.
Учир нь, зах дээр ажилладаг хүмүүс дундаас нь ашиг авах гэж бие биенээс мөнгө зээлж, бусдад дамжуулдаг.
Нэхэмжлэгч *******ын хувьд гаас зээлсэн мөнгөө буцаан төлж чадаагүй гэдэг нь тай шууд холбогдохгүй, хариуцагч тал энэхүү 30,000,000.00 төгрөгийг зээлээгүй учраас ийм хариуцлагыг хүлээхгүй.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч ******* гаргасан тайлбартаа 50,000,000.00 төгрөгийг 74,150,000.00 төгрөг болгож авсан тооцоо бий гэж тайлбарлаж байх тул энэ асуудал үүгээр дууссан гэдгийг илэрхийлж байна.
Иймд, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын гаргасан тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* хариуцагч д холбогдуулан 45,000,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч ын зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг үл хүлээн зөвшөөрч, бидний хооронд аливаа тооцоо байхгүй, өгөх ёстой зээлийг бүгдийг төлсөн гэж мэтгэлцэж, татгалзаж байна.
Энэхүү нэхэмжлэлтэй хэрэгт шүүхээс 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч нь нэхэмжлэгч *******аас 2012 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 15,000,000.00 төгрөг, 2012 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 10,000,000.00 төгрөг, 2012 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 3,000,000.00 төгрөг, мөн 2,000,000.00 төгрөг, нийт 30,000,000.00 төгрөгийг зээлсэн тухай зохигчид бичгээр баримт үйлджээ /1 дүгээр х.х-ийн 3, 4, 82-р хуудас/.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс тус мөнгө зээлсэн баримтын талаар маргаагүй ба гагцхүү энэхүү зээлийг тэдгээрийн хооронд урьд өмнө авсан болон буцаан төлсөн 50,000,000.00 төгрөгийн зээлийн нэг хэсэг хэмээн мэтгэлцэж байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж мөн 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж тус тус заажээ.
Өөрөөр хэлбэл, талуудын хооронд ийнхүү Зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан болон зээл өгөх, авах талаар харилцан тохиролцоо байсан хэдий ч мөнгө буюу эд хөрөнгийг бодитоор шилжүүлээгүй тохиолдолд Зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй.
Хэрэгт авагдсан дээр дурьдсан 25,000,000.00 төгрөг болон 5,000,000.00 төгрөг авсан талаарх хариуцагч ын өөрийн гараар бичсэн баримт, түүний Хаан банкин дахь дансны дэлгэрэнгүй хуулга болон нэхэмжлэгч *******ын мөнгө шилжүүлсэн баримтаас тус тус үзвэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д заасны дагуу Зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэв /1 дүгээр х.х-ийн 234, 238-р хуудас/.
Учир нь, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн хариуцагч ын 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн тооцоо нийлсэн тухай баримт, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах хоёрдугаар тасгийн мөрдөн байцаагч Цагдаагийн дэслэгч Ж.Чинзоригт 2012 оны 07 дугаар сарын 31-ний өдөр өгсөн мэдүүлгээр болон ******* нарын хооронд 29,370,000.00 төгрөгийн төлбөр тооцооны асуудал байсан, тэрээр үүнийг нэхэмжлэгчид төлнө гэж мэдүүлж байжээ /1-р х.х-ийн 232-р хуудас/.
Энэ нь, хариуцагч ын зүгээс нэхэмжлэгч *******аас 30,000,000.00 төгрөг зээлсэн гэдгээ эрүүгийн хэрэгт шалгагдаж байхдаа өөрийн мэдүүлгээр зөвшөөрч байснаас гадна түүний мэдүүлэг хэрэгт авагдсан бусад бичгийн баримтаар нотлогдож байна.
Иймд, нэхэмжлэгч *******, хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар Зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар талуудын хооронд 30,000,000.00 төгрөгийн зээлийн харилцаа үүсээгүй, харин талуудын урьд өмнө байгуулсан 50,000,000.00 төгрөгийн Зээлийн гэрээтэй андуурч байна гэж мэтгэлцэж байна /1-р х.х-ийн 39-р хуудас/.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар зохигчид 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч *******аас зээлдэгч д 50,000,000.00 төгрөгийг 2012 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүртлэх хугацаанд сарын 6 хувийн хүүтэй зээлэхээр тохиролцжээ /1-р х.х-ийн 128-р хуудас/.
Энэхүү гэрээний дагуу 20,000,000.00 төгрөгийг бэлнээр гэрээ байгуулах өдөр хүлээн авсан бол үлдэх 30,000,000.00 төгрөгийг 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдөр дансаар шилжүүлэн авахаар болжээ.
Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсээс ирүүлсэн эрүүгийн хэргийн баримтаас үзвэл хариуцагч нь 2012 оны 10 дугаар сарын 16, 18-ны өдөр сэжигтнээр байцаагдсан мэдүүлэг, *******тай тооцоо нийлсэн тухай баримтад энэхүү 50,000,000.00 төгрөгийн зээлийг хүүгийн хамт нийт 88,125,000.00 төгрөг болсноос 74,185,000.00 төгрөгийг нэхэмжлэгч *******д төлсөн гэсэн баримт, мөн түүний 2012 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн мэдүүлгээс тус тус дүгнэвэл 2011 оны 12 дугаар сард авсан 50,000,000.00 төгрөгийн зээл болон 2012 оны 02 дугаар сард авсан 30,000,000.00 төгрөгийн зээлийг тус тусдаа үүссэн харилцаа байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна /1-р х.х-ийн 6, 52, 54, 68, 69, 140-р хуудас/.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч *******, хариуцагч нарын хооронд 50,000,000.00 төгрөг болон 30,000,000.00 төгрөгийн зээлийн харилцаа тус тусдаа үүссэн гэдэг нь дээр дурьдсан бичгийн баримт болон түүний өгсөн мэдүүлгээр тогтоогдож байгаагаас гадна ын өөрийн гараар бичсэн 2012 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн баримтанд тэрээр *******аас 2011 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2012 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн хооронд нийт 75,000,000.00 төгрөгийг зээлж авсан гэдгээ илэрхийлсэн байна /2-р х.х-ийн 5-р хуудас/.
Ийнхүү хариуцагч өөрийн гараар бичсэн 2012 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн баримтанд 75,000,000.00 төгрөгийг *******аас зээлсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байгаагаас гадна түүний Цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэг, 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн тооцоо нийлсэн тухай болон мөнгө шилжүүлсэн баримт, дансны хуулгаас тус тус үзвэл тэдгээрийн хооронд 50,000,000.00 төгрөг болон 30,000,000.00 төгрөгийн Зээлийн харилцаа үүсчээ.
Зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан Зээлийн гэрээний дагуу 50,000,000.00 төгрөгийг шилжүүлсэн болон буцаан төлсөн гэх үйл баримтын талаар маргахгүй байгаа ба гагцхүү хариуцагчийн зүгээс 30,000,000.00 төгрөгийн зээлийг тус 50,000,000.00 төгрөгийн зээлийн нэг хэсэг гэж мэтгэлцэж байгаа боловч дээр дурьдсанаар энэхүү татгалзал баримтаар нотлогдохгүй, харин тусдаа Зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэгдэж байна.
Иймд, хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч гийн гаргасан хариу татгалзал нотлогдохгүй байх тул нэхэмжлэгч ******* Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасны дагуу хариуцагчаас 30,000,000.00 төгрөгийг шаардах эрхтэй байна.
Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэжээ.
Энэ нь, үүрэг гүйцэтгэгч тал Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1-д тус тус зааснаар гэрээгээр тохирсон үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, бодитоор гүйцэтгэх үүргээ биелүүлээгүйгээс үүрэг гүйцэтгүүлэгчид учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй гэдгийг илэрхийлжээ.
Энэхүү хохиролд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч буюу нэхэмжлэгч Л.Мөнжаргалаас гарсан зардал, түүний эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, хэрэв зээлдэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн бол нэхэмжлэгч талд зайлшгүй орох байсан орлогыг тус тус хамруулах юм.
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа өөрт учирсан хохирлыг 15,000,000.00 төгрөг гэж тодорхойлж, гаас 30,000,000.00 төгрөгийг зээлж, д дамжуулан зээлсэн, энэхүү зээлийг д буцаан төлөхдөө нэмж түүнд 15,000,000.00 төгрөгийн хүү төлсөн, ийнхүү төлөхдөө өөрийн өмчлөлийн орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлсэн гэж шаардлага, үндэслэлээ тодорхойлсон /1-р х.х-ийн 98, 100, 109, 110, 111, 112, 113, 114, 133, 135, 137-р хуудас/.
Гэвч зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзвэл нэхэмжлэгч ******* нь гаас мөнгө зээлж, дамжуулан д зээлдүүлсэн, үүнийг буцаан өөр этгээдэд зээлдүүлэх байдлаар эргэлдүүлдэг байсан гэснийг дүгнэвэл эдгээр харилцаа нь бие даасан тусдаа харилцаа байна.
Нэхэмжлэгч ******* бусдаас хүүтэй мөнгө зээлэн авах болсон шалтгаан нь хариуцагч д итгэсэнтэй холбоотой хэмээн тайлбарлаж буй боловч тэрээр өөрийн хүсэл зоригийн үүднээс дээрх хэмжээний мөнгийг бусдаас зээлэн авсанд хариуцагчийг буруутгах боломжгүй юм.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч *******ын хувьд гаас мөнгө зээлсэн харилцааг дээр дурьдсанаар иргэний эрх зүйн бие даасан харилцаа бөгөөд түүний бусдын өмнө хүлээсэн эрх, үүрэг нь хариуцагч ын хүлээсэн үүрэгтэй шууд шалтгаант холбоогүй, үүргээ биелүүлээгүйгээс *******аас бусдад төлөх ёсгүй байсан зээл, зээлийн хүү буюу гарах ёсгүй зардал гарсан гэж үзэхгүй юм.
Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-д “Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хуулиар хориглоогүй буюу хуульд шууд заагаагүй эрх, үүргийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж болно” гэжээ.
Энэ нь, аливаа иргэн бие даасан эрх зүйн этгээд болохын хувьд өөрөө хүсэж, сайн дураар, хүсэл зоригоо илэрхийлж, эдийн болон эдийн бус баялагтай холбоотой харилцаанд оролцож, гэрээ болон хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлж, хариуцлага хүлээх тул нэгэнт өөрийн бий болгосон харилцаанаас үүссэн эрсдэлийг тухайн этгээд хүлээх ёстой.
Иймд, нэхэмжлэгч *******ын гаргасан хариуцагч д холбогдох гэрээний үүргээ зөрчсөнөөс нэхэмжлэгчид 15,000,000.00 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна” 76 дугаар зүйлийн 76.1-д “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно” гэж мөн 76.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ” гэж тус тус заажээ.
Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь нэхэмжлэгч *******аас 2012 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 15,000,000.00 төгрөг, 2012 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 10,000,000.00 төгрөг, 2012 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 3,000,000.00 төгрөг, мөн 2,000,000.00 төгрөг, нийт 30,000,000.00 төгрөгийг зээлсэн байх ба талууд энэ талаар 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн тооцоо нийлсэн баримт үйлдэж баталгаажуулсан байна.
Түүнчлэн хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд хэлэлцүүлсэн баримтаас үзвэл *******ын гомдолтой д холбогдох буюу энэхүү зээлтэй холбоотой эрүүгийн хэргийг 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас хэрэгсэхгүй болгосныг Монгол Улсын Ерөнхий прокурорын газраас 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хэвээр үлдээсэн байна /1-р х.х-ийн 6, 40-р хуудас/.
Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д “Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана” гэж заасан.
Нэхэмжлэгч *******ын зүгээс хариуцагч д холбогдуулан хоорондын зээлтэй холбоотой асуудлыг эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргасныг харьяа байгууллага хүлээн авч шалгаж байсан үйл баримт байх тул зохигчдын хооронд үүссэн зээлийн харилцаатай холбоотой хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болоогүй байна.
Ийнхүү шүүхээс дээр дурьдсаныг тус тус үндэслэн хариуцагч аас 30,000,000.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 15,000,000.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т тус тус зааснаар нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг үүгээр дурьдаж байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР