Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 6552

 

            Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг

                 баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор би,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Бага тойруу 3/9 тоотод оршин суух хаягтай “Жи Мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 1-р хороо, Голден вилл, 105-р байр, 104 тоотод оршин суух хаягтай Чойдэмбэрэл овогтой Туул /РД:ЦА70010383\-д холбогдох,

“43,810  төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХнь:

Нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хариуцагч Ч.Туул нь манай байгууллагатай 2011 оны 09-р сарын 28-ны өдөр “Хувь хэрэглэгчид үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээ үзүүлэх” гэрээ байгуулан 98113923 дугаарын хэрэглэгч болсон. Ч.Туул нь одоогийн байдлаар манай компанид нийт 79,207.16 төгрөгийн өртэй байна. Иймд Ч.Туулаас ярианы төлбөр 79,207.16 төгрөгөөс барьцаанд байршуулсан 50,000 төгрөгийг хасч үлдэгдэл болох 29,207.16 төгрөг, гэрээний 5 дугаар зүйлийн 5.14-т заасны дагуу 331 хоногийн 14,603.58 төгрөг, нийт 43,810 төгрөгийг гаргуулан өгч, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХнь:

Нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК нь хариуцагч Ч.Туулд холбогдуулан “43,810  төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Хариуцагч Ч.Туул нь манай байгууллагаас нэхэмжилсэн төлбөрийг бүрэн төлсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан аши сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, Ч.Туулд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХнь:

1. Хариуцагч Ч.Туул нь нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК-ийн гаргасан “43,810 төгрөг гаргуулах тухай”  нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг  баталж, Ч.Туулд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаа нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,550 төгрөгөөс 2,275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас 2,275 төгрөгийг, хариуцагч Ч.Туулаас 2,275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                        Д.ЦЭРЭНДОЛГОР