| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2016/06188/и |
| Дугаар | 6188 |
| Огноо | 2016-10-13 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 6188
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,*******,*******,*******-ийн гаргасан,
Хариуцагч: Улаанбаатар хот, *******,*******,*******,*******-т холбогдох,
7,569,999.00 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны Нарийн бичгийн дарга Б.Халиун нар оролцов.
Хариуцагч т шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Манай компани 2013 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Автомашин засвар, үйлчилгээ эрхлэх зорилгоор үүсгэн байгуулагдсан юм.
Гэвч тус компанийн үйл ажиллагаанаас шалтгаалан бусдад зээл олгох үйл ажиллагааг эрхлэн явуулсан ба хариуцагч т 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 7,000,000.00 төгрөгийн зээлийг 3 /гурав/ сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй олгосон.
Талууд Зээлийн гэрээ байгуулахдаа Форд 150 маркийн дугаартай автомашиныг фидуцийн гэрээгээр өмчлөлдөө шилжүүлэн авсан боловч хариуцагч энэхүү автомашиныг бусдад өгч, алдсан байсан.
Хариуцагч 2015 оны 10 дугаар сарын 11-ний өдөр үндсэн зээлийн төлбөрөөс 2,333,333.00 төгрөг, хүүнд 414,246.00 төгрөг төлсөн боловч энэ өдрөөс хойш үлдэгдэл төлбөрийг төлөхгүй өдий хүрлээ.
Иймд, аас зээлийн үлдэгдэл 4,666,666.00 төгрөг, 2 сарын хүү 570,000.00 төгрөг, алданги 2,333,333.00 төгрөг, нийт 7,596,999.00 төгрөгийг гаргуулж өгнө үү”
Хариуцагч ын шүүхэд гаргасан хариу тайлбарт дурьдсан -ийн захирал гэж хүнийг танихгүй, бидний зүгээс түүнтэй энэ зээлийг төлж барагдуулах талаар харилцан тохиролцоогүй тул энэхүү тайлбар үндэслэлгүй” гэв.
Хариуцагч 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
“Миний бие -д компанид барилгын материал нийлүүлж, төлбөрт нь Форд 150 маркийн дугаартай автомашиныг авсан.
Энэ автомашины үнэ 45,000,000.00 төгрөг байсан тул буцааж өгсөн болно.
Миний бие энэ автомашиныг үйл ажиллагааны зардалд 7,000,000.00 төгрөгөөр барьцаалуулсан ба эхний 1 сарын мөнгийг төлж, дараагийн төлбөрийг -ийн захирал төлөхөөр тохиролцоод машиныг аваад явсан.
Иймд, энэ зээлийг аас гаргуулах нь зүйтэй” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч хариуцагч т холбогдуулан 7,569,999.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч ын зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг үл хүлээн зөвшөөрч, -ийн захирал аас төлбөрийг гаргуулах ёстой гэж татгалзаж байна.
Энэхүү хэрэгт шүүхээс 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг танилцуулсан байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбарыг тус тус үндэслэн хариуцагч аас 7,560,000.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч -д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9,999.00 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Хэрэгт цугларсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтуудаас үзвэл нэхэмжлэгч нь 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хариуцагч тай Зээлийн гэрээ байгуулж, түүнд 7,000,000.00 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэл зээлдүүлсэн байна.
Талууд тус Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгож зээлдэгч ын эзэмшлийн Форд 150 маркийн улсын дугаартай автомашиныг өмчлөлд шилжүүлэх буюу Фидуцийн гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангахаар тохирчээ.
Зохигчдын хооронд байгуулсан Зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд нийцсэн, 282 дугаар зүйлд зааснаар хүүгийн талаар бичгээр тохиролцож, зээлийг зээлдэгч ын өмчлөлд шилжүүлсэн байх тул тэдгээрийн хооронд тус хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар Зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэв.
Учир нь, талууд Иргэний хуулийн 282.1, 282.3-т тус тус зааснаар Зээлийн гэрээгээр хүү тохиролцсон бол бичгээр байгуулах тухай хуулийн шаардлагыг хангаж, 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Зээлийн гэрээг бичгээр байгуулсан байх бөгөөд нэхэмжлэгч болон хариуцагч нар зээлийг бодитоор өгч, авалцсан буюу гэрээний зүйл болсон 7,000,000.00 төгрөгийг зээлдэгчийн өмчлөлд 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр шилжүүлсэн байх тул тэдгээрийн хооронд Зээлийн гэрээ байгуулагдаж, гэрээний харилцаа үүссэн байна.
Тус Зээлийн гэрээ ёсоор үүрэг гүйцэтгэгч 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хооронд 7,000,000.00 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй ашиглаж, гэрээнд заасан хавсралтын дагуу үүрэг гүйцэтгүүлэгч -д хуваарийн дагуу буцаан төлөх үүрэг хүлээсэн байна.
Өөрөөр хэлбэл, талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу зээлдэгч үндсэн төлбөрөөс хэсэгчилж, ашигласан хугацааны хүүгийн хамт хуваарийн дагуу төлж дуусгахаар тохиролцсон ажээ
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаас үзвэл зээлдэгч 2015 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 414,246.00 төгрөгийн хүү, 2,333,333.00 төгрөгийн үндсэн төлбөр, нийт 2,274,576.00 төгрөг төлснийг нэхэмжлэгч -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрч байна.
Ийнхүү хариуцагч Зээлийн гэрээний дагуу 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүртлэх хугацаанд 414,246.00 төгрөгийн хүү, үндсэн зээлээс 2,333,330.00 төгрөгийг тус тус төлж, өнөөдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 4,666,667.00 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртлэх хугацааны хүү /4,666,667x6%x2=560,000.00/ төгрөг үлджээ.
Гэвч талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээний дагуу зээлдэгч үндсэн зээл, түүний хүүг 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр төлж дуусгах үүрэг хүлээсэн боловч тэрээр Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаарын зүйлийн 208.1-д тус тус зааснаар гэрээгээр тохирсон үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүргээ зөрчиж, үндсэн зээл, зээлийг хүүг төлөх хугацааг хэтрүүлсэн байна.
Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т зааснаар үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн нь үүрэг гүйцэтгэгчийн буруугаас болоогүй бол түүнийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй байх зохицуулалттай ч хариуцагчийн зүгээс үүргээ гүйцэтгэхгүй байсан шалтгаан болон үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлэхэд хүргэх болсон хүндэтгэн үзэх бусад нөхцөл байдал байсан талаар баримтаар нотлохгүй байна.
Иймд, зээлдүүлэгч нь 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээний дагуу хариуцагч аас гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй бөгөөд зээлдэгч нь мөнгөн төлбөр төлөх үүргээ гүйцэтгээгүй байх тул тэрээр Иргэний хуулийн 281, 282 дугаар зүйлийн 282.1-д тус тус зааснаар зээлдүүлэгч талд үндсэн зээл болон тохирсон хүүг төлөх нь зүйтэй юм.
Хариуцагч 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гаргасан хариу тайлбартаа тус зээлийг -ийн захирал төлөх ёстой гэж мэтгэлцэж байна.
Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-т эзэмшигчтэй нь тохиролцсоноор үүрэг гүйцэтгэгчийн өрийг гуравдагч этгээд шаардах эрхийг өөртөө шилжүүлэн авч үүрэг гүйцэтгэж болох бөгөөд энэ тохиолдолд тус хуулийн 123.8-д заасан журам нэгэн адил үйлчилнэ гэж заасан.
Өөрөөр хэлбэл, үүрэг гүйцэтгэгч ын зээл төлөх үүргийг гуравдагч этгээд -ийн захирал өөртөө шилжүүлэн авч, -ийн өмнө үүрэг гүйцэтгэгч болж болох хэдий ч үүнийг зээлдүүлэгч тал хүлээн зөвшөөрсөн байхаас гадна талуудын хооронд Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.8-д зааснаар нэгэнт хүү тогтоосон бол Зээлийн гэрээг бичгээр хийх тухай хуулийн шаардлагын дагуу өр шилжүүлэх хэлцлийг мөн адил бичгээр байгуулах ёстой юм.
Гэвч тэдгээрийн хооронд өр шилжүүлэх талаар бичгээр тохиролцсон хэлцэл байхгүй байгаа тул ыг хариуцагч ын зээлийг -д төлөх үүрэг хүлээсэн үүрэг гүйцэтгэгч болсон гэж үзэхгүй.
Зохигчдын хооронд 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээнд талууд анз хэрэглэхээр тохирч, үүрэг гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0.3 хувиар алданги тооцож, нэхэмжлэгч талд төлөх үүрэг хүлээжээ.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 “Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ”, 232.6 “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ”, 232.3 “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ” гэж тус тус заасан.
Талуудын Зээлийн гэрээнд алдангийн талаарх тохиролцоо нь хуульд заасан шаардлагыг хангаж байна.
Нэгэнт хариуцагч үндсэн зээлийг буцаан төлөх хугацааг хэтрүүлсэн учраас тэрээр гэрээний дагуу нэхэмжлэгч талд алданги төлөх үүрэг хүлээх бөгөөд гагцүү энэхүү алдангийн хэмжээ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй юм.
Талуудын гаргасан тайлбараас үзвэл хариуцагч нь 2015 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс хойш зээлийн төлөлт хийгээгүй, энэ талаар зохигчид маргаагүй болно.
Хариуцагч ын гүйцэтгэвэл зохих үүрэг болох 4,666,667.00 төгрөгөөс хугацаа хэтэрсэн хоног тутамд тэдгээрийн хооронд байгуулсан Зээлийн гэрээнд заасан хэмжээгээр алдангийг тооцоход түүний хэмжээ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т хэмжээнээс их байх тул алдангийг 2,333,333.00 төгрөгөөр тогтоож, нэхэмжлэгч -д олгохоор шийдвэрлэв.
Иймд, хариуцагч аас үндсэн зээлийн үлдэгдэл 4,666,667.00 төгрөг, хүү 560,000.00 төгрөг, алданги 2,333,333.00 төгрөг, нийт 7,560,000.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч -д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9,999.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР