| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 164/2020/0016/Э/ |
| Дугаар | 17 |
| Огноо | 2020-03-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 17
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Нармандах
Прокурор Б.Оюунцэцэг
Хохирогч Б.Ч-н өмгөөлөгч Ж.Мөнхнасан
Шүүгдэгч Ч.А-н өмгөөлөгч М.Энхзаяа
Шүүгдэгч Б.Ц-н өмгөөлөгч Ж.Дорждэрэм
Шүүгдэгч О.Б-н өмгөөлөгч Ж.Мөнхнасан
Хохирогч Б.Ч, түүний хууль ёсны төлөөлөгч Ч.Ц
Шүүгдэгч Ч.А, түүний хууль ёсны төлөөлөгч Т.О
Шүүгдэгч Б.Ц, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Ц
Шүүгдэгч О.Б, түүний хууль ёсны төлөөлөгч Я.Э
Шинжээч Д.Даваахүү, Т.Алтайбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар
Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Оюунцэцэгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч О.Б, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ч.А, Б.Ц нарт холбогдох 1916003230164 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, З овогт Ч-н А.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Б-н Ц.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Э овогт О-н Б.
Шүүгдэгч Ч.А, Б.Ц нар нь бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 18-20 цагийн орчим Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жинст багийн нутаг дэвсгэрт байрлах ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн урд, хойд талд, паркын урд "хөл дээр гишгэлээ, муухай харлаа, их томороод байгаа" гэх шалтгаанаар насанд хүрээгүй хохирогч Б.Ч-н хэвлийд жийж, өвдөглөж, өшиглөн биед нь хэвлийн ханын зөөлөн эдийн няцрал, хэвлийн битүү гэмтэл учруулсан шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” гэмт хэрэгт,
Шүүгдэгч О.Б-н 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 20 цагийн орчим Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт "Б.Ч-г зодлоо" гэх шалтгаанаар насанд хүрээгүй хохирогч Б.Ц-н баруун чихэнд гараараа нэг удаа цохиж биед баруун чихний хэнгэргэн хальсны урагдалт гэмтэл учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт тус тус хамааруулан прокурор яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох
1. Шүүгдэгч О.Б-н шүүх хуралдаанд өгсөн “....Б.Ч доошоо суухад нь би хажуугаас нь очоод хэл амраараа учраа олохгүй яаж байгаа юм гээд Б.Ц-н Баруун шанаа руу нь цохисон. Б.Ц-г эргээд харахад нь би тэвэрч авсан ... Б.Ц-н баруун чих хавьд нэг удаа цохисон...” гэсэн мэдүүлэг / шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Шүүгдэгч Б.Ц-н шүүх хуралдаанд өгсөн “...1 дүгээр сургуулийн ард очоод Б.Чтэй муудаад байж байхад араас нэг хүн цохисон. Баруун чих рүү цохисон болохоор манараад байсан. Босож ирээд эргээд харахад О.Б намайг тэвэрч аваад тэнд байсан хүүхдүүд бид хоёрыг салгасан...” гэсэн мэдүүлэг / шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Шинжээч Д.Даваахүүгийн шүүх хуралдаанд өгсөн “...Хэнгэрэг цоорох гэдгийг нэмэлтээр гаргасан. Эмнэлгийн бичиг баримт, өмнөх дүгнэлт гаргасан шинжээчийн дүгнэлт зэргээс дүгнэлт гаргадаг. Шинжээч эмч чихний хэнгэрэг урагдсан гээд бичсэн байсан. Мөн эмнэлгийн бичиг баримт дээр хэнгэргийн хальсны цоорхой байна гээд бичсэн байсан болохоор гэмтлийн үэрэг тогтоосон. Чих рүү хатгаж байгаа зүйл биш. Цохилтын хүчээс хамаараад цоорч байгаа. Доргилтоос үүсдэг ... нэг цохилтоос ч үүсэх боломжтой ...” гэсэн мэдүүлэг / шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Гэрч Л.О-н мөрдөн байцаалтад өгсөн “...Амбульторийн картан
дээрээс харахад би үзлэг хийж, онош тавьж, эмчилгээ бичиж, зөвлөгөө өгсөн байна.
Тухайн үед баруун чих нь хэнгэргэн хальсны урагдал оноштой байсан.
Б.Ц нь өмнө үзүүлж байгаагүй. Хэнгэргэн хальс нь язрах, цуурах
хэлбэртэй байдаг, эсхүл гэмтлийн буюу цохилт, доргилтын шинж чанараас хамаарч
үүснэ. Чихний хуучин эмгэг байгаагүй. Тухайн хүүхдийн гэмтэл нь эмийн эмчилгээнд
хүндрэлгүй эдгэрэх боломжтой. Б.Ц цахим сангийн дугааргүй үзүүлсэн...” гэсэн мэдүүлэг /1-р ХХ56-60/
Шинжээч Т.Алтайбаатарын мөрдөн байцаалтад өгсөн “...Хэнгэргэн хальсны урагдалт гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... Хэнгэргэн хальсны урагдалт гэмтэл нь цохилтын улмаас үүсэх боломжтой ... Чихний хэнгэргэн хальсны урагдалт нь нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой...” гэсэн мэдүүлэг /1-р ХХ100-101/,
Гэрч Ц.Т-н мөрдөн байцаалтад өгсөн “... Ц Б.Ч-н нүүр лүү нь 2-3 удаа алгадаж аваад, хоёр гараараа хоёр мөрөн дээрээс нь барьж байгаад өвдөглөхөд Б.Ч газар суусан. О.Б Ц-н чихэн дээр 1 удаа цохиход бид нар очоод салгасан...” гэсэн мэдүүлэг /2-р ХХ99/,
Шинжээч Т.Алтайбаатарын 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “... 1. Б.Ц-н биед баруун чихний хэнгэргэн хальсны урагдалт, хамрын нуруу,
баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх
нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна...” гэсэн дүгнэлт /1-р ХХ71-72/,
Шинжээч Д.Даваахүүгийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “... 1. Б.Ц-н биед амбулториор эмчлүүлэгчдийн картанд чих, хамар
хоолойн эмчийн бичигдснээр баруун чихний хэнгэргэн хальсны урагдалт гэмтэл
тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 буюу түүнээс дээш удаагийн
үйлчлэлээр үүснэ.
4. Б.Ц-н биед учирсан гэмтлээр нь цохилтын хүчийг тогтоох боломжгүй.
5. Цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй боловч 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр үүссэн байх боломжтой гэмтэл байна.
6. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4,1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /1-р ХХ77-78/, хохирогч Б.Ц-н амбульторын картны хуулбар/ХХ145-147/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч О.Б нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт "Б.Ч-г зодлоо" гэх шалтгаанаар насанд хүрээгүй хохирогч Б.Ц-н баруун чихэнд гараараа нэг удаа цохиж биед баруун чихний хэнгэргэн хальсны урагдалт гэмтэл учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байх тул шүүгдэгч О.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” гэж хуульчилсан байна. Энэ нь тухайн тулгарсан довтолгоон болон хамгаалалт хоёр нь цаг хугацааны хувьд давхцсан нэгэн зэрэг байхыг шаарддаг хууль зүйн ойлголт бөгөөд довтолгооноос сүүлд найзыгаа өмөөрөх сэдэлтээр хийгдсэн шүүгдэгчийн үйлдийг аргагүй хамгаалалалтанд тооцох боломжгүй байх тул өмгөөлөгч Ж.Мөнхнасангийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.
2. Шүүгдэгч Ч.А-н шүүх хуралдаанд өгсөн “...2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр би сургуулийн гадаа Билгүүн гэдэг найзыгаа хайгаад явж байсан. Сургуулийн урд талын цагаан байрны хажууд Б.Ч, Б.Ц нар хоорондоо ноцолдож байх шиг харагдсан. Намайг яваад очиход Б.Ц энэ миний хөл дээр гишгээд ерөөсөө уучлалт гуйхгүй байсан юм гэсэн. Тэгээд би яагаад тэгсэн талаар нь асуухад дуугарахгүй байсан. Би Б.Ц-г өмөөрөөд нүүр рүү нь 2 удаа алгадаад, ташаа хавьд нь өшиглөсөн. Орой нь би Билгүүн гэдэг найзтайгаа хашаанд юм хийж байгаад гэр рүү явж байхад над руу нэг танихгүй дугаар залгаад танай сургуулийн хүүхдүүд хоорондоо зодолдоод байна чи хурдан хүрээд ир гэсэн. Тэгэхээр нь би үгүй гээд утсаа тасалсан. Тэгсэн чинь дахиж залгаад Б.Ц байна гэж хэлсэн. Би тухайн үед Б.Ц-г хүүхдүүд нийлээд зодож байгаа юм байна гэж ойлгоод яваад очсон. Намайг Б.Ч чи ямар овоо болчихсон юм бэ? гэхээр нь би хүзүүнээс нь бариад хавираад унагасан.Тэгээд нэг өшиглөсөн... Дахиж ийм асуудал гаргахгүй. Миний буруу ...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Шүүгдэгч Б.Ц-н шүүх хуралдаанд өгсөн “...2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр сонгон ороод тараад явж байсан. Сонгон дээр Б.Ч миний хөл дээр гишгэсэн. Сонгон тараад Б.Ч Төмөрхүүтэй хамт явж байсан. Тухайн үед би дуудсан. 1 дүгээр сургуулийн урд байдаг цагаан байрны тэнд очоод гараараа нүүр рүү нь 2-3 удаа цохисон. Тэгээд байж байхад Ч.А ирээд намайг өмөөрсөн. Ч.А ирээд 2-3 удаа нүүр рүү нь цохисон мөн 1-2 удаа жийсэн. Намайг гэртээ очоод байж байхад Б.Ч намайг учраа олъё гээд дуудсан. Би 1 дүгээр сургуулийн уурын зуухны хойно очоод нэг цохиод цээж хэсэг рүү нь жийсэн. Хэвлий бол биш. Энэ тухай хохирогч Б.Ч мэднэ. Парк дээр очоод байж байхад Ч.А ирээд Б.Ч-тэй маргалдсан. Ч.А Б.Ч-г жийгээд унагахад Б.Ч хутга бариад босоод ирсэн... Би 3-4 удаа нүүрэнд нь цохисон. Хэвлий цээж хэсэгт нь бол би тухайн үед жийгээгүй. Ч.А ирээд цээж хэсэгт 2-3 удаа жийсэн. Хэвлий гэж хэлэхгүй байх ... Уурын зуухны тэнд би хөлөөрөө цээж рүү нь өвдөглөсөн” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Шүүгдэгч О.Б-н шүүх хуралдаанд өгсөн “...2019 оны 10 дугаар сарын 07-нд сонгон тараад гэртээ очсон. Гэртээ байж байхад намайг манай сумын дотуур байранд байдаг хүүхдүүд Б.Ч-г хүүхдүүд зодож байна гээд дуудсан. Би Б.Ч-тэй утсаар ярихад дотуур байранд ирсэн байна гэсэн. Дотуур байранд очоод уулзахад зүүн шанаа нь хавдсан байдалтай байсан. Бид 2 гэрт нь очоод Түвдэндорж, Мэндбаяр хоёрыг дуудаад Б.Ц-тай яриад Дугуй дэлгүүрийн хажууд уулзахаар болсон. Б.Ч, Б.Ц нар урд гараад явсан. Паркын урд очоод Б.Ц нь Б.Ч-н нүүр рүү 2-3 удаа цохиод, 2 мөр дээр нь 2 гараараа дараад хүйс хавьд нь нэг өвдөглөөд Б.Ч доошоо суухад нь би хажуугаас нь очоод хэл амраараа учраа олохгүй яаж байгаа юм гээд Б.Ц-н баруун шанаа руу нь цохисон. Б.Ц-г эргээд харахад нь би тэвэрч авсан. Тэгээд тэнд байсан хүүхдүүд салгасан. Парк дээр очиход Ч.А ирээд Б.Ц-гаас юу болсон талаар асуухад Б.Ц О.Б намайг цохисон гэхэд Ч.А намайг 2 удаа өшиглөөд нэг удаа цохисон. Тэгээд Б.Ч рүү явсан. Б.Ч-г яаж зодсоныг сайн харж чадаагүй ... ...” гэсэн мэдүүлэг / шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Хохирогч Б.Ч-н шүүх хуралдаанд өгсөн “...2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр сонгон тараад Мөнхтулга найзтайгаа байр явж байсан. Байрны өнцөг дээр очиж явахад Б.Ц, Т нар дуудсан. Бид 2 эхлээд нэг эргэж хараад явж байсан чинь дахиад дуудахаар нь бид 2 очсон. Яваад очиход сургуулийн урд талын цагаан байрны хажууд оруулаад намайг 2-4 удаа гараа атгаж байгаад цохисон. Хэвлий хэсэг рүү 2-3 удаа өшиглөсөн. Намайг сууж байхад цаанаас Ч.А ирж байсан. Ч.А надаас”юу болсон юм бэ? Яагаад байгаа юм” гэж асуусан. Би мэдэхгүй, зүгээр байж байхад цохисон гэхэд “Чи их томроод байгаа гэсэн” гээд намайг бас 3-4 удаа нүүрэнд цохисон. Хэвлий хэсэг рүү 2-3 удаа цохисон. Тэнд байсан хүүхдүүд салгаж аваад явсан. Байранд байж байхад О.Б ирээд бид 2 манайх руу хамт явсан. Гэртээ очоод М, Тү нарыг дуудсан. Дуудах хоорондоо хоол хийсэн байсан. Хоолоо идэж дуусаад гарсан. Дугуй дэлгүүр явж байхдаа Б.Ц руу ярьсан. Би ярихдаа хоёулаа уулзаад учраа олъё гэсэн. Б.Ц ирээд яасан? Яах гээд байгаа юм? гэхээр нь учраа олъё гэсэн чинь хоёулаа дахиад зодолдох юм уу? гээд дайраад байсан. Тэгээд дээшээ уурын зуухны тэнд очоод намайг Б.Ц 2-3 удаа цохиж аваад 2 мөрөн дээрээс дараад хэвлий хэсэг рүү өвдөглөсөн. Парк дээр очоод Б.Ц бид 2 учраа олоод гар бариад зогсож байхад Ч.А ирсэн. Ч.А ирээд намайг цаашаа эргээд явж байхад хөл рүү өшиглөсөн. Намайг эргээд харахад хүзүүнээс татаад хавирч унагаад цээжин дээр 2 удаа дэвссэн ... Б.Ц намайг нүүрэнд 4-5 удаа цохисон, хэвлий хэсэгт 2-3 удаа өшиглөсөн ... Орой хэвлий хэсэгт нэг удаа өвдөглөсөн ...” гэсэн мэдүүлэг / шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Шинжээч Т.Алтайбаатарын шүүх хуралдаанд өгсөн “...Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь 4 долоо хоногоос доош буюу түр хугацаагаар эрүүл мэндийг сарниулах гэж заасан байгаа. Хэвлийн битүү гэмтэл гэдэг нь хэвлийн дотоод эрхтнүүд гэмтэж байна гэсэн үг. Энд хэвлийн хана мөн орно. Тийм болохоор хэвлийн хананы няцрал гэдгээр хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон ... 4 долоо хоногийн дотор эдгэх боломжтой учраас гэмтлийн хөнгөн зэрэгт хамааруулж үзсэн байгаа. Энэ нь цаашаа ингэж магадгүй гэж дүгнэлтэд өөрчлөлт оруулах боломжгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Шинжээч Д.Даваахүүгийн шүүх хуралдаанд өгсөн “...Би бол нэмэлтээр дүгнэлт гаргасан. Тухайн үед хүүхдийн цус хуралт арилсан байсан. Дотор эрхтний хувьд дуглас шингэн байгаа болохоос биш дотор эрхтэнд ямар нэгэн гэмтэл илрээгүй. Нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлэхэд ч гэсэн дотор эрхтний гэмтэл гараагүй байгаа. Одоо болтол зовуурьтай байгаа бол дахиад эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй. Өөр өвчний шинж тэмдэг байж болно ... Дугласт бол эрүүл хүнд ч шингэн байдаг. Шингэнтэй ч хүн байдаг шингэнгүй хүн ч байдаг. Тэр шинж тэмдгээс болоод байгаа юм уу? өөр шинж тэмдгээс болоод өвдөөд байгаа юм уу? гэдгийг оношилж байж мэднэ ... Энэ хүүхэд эмчилгээ хийлгээд ЭХО-д харуулаад яваад л байгаа юм. Тэр шингэн гарч ирээд, буцаад алга болоод ингээд л яваад байсан. Мэргэжлийн хүнээс зөвлөгөө авахад дуглас хэвлийн хөндийд шингэн байдаг. Эрүүл хүнд ч байдаг. Байхгүй байсан ч болно. Давсагны задрал гэсэн зүйл байхгүй. Өвчний түүх дээр тийм зүйл байгаагүй. Бид шинжлэх ухааны үндэстэй дүгнэлт гаргадаг. Бид эмнэлгийн бичиг баримтыг үндэслээд дүгнэлт гаргадаг. Тухайн үед Т.Алтайбаатарын гаргасан дүгнэлтээр цус хуралт бол байж байсан. Хэвлий дотор биш хэвлийн ханын цаана цус хурсан. Ил харагдаж байгаа нь цус хуралт, хэвлийн ханын няцрал. Няцрал гэдэг хүнд эвгүй сонсогддог. Энэ бол зөөлөн эд гэмтэхээр няцрал гэдэг үгээр орлуулж ярьж байгаа. Б.Ч-н эмчлүүлсэн хугацааг харахад тухайн үед 28 хоног хүрээгүй байсан. Зовуурь хэлээд яваад байгаа хоногийг 28 хоногтоо тоолно гэсэн үг бол биш. Хэвтсэн эмчлүүлсэн хугацааг тоолно ... Давсаг задарсан бол шээс хэвлийн хөндий рүү орно. Хэрвээ шээс хэвлийн хөндийд орсон бол заавал хэвлийн хөндийг нээж гадны биетийг гаргана. Шээс гэдэг нь өөрөө ялгаруулах бүтээгдэхүүн. Хэрвээ давсаг задарсан бол ингээд явж байх боломжгүй. Ямар эмч нь ямар учраас тэгж хэлсэн юм би мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг / шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Гэрч П.Х-н мөрдөн байцаалтад өгсөн “... 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 18 цагийн үед 1 дүгээр сургуулийн урд сагсны талбайн хажууд явж байхад
манай ангийн охин А-н ах Б.Ч нэг ахтай явж байхад нь Ц ах дуудсан чинь Б.Ч ах эргэж хараад цаашаа явсан, Ц ах дахиад араас нь дуудахад Б.Ч ирэхэд Ц ах Б.Ч-н нүүр лүү нь алгадаад, гараа атгаж байгаад дахиад 1 цохисон, хүйсний доод тал руу нь 1 удааөшиглөсөн, тэгээд байж байхад А ах ирээд Б.Ч ахыг 1 удаа алгадаад гэдэс рүү нь 1-2 удаа өшиглөхөөр нь Б.Ч-н дүү А-д утсаар хэлсэн…” гэсэн мэдүүлэг /1-р ХХ49/,
Гэрч Б.Н-н мөрдөн байцаалтад өгсөн “... 2019 оны 10 дугаар сарын
07-ны өдрийн 18 цагийн үед дотуур байрны гадаа намайг тоглож байхад Б.Ч 1
дүгээр сургуулийн сагсны шийдний хажуу талаар явж байхад Ц Б.Ч-г дуудаад очиход нь Б.Ч-г алгадаж аваад ахиад гараа атгаж байгаад нүүр рүү нь цохисон, хүйсний доод тал руу нь 1 удаа өшиглөхөд Б.Ч газар унаад босож ирсэн, босож ирэхэд Ц гараа атгаж байгаад 1 удаа цохисон. Тэгээд байж байхад хар малгайтай цамцтай, улаан хүрэн өмдтэй, тарган бүдүүн, өндөр ах ирээд Б.Ч-г цохиод, гэдэс рүү нь 1-2 удаа өшиглөж байсан…” гэсэн мэдүүлэг /1-р ХХ50/,
Гэрч Б.М-н мөрдөн байцаалтад өгсөн “...Б.Ч бид хоёр дотуур
байр орох гээд явж байхад Ц Б.Чийг дуудахаар нь бид хоёр очсон … цаанаас А ирээд Б.Чийг баруун гараараа 1 удаа хацар руу нь алгадаад баруун хөлөөрөө Б.Ч-н зүүн гуяны гадна тал руу 1 өшиглөөд, гэдэс рүү 1 удаа жийсэн ...” гэсэн мэдүүлэг /1-р ХХ62/,
Гэрч П.Т-н мөрдөн байцаалтад өгсөн “... 2019 оны 10 дугаар сарын 07-ны орой 18 цагийн үед сургуулийн урд талын сагсан бөмбөгийн талай дээр сагсан бөмбөг тоглож байхад Ц Б.Ч-г дуудаад сургуулийн урд талын нэг давхар цагаан байрны урд оруулаад Ц Б.Ч-г 2 алгадаад нэг удаа өшиглөсөн. Тэгээд байж байхад А ирээд Б.Ч-г 2-3 удаа алгадаад бөгс рүү нь нэг удаа өшиглөсөн. Ахиад нэг өшиглөх гэхэд нь Билгүүн барьж аваад салгасан...” гэсэн мэдүүлэг /2-р ХХ87-88/,
Гэрч Ц.Т-н мөрдөн байцаалтад өгсөн “... Б.Ч Ц 2 хоорондоо юм ярьж байгаад сургуулийн хойд талын уурын зуухны тийшээ явсан. Уурын зуухны тэнд очиход Ц Б.Ч хоёр уурын зуухны баруун талд гараад хоорондоо юм ярьж байгаад Ц, Б.Ч-н нүүр лүү нь 2-3 удаа алгадаж аваад хоёр гараараа хоёр мөрөн дээрээс нь барьж байгаад өвдөглөхөд Б.Ч газар суусан ... Хүйсний доод талд нэг удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /2-р ХХ99/,
Гэрч Ц.М-н мөрдөн байцаалтад өгсөн “... Уурын зуухны хажууд очиход Ц Б.Ч 2 уурын зуухны баруун тал руу явсан. Бид нар зайтай зогсоод үлдсэн. Ц Б.Ч-н нүүр лүү 2-3 удаа цохиж аваад Б.Ч-н хоёр мөрөн дээр хоёр гараараа дарж байгаад гэдэс рүү нь нэг өвдөглөхөд Б.Ч доошоо хагас суухад О.Б Ц-н баруун шанаа руу нэг удаа цохисон. Тэгээд бид нар очоод О.Б Ц нарыг салгасан...” гэсэн мэдүүлэг /2-р ХХ102-103/,
Шинжээч эмч Т.Алтайбаатарын 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 309 дугаартай “...1.Б.Ч-н биед хэвлийн ханын зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн дээд, доод зовхи, хүйсний доод хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
З. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт болон эмчилгээнээс хамаарна...” гэсэн дүгнэлт /1-р ХХ65-66/,
Шинжээч эмч Д.Даваахүүгийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 349 дугаартай “... 1. Б.Ч-н биед хэвлийн битүү гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэхийг тогтоох боломжгүй.
3. Хариулах боломжгүй асуулт байна.
4. Б.Ч-н биед үүссэн хэвлийн битүү гэмтлээр цохилтын хүчийг тогтоох боломжгүй байна.
5. Гэмтэл авсан цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй.
6. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /1-х ХХ91-92/,
Хохирогч Б.Ч-н өвчний түүхийн хуулбар /1ХХ 134-141, 227-234/, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD дээрх бичлэг болон түүнд үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургууд /1ХХ 151-158/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /ХХ-108/, гэрэл зургууд /ХХ 110-113/ зэрэг хавтаст хэрэгт тусгагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Ц нь 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 18 цагийн орчим Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жинст багийн нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн урд “хичээлийн үед хөл дээр гишгэсэн” гэх шалтгаанаар хохирогч Б.Ч-н толгойн тус газарт цохиж, хэвлий орчимд өшиглөж, мөн өдрийн 20 цагийн орчим Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жинст багт байрлах уурын зуухны хажууд Б.Ч-н нүүрэн тус газарт нь алгадаж, хэвлийд өвдөглөж зодсон, шүүгдэгч Ч.А нь 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 18 цагийн орчим Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жинст багийн нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн урд шүүгдэгч Б.Ц хохирогчид халдаж зодсоны дараа ирээд “их томроод байгаа” гэх үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Б.Ч-н нүүрэн тус газар алгадаж, хэвлийд өвдөглөж, мөн өдрийн 20 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт байрлах хүүхдийн паркын урд цохиж, өшиглөж хохирогч Б.Ч-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ.”, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ.” гэж заасан бөгөөд гэмт хэрэгт хамтран оролцож байгаа этгээд нь хамтарсан гэмт ажиллагааны үр дүнд нийтлэг хор уршиг бий болохыг урьдаас мэдэж байдаг, бас тэрхүү хор уршиг учруулахыг шууд санаатай хүсч байдаг.
Энэ хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтуудаас харахад шүүгдэгч Ч.А, Б.Ц нар нь тус тусдаа өөр сэдэлтээр, өөр өөр цаг хугацаа болон орон зайд хохирогч Б.Ч-г зодсон, тухайлбал шүүгдэгч Ч.А нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутагт байрлах Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн урд талд үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Б.Ч-г зодсон дараа нь хохирогчийг 20 цагийн орчим хүүхдийн паркын урд талд зодсон түүнчлэн шүүгдэгч Б.Ц нь 18 цагийн орчим Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жинст багийн нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн урд “хичээлийн үед хөл дээр гишгэсэн” гэх шалтгаанаар хохирогч Б.Ч-н толгойн тус газарт цохиж, хэвлий орчимд өшиглөж, мөн өдрийн 20 цагийн орчим Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жинст багт байрлах уурын зуухны хажууд нүүр лүү нь алгадаж, хэвлийд нь өвдөглөн зодсон болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн хохирогч болон тухайн үйл явдлыг харж байсан гэрчүүдийн мэдүүлэг, хохирогч, шүүгдэгч нарын шүүх хуралдаан болон мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн харилцан ноцтой зөрүүгүй мэдүүлгүүдээр тогтоогджээ.
Шүүгдэгч Ч.А, Б.Ц нар нь тус тусдаа үүссэн сэдэлтээр, өөр өөр цаг хугацаанд хохирогч Б.Ч-н эрх чөлөөнд халдсан үйлдлийн шинж чанараас харахад тэдний хэн аль нь хохирогчийн биед “хэвлийн ханын зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн дээд, доод зовхи, хүйсний доод хэсэгт цус хуралт гэмтэл ” бүхий хөнгөн гэмтэл учруулж болох гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдлийг хийсэн болох нь тогтоогдсон хэдий ч шүүгдэгч нарын хувьд санаа зорилго болон үйлдлээрээ нэгдэж “энэ хэргийг бүлэглэж үйлдсэн” гэх хүндрүүлэх шинж тогтоогдоогүй байхад прокурор хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар үндэслэлгүйгээр хүндрүүлэн зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн гэж шүүх дүгнэлээ. Өөрөөр хэлвэл шүүгдэгч Ч.А, Б.Ц нар нь нэг цаг хугацаанд буюу нэгэн зэрэг халдаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэн тохиролцсон, үйлдлээрээ санаатай нэгдсэн үйл баримт тогтоогдохгүй байна.
Иймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Оюунцэцэгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1916003230164 дугаартай хэргээс Б.Ц, Ч.А нарт холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилж шүүгдэгч Ч.А, Б.Ц нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоох зорилгоор шүүгдэгч Ч.А, Б.Ц, О.Б нарын иргэний үнэмлэхний наториатаар гэрчлүүлсэн хуулбар /1-р ХХ160, 173, 185/, шүүгдэгч нарын нас тоолсон тэмдэглэл /1-р ХХ216-218/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р ХХ14-16/ шүүгдэгч нарын сурагчийн хувийн хэрэг, шүүгдэгч нарын хууль ёсны төлөөлөгч нарын гаргасан “ өөрсдийн хүүхдүүдийг дааж аван хараа хяналтандаа байлгах” талаар гаргасан хүсэлтүүд зэрэг нотлох баримтуудыг,
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар хохирогч Б.Ч болон иргэний нэхэмжлэгч Ч.Ц нарын шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн эх хувь баримтууд, шүүгдэгч Ч.А, Б.Ц түүний өмгөөлөгч нарын гаргаж өгсөн хохирол төлсөн талаарх баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Хохирогч Б.Ч болон иргэний нэхэмжлэгч Ч.Ц тэдгээрийн өмгөөлөгч нар нь хохиролтой холбоотой хэрэгт авагдсан хуулбар баримтуудыг шинжлэн судлахаас татгалзсан тул энэ талаар шүүх дүгнэлт хийгээгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.
Үүний үндсэн шүүгдэгч Ч.А, Б.Ц, О.Б нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд шүүгдэгч О.Б-д үүнээс гадна “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдснийг” нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцон хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авахдаа шүүх харгалзан үзлээ.
Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй хүнд ял оногдуулахгүйгээр энэ хуульд заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон, эсхүл энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж болно” гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч нар нь 18 насанд хүрээгүй бөгөөд бүгд ерөнхий боловсролын сургуульд суралцдаг зэрэг хувийн байдал болон үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол түүнчлэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзээд шүүгдэгч Ч.А, Б.Ц нарт, 1 жил 2 сарын, шүүгдэгч О.Б-д 1 жилийн хугацаагаар ял оногдуулахыг тэнсэж, мөн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг гэм бурууг нь ухамсарлуулах, хохирлыг нөхөн төлүүлэх, хөдөлмөрлөх, амьдрах зөв арга барилд сургах, гэмт хэрэг дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үүргийг хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Ч.А, Б.Ц нарыг дээрхи хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж шийдвэрлэлээ.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.А, Б.Ц, О.Б нарыг хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг тус бүрийн хууль ёсны төлөөлөгч нарын гаргасан хүсэлтийг үндэслэн хариуцуулалаа.
Хохирогч Б.Ц түүний хууль ёсын төлөөлөгч нарын зүгээс хохирол нэхэмжлээгүй, хохирогч Б.Ч, иргэний нэхэмжлэгч Ч.Ц нарын зүгээс хохиролд 4.600.000 төгрөг нэхэмжилжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж, мөн Иргэний хуулийн тусгай ангийн 505 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж хуульчилжээ. Иймээс иргэний нэхэмжлэлийг хохирогч түүний хууль ёсны төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн баримтуудын хүрээнд тэдгээрийн нотлох баримтанд тавигдах хуулийн шаардлага, энэ хэрэгт хамааралтай байдал, нотолгооны чадвар зэргийг нь харгалзан дараах байдлаар шийдвэрлэлээ.
Үүнд: 1. Төгс хөгжил ХХК-ний хүнсний бүтээгдэхүүн худалдан авсан 9.200 төгрөг, Монос Говь-Алтай ЭС-ийн хүнс, нялх хүүхдийн хэрэгсэл худалдан авсан 15.583 төгрөг, KFC smart-н хоолны төлбөр 32.000 төгрөг, Тэгш гурван тал ХХК-ний хүнсний зүйл худалдан авсан 7.600 төгрөг, Монос Говь-Алтай ЭС-ийн үрэл, улавч худалдан авсан 3.600 төгрөг, Миний сүлжээ дэлгүүрийн хүнсний зүйл худалдан авсан 4.830 төгрөг, Золт бөөн дэлгүүрээс скоч худалдан авсан 1.000 төгрөг, Нарлаг дэлгүүрээс хүнсний зүйл худалдан авсан 4 ширхэг баримтын 15.878 төгрөг, карт уншуулсан 33.000 төгрөг, Голомт банкны карт уншуулсан 200.000 төгрөг, Тэгш гурван гал ХХК-ний хүнсний зүйл худалдан авсан 7.050 төгрөг, цахим төлбөрийн 1.000 төгрөг зэрэг баримтуудын энэ хэрэгт хамааралгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцох боломжгүй гэж үзэн нийт 330.741 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор,
2. Есөнбулаг-Улаанбаатар болон Улаанбаатар-Есөнбулаг чиглэлд хохирогч Б.Ч болон түүний хууль ёсны төлөөлөгч Ч.Ц нарын зорчсон орон нутгийн нийтийн тээврийн зорчих 6 ширхэг тасалбарын үнэ 304.800 төгрөг, Мөнгөн гүүр эмнэлгийн ЭХО төлбөр төлсөн 35.000 төгрөг, Монос Улаанбаатар ХХК-ний 850 төгрөг, 700 төгрөг, нийт 1.550 төгрөг, Монос Говь-Алтай эмийн сангийн 3.000 төгрөг, Асай эмийн сангийн 40.000 төгрөг, нэгдсэн эмнэлгийн төлбөр төлсөн 5.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 500.000 төгрөгөөр тохиролцон хийсэн гэрээ зэрэг баримтуудын нотлох баримтын шаардлага хангасан энэ хэрэгт хамааралтай гэж шүүх үзэн нийт 889.350 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, шүүгдэгч Ч.А, Б.Ц болон тэдний хууль ёсны төлөөлөгч нараас хувь тэнцүүлэн тус бүрээс 444.675 төгрөг гаргуулж, хохирогч Б.Ч, иргэний нэхэмжлэгч Ч.Ц нарт олгохоор,
3. Нэхэмжлээс үлдсэн 990.000 төгрөгийн үнэ бүхий гудас матрас авсан баримт, хэзээ зорчсон нь үл мэдэгдэх нэг бүр нь 25.000 төгрөгийн үнийн дүн бүхий 8 ширхэг баримт, 21.000 төгрөг, 26.000 төгрөг, 25.000 төгрөг, 20.000 төгрөг, 20.000 төгрөг, 21.000 төгрөг, 20.000 төгрөг, 14.000 төгрөг, 20.000 төгрөг, 40.000 төгрөгийн бензин, түлш худалдан авсан НӨАТ-ын баримтууд, ДУБ гэсэн нэртэй хэн хаанаас авсан тодорхой бус 300.000 төгрөгний НӨАТ-ын баримтуудаар нэхэмжилсэн 1.717.000 төгрөгийн нэхэмжлэлийг энэ хэрэгт хамааралтай, хохирол, хор уршгийг нотлож чадах эсэх талаар дүгнэлт хийх боломжгүй байх тул нотлох баримтаа гаргаж өгөөгүй 1.662.909 төгрөгийн нэхэмжлэлийн хамтаар хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж тус тус шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг Засгийн газар батална” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 161 дүгээр тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг баталсан ба тус журмын 2.6.6-д “насанд хүрээгүй, төлбөрийн чадваргүй хохирогч, гэрчийн өмгөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр тооцно” гэж заажээ. Иймээс насанд хүрээгүй хохирогчийн хувьд хууль зүйн туслалцаа авах эрхийнхээ хүрээнд өөрийн сонгож авсан өмгөөлөгчтэйгээ харилцан тохиролцож төлсөн өмгөөллийн хөлсийг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамааруулан байгуулсан гэрээнд заасан хэмжээгээр шүүгдэгч Ч.А, Б.Ц нараас гаргуулахаар шүүх шийдвэрлэсэн болно.
Говь-Алтай аймаг дахь Нэгдсэн эмнэлгийн санхүүгийн тэмдэг бүхий 312.420 төгрөг төлсөн баримт, Алтай тан эмийн сангийн 1.200 болон 1.550 төгрөгийн 2 ширхэг НӨАТ-ын баримт, хас банкны 300.000 төгрөгийн гүйлгээ хийсэн баримтны хуулбар, ХААН банкны 70.000 төгрөгийн гүйлгээ хийсэн баримтын хуулбар зэрэг 731.170 төгрөгийн баримтыг шүүгдэгч Б.Ц, Ч.А нарын талаас ирүүлсэн боловч хохирогч энэ баримтуудад хамаарах зардлыг давхардуулан нэхэмжлээгүй тул гаргуулах нэхэмжлэлээс хасаж тооцох үндэслэлгүй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч О.Б нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD-г хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан 1916003230164 дугаартай эрүүгийн хэргээс Б.Ц, Ч.А нарт холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй.
2. Шүүгдэгч Боржигон овогт Батдэлгэрийн Ц, Зунчив овогт Чинбатын А, Ээжийн гол овогт Ойнбаярын О.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Ц, Ч.А нарт 1 жил 2 сарын хугацаагаар, шүүгдэгч О.Б-д 1 жилийн хугацаагаар ял оногдуулахыг тэнсэж, мөн хугацаагаар хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.А, Б.Ц, О.Б нарыг хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг тус бүрийн хууль ёсны төлөөлөгч нарт хариуцуулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг баримтлан шүүгдэгч Ч.А, Б.Ц нарт тэнссэн хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Хохирогч Б.Ч болон түүний хуувь ёсын төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ч.Цын нэхэмжилсэн 4.600.000 төгрөгийн нэхэмжлэлээс 330.741 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 889.390 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, шүүгдэгч Ч.А, Б.Ц болон тэдгээрийн хууль ёсын төлөөлөгч, иргэний хариуцагч нараас хувь тэнцүүлэн тус бүр 444.675 төгрөг гаргуулж, иргэний нэхэмжлэгчид олгон, 3.379.369 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй
8. Шүүгдэгч О.Б нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD-г хэрэгт хавсаргасугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА