Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 330

 

 

 

 

 

 

 

   2020        02         27                                   2020/ШЦТ/330

 

                         

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                               

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй,

улсын яллагч Б.Уранцэцэг,

шүүгдэгч Д.А , түүний өмгөөлөгч Э.Үнэнсайхан ҮД:06-78 нарыг оролцуулан тус шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт холбогдуулан Д.А т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 06788 0128 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.        

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           Монгол улсын иргэн, Д.А

Холбогдсон хэргийн талаар:

           Д.А  нь 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 22 цагийн үед Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлаж үйл ажиллагаа явуулах “Ямаха” автомашины сэлбэгийн худалдааны гадна Б.Д.А тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, Б.Д.А ын баруун гуян тус газарт нь хутгалж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.А  мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд хэргийнхээ талаар ярьсан тул дахин ярих зүйлгүй гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3, 4-8 дугаар тал/,

- Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч П.Баттөгсийн илтгэх хуудас /хх-ийн 10 дугаар тал/,

Мөрдан шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Д.А ын өгсөн: ...2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 22 цагийн орчим гадуур байхад манай эхнэр Ганболор над руу яриад ээжийн хамтран амьдрагч Д.А  ирээд агсам тавиад намайг өшиглөсөн гэж хэлсэн. Тэгээд би гэр рүүгээ очиход Д.А  гараад явчихсан байсан. Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Yamaha автомашины сэлбэгийн худалдаа руу Д.А ын ажил дээр очсон. Харуулын пост руу нь ороод давраад байгаарай, яагаад хүүхэд айлгаад байгаа юм гэж хэлсэн. Тэгтэл Д.А  намайг нүүрэн тус газар 1 удаа цохисон. Би барьж аваад унагаачихаад гараад явсан. Тэгтэл Д.А  араас бор иштэй хутга бариад араас гарч ирсэн. Гараараа далайж хэд хэдэн удаа хутгалах гэсэн би зугтааж холдоод байсан. Хажуугаар явж байсан нэг ах болиулж хутгыг булааж газарт хаяулсан. Тэгээд би явах гэсэн чинь миний машины цонх, копуд, нэмэлт гэрлийг чулуугаар цохиж хагалсан. Би гарч очоод бариад авахад миний баруун гуя руу хутгалсан. Тэгээд цус гоожуулаад машиндаа суугаад салгаж байсан ахаар хүргүүлсэн. Цус алдаад ухаан алдаад Цэргийн төв эмнэлэг дээр очсон. Баруун гуяны 2 судас тасарсан, булчин урагдалтай. Одоо хөл мэдээгүй, хазганаж явж байна. Том нүх гарсан байна. Автомашины засвар, эмчилгээний зардал, ажлын цалин нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.Ганболорын өгсөн: ...2019 оны 11 дүгээр сарын 12-ны орой 22 цагийн орчим манай нөхрийн хойд аав Д.А  гаднаас согтуу орж ирсэн. Орж ирээд манай хадам ээжээс мөнгө нэхээд байсан. Хадам ээж мөнгө байхгүй гээд 2000 төгрөг өгсөн. Тэгтэл хадам ээжийг бэрээсээ авч өг гээд нэхээд байсан. Би жижиг өрөөнд хэвтэж байхад хадам ээж Д.А  2 том өрөөнд маргаад байсан. Тэгж байгаад манай өрөөний хаалгаар цүнх шидсэн чинь хаалга онгойсон. Тэгээд нөхрийн хойд аав Д.А  орж ирсэн. Тэгэхээр нь би хүүхэд унтаж байна, цаанаа бай гэсэн чинь миний хөл рүү 2 удаа өшиглөөд мөнгө байвал өгчих гэсэн. Тэгэхээр нь би надад мөнгө байхгүй, цаашаа гар гэсэн. Тэгтэл Д.А  над руу “чи нөхрөө дууд, чи том нөхөртэй гэсэн” гээд байхаар нь би цагдаа дуудлаа шүү гэсэн чинь дууд, дууд гэсэн. Тэгэхээр нь нөхөр рүүгээ залгаад хойд аав чинь орж ирээд агсам тавиад байна, яах вэ гэсэн чинь манай нөхөр цагдаа дуудчих би удахгүй очлоо гэсэн. Тэгээд би цагдаа дуудсан чинь гараад явчихсан. Тэгээд би нөхөр рүүгээ залгаад хойд аав Д.А ыг гараад явчихлаа гэж хэлсэн. Тэгээд нөхөр “би тэгвэл ажил дээр нь очлоо” гээд утсаа салгасан. Тэгээд удалгүй нөхөр манай хадам ээж рүү залгаад хойд аав Д.А  намайг хутгалчихлаа, би цус алдаад байна гэж ярьсан. Тэгээд удалгүй эмнэлэг дээр ирсэн байна гээд хадам эгч Алтансарнай над руу залгаж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.Баярбатын өгсөн: ...Тус машинаас махлагдуу залуу бууж ирээд “Yamaha” – тай байр руу орсон. Удалгүй “Yamaha”-н харуул хутга барьчихсан, нөгөө орсон залуу нь ухарчихсан “Yamaha”-н харуулын байрнаас гарч ирсэн. Тэгэхээр нь бид тэдэнд “больцгоо” гэж очоод нөгөө залууг н ь машинд суулгах талаар хэлээд, харуулын барьж байсан хутгыг нь газар хаяулсан. Тэр машиндаа суугаагүй харин нөгөө харуултай хэрэлдээд зогсоод байсан. Тэд удалгүй барьцалдан авч харуул тэр залууг 2-3 цохисон. Тэгээд нөгөө харуул газраас чулуу аваад залуугийн унаж ирсэн “Приус-20” маркийн автомашины шилийг хага цохисон. Удалгүй тэд дахин барьцалдаж газар хамт унасан. Гэтэл нөгөө залуу орилоод босоод ирсэн. Тэр залуу “намайг хутгалчихлаа” гээд орилоод байсан. Мөн тус залуугийн баруун хөлнөөс цус гоожиж байсан. Би тус залуугийн баруун хөлийг уяагаар боогоод өөрийнхөө машинтай Госпитал эмнэлэг хүргэж өгсөн. Харин тэр залууг хутгалсан харуул “Yamaha”-н харуулын байрандаа үлдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар тал/,

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 766 дугаартай шинжээчийн:

1. Б.Д.А ын биед баруун гуяны хатгагдсан шарх, баруун гуяны булчингийн тасрал, артерийн /a.profunda femoralis/ судасны салаа гэмтсэн гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Шинжээч эмч Н.Туяа гэх дүгнэлт /хх-ийн 22-23 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар  Д. Д.А ын:...  2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр  Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ Харуул- Алтай”  хотхонд гэрээсээ мөнгө авах гэж очсон.  Тэгтэл хамтран амьдрагч  Өлзийцэцэг мөнгө байхгүй гээд өгөөгүй, миний цалин буугаад  карт Өлзийцэцэгт байсан. Тэгтэл Д.А ын эхнэр  Ганболор утсаар  яриад байсан.  Би гарахдаа чи хаашаа утсаар яриад байгаа юм гэж хэлчихээд  гараад явсан.  Ганболор нөхөр Д.А ыг дуудсан байсан. Тэгээд Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ямаха” автомашины сэлбэгийн худалдааны төв дээр байхад Д.А  хүрээд ирсэн. Д.А  чи юу яриад байгаа юм ална шүү  гэсэн. Тэгээд маргалдаж байгаад би хоол хийж байсан хутгаа аваад Д.А ын гуя руу хутгалчихсан. Уурандаа Д.А ын машины шилийг гараараа цохиод хагалсан байсан. Д.А  машинаа бариад эмнэлэг явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 58-р тал/

- Хохирлын баримтууд  /67-71-ртал /

- Хохирогч Б.Д.А ын автомашинд учирсан хохирлыг Хөрөнгийн Үнэлгээний “Тод Үнэлгээ” ХХК-н үнэлгээ хийж 290.000 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон байна. /хх-ийн 46-р тал/

- Шүүгдэгч Д.А ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 51, 64 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Шүүгдэгч Д.А  нь 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 22 цагийн үед Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлаж үйл ажиллагаа явуулах “Ямаха” автомашины сэлбэгийн худалдааны гадна Б.Д.А тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, Б.Д.А ын баруун гуян тус газарт нь хутгалж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Б.Д.А , гэрч Г.Ганболор, Г.Баярбат нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 766 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Д.А ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Д.А  нь 4.221.260 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байх боловч өөрт учирсан хохирлын талаарх 290.000+150.650=440.000 төгрөг/-ийн нотлох баримтыг хавтаст хэрэгт ирүүлсэн байна. /хх-ийн 46, 66-71-р тал/

            Шүүхийн шатанд шүүгдэгч Д.А  нь хохирогч Б.Д.А т 1.700.000 төгрөгийн хохирол төлсөн бичгийн нотлох баримтаа ирүүлсэн тул хохирогчид одоогоор нотлох баримтаар төлөх төлбөргүй байна гэж үзлээ. /хх-ийн 86, 87 дугаар тал/

            Хохирогч Б.Д.А  нь энэ гэмтлийн улмаас цаашид эмчлэгдэх эмчилгээний зардал болон гэм хорын хохирлын талаарх холбогдох бичгийн нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүгдэгч Д.А т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

            Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Д.А  нь цагдан хоригдсон хоноггүй байна.

            Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 27 см урттай, бор өнгийн модон иштэй 1 ширхэг хутгыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Д.А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Дамбийгийн Д.А ыг 500 /таван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.А т оногдуулсан 500 /таван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.        

4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Д.А  нь цагдан хоригдсон хоноггүй, баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг 27 см урттай, бор өнгийн модон иштэй хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шилжүүлсүгэй.

6. Хохирогч Б.Д.А  нь энэ гэмтлийн улмаас цаашид эмчлэгдэх  эмчилгээний зардал болон гэм хорын хохирлын холбогдох бичгийн нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.А т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ч.АЛТАНЦЭЦЭГ