Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 13

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,  

Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч,

Хохирогч Ж.Т /онлайнаар/

Шүүгдэгч Д.О нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Мөнхнавчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Д.О-д холбогдох эрүүгийн 1919002300205 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Д.О

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Д.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 3 дугаар багийн нутагт хохирогч Ж.Т-н нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

     Шүүгдэгч Д.О шүүхийн хэлэлцүүлэгт: “… Мэдүүлэг өгөхгүй …” гэв.

 

      Хохирогч Ж.Т-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр би ачаагаа буулгаад засвар хийгээд 06 дугаар сарын 06-ны 12 цагийн орчим буцах гээд байж байгаад О-тэй таарсан. Тэр үед миний түлш хүрэлцэхгүй байсан тул 20 литр түлш өгөөч буцахдаа өгье гэж хэлсэн. Тэр үед О халамцуу байсан, та надад төв рүү ороод архи, хуурай идэх юм аваад ир гэж хэлсэн. Түлш хүрэхгүй гэхэд та надаас 40 литр түлш ав гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэгье гээд бид гурав хамт явж байгаад машинаа элсэнд суулгасан. Тэр үед зам ангийн ковш замаар явж байхаар нь машин гаргаад өгөөч гэж гуйхад О тэр хүмүүст агсам тавиад байсан.Тэр хүмүүсийг явсны дараа О М нар дэлгүүр яваад архи ундаа, хуурай идэх юм авчирсан. Бид гурав нэг шил архи задлаад тойруулж ууж байхдаа М машины дугуйг задалж төв рүү яаралтай оруулъя гэхэд О би түлшээ өгсөн, хөгшин хүний зарц биш гээд ярьж байхдаа миний нүдний шилийг унагаасан. Тэгэхээр нь би нүдний шил аваад өгчих гэхэд чадахгүй гэхээр нь би өөрөө тонгойгоод автал миний зүүн эрүү рүү цохьсон, чи яаж байна аа гэхэд битгий хуц, хөгшин төгцөг минь гээд намайг дахин 2-3 удаа цохьсон. Би хөдөлгөөнийг нь зогсоох гээд байж байтал М та хоёр боль гэж хэлсэн. Дараа нь М О-д хүнийг ингэж боодоггүй юм, харин ингэж боодог юм гэж намайг нэг боочихоод чи хөгшин настай хүнийг яаж байгаа юм гэж хэлэхэд би явлаа гээд тортой юмаа аваад машинаас буусан. Тэр үед М О-г дуудаж машины ард уулзаад эргэж орж ирээд миний ачаа буух болчихлоо би ачаагаа буулгачихаад эргээд О-г аваад хүрээд ирье гэж хэлээд явсан. Явсных нь дараа толгой янгинаад өвдөөд байхаар нь дэлгүүр лүү явж 0.33 граммын архи аваад өвчин намдаах журмаар уусан. 18 цагийн үед О рүү залгахад утсаа авахгүй байсан. Тэгэхээр нь боомт дээр очтол О-ийн машин онгорхой, өөрөө байхгүй байхаар нь машинд нь ороод сууж байтал М ачаагаа буулгаад пүүнээс гарч ирээд явчихаар нь миний машин руу явчихлаа гээд утас руу нь залгахад холбогдохгүй байсан. Эргээд ирэх юм байлгүй гээд байж байтал М машинтайгаа ирээд миний хажуугаар зогсохгүй яваад өгсөн. Би О-г тэр хавиар хайгаад олдохгүй байсан. Толгой дүүнгэтээд ухаан орж гараад байхаар нь болохоо байлаа гээд Дорноговь аймгийн Цагдаа руу дуудлага өгч 19 цагийн үед цагдаа ирж пүүний эрхлэгч рүү ороод энэ хүнийг харж байгаарай гэж хэлээд О-г авчирахаар явсан. Би тэр хойгуур өвчин туйлдаа хүрсэн. Тэр үед пүүний эмч намайг аваад хилийн эмч рүү аваачиж үзүүлсэн. Эмчид үзүүлэхэд яаралтай аймаг руу яв гээд өвчин намдаах тариа хийж өгсөн. Тэр үед миний ухаан орон гаран болсон. Тэгж байтал сумын түргэн ирэхэд цагдаагийнхан ч гэсэн ирээд О-г олдохгүй байна гээд намайг сумын эмнэлэг рүү аваачиж маргааш нь Дорноговь аймгийн эмнэлэг руу аваачсан. Томографикийн шинжилгээ хийлгээд Улаанбаатар хот руу явах шаардлагатай гэж хэлсэн учраас 2 охин маань хотоос машин хөлсөлж ирээд авч явсан. Очоод яаралтай хагалгаанд орсон. Би залуу хүүхэд архины халуунд ингэж байна гэж бодож байсан. Гэтэл намайг яагаад ийм болгосоныг ойлгохгүй байгаа...” гэв.

     

      Хохирогч Ж.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...06 дугаар сарын 06-ны өдөр...би чиний гуйсан гуйлтанд явж өгөөд ийм болчихлоо гэж хэлтэл би чиний зарц бишээ  гээд миний нүдний шилийг цохиод унагасан чинь О-ийн хөлний дор уначихсан. Би О-д “ наад шилээ аваад өгчих” гэтэл О “ Чи өөрөө авахгүй юу” гэхээр нь би тонгойгоод авах гэтэл миний шилэн хүзүү рүү зангидсан гараараа цохьсон. Би шилээ авчихаад “ чи яаж байна яаж тоглоод байна” гэтэл “ чи битгий хуцаад бай муу хөгшин төгцөг минь” гээд баруун гараа зангидаж байгаад миний зүүн талын эрүү рүү өлгөөд цохичихоод дахиж миний нүүр рүү 2-3 удаа цохихоор нь би гараараа  хоолойг нь татаж хөдөлгөөнийг нь хорих гээд барьтал О хойшоогоо гараараа савчаад намайг цохиод байсан. Тэгтэл М одоо боль тавь гэхээр  нь би тавьтал М миний комбинзоноор миний хоолойг боогоод “ах хүнийг ингэж боодоггүй юм ингэж боодог юм гэж хэлсэн. Тэгээд тавьчихаад О-д хандаж “чи одоо хөгшин хүнийг нүүр ам руу нь хэд хэд цохьлоо шүү дээ” гэхэд миний нүүр лүү харж 2 гараараа тэмтэрч үзээд ерөөсөө би явлаа гээд тортой архи ундаагаа аваад машинаас буугаад яваад өгсөн... О их согтсон байсан урьд шөнийнх нь уусан архи гараагүй байсан дээр нь нэмж уугаад нилээн согтсон... Миний зүүн талын эрүү 1 хугарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

 

    Гэрч Э.Х-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 06-ны 23 цагийн үед... Ж.Т жолооч, эрүүгээ гараараа дарчихсан сууж байсан юм. Тэгээд би та яасан юу болсон бэ гэж асуусан чинь О намайг зодчихлоо гэж хэлсэн. Тухайн үед Ж.Т-ын эрүүний зүүн талын доод хэсэг нь бага зэрэг хөхөрсөн байсан, гаднах байдал зүгээр өөрөө болохоор толгой өвдөөд байна гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-26 дугаар хуудас /,

 

     Гэрч М.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Т машин эвдэллээ гээд О рүү уурлаж тэр 2 маргалдаж эхэлсэн... Намайг тамхи асаагаад сууж байхад тэр 2 ноцолдоод эхэлсэн. Т ах О-г араас нь гараараа боосон байсан ба О ах 2 гараараа хойшоогоо савж цохиж байгаа харагдсан. Тухайн үед би Т ахын араас нь татаж тэр 2-г салгаж болиулсан...” гэсэн мэдүүлэг /хх-90-91 дүгээр хуудас/,

 

    Гэрч У.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн : “...2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 19 цаг 11 минутанд Ханги боомтын сувилагч Э-ээс Ж овогтой Т гэх хүн бусдад зодуулсан байдалтай хүндэвтэр байна гэж дуудлага өгсний дагуу 19 цаг 35 минутанд Ханги боомт руу дуудлагаар явсан. Ханги боомтод очоод хүнээ үзэхэд... хэсэг газрын үзлэгээр нүүрний зүүн тал хавдсан, тэмтрэхэд маш их эмзэглэлтэй ярихдаа муу зүүн талын эрүүний ясан дээр дарахад хонхойно, яс хавиралдах чимээ сонсогдож байсан. Асуумжаар 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хамт архи ууж  байсан жолоочдоо зодуулсан гэж ярьж байсан... О гэдэг жолоочид зодуулсан гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 6 дугаар хуудас/,

 

    Гэрч Т.Ш-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...аавыгаа Сайншандын эмнэлгээс очиж авахад эрүү нь хугараад зөрсөн байдалтай, мөн баруун нүдний доод, зүүн нүдний дээд зовхи хавдчихсан, дээд болон доод шүд хөдөлгөөн орсон, өвдөлтийн шоконд орчихсон байсан... 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Сайншандад байхад О-тэй М-ийн дугаараар дамжуулж утсаар ярихад “ Ах нь ганц 2 л цохисон шүү дээ” гэж байсан...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 12-13 дугаар хуудас/,

 

    Шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 02/0331 дугаартай: “...Ж.Т-ын биед эрүүний ясны хугарал, тархи доргилт, баруун, зүүн нүдний зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан эрүү ясны  хугарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүндэвтэр  зэрэгт хамаарах ба цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Тархи доргилт, баруун, зүүн нүдний зовхины цус хуралт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт / хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

 

    Шүүгдэгч Д.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ж.Т ахыг машинаа элсэнд суулгалаа, хүч алдууллаа дайраад гарахгүй гээд тоглоод зүүн гараараа нүүрэн хэсэгт нь  зөөлхөн цохитол нүдний шил нь унасан, тэгээд Т ах намайг нүдний шил унагачихлаа чи авч өг гэхээр нь би тоглоом болгоод би хөгшин хүний зарц биш гэж хэлэхэд Ж.Т ах тонгойгоод нүдний шилээ авах гэхээр нь би шилэн хүзүүн дээр нь гараараа 1 удаа алгадаад авсан, тэгсэн чинь Т ах уурлаад намайг өмсөж байсан цамцны захаар  урдаас хоолойг боогоод байсан би тухайн үед тоглож байна гэж бодоод эсэргүүцэл үзүүлэхгүй байж байтал нүд харанхуйлаад сонин болоод байхаар нь гарыг нь тавиулах гээд ноцолдсон чинь тавиулж чадаагүй тэгээд би сандраад хоёр гараараа ээлжлээд Т ахыг цохиод байсан, яг хэдэн удаа цохисон, хаана цохисноо мэдэхгүй байна. Би тухайн үед сандраад Ж.Т ахын гарыг тавиулах гээд гараараа хамаагүй цохиж байгаад эрүү хэсэгт нь цохиж хугалсан байх...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 87 дугаар хуудас/,

 

         Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 79-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

    Шүүгдэгч Д.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 3 дугаар багийн нутагт хохирогч Ж.Т-ын архи ууж байхдаа маргалдан түүний нүүрэн тус газарт цохиж, зүүн талын эрүүг хугалж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох  нь  хохирогч Ж.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...06 дугаар сарын 06-ны өдөр...би чиний гуйсан гуйлтанд явж өгөөд ийм болчихлоо гэж хэлтэл би чиний зарц бишээ  гээд миний нүдний шилийг цохиод унагасан чинь О-ийн хөлний дор уначихсан. Би О-д “ наад шилээ аваад өгчих” гэтэл О “ Чи өөрөө авахгүй юу” гэхээр нь би тонгойгоод авах гэтэл миний шилэн хүзүү рүү зангидсан гараараа цохьсон. Би шилээ авчихаад “ чи яаж байна, яаж тоглоод байна” гэтэл “ чи битгий хуцаад бай, муу хөгшин төгцөг минь” гээд баруун гараа зангидаж байгаад миний зүүн талын эрүү рүү өлгөөд цохичихоод дахиж миний нүүр рүү 2-3 удаа цохихоор нь би гараараа  хоолойг нь татаж хөдөлгөөнийг нь хорих гээд барьтал О хойшоогоо гараараа савчаад намайг цохиод байсан. Тэгтэл М одоо боль тавь гэхээр  нь би...тавьчихаад О-д хандаж “чи одоо хөгшин хүнийг нүүр ам руу нь хэд хэд цохьлоо шүү дээ” гэхэд миний нүүр лүү харж 2 гараараа тэмтэрч үзээд ерөөсөө би явлаа гээд тортой архи ундаагаа аваад машинаас буугаад яваад өгсөн... О их согтсон байсан, урьд шөнийх нь уусан архи гараагүй байсан дээр нь нэмж уугаад нилээн согтсон... Миний зүүн талын эрүү 1 хугарсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Э.Халиунаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 06-ны 23 цагийн үед... Ж.Т жолооч эрүүгээ гараараа дарчихсан сууж байсан юм. Тэгээд би та яасан юу болсон бэ гэж асуусан чинь О намайг зодчихлоо гэж хэлсэн. Тухайн үед Ж.Т-ын эрүүний зүүн талын доод хэсэг нь бага зэрэг хөхөрсөн байсан гаднах байдал зүгээр өөрөө болохоор толгой өвдөөд байна гэж байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч М.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Т машин эвдэллээ гээд О рүү уурлаж тэр 2 маргалдаж эхэлсэн... Намайг тамхи асаагаад сууж байхад тэр 2 ноцолдоод эхэлсэн. Т ах О-г араас нь гараараа боосон байсан ба О ах 2 гараараа хойшоогоо савж цохиж байгаа харагдсан. Тухайн үед би Т ахын араас нь татаж тэр 2-г салгаж болиулсан...” гэсэн мэдүүлэг,  гэрч У.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн : “...2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 19 цаг 11 минутанд Ханги боомтын сувилагч Э-ээс Ж овогтой Т гэх хүн бусдад зодуулсан байдалтай хүндэвтэр байна гэж дуудлага өгсний дагуу 19 цаг 35 минутанд Ханги боомт руу дуудлагаар явсан. Ханги боомтод очоод хүнээ үзэхэд... хэсэг газрын үзлэгээр нүүрний зүүн тал хавдсан, тэмтрэхэд маш их эмзэглэлтэй ярихдаа муу зүүн талын эрүүний ясан дээр дарахад хонхойно, яс хавиралдах чимээ сонсогдож байсан. Асуумжаар 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хамт архи ууж  байсан жолоочдоо зодуулсан гэж ярьж байсан... О гэдэг жолоочид зодуулсан гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Т.Ш-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...аавыгаа Сайншандын эмнэлгээс очиж авахад эрүү нь хугараад зөрсөн байдалтай, мөн баруун нүдний доод шүд хөдөлгөөн орсон өвдөлтийн шоконд орчихсон байсан... 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Сайншандад байхад О-тэй М-ийн дугаараар дамжуулж утсаар ярихад “ Ах нь ганц 2 л цохисон шүү дээ” гэж байсан...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Д.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ж.Т ахыг машинаа элсэнд суулгалаа, хүч алдууллаа дайраад гарахгүй гээд тоглоод зүүн гараараа нүүрэн хэсэгт нь  зөөлхөн цохитол нүдний шил нь унасан, тэгээд Т ах намайг нүдний шил унагачихлаа чи авч өг гэхээр нь би тоглоом болгоод би хөгшин хүний зарц биш гэж хэлэхэд Ж.Т ах тонгойгоод нүдний шилээ авах гэхээр нь би шилэн хүзүүн дээр нь гараараа 1 удаа алгадаад авсан тэгсэн чинь Т ах уурлаад намайг өмсөж байсан цамцны захаар  урдаас хоолойг боогоод байсан би тухайн үед тоглож байна гэж бодоод эсэргүүцэл үзүүлэхгүй байж байтал нүд харанхуйлаад сонин болоод байхаар нь гарыг нь тавиулах гээд ноцолдсон чинь тавиулж чадаагүй тэгээд би сандраад хоёр гараараа ээлжлээд Т ахыг цохиод байсан яг хэдэн удаа цохисон, хаана цохисноо мэдэхгүй байна. Би тухайн үед сандраад Ж.Т ахын гарыг тавиулах гээд гараараа хамаагүй цохиж байгаад эрүү хэсэгт нь цохиж хугалсан байх...” гэсэн мэдүүлэг, шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 02/0331 дугаартай: “...Ж.Т-ын биед эрүүний ясны хугарал, тархи доргилт, баруун, зүүн нүдний зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан эрүү ясны  хугарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүндэвтэр  зэрэгт хамаарах ба цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Тархи доргилт, баруун, зүүн нүдний зовхины цус хуралт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт болон хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан эдгээр нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

 

            Иймд шүүгдэгч Д овогт Д.О-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал, түүний хөрөнгө, бусад орлого олох боломж, прокурорын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О нь торгуулийн ялыг 5 сарын хугацаанд төлж улсын орлогод оруулахаар тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

 

            Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаар: Шүүх хуралдаанд хохирогч Ж.Т нь 19 800 000 төгрөг нэхэмжилснээс олох ёстой орлогын нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг хангаж өгөх хүсэлт гаргасан ба 12 ширхэг баримтаар эмчилгээний болон замын зардлын нийт 1 100 000 төгрөг нэхэмжилснээс 7; 12 дугаартай баримт нь юуны мөнгө болох нь харагдахгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул нотлох баримтын хэмжээнд 819 950 төгрөгийн эмчилгээний болон замын зардлыг шүүгдэгч Д.О-ээс гаргуулж, 280 050 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч Д.О нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

            Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Д овогт Д.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-д 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 /найман зуун мянга / төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О нь торгуулийн ялыг 5 сарын хугацаанд төлж улсын орлогод оруулсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч Д.О нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-с 819 950 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Т-д олгосугай.

 

7. Хохирогч Ж.Т-ын нэхэмлэлийн зөрүү 280 050 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт зааснаар гэм хорын хохирол 819 950 төгрөгийг 3 сарын хугацаанд төлж барагдуулахыг шүүгдэгч Д.О-д даалгасугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ж.Т нь гэм хорын хохиролтой холбоотой бусад зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Од-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ                         Н.АДЪЯА