| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2016/06100/и |
| Дугаар | 6100 |
| Огноо | 2016-10-05 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 6100
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,*******,*******,*******-ийн гаргасан,
Хариуцагч: Улаанбаатар, *******,*******,*******,*******-д холбогдох,
9,800,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч , түүний өмгөөлөгч , хариуцагч -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны Нарийн бичгийн дарга Б.Даваахишигмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 2013 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр -тай Зөвлөх үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ байгуулж, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэхээр тохиролцсон юм.
Би, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 05 тоот тушаалаар Зөвлөх инженерийн зэргийг Барилга, байгууламжийн угсралт, засварын ажлын хүрээнд авсан.
Бидний хооронд Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2009 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 212 тоот тушаалын хоёрдугаар хавсралтаар баталсан Хот байгуулалтын баримт бичиг, барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, материалын үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ, нийтийн аж ахуйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход тавигдах шаардлагын 2.1.4-т зааснаар 16 хүртэлх давхар цутгамал болон угсармал барилга барихад Зөвлөх инженертэй байна гэсэн шаардлагын дагуу энэхүү гэрээ байгуулагдсан.
Уг гэрээнд хариуцагч тал надад сар бүр 300,000.00 төгрөг төлөх үүрэг хүлээж, эхний ажил үйлчилгээний хөлсөнд 1,000,000.00 төгрөг төлсөн.
Биднийг ийнхүү гэрээ байгуулсан өдрөөс хойш удалгүй -д 2013 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Барилга угсралтын 2.1.1, 2.2.1, 2.2.2 болон 2.1.3-т заасан үйл ажиллагааг явуулах тусгай зөвшөөрөл олгогдсон юм.
Гэтэл хариуцагч гэрээний үүргээ үл биелүүлж, намайг ажлын байранд очиж үйлчилгээ үзүүлэх гэхээр гүйцэтгэж буй төслөө танилцуулдаггүй, барилгын талбайд очих гэхэд ажил гүйцэтгэхгүй байгаа гэх зэргээр худал хэлдэг байсан.
Дагаж мөрдөж буй журмаар Зөвлөх инженер 5 /тав/ хүртэл аж ахуйн нэгжид ажиллах журамтай.
Эдгээр хугацаанд хариуцагч нь -ийн Нарны хороолол төсөл, ЭСК инженеринг ХХК-тай байгуулсан гэрээний дагуу Шихихутаг дээд сургуулийн барилгын ажил болон -тай байгуулсан гэрээний хүрээнд Чингэлтэй дүүргийн Цахим архивын барилгын ажлыг тус тус хийж гүйцэтгэсэн байна.
Нэхэмжлэгч миний зүгээс гэрээний хугацаанд хариуцагч талд зохих ёсоор Зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэж хичээсэн боловч тус компани удаа дараа татгалзаж, гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ гүйцэтгээгүй болно.
Иймд, -иас гэрээнд зааснаар нийт 3 /гурав/ жилийн хугацаанд 10,800,000.00 төгрөг төлөх ёстойгоос төлсөн 1,000,000.00 төгрөгийг хасч, үлдэх 9,800,000.00 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч ийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа
Талуудын хооронд гэрээ байгуулах болсон үндэслэл нь Тусгай зөвшөөрөлтэй шууд холбоотой юм, өөрөөр хэлбэл, хариуцагч талын хувьд тухайн үед үйлчилж байсан Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2009 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 212 тоот тушаалын хоёрдугаар хавсралтаар баталсан журмын дагуу Барилга угсралтын 2.1.1, 2.2.1, 2.2.2 болон 2.1.3-т заасан үйл ажиллагааг явуулах тусгай зөвшөөрлийг авсан.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл зохигчдыг 2013 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Хөлсөөр ажиллах гэрээ байгуулсны дараа буюу 2013 оны 05 дугаар сарын 07-ны өдөр -д тусгай зөвшөөрөл олгогдсон байдаг.
Барилгын тухай хуульд зааснаар Зөвлөх үйлчилгээ гэж барилгын үе шатны ажил гүйцэтгэх, норм, нормативын баримт бичиг боловсруулах, барилгын материалын үйлдвэрлэлийн технологийн сонголт, механик-автоматжуулалт, тохируулга, зүгшрүүлэх, чанар аюулгүй байдлын түвшин, төлөв байдлыг тогтооход шаардлагатай мэргэжил, тусгай мэдлэг, ур чадварын үндсэн дээр үзүүлж байгаа мэргэжлийн үйлчилгээг хэлдэг бөгөөд энэ үйлчилгээг үзүүлэх этгээд зайлшгүй зөвлөх зэрэгтэй байх ёстой юм.
Хэдийгээр хариуцагч -ийн тусгай зөвшөөрөлд 2.1.4-т заасан үйл ажиллагааг эрхлэх талаар заагаагүй боловч талуудын гэрээ байгуулж байх үед хүчинтэй байсан Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2009 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 212 тоот тушаалын дагуу 16 хүртэл цутгамал болон угсармал барилга барихад зайлшгүй Зөвлөх инженерийн хэрэгцээ байсан.
Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд зааснаар Хөлсөөр ажиллах гэрээгээр ажлын үр дүн шаарддаггүй ба харин гэрээ байгуулснаар талууд үүргээ гүйцэтгэх ёстой.
Гэтэл хариуцагч гэрээнд заасан үүргээ үл биелүүлж, нэхэмжлэгч т хөлс төлөөгүй байна.
Хэрэгт авагдсан Барилга, хот байгуулалтын яамны Барилгын хөгжлийн төвөөс ирүүлсэн баримтаас үзвэл нэхэмжлэгч нь -д 2013 оноос хойш өнөөдрийг хүртлэх хугацаанд Зөвлөх инженерээр ажилладаг хэмээн бүртгэгдсэн, талууд гэрээг цуцлаагүй учраас хөлс төлөх үүрэгтэй.
Түүнчлэн энэ хугацаанд хариуцагч нь хэд хэдэн ажлыг хийж гүйцэтгэснийг баримтаар нотолж байна.
Иймд, хариуцагч -иас 9,800,000.00 төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч ээс манай компани гэрээний хугацаанд ямар нэгэн Зөвлөх үйлчилгээ авч байгаагүй юм.
Талуудыг 2013 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Зөвлөх үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ байгуулж байх үед Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2009 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 212 тоот тушаал болон 2012 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 74 тоот тушаалаар батлагдсан журам хүчинтэй байсан боловч 2013 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 89 тоот тушаалаар хүчингүй болсон.
Өөрөөр хэлбэл, одоо мөрдөж буй нь 2013 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 89 тоот тушаалаар батлагдсан журам юм.
Хэрэгт авагдсан -ийн тусгай зөвшөөрлөөс үзвэл уг компанид зайлшгүй Зөвлөх инженер шаардлагатай үйл ажиллагааны төрөл байхгүй.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлох үүрэгтэй ба Зөвлөх үйлчилгээ үзүүлсэн гэдгээ нотлохгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хэдийгээр нэхэмжлэлд -ийн гүйцэтгэсэн ажилтай холбоотой гэрээ, хэлэлцээр байгаа боловч эдгээр баримтууд нь тодорхой ажил үйлчилгээ эрхлээгүй т хөлс төлнө гэсэн үг биш.
Талууд 2013 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан гэрээнд гүйцэтгэгч нь захиалагчийн хүсэлт буюу захиалгад нийцүүлэн мэргэжлийн зөвлөгөө, зөвлөмж өгөх үүрэг хүлээсэн ба холбогдох журмуудад -ийн үйл ажиллагааны төрөлд Зөвлөх инженерийн шаардлага, хэрэгцээ байгаагүй учраас ийнхүү тодорхой төрлийн ажлыг гүйцэтгүүлээгүй болно.
Иймд, нэхэмжлэгч ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг тус тус шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч хариуцагч -д холбогдуулан Зөвлөх үйлчилгээ үзүүлэх тухай гэрээний дагуу 9,800,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Энэхүү нэхэмжлэлтэй хэрэгт шүүхээс 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гаргуулж, зохигч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг танилцуулсан байна.
Шүүх хэрэгт авагдсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэлд авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтаар нэхэмжлэгч нь хариуцагч -тай 2013 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Зөвлөх үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ байгуулж, хариуцагчийн хүсэлтээр мэргэжлийн зөвлөгөө, зөвлөмж өгөх, захиалагч нь түүнд гэрээгээр тохиролцсон ажлын хөлсийг төлөхөөр тус тус тохиролжээ.
Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.29-д Зөвлөх үйлчилгээ гэж барилгын үе шатны ажил гүйцэтгэх, норм, нормативын баримт бичиг боловсруулах, барилгын материалын үйлдвэрлэлийн технологийн сонголт, механик-автоматжуулалт, тохируулга, зүгшрүүлэх, чанар аюулгүй байдлын түвшин, төлөв байдлыг тогтооход шаардлагатай мэргэжил, тусгай мэдлэг, ур чадварын үндсэн дээр үзүүлж байгаа мэргэжлийн үйлчилгээг хэлнэ, мөн 42.3-д Зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээд энэ хуулийн 34.1.11-д заасан байгууллагад бүртгүүлнэ гэж зааснаас гадна 42 дугаар зүйлийн 42.4-т Зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээдэд тавих шаардлага, бүртгэх журмыг Засгийн газар батална гэж тус тус заажээ.
Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, 359.2-д Энэ гэрээний зүйл нь бүх төрлийн ажил, үйлчилгээ байж болно гэж заасан.
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн Зөвлөх үйлчилгээ үзүүлэх тухай гэрээнээс үзвэл нэхэмжлэгч нь өөрт олгогдсон тусгай зөвшөөрлийн хүрээнд өөрийн мэдлэг, ур чадвар, туршлагад тулгуурлан захиалагч -д гэрээнд заасан ажлыг гүйцэтгэж өгөх үүрэг, хариуцагчийн зүгээс түүнд хөлс төлөх үүргийг харилцан хүлээсэн нь дээр дурьдсан Хөлсөөр ажиллах гэрээний шинжийг агуулсан байна гэж дүгнэв.
Өөрөөр хэлбэл, Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д заасан барилга захилагч нь тус хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар барилгын үйл ажиллагаанд оролцох өөрийн чиг үүргийг гэрээний үндсэн дээр зөвлөх үйлчилгээ үзүүлэх мэргэжилтэн, мэргэжлийн хуулийн этгээдээр төлөөлүүлэн хэрэгжүүлж болно гэсний дагуу зохигчдын хооронд энэ төрлийн ажил, үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой Хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан байна.
Талуудын хооронд байгуулсан гэрээнд зааснаар зохигчид ажлыг хөлсийг сарын 300,000.00 төгрөгөөр тохиролцож, хариуцагч хөлсийг сар бүрийн 20-ны өдөр төлөхөөр болжээ.
Иргэний хуулийн 360 дугаар зүйлийн 360.1, 360.2-д тус тус зааснаар талууд ажлын хөлсийг гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэсний дараа эсхүл ажил, үйлчилгээг гүйцэтгэхээс өмнө төлөхөөр харилцан тохиролцож болох ба нэгэнт тохиролцсон хөлсийг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн болон тогтмол хугацаанд төлж болно.
Зохигчдын хооронд байгуулсан гэрээ, тэдгээрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараас дүгнэвэл талууд ажлын хөлсийг тогтмол дүнгээр тодорхой хугацаанд төлөгдөж байхаар тохиролцсон байна.
Гэвч Хөлсөөр ажиллах гэрээний агуулга нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд зааснаар нэг талаас тодорхой ажил, үйлчилгээ гүйцэтгэсэн буюу ажлын процесс, үйлдэл, үйл ажиллагаа шаарддаг бол нөгөө талаас тухайн ажлын үр дүн, үйл ажиллагаанд тохирсон хөлс төлөх үүргээр тус тус тодорхойлогддог.
Энэ нь, Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1-д заасны дагуу аль нэг тал нөгөө талынхаа өмнө гүйцэтгэсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд хариу үүрэг гүйцэтгэхээс татгалзах харилцан үүрэг хүлээсэн хоёр талт гэрээ юм.
Өөрөөр хэлбэл, гүйцэтгэгчийн зүгээс гэрээнд заасан ажил, үйлчилгээг гүйцэтгээгүй тохиолдолд тэрээр хөлс шаардах эрхгүй.
Нэхэмжлэгч хариуцагч -иас Зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээний 2 дугаар зүйлд зааснаар нийт 3 /гурав/ жилийн хугацаанд 10,800,000.00 төгрөг төлөх ёстой гээд өмнө авсан 1,000,000.00 төгрөгийн хөлсийг хасч, нийт 9,800,000.00 төгрөгийг нэхэмжилж байна.
Хэдийгээр зохигчдын хооронд байгуулсан гэрээ, тэдгээрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар талууд ажлын хөлсийг тогтмол дүнгээр тодорхой хугацаанд төлөгдөж байхаар тохиролцсон боловч нэхэмжлэгч хариуцагч -д тодорхой ажил, үйлчилгээ үзүүлж байсан гэдгээ баримтаар нотлохгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйл, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, мөн 67 дугаар зүйлийн 67.1.1, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-т тус тус зааснаар зохигчид нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн хариу татгалзал, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотлох үүрэгтэй.
Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.11-д Барилга байгууламжийн эдэлгээний жишиг хугацаа дуусгавар болсноор захиалагч, зураг төсөл зохиогч, гүйцэтгэгч, барилгын материал ханган нийлүүлэгч, зөвлөх үйлчилгээ үзүүлэгч, экспертийг энэ хуулийн 50 дугаар зүйлд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болно гэж, мөн 46 дугаар зүйлийн 46.5-д Ашиглалтын явцад барилга байгууламжид эвдрэл, гэмтэл учрах, нурах тохиолдолд гүйцэтгэгч, зураг төсөл зохиогч, өмчлөгч, эзэмшигч, материал үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч, зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийн аль буруутай нь хариуцлага хүлээнэ гэж тус тус заасан.
Өөрөөр хэлбэл, зөвлөх инженер тухайн барилга, байгууламжийг барьж гүйцэтгэхэд ажил, үйлчилгээ үзүүлж, оролцсон байж хариуцлага хүлээж, хариулагаас чөлөөлөгдөх тул түүнээс зайлшгүй ажил, үйлчилгээ үзүүлсэн байхыг шаардаж байна.
Нэгэнт нэхэмжлэгч -нд тодорхой ажил, үйлчилгээ үзүүлж байсан гэдгээ баримтаар нотлохгүй байгаа, түүний зүгээс хариуцагчид ажил, үйлчилгээ үзүүлээгүй байх тул тэрээр хөлс шаардах эрхгүй болно.
Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагч -тай Зөвлөх үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ байгуулснаар тус компани Барилгын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан, уг гэрээ болон зөвшөөрлийн үндсэн дээр тодорхой үйл ажиллагаа явуулж, орлого олсон учраас т гэрээнд заасан хөлсийг төлөх ёстой гэж мэтгэлзэж байна.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн -ийн тусгай зөвшөөрөлд Барилга угсралтын 2.1.1, 2.2.1, 2.2.2 болон 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн нэмэлтээр 2.1.3-т заасан үйл ажиллагааг эрхлэх зөвшөөрөл олгогджээ.
Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2009 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 212 тоот тушаалын хоёрдугаар хавсралтаар баталсан журам ёсоор 2.1.4-т заасан буюу цутгамал болон угсармал төмөр бетон арагт бүтээцэн барилгын ажил гүйцэтгэх зөвшөөрөл олгоход Зөвлөх инженерийн зэрэгтэй ажилтантай байхыг шаардаж байгаа боловч хариуцагч -ийн тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааны төрөлд 2.1.4 гэж тусгагдаагүй байна.
зөвшөөрөл олгох ажлын төрөл, суурь нөхцөл, шаардлагад 2.1.4-т заасан холбогдох инженерийг Зөвлөх зэрэгтэй байхыг шаардаж байгаа хэдий ч дээр дурьдснаар хариуцагчийн үйл ажиллагааны төрөлд 2.1.4-ийг тусгаагүй байна.
Талуудын хооронд Зөвлөх үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ байгуулагдаж байх үед Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2012 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 74 тоот тушаалаар баталсан журам хүчин төгөлдөр үйлчилж байсан ба журмын хавсралт болох тусгай зөвшөөрөл олгох ажлын төрөл, суурь нөхцөл, шаардлагад 2.1.1, 2.1.3, 2.2.1, 2.2.2-д заасан үйл ажиллагааны төрлүүдэд зайлшгүй Зөвлөх үйлчилгээний зэрэгтэй инженер ажилтан байхыг шаардаагүй байна.
Мөн хариуцагч -д 2013 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Барилга, хот байгуулалтын яамнаас тусгай зөвшөөрөл олгоход Барилга, хот байгуулалтын сайдын 2013 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 89 тоот тушаалаар баталсан Хот байгуулалтын баримт бичиг, барилгын, байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажил гүйцэтгэх, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ тусгай зөвшөөрөл олгох журам хүчинтэй байсан бөгөөд 2.1.3-д заасан үйл ажиллагааг эрхлэхэд Зөвлөх үйлчилгээний зэрэгтэй бус харин мэргэжлийн мэргэшсэн инженер ажилтантай байхыг шаардаж, 2.1.1, 2.2.1 болон 2.2.2-т заасан үйл ажиллагааг эрхлэхэд Зөвлөх эрхтэй инженер шаардлагагүй ажээ.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч ийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт дурьдснаар 2013 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Зөвлөх үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ байгуулагдснаар -д 2013 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Барилга, хот байгуулалтын яамнаас тусгай зөвшөөрөл олгогдсон, энэхүү тусгай зөвшөөрөл хүчинтэй байхад талуудын хооронд байгуулсан гэрээ шууд хамааралтай гэх тайлбар, үйл баримт тогтоогдохгүй байна.
Хэдийгээр хэрэгт авагдсан Барилга, хот байгуулалтын яамны Барилгын хөгжлийн төвөөс ирүүлсэн лавлагаагаар нэхэмжлэгч нь -д Зөвлөх инженерээр ажилладаг гэж бүртгэгдсэн нь Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлд зааснаар Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас үйлчилгээ үзүүлэх эрхтэй иргэн, хуулийн этгээдийн бүртгэлийг хөтлөх чиг үүрэгтэй холбоотойгоос гадна ийнхүү бүртгэгдсэн боловч тодорхой төрлийн ажил, үйлчилгээ гүйцэтгээгүй тохиолдолд хөлс шаардах эрхгүй.
Иймд, нэхэмжлэгч ийн гаргасан хариуцагч -д холбогдох 9,800,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР