Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 20

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,  

Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Мөнгөнтуяа,

Хохирогч Б.Б,

Шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнгөнтуяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Д.Г-д холбогдох эрүүгийн 2019000180010 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Д.Г

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Д.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 4 дүгээр багийн нутагт иргэн Б.Б-ын нүүрэн тус газарт 3 удаа гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

     Шүүгдэгч Д.Г шүүхийн хэлэлцүүлэгт: “…Мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй…” гэв.

     

Хохирогч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 28-ны орой Г, Т, Б, С, Э, Б Э бид нар ажлаа тараад, “Их жаргалан трейд” дэлгүүрээс 3 шил 0,75 граммын Хараа, 1 шил 0,75 граммын Соёрхол архи аваад Э ахын гэрт очоод архиа уунгаа хөзөр тоглосон. Тэдний гэрээс гараад Т, Г, С, Б бид нар дүнзэн караоке ороод нэг шил архи аваад тэндээс Т-ыг гэрт нь хүргэж өгөөд зам дагаад явж байхад Г ах тухайн үед миний урд явж байгаад эргэж хараад баруун гараараа миний нүүрлүү 2 удаа цохисон. Тухайн үед Б, Г ахыг түлхэж унагаагаад Б ахаа одоо цохио гэхэд нь би үгүй гэж хэлэхэд С Б-г болио гээд хориглож байх хооронд Г ах босож ирээд миний хамар луу цохиод хамраас цус гаргахад С, Г ахыг аваад явсан...Би Г-аас 2 сая төгрөг нэхэмжилсэн ба би түүнтэй уулзаад 1 сая төгрөг авахаар болж, 2020 оны 01 сарын 31-ний өдөр 700 000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5363076470 гэсэн дансаар шилжүүлэн авсан. Үлдэгдэл 300 000 төгрөгийг тухайн өдөр бэлнээр авсан. Миний хохирол бүрэн барагдсан. Надад гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-14 дүгээр хуудас/,

 

           Гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд маргааш орой нь Г, С нар надруу залгаад, эмнэлэг дээр хүрээд ир гэхээр нь очиход Б эмнэлэгт хүргэгдсэн байна гэсэн. Бумбаяр яагаад эмнэлэгт хүргэгдсэн талаар Г-аас асуухад “Би Б-тай согтуудаа муудалцсан байна. Тухайн үед тасарсан юм шиг байна гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/,

 

          Гэрч Л.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би маргааш нь эхнэрээсээ мэдсэн ба манай эхнэрт Г-ы эхнэр “Г Б хоёр зодолдсон байна” гэж ярьсан байсан. Маргааш нь Б рүү залгаад, юу болсон талаар асуухад “Г Б-ыг 3 удаа цохьсон, тэр үед салгаад аваад явсан” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 16 дугаар хуудас/,

 

           Гэрч Н.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 12 дугаар сарын 28-ны орой 20 цагийн орчимд ажлаа тараад Г, Б, С, Б, Э, Б, Т нарын хамт дэлгүүр орж, 3 шил архи аваад манай гэрт очоод хөзөр тоглоод сууж байгаад авсан 3 шил архиа хувааж уусан... маргааш нь манай эхнэр эмнэлэг орсон ба эмнэлэг дээр байхдаа надруу залгаад “танай ажлын Б хүнд зодуулсан, эмнэлэг дээр байна” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 17 дугаар хуудас/,

 

           Гэрч Э.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Т ахын хашааны хажууд бие засаад эргээд хартал Г ахыг Б унагаасан байхаар нь би очоод яах гэж хоорондоо муудаад байгаа юм бэ гээд Б-ийг салгаад байж байтал Г ах Б-ыг гараараа 1 удаа цохиход нь би Г ахыг тэвэрч аваад гэрлүүгээ явъя гээд түүнийг дагуулаад гэрт нь хүргэж өгөөд тэнд хоносон... Б намайг очиж салгахаас өмнө Г Б-ыг 2 удаа нүүрэнд нь цохиход нь би салгаад Г-ыг унагаасан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх- ийн 18 дугаар хуудас/,

 

           Гэрч Н.Э-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.Б өмнө нь таталт өгч, манай эмнэлэгт дуудлага өгч байсан. Би дуудлагаар 4-5 удаа очиж байсан ба манай эмнэлэгийн хяналтанд байдаг...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

 

           Шинжээч Э.А-рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Иргэн Б.Б-ын биед учирсан тархи доргилт, баруун нүдний салстын цус харвалт, баруун нүдний цус хуралт гэмтлүүдийн улмаас унаж татах шинж тэмдэг богино хугацаанд илрэх боломжгүй. Хувь хүний онцлогоос хамаарч тухайн гэмтэл хэр хүнд байснаас хамаарч магадгүй нилээд хэдэн жилийн дараа ийм шинж тэмдэг илрэхийг үгүйсгэхгүй...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 84-85 дугаар хуудас/,

 

           Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 02/015 дугаартай шинжээчийн: “...Иргэн Б.Б-ын биед тархи доргилт, баруун нүдний салстын цус харвалт, баруун нүдний зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн  дүгнэлт / хх-ийн 6-7 дугаар хуудас/,

 

           Шүүгдэгч Д.Г-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б над руу “Ах намайг барах юм уу” гээд гарынхаа алгаараа миний баруун мөрөн дээр цохихоор нь тэрнээс болж муудаад би түүнийг босож байгаад баруун, зүүн гараараа түүний нүүрэн хэсэгт 2 удаа цохиход цуг байсан Б цаанаас ирж намайг өшиглөж унагаасан ба би босоод зогсож байтал С ирээд Б-г цааш салгаад аваад явж байхад нь би Б-ыг дахин баруун гараараа 1 удаа нүүрэн тус газарт нь цохиход С ирж намайг салгаад манай гэрлүү дагуулж хүргэж өгөөд манайд хоносон... Би Б-ын биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. ...” гэсэн мэдүүлэг /хх- ийн 89-91 дүгээр хуудас/,

 

     Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 71-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Д.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 4 дүгээр багийн нутагт иргэн Б.Б-ын нүүрэн тус газарт 3 удаа гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан охирогч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 28-ны орой Г, Т, Б, С, Э, Б Э бид нар ажлаа тараад, “Их жаргалан трейд” дэлгүүрээс 3 шил 0,75 граммын Хараа, 1 шил 0,75 граммын Соёрхол архи аваад Э ахын гэрт очоод архиа уунгаа хөзөр тоглосон. Тэдний гэрээс гараад Т, Г, С, Б бид нар дүнзэн караоке ороод нэг шил архи аваад тэндээс Т-ыг гэрт нь хүргэж өгөөд зам дагаад явж байхад Г ах тухайн үед миний урд явж байгаад эргэж хараад баруун гараараа миний нүүрлүү 2 удаа цохисон. Тухайн үед Б, Г ахыг түлхэж унагаагаад Б ахаа одоо цохио гэхэд нь би үгүй гэж хэлэхэд С Б-г болио гээд хориглож байх хооронд Г ах босож ирээд миний хамар луу цохиод хамраас цус гаргахад С, Г ахыг аваад явсан...Би Г-аас 2 сая төгрөг нэхэмжилсэн ба би түүнтэй уулзаад 1 сая төгрөг авахаар болж, 2020 оны 01 сарын 31-ний өдөр 700 000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5363076470 гэсэн дансаар шилжүүлэн авсан. Үлдэгдэл 300 000 төгрөгийг тухайн өдөр бэлнээр авсан. Миний хохирол бүрэн барагдсан. Надад гомдол санал байхгүй...”  гэсэн мэдүүлэг, гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд маргааш орой нь…Б яагаад эмнэлэгт хүргэгдсэн талаар Г-аас асуухад “Би Б-ртай согтуудаа муудалцсан байна. Тухайн үед тасарсан юм шиг байна гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Л.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Маргааш нь Б рүү залгаад, юу болсон талаар асуухад “Г Б-ыг 3 удаа цохьсон, тэр үед салгаад аваад явсан” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг, гэрч Н.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...маргааш нь манай эхнэр эмнэлэг орсон ба эмнэлэг дээр байхдаа надруу залгаад “танай ажлын Б хүнд зодуулсан эмнэлэг дээр байна” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг, гэрч Э.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Т ахын хашааны хажууд бие засаад эргээд хартал Г ахыг Б унагаасан байхаар нь би очоод яах гэж хоорондоо муудаад байгаа юм бэ гээд Б-ийг салгаад байж байтал Г ах Б-ыг гараараа 1 удаа цохиход нь би Г ахыг тэвэрч аваад гэрлүүгээ явъя гээд түүнийг дагуулаад гэрт нь хүргэж өгөөд тэнд  хоносон... Б намайг очиж салгахаас өмнө Г Б-ыг 2 удаа нүүрэнд нь цохиход нь би салгаад Г-ыг унагаасан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг, гэрч Н.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.Б өмнө нь таталт өгч, манай эмнэлэгт дуудлага өгч байсан. Би дуудлагаар 4-5 удаа очиж байсан ба манай эмнэлэгийн хяналтанд байдаг...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Д.Г-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б над руу “Ах намайг барах юм уу” гээд гарынхаа алгаараа миний баруун мөрөн дээр цохихоор нь тэрнээс болж муудаад би түүнийг босож байгаад баруун, зүүн гараараа түүний нүүрэн хэсэгт 2 удаа цохиход цуг байсан Б цаанаас ирж намайг өшиглөж унагаасан ба би босоод зогсож байтал С ирээд Б-г цааш салгаад аваад явж байхад нь би Б-ыг дахин баруун гараараа 1 удаа нүүрэн тус газарт нь цохиход С ирж намайг салгаад манай гэрлүү дагуулж хүргэж өгөөд манайд хоносон... Би Б-ын биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна ...” гэсэн мэдүүлэг, шинжээч Э.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Иргэн Б.Б-ын биед учирсан тархи доргилт, баруун нүдний салстын цус харвалт, баруун нүдний цус хуралт гэмтлүүдийн улмаас унаж татах шинж тэмдэг богино хугацаанд илрэх боломжгүй. Хувь хүний онцлогоос хамаарч тухайн гэмтэл хэр хүнд байснаас хамаарч магадгүй нилээд хэдэн жилийн дараа ийм шинж тэмдэг илрэхийг үгүйсгэхгүй...” гэсэн мэдүүлгүүд, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 02/015 дугаартай шинжээчийн: “...Иргэн Б.Б-ын биед тархи доргилт, баруун нүдний салстын цус харвалт, баруун нүдний зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт болон дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

 

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаагүй, шинжээчийн дүгнэлтийн талаар эсрэг санал гаргаж үгүйсгээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болохыг дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Д.Г-ы гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан,  нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж шүүх үзлээ.

    

  Иймд шүүгдэгч Т овогт Д.Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуульд заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, түүний хөрөнгө, бусад орлого олох боломж, прокурорын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г нь торгуулийн ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулахаар тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч Д.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

            Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Т овогт Д.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-ыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700 000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г нь торгуулийн ялыг 6 сарын хугацаанд төлж улсын орлогод оруулсугай.

 

4. Шүүгдэгч Д.Г нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч Д.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                   ДАРГАЛАГЧ                   Н.АДЪЯА