Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 36

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Улсын яллагч Л.Солонго,

Шүүгдэгч С.Э,

Нарийн бичгийн дарга Г.Анужин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Данхар овгийн С-н С.Э-од холбогдох 1928003040007 дугаартай эрүүгийн нэг хавтас хэргийг 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн,

Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Шүүгдэгч С.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 07 цагийн орчимд Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 7 дугаар баг, Оюутын 6-36 тоот хашааны хойд талын засмал зам дээр Тоёота Приус-30 маркийн 92-51 УНД улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1 дэх хэсэг, мөн дүрмийн 3.7 /а/ дахь заалтыг зөрчсний улмаас иргэн Л.Эгийн жолоодож явсан Тоёота Королла маркийн 35-43 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөн зам тээврийн осол гаргаж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 11 дүгээр сарын 28-ны шөнө найзындаа байхад ах хүү залгасан. Грашдаа машинаа тавьчихлаа шаланзных нь жолооч уурхайгаас ирээд Онги зочид буудалд оруулах гэсэн гэж хэлсэн. Очоод өрөөнд нь оруулчихаад байж байхад ардаас нь нэг танихгүй ах орж ирсэн. Тэр ах шөнө дэлгүүр явъя гээд намайг яваад өгөөч гэсэн. Дэлгүүр явж ирчихээд тэр ахтай авсан архийг нь хамт уусан. Өөрийнх нь өрөө рүү ороход 2 залуу унтаж байсан. Өглөөний 7 цаг хүртэл байсан. Унтаж байсан залуутай хамт намайг дэлгүүр яваад ир гэсэн. Онгиос гараад Солонго дэлгүүрийн тэнд явж байсан. Яагаад тэр хавьд явж байснаа мэдэхгүй байна. Нэг мэдэхэд машины аваарын дэр задарч байсан гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гэрээсээ гарч өөрийн эзэмшлийн Тоёота королла маркийн 35-43 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон “Солонго” дэлгүүрийн арын засмал замаар “Өнөр бүл" гэх нэртэй дэлгүүрийн хажуугаас хүн авахаар явж байтал миний өмнөөс нэг машин ирж надтай зөрсөн чинь араас нь явж байсан саарал өнгийн машин урсгал сөрөөд орж ирээд яахын ийхийн зуургүй мөргөсөн. Би машинтай засмалаас гарч замын хажуу руу шидэгдэж гарсан байсан. Би тэгээд амьсгал авч чадахгүй нэг хэсэг болж байж арайхийж нэг юм амьсгал авсан тэгээд хэвлий цээжээр их өвдөж байсан тэнд байсан хүмүүс түргэн тусламж дуудсан юм шиг байна лээ. Удалгүй түргэн тусламжийн машин ирж намайг эмнэлэгт хүргэсэн мөн намайг мөргөсөн жолооч болон зорчигч гэх 2 согтуу залууг бас эмнэлэг авч явсан гэжээ. /хх-24-26/,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би өөрийн эзэмшлийн 35-73 ӨМА улсын дугаартай автомашинаа С.Эод өгөөд С.Этой тохиролцож байгаад машины үнэ болох 14.000.000 төгрөг, эмчилгээ болон замын зардлын мөнгийг төлсөн. Мөн цаашид гарах эмчилгээний зардлыг бүгдийг нь төлж барагдуулна гэсэн учир надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. /хх-27/,

Иргэний нэхэмжлэгч М.С мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Манай комданийн зээлдэгч С.Цэвэгмэд хамтран зээлдэгч С.Э нар нь автомашин худалдаж авахдаа хийсэн гэрээний нөхцлийн дагуу зээлийн эргэл төлөлтөө хугацаанд нь төлөх юм бол манай зүгээс ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. /хх-29/,

Гэрч Б.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2019 оны 11 дүгээр сарын 28-ны шөнө Онги гээд зочид буудалд ажлын хоёр хүнтэй гурвуул 0,5 грамын ерөөл 0,75 грамын ерөөл архийг хувааж уусан тэгээд унтаж амарч байхад шөнө дунд буюу 03 цагийн үед манай ажлын ах нэг залуутай 0,75 граммын ерөөл тал архитай орж ирсэн тэгээд намайг сэрээгээд тэр архийг С.Э Баагий ах бид хувааж уусаар байтал өглөө 07 цаг өнгөрсөн тэгээд нөгөө ах маань архи аваад ир гээд надад 15000 мянган төгрөг өгсөн тэгээд би зам мэдэхгүй явж чадахгүй гэхэд С.Э-той хамт яваад ир гэсэн тэгээд би гараад такси барих гэсэн чинь хамт явсан С.Э дүү миний машинтай яваад ирье гэсэн тэгэхээр нь би архи уусан юм чинь болохгүй ээ гэсэн чинь ах зүгээрээ би өөрөө мэдэж байна гээд Тоёота приус-30 маркийн 92-51 унд улсын дугаартай автомашиныг С.Э жолоодоод Онги зочид буудлаас хөдөлсөн.  С.Э нилээн хурдтай яваад байхаар нь би зөөлөн яваа гээд хэлсэн тэгсэн чинь үг авахгүй байсан тэгээд урдаа явж байсан машиныг гүйцэж түрүүлэхэд өөдөөс явж байсан машиныг мөргөж осол гаргасан гэжээ. /хх-33/,

Яллагдагч С.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: Би 2019 оны 11 дүгээр сарын 28-ны шөнө 03 цагийн үед Цасаа гээд манай хуурай ах над руу утсаар залгаад унаатай байвал хүрээд ирээч гэсэн тэгээд би 23-р цэцэрлэгийн урд талын грашийн гаднаас Цасаа ахыг очиж аваад Онги зочид буудал руу явсан тэгсэн гадаа нь жолооч нь зогсож байсан тэгээд жолоочийг өрөө рүү оруулаад байж байтал гаднаас өндөр нэг залуу орж ирээд зогсоод байсан тэгээд би та юу хүн бэ энэ өрөөнд байгаа юм уу гэхэд нөгөө жолооч надад тус болоод өрөөндөө оруулж дулаацуулсан хүн байгаа юм гэсэн тэгсэн гаднаас орж ирсэн хүн дэлгүүр орж юм авах гэсэн юмаа онгорхой дэлгүүр байнауу гэхэд би шөнийн дэлгүүр байгаа гэсэн тэгсэн дүү яваад 0.75 грамын архи аваад ир гэсэн тэгээд би дунд сайхны гэрэлтэй цонх руу очоод 0.75 грамын ерөөл архи нэгийг авсан тэгээд буцаад Онги зочид буудалд очоод авсан архиа Өрөөнд орж ирсэн ахын хамт хоёул тал хүртэл нь уусан тэгээд би ахыг амараах гээд өөрийнх нь өрөө рүү орсон тэгэхэд хоёр хүн унтаж байсан тэгээд хотын ах унтаж байсан Ганзоригийг дуудаж сэрээгээд тэгээд тал шил архийг хотын ахын хамт уугаад архи дууссан тэгээд өглөө 06 цагийн үед дахиад дэлгүүр орж архи авах гээд Ганзориг ахын хамт буудлаас гарсан тэгсэн. Ганзориг ах такси авах гэсэн боловч такси олдоогүй тэгэхээр нь би миний машинаар яваад ирье гэсэн чинь Ганзориг ах чи архи уусан болохоор машин барьж хэрэггүй гэсэн тэгээд унаа олдохгүй байсан учир өөрийн Тоёота приус-30 маркийн 92-51 унд улсын дугаарын тээврийн хэрэгслийг жолоодоод явсан тэгээд Мөнхжин дэлгүүрийн урд уулзвараар баруун тийш эргэсэн тэгээд Өнөр бүл дэлгүүрийн урд уулзвараар зүүнээс баруун тийш чиглэлтэй явж байгаад урдаа явж байсан машиныг гүйцэж түрүүлэхэд өөдөөс ирж явсан машиныг мөргөсөн тэгээд тухай үед юу болсон мэдэхгүй нэг мэдсэн эмнэлгийн машин дотор явж байсан...шалгасан 2.58% согтолттой байсан гэжээ. /хх-56/,

2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 728 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Л.Эгийн биөд хэвлийн доод хэсэг болон бага аарцгийн хөндийд гэмтлээс шалтгаантай шингэн (цус) хуримтлагдсан, хэвлийн дунд зүүн хэсэг, 2 талын гуяны доод хэсэг өвдгийг хамарсан цус хуралт, 2 өвдөгт тав бүхий зулгаралт үссэн гэмтэл учирсан байна. Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн болох үед зам тээврийн ослын улмаас үүсссэн байх боломжтой. Л.Эгийн биөд учирсан гэмтлүүдийн хэвлийн дунд зүүн хэсэг, 2 талын гуя, өвдөгөнд учирсан цус хуралт, зулгаралтууд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 2.4.1-д зааснаар цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй, биеийи эруул мэндэд түр хугацаагаар нөлеөлех учир гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Л.Эгийн биед учирсан хэвлийн доод хэсэг болон бага аарцгийн хөндийд шингэн (цус) хуримтлагдсан гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай гэмтэл учир гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Үзлгийн явцад шинээр нөхцөл байдал илрээгүй гэжээ. /хх-36-37/,

2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 67 дугаартай Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн дүгнэлтэд: Тоёота королла маркийн 35-43 өма улсын дугаарын тээврийн хэрэгслийн жолооч Л.Э нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна. Тоёота приус-30 маркийн 92-51 унд улсын дугаарын тээврийн хэрэгслийн жолооч С.Э нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 дэх хэсэгт заасан “...Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино...” мөн дүрмийн 3.7/а/ дахь хэсэгт заасан “...Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн...” үедээ тзэврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөнөөс уг зам тээврийн осол гарсан байна. Тоёота приус-30 маркийн 92-51 УНБ улсын дугаарын тээврийн хэрэгслийн жолооч С.Э нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1 дэх хэсэг мөн дүрмийн 3.7-а дахь заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах шалтгаан болсон гэж үзэж байна. Зам тээврийн осол гарахад зам замын байгууламж нөлөөлөөгүй гэжээ. /хх-39/,

2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 303 дугаартай Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээний тайланд “ Л.Эгийн эзэмшлийн 35-43 ӨМА улсын дугаартай Тоёота аксио маркийн тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэлийн үнэ 7.893.000 төгрөг” гэжээ. /хх-41-44/,

2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 203 дугаартай Хас үнэлгээ ХХК-ийн үнэлгээний тайланд “ Добу  крепит ХХК-ийн эзэмшлийн 92-51 УНД улсын дугаартай Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгсэлд учирсан эвдрлийн үнэ 4.295.000 төгрөг...” гэжээ. /хх-46-48/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /хх-1-2/,

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-7/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-8-15/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-20/

Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хх-59/,

Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хх-60/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-61-62/,

Барьцаат зээлийн гэрээний хуулбар /хх-66-67/,

Политехникийн коллежийн архивын лавлагаа /хх-73/,

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /хх-74/,

Эвлэрлийн гэрээ /хх-75/,

Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-76/,

Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-77/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-78/,

Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа /хх-91/,

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэвэл:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч С.Эод холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч С.Эын гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2-т зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн.

Шүүгдэгч С.Эын нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч С.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 07 цагийн орчимд Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 7 дугаар баг, Оюутын 6-36 тоот хашааны хойд талын засмал зам дээр Тоёота Приус-30 маркийн 92-51 УНД улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1 дэх хэсэг, мөн дүрмийн 3.7 /а/ дахь заалтыг зөрчсний улмаас иргэн Л.Эгийн жолоодож явсан Тоёота Королла маркийн 35-43 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөн зам тээврийн осол гаргаж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.Эгийн мэдүүлэг /хх-24-26/, Гэрч Б.Гийн  мэдүүлэг /хх-33/, Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн “...Уг замаар Тоёота приус-30 маркийн 92-51 УНД улсын дугаартай тээврийн хэрэгсэл ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэн явж байгаад урсгал сөрж баруунаас зүүн тийш чиглэн явсан Тоёота королла маркийн 35-43 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн...” гэх тэмдэглэл /хх-09/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-08-15/ зэргээр хөдөлбөргүй тогтоогдож байна.

Замын хөдөлгөөний дүрмийн 1.2-т “Жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн. Жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг жолоочид хамааруулна гэж заасан шүүгдэгч С.Э нь уг гэмт хэрэг гарах үед 92-51 УНД улсын дугаартай Тоёота приус-30 маркийн автомашиныг жолоодож явсан В, С, М ангилалын жолооч мөн болох нь эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 795394 дугаартай жолоочийн үнэмлэх, хэрэгт авагдсан дээрх нотлох баримтаар тогтоогдсон.

Мөн дүрмийн 1.2-т “Зам тээврийн осол” гэж тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрах явдал гэж тодорхойлсон байх бөгөөд шүүгдэгч С.Э нь 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 07 цагийн орчимд Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 7 дугаар баг, Оюутын 6-36 тоот хашааны хойд талын засмал зам дээр Тоёота Приус-30 маркийн 92-51 УНД улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1 дэх хэсэг, мөн дүрмийн 3.7 /а/ дахь заалтыг зөрчсний улмаас хохирогч Л.Эгийн жолоодож явсан Тоёота Королла маркийн 35-43 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөн зам тээврийн осол гаргаж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 67 дугаартай Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн “... Тоёота королла маркийн 35-43 ӨМА улсын дугаарын тээврийн хэрэгслийн жолооч Л.Э нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна. Тоёота приус-30 маркийн 92-51 унд улсын дугаарын тээврийн хэрэгслийн жолооч С.Э нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 дэх хэсэгт заасан “...Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино...” мөн дүрмийн 3.7/а/ дахь хэсэгт заасан “...Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн...” үедээ тзэврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөнөөс уг зам тээврийн осол гарсан байна. Тоёота приус-30 маркийн 92-51 УНБ улсын дугаарын тээврийн хэрэгслийн жолооч С.Э нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1 дэх хэсэг мөн дүрмийн 3.7-а дахь заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах шалтгаан болсон гэж үзэж байна. Зам тээврийн осол гарахад зам замын байгууламж нөлөөлөөгүй гэх дүгнэлт /хх-66/, 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 728 дугаартай шинжээчийн: “...Л.Эгийн биед хэвлийн доод хэсэг болон бага аарцгийн хөндийд гэмтлээс шалтгаантай шингэн (цус) хуримтлагдсан, хэвлийн дунд зүүн хэсэг, 2 талын гуяны доод хэсэг өвдгийг хамарсан цус хуралт, 2 өвдөгт тав бүхий зулгаралт үссэн гэмтэл учирсан байна. Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн болох үед зам тээврийн ослын улмаас үүсссэн байх боломжтой. Л.Эгийн биөд учирсан гэмтлүүдийн хэвлийн дунд зүүн хэсэг, 2 талын гуя, өвдөгөнд учирсан цус хуралт, зулгаралтууд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 2.4.1-д зааснаар цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй, биеийи эруул мэндэд түр хугацаагаар нөлөөлөх учир гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Л.Эгийн биед учирсан хэвлийн доод хэсэг болон бага аарцгийн хөндийд шингэн (цус) хуримтлагдсан гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай гэмтэл учир гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Үзлэгийн явцад шинээр нөхцөл байдал илрээгүй гэх /хх-36-37/ дүгнэлт зэргээр нотлогдож байна.

Шүүгдэгч С.Э гэмт хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 2.58 хувийн согтолттой байсан болох нь эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хх-59/, согтуурлыг шалгасан гэрэл зургийн үзүүлэлт /хх-61/, гэрч, хохирогч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч С.Э нь

Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээний дүгнэлтээр хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.Эгийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд 7.893.000 төгрөгийн эвдрэл хохирлын үнэлгээ гарсан.

Шүүгдэгч С.Э нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.Эгийн тээврийн хэрэгслийг авч тээврийн хэрэгслийн болон эрүүл мэндийн хохирол төлбөрт 14.000.000 төгрөг төлсөн болох нь Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх-99/-аар, хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.Эд мөрдөгч хэргийн материал танилцуулахад “...С.Э миний хохирлыг барагдуулсан надад ямар нэгэн санал гомдол байхгүй тус хэргийн материалтай танилцахгүй...” гэх тэмдэглэл, эвлэрлийн гэрээ /хх-75/ зэргээр тус тус тогтоогдож байх тул шүүгдэгч С.Эыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.Эгийн биед учирсан хохирол гэмтлийг харгалзан цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч С.Эын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т  заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн зэрэг байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Харин шүүгдэгч С.Эын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Өмнөговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч С.Эыг согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагч Л.Солонго эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул ял оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгч нь согтуурсан мансуурсан үедээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний биед хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна гэжээ.

Шүүх шүүгдэгч С.Эын хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн,  хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар шүүгдэгч С.Эын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж,  хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жил 3 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч С.Э нь тэнссэн хугацаанд санаатай болон болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал учирсан хохирол, хор уршгийн шинж, чанар гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэхийг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч С.Эод оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2  жилийн хугацаагаар эрх хасах ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хугацааг тоолох нь зүйтэй.

92-51 УНД улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь “Добу кредит” ХХК-ийн өмчлөлд байх бөгөөд иргэн С.Цэвэгмэд хамтран зээлдэгч С.Э нар барьцаат зээлийн гэрээгээр тус автомашиныг худалдаж авах гэрээ хийсэн болох нь зээлийн гэрээний хуулбар /хх-66-67/-аар тогтоогдож байна.  

“Добу кредит” ХХК-ийг төлөөлж иргэний нэхэмжлэгчээр тус компанийн ажилтан М.Сг томилсон бөгөөд иргэний нэхэмжлэгч М.С мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Манай компанийн зээлдэгч С.Цэвэгмэд хамтран зээлдэгч С.Э нар нь автомашин худалдаж авахдаа хийсэн гэрээний нөхцлийн дагуу зээлийн эргэл төлөлтөө хугацаанд нь төлөх юм бол манай зүгээс ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй гэж мэдүүлсэн байх тул /хх-29/ шүүгдэгч С.Эоос тус тээврийн хэрэгсэлтэй холбоотой хохирол төлбөр нэхэмжилсэн  гэж үзэхээргүй байна.  

Шүүгдэгч С.Эод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч С.Эын В, С, М ангиллын жолоочийн 795394 дугаартай үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц  Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Хүрэлбаатарт даалгаж шийдвэрлэв.  

Шүүгдэгч С.Э цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол, төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүхэд шүүгдэгч С.Э нь өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ тус бүр бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг тус тус хангаж шийдвэрлэсэн болно.

Шүүх хуралдааныг хаалттай явуулах үндэслэл тогтоогдоогүй тул нээлттэй явуулсан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Данхар овгийн Сүхбаатарын С.Эыг согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар шүүгдэгч С.Эын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, тус зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 3 /гурав/  сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э нь тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал учирсан хохирол, хор уршгийн шинж, чанар гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эод оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар эрх хасах ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хугацааг тоолсугай.

6. Шүүгдэгч С.Э хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.Эд тээврийн хэрэгсэлд учирсан хохирол төлбөрт 14.000.000 /арван дөрвөн сая/ төгрөг болохыг дурдсугай.

7. Шүүгдэгч С.Эоос иргэний нэхэмжлэгч М.С хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.Э цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.   

9. Шүүгдэгч С.Эод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч С.Эын В, С, М ангиллын жолоочийн 795394 дугаартай үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц  Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Хүрэлбаатарт даалгасугай. 

11. Шүүгдэгч С.Э цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол, төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд  зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэй болохыг тус тус мэдэгдсүгэй.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч С.Эод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг тус тус дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                    Э.ОЮУН-ЭРДЭНЭ