Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 292

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133.1.1 дэх зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т заасныг баримтлан  №356168 дугаартай цэргийн батлах, 1980, 1991 оны 1 сарын 1-ний өдөр Амьдралын туг нэгдлээс олгосон хөдөлмөрийн дэвтрүүд, №14168 дугаартай нэгдлийн гишүүний үнэмлэх, №352957 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоосугай.

 

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд 1975 оны 9 сарын 13-наас 1979 оны 6 сарын 10-н хүртэл, 1982 оны 9 сарын 1-нээс 1992 оны 11 сарын 3-ны өдөр хүртэл, Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг ХК-нд 1992 оны 11 сарын 4-ний өдрөөс 1992 оны 12 сарын 30-ныг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Б тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамж 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулан улсын орлогод оруулсугай.

             4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                 Б.Д