Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 299

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ийн Дундговь аймгийн Өндөршил сумын Энхтайван нэгдэлд 1973 оны 1 сарын 1-нээс 1975 оны 5 сарын 24-нийг хүртэл, 1978 оны 6 сарын 17-ноос 1982 оны 8 сарын 31-нийг хүртэл малчнаар, 1982 оны 9 сарын 1-нээс 1989 оны 3 сарын 6-н хүртэл хэвлэл түгээгчээр, Дундговь аймгийн Өндөршил сумын Энхтайван нэгдлийн Цог бригадад 1989 оны 3 сарын 15-наас 1989 оны 9 сарын 1-н хүртэл үйлчлэгчээр, 1989 оны 9 сарын 1-нээс 1990 оны 7 сарын 22-ыг хүртэл ээлжийн малчнаар, Дундговь аймгийн Өндөршил сумын Энхтайван нэгдэлд 1990 оны 7 сарын 23-наас 1990 оны 11 сарын 5-н хүртэл худгийн засварчнаар, 1990 оны 11 сарын 5-наас 1991 оны 7 сарын 31-нийг хүртэл худаг усны группын даргаар, 1991 оны 8 сарын 1-нээс 1991 оны 8 сарын 31-нийг хүртэл худаг усны туслах ажилтнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.С улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                  Б.Д